 |
|
 |
|
МУГЖ Ж.Алтанцэцэг: Найз маань алтан аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ гэж алтан аяга бэлэглэсэн |
|
|
 |
|
 |
МУГЖ Ж.Алтанцэцэг: Найз маань алтан аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ гэж алтан аяга бэлэглэсэн
2012-07-17Рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа чадалтай хоолойтой гэдгээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж ирсэн дуучин  Ж.Алтанцэцэг Монгол түмний баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Шинэхэн гавьяаттай уулзаж ярилцлаа. -МУГЖ цолоо авах агшинд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Миний хувьд 1992 онд анх тайзан дээр гарч байлаа. Тэр үеэс тасралтгүй 20 жил дуулаад МУГЖ хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна. Төрийн том шагнал гардаж авч байх мөчид догдолж байсан хэрнээ их айдастай байдаг юм байна. Би ойрын хэдэн жил тайзан дээр гарахдаа ч ингэж сандарч байсангүй. Төрийн их үнэлэмж, түмэн олны хайр хүндэтгэл гэдэг ямар агуу сүрдмээр биширмээр, бахархмаар зүйл вэ. Төрж өссөн нутаг ус, ахан дүүс, найз нөхөд, хамт олон, Монголын рок попынхон, урлагийнхан, урлагийн төлөө гар бие нийлэн ажиллаж байгаа үе тэнгийнхэн, СУИС-ийг хамт төгсөгчдөдөө баярласнаа илэрхийлье. Долоодугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн уурхайн 90 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд дуулах гээд явж байхдаа баяртай мэдээ сонссон. Тэгээд орой 21:00 цагт ирээд дээлээ бэлдсэн. Гоёлын дээлийг маань Талст дэлгүүрийн захирал найз маань чи өөрөө дээлийнхээ өнгийг сонго гэсэн. Миний тайзны хувцсыг олон жил оёсон Халиунаа маань шөнөжингөө сууж оёод өглөөний найман цагт примеркээ өмсөөд яг шагнал авахын өмнө бэлэн болгож өгсөн. Энэ мэтээр миний эргэн тойрны хүмүүс бүхий л зүйлд маань ач холбогдол өгч байдаг. Энэ үед нэгдүгээрт, дууны урлагт олон жил үнэнчээр зүтгэсэн он жилүүд бодогдсон. Хоёрдугаарт, Монголын рок попын төдийгүй Монголын соёл урлагт ч тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор "Pro sounds" студиэ байгуулаад гурван жил болж байна. Гуравдугаарт, маш олон улсын тэмцээн, олон фестивальд Монголынхоо соёл урлаг, тэр дундаа ардын дуунуудыг сурталчилж явж байсан. Нийтдээ долоон тэмцээнд оролцсоноос гурван удаа гран при шагналыг нь эх орондоо авчирч байлаа. Энэхүү хичээл зүтгэлүүдийг минь үнэлж олгосон болов уу гэж бодож байна. -Шинэхэн гавьяатыг хэзээ цолныхоо баярыг хийх бол гэж хүмүүс битүүхэн сонирхож байгаа байх? -Энэ талаар хүмүүс их асууж байгаа. Төрийн ордноос шагналаа аваад гарч ирэхэд маш олон хүмүүс цугларсан байхыг хараад би ямар их нийтэч хүн бэ гэж бодсон. Яагаад гэвэл тэр үед миний арван жилийн ангийнхан, их сургуулийн найзууд, багын найзууд, одоо надтай он цагийн хугацаанд найзалж байгаа найз нөхөд, гэр бүл, ахан дүүс, рок попын эмэгтэй дуучид бүгд ирсэн. Бас энэ өдөр хөгжмийн зохиолч хоовон Энхбаяр ах маань гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэж рок попынхон давхар баяр болсон. Бараг Сүхбаатарын талбай дээр миний наадам болж байгаа юм шиг тийм их хөлтэй байлаа. Тэгээд шууд баяраа тэмдэглэсэн. Тэр үед хүмүүс чи хүүхдийнхээ төрсөн өдөр, өөрийнхөө төрсөн өдрийг бэсрэг наадмын хэмжээнд тэмдэглэдэг юм чинь энэ найр аймаар том баяр болох нь тодорхой гээд тоглоом, шоглоомоор хэлж байсан. Би хувьдаа аливаа баяр ёслолыг утга учраар нь тэмдэглэж байх хэрэгтэй гэж боддог. Бид амьдарч байгаа цаг үедээ эдэлж хэрэглэж өмсөж зүүж, зөв шударгаар хөдөлмөрлөж түүнийхээ хажуугаар өөрийнхөө амьдралыг цэцэглүүлж, залуу үедээ үлгэр дууриал болох гээд олон зүйл дээр гоё амьдрах ёстой. Тийм учраас найраа есдүгээр cap гаргаад намрын шаргал өдөр хийх нь зүйтэй юү гээд ярьж байна. Миний продюссер Мөнхсайхан ах энэ ажлыг зохион байгуулах тал дээр илүү үүрэг гүйцэтгэнэ. Сайн зохион байгуулалттай, тоглолттой, ирсэн зочдоо хүндэтгэлтэй хүлээж авна гээд сайхан найр хийх төлөвлөгөөтэй байгаа. -Үүнээс гадна гэр бүлийн хувьд давхар давхар баяр тохиосон гэж сонссон? -Намайг шагнал авахаас хэд хоногийн өмнө залуучуудын байгууллагаас "Манлай гэр бүл" өргөмжлөл хүртсэн. Манай нөхөр миний хийх ажил тусдаа, чинийх тусдаа гээд өөрийнхөө үзэл бодлыг тунхаглах дуртай хүн. Манай найзууд Алтаагийн нөхөр Сүхээ гэхээр дургүйцдэг. Харин Сүхбуянгийн эхнэр Алтанцэцэг гэж хэлүүлэх дуртай байдаг одоо бүүр гавьяатын нөхөр гэж хэлүүлэх боллоо гээд инээлдэж байсан. Бид чамайг хэзээ нэг өдөр ийм шагнал авна гэж бодож байсан юм гээд манай Талст дэлгүүрийн захирал Мөнхгэрэл гэр бүлийн хамт маш гоё хийцтэй алтан аяга бэлэглэсэн. Миний найз энэ аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ, өөрийгөө илүү зоригжуул, өөрийгөө үнэл чи цаашдаа их зүйл хийж чадна гэж итгэл өгсөн. Урам зориг, хайр хүндэтгэл гэдэг маш том хариуцлага дагуулах ёстой гэж бодож байна. Мөн энэ өдөр нөхрийн маань уясан шүдлэн гуравт давхиж эхлэхэд нөхөр маань тэнд байгаа хүмүүсийг цочтол хашгирсан. Гэвч барианд ирэхийн өмнө ухарчихсан. Гэхдээ тэр олон морьдоос аравт орно гэдэг том зүйл шүү дээ. Тийм учраас нөхрийн маань ажил урагштай байх юм байна гэж бодож байлаа. Одоо ч бизнесийн ажил нь амжилттай явж байгаа. Ер нь хариуцлага гэдэг үгийг зүгээр нэг хэлэх биш, маш их зүйл хийх ёстой.13-нд "Кофе юу, цай юу" нэвтрүүлэгт оролцоход хүмүүс утасдаад үзэгч авах боломж олгохгүй байж байгаад цаг дуус-сан, Нэг эмэгтэй чи мятаршгүй Жулия шиг явсаар байгаад ийм шагнал авсныг мэднээ гэж хүртэл хэлж байлаа. Дуулсаар байгаад авлаа, баяр хүргэе чи авах ёстой хүн гэж олон чин сэтгэлийн үг хэлсэн нь намайг цаашид олон уран бүтээл хийх эрч өглөө. Мэдээж хань ижил, бас хоёр хүүхэд маань ээжээрээ бахархаж байгаа. Гэхдээ одоо хоёр хүүхэд маань бага байна. Нөхөр маань Алтаа одоо том тоглолт хийхгүй бол хүмүүс чамайг харж байгаа, хүлээж байгаа дуунаас өөр ажилд битгий цаг хугацаа зарцуул гэж хэлээд байгаа. Хүн зөв бодож, зөв амьдарч түүндээ хүрэхийн төлөө зүтгэхэд заавал амжилтанд хүрдэг юм байна гэдгийг харлаа. Хамт шагнал авсан эгэл жирийн ажил хөдөлмөрч хүмүүсээр бахархсан гэдгээ зориуд хэлэхийг хүсч байна. Дээр нь ардчилсан Ерөнхийлөгчөөсөө ийм том шагналыг гардаж авсныгаа их хувь тохиол гэж билэгшээж байна. -Рок попын хатагтай, дива нар ээлж дараалан гавьяат болоод байна. Магадгүй дараагийн гавьяат дуучин С.Наран байж болох юм. Үүнийг та юу гэж бодож байна вэ? -Намайг шагнал авах үеэр Наран гадагшаа явсан байсан. Ирээд найз руугаа хамгийн түрүүнд баяр хүргэж ярих байх. Миний араас Наран тэгээд ар араасаа дуучид авах байх. Рок попын урлагт зүтгэсэн 20 жилийн босгон дээр "Найзууд" нэртэй дуу хийсэн. Энэ дууг хүмүүс маш их хүлээж авч найз нөхдүүд олон жилийн баяраа хуваалцахад ялангуяа миний үеийнхэн сонсох дуртай байдаг. Бас гавьяат цол авсан хүмүүс уран бүтээлээ хийхгүй, алга болоод байдаг юм тэгж болох-гүй шүү гэсэн үг над дээр ирлээ. -Та Налайхад өссөн. Тэр нутгийн ард түмэн таны сэтгэлд ойр дотно санагддаг байх? -Тийм ээ. Би нэг настайгаасаа аравдугаар ангиа төгстөл Налайхын бяцхан тосгонд байсан. Тэр баярт мэдээг сонсоод Налайхын тайзан дээр дуулж чадахгүй байсан. Налайхын уул ус намайг түшиж байгаа юм болов уу, гээд аавыгаа маш их дурсч байлаа. Налайхын уурхайчдад хандаж сэтгэлийн үгээ хэлсэн. Аав минь өнөөдөр амьд сэрүүн байсан бол та нарынхаа дунд сууж байх байсан гэж хэлсний дараа тоглолт хөтөлж байсан Улсын филормоний н.Ухнаа дарга миний тухай олон зүйл ярьсан. Дуучин болсон тайзан дээрээ олон жилийн дараа бэлгэдлийн сайхан үг сонсоно гэдэг миний хувьд учрал ерөөл гэж байдаг юм байна гэж эрхгүй бодогдож билээ. Ухнаа даргыг үг хэлсний дараа би хэсэгтээ хямраад уйлсан. Мэдээж сэтгэл хөдлөлгүй яахав. Харин ээж маань өдгөө амьд сэрүүн, миний баяр баясгалан, аз жаргалыг хуваалцаад, сайн сайхан амьдралыг хараад баярлаад бахархаад явж байгаа. Ер нь хүн хүндэтгэлтэй мөчид байхгүй хүмүүсээ их дурсдаг юм байна. Налайхын эгэл жирийн уурхайчид бүгдээрээ аав ээжийн маань найзууд. Бас Налайхын баяр дээр сууж байгаа бүх хүмүүс чамайг гавьяат болсон гэсэн чинь уухай хашгираад баярыг чинь хуваалцаж байна, чи Налайхын бахархал шүү гээд найзууд маань ярьсан. Үнэхээр баяртай байна. -Алтаа гавьяат маань дуулахаас гадна өөрийн гэсэн гарын шавьтай болоод авсан? -Би энэ охид шигээ хүсэл мөрөөдөлдөө хүрэх гээд тэмүүлж байсан үе маань аль хэдийн ард үлджээ. Энэ хугацаанд Монголын Таван дивагийн нэг болоод, шавь нартай болоод, студи байгуулаад гавьяат боллоо. Цаашдаа урлагийн олон сайхан ажил хийх төслийг эхлүүлчихсэн явж байна. Хүн өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун, хариуцлагатай идэвхтэй байж чадвал амжилт хүлээж байдаг юм байна. Түүнээс дуулсан хүн болгон дуучин болоод байхгүй байх л даа. Шагнал гэдэг маань өөрөө эзэндээ итгэл хүлээлгэх ёстой. Төрийн дансанд орж улсынхаа нүүр царай болсон дуучин маань эргээд улс эх орондоо юм бүтээх үүрэгтэй. Өмнө нь би олон хүмүүнлэгийн ажил хийж байхдаа дива дуучин ямар байх ёстой юм, юу хийх ёстой юм гэж боддог байсан бол өнөөдөр МУГЖ хүн улс орныхоо нүүр царай болохын тулд юу хийх ёстой юм гэдгийг харуулж мятаршгүй зүтгэх ёстой гэж бодож байна. -Мэдээж эхний удаа бие даасан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа биз? -Аравдугаар сарын 29, 30-нд бие даасан тоглолтоо өндөр зэрэглэлээр хийнэ гэж бодож байна. Ер нь аравдугаар сард миний уран бүтээлийн ажил өрнөх юм. Ямаха Од-Эрдэнэ гэхэд л хэзээ ч өмнө ямар ч тоглолтонд дуугарч байгаагүй бүх хөгжим, гэрлээ чиний тоглолт дээр гаргана гэсэн. Тийм учраас дуулах гэж байгаа хүн маш хариуцлагатай, олон дуу хийх ёстой болов уу. Харанга хамтлагийн дуучин Чука ах дүүдээ баярлалаа, чамайг олон хүн гавьяат болоосой гэж ярьдаг юм билээ гэж хэлснийг санаж байна уу гэж ярьсан. Рок попынхон маань бүгд баяр хүргэж, энэ шагналыг өндрөөр үнэлж байгаа. Бас клипнийхээ зураг авалтыг хийсэн, бас шавь охид маань тоглолт хийнэ. Таван шавьтай. Скайтелийн сүлд дуун дээр клип хийлгэсэн. Өнөө маргаашгүй цацагдана. Бас шинэ дуу дуулж байгаа. Манай студи наадмын үеэр SBN телевизтэй хамтран "Манай аялгуу" төсөл дээр хамтран ажилласан. Ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэ залуу дуучид ямар байдлаар дуулдгийг харууллаа. -Таны уран бүтээл уянгын ардын байсан. Харин одоо опера чиглэл рүү хэлбийгээд байх шиг? -Гавьяат болоод хамгийн түрүүнд МУГЖ Ичинхорлоо багш руугаа ярьсан чинь уйлаад л эхэлсэн. Өнгөрсөн жил багш дээрээ очиж золгоход одоо чамд гавьяат өгөх болсон байх гэж хэлж байсан. Багшийгаа амьд сэрүүн багшлаад явж байх хугацаанд оюутан ахуй цагтаа дуулж байсан олон ари романсуудыг дуул. Чи мэргэжлийн хэмжээнд дуулж чадах чадалтай дуучин. Тийм учраас багшийгаа байхад опера чиглэлийн тоглолт заавал хий, энэ бол багш хүний хувьд өгч байгаа үүрэг, үгүй гэвэл чамтай дуугарахгүй байхад ч бэлэн байна гэж жаахан зэмлэнгүй зүйл хэлсэн. Бараг энэ үг намайг ирлэсэн гэхэд болно. Мөн тэр үед Музыкль продакшн Монголын эмэгтэй эстрадын поп дуучдаас илүү дуурийн дуу дуулах онцлогтой нь чи, тийм учраас энэ онцлогийг харуулсан дуу хий гэж зөвлөснөөр Опера цомгийнхоо төслийг эхлүүлсэн юм. Ингэхдээ Монголын cop болсон хөгжмийн зохиолчдын дуунуудыг аваад хийсэн. Би СУИС-ийг бакалавр зэрэгтэй төгссөн. СУИС-ийг төгсөх жилээ хэд хэдэн том ари дуулсан. МУГЖ А.Дашпэлжээ ийм жижигхэн биетэй хүн үүнээс ил үү яаж дуулахав, чи бас аягүй хөөрхөн дүрүүдийн дуучин болж чадна гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Бас Холливиудын бааранд дуулаад өглөө хичээл дээрээ ирээд гаммаа унших гэхэд хоолой гарахгүй байснаа бодохоор тухайн үедээ сахилгагүй оюутан байсан санагддаг юм. Бас болоогүй ээ Варьете чуулгын дагалдан дуучнаар ажиллаад, дараа нь 1993, 1995 онд олон улсын тэмцээнд оролцохдоо дандаа эстрад дуу дуулдаг байлаа. Тэр үед багш чи поп дуучин биш, маш гоё концертны дуурийн дуу дуулаад зогсч байх дуучин гэж чамгүй зэмлэсэн дээ. Гэвч намайг дийлээгүй. Тухайн үед Монголын рок попын хөгжил маш хүчтэй байсан. Дээр нь 1993 онд поп хатагтай Б.Сарантуяа СУИС-д орж ирснээр үндсэндээ миний амьдрал цэвэр поп урлаг руу хөтлөгдсөн. Тухайн үед Сараа маргахын аргагүй од байсан. Тэгээд Наран бид хоёр танил-цаад дараа нь Ангирмаа гэх мэтчилэн яриад байвал их түүх өгүүлэх байх аа. Шөнөжин дуулж бүжиглээд өглөө нь хичээл дээрээ хоолой гарахгүй байхад багш маань сургуулиас хөөлгөнө гэж олон удаа зэмлэсэн дээ. Багш маань шавиараа маш их бахархаж байна. Миний шавь шагналаа аваад ханах биш, илүү том хэмжээний дуучин болж чадна, хэдийгээр урлаг соёлтой холбоотой ч гэсэн өөр ажил хийгээд байна, одоо багшлахаа боль, студиэ боль, зөвхөн уран бүтээлдээ анхаар гэж хэлсэн. Энэ завшааныг ашиглан Монголынхоо ард түмэнд баярлалаа гэдгээ уламжилъя. Миний студиэс гарч байгаа дуу болгон хит болж, шавь нар маань амжилтанд хүрч, залуучууд маань урлаг соёлынхоо төлөө үнэнчээр зүтгэх мөн л миний шагнал болж байна. -Та шагналыг юу гэж боддог вэ? -Зарим хүмүүс том цол хэргэмд дургүй гэж ярьдаг. Энэ нь цаг дээрээ худлаа байдаг байх аа. Харин авсныхаа дараа үүнийгээ баталгаажуулах нь чухал юм болов уу гэж бодож байна. Шагнал эзэндээ олон сайхан зүйлийг авчирдаг. Би 39 настай, ид хийж бүтээх насан дээрээ гавьяат жүжигчин гэдэг шагналыг авлаа. Хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг минь илүү бадрааж, илүү эрч хүчийг өгч байгаа шагнал боллоо гэж бардам хэлэх байна. Найрнаас илүү том тоглолт хийхийг хүсч байна -Та хүүхдийн сувилал байгуулна гэж ярьж байсан. Одоо олон ажил давхцаад сувиллын ажил хойшлогдох уу? -Энэ ажлыг заавал хийж гүйцэтгэж хүмүүст харуулна гэж бодож байгаа. -Сонирхоод асуухад та "Талст" дэлгүүрээ хотын ганган залуусын зочлох дуртай дэлгүүр болгоно гэж ярьж байсан санагдана? -Долоодугаар сарын 11-ний өдөр "Талст" дэлгүүрийн гурван давхарт шинэхэн гавьяатын лангуу нь аль юм, тасаг нь аль юм гээд хүмүүс явж байна гээд найз хүүхнүүд маань утасдаад байсан. Гэхдээ дэлгүүрээ улам өргөжүүлнэ ээ. -Нэгэнт гавьяат цолны талаар ярьж байгаа болохоор асууж байна л даа. Нэг үе МУГЖ цол үнэгүйдлээ, нүдээ олсонгүй гэж хэдэн залуу дуучдыг гавьяат болох үеэр шүүмжлэн ярьж байсан. Энэ тухайд? -Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Т.Баясгалан нарын хувьд надаас олон дүү л дээ. Яахав тухайн үед хурдалж байгаа моринд ташуур өгсөн бол нүдээ олсон зүйл болсон байх аа. Ард түмний үнэлэлт, хүндлэл хамгийн чухал байдаг.
Д.Нэргүй
 |
| МУГЖ Ж.Алтанцэцэг: Найз маань алтан аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ гэж алтан аяга бэлэглэсэн |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Авсан эр нөхрөөрөө мөн тоглох юм даа. Урд насандаа тавьсан өрөө төлж байгаа эр байх даа зайлуул.
2012-07-17 | 16:08:19 | 202.131.225.226 | |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|