 |
|
 |
|
Л.Эрдэнэтуул: Баримтгүйгээр хэрэг үүсгэж өш хонзон авдаг чөтгөрийн тойрог улс төрд бий болох нь |
|
|
 |
|
 |
Л.Эрдэнэтуул: Баримтгүйгээр хэрэг үүсгэж өш хонзон авдаг чөтгөрийн тойрог улс төрд бий болох нь
2012-08-08МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуултай цаг үеийн асуудлаар ярилцлаа.  - ”Шударга ёс” эвслийн тэргүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нотлох баримтгүй таамгаар хэрэг үүсгэж, Сүхбаатар дүүргийн шүүх ял өгч хорих анги руу ачсаныг улстөрчид, ажиглагч, судлаачид янз бүрээр дүгнэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ? - Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр томоохон мөсөн уултай харьцуулах юм бол дөнгөж орой нь шүү дээ. Тэр шийдвэр урт удаан хугацаанд бэлтгэгдсэн, Н.Энхбаяр гэдэг улстөрчид ямар нэгэн байдлаар ял өгөх операци хоёр жил тасралтгүй үргэлжилсэн. Үйл явдлын эцсийн цэг болж гэх юм уу даа, шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарцаагүй энэ үйл явдал улс төрийн хэлмэгдүүлэлт. - Гэхдээ зарим хүн гарцаагүй шүүх засаглалын ажил. Яагаад гэвэл улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг нь юугаар нотлогдож байгаа юм гэж ярьж, бичиж байгааг та юу гэж үзэж байна? - Би түрүүнд улстөрч гэж тодорхойлж хэллээ шүү дээ. Энэ их учиртай. Н.Энхбаяр даргын улс төрийн үйл ажиллагаатай нь холбоотой, хариу үйлдэл учраас бид шүүх үйл явцыг гарцаагүй улс төрийн сэдэлтэй, улс төрийн хэрэг гэж үзэж байгаа юм. Үйл явцыг хоёр хэсэгт хувааж үзвэл, нэгдүгээрх нь цэвэр хэлбэр талаасаа хууль эрх зүйтэй холбоотой буюу эрүүгийн байцаан шийтгэхтэй холбоотой асуудал тусдаа байгаа. Улс төрийн утга гэвэл мөн тусдаа асуудал болно. Би шүүх хурлын гурван өдрийн телевизийн шууд нэвтрүүлгийг анхааралтай ажигласан. С.Нарангэрэл болон бусад өмгөөлөгчдийн хэлж байгаагаас юу ойлгогдож байна гэхээр, Н.Энхбаяртай холбож байгаа хэрэг нь эрхзүй, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үүднээс ямар нэгэн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Нотлох баримт гэж баахан дам яриа цуглуулчихаад нэг хүнтэй утсаар ярьсан ч юм шиг, үгүй ч юм шиг, ярьсан гэж би гуравдагч этгээдээс сонссон ч гэх шиг дам ярианаас бүрдсэн нотлох баримт гээчийг прокурор нь ичих ч үгүй уншаад зогсч байна лээ. Тэгэхээр би байтугай мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид тэр асуудлыг ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэлж байна. Тэгэхээр дөрвөн жилийн ял авах биш хууль зүйн утгаараа цагаатгах ёстой байсан болов уу гэж олон хуульч дүгнэж байгаа. Тэр байтугай, яллах талд байдаг хүмүүс албан бус байдлаар, ажлаа дуусгаж гэртээ ирж шивнэлдэж байгаа байхгүй юу. Нотлох баримтгүй учраас энэ бол хэрэг биш гэж байгаа. Прокуор, шүүхэд ажилладаг найз, нөхөдтэйгээ нэг бус удаа уулзаж байхад нотлох баримтгүй зохиомол хэрэг гэдгийг нь хэлж байна лээ. Хоёрдугаарт, Н.Энхбаяр дарга ч бай, иргэн ч бай, хэн байх нь хамаагүй түүний сүүлийн гурван жилийн байдлыг аваад үзэхэд, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөсөө хойш тэр хүн улс төрийн идэвхээ хумиагүй. Улс төрийн тодорхой байр суурин дээр байсан. Энэ үйлдэл нь эрх баригчдад таалагдахгүй байсан. Тийм ч учраас тэр яриад байгаа асуудлууд хоёр жилийн өмнөөс үүссэн юм билээ. “Өргөө” зочид буудлыг, “Улаанбаатар таймс” сонины асуудлыг шалга гэсэн үүргийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгсөн. Ингээд жил тойроход олигтой юм гараагүй. Хэрэг гээд шүүх рүү шилжүүлчих юм байгаагүй. Чухам тэр эгзэгтэй үед нь тодорхой хүмүүс, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн улс төрийн сонирхол давхацсан. Ц.Элбэгдоржийн хувьд дахиад 2013 онд сонгогдох сонирхолтой байдаг. Гэтэл Н.Энхбаярын улс төрийн идэвхи сэргээд ирэхээр миний өрсөлдөгч, надаас илүү рейтингтэй болчихно гэдэг үүднээс хандаж, түүнд прокурор оролцоод явчихсан. Гэтэл прокурор аль нутгийн хүн билээ дээ, энэ үгийг би зориуд хашилтанд хэлчихье. Ингэж давхацсан улс төрийн сонирхлууд нэгдээд хэрэг гээч зүйл маш хурдацтай явж эцсийн дүндээ ял өгсөн. - Сонгуулийн өмнөх баривчилгаанаас яах аргагүй хүчтэй өрсөлдөгчөө ял өгч, шоронд илгээх сонирхол байна гэж харагдсан. Гэтэл одоо сонгууль болоод өнгөрлөө, тэр бүү хэл “Шударга ёс” эвсэл АН-тай эвсэх гэж байгаа. Эвсэх, эвсэхдээ Н.Энхбаяр 2013 онд АН-тай эвсч орно гэсэн ойлголцол, тохиролцоонд хүрчихсэн байхад түүнийг заавал барьж, хорих шаардлага байна уу. Тэгэхээр үүсээд байгаа асуудлууд улс төрийн хэрэг биш юм уу гэж зарим хүн ярьж байна? -Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг зөвхөн одоо цагаар хэмжигддэггүй. Түүн дээр нэмээд зарим хүний хувийн өшөө хорсол, өш хонзон Н.Энхбаяр даргад үүсгээд байгаа тэр хэргээс үнэртээд байгаа. Хувийн өш хонзонгийн асуудал юунаас үүдэв гэхээр гарцаагүй Н.Энхбаяр даргын улс төрийн үйл ажиллагаанаас шүү дээ. Тэгэхээр энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт мөнөөс мөн. Бид энэ үзэгдлийг анх удаа харж байгаа юм биш. Гэхдээ ийм хэмжээний, ийм том зиндааны улстөрч дээр ил тодоор хэрэглэж байгаагаас ардчиллын 20 жилийн хугацаанд, ардчиллын үнэт зүйлсийг бүхэлд нь үгүйсгэх шинж рүү орчихов уу гэж харж байна. Хүмүүс тодорхой хэмжээгээр мэдээлэл авч байгаа учраас мэдэж байгаа байх. Тун удахгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд асан болох гэж байгаа Ц.Нямдоржийн хувьд гэхэд л, түүний ярьж байгаа бүхнээс ямар нэгэн байдлаар Н.Энхбаярт хорссон, өш санасан үнэр үнэртэж байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржоос ч гэсэн хувийн сэдэлттэй, зуумтгай байдал анзаарагдаж байгаа шүү дээ. - Тухайлбал? - Би харьцуулсан жишээ хэлье л дээ. 2005 онд Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд түүнтэй олон хүн өрсөлдсөн. Гол өрсөлдөгч нь АН-аас нэр дэв¬шиж өрсөлдсөн М.Энхсайхан байсан. Гэтэл сонгуулийн дараа юу болсон бэ. М.Энхсайхан нэг талаас ялагдлаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаас Н.Энхбаяр дарга түүнийг надтай өрсөлдсөн гээд дөрвөн жил хялалзаж яваагүй. Үүнийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Дараа нь хэн хэн нь уулзаад Отгонтэнгэр хайрхан руу авирч байсан. Тэр үед хоёр эр хүн, улс төрийн хоёр лидер ойлголцолд хүрсэн, М.Энхсайхан дараа нь Шадар сайд болсон. Ингэж Монголын улс төрд хоёр Э-гийн түншлэл гэдэг зүйл бас их нааштай зөв үзэгдэл гарч ирсэн шүү дээ. Монголчуудын ярьдаг тамын тогооны үлгэр шиг улс төр их хэцүү шүү дээ. Хэн хэнээ өрсөлдөгч гэж үзэж жийрхдэг, жийдэг байхад анх удаа Ерөнхийлөгч хүн өрсөлдөгчөө харин ч Монголын улс төрд хэрэгтэй хүн гэж үзэж, дэмжиж түшиж явсан жишээ бий. Тэгвэл, 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоход Н.Энхбаяр дарга эсэргүүцээгүй шүү дээ. “Би сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд Ц.Элбэгдорж ямар үйл ажиллагаа хийсэн бэ. Өрсөлдөгчөө ангуучлах ажил л хийсэн. Хүн ёсны утгаар тийм байгаа биз дээ. Энэ бол энгийн жишээнд харагдаж байгаа зүйл. Тэгэхээр улс төртэй холбоотой өшөө авалтаа зогсоох хэрэгтэй. Монголын улс төр гэж тоглоомын тодорхой дүрмээр явах ёстой ертөнц байхад түүнд үйлчлэх дүрэм, журам гэж байх ёстой. Өнөөдөр ямар дүрэм, журам бий болох гээд байна вэ гэвэл, нотлох баримтгүйгээр хэрэг үүсгэдэг, өш хонзон авдаг чөтгөрийн тойрог үүсэх гээд байна. Нийгэмд хортой ийм үйлдэл болж байгааг дээр байгаа нөхдүүд сайн ойлгох хэрэгтэй. Энэ жилийн сонгуулиар ялсан АН ч гэсэн ойлгох учиртай. Монгол орноо хөгжүүлэх, улс төрийг цэвэршүүлэх биш, бие биеэ өмнөх урдахийн өш хонзон авдаг байдал руу ингэж түлхэж болохгүй. Ц.Элбэгдоржийн хувьд уг нь Ардчилсан Ерөнхийлөгч гэж өргөмжлүүлэх их дуртай. Гэтэл саяын үйлдлээс харахад Ардчилсан Ерөнхийлөгч гэдэг өргөмжлөл маань доромжлол болчихоод байгаа юм биш үү. Ийм л зүйл ажиглагдаж байна. Яагаад гэвэл, шүүх процесс ардчилсан нийгмийн хэм хэмжээг эрхэмлэж, тэр дагуу явсан гэж хэн ч хэлж чадахгүй. Түүнээс гадна одоохондоо хүмүүс олж хараагүй, болгоомжлол төрүүлж байгаа нэг асуудал байна. - Нууц биш бол, тэр нь юу вэ? - Улс төрийн хэлмэгдүүлэлт явж явж улс төрийн хоёр дахь аллага болох вий гэсэн болгоомжлол надад байна. Шулуухан хэлэхэд, улс төрийн хэлмэгдүүлэлт нь шууд биш аллага ч гэх юм уу, нэг тиймэрхүү байдал руу оруулах гээд байна. Хоёр дахь гэж тэмдэглэж байгаагийн учир бол өнөөг хүртэл 1998 онд С.Зориг ямар учраас амь насаа алдсан нь илрээгүй байна. Тэр үйл явц улс төрийн аллага байсан гэдгийг нийгэм албан бусаар хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөдөр өрнөж буй үйл явцаас харахад, Н.Энхбаяр даргыг шүүх хурал ямар шуурхай болчихов, нотлох баримт гээд байгаа зузаан хавтаснуудаас шүүрээд авчих үндэслэл алга. Гэтэл түүнийг яллаж, аль болох олон жилээр нийгмээс тусгаарлах, тийм орчинд аваачих сонирхол юу байв гээд асуулт гарна. Мөн шүүх хурлын дараахан Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмон телевизэд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр даргыг өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчлахдаа ямар нэгэн үл мэдэх тариагаар тарьсан гэдгийг тодорхой эх сурвалжаас авсан гэдгээ хэлсэн. Тэр бол зүгээр нэг бухимдсан хүний хардлага биш. Яагаад гэвэл, сонгуулиас хойш болон шүүх хурлын өмнөхөн би Н.Энхбаяр даргатай уулзаж ярилцаж байсан. Бие, эрүүл мэндийн хувьд бүрэн гүйцэд илааршсан гэж хэлж чадахгүй. Тиймээс улс төрийн шууд бус аллага яваад эхэлчихсэн гэж дүгнэж байгаа юм. Олон жил, урт хугацаанд шүүхийн дарамтанд байлгаж, мөрдөж мөшгиж, нэг бариад нэг суллаад, шүүх хурал болох ч юм шиг, болохгүй ч юм шиг сэтгэлзүйн ийм тавгүй байдал хүний наснаас чамлахааргүй он жилүү¬дийг хумсалдаг. Тэр байтугай, дэлхийд ховор олон хоног өлсгөлөн зарласан хүний биеийн байдлын хувьд эргээд хэвийн горимд ортол дор хаяж хагас жил болдогийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл энэ хугацаа болоогүй байхад хорино гэдэг байж болшгүй юм. Шорон гэдэг чинь шорон шүү дээ. Эрүүл мэнддээ эргээд анхаарах боломжгүй нөхцөлд аваачна гэдэг мэдээж эрүүл мэндэд нь асар их хортой нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар, хязгаарлагдмал орчинд аваачна гэдэг Н.Энхбаяр даргын гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсийг тэр хүний аюулгүй байдалд анхаарал тавих боломжгүй болгож байна. Тиймээс эцсийн дүнд тэр хүний амь нас нь хүртэл баталгаагүй болчихож байна шүү дээ. Ялангуяа өмнө нь янз бүрийн тариа хийх оролдлого байсан бол тэр үйлдлээ ямар нэгэн байдлаар давтахгүй гэх баталгаа алга. Эргээд харьцуулалт руугаа ороход С.Зориг гэдэг улс төрчийг биед нь халдаж, хорин хэдэн удаа хутгалж амь насыг нь богино хугацаанд хөнөөсөн бол одоо Н.Энхбаяр гэдэг улс төрчийн амь нас, эрүүл мэндэд харьцангуй удаан хугацаагаар хор хийж байна гэж харж болохоор байна. Тиймээс энэ асуудалд манай арай юм ойлгодог хэсгийнхэн, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа хандуулаасай. Эрх баригчид, сонгуулийн дүнгээр одоо эрх барих гэж байгаа олонхийн санал авсан АН ч өөрөө онцгой анхаарал тавиасай гэж хүсч байна 1998 он шиг ниргэсэн хойно хаш¬гирав гэгч бүү болоосой гэдэгт чин сэтгэлээсээ санаа зовж байна. - Сүүлийн үед “Шударга ёс” эвсэл, АН-тай эвсч засагт нэгдэх тухай гэрээ, хэлэлцээ цааш үргэлжлэх үү, үгүй юу гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ асуудал яах бол? - Асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх. Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гардаг үдэш “Шударга ёс” эвслийн гишүүд, дэмжигчдийн хувьд ихээхэн бухимдалтай байсан. Арай ч тийм бусармаг шийдвэр гаргахгүй байх гэсэн горьдлого байсан учраас тэр бол хүн ёсны асуудал. Тэр шөнө би ч гэсэн хэлсэн “Хэрэв ийм шударга бус, ардчилсан нийгмийн хэм хэмжээг зөрчсөн шүүх хурал явагдаж байгаа юм бол яаж бид АН-тай эвсэх юм бэ” гэж. Олон гишүүн даргыгаа, лидерийгээ шоронд оруулчихаад өөрсдөө албан тушаал горьдож байгаа юм шиг яаж эвсэх вэ гэж байсан. Тэр зүй ёсны, байх ёстой асуудал. Харин ч хүмүүс тэгж яриагүй бол гайхах ёстой асуудал байх. Тэр бол хүн чанарын илэрхийлэл, гарах ёстой байр суурь. Харин улс төрч, судлаач хүний хувьд тунгааж үзэхэд нэгдүгээрт, бусармаг шийдвэр гаргасан байгууллага, институт гэдэг тусдаа асуудал юм. Шүүхэд нөлөө үзүүлэх хүн, албан байгууллага хуулиараа бол Монголд хэнд ч байхгүй. Гэхдээ шууд бус нөлөөлөл гэсэн ойлголт бас байдаг. Энэ өнцгөөс аваад үзэхэд, мэдээж Ерөнхийлөгч, мөн хуулийнхны өөрсдийн хүрээ, хүссэн хүсээгүй Монголын хуульчид нэг нь прокурор, нөгөө нь шүүгч, Хууль зүйн яамны сайд байлаа ч гэсэн тэдгээр хүмүүс хүнийхээ хувьд нэг л сургууль төгссөн, нэг л хөдөлмөрийн замналаар замнасан “хуульчид” нэртэй нэг хамт олон. Тэгэхээр хуулийнхны өөрсдийн хүрээлэл гэж нэг юм байгаа. Түүнд хүссэн, хүсээгүй экс болно байх гэж миний үзэж байгаа Ц.Нямдорж гэдэг хүн багтах уу, багтана. Энэ мэтээр шүүхэд шууд бусаар нөлөөлж байгаа хүн байна. Мөн улс төрийн намууд гэж байна. Яг статус талаас аваад үзвэл, тэдгээр нь тусдаа байгуул¬лага. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан ёсоор бол нам бус байгаа шүү дээ. Ц.Элбэгдорж хэдийгээр АН-аас нэр дэвшсэн ч намын харъяаллаа түдгэлзүүлсэн, харин Ерөнхийлөгчийн институт гэдэг нэг байгууламж бий. “Шударга ёс” эвсэл” болон АН-ын хооронд байгуулсан гэрээ бол цэвэр улс төрийн намуудын хооронд байгуулагдсан гэрээ. Гэхдээ мэдээж миний ярьсан шүүхийн асуудал, шударга ёс тогтоох, хэлмэгдүүлэлт болоод байгаа юм биш үү гэдгийг АН-тай ярих нь зүй ёсны хэрэг. Ярих ч болно. Гэхдээ ямар асуудал үүсчихээд байна гэвэл, ний нуугүй хэлэхэд “Шударга ёс” эвсэл 100 хувь сөрөг байр суурьт очно гэхэд эргээд МАНАН үүснэ. Дөрвөн жил засаг барьж ард түмэн залхсан, улс орноо худалдсан, эрээ цээргүй олигархиудын бүлэглэл дахин сэргэнэ. Яагаад бид МАНАН гэж нэрлэж, бүхэл бүтэн улс төрийн үзэгдэл гэдэг утгаар авч үзсэн бэ гэвэл, хоёр намын зүгээр нэг механик эвсэл байгаагүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд мөнгөөрөө, бизне¬сийн эрх ашгаараа, гадаа¬дынх-наас, гадаадын хөрөнгө оруулагчдаас тодорхой хэмжээгээр урамшуулал авдаг, тэжээгддэг гэж хэлж болох улс төр-бизнесийн бүлэглэл байхгүй юу. Ийм мафи бий болчихсон. Тиймээс ард түмэн МАНАН эргэж битгий үүсээсэй гэж хүсч байгаа. Үүнийг бид нухацтай авч үзэх ёстой. Дахин МАНАН үүсвэл, тэртэй тэргүй махаа ч авч идэхээ байгаад элгээрээ мөлхөж байгаа ард түмэн дөрвөн жил тэсэх үү. -Тэгэхээр засагт хамтрах гэрээгээ үргэлжүүлнэ гэсэн үг үү? - Улс төрийн нөхцөл байдал ийм ээдрээтэй болсон учраас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдаж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай зогсоно. Цаашид шаадлагаа тавиад явна.Үүний зэрэгцээ өмнө нь зурчихсан байгаа АН-тай хамтарч Засгийн газар байгуулах гэрээ, хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна гэсэн шийдвэр гаргасан байгаа. Нэг талаас “Шударга ёс” эвслийнхэн ёс суртахуунгүй, хүн чанаргүй юм шиг харагдаж байгаа ч, яг үнэндээ ма¬най эвсэл дотор Н.Энхбаяр даргыгаа шударга бус, дэндүү балмадаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаад зүрх нь өвдөөгүй хүн нэг ч байхгүй. Тэр байтугай хувь хүний хувьд надад албан тушаал хэрэг¬гүй, хэрэв Н.Энхбаяр даргыг суллуулж, цагаатгуулахад хувь хүний хувьд миний эрх чөлөө хэрэгтэй бол би бэлэн байна гэж байгаа хүн ч бий. Н.Энхбаяр Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөө¬рөгдсөн лидер гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр бүү хэл, тэр өнөөдөр Монго¬лын Нельсон Мандела юм. Өмнөд Африкийн харт арьснуудын арьсны үзлийн эсрэг үзлийн бэлгэ тэмдэг болж, Африкийн арьсны үзэлгүй анхны Ерөнхийлөгч болж байсан Нельсон Мандела бол дэлхий дахинд гайхагдаж байсан. Тэгэхээр Н.Энхбаяр дарга түүн шиг Монголын номер нэг улстөрч. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн түүхэнд үлдсэн улстөрчдийн түүхээс харахад бас л шударга бусаар баригдаж, хоригдож байсан байдаг. Энэ бол хувь хүний хувьд хүсэх хувь заяа биш. Н.Энхбаяр ч гэсэн шоронд орчих юм сан гэж мөрөөдөөгүй нь лавтай. Харин түүхийн сонголтоор, нийгмийн тохироогоор гэх юм уу ийм ээдрээтэй хувь заяа, хүнд ачаа тэр хүний нуруун дээр ирж байгаа гэдгийг хүмүүс зөв ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас зарим хүний зүгээс энэ үйл явцыг ганц Н.Энхбаяр гэдэг хүний асуудал мэтээр ойлгоод байгаа тал бий. Ганц Н.Энхбаяр гэдэг хүний эрх ашгийг журмын нөхөд нь хамгаалж, янз бүрийн болзол тулгаад байгаа юм биш. Энэ Монголын нийгмийн асуудал, улс орны эрх ашгийн асуудал. Яагаад гэвэл, улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна шүү дээ. Өнөөдөр хүнд ямар ч үндэслэлгүй¬гээр ял тулгаж, хоморгонд нь сэтгүүлч Д.Чулуунбаатар нарын хүмүүс явж байна. Ингэж чадаж байгаа юм чинь маргааш гудамжаар явж байгаа жирийн нэг залуу нүдэнд нь хүйтэн харагдвал чирээд аваад явах нь байна шүү дээ. Хэнийг ч ямар ч хэрэгт гүтгэж, суулгаж болдог юм байна гэсэн муухай жишиг тогтох нь. Би энэ явдлыг сэдэлтээр нь улс төрийн хэлмэгдүүлэлт гээд байгаа болохоос янз бүрийн сэдэлтээр байж болох байхгүй юу. Хувийн өш хонзон, хэн нэгэнтэй тооцоо бодох гээд олон асуудлыг хамруулж болно. Өнөөдөр Монголын шоронд хилс хэрэгт гүтгэгдсэн, ямар нэгэн байдлаар шүүгч, прокурорын дургүйг хүргэсэн, эсвэл нөгөө тал нь хахууль өгсөн гээд янз бүрийн байдлаар хэлмэгд-сэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлтийн асуудал өргөн утгаараа явж байгаагийн илрэл. Цаашид ч болно гээд үүд хаалга нь нээгдчихээд байгаагийн дохио. Шүүх шударга шийдвэр гаргах, прокурор нотлох баримтуудаа гаргасан, стандартад нийцсэн хэрэг бүрдүүлэлтээ хийгээч гэдэг асуудал тавигдах ёстой. Хэлмэгдүүлэлт явчихлаа, шударга шийдвэр гаргаач гэсэн шаардлага тавьж буй хүмүүс зөвхөн иргэн Н.Энхбаярын төлөө шаардлага тавиагүй, Монголын нийт иргэд, хууль цаазын байдалд шударга ёс тогтооё гэсэн оролдлого байгаа. Тиймээс үүнийг зөвхөн Н.Энхбаярт, МАХН-д, “Шударга ёс” эвсэлд хамааралтай асуудал гэж ойлгож болохгүйг хатуухан хэлчихье. - Эвсэлд багтаж байгаа хоёр субьектийг албан тушаалаас болж задарна гэсэн мессэж их цацагдсан. Энэ тухай? - Тийм оролдлогууд МАН-ын зүгээс, АН-ын зарим фракцуудын зүгээс хийгддэг. Дахиад МАНАН үүсгэх сонирхолтой хэсэг бүлэг, фракцууд МАН, АН-ын аль алинд бий. Тэдний эвслийг задраасай гэж хүсэлд бид хурлаараа хариуг нь өгчихсөн. “Шударга ёс” эвсэл дотроо янз бүрийн санаа бодолтой ч нэг хуралдахаараа хамгийн авууштай нь нэг байр суурин дээрээ тогтож чаддаг. Тиймээс эвсэл задарчихна гэж мөрөөдөөд хэрэггүй. Мөн асар богино хугацаанд МАНАН-гаа дахиад үүсгэнэ гэж горьдоод хэрэггүй. Монгол нэгэнт өөрийгөө ардчилсан улс гэж тунхаглаж байгаа бол ардчиллын гол зарчим хүний эрх, эрх чөлөө, амьд явах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхүүдийг хангах учиртай. Энэ үүднээс Н.Энхбаяр даргын асуудал шударгаар шийдэгдэх учиртай, шийдэгдэх ч болно. Үүний төлөө тэмцлээ бид орхихгүй. Тэмцэл олон арга, хэлбэртэй. Засаг төрд хамтарна гэдэг бидний шударга ёсны төлөөх тэмцлийн нэгэн арга зам байгаасай. Саяхан шүүх хурлын дараа АН доторх зарим бүлэг, фракцид байдаг миний найз нөхөд үнэхээр шударга бус зүйл боллоо гэж хэлж байсан. МАН-ынхан ч гэсэн бүгдээрээ Ц.Нямдорж болж, арилсан дотортнууд болчихоогүй. Тиймээс цаашид бидэнд гарц бий гэж бодож байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" |
| Л.Эрдэнэтуул: Баримтгүйгээр хэрэг үүсгэж өш хонзон авдаг чөтгөрийн тойрог улс төрд бий болох нь |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (2) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ЗАЙЛСАН БАЙ ДА!!! ТЭНЭГ АВГАЙ МИНИ?
2012-08-25 | 09:53:13 | 173.28.207.106 | |
Зочин энхбаярийг хэлмэгдүүлсэнд харамсаж бна
2012-08-09 | 02:59:31 | 68.118.156.128 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|