 |
|
 |
|
Ерөнхийлөгчийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд лекц уншина |
|
|
 |
|
 |
Ерөнхийлөгчийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд лекц уншина
2012-08-02Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд удахгүй газардах гэж байна.  Тэд төрийн ордны их танхимд “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд”, “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увидас” зэрэг сэдвээр ном хурж, монголчуудтай ярилцах юм. Энэ сарын 13-ны өглөө 10 цагт эхлэх тэр номын хур буулгах арга хэмжээнд энгийн иргэд, эрдэмтэн сэхээтэн, төрийн албан хаагчид, улстөрчид, бизнес эрхлэгчид гээд оролцохыг хүссэн, сонирхсон 1000 хүнийг урихаар Ерөнхийлөгчийн Тамгын газар төлөвлөөд байна. Урилгыг “Интерном” дэлгүүрээр дамжуулан олгох болно. Онол, үзэл бодлоо хуваалцахаар ирэх зочид маань АНУ-ын Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман Спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд юм. Тухайлбал, дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама, ардчиллаар дагнан олон арван жилийн турш судалгаа шинжилгээний ажил хийсэн олон улсын тэргүүлэх зэрэгтэй эрдэмтдийн нэг Ларри Даймонд, улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер нар билээ. Тэдний тухай товч танилцуулга толилуулж байна. Профессор Фрэнсис Фукуяама Энэ хүн олон улсын шилдэг их дээд сургуулиудад уригдан лекц уншдаг юм. Улс төр, эдийн засгийн холбогдолтой олон ном зохиол бичиж тэрээр дэлхийд алдаршжээ. Түүний хамгийн алдартай ном нь “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” юм. Энэ ном шүүмжлэгчдээс магтаал хүртэж, олны дунд ихээхэн шуугиан тарьсан гэдэг. 1992 онд худалдаанд гарсан даруйдаа АНУ, Франц, Япон, Чили улсад хамгийн олон тоогоор борлогдсон номоор тодорч, бас “Лос Анжелес Таймс”-ын шилдэг номоор шалгарчээ. Дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдсэн энэ бүтээл уншигчдаас өндөр үнэлгээ авсан төдийгүй орчин үеийн лидерүүдийн ширээний ном болсон байна. Түүнээс гадна тэрээр 1995 онд “Итгэл найдвар: Нийгмийн үр ашиг ба баялгийг бүтээх нь” номоо дэлхийн арав гаруй орны хэлээр хэвлүүлсэн нь найман сая гаруй ширхэг борлогджээ. “Хүн төрөлтхний ирээдүй: Биотехнологийн хувьсгалын үр дагавар” номоо 2002 онд гадаадын дөрвөн хэлээр хэвлүүлж, дөрвөн сая гаруй нь борлогдсон байна. Харин “Төрийн байгуулалт: Засаглал ба дэлхийн хэв журам XXI зуунд” номоо 2004 онд, “Салаа замын эхэн дэх Америк” номоо 2006 онд хэвлүүлсэн нь тус бүр хоёр сая хувиар, “Хоцрогдол: АНУ болон Латин Америкийн хөгжлийн ялгааг тайлбарлах нь” номоо 2008 онд, “Улс төрийн дэг журмын эхлэл” номоо 2011 онд нийтэд толилуулсан нь тус бүр сая хувиар борлогджээ. Фукуяама “Салаа замын эхэн дэх Америк” номоороо америкчуудад өнгөрснөө эргэн харж, ирээдүйдээ чухам ямар хувь тавиланг сонгох вэ гэдэг асуултыг тавьсан юм. Тэрбээр Иракийн дайны гашуун туршлагыг сануулж, америкчууд энхийн замаар явсан бол дэлхий нийтээрээ хямрал, хүнд байдлаас зайлсхийх боломжтой байсныг илэрхийлэн олон улсын бодлогод шинэчлэл хийхийг дэмжиж буйгаа онцолсон байдаг. Нэгэн үеийн турш хөгжлийн талаарх барууны сэтгэлгээ чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол буюу заримдаа Вашингтоны зөвшилцөл хэмээгддэг онол дээр тулгуурлаж иржээ. Олон жилийн турш энэхүү загвар ширүүн шүүмжлэлд өртсөн бөгөөд 2008-2009 оны Уолл Стритийн санхүүгийн хямралаас хойш нийтээрээ түүнээс татгалзах болжээ. Энэхүү загварыг Европын загвараар орлуулж болох тухай зарим санаа гардаг ч энэ нь тийм ч таатай сонголт бус гэдгийг эдүгээ үргэлжилж буй еврогийн хямрал бэлхнээ нотолж буй гэлтэй. Тэгээд ер нь улс орнууд хөгжлийн ямар загвар баримтлах учиртай вэ? Зарим нь Хятадын авторитар капитализмыг боломжит хувилбар гэж үздэг. Хятадын тэрхүү загварын амжилтын үндэс нь төрийн чадавхид оршдог гэж үзэх авч ихэнх хөгжиж буй орнуудад төрийн чадавх үгүйлэгддэг. Иймд хөгжлийн стратеги нь төрийн оролцоог хангахдаа нөхцөл байдлын бодит дүгнэлт үнэлгээнд суурилах, мөн улсын хэвшлийн чухал салбаруудад чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэх учиртай. Тиймээс орчин үеийн, аль нэг хувь хүнийг шүтсэн бус, өмчийн эрх, мөн иргэний эрх, эрх чөлөөг хангаж ажилладаг төртэй байх нь дан ганц эдийн засгийн хөгжилд бус ардчилал оршин тогтноход амин чухал ач холбогдолтой талаар Фрэнсис Фукуяама энэ удаа өгүүлэх бололтой. Фрэнсис Фукуяама 1952 оны аравдугаар сарын 27-нд АНУ-ын Чикаго хотод төржээ. Тэрээр Корнеллийн их сургуулийг төгссөний дараа Харвардыг улс төр судлаач мэргэжлээр дүүргэсэн байна. Фукуяама Харвардын сургуульд Самуэль Хантингтон, Харви МэнсФилд зэрэг алдартай эрдэмтэдтэй хамт суралцаж, “Зөвлөлтийн аюул занал Ойрхи Дорнодыг түрэмгийлэх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Фукуяама нь 1979 онд RAND корпорацид нэгдэн оржээ. Судалгаа ба хөгжил хэмээх байгууллага буюу RAND нь ашгийн төлөө бус ажилладаг бөгөөд АНУ-ын Засгийн газраас санхүүжиж, хариуд нь дэлхийн улс төр, бодлого тактикийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг байна. Фукуяама “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоороо хүн төрөлхтөн өөрчлөгдсөөр дэлхий нийтэд либерал ардчилсан үзэл ноёлох төлөвтэйг илэрхийлсэн бол “Их хагарал: Хүний мөн чанар ба нийгмийн хэв журам” номдоо өнөөгийн нийгмийн өөрчлөлтийг дэлхий нийтээрээ аж үйлдвэрлэлээс мэдээллийн эрин зуунд шилжиж буйтай холбон тайлбарлажээ. Тэрбээр “Салаа замын эхэнд буй Америк” номдоо неоконсерватизмын түүхийг сөхөж, бага Бушийн Ерөнхийлөгчийн Засаг захиргааг шүүмжилсэн байна. Иракийн дайныг болхи зохион байгуулж, дайны дараа ардчилал хөгжих үндэс суурь болсон нийгмийн бүтцийг гэмтээж, дутуу үнэлсэн хэмээн Фукуяама үзжээ. Тэрээр Коннектикутын коллеж, Доаны коллеж, Японы Кансайн их сургууль, Данийн Аархусын их сургуулийн хүндэт доктор юм. Түүний хамтран зүтгэгчдийн нэг Майкл Рич “Фукуяама нь АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлогчдын нэг бөгөөд шилдэг философич, өнөө цагийн ардчиллын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй тэргүүлэгч эрдэмтдийн нэг юм” гэжээ. Профессор Ларри Даймонд Тэрээр Ардчилал, хөгжил ба хуулийг дээдлэх төвийн / CDDRL / захирлын алба хашдаг. Энэхүү төв нь ардчиллыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Даймонд АНУ-ын Төрийн департамент, НҮБ, Дэлхийн банк болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төр засгийн болоод олон улсын нэр хүндтэй байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байлаа. Энэ нь түүнийг ямар нэр хүндтэй, олон улсад танигдсан мэргэжилтэн болохыг нотлон харуулж буй билээ. Нэгэн зүйлийг дурдахад Даймонд 2004 онд Иракийн шилжилтийн Засгийн газарт ахлах зөвлөхөөр уригдан ажиллажээ. Ийнхүү уригдсан нь ардчиллын талаар хуримтлуулсан арвин баялаг мэдлэг туршлагатайг, бас түүнийг зөвшөөрч ажилласан нь ардчиллыг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлийг нь илтгэж буй юм. Рузвельтийн хүрээлэнгийн гишүүн, “Ардчиллын сэтгүүл”-ийн үүсгэн байгуулахад гар бие оролцож, нэрт эрдэмтэн Аббас Милани болон Майкл Макфолын хамтаар Хуверийн хүрээлэнгийн санаачилсан Ираны ардчиллын төслийн удирдагчийн албыг хашдагтаа тэрээр бахархаж явдгаа дурдсан байдаг. Ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүмүүст ардчиллын үнэ цэнийг таниулахын төлөө оруулсан олон жилийн хүч хөдөлмөр, хувь нэмрийг нь үнэлж Ларри Даймондыг 2007 онд АНУ-ын Стэнфордын их сургууль оны тэргүүний багшаар тодруулж байжээ. Аливаа улс орны эдийн засгийн хөгжлөөс илүүтэйгээр засаг захиргааны үйл ажиллагааг сайжруулах нь чухал бөгөөд ардчилсан улс орон бүр үүнд гол анхаарлаа хандуулах ёстой гэж Даймонд үздэг. Хэрэв ингэж чадахгүй бол хэчнээн их ашигтай ажиллаа ч эдийн засгийн өсөлт нэмэгдэхгүй ажээ. Ларри Даймонд нь 2008 онд “Ардчиллын амин сүнс” номоо хэвлүүлсэн нь дэлхийг донсолгосон юм. Энэ ном дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдэж, Хойд Америк, Латин Америкаас гадна Европ, Азийн олон оронд худалдаалагджээ. Дэлхийд энэ ном нийтдээ 12 сая борлосон гэсэн албан бус тооцоог “Эйшиа Таймс” сэтгүүл гаргасан байдаг. Энэхүү ном нь гадаад дотоодын 14 сэтгүүл, сонин хэвлэл, онлайн эх сурвалжаас тодруулсан оны шилдэг номоор шалгарч байв. “Ардчиллын амин сүнс” номоос гадна Ларри Даймондын “Эмгэнэлт ялалт: Иракт ардчилал авчирах гэсэн болхи оролдлого”, “Хөгжиж буй ардчилал”, “1990-ээд оны ардчиллыг дэмжих нь”, “Нигери дэх анги, үндэс угсаа ба ардчилал”, “Хөгжиж буй орнууд дахь улс төрийн соёл ба ардчилал” зэрэг бүтээл туурвижээ. Мөн Даймонд ардчиллын талаарх 36 номын ерөнхий болон туслах редактороор ажиллажээ. Түүний гар хүрсэн ном бүхэн нь төгс төгөлдөр бүтээл болж, уншигчдын таалалд яв цав нийцдэг байна. Даймонд өөрийн “Ардчиллын амин сүнс: Дэлхий нийтэд эрх чөлөөт нийгэм үүсгэн байгуулахын төлөөх тэмцэл” номдоо “Аливаа ардчилсан засаг төр иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдний оролцоог дэмжин, эрх чөлөө, хүний эрхийг нь хайрлан хамгаалж, эсэргүүцэж босоход нь тэвчиж, эрж хайсан бүхэнд нь хариу өгөх ёстой” хэмээсэн байдаг. Тэрээр өөрийн бүтээлүүддээ дэлхий нийтийг нэрвэсэн хямрал, ардчиллын хөгжил, түүнд тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлдэг. Тухайлбал дэлхий нийтийн ялангуяа хөгжиж буй орнуудын ардчиллын уналтыг цөөн хэдэн нөлөө бүхий гүрэнтэй холбон тайлбарлажээ. Эдгээр улс орны төр засгийн удирдлагын явуургүй үйл ажиллагааны улмаас дэлхий нийтэд ардчилалд өгсөн ард иргэдийн итгэл найдвар буурч, нэр төр нь булингартаад байгаа аж. Түүний үзэж буйгаар гүйцэтгэх засаглалын үр дүнтэй үйл ажиллагаа хамгаас чухал юм. Хэрэв Засгийн газар шударга, эрх тэгш, найдвартай орчин бий болгохгүй бол эдийн засгийг дэмжих бүхий л арга хэмжээ талаар болох ажээ. Энд тэрээр Кенийн жишээг татсан байдаг. Кенийн Ерөнхийлөгч Кибаки улс орноо удирдаж, эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг ард түмэндээ авчирчээ. Гэтэл тэрбээр авлигын асуудлыг орхигдуулсны улмаас ард түмний бухимдал даамжирч, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, хүчирхийлэлд хүргэсэн байна. Иймээс аливаа ардчилсан улс орны нэн тэргүүний чухал асуудал нь засаглалыг батжуулахад оршиж байх ёстой гэдэгт Даймонд бат итгэлтэй болжээ. Хэрэв ингэж чадахгүй бол ард түмэн өөрсдөө төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг зорин араатан шинжтэй болдог байна. Нэгэнт ийм болсон үед аливаа нийгмийн адгууслаг шинж төрх илэрч, зөвхөн өөртөө баялаг хуримтлуулахын төлөө өрөөлийн эрх ашгийг уландаа гишгэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, засаг төрийнхөө хөрөнгөөс хумслах нь наад захын асуудал болдог ажээ. Иймээс АНУ тэргүүтэй хөгжингүй орнууд ардчилал бүрэлдэн тогтож эхэлж буй улс орныг зөвхөн хөрөнгө мөнгөөр дэмжих бус тэдгээрт бүхий л арга замаар туслах ёстой гэдэгтэй Даймонд санал нэг байдаг. Профессор Стивен Краснер Тэрээр Корнеллийн, Колумбын, Харвардын их сургуулиудыг тус тус дүүргэжээ. Краснер нийт зургаан ном бичиж, 90 гаруй өгүүллэг нийтлүүлсэн байна. АНУ-ын дипломатчдын дунд Краснер нэр хүндтэй, шилдэг эрдэмтэнд тооцогдож, энэ салбартаа хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Учир нь тэрбээр АНУ-ын гадаад харилцааны салбарын боловсон хүчнийг бэлтгэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлсээр ирснийг төр засаг ч хүлээн зөвшөөрдөг. Краснер олон улсын харилцаа, эдийн засгийн харилцаа, гадаад харилцааны онол, бодлого төлөвлөлт, төрийн байгуулалт зэрэг хичээлийг он удаан жилийн турш заан 1991 онд шилдэг багшийн шагнал хүртсэн юм. 1999 онд “Тусгаар тогтнол” номоороо тэр дэлхийн улс төр судлалын салбарт шуугиан дэгдээсэн билээ. Тэрбээр номдоо олон улсын хууль эрх зүй, аливаа улсын хараат бус байдал хоорондын зөрчилдөөн болон түүний уршиг үр дагаврын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Энэ номд Краснер олон улсын харилцаанд хараат бус байдалд тооцох дөрвөн хэлбэр байгаа гэж үзжээ. Үүнд: 1. Хууль эрх зүйн хараат бус байдал. Улс орнуудын өөр хоорондын хил хязгаар, газар нутгийг хүлээн зөвшөөрөх. 2. Харилцан уялдаа холбоотой хараат бус байдал. Энэ нь даяарчлалтай холбоотой бөгөөд хүн амын шилжин суурьшил, хөрөнгө, “ноу-хау”-ийн урсгалын механизм бүхий хараат бус байдлын хэлбэрийг хэлжээ. 3. Дотоодын хараат бус байдал. Тухайн улс орны төр засгийн дотоодын асуудлыг хянах байдал. 4. Вестфалиан хараат бус байдал. Аливаа засаг бие даан дотоодын засаглалын бүтцийг тодорхойлох эрхтэйг хэлжээ. Мөн Краснер шашин, олонхийн эрх, хүний эрх, олон улсын тогтвортой байдал гэсэн дөрвөн нөхцөл байдалд хараат бус байдлын талаарх дүрэм журам зөрчилдөг гэж үзжээ. Стивен Краснер нь олон улсын харилцаа, төрийн байгуулалт, тусгаар тогтнол, улс орны бие даасан байдлын талаар судалгаа шинжилгээний ажил хийж, ном сэтгүүлд нийтэлсээр иржээ. Улс төр судлаачид дундаа неореалист хэмээн тооцогддог бөгөөд “Ардчилсан улс орны засаглалын сул дорой байдал нь бүх асуудлын эх сурвалж” гэдэгтэй үзэл бодол нэг байдаг. Мөн тэрбээр хүнд суртал, хаалттай байдлын эсрэг хатуу байр суурьтай хүн. Краснерийг хамтран зүтгэгчид нь “Тэр бол ирээдүйн диломатчдыг бэлтгэгч хамгийн чухал хүмүүсийн нэг гэдэг утгаараа АНУ-ын төдийгүй дэлхийн ирээдүйг тодорхойлогч цөөн хэдэн хүний нэг юм. Краснер өөрөө болон олон мянган шавь нараараа дамжуулан хүн төрөлхтний хувь заяаг шийдэх чадвартай” хэмээн нэгэнтээ магтсан байдаг. Тэрээр 1972 онд “Хүнд суртал чухал уу”, 1978 онд “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого”, 1985 онд “Бүтцийн зөрчилдөөн: Дэлхийн либерализмын эсрэг гуравдагч ертөнц”, 1999 онд “Хараат бус байдал”, 2005 онд “Төрийн хямралыг шийдвэрлэх нь” номоо тус тус хэвлүүлжээ. Краснерийн 1972 онд бичсэн “Хүнд суртал чухал уу” ном нь улс төр судлаачид, шүүмжлэгчдийн дунд дуулиан дэгдээж, уншигчдаас өндөр үнэлгээ авсан юм. Энэхүү ном нь худалдаанд гарсан өдрөө сая орчим хувиар борлогдож, дээд амжилт тогтоосон байдаг. Краснер энэхүү номоороо уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж, түүний дараачийн бүтээлийг тэсэн ядан хүлээдэг уламжлал тогтсон байна. Дэлхий нийтээр найман сая гаруй хувиар борлогдсон “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах нь: Түүхий эд, хөрөнгө оруулалт ба Америкийн гадаад бодлого” ном нь мөн л олны дунд маргааны сэдэв болсон юм. Энэхүү бүтээл нь шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татаж, оны шилдэг бүтээлүүдийн нэгээр шалгарч байлаа. |
| Ерөнхийлөгчийн урилгаар ардчиллын гол онолчид Монголд лекц уншина |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа юу хийсэн бэ 17:04 -“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их
|
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж, 2020.05.13-ны өдрийн Улсын Их »»
|
|
“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа 17:02 “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо.
|
“Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр /2025.11.14/боллоо. »»
|
|
Монгол улс уулын цанын төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор болоо 16:52 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа.
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин Алтанзулын Ариунбат уулын цанын төрлөөр анх удаа олимпын эрх авлаа. »»
|
|
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчид “Хиймэл оюун ашиглан ажлын гүйцэтгэлээ нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдлаа 15:28 Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
|
Сургалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын орон тооны бус зөвлөх Б.Золбадрал удирдан явуулсан ба хиймэл оюуныг өдөр тутмын ажил, амьдралдаа ухаалгаар ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. »»
|
|
МАН-ын Их хурал маргааш эхэлнэ 15:24 МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус
|
МАН-ын XXXI Их хурал маргааш Буянт-Ухаа цогцолборт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд аймаг, сум бүрээс тус »»
|
|
160 Мянган тонн нүүрс арилжлаа 15:24 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжаагаар 160.0 мянган тонн нүүрс 12.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. »»
|
|
Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй 15:19 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинийг барьж өгөх үйлчилгээ үзүүлдэг. »»
|
|
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо 15:00 МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
|
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал 11 дүгээр сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. »»
|
|
Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ 13:38 Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг
|
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг »»
|
|
Трансжендэр тамирчдыг олимпын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхийг хориглоно 12:43 Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн
|
Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос Анжелесийн олимпын өмнө трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн »»
|
|
М.Бямбадорж, Ц.Баасанхүү нар дэлхийн аварга болж, Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ 12:41 АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд
|
АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Жюү жицү бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Master 1 -94кг жинд »»
|
|
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа 12:40 Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа.
|
Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. »»
|
|
Оюутолгойн сонсголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан тэргүүтэй 300 хүнийг гэрчээр дууджээ 12:37 Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн.
|
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн. »»
|
|
"Идэшний үхэр зарна" хэмээн залилжээ 12:06 Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд
|
Өчигдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн идэшний үхэр худалдаж авах гээд »»
|
|
Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна 11:52 Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн,
|
Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Завханы баруун болон хойд хэсгээр, 14-ний өдөр Завханы зүүн, »»
|
|
"Сүүлчийн нүүдэлчид" дэлхийд Монголыг шинээр нээлээ 11:43 Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн
|
Монголын хэвлэл мэдээллийн Эргэлт.мн сайтын хамт олон сүүлийн хэдэн жил Монгол орноо бүтэн тойрч “Сүүлчийн »»
|
|
Чуулган: "Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг хэлэлцэв 11:40 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 10-р сарын 30-ны өдөр өргөн »»
|
|
“Хууль зүйн туслалцааны тухай хууль (Шинэчилсэн найруулга)”-ийг иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа 17:46 Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа.
|
Хан-Уул дүүргийн иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлын хүрээнд дүүрэг дэх Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран 25 хорооны хэсгийн ахлагч болон иргэдийн төлөөлөлд зориулсан сургалтыг дүүргийн Соёлын ордны танхимд зохион байгуулж, нийт 120 иргэн хамрагдлаа. »»
|
|
Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллана 15:57 “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын
|
“Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын »»
|
|
Туркэд онгоц осолдож, зорчиж явсан бүх цэрэг амиа алджээ 14:24 Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
|
Туркийн Агаарын хүчний “Lockheed C-130 Hercules” загварын цэргийн тээврийн онгоц Гүржийн зүүн хэсэгт, Kakheti мужийн Sighnaghi нутгийн орчимд осолдож, онгоцонд байсан 20 цэрэг бүгд амиа алдсан гэж Туркийн Батлан хамгаалах яам мэдээллээ. »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Squid Game киноны жүжигчин О Ён Суг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээс цагаатгажээ 09:55 Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд
|
Өмнөд Солонгосын алдартай олон ангит УСК-уудын нэг болох Squid Game буюу Арваалжин тоглоомын дүрээр дэлхий дахинд »»
|
|
Ц.Оюунгэрэл: Харанхуй шийдвэрийн харгайгаар Улаанбаатар усгүй болох эрсдэл ойрхон байна 09:53 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга,
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, »»
|
|
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй 09:51 Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
|
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. »»
|
|
ОХУ-ын засгийн газар анх удаагаа юанийн бонд гаргахаар болжээ 09:46 Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ.
|
Ирэх сард ОХУ-ын засгийн газар анх удаагаа зах зээлд юанийн бонд гаргахаар болсныг тус улсын сангийн яам Лхагва гарагт мэдээлжээ. »»
|
|
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна 09:42 Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна.
|
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. »»
|
|
2026 оны Монгол улсын нэгдсэн төсөв батлагдлаа 09:38 2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа.
|
2026 онд боловсролын салбарын төсөв 5.38 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 598.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр батлагдлаа. »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Ч.Ундрам МҮСХ болон МҮБХ-ны удирдлагууд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, МҮСХ-ны ажлын албаны дарга М.Ариунболд нарыг хүлээн авч уулзлаа 17:54 Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам
|
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ч.Ундрам »»
|
|
Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна 17:46 Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд
|
Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2025 онд »»
|
|
Бараа материал нийлүүлэх үнийн санал авах урилга 16:03 Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна.
|
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн гадна цахилгаан дамжуулах шугам сүлжээний ажилд ашиглагдах 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель болон бусад шаардлагатай материал нийлүүлэх аж ахуйн нэгжүүд үнийн санал болон холбогдох материалыг ирүүлэхийг урьж байна. »»
|
|
#ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ 15:51 Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна.
|
Минамата Конвенцын Талуудын VI бага хурал (COP-6) 2025 оны 11 сарын 3-7-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотод болж байна. »»
|
|
Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа 15:39 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Төв аймгийн Байгаль орчны газар хамтран Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт зохион байгууллаа. »»
|
|
“Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн болж байна 15:28 Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
|
Дорнод аймгийн 2025 оны “Хөгжлийн жилийн төлөвлөгөө” болон аймгийн Засаг даргын 2025 оны А/40 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” төслийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ 15:13 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. »»
|
|
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ 14:06 Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
|
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. »»
|
|
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа 13:55 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаныхныг бүрэн бүрэлдэхүүнээр хүлээн авч, уулзлаа. »»
|
|
"Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна 13:01 Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.
|
Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын хөрөнгийн бирж" ХК-аас иргэд олон нийтийн санхүүгийн мэдлэг тэр дундаа хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө орон нутгуудад "Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа" сэдвийн хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Хандаа бол багийг нэгтгэж, дотоод уур амьсгалыг гэрэлтүүлж явдаг манай багийн амин сүнс… 11:07 Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь…
|
Төслийн удирдагч Э.Боргил: “За нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь… »»
|
|
ХХОАТ-аас чөлөөлөгдөхийн тулд гурван хүүхэдтэй байх шалгууртай 11:03 Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,
|
Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, »»
|
|
Ахмад жүдочид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 13 медаль хүртлээ 10:57 Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид
|
Францын Парис хотод болсон жүдо бөхийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай ахмад жүдочид »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Х.Булгантуяа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилно 10:13 Өнөөдрийн чуулганаар,
|
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар Монгол хүн томилох санал тавилаа 09:43 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал »»
|
|
Хотжилттой холбоотойгоор нойрны төрөл бүрийн эмгэг оношлогдох болжээ 09:42 Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах
|
Нойр судлалын олон улсын анхдугаар хурал Улаанбаатар хотноо өчигдөр, өнөөдөр болж байна. АШУҮИС-ийн Анагаах »»
|
|
Дэлхийгээс тойрог зам хүртэл квант холбоо үүсгэж болохыг нотолжээ 09:40 СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу
|
СИДНЕЙ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /new-science/. Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу »»
|
|
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа 17:47 Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд:
|
Шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, 25 хорооны Засаг дарга нар оролцож дараах чиглэлийн асуудлыг авч хэлэлцлээ. Үүнд: »»
|
|
Барилгын машин ашиглалтын нэг цагийн үнэ шинэчлэгдэн батлагдлаа 16:49 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа.
|
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тушаалаар Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийхэд хэрэглэгдэх “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал” /БД 81-111-25/ барилгын дүрмийг нэгдүгээр, “Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ” /БД 81-112-25/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталлаа. »»
|
|
|
Украины дайны талаарх Европын нийгэм, улс төрийн хандлага 13:32 Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын
|
Энэ оны 10 дугаар сарын 28-нд Стокхолмд болсон Нордикийн орнуудын сайд нарын зөвлөлийн уулзалтад Европын »»
|
|
"Долоогийн бүлэг"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ 12:08 ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын
|
ОТТАВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /NHK/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнуудын Гадаад хэргийн сайд нарын »»
|
|
Оросын хатуу байр суурины улмаас Украин хэлэлцээгээ зогсоосон гэв 11:57 Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ.
|
Украины Гадаад хэргийн дэд сайд Сергей Кислица мэдэгдэхдээ, 2025 онд Оростой хийсэн энхийн хэлэлцээ бараг ямар ч үр дүнд хүрэлгүй зогссон гэжээ. »»
|
|
Пакистаны нийслэлд амиа золиослогч этгээд халдлага үйлджээ 19:00 ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа
|
ИСЛАМАБАД, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /AP/. Мягмар гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод амиа »»
|
|
Сербийн Ерөнхийлөгч Вучич: Европ Оростой хийх дайнд бэлдэж байна 18:44 Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ.
|
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Европын орнууд Оростой хийж болзошгүй цэргийн мөргөлдөөнд бэлдэж байгааг анхааруулжээ. »»
|
|
Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 18 сар дараалан буурчээ 11:57 Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн
|
Судалгааны дүнгээр дэлхийн хамгийн том нүүрстөрөгч ялгаруулагч Хятад улс сүүлийн 18 сарын хугацаанд нүүрсхүчлийн »»
|
|
Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон гүүр нуржээ 10:44 Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ.
|
Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужид хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон 758 метр урт Хунчи гүүр нуржээ. »»
|
|
Юн Сог Ёльд нэмэлт ял тулгалаа 10:13 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд тусгай зөвлөх багаас нэмэлт ял тулгажээ. Учир нь түүнийг өнгөрсөн онд »»
|
|
Энэ бол дэлхийн дроны анхдугаар дайн! 10:05 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн »»
|
|
Делид авто машин дэлбэрчээ 12:05 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /CNN/. Энэтхэгийн Дели хотын “Улаан цайз” хэмээх түүхэн дурсгалт газар »»
|
|
Трамп Украйны мөргөлдөөнийг “дэлхийн гуравдугаар дайн” болохоос сэргийлсэн гэжээ 11:43 АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин
|
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Украйны мөргөлдөөн хэрэв өөрийг нь Ерөнхийлөгч байгаагүй бол дэлхин »»
|
|
Израил улс Ливаны өмнөд бүсэд агаарын цохилт өглөө 12:56 Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ.
|
Израилын зэвсэгт хүчин өнгөрсөн пүрэв гарагт Ливаны өмнөд хэсэгт агаарын хүчтэй цохилт өгчээ. »»
|
|
Зеленский баруунаас санхүүгийн дэмжлэг авахын тулд “жүжгийн эффект” ашиглаж байна гэв 12:54 ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины
|
ОХУ-ын Гадаад хэргийн яамны Киевийн дайны гэмт хэрэг хариуцсан онц бүрэн эрхт төлөөлөгч Родион Мирошник Украины »»
|
|
“Фунг-Вонг” супер хар салхи Филиппинийг дайрч, хоёр хүн амиа алдав 12:50 Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд
|
Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг болох супер ангиллын “Фунг-Вонг” нь ням гарагт Филиппиний хойд »»
|
|
Японы Ерөнхий сайд өөрийн болон бусад сайд нарын цалинг бууруулна гэж ээ 11:04 Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар
|
Япон улс саяхан анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Либерал Ардчилсан нам Ишин намтай хамтран засгийн газар »»
|
|
Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ 10:57 ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж
|
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж »»
|
|
Трамп Украины мөргөлдөөнийг зогсоох асуудалд ахиц гарч байгаа гэв 16:46 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогод ахиц гарч байгааг тэмдэглэжээ. »»
|
|
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо НҮБ цуцалжээ 15:38 ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг
|
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /BBC/. Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг »»
|
|
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрчээ 12:22 Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн
|
Өнгөрөгч Баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн »»
|
|
Трамп: АНУ дэлхий дээрх хамгийн хүчирхэг цөмийн улс 12:04 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ дэлхий дээрх “хамгийн их цөмийн хүчтэй” гэдгийг мэдэгдэж, Орос болон Хятадаас давсан гэжээ. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|