 |
|
 |
|
У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна |
|
|
 |
|
 |
У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна
2012-08-16Монголын баг тамирчид “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас таван медаль хүртэж, элэг нэгтнүүдээ  баярлууллаа. Хүн төрөлхтний спортын их баяр наадмаас хүртсэн медаль бүр үнэ цэнэтэй. Гэхдээ монголчууд бид энэ цаг мөчид гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг боксын 64 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд илүүтэй баярлаж, хөөрч догдолж, түүгээр бахархаж байна. 16 жил дуслуулсан хөлс, гурван олимпод оролцсон хөдөлмөрийн үнэ цэнэ байсан болохоор аргагүй. Ингэснээр У.Мөнх-Эрдэнэ олимпийн наадам, ДАШТ, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадам зэрэг бүхий л том тэмцээнээс медаль хүртсэн Монголын цорын ганц боксчин болсон юм. Басхүү гурван олимпийн наадамд өрсөлдсөн ширэн бээлийтэн манайдаа одоо Уранчимэгийн хүүгээс өөр үгүй. Тэрбээр одоогийн олимп, дэлхийн аваргууд гарч ирээгүй байхад буюу XXI зууны эхэн үед Монголын боксын нэрийн хуудас, нүүр царай байсантай маргах хүн гарахгүй. Энэ бүх амжилт, олон жилийн хөдөлмөр, асгаруулсан хөлсний үнэ цэнийг нь бодолцох юм бол У.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэх гавьяа байгуулжээ. Манайд олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчид энэ эрхэм хүндэт цолыг хүртдэг жишиг тогтоод дөрвөн жил болж байна. 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган олимпийн, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба дэлхийн аварга болоод хөдөлмөрийн баатар болж байсан. Мөн Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаад Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд олон жил гаргасныг нь үнэлж, энэ цолыг олгож байлаа. Тэгвэл өдгөө У.Мөнх-Эрдэнийн ээлж гарцаагүй иржээ. Энэ цаг мөчид эгэл даруу хэрнээ энэ агуу тамирчны бартаат замналыг эргэн нэг саная. Тэр Монголын боксын нүүр царай байсаар ирсэн Тэрбээр 1996 онд 14 настайдаа спортын мастер Д.Батмөнх, М.Мөнхжаргал нарын секцэнд орсноор боксын спортод хөл тавьсан цагаас тууштай хичээллэж явна. Секцэнд орсныхоо дараа жил нь Сэлэнгэ аймагт болсон нэрэмжит тэмцээнээс анхныхаа медалийг хүртсэн бол 1999 онд УАШТ-ний хүрэл медаль насанд хүрэгчдийн ангилалд үзүүлсэн анхны том амжилт байв. Тэр жилээ олон улсын анхны тэмцээнийхээ утааг үнэрлэсэн. Узбекистаны Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн 54 кг-ын жинд хүч үзэж, Филиппиний Роел Лагунаг 6:2-оор ялаад Киргизстаны Талайбек Кадыралиевт 6:13-аар ялагдсан юм. Хэрвээ тэр тэмцээнд амжилттай тоглосон бол 2000 оны Сиднейн олимпийн эрх авах байв. Хэдийгээр олимпод оролцож чадаагүй ч 2000 онд Монголд У.Мөнх-Эрдэнийн ноёрхол эхэлсэн. 18 настайдаа УАШТ-ээс алтан медаль хүртсэн нь есөн түрүүнийх нь эхлэл байлаа. Эрчимтэй өсч байсан болохоор жингээ барьж чадсангүй, тэр жилийнхээ хавраас жин өгсч, 60 кг-ын жинд тоглох болсон юм. Монголын үе үеийн мундаг ширэн бээлийтэн энэ жинд оргил амжилтаа гаргасан болохоор мань эр ч өөрөө дуртай байсан. Мөнх-Эрдэнэ хэмээх нэр 2001 оноос манай улсын спорт сонирхогчдод танил болсон. Японы Осака хотод болсон Зүүн Азийн III наадамд монголчууд 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг илгээсэн ч алтан медаль хүртэж чадахгүй байлаа. Хоёр мөнгө, долоон хүрэл медальтай болоод байсан манайхны сүүлчийн найдвар нь 60 кг-ын жинд хүч үзсэн Мөнх-Эрдэнэ болоод байв. Тухайн үед 19 настай хүүд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч Казахстаны Руслан Муссимов гэж хүчтэй тамирчинг 21:13-аар ялснаар Осакагийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн билээ. Гавьяат тамирчин Т.Үйтүмэн 1995 онд Азийн аварга болсноос хойш Монголын боксчид дэлхий, тивийн тэмцээнд түрүүлж чадаагүй байсан болоод ч тэр үү энэ медаль их амттай байсан. Эзэндээ “Алтан жаал” гэх алдрыг ч авчирч байв. Чухам энэ мөчөөс Мөнх-Эрдэнэ Монголын боксын нэр нүүр болсон юм. Өмнөх үеийн нэрт тамирчин Т.Үйтүмэн зодог тайлснаар энэ бүх ачаа түүний нуруун дээр ирсэн билээ. Гурван жилийн өмнө түүнээс ярилцлага авахдаа “Одоогийн олимп, дэлхийн аваргуудыг гарч ирээгүй байхад та Монголын боксчдын нүүр царай явлаа шүү дээ” гэж асуухад нөгөө л даруу зангаараа “Үүнийг сонсоход таатай байгааг нуугаад яах вэ. Гэхдээ би Монголын боксыг ганцаараа төлөөлж байсан гэж хэлэхгүй. Надаас өөр олон сайхан тамирчин байлаа. Манайхан гадагшаа тэмцээн уралдаанд их цөөхөн оролцдог байсан. Би жилдээ оролцдог хоёр гурван тэмцээнд арай гайгүй тоглодог байсан болохоор олны анхааралд өртсөн болов уу” хэмээн хариулж байв. Ядуу орны тамирчин хэцүү Хэдийгээр тэр 1999 оноос Монгол Улсын нэрийг гаргасан ч шигшээ багт албан ёсоор багтаж, цалинтай болсон нь 2002 он. Тэр жилээ Малайзын Серембан хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Японы Хидеки Такамори, Узбекистаны Жахонгир Суванкулов нарыг ялаад Тайландын Суттисак Самаксаманд ялагдан хүрэл медаль хүртсэн. Түүнд анхны том амжилтаа харьцангүй эрт буюу 2003 онд гаргах боломж байсан. Гэсэн ч Тайландын Бангкокт болсон ДАШТ-д шүүгчдийн золиос болоод зохих ёстой медалиа хүртэж чадаагүй. Румыний Георге Лунгуг 20:17, Тажикистаны Хурзед Жураевыг 34:16-гаар буулган авснаар медалийн босгонд тулж ирсэн. Гэсэн ч тэмцээнийг зохион байгуулагч орны Пичай Сайотхад 27:30-аар ялагдсан байдаг. Тухайн үед манайханд мөнгө төгрөг бараг байсангүй. Хэдэн тамирчин дасгалжуулагчтайгаа Тайландыг зорьсон болохоос одоогийнх шиг шүүгч, багийн ахлагч яваагүй юм. Тамирчин бүрийн мөрөөдөл нь олимпийн наадам. Мөнх-Эрдэнэ ч “Афин-2004”-ийн төлөө бүхнээ зориулсан. Үүний үрээр 2004 оны тавдугаар сарын 6-12-нд Пакистаны Карачид болсон эрх олгох сүүлчийн “Green Hill” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Грекийн нийслэлийг зорих эрхтэй болсон. Өдгөөгөөс найман жилийн өмнө монголчууд шүүгч нарт “хийлгэх” нь ердийн үзэгдэл байлаа. Өрсөлдөгчдөө хоёр ч удаа тоолуулж, хамаагүй илүү зодчихоод байхад л ялалт өгдөггүй байсан цаг үе. Шударгаар болдог бол Э.Бадар-Ууган нарын хэд хэдэн тамирчин эрх авчих байсан ч ганц Мөнх-Эрдэнэ л шүүгч нарыг давж чадсан юм. “Афин-2004” түүний анхны олимпийн наадам байв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболдын удирдлага дор хүч үзсэн. Хэрвээ жин хасах хамтрагчтай, бужигнах хамт олонтой байсан бол яах ч байсан юм билээ. Маврикийн Мишель Медорыг 29:23-аар ялаад БНСУ-ын Баик Жун Субт 22:33-аар ялагдаад олимпийн орхисон юм. Баик олимпийн өмнө Филиппинийн Пуэрто-Принсесад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байв. Заалнаас хамгийн сүүлд гардаг Түүнд бэлтгэл хийж ядраад хонохдоо цохилт хийж зүүдлэн сэрэх шөнө олон байсан. Мөнх-Эрдэнэ боксоос өөр юу ч бодож байгаагүй. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хамгийн үнэнчээр хөдөлмөрлөж яваа тамирчин. Бэлтгэлээ хийлгүй амрахаар боксоос хөндийрч байгаа мэт санагдаад эвгүй байдаг. Энэ олон жилийн хугацаанд долоо хоногийн зургаан өдөр, нэг өдөр хоёроос гурван удаа тогтмол бэлтгэл хийсэн. Нэг бэлтгэлийн үеэр 1.5-2 литр хөлс гаргадаг. Үүнийг нь өдөр, сар, жилээр тооцвол ямар тоо гарахыг төсөөлж чадахгүй нь. Мөнх-Эрдэнэ олон ялалтаа луйвардуулсан ч хамгийн гашуун нь 2006 оны Дохагийн Азийн наадмын шигшээ тоглолт байх. БНХАУ-ын Ху Цинийг улайм цайм ялчихаад байхад л 22:38-аар мөнгөн медаль дээр унагаж байлаа. Манай хүн хамаагүй илүү ажиллаж, хятад тамирчин мяараад, арай л гэж тоглолтыг дуусгаж байсан дүр зураг ер мартагддаггүй юм. Тэрхүү тоглолтын дараа монголчууд хоорондоо “БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийе” хэмээн ярьж байв. Мөнх-Эрдэнэ энэ мэтээр олон ялагдсан ч буруугаа хэн нэгэн рүү чихдэг хүн биш. Улам сайн байж, шүүгчтэй нь хамт ялахын тулд бэлтгэлээ улам чамбай хийдэг. Тэр бэлтгэлийг дээд зэргээр хийж, боксын заалнаас хамгийн сүүлд л гардаг. Үүгээрээ тэр залуу тамирчдад үлгэр дуурайл болж, тэдний хайр талархлыг хүлээдэг юм. Түүнд мэргэжлийн бокст орох санал хэд хэд ирсэн ч хүлээж аваагүй юм. 2007 онд нэгэн сэтгүүлч түүнээс “Та гэртээ мешоктой юу” гэж асуухад “Байхгүй ээ. Манайх байр хөлсөлдөг болохоор (Өвөө, ээж хоёртойгоо амьдардаг байсан) мешоктой байх боломжгүй л дээ. Айлын хана нураагаад хаячихна шүү дээ. Би ханандаа төрийн далбаагаа л хадсан. Өөрийн гэсэн гэр оронтой болохоороо медаль, цом, дурсгалын бээлий, тэмцээний мандат гээд нэлээд зүйлээ ханаараа нэг өлгөнө гэж боддог” юм хэмээн хариулж байв. Уг нь шагнал урамшууллыг нь бодвол мэргэжлийн боксыг сонгож болмоор. Гэсэн ч түүнд сонирхогчдын бокст дутуу үлдээсэн зүйл байсан юм. Тэр нь ханандаа хадсан төрийн далбаагаа олимп, дэлхийн тэнгэрт хадах байсан. Жин өгсөв АНУ-ын Чикагод болсон 2007 оны ДАШТ бол түүний 60 кг-ын жинд тоглосон сүүлчийн тэмцээн. Эхний даваанд Бразилын Эвертон Лопес (2011 онд дэлхийн аварга болсон)-ийг 26:19-өөр ялсан ч дөрвөн жилийн өмнө нутагт нь дийлдэж байсан Тайландын Пичай Сайотхагаас хариугаа авч чадсангүй. 13:21-ээр ялагдсанаар ДАШТ-ийг орхисон юм. Мөнх-Эрдэнэ 2000 оноос хойш тоглосон 60 кг-ын жиндээ багтахгүй болсон байлаа. Жин их хасч ганц хоёр тэмцээнд оролцож болно. Харин олон удаа хасахаар хүчгүй болж ирсэн. Хоолоо сойж, бэлтгэлийн үеэр маш их хөлс гаргаж байж жин хасна. Өөрөөр хэлбэл өөрийгөө ялна. Мөнх-Эрдэнэ өөрийгөө арайхийн ялах ч түүнд өрсөлдөгчөө дийлэх тэнхээ үлдсэнгүй. Ингээд л Чикагогоос ирээд 64 кг-д хүч үзэхээр шийдсэн юм. Энэ бол хүний биед хамгийн тохирсон дундаж жин. Тийм ч болохоор хамгийн олон тамирчин оролцдог, тэр хэрээр өрсөлдөөнтэй. Хүнд жинд европчууп, хөнгөн жинд азиуд ноёлдог бол 64 кг-д бүгд жигд өрсөлддөг онцлогтой. Сонирхуулахад 2011 оны ДАШТ-ий энэ жинд 69 тамирчин өрсөлдсөн нь дээд амжилт болж байв. Мөнх-Эрдэнэ сайн тамирчинд тооцогддог байсан ч 2007 он хүртэл том амжилт гаргаж чадахгүй байсан. Харин энэ үеэс Монголын нэрт тамирчин асан Ц.Амаржаргалтай (Гавьяатын тэмдэггүй гавьяат) хамтарч ажилласнаар тоглолт нь улам сайжирч, оргил амжилт нь ар араасаа хөвөрсөн. Шинэ жиндээ дасах хугацаа бага байсан ч 2008 оны гуравдугаар сарын 17-23-нд Казахстаны Астанад болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлсэн. Зөвхөн түрүүлж байж Бээжинг зорих хатуу болзолтой байсан. Тэр Филиппинийн Дельфин Бохолстыг 25:14, Сирийн Абделхалим Ататыг 24:7, БНСУ-ын Мюн Хүн Шинийг 24:6, Киргизстаны Ахмарт Мадаминовыг 22:8-өөр сөхрүүлсэн юм. Ийнхүү хоёр дахь олимпдоо оролцох боллоо. Тунг нь хэтрүүлсэн нь л алдаа байсан байх Дөрвөн жилийн өмнөхөөс хамаагүй туршлагажсан, 26 настай Мөнх-Эрдэнэ Монголын багийн гол найдварын нэг байсан. Үүнийг ч батлах мэт Замбийн боксчин, Бүх Африкийн аварга Хастингс Бвалиаг 12:8, Болгарын боксчин, олимпийн хүрэл медальт, Европын аварга Борис Георгиевыг 10:3-аар ялж гараагаа сайхан эхлүүлсэн. Түүний медалийн төлөөх учраа нь Францын Алексис Вастине. Гэсэн ч шийдвэрлэх мөчид нэг л сулбагар байж, 4:12-оор ялагдсан юм. Өмнөх шатанд хийсэн гайхалтай тоглолт нь арчсан мэт алга болсныг өөрийнх нь хэлснээр хүргэе. Тэрбээр “Тоглолтын өмнөх шөнө нойр хүрэхгүй болохоор эм уусан юм. Тэгээд усанд ороод, жингээ үзэхэд сэргэхээр нь дахиад нэгийг уусан. Өглөө нь жингээ үзүүлсний дараа тоглолт болтол 12 цаг үлдэхээр нь сайн амрах гэж дахиад нэгийг уусан. Жин удаан барина гэдэг асуудал. Эхэндээ гайгүй ч сүүл рүүгээ яалт ч үгүй ядардаг юм. Нойрны эм гурвыг уусан нь нөлөөлж, хүрэл медалийн тоглолтод өөрийгөө бүрэн гаргаж чадаагүй. Хэт тайвшраад, анхаарал муудаж, мэдрэмжгүй болсон байлаа. Үүнтэй холбогдуулж янз бүрийн яриа гарсан байсан. “Мөнх-Эрдэнийн гэр оронд асуудал гарсан тул эм уусан энэ тэр” гээд л. Манай гэр бүлд асуудал байсан ч олимпоос олон сарын өмнө болоод өнгөрсөн зүйл. Энэ бол олимптой ямар ч хамаагүй юм шүү. Олон хоног жин барихаар ходоод хонхолзоно. Нойр хүрэхгүй бие ядраад эхэлнэ. Сайн унтаж амрахын тулд л уусан. Тунг нь хэтрүүлсэн нь л миний алдаа байсан байх. Тоглолтын дараа их л олон юм бодогдоод, онцгүй байсан шүү”. Олимпийн наадмын дэвжээг харамсалтайгаар орхих ямар хэцүү бол. Дөрвөн жилийн дараа 30 настайдаа олимпийн наадамд оролцоно гэдэг хэцүү. Боксын спортод 26 нас өнгөрөхөөрөө хөгшинд тооцогддог тул олон хүнд түүний тамирчны замнал дууссан мэт санагдсан биз ээ. Бээжингийн олимпийн дараа Монголын бокс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчинтай болж, харин Мөнх-Эрдэнэ чив чимээгүй байсан. Дэлхийн цомоос медальтай цорын ганц тамирчин Гэхдээ түүний хувьд 2008 он тэр чигтээ муугаар дурсагддаггүй. Арванхоёрдугаар сарын 10-14-нд Москвад нэр хүндээрээ зөвхөн олимп, ДАШТ-ий дараа ордог, дөрвөн жилд нэг болдог Дэлхийн цом болсон юм. Энэхүү тэмцээнд П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нарыг оролцоно гэж байснаас У.Мөнх-Эрдэнийн нэр яригдаагүй. Тэр өөрөө ч ингэж бодоогүй, шигшээ багийнхныхаа бэлтгэлийг хангалцахаар Зүүнхараад цугларалтад хамт гарсан юм. Дараа нь хотод ирж хүүхдүүдтэй бэлтгэл хийж, Ц.Амаржаргал дасгалжуулагчтайгаа алдаа оноогоо шүүн тунгааж байлаа. Харин тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө түүнд баярт мэдээ ирж, Дэлхийн цомын урилга гардсан билээ. Москвад жин жингийн шилдэг найман тамирчин цуглав. Цомхон ч чанартай тэмцээн. Хэрвээ Мөнх-Эрдэнээс өөр хүн байсан бол бэлтгэлээ алдаад, олдсон сайхан боломжийг ашиглаж чадах байсан нь эргэлзээтэй. Тэрбээр Тажикистаны Мадади Нагзибековыг 18:3-аад ялаад өөрт нь хэдхэн сарын өмнө хүнд ялагдал амсуулсан Францын Алексис Вастинетэй таарлаа. “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг. Вастине хэдхэн хоногийн өмнө Армийн ДАШТ-д түрүүлсэн, өөрөөр хэлбэл Москвад тун өнгөлөг ирсэн юм. Гэсэн ч манай тамирчин ямар дахиад нойрны эм уусан биш 11:8-аар ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Харин Кубын өсч яваа залуу боксчин Рониэль Иглесиас Сотолонгод (2009 оны дэлхийн, 2012 оны олимпийн аварга) 2:16-гаар (Эцсийн дүнтэй санал нийлэх ч шүүгч нар яагаад ийм бага оноо өгсөн нь үнэхээр ойлгомжгүй байсан) ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадаагүй. Гэхдээ Дэлхийн цомын медалийг Монголын тамирчдаас анхлан (Одоогийн байдлаар цорын ганцаар) хүртсэнээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Түүнийг гавьяатын тэмдгээ гардахад баярласан хүн олон. Айлд үлдээсэн юмаа олон жилийн дараа ирж авч байгаа мэт санагдсанаа нуух юун. Гавьяатын хамт байртай болсон. Ясны тамирчин Тэр гол амжилтуудаа 26-гаас хойш насандаа гаргасан ясны тамирчин. Италийн Милан хотод 2009 оны есдүгээр сарын 1-12-нд болсон ДАШТ-ийг монголчууд бид дурсах дуртай байдаг. Тэгэхэд 48 кг-д П.Сэрдамба алт, 51 кг-д Н.Төгсцогт мөнгө, 64 кг-д Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Чингисийн монголчууд түүхэн амжилт үзүүлсэн. Энэхүү нийтлэлийн маань гол баатар Словакын Бела Глонерийг 29:1, Румыний Трайан Лупуг 14:9, Италийн Дарио Ванжелиг 15:4, Украины Александр Ключког 14:12-ор ялж медалийн тавцанд гишгэсэн юм. Дэлхийн энтэй тамирчин болохоо баталсан тэрбээр хагас шигшээд өнөөх Сотолонготой тэнцүүхэн үзэж, 4:6-гаар ялагдсан. БНСУ-ын Инчонь хотод 2011 оны наймдугаар сарын 5-12-нд Азийн шилдэг ширэн бээлийтнүүд хуран чууллаа. Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жиндээ төвөггүй түрүүлсэн. Японы Юта Фүкүмориг 22:6, Киргизстаны Алмасбек Алибековыг 18:11, Энэтхэгийн Балвиндер Бенивалыг 22:13, БНСУ-ын Сан Хюк Пакыг 21:8-аар ялснаар “Шар тив”-дээ өрсөлдөгчгүй гэдгээ нотолсон юм. Ингэснээр тивийн аварга болсон Монголын 10 дахь боксчин болсон. Өмнө нь Х.Алтанхуяг (1971, 1975), Р.Отгонбаяр (1980), Г.Батбилэг (1980), Н.Баярсайхан (1987, 1989), Н.Энхбат (1989), Т.Үйтүмэн (1995), П.Сэрдамба (2007), Э.Бадар-Ууган (2007), З.Энхзориг (2007) нар алтан медаль хүртэж байлаа. Намар нь Азербайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ-ийн шөвгийн наймд үлдэж, “Лондон-2012”-ын эрхээ авсан ч дэлхийн медалиа ихэрлүүлж чадаагүй юм. Медалийн төлөөх тоглолтод Италийн Винченцо Манжакапрегаас илүү тоглосон ч эцсийн дүндээ 11:19-өөр ялагдал хүлээсэн нь бас л хачирхалтай. Гэсэн ч Мөнх-Эрдэнэ дараа жил нь Будант Альбионд болох нэгэн том тэмцээнийг сэтгэлдээ тээсээр хоцорсон юм. Шүүгчтэй нь хамт ялахаас өөр арга байсангүй Мөнх-Эрдэнэд нэг зүйл дутуу байлаа. Энэ нь мэдээж олимпийн наадмын медаль. Зуны олимпийн ХХХ наадамд Монголын 29 тамирчин өрсөлдсөнөөс хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй нь тэр байсан. Харин дасгалжуулагч Ц.Амаржаргалынх нь ID карт нь дэвжээн дээр гарах зөвшөөрөлгүй байжээ. Тиймээс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар түүнийг дэвжээнд авч гарсан юм. Түүнчлэн Олимпийн наадам эхлэхийн өмнө зохион байгуулагчид Монголын тамирчдаас зөвхөн түүнээс сэргээшийн шинжилгээг цусаар авсан. Жин их барьдаг тамирчдаас хоёр хуруу шил цус авах нь тамирыг нь сорсонтой адил. Хэдий тийм ч эхний хоёр даваанд Чехийн Зденек Хладекийг 20:12, Маврикийн Рикарно Колиныг 15:12-оор ялснаар медалийн босгонд тулж ирлээ. Түүнийг олимпийн наадмыг зохион байгуулагч орны тамирчин, 2011 оны ДАШТ-ий хүрэл, 2010, 2011 оны ЕАШТ-ий мөнгө, 2010 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга, Их Британийн шигшээ багийн ахлагч Том Сталкер хүлээж байв. Манай хүн нутгийн эзэн тамирчинтай олон таарч тоглосон, хэцүү гэдгийг нь мэднэ. Гэсэн ч энэ удаа шүүгчтэй нь хамт ялаад, даваад гарахаас өөр арга байсангүй. Зохион байгуулагчид нь дасгалжуулагч Ц.Амаржаргалыг нь энэ удаа “ExCel” ордонд ч нэвтрүүлсэнгүй. Тоглолт эхэлсэн цагаас л Мөнх-Эрдэнэ довтолж, Сталкерт өөрийгөө хэн бэ гэдгээ мэдрүүлсэн. Өрсөлдөгч нь мөн адил солгой өрөлттөй байсан нь манай тамирчинд амар байсан биз ээ. Эхний үеийн дараа телевизийн операторууд дандаа У.Мөнх-Эрдэнийн долтолгооныг удаашруулсан байдлаас харуулж байв. Гэсэн ч дүн 6:6 гэж гарсан нь Монголын тамирчинд медалийн босго өндөр буйг сануулсан. Мөнх-Эрдэнэ дундах үед ч санаачилгатай байсан ч 8:7 буюу ердөө ганц оноо илүү авсан. Ингээд бүхнийг шийдвэрлэх тулаан эхэлсэн. Дөрвөн жилийн дараа медалийн босгонд дахин тулж ирсэн гавьяат тамирчин маань ийм сайхан боломжийг дахин алдахыг хүссэнгүй, өөрт буй бүх хүч чадлаа дайчилсан. Ингээд тулаан өндөрлөсөн. Хамгийн сэтгэл догдлуулсан мөч энэ байлаа. Шүүгч хэнийх нь гарыг өргөх бол. Хэрвээ энэ тоглолт Их Британиас өөр газар болсон бол манай тамирчин ялсан нь баараггүй. Гэвч шүүгч нарын эхний хоёр үед оноо өгсөн байдал ихээхэн эргэлзээ төрүүлж, монголчуудыг тэр чигт нь догдлуулж байсан. Энэ торгон мөчид дэвжээний шүүгч Монголын тамирчны гарыг өргөснийг бид мэднэ. Довон дээр нь зодсон. Үр дүн манай талд байсан ч шүүгч нарын гуравдугаар үед хэн хэнд нь адил есөн оноо өгсөн нь бокс сонирхогчдод огт таалагдаагүй. Сонирхогчдын бокст луйвар гэж зүйл байсаар байгааг энэ тоглолт ил тод харуулсан. Гэсэн ч бүх зүйл өнгөрсөнгүй. Их Британийн тал тоглолтын дараа ялагдлаа үл зөвшөөрч, протест бичсэн юм. Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа, нөлөөтэй, баян орны тамирчныг ялна гэдэг хэцүү. Энэ үед МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзориг шийдвэр гаргаж, тоглолтын үр дүн эсрэг талд гарсан тохиолдолд Монголын баг тамирчид хэвлэлийн бага хурал зарлаж, олимпийн наадмыг хаяж явахаар шийдээд байжээ. Гэсэн ч үнэн ялж, Шүүгчдийн зөвлөл тоглолтын үр дүнг хэвээр үлдээсэн юм. Энэ бол хичээл зүтгэл байвал амжилтад хүрч болдог тод жишээ. Бүх л зүйлээ бокст зориулсан энэ тамирчин олимпийн медаль хүртэх эрхтэй. Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөөх тоглолтод Украины боксчин, 2011 оны ДАШТ-ий мөнгө, 2010 оны оюутны ДАШТ-ий алтан медальт Денис Беринчикт 21:29-өөр ялагдсан юм. Эхний хоёр үед гурван оноогоор илүүрхсэн ч (6:4, 9:8) шийдвэрлэх гуравдугаар үед яалт ч үгүй суларсан. Түүнд эх орныхоо нэрийн өмнөөс алтан медалийн төлөө өрсөлдөхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч болсонгүй. Жингээ олон өдөр барьсан болохоор олимпийн сүүлч рүү их ядарч, тамир алдсан нь андашгүй байлаа. Тэр олимпийн үеэр жингээ барихын тулд бага зэрэг мах, амархан шингэдэг ногоо идээд л явж байсан. Хоол гэснээс Мөнх-Эрдэнэ сүүлчийн жилүүдэд Монгол Улсынхаа төлөө цадталаа идэж чадахгүй л явна. Хүссэнээрээ идэхээр өнөөх жин нь дийлдэхгүй байх аюултай болохоор тэр шүү дээ. Түүний хойморт суух цаг ирлээ Эх орныхоо нэрийг олон жил тахалсан энэ тамирчны мятрашгүй хөдөлмөрийг Монгол Улс даацтайхан шиг үнэлээсэй. Засгийн газраас олимпоос хүрэл медальтай ирсэн гээд 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна. Үүгээр чинь ганц өрөө байр ч авч хүрэхгүй юм байна шүү дээ. Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөх 15, 10 сая төгрөг хүртдэг. Наадам жил бүр болдог, 2.7 сая хүнээс шалгардаг. Харин олимпийн наадам дөрвөн жилд нэг болдог, дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигддэг. Сонин л сонсогдож байна. Мөнх-Эрдэнэ хэнээр ч өрөвдүүлж, бөөцийлүүлэлгүй өөрийнхөө хүчээр энэ зэрэгт хүрснийг биширмээр. Түүний эхнэр тархины хорт хавдар тусч, гурван жилийн өмнө БНСУ-д мэс засал хийлгэсэн. Энэ бүх зардлыг мань эр зээлэхийг нь зээлдэж олсныг хүнээс сонсч байсан юм байна. Хамаг залуу насаа бэлтгэлийн танхимд, Монголынхоо төлөө л өнгөрөөсөн энэ залууг төр засаг маань харж үзээсэй. Хөдөлмөрийн үр шим үнэхээр ирдгийг харуулсан түүнд хөдөлмөрийн баатар цолыг нь өгөөсэй. Саяхан нэгэн танил маань ярьж байна. Тэрбээр “2008 оны Бээжингийн олимпийн наадмын дараа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо өөрийн тамирчдаа хүлээж авсан юм. Тус хорооноос өөрсдийн тамирчин болох Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарыг хоймортоо суулгаж, байраар шагнаж байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэд тортой юм бариулаад буланд суулгаж байсныг санаж байна. Тэгэхэд энэ мундаг тамирчныг өрөвдсөндөө” гэж. Харин одоо түүний хойморт суух цаг ирлээ.
Д.НАНЖИД (“Өдрийн шуудан”, №804) |
У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|