 |
|
 |
|
О.Цолмон: Ц.Элбэгдорж Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна |
|
|
 |
|
 |
О.Цолмон: Ц.Элбэгдорж Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна
2012-08-06МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал гурав хоног үргэлжилсний эцэст өнгөрсөн пүрэв гаригт түүнд дөрвөн  жилийн хорих ял оноолоо. Энэхүү шүүх хурлын дараа буюу наймдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Н.Энхбаярын гэргий О.Цолмон ТV-9 телевизээр ярилцлага өгсөн юм. Түүний ярианаас түүвэрлэн хүргэж байна. -Монголын улстөр ямар бохир, нийгэм ямар муухай зам уруу явж байгааг харуулж байна даа. Манай нөхөрт хорих ял оноосон нь зүгээр л хэлмэгдүүлэлт гэдгийг би баттайгаар хэлж байна. Энэ бол монголоо алдсан хүмүүсийн хийсэн үйлдэл. Учир нь монгол хүнээс хэзээ ч ийм харгис үйлдэл гардаггүй. Гэхдээ монголчууд хэн нэгэн харгис этгээд дарамталбал дарамтад нь орчихдог маш аймхай ард түмэн бололтой. Харин цаад хүмүүс нь Монголын ядуу буурай амьдралыг далимдуулж, боловсрол, мэдлэг дулимаг, зориг зүрх муутай хүмүүсийг гар хөлөө болгодог. Тэдний гар хөл бологчид нь боловсрол, мэдлэггүй, өөрийгөө авч явах чадваргүй, дандаа бусдын дэмжлэгээр амьдардаг тийм л хүмүүс байдаг. Миний нөхрийг анх баривчлахад хэн энэ ажиллагаанд дайчлагдаж, хэн энэ бүхнийг хийснийг хараарай. Эрт дээр үеэс монголчууд ийм байгаагүй, жинхэнэ монгол хүн арай ч ийм биш. Монголчууд маань их өрөвч сэтгэлтэй ард түмэн. Гэтэл энэ хүмүүсийг хар даа. Өөрсдөө тэдэндээ нээнтэгтэй, мэдлэг, боловсрол муутай, их аймхай нөхдүүд байгаа юм. ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ НӨХРИЙНХӨӨ ОРОНД ХОРИГДМООР БАЙНА
Би хариуцлагатайгаар хэлье. Надад айх зүйл нэг ч байхгүй. Яг үнэнийг хэлэхэд, би нөхрийнхөө оронд хоригдмоор байна. Тэр хүн монголчуудад хэрэгтэй, тиймээс би ингэж хэлж байгаа юм. Миний нөхөр Монголынхоо төлөө их зүтгэсэн. Хэн нэгнийг заавал хорих гээд байгаа юм бол намайг хориг. Бас нэгэн зүйлийг хариуцлагатай мэдэгдье. Энэ бол Ц.Элбэгдоржийн зүгээс явуулж буй явуулга. Би улс төрд нөхөртэйгөө хамт олон жил байсан. Иймэрхүү хэрэг өдүүлсэн хүмүүсийн ард хэн нэгэн байдаг. Би үүнийг сайн мэднэ. Дахин хэлье. Өнгөрсөн хугацаанд болсон бүх үйл явц цэвэр Ц.Элбэгдоржийн явуулга. Нөхөр маань Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Шүүгчдийг томилдог байлаа. Гэхдээ ганц ч шүүгчийг нүүр царайгаар нь танихгүй л байсан шүү дээ. Ерөөс шүүгчидтэй танилцаж, ажил төрөлд нь оролцдоггүй байсан. Гэтэл Ц.Элбэгдорж шүүгчдийг нэг бүрчлэн дуудаж уулздаг гэсэн. Ер нь энэ нөхөр Монголоор даажигнаад байгаа юм болов уу гэж боддог. Ц.Элбэгдорж шүүхийн талаар юу гэж уран сайхан ярьдаг билээ. Гэтэл урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хараат байдалд оруулчихсан.
ХЭРЭВ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАВАЛ ТҮҮНД МАШ ИХ “НО” БИЙ
Би их сайн санаж байна. 2004-2005 оны үе л дээ. Тухайн үед Ц.Элбэгдорж Монголд ирчихсэн, ажил төрөл ч үгүй байхад нөхөр минь түүнийг Ерөнхий сайд болгож байсан. Н.Энхбаяр их итгэмтгий хүн шүү дээ. Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдонгуутаа манайд ирээд, тэврэлдэж үнсэлцэж л байсан. Би тэр явдлыг санаж байна. Гэтэл нөхөрт маань ийм хариу барьж байгаа юм уу. Монгол хүн хэн нэгнээс хариу нэхдэггүй. Харин хүмүүс айхаараа ийм болчихдог юм шиг байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойшхи үйл явдлуудыг харахад, арай гайгүй байсан хүмүүс бүгд сонин болчихсон. Тэд айдаст автчихаж. Аргагүй ээ. Коммунизм, социализм, бас хэлмэгдүүлэлтийг үзчихсэн ард түмэн шүү дээ, манайхан. Ийм хүмүүс бага зэрэг аймхай болчихдог юм байна. Гэвч хэдэн үеэрээ хэлмэгдсэн хүмүүс айдаггүй. Нөхөр бид хоёр бүр ч айхгүй. Гэтэл биднийг айлгах гээд л байдаг. Айдаггүй. Тиймээс барьж хориод айлгах гээд л байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2013 онд болно. Хэрэв Ц.Элбэгдоржийг шалгавал түүнд маш их “но” бий. Гэсэн атал нэг их цэвэр хүн мэт аягладаг. Угтаа Ц.Элбэгдорж дээд зэргийн бохир хүн. Түүн шиг бохир хүн алга. АН Ц.ЭЛБЭГДОРЖООР ТУГ, ДАЛБАА ХИЙСНЭЭС ХОЙШ НЭГ Л БИШ БОЛСОН
Монголд ардчилал байх ёстой. Ардчиллыг төлөөлөх нам ч байх учиртай. Ардчилсан нам Ц.Элбэгдоржоор туг, далбаа хийснээс хойш нэг л биш болсон. Ер ардчилсан биш нам болон хувирсан. Харин ардчиллыг “алдаг” нам болчихлоо. Ц.Элбэгдорж намаа “алж”, бүх дэлхийгээр шившгээ хутгаж байна. Би заримдаа интернэтэд ордог. Ц.Элбэгдоржийг хамгаалсан хүмүүсийн сэтгэгдэл дандаа “Н.Энхбаярыг буудаач, алаач. Дүүжлээч” гэсэн утгатай байдаг. Ямар муухай юм бэ. Хамгийн муухай үгсийг тэд бичдэг. Хүн юмуу, ороолон юмуу. Ц.Элбэгдоржийг дэмжсэн хүмүүс яагаад ч юм бэ цус, нулимс хүссэн байдаг. Гэтэл миний нөхрийг дэмжсэн хүмүүс “Улс орныхоо төлөө зүтгэе” гэх мэтчилэн их цэвэрхэн, гэгээлэг зүйлсийг бичсэн байдаг. ТЭД Ц.ЭЛБЭГДОРЖООС “ЭНХБАЯРЫГ ХӨНӨӨ” ГЭДЭГ ЗААВАРЧИЛГАА АВСАН ХҮМҮҮС
Ер нь Ц.Элбэгдоржийг өмөөрдөг хүмүүс байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Аль эсвэл тэднийг худалдаад авчихдаг ч юм билүү. Та нар өөрсдөө тэр сэтгэгдлүүдийг үзээрэй. Бүх сайтад Н.Энхбаяр болон манай гэр бүлийнхнийг гүтгэж, доромжилсон захиалгат нийтлэлүүдийг зохион байгуулалттайгаар тарааж байсан. Би ч анзаарч байсан. “Энэ ч ойлгомжтой байна” гэж. Тэгээд ч шүүх хурлын шийдвэр ингэж гарна гэдгийг мэдэж байсан учраас сэтгэл санааны хувьд бэлэн байсан. Ц.Элбэгдорж Монголын нийгмийг дээд зэргээр харлуулж буй аймшигтай хүн. Энэ хүний явуулгаар л бүх зүйл дууслаа. Би шүүгч С.Соёмбо-Эрдэнийг “Шударга хүн” гэж анхнаасаа бодоогүй.
Түүнтэй хамт М.Алдар, С.Оюунчимэг нар шүүгчээр ажилласан. Тэд нөгөө хэдэн генералуудыг шүүсэн биз дээ. Хагалгааны өрөөнөөс ч гарч амжаагүй хүмүүсийг “Долоо, найман жил” гээд л, их зоригтойгоор аав шигээ хүмүүсийг ялласан. Ер нь Сүхбаатар дүүргийн шүүх гэдэг чинь хэний шүүх юм бэ. Яргачдынх юмуу. Би С.Соёмбо-Эрдэнэд “Чи хуульч юм уу. Хүн юм уу. Үгүй ээ, чи эцэг эхээс төрсөн хүн мөн үү” гэж хэлж л байсан. Түүх бол баялаг. Цаашид ч үргэлжилнэ. Н.Энхбаяр үхвэл үхэх л байх. Яагаад гэвэл, би түүнийг амьд гарч ирнэ гэдэгт итгэхгүй байна. Би эрх мэдэлтнүүдэд өргөдөл бичих гээд л бичихгүй байсан юм. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт өргөдөл бичээд яах юм бэ. Шүүгчдэд ч мөн адил. Тэд Ц.Элбэгдоржоос “Н.Энхбаярыг хөнөө” гэдэг зааварчилгаа авсан хүмүүс.
Ц.ЭЛБЭГДОРЖ Н.ЭНХБАЯРЫГ “АЛЪЯ” Л ГЭЖ БАЙСАН ХҮН Хэрэв НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ц.Элбэгдорж уруу утасдаагүй бол Н.Энхбаяр үхэх байсан. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “Алъя” л гэж байсан хүн. Тэгээд нөхрийг минь баривчилсныхаа дараа боомилсон ч юмуу, ер нь их сонин юм хэрэглэсэн юм шиг байгаа юм. Нөхрийн маань бие баруун хөлнөөсөө эхлээд дээшээ мэдээ алдаж эхэлсэн. Тухайн үед бүх эмч үзээд учрыг нь олоогүй. Гэхдээ надад нэг мэдээлэл ирсэн юм. Эндээс авч явахдаа Н.Энхбаярыг боомилсон. Түүнийг боомилоод явж байсан залуусын нэг нь ингэж ярьсан байна билээ. Түүнд ямар нэгэн хортой зүйл хийсэн гэж бодож байгаа. Бид Н.Энхбаярын бие муудах үед “Гадаад руу явуулж, яаралтай шинжлүүлье” гэж
байсан ч явуулж амжаагүй. Н.Энхбаяр ч энэ бүхний араас хөөцөлдөөгүй. Харин Ц.Элбэгдорж түүний оронд байсан бол яаж сүржигнэж байгаа бол. Өчүүхэн юм болоход л яадаг билээ. Ерөөс Ардчилсан нам бол ардчилсан нам биш юм байна. Одоо нэгэнт тийм газар уруу явуулах гэж байгаа юм чинь Н.Энхбаярыг дуусгана л даа. Энэ бол ойлгомжтой. Шүүх хуралд ерөнхий шүүгчээр ажилласан С.Соёмбо-Эрдэнийн хувьд, боловсрол, харьцааны соёл муутай, бүдүүлэг, хүмүүжилгүй хүн. Үүнийг сонссон хүмүүс бүгд толгой дохино. Гэсэн атлаа С.Соёмбо-Эрдэнэ өөрийгөө шүүгч гэнэ. Гэтэл бүх дэлхийн шүүгч маш соёлтой байдаг. Учир нь шүүгч гэдэг бол хүний хувь заяаг шийддэг хүмүүс. Харин С.СоёмбоЭрдэнэ дүүргийн шүүгчээс суга дэвшсэн л нөхөр. Ер нь цаад эзэд нь судалдаг юм шиг байгаа юм. Хэн хамгийн ёс зүйгүй, бүдүүлэг байна вэ, тэднийг цуглуулж хөл, гар хийдэг. Энэ С.Соёмбо-Эрдэнэ, С.Оюунчимэг нарыг хар л даа. Үгүй, яах вэ. Тэд манай гэр бүлд биш юм гэхэд Монголын ард түмний өмнө ялтай. Учир нь тэд монголчуудын нулимсыг ууж байгаа. Тэр бүхнийг та нар ч харсан байх. Бид бол бурхны шашинтай хүмүүс. Эмэгтэй хүн, ер нь хажуудахынхаа нулимсыг барна гэдэг бол маш том нүгэл. Гэтэл С.Соёмбо-Эрдэнэ, С.Оюунчимэг хоёр ээж, аав шигээ ямар олон хүний нулимсыг уусан бол. Үүнийгээ их гоё, өөрсдийгөө том болчихсон гэж бодоод байна л даа. Үнэнийг хэлэхэд, тэд ямар өчүүхэн жижиг, ёс зүйгүй, харгис, дорд байна вэ. Тийм ээ, тэд бол дорд хүмүүс. Өндөр дээд хүмүүс бол уучламтгай, энэрэнгүй байдаг. Харин Ц.Элбэгдорж ямар өчүүхэн хүн бэ. Тэр хүн 2013 оны сонгуулийг л бодож байна. Би та нарт нэгэн захидал үзүүлье. Английн Лондон хот, Prime minister гэсэн байгаа биз. Энэхүү захидалд “Бид, мөн НҮБ энэ бүхнийг анхааралдаа авсан гэж би ойлгож байна. Их Британийн тал танай нөхрийн асуудлыг маш ойрхноос харж, маш тодорхой мониторинг хийнэ. Ер нь Монголд хүний эрхийг өргөн утгаар нь яаж хамгаалдгийг бид байнга анхааралтай харна” гэж бичсэн. Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХҮН ГАРЧ ИРЭЭД Л ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА
-Ц.Элбэгдорж Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна. Нээрэн шүү. Өөрөө албан тушаалтайгаа үлдэхийн тулд хүний хувь заяа, амьдралаар тоглодог ийм ёс зүйгүй хүнд ард түмэн яаж өөрсдийгөө даатгаж байна вэ. Ер нь энэ прокурорууд, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор яаж болсон, энэ бүхнийг би мэднэ. Улсын яллагч гэх Е.Сагсайг бас хар. Бурхны шашинд сургасанчлан хүн үйлийн үрээ заавал эдэлдэг. Энэ бол амьдралын маш хатуу хууль. Нөхөр бид хоёр үүнийг маш сайн мэддэг учраас хэнд ч хэзээ ч муу зүйл хийгээгүй. Хэнийг ч хэзээ ч хэлмэгдүүлж байгаагүй. Н.Энхбаяр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа ийм зүйлээс их болгоомжилдог байсан. Үйлийн үрийн хуулийг л баримталдаг байсан. Хэлмэгдүүлэлт үе удамд минь тохиолдож байсан учраас бид “Хэлмэгдүүлэлт битгий байгаасай” гэж хүсдэг. Гэтэл ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэдэг хүн гарч ирээд л хэлмэгдүүлэлт хийж байна. Гэхдээ маш ихээр айдаг хүнээ хэлмэгдүүллээ. Сталины жишээг хар. Бас л хамгийн их айдаг хүмүүсээ хэлмэгдүүлж байсан. За яах вэ, Монголын боловсролгүй хэдэн залуус энэ бүхэнд хууртагдана л биз. Гэвч авлигатай тэмцэх нэрийдлээр Ц.Элбэгдорж хэлмэгдүүлэлтээ эхэлсэн. Энэ бол сонгодог коммунизмын хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Хэн нэгэнд идсэн, уусан хэрэг зохиогоод л тулгачихдаг. Бүр яг тулгадаг. Манай нөхөр амьд гарч ирэх үү, үгүй юү, ёстой хэлж мэдэхгүй нь. МЭДЭЭЖ ХЭРЭГ, ХОР ХИЙНЭ, Ц.ЭЛБЭГДОРЖ
Гарч ирсэн ч хэдэн жилийн дараа амиа алдах юмыг тэд хэрэглэнэ. Би энэ талаар холбогдох бүх хүн, байгууллагад мэдэгдэнэ. Нөхрийг маань баривчлан хорих үедээ буюу өнгөрсөн 4-6 дугаар сард амь насанд нь халтай хорыг хийчихсэн байсан шүү дээ. Тухайн үед би “Үүнийг нь шалгуулна даа” гэж бодож байсан ч хорьж аваачаад хийчихсэн. Одоо тэр хороо усаар юмуу, уух юмаар нь дамжуулан хийнэ. Наана нь хийчихсэн байна лээ. Манай хүн бие их сайтай. Ингэх ёсгүй. Гэтэл биеийнх нь зарим хэсэг мэдээ алдаад эхэлсэн. Гэтэл аваачаад суулгачихлаа. Мэдээж хэрэг, хор хийнэ, Ц.Элбэгдорж. Бид ямар аймшигтай хүнийг Ерөнхийлөгч болгов. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаярын үед Ерөнхийлөгчийн Тамгын газарт 40- өөд хүн ажилладаг байсан бол одоо 120 болгож нэмсэн. Тэр хүмүүс нь юу хийдэг юм бэ. Интернэтэд орж сэтгэгдэл бичээд л, “Н.Энхбаярыг ал. Бууд, дүүжил. Манай Ц.Элбэгдорж их сайхан хүн” гээд л. Хэн үүнд итгэх юм бэ. Гудамжаар яваад ард түмнээс асуу даа. Ц.Элбэгдорж манай хүнийг үгүй хийчихээд “Бүх зүйл боллоо” гэвэл огтхон ч тийм биш. Нөхрийг минь сүүлийн 10 жил зохион байгуулалттайгаар гүжирдлээ. Үүнийгээ “Улс төр” гэж ойлгодог. Бид энэ бүхнийг ярьдаггүй л болохоос биш бидний эсрэг маш их зүйлийг зохиомлоор хийдэг. Гэтэл Ц.Элбэгдорж өчүүхэн юман дээр яадаг билээ. Гэр бүлээрээ уйлалдаж орилолдоод л байдаг биз дээ. Ер нь үйлийн үрийн хууль гэж байдаг юм шүү. Залууст хандаж хэлэхэд, үүнийг дэлхийн эрдэмтэн, физикчид ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс болгоомжтой байгаарай. Хар муу санаатны гар, хөл битгий болцгоогооч. Хар муу санаатан үйлийн үрээ хэзээ нэгэн цагт эдэлнэ. “О.Цолмон, Э.Батшугар нар хаустай. Бүр нэг сая фунтийн үнэтэй хаустай” гээд л биднийг гүжирдэж байна. Үүнийгээ “Улстөр хийж байна” гэж бодоод байх юм. Ц.ЭЛБЭГДОРЖ 2009 ОНЫ СОНГУУЛЬД ЛУЙВРААР ГАРЧ ИРСЭН
Миний хувьд, “Манай гэр бүлийг ингэж байна” гэдгээс илүүтэй Монголын нийгэмд санаа зовинож байна. Миний Монголыг, миний монголчуудыг хэдхэн хүн ямар муухай эвдэж байна вэ. Ямар муухай болгож байна вэ. Шүүгчдийг ч хар. Е.Сагсай бол яах вэ. Харваас дээд зэргээр эвдэрсэн хүн. Тэр О.Мөнхбаатар бүр илүү эвдэрсэн. Настай хүн байг гэхэд залуу хүн ингэж эвдэрч болохгүй. С.Соёмбо-Эрдэнийн санаанд нийцээгүй, түүнтэй муудсан, бас хэн ч мэдэхгүй хүнийг тэр шүүгч яах бол. О.Мөнхбаатар өөрт нь таалагдаагүй хүнийг яах вэ. Оюунтуяа, шүүгч С.Оюунчимэг бас яах вэ. Бид цөөхүүлээ. Гэтэл энэ муу муухай бүхэн халдварт өвчин мэт тархдаг. Монголчууд муу зүйлийг их амархан сурдаг. С.Соёмбо-Эрдэнэ гэж хүний хувь заяагаар тоглож, өөрийнхөө карьерыг дээшлүүлдэг залуу гарч ирлээ. С.Оюунчимэг гэж хүний хувь тавилан дээр гишгэдэг хүүхэн байна. Үнэнийг хэлэхэд, манай нөхрийн амь нас маш баталгаагүй болсон. Хэрэв эрүүл мэнд, амь насанд нь 2-3 жилийн дараа ямар нэгэн зүйл тохиолдвол түрүүнд баривчлахдаа болон одоо өрнөж буй үйл явцын үед хийсэн хор гэж ойлгож болно. Би холбогдох бүх хүнд захидал бичсэн. Тэд Н.Энхбаярыг хүндэлдэг учраас “Яаж байна вэ, юу болж байна вэ” гээд хариу ирүүлж байна. Бид “Монгол Улс ийм л болчихож. Ц.Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор шүүгчдийг дарамталдаг, Тамгын газрын дарга байсан хүнээ Улсын ерөнхий прокурор болгочихлоо” гэсэн. Үүнийг сонсоод гадаадынхан гайхсан. “Намын дарга байсан, менежер байсан хүнийг яагаад Улсын ерөнхий прокурор болгож байгаа юм бэ” гэж. Ашгүй шүүх хурлыг телевизээр шууд нэвтрүүллээ. Тэд жаахан гэнэдчихэж. Шүүх хурлыг ард түмэнд харуулчихлаа. Н.Энхбаярыг ялласан нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Ерөөсөө л энэ. Ардчилсан нам л өрөвдөлтэй байна. Тус намд гайгүй залуус бий. Харин тэд яаж учраа олж, тунаж үлдэх бол. Миний нөхрийг ялласан нь Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт нарын хийсэн ажил. Үгүй бол яах юм. Намайг хорино л биз. Тэгвэл харин ч сайн байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд луйвраар гарч ирсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн сэнтийг хулгайлсан. Төрийн тэргүүний суудалд хулгайгаар заларсан хүн ингэтлээ айлгүй яах вэ. Шударгаар сонгогдсон бол ийм зүйл хийхгүй. Эх сурвалж: unen.mn
|
| О.Цолмон: Ц.Элбэгдорж Монголд ч, дэлхийд ч шившгээ хутгаж байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (13) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин ичиж амидар ,нудний булай мини
2013-03-27 | 16:34:52 | 138.188.100.244 | |
Зочин уурсдуу ууртуу бичээд тэнэгтээд байгаарай хэн ч танийг дэмжээгүй Нудний булай мини, зугээр л та тэр хуний эхнэрийн хувид ийм байр сууринаас хандаж бга бх аргагуй шуу дээ, хумс********сан хурунгунуусн идэлтсэж бга хамсаатан учираас, унэн шударгийн тулуу тэмтсэгч гэдэг бол та турул арилжсан хойноо ядаг юм бол гэхээс , энэ бол эдлэх эөстөи тавилан харин монголд бгаада баырла дэлхийн уур улс орон бол удийд ингэж эрхлүүлэхгүй шуу,
2013-03-27 | 16:33:32 | 138.188.100.244 | |
Зочин таныг дэмжиж байна маш ухаалаг зөв шударга байна таны тэмцэл ард түмнийг зоригжуулан дагуулна шүүх уг хэргийг даруй цагаатгах хэрэгтэй шүүхийн хараат бус байдал Монголд алдагдах ёсгүй
2012-08-07 | 12:52:35 | 220.255.2.45 | |
Зочин Элбэгдоржтон, Дорлигжав, Зоригт, Сагсай, Соёмбоэрдэнэ нар Монголын ардчилал шүүх тогтолцоог үнэн гутаалаа АН эд нараасаа нийгмийг хурдан цэвэрлэж өгөхгүй бол нийгмийн дайн гарч мэдэхээр боллоо
2012-08-07 | 12:46:11 | 220.255.2.70 | |
Зочин Гаригийн нэртэй олон монголчууд байдаг, Баасан гаригт төрсөн болоод л тэгж нэрлээ биз, чи будуулэгээ битгий энд гайхуул, коммент боловсон бичиж сур. Дааваахуу, Мягмар, Лхагва, Пурэвхүү, Бямбаахуу, Нямхуу гээд турсун гаригаараа нэр авсан хүн тун ч олон
2012-08-07 | 11:02:05 | 220.255.2.52 | |
Зочин Цолмон Таныг дэмжиж хүндэтгэж байн яг л үнэн ярьж бн шдэ АН-ыг Нямдорж-н хэлснээр шүүхийг улс төр-н тэмцлийн хэрэгсэл болгодог гэсэнг үнэндээ бол Элбэгдорж л хийж байгаа байхгуй юу
2012-08-07 | 01:28:56 | 220.255.2.37 | |
Зочин Элбэгдорж Баабар нар ямар их будлиан тарьж хэд хэдэн банкуудыг дампуурууллаа? Бороо Гоулдын алтны уурхайд тогтвортой байдлынгэрээ гээчийг байгуулж том дээрэм тонуул хамтарч гардан хийсэн нөхдүүд дээ. Канадын компанид тэр том уурхайг өгөөд туучихсан биз дээ? Саяны өдрүүдийн хэргүүд бол шууд Элбэгдоржтоны найруулан шуухэд тушаал буулгаж Энхбаяр нарын хэрэг гэж хуурмаг хууль бус ямарч үндэслэлгүй юмаар ял тулган яллуулав. Одоо больж үз, энэ Элбэгдорж гэж нүгэлийн үүр Монголоос тонилж үз, чамаас өөр хүн мундаа юу?
2012-08-07 | 01:15:18 | 220.255.2.48 | |
Зочин Цолмон тэргүүн хатагтай байсан хүн гэж шал ондоо маш ухаалаг юмыг унэн шудрага хэлж зөв дүгнэж ойлгож бна. Таныг их хүндэтгэж бна Таны талд олон хүн бна шүү. Энхбаяр даргыг хундэтгэж хайрладаг зөндөө хүн байдаг байгаа ч. Энэ бол яахын аргагүй Элбэгдорж тэргүүтэй хүмүүс улс төрийн захиалгаар Энхбаяр даргыг муухайгаар хэлмэгдүүлэн бусармаг юм хийсэнийг ирэх биш ард түмэн харж ойлгохтойгоо. Элбэгдорж огцорвол таарна. Тэрний 2009 онд гараагүй бол зугээр мэдээж
2012-08-07 | 00:23:22 | 220.255.2.32 | |
Зочин Элбэгдорж үнэхээр бохир хүн гэдгийг хүн бүр мэднэ. Тэр хамт явсан аймгийн Засаг дарга, жолооч нараа алж байсан хүн. Энэ алуурчин төрд жинхэнэ луйвраар гарсан. Тэрнийг Ерөнхийлөгч гэж хэлснээс харанхуйлагч гэж хэлбэл илүү зохино. Монголын төрийг МАНАН-гаар Баяртай нийлж харанхуй болгож ард түмнийг ядууруулж, Монголын газар нутгийг самраад дууслаа. Энэ харанхуйлагч чин дараа жил бас гарч дарангуйлагч болох гэж зүтгэж байх шиг. Гэхдээ чиний зууд хэзээ ч биелэгдэхгүй юмаа. Олон нийт чамайг хэн гэдгийг мэдсэн болохоор харин ч дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө өөрөө огцорвол таарна. Эс тэгвээс олон нийт чамайг хатуу шүүх болно.
2012-08-06 | 23:59:31 | 220.255.2.31 | |
Зочин mash muuhai vg helleg hereglesen bn oi gutmaar
2012-08-06 | 21:32:43 | 202.179.10.70 | |
Зочин Энхбаярыг хилс хэрэгт хийсэн хүн бол яах аргагүй Элбэгдорж. Улс төрийн тавцанд хүчтэйгээ доош нь хийж өөрөө товойн гарч ирэх муу санаа, атаа жөтөө зөвхөн энэ уйваггүй этгээдэд л байдаг. Тэрээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн л бохир аргаар луйвардан авсан. Элбэгдоржийн ийм явуургүй алхмууд олон нийтийн зэвүүцлийг улам хүргэсээр байна. Энэ хар мөртэй амьтан Монгол Улсын нэр хүндийг гутаахаас гадна цаанаа асар том луйвруудыг бас хийсээр л байна. Саяын УИХ-ын 2012 оны сонгуулиар АНУ-аас тусгай захиалгаар ирсэн машинаар тоолж өөрсдийн луйврыг дахин батлаад өглөө. Одоо энэ луйварчинг суудлаас нь огцруулах цаг нэгэнт иржээ. Элбэгд порж болон түүний гар хөл бологчдыг утэр түргэн зайлуулцгаая!!!!!!!
2012-08-06 | 18:57:01 | 220.255.2.23 | |
Зочин та шуу. та мон ч лут хун умаа. этсийн узэтлээ зогсолтгуй тэмтсээрэй таний талд их олон хун бгаа шуу. яагаад та баабарийг хэлэхгүй бгаа юм бэ. тэр хун энхбаярийг гутгэх аянд монголийн бухэл бутэн уэйиг зарцуулж тархи толгойг угаасан хун шуу дээ. одоо дотороо их инээж суугаа биз ээ. баабар бол маш худал юмийг маш унэн болгож маш сонирхолтойгоор хун татахуйцаар бчиж чаддаг хун эхэндээ бчсэн бух юмийг ни шуурч авч уншдаг блаа дараа ни огт худлаа гэдэг ни байнга батлагдаад одоо бол хэзээ ч уншдаггуй.
2012-08-06 | 16:18:54 | 176.251.7.241 | |
Зочин Монголчууд энэ бүхнийг бүгдийг нь харж сонсож мэдсэн байгаа. Өндөр зиндаа, сурвалжит гаралтан гэдгийг мэдэхгүй ойлгодоггүй хүн их байна. Хонины бороос хурдны морь хэзээ ч гардаггүй гэдгийг тэд мэдэхгүй. Хүмүүс хонины бороос хурдан аргамаг гарна гэж боддог. Харин би Таныг үнэлж байна. Над шиг санаж бодож байгаа маш олон хүн бий. Таны бичсэнээс монголд хэрэгтэй юм их байна. Дээд зиндаатанаа хайрлах гамнах хэрэгтэй шүү. За яах вэ. 13 он ирнэ. Сэхээрэл гэгээрэлтэй хүнээ бид олоод сонгох хэрэгтэй шүү. Тэр болтол нэр нүүрээ баастсаар л явах нь. Муу юм л бүү дайраасай. Болгоомжтой байхыг сануулъя.
2012-08-06 | 15:09:19 | 202.170.83.170 | |
|
|
|
|
|

Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|