 |
|
 |
|
С.Анудар хар тамхины мафитай тэмцэж яваад алагдсан |
|
|
 |
|
 |
С.Анудар хар тамхины мафитай тэмцэж яваад алагдсан
2012-07-23Саяхан би баахан архи уув аа. Бүх ойр дотны хүмүүс, улс түмнээсээ хүлцэл өчье. Ахин тийм нүгэл үйлдэхгүй ээ.  Согтуудаа энэ дурсамжийг (Дурсамж ч гэж, хууч л юм даа) бичсэн байх юм. Засч найруулъя гэснээ, тухайн цаг үеийн нэгэн баримт юм даа гэж бодоод, гар үл хүрэв. Ш.Эрдэнэтөр /Оончиг/ дүүгийнхээ, С.Анударын тухай бичсэн дурсамжаас үүдэн, юм юм л бодлоо. Саяхан л Оончиг дүүгээ хөлд оруулах гэж хөглөж явсан санагдах юм. Гэтэл он жил учир жамаараа улиран өнгөрч, үсэнд буурал суулаа. Мөн л жам ёсоор дүү минь дурсамж бичдэг болсон нь аргагүй. Би ч бичье дээ...
1990 он. Уралын их сургуулиас эсэргүү толгой хэмээн хөөгдөв. “Диалектик материализм зэрэг үзэл суртлын хичээлийг үзэхгүй, манайд ардчилсан хувьсгал ялсан” гэсэн өргөх бичгээс /найз С.Надмид, Г.Бямбадорж, Р.Гэрэл маань дэмжиж, гарын үсэг зурсан/ болж шүү дээ. Гэхдээ намайг “эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээж билээ. Зөвлөлтийн шалгарсан арга л даа. Монголдоо ирээд, учир байдлыг ярихад Чоймаа багш ихэд талархан сайшааж, “манайд сэтгүүлзүйн анги байхгүй, гэхдээ монгол хэлний ангидаа сур” гээд л цохолт хийж өгч байж билээ. Маш халуун дотно хамт олонтой учирсаан. Доктор профэссор, лам, дарга болцгоочихсон улс яваа. Хөөрхөн охин Цэцэгсайханыг ч сананам. Хичээлд суусан анхны өдөр минь, намайг, бас Цыбикдоржиев, Павлов, Оганов бид 4-ийг шууд грүзчик болгочихдог юм байна. Шкаф зөөж байтал, Цыбикдоржиев Павлов /хожмын элчин сайдын хүү/ хоёр маань хэрэлдээд унав. Би ч буриад монгол Доржоогийнхоо талд оролгүй яахав. Ажил дууссаны дараа Доржтойгоо сайн танилцлаа. Панмонголистууд болохоор мэдэлцэн, ихэд баяслаа. Гэхдээ Э.Ринчино сайн хүн, муу хүн гэж бас санал зөрөлцөөд авсан. Буриад хүн бүр л Ринчиног бурхан, халх хүн бүр төрийн хутгуур гэдэг хойно. Харин одоо бол миний бодол өөрчлөгдсөн л дөө. Биднийг гадаад төрхөөрөө ч их адилхан гэж хэлэлцдэг байсансан. Доржоотой маань өөр ангийн залуус уулзахаар ирнэ. Би хажууд нь байх нь олонтаа. Доржоо маань, манай ангийн оросуудтай ч, монголчуудтай ч төдийлөн нийцэж чадахгүй /монгол хэлийг сайнгүй мэднэ/ байх бөгөөд, намайг л их хань татна. Ирж уулзагсдын дунд нь Ану байсан юм. Тэр үед, Ану-г маань, зөөлнөөр хэлэхэд: “маш өвөрмөц” гэж нэлээн ярьдаг байсан даа. Их л энгийн бус нэгэн харагддаг байв. Нөгөө анааш манаашаа хэрэглэчихдэг ч байсан юм уу. Би түүнтэй харьцах төдийлөн дуртай биш байв. Ангийнх нь Б.-оос ямар учиртай хүн бэ гэхэд “Аан, нөгөө ...юу” гэж тааламжгүй үг хэлж байж билээ. “Эрүүл мэндээр шилжиж ирсэн” гээд, намайг биеийн тамирын тусгай хичээлд бүртгэчихэв. Дандаа дарга нарын эрх охид хамрагдсан бөгөөд, Содгэрэл гэдэг гуа бүсгүй байсан нь маш их таашаал авчирч байсан ч, эр хүйстэн нэг ч атугай байдаг грүппэд намайг шилжүүлэхийг хүслээ. Тэр грүппэд нь, надтай адил зовлон бүхий Ану байв. “Сайн уу, өвгөөн!” гэж билээ. Зүрх муутайгаа хэлж, харин миний “эрүүл мэндийн” учир шалтгааныг сонсоод их л хөхөрсөнсөн. ...Би чинь оюутан байхдаа, сонинд орон тооны ажилтнаар орчихсон, архи дарс ч залчихдаг, багш нартайгаа тэрсэлчихдаг “танхай” нэгэн байв аа. Доржоо маань үе үе, “Анутай нөхөрлөх хэрэгтэй, маш сайн залуу” гээд л рекламдана. Элдэв үг яриа, хувийн ажиглалтаас болоод, Анугаас харин би болгоомжилж байв. Нэгэн удаа Доржоо сонинд маань мэдээ авчирлаа. “Чи 1-р ангийн хүүхдээр орчуулгаа юу” гэж би гайхав. Доржоо асар их баясч, “Ану-гаар орчуулгасан” гэлээ. Бичгийн ямар ч хэв байхгүй, найруулга ч гэж авах юмгүй л байлаа. Манай сонинд Галсаа, Амгаа, Буянаа гээд л сэтгүүлзүйн мундаг залуус байв даа. Галсаа маань, “Саша Соколовын ч юмыг авчирлаа, Жеймс Жойсын ч юмыг аваад ирлээ, Мөөгий минь унш” л гэдэгсэн. Тэр үед мань хүний ертөнцийг ойлгодог хүн цөөн байсны нэг нь би юмуу, хаашаа юм. Би чинь Орост бас зүгээр суулгүй, модэрнизм зодэрнизмийг сонирхож, тэр чиглэлээр бичиж байлааштээ. Одоо харин, Галсаа биднээс өмнө бүгд модэрнист байсан болж таараад байнуу, үгүй юу. Орост анхлан бичсэн, “Монголын залуучууд” сонины “архив”-т нэг жил дарагдсан “Юу ч биш” өгүүллэгээ аваад иртэл, Галсаа маань маш их баясч, “Монголын үргэлжилсэн үгийн цор ганц гэрэл гэгээ” гэснээ, даруй нийтэлчив. “В один день проснулся знаменитым” гэж Б.Төмөрхуяг багш маань надад хэлдэгсэн. Тийм л юм болсон.
Гэтэл Ану над руу утсаар ярив. Доржоогоос утсыг минь авсан гэнэ. Ний нуугүй өчихөд, хааш яйш хэллэгнээс нь болоод, би үгийг нь тэр бүрий ойлгодоггүй байв. “Уран зохиолын “Соёмбо” гэдэг бүлгэм байгуулж байгаа” гээд, “намайг яг таарах хүн гээд байна л гэж ойлгов. 1993 он юм л даа. Их л уудаг болчихсон байлаа. Тэгээд, тэнд сурдаг үгүй нь мэдэгдэхгүй МУИС-даа яах гэж ч юм очтол /Светкаг харах гэсэн ч байж магад, эсвэл шараа тайлах ч гэлүү/, Ану таарч, “нөгөө юмаа ярья” гэв. Чингээд, хоосон ангид оронгуутаа, ширээн дээр сууж, уран зохиолын тухай л бололтой, баахан л юм ярив. Бас л яах гээд байгааг нь ойлгосонгүй.
“Манайд очьё” гэж тэр хэллээ. Шар тайлах ч найдвартай боллоо хэмээн баясав. Хэллэгт нь дасч ирсэн тул, ойлгоод ч байх шиг, хариу хэлээд ч байх шиг. Гэтэл нэг залуу тааралдлаа. Соёмбобаатар гэж өөрийгөө танилцуулав. Түүний нэртэй бүлгэм байгуулах гэж байгаа юм уу гэтэл, Ану элгээ хөштөл инээж билээ. Мань хүнийг монголоор ярихаас нь илүү, оросоор ярихад нь сайн ойлгодог байв. Өрөө нь, хүн амьтан амьдардаг гэж хэлэх аргагүй, замбараагүй хөглөрөл, бужигнал л байлаа даа. Улаан армийн холбогдолтой плакат ханандаа хадсанд нь би эгдүүцэв. Тэр үед би чинь их л эвлэршгүй демократ, гэхдээ бас фашист байлаа ш дээ. Харин Ану хэнэггүйгээр тайлбарлах нь “Ердөө л энэ бол ийм тийм” гэхдээ хэдэн давхар мат-аар хачирлав. Бид гурав, өөр уран зохиолын тухай яриад л байв, яриад л байв. Ану, Соёмбоо хоёр “Юу ч биш”-ийг маань ойшоосон нь илт. Гэхдээ Ану юм ойшооно гэдэг ч хэцүү дээ. Нэрийг нь мат-гүй дурдвал ойшоолоо гэсэн үг. Эсвэл сайн хараавал. Харин Соёмбоо маань үнэхээр баясчихсан магтаж байв.
Миний шарталт хөөрч, хөлс асгарав. Хэлсэн чинь Ану “Наад орон дээрээ хэвтчих, өвгөн нь гоё дуу тавиадхая, тэгээд зүгээр болчихдог юм даа. Харин чи тамхи татдаггүй нь харамсалтай” гэв. Хураагаагүй орон дээр нь хэвттэл, бүр хучиж өгөв. Ийм ийм номнууд шарталтад сайн гээд шидсэнийх нь дунд Андэрсэн байв. Тэрийг нь амарчлан уншвал бие сайн ч болчих шиг. “Гражданская оборона”-г Ану тавьж, тэд тамхи татан хөхрөлдөнө. Анааш манаашаа л татсан байлгүй дээ. Үгүй ч юм уу. Надад “Гражданская оборона”-гийн “Всё это по-плану” маш их таалагдав. Үг нь ч хялбар тогтоогдох юм. Бид гурав тэр дууг нэлээн хэд дахин сонсч, дуулав. Ану маань “4 биш 4” хэмээх, гар бичмэл, хавтсыг нь өөрөө, их л ур чадваргүй зурсан “номоо” танилцуулав. Уншиж үзээд би, жаахан бухимдаж “Хөөе, Ану, энэ чинь нөгөө яадаг ийдэг хүний өдрийн тэмдэглэл биш үү” гэв. Ану ч маш их баясч, “Тийм санагдаж байгаа бол их сайн байна” гэсэн билээ. “Чи бид чинь ийм л юм бичдэг шүү дээ” гэснийг яана.
Галсаа маань цэрэгт явчихсан байлаа. Тиймээс, шинэ залуу авъяастныг тодруулах “Debut” нүүрийг надад даалгасан байв. Анх миний “Юу ч биш”-ийг тавих гэж Галсаа маань /том дарга байсан/ энэ нүүрийг санаачилсаан. “Юмыг чинь уншаад, сониндоо тавих эсэхийг шийдье” гэтэл Ану тавиулахгүй гэж надтай нэлээн булаацалдав. Би дийлсэн гэдгийг уншигчид мэдэж байгаа нь лавтай. Тэднийд хэвтээд байсан чинь, бие сайжрав. Цойг бүгдээрээ их л эвтэй найртай дуулцгаалаа. Башлачёвыг ч мөн адил. Ташрамд, тэрбээр манай Уралын их сургуулийн оюутан байсан. Түүнийг мэдэж байсанд, Ану зохиолыг нь нийтэлнэ гэсэн үгнээс минь ч илүү баярлав... Маргааш нь ч билүү, редакци дээрээ очсон чинь, “Яасан ийсэн хүний өдрийн тэмдэглэл” гэх үг угтав. Заавал тавина гэж би уурлаад, бичээчид өглөө. Маргааш нь летүчк болов. Мөнхбаяр болохгүй бүтэхгүй юм тавих гэж байна гэсэн яриа гарав. Хүрлээ эрхлэгч маань үзсэнээ, “Болох ч юм шиг, болохгүй ч юм шиг” хэмээн бодлогоширов. “Цохисон” эх над дээр ирлээ. Уншаад үзэв. Летүчк дээр элдэв асуудлууд яригдсаар. Харин Ану-гийн бүтээлээс эрх чөлөө мэдрэгдээд давгүй л байв. Эрхлэгч “Зөв бичгийн алдааг нь засаадах” гэв. Би залхуураад залхуураад л 400 гаруй засвар хийсэн юм даг. Тэр чигээрээ л одоо хэвлэгдээд явж байдийм ш дээ. Ану ч ямар тэрийг тоох биш. Мань хүний зохиолыг нийтлэх гэхээр, редакц огт зөвшөөрдөггүй байв. Аль ч дугаарт оруулж болдоггүй. Харин түүнээс дутуугүй “галзуу солиотой” юм бичдэг Сэргэлэнг болохоор зөвшөөрсөн. Ташрамд, Б.Сэргэлэн гэдэг энэ хүн авъяаслиг зохиолч болж болох асан ч, нийгэм түүний боломжийг нухчин дарсан билээ. “Нохой минь намайг идэв” гэхчилэн, гайгүй шүлгүүд байсан нь ор сураггүй болсон, мань хүн намайг алга хийсэн гээд байдаг. Гэтэл Галсаа маань цэргээс халагдаад ирэв ээ. Эрч хүч дүүрэн нэгэн гялалзаад байв. Би тэр үед “Хөдөлмөр” сонины дэргэд “Хөдөлмөр” гэдэг клүб байгуулалцаад байлаа. Сээгий, Аагий, Гэрлээ, Баатраа, Бахдлаа, Хүрлээ гээд л нөхдүүд л дээ. Пийв их ууна, уран зохиол, улс төр ярьцгаана. Зав чөлөөгөөрөө мийсийн тэмцээн зохион байгуулна, нам ч байгуулна. Галсаа энэ клүбийг “Улаанбаатар” луу нүүлгэж авчиръя гэв. Аагий бид хоёр хуушуурдаж байхдаа, “Бид Бямба гараг болгонд дугаар хариуцан гаргаж байя” гэж ярилцсан. Би “Бямбыг нөгөөдхөөр нь юу гэдэг билээ” гэхэд тэр “Санчир” гэв. “Санчир” клүб гэж нэрлэе хэмээсэн маань хэлтэс болж хувирав аа. Дарга нь би, тэгээд Галсаа, Аагий, Гэрлээ, Отгоо бид хэд орсон юм. Хурхаа, Төгсөө, Уугаа гээд хөөрхөн охид туслаад л... Ингэж хүчтэй болчихоор, Ану-гийн өгүүллэг /тууж ч юм уу/ сонин дээр гарна биз. Тэгээд л гарсан. Нийгэмд бөмбөг дэлбэрэх мэт эффэкт үзүүлсэн байх аа. Үгүй ч билүү. Ану, бид маш их хүчин зүтгэлээр бүтээлийг нь гаргуулсан явдалд өчүүхэн төдий ч баярлаагүй. Хэ хэ гээд л “анааш манаашаа” татаад сууж байсан. Харин миний “Зөвхөн бидний үдэш” өгүүллэгийг над руу утасдан байж, таалагдсанаа хэлж байсныг нь Галсаа гэрчилнэ. Б.Галсансүх, С.Анудар, С.Энхбаяр, Г.Аюурзана, Б.Сэргэлэн... гээд энэ хэдэн хүнд л таалагдсан байх аа.
Би одоо нэлээн согтуу байна. Замбараагүй бичиж байгаа байх. Галсааг Ану-тай танилцуулсан хүн нь би юм. Тэр үед ч ямар гар утас мутас байсан биш. “Чамайг би сонин хүнтэй танилцуулна” гээд л дагуулж очсон. Ану байж байсан. “Ингэж бие биенээ бас олдог юм байжээ” гэж бараг уярмаар, тэгж их санал нийлж тэр хоёр уулзсан даа. Түүнээс хойш, энэ хоёр хүн хамгийн сайн анд нөхөд болсон. Анугийн анд нөхөд хэн бэ гэвэл, би юуны өмнө Галсаа, Доржоо хоёроо л хэлнэ. Ану-тай би олон удаа маргалдсан. Тэрбээр нэгэнтээ “Иисус Христос-сүперпиздец!” гээд л айхтар хараал хэлэв. Тэр үед би христийн шашинтан байсан. Барилцаж авах нь л холгүй юм болно. Бараг бүх юмыг тэр олон давхар мат-аар хараана. Бас л маргалдана. Гэхдээ бид хоёр муугүй л харилцаатай байлаа. Намайг байхгүй хойгуур, Ану, Галсаа, Соёмбоо, Баска нар “Шинэ цус-хязгааргүй хамтлаг” гэдэг нэртэй уран зохиолын бүлгэм байгуулан, намайг эчнээгээр элсүүлчихсэн байв шүү дээ. Тэгэхлээр “хам замууд” болчихож байгаа юм. Одоо тэр бүлгэмээ сэргээе гэтэл, Галсаа маань депутатын ажлаа хийгээд, Баска маань гишүүн Гандидаа туслаад, Соёмбоо маань сураггүй алга болчихоод, “тиймэрхүү” л байгаа.
Хүмүүс Ану-г дүүрчихсэн сүицидист гэдэг. Тэр, “30 гартал наслах бол адгийн завхайрал” гэдэг асан. Гэхдээ өөрөө 30 гартал наслах бэлтгэлээ хийж байсан юм шүү. Философийн судлалаар ул суурьтай явахаар бэлтгэж, урт үсээ тайруулж, бүсгүйтэй үерхэж, багшилж, уран бүтээл, уран зураг, уран баримал руу орсон байв. Ану археологид гал халуун сэтгэлээр шимтсэн. Археологийн экспэдицид явж, газар дороос ганц өчүүхэн эд өлөг ч болтугай олохдоо асар их баясдаг асныг найз, эрдэмтэн Уугий нь гэрчилнээ. Ану оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод зогсолгүй, намайг баясгах нь, үндэсний үзэлтэн болсон юм. Галсаагийн хүү төрснийг тэмдэглэхээр, Одгоо, Ану, Сээгий, Амгаа, Буянаа бид хэд очсоныг санана. Тэгэхэд бид бараг юм яриагүй. Ямар ч утгагүй орилолдсоор тарсан. Үүнд, Анугийн нөлөө тун их байв. Мань хүний эргэн тойронд тийм л юм болно. Тэр үед Ану Галсаагийн салхивчнаас зуурч байгаад, үсрэн байж шүлсээ хаях нь хөндлөнгийн бидэнд тун ч зүдэргээнтэй байсансан. Ану, Галсаа хоёр маань нийлж номоо гаргах болов оо. “Ану-гийн зохиолд шүүмж бич. Чи л чадна” гэж Галсаа маань хэлсэн. Цаадахь чинь дургүйцэх биз ээ гэхэд, үгүй, харин сонирхож байгаа хэмээн Галсаа хэлсэн билээ. “Чи л чадна” гэх үг тэр үед надад илбийн юм шиг нөлөөлдөг байсаан. Бараг зохиолоос нь илүү том шүүмж биччихсэн. Даан ч тэр шүүмж нас барсных нь дараа хэвлэгдсэн дээ. Ану тусч нэгэн байв. Би өрөнд орчихоод, герман хүнээс мөнгө зээлэх гээд, хүсэлт орчуулах хүн хайж явтал, түүний хайхрамжгүй, цэвдэг гэмээр байдал огт үгүй болж, “манайд очьё, ээжээр орчуулуулъя” гээд л намайг чирээд гүйчихсэн билээ. Дэлгэрмаа эгч /ээж нь/ хүсэлтийг маань орчуулж байх хооронд, надад маркны цуглуулгаа үзүүлэх нь яг л жаахан хүүхэд шиг санагдсан... Түр амарч, “зуу” татан, кайф авлаа, би. Яриагаа үргэлжлүүлье. Ану-гийн сайн найз бол Доржоо. Эцэг нь Монголд Дэлхийн буддистуудын холбооны шугамаар олон жил суусан, панмонголист хүн байдаг. Сүүлдээ, Эрдэнэтэд консулаар суусан. Доржоо бид хоёр ч тун сайн найзууд байв. Эцэг нь Эрдэнэтэд очиход, Доржоо маань гадаад оюутны байранд суух болов. Гэтэл тэр нь, Афганы Мажид, Румыний Робэрт нараар толгойлуулсан хар тамхины мафийн уур уурхай болсон байв. Вьетнам, камбожууд цэрэг нь. Монголд арав хорин жил мафийн ажлаа хийгээд л суудаг байж дээ. Манай Ану ч тэднээс юм хүм авдаг байсан юм байх. Робэрт өөрөө надад тэгж хэлж байсан.
Мафийнхан оюутны байрны буриад оюутнуудад туйлын дээрэнгүй ханддаг байв. Олонх нь охид. Тэднийг зүүн өмнөд азийнхан дураар дарлана. Үүнийг Доржоо, Ану хоёр эсэргүүцжээ. Гэтэл мафийнхан Доржоог маань хоёр давхрын цонхоор шидэж, Ану-г үхтэл нь балбаад, шатны уруу өнхрүүлжээ. “Энэ байдлыг бичээч” гэж Ану над руу утасдан, би бичиж ч байсан. Доржоо эмнэлэгт хэвтэж, Ану долоо хоног гэртээ хэвтэж байгаад өндийв. Мансуурсан Робэрт Ану-тай их сургууль дээр тааралдаад, үг сүггүй балбаж нүдэж, алах дөхөхөд хэсэг монгол оюутнууд айгаад хөдөлж ч чадаагүй жигшүүрт явдал байдаг. Гэхдээ Уугий зэрэг найзууд нь мафийнхныг зодохоор оюутны байранд очиход, бүгд арын хаалгаар зугтсан л байдаг юм. Доржоогийн маань аав, буриадын халуун цустай эр, оюутны байранд ирээд нэг вьетнам оюутныг хутгалсан ч байдаг. Ану маань шударга ёсны төлөө их сургуулийн захиргаа, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллээр их явсаан. Гэвч ямар ч үр дүнд хүрээгүй. Авлига, харийн хулгайч дээрэмчдийн улыг долоодог явдал хэвшчихсэн байж ш дээ.
Виктор Цой бол Ану-гийн шүтээн. Цой “Зүү” гэдэг кинонд, мафитай ганцаар тэмцэгчийн дүрд тоглосон гэдэг. Би тэр киног үзээгүй л дээ. Тэмцэгч баатар маань, өөрийг нь гарцаагүй алах мафийнхны дуудлага руу явж байгаагаар кино төгсдөг сураг дуулдсан. Ану мафийнхны тийм дуудлага руу, гарцаагүй үхнэ гэдгээ мэдэж явсан шиг байдаг. “Би та бүхэнтэйгээ аз жаргалтай байсаан. Баяртай” гэсэн бичиг үлдээгээд явжээ. Рэнцэнтавхай найз маань ярихдаа, Ану-гийн үсэрсэн гэх давхарт хүн амьтан зодолдон ноцолдсон, бүнкэрийн цонх нь хагарсан, шидүүлэхгүй гэж зууралдан тэмцэлдсэн бололтой цус нөж, шинж тэмдгүүд байсан гэсэн. Тэр үед Рэ найз маань Оюутны байгууллагын ч, үндэсний үзэлтний байгууллагын ч дарга босс, идэвхтэн байсан учраас, асуудлыг ултай суурьтай судалсан юм билээ л дээ. Чингээд бид, 2001 онд хамтран бичсэн нийтлэлдээ, Ану бол амиа хорлоогүй, наркомафитай тэмцэж яваад эрсэдсэн гэх гаргалгаа хийсэн билээ. Урьд өмнө би Ану найз маань ингэлээ тэглээ, би бас ингэв тэгэв гэж бичиж байсангүй. Энэ удаа яагаад ч юм бичмээр санагдаад... Нас барсны дараахан нь, ар гэрийнхэн нь “номыг нь гаргана, шүүмжийг чинь тавина, өмнөтгөл бичүүлнэ, сигнал уншуулна” гэж дуудсан. Очингуут л, ээж нь уйлж гарсан. Маш шимшрэм байлаа. Ээж нь надад Ану-гийн зургийн цомог, өрөөг нь үзүүлсэн. Их л ойр дотно санагдаж байв. Пянз, кассэтуудыг нь өгсөн. Намайг харахлаар хүү нь санагдаад байх шиг байсан. Гэрийнхэн нь надад их л сайн хандацгаадаг байв. Тэр үед нэг хэсэг би улаан архичин болсон байлаа. Тэднийд мөн ч олон удаа очиж хоносон доо. Ану-гийн өрөөнд, оронд нь. Гоё энээрг мэдрэгддэг байсаан. Үнэн шүү. Маш сайхан амардаг байсан. Дэлгэрмаа эгч сайхан хоол хийдэг, ариун цагаан сэтгэлтэй эх, Санжаасүрэн ах нийтэч, боловсон, сэхээтэн хүн, Ану-гийн эгч Гэрлээ яриа хөөрөөтэй, боловсролтой, нүдэнд их дулаахан, Гэрлээгийн охин Анулан хорвоогийн хамгийн хөөрхөн охин – ийм л хүмүүс байв. Анулан намайг согтуу хөлчүү очиход тоглоно гээд л Барби хүүхэлдэйгээ аваад ирдэг байв. Хөөрхий дөө. Намайг “Ану-гийнхаа өрөөнд хоно” л гэдэгсэн. Диван дор нь байсан ертөнцийг Дэлгэрмаа эгч үзүүлсэн. Маш олон тоглоомон цэрэг, баримлын шавраар найзын маань шавсан дүрсүүд дүүрсэн байсан юм шүү. Бараг би айсан. Тэд, “Ану-гийн сүнс энэ хүнд шингэсэн” гэж боддог байсан байж магадгүй гэж санадаг. Үнэхээр тийм ч байсан юм бил үү. Тэр үед надад Ану энд тэнд харагдах шиг, хүүе хаая гэх шиг болох нь хэд хэдэн удаа тохиолдсон. Нэг удаа тэднийд очиход, Ану-тай үерхдэг байсан бүсгүй гээд, тун чиг хөөрхөн, өхөөрдөм ааштай охин сууж байв. Анулантай тоглож байсан. Дахин очиход, Ануланг хүүхдийн паркад тоглуулаад ирлээ гээд бас байж байв.
Бид хоёр I хороолол руу зам нийлэх болов. Заримдаа Ану-г үздэг хардаг болсноо хэлэхэд тэр цоглог бүсгүй зогтусч: “Знаешь, что? Мне издавна кажется, что в тебе вселился душа Ану!” гэсэн билээ.
Тэр бүсгүй бид хоёр их л ойлголцох шинжтэй үе байсан ч тэр нь тийм ч удаан үргэлжлээгүй юм. Ану-гийн сүнс намайг орхин одсон бололтой... Саяхан нэгэн хүүхэд: “Танай 90 оныхон гэж юу байдаг юм. Тэр Анударын зохиол гэдэг чинь юу ч биш. Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Сартрын “Гэрострат”, өөр юу юунаас ч билээ хуулсан өрөвдөлтэй зүйл. Та нарын багш ийм л байна” гэхчлэн агсрав. Хэрвээ өнөөдөр Ану маань байсан бол, уран зохиолын том патриарх, олон улсын хэмжээний философич, улс төрийн нэрт зүтгэлтэн, үндэстний нэгэн лидэр, авъяаслаг зураач, магадгүй рок-од байх байсан биз ээ. Ану-д миний хамгийн анх олж харан олзуурхсан, хамгийн тодоор мэдрэн ойшоосон зүйл бол хурц ухаан... Түүний тухай мэддэг бүх зүйл минь энэ биш л дээ. Согтуу хүн юу дурсч шалихав. Пока! Ч.Мөнхбаяр. MMIX.VIII.V
|
С.Анудар хар тамхины мафитай тэмцэж яваад алагдсан |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|