 |
|
 |
|
Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд! |
|
|
 |
|
 |
Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд!
2012-06-29Эрдэнэс Тавантолгойн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа 2012 оны зургаадугаар сарын 30-ны өдөр дуусна. 
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа 2012 оны зургаадугаар сарын 30-ны өдөр дуусах тул татвар төлөгч та бүхэн өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харъяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа яаралтай өгөхийг мэдэгдэж байна.
Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг 2012 оны долоодугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан. Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 240 ширхэг бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг. Хувьцааг 2010 оны зургаадугаар сарын 30-ны өдөр буюу өмнө байгуулагдсан, мөн өдрөөс өмнө болон хойшхи хугацаанд аль нэг төрлийн татвар төлсөн, үндэсний аж ахуйн нэгжүүд авах эрхтэй.
Хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг шилжүүлэхдээ:
Төлбөр хүлээн авагч банк: “ҮЦТТТХТ”
Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр: “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”
Дансны дугаар: 3603005
Гүйлгээний утга: “Эрдэнэс таван толгой ХК-ний хувьцааны үнэ”
Та дээрх зааврын дагуу төлбөрөө шилжүүлэхийг анхаарна уу. Дээрхи дансанд төлбөрийг байршуулсны дараа хувьцааг худалдан авах эрх нээгдэх болно.
ЖИЧ: Та бүхэн хувьцаагаа захиалсан боловч, хувьцаа худалдан авах төлбөрөө 2012 оны зургаадугаар сарын 30-ны дотор амжиж хийгээгүй тохиолдолд таны захиалга хүчингүй болохыг анхаарна уу.
Аймаг, орон нутгийн татварын албад та бүний захиалгыг авах зорилгоор 2012 оны зургаадугаар сарын 20-30-ны өдөр хүртэл өдөр бүр оройн 21.00 цаг хүртэл ажиллах болсныг мэдэгдье.
ХУВЬЦАА ТОЙРСОН АСУУЛТЫН ХАРИУ
Хувьцааны талаар иргэдээс ирүүлж буй түгээмэл асуултад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Үнэт цааны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн холбогдох мэргэжилтнүүд хариулж байна.
-Хувьцаа гэж юу вэ?
-Хувьцаа гэдэг нь компанид тодорхой хөрөнгө оруулах замаар хувь эзэмшиж байгааг нотлох бөгөөд эзэмшиж буй хувьцаанд ногдох санал өгөх, ногдол ашиг авах, өгөөж хүртэх зэрэг үндсэн эрхээр баталгаажсан хөрөнгө юм. Хувьцааг эзэмшиж буй этгээд болох хувьцаа эзэмшигч нь тодорхой хуульд заасан эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд хувьцаа нь хөрөнгө учир эд хөрөнгөнд байдаг шинжүүдийг мөн агуулдаг. Хувьцааг төрлөөр нь энгийн болон давуу эрхтэй, хэлбэрээр нь биет болон биет бус гэж ангилдаг бөгөөд өөр хоорондоо тодорхой ялгаатай байдаг.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа нь хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн цэнхэр 7000, ягаан 3000 төгрөгийн хувьцаанаас юугаараа ялгаатай вэ? Ямар онцлогтой вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын компанийн хувьцаа юм. Харин 1990-ээд оны эхээр гаргаж байсан. Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр /7000 төгрөг/ тасалбар нь тухайн үеийн 475 улсын үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэн хувьчлахад тэдгээрийн хувьцааг 7000 төгрөгт багтаан худалдан авах эрхийн бичиг байсан. Өөрөөр хэлбэл хувьчлагдаж буй олон үйлдвэрийн газруудаас сонголт хийх замаар хувьцааг нь эрхийн бичгээрээ дамжуулан худалдан авч байсан бол “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа бол шууд иргэдийг хувьцаа эзэмшигчээр тооцон, бүртгэж авч байгаагаараа онцлог бөгөөд иргэн бүхэнд тэгш хуваарилж байгаагаараа ялгаатай юм.
-Иргэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хичнээн ширхэг хувьцаа эзэмших эрхтэй вэ? Өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэчнээн хувьцаа эзэмших вэ?
-Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн Монгол улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ 2011 онд хийж гүйцэтгэсэн.
2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрхи хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцно. Жишээ нь: 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаатай болно.
-Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд хаанаас яаж, шалгаж мэдэх вэ? Холбоо барих байгууллага, хаяг, утас, цахим хуудас нь байна уу?
-Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд ҮЦТТТХТ-ийн www.schcd.mn цахим хуудсаар орж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хэсэгт иргэн өөрийн регистрийн дугаарыг монгол үсгийн фондоор, томоор бичиж оруулснаар шалгах боломжтой юм. Мөн Сүхбаатарын талбай, Монголын хөрөнгийн биржийн байр, 1 дүгээр давхар “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлэл авч болно. Утас: 70120460
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хишиг, хувьцаа хүртсэн тохиолдолд хэдэн төгрөг ногдох мөн хичнээн хувьцаатай байгааг ямар байгууллагаас тодруулах вэ?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хишиг, хувьцаа хүртсэн тохиолдолд хувьцаатай эсэхээ ҮЦТТТХТ ХХК-ийн www.schcd.mn вэб сайтаар шалгах иргэд өөрийн регистрийн дугаараа оруулснаар шалгах боломжтой юм. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэ ханшийн талаарх мэдээллийг анхдагч зах зээл эхэлсэн тохиолдолд мэдэх боломжтой ба одоогийн 933 төгрөг нь иргэн, аж ахуйн нэгжийн хооронд худалдах, худалдан авах үйл ажиллагааг зохицуулсан үнэ гэж ойлгож болно.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрх хэдийд үүсэх вэ? Ямар хязгаарлалт байгаа вэ? /бэлэглэх, зээлийн барьцаанд тавих асуудал/
-Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан.
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага өөрийн хувьцаагаа бусдад худалдаж болох уу?
-Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасны дараа, Засгийн газраас тогтоож өгөх хугацааг зарласнаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь хувьцаагаа худалдах, арилжаанд оруулах боломжтой. Дээрх хугацаанаас өмнө зөвхөн Засгийн газарт худалдаж болох бөгөөд өөр этдээд худалдаж авахыг хориглоно. Гэхдээ Засгийн газарт хувьцаагаа зарах иргэдийн хүсэлт гаргах хугацаа дууссан байгаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд хүсэлтээ 2012 оны 6 дугаар сарын 30 хүртэл гаргаж болно.
-Ямар шаардлага хангасан, хэдэн аж ахуй нэгж, хэчнээн ширхэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах эрхтэй вэ?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасны дагуу нэг ба түүнээс дээш татвар төлсөн улсын болон орон нутгийн өмчийн оролцоогүй, 25 хувиас ихгүй гадаадын хөрөнгө оруулалттай, 2010 оны 6 дугаар сарын 30-аас өмнө байгуулагдсан аж ахуйн нэгж хувьцаа худалдан авах эрхтэй.
-Аж ахуйн нэгж, байгууллага “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авах захиалгаа хаана өгөх вэ? Ямар дансанд хувьцааны төлбөрөө шилжүүлэх вэ?
-Нэг аж ахуйн нэгжид ноогдож буй 36240 ширхэг хувьцааг Татварын Ерөнхий Газарт бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага худалдаж авах эрхтэй ба үүнээс хэтрүүлж болохгүй. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдан авах аж ахуйн нэгж байгууллага нь харъяа дүүргийн татварын албанд хандан хүсэлтээ гаргах ба Брокер дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны дансаа нээлгэнэ. Ингэснээр тухайн аж ахуйн нэгжийн худалдан авсан хувьцаа чинь энэ дансанд бүртгэгдэнэ.
Хувьцааны төлбөрөө ҮЦТТТХТ-ийн 3603005 дансанд шилжүүлэх ба гүйлгээний утган дээр “Эрдэнэс Таван толгой хувьцааны төлбөр” гэж тодорхой бичих шаардлагатай. Мөн компанийн нэр, компанийн регистрийн дугаар, үнэт цаасны дансны дугаар болон худалдан авах үнэт цаасны тоо ширхэгийг заавал бичнэ.
-Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдан авахад ямар шаардлага тавигдаж байгаа вэ?
-Аж ахуйн нэгжүүд нь “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данс нээлгэснээр “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хийгдэх тул үнэт цаасны дансгүй бол Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авсан брокер дилерийн компаниудаас сонголтоо хийж үнэт цаасны данс нээлгэнэ. Данс нээлгэхэд дараах шаардлага тавигдана. Үүнд:
- Төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх хүсэлт - Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар - Хуулийн этгээдийн дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээдийг томилсон тухай эрх бүхий этгээдийн шийдвэр - Данс захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгааны маягтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ.
Харин үнэт цаасны данстай аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн үнэт цаасны дансанд нь хувьцааны бүртгэл шууд хийгдэнэ.
Хувьцаа худалдан авах төлбөрийг:
Банк: ҮЦТТТХТөв
Хүлээн авагчийн нэр: ҮЦТТТХТөв
Дансны дугаар: 3603005 дансанд шилжүүлнэ.
Гүйлгээний утганд дараах мэдээллийг оруулна уу. Үүнд:
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авах төлбөр гэх
-Улсын бүртгэлийн дугаар; регистрийн дугаар; төвлөрсөн хадгаламж дах үнэт цаасны дансны дугаарыг тус тус бичнэ үү. Холбогдох мэдээллийг: 70112740; 70112741утсаар авч болно.
-Хувьцааны нэрлэсэн үнэ гэж юуг хэлж байна вэ?
-Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхийг нотолсон баримт юм.
Нэгж хувьцааны нэрэлсэн үнэ гэдэг нь хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгийг хувьцааны тоонд хувааж тодорхойлдог.
-Хоёрдогч зах зээл хэзээ эхлэх вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг олон улсын зах зээл дээр 2013 оны эхний улиралд худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үед Монголын хөрөнгийн биржээр дотоодод арилжаалагдах хувьцааг эргэлтэнд оруулахаар төлөвлөж байна. Иймд хоёрдогч зах зээл эхлэх хугацааг 2013 оны эхний улирал гэж үзэж болно.
-Эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаар өргөдөл, хүсэлтээ гаргасан иргэд хэзээ мөнгөө авч болох вэ? Сонгуулиас өмнө өгч чадах уу?
-Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх, Засгийн газарт худалдах иргэдийн хувьцааг худалдан авах, төлбөрийг шилжүүлэх журмыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд иргэдэд олгох төлбөрийг дээрх журмын дагуу холбогдох байгууллагууд зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Би 55 настай. Тэтгэврээ тогтоолгох гэхээр ажилласан жил хүрэхгүй байгаа учир 2002-2006 оны тэтгэврийн даатгалын шимтгэлийг “Хүний хөгжил сан”-аас шилжүүлэх хүсэлтэй байна. Иймд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдаад өмнөх 5 жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлбөрт шилжүүлж болох уу?
-Нийгмийн даатгалын тухай хуульд нийгмийн даатгалын тухайн сарын шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлөхөөр заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлөхөөр хуульчилсан учраас өнгөрсөн хугацааны шимтгэлийг нөхөн төлөх боломжгүй юм.
-Хувьцааны талаарх ойлголт, мэдлэггүйгээс болж сонголтоо буруу хийж эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт худалдах өргөдөл гаргасан. Одоо энэ өргөдлөө буцааж авъя. Өөрөөр хэлбэл хувьцаагаа эзэмших хүсэлтэй байна. Болох уу? Хаана, хэнд хандах вэ?
-Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоол батлагдаж УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу эзэмшиж байгаа хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлтэй иргэний өргөдлийг хүлээн авч, иргэдийн нэрс, худалдах хувьцааны тоог гаргах ажлыг 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг НХХЯ-нд яаманд даалгасан.
Үүний дагуу 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сум, хороодоор дамжуулан иргэдийн хүсэлтийг авч, нэгтгэсэн дүнгээр улсын хэмжээнд нийт 1.532.853 иргэн хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаар хүсэлтээ гаргасан байна. Гэвч хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтээ гаргасан иргэдийн дунд өргөдлөө буцаан авч хувьцаа эзэмших хүсэлтэй байгаа талаар иргэдээс өргөдөл ирсээр байна. Хэрэв иргэн хувьцаа эзэмшихээр шийдвэл Засгийн газарт хувьцаагаа худалдахаар өмнө нь гаргасан хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд хандан 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буцаан авч болохыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Харин хүсэлт гаргаж амжаагүй иргэний хүсэлтийг нөхөж авахгүй ба хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцно.
-Хишиг, хувиа огт авч байгаагүй хүн дараагийн шинэ Засгийн газрын үед авч болох уу? Тухайлбал, хорих ангиас суллагдсан, асрамжийн газраас гарсан, гадаадад байгаа, бичиг баримтын зөрчилтэй иргэд мөн бичиг баримт огт авч байгаагүйгээс шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэн гэх мэт...
-Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу хүн ам, өрхийн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харъяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд хишиг, хувь хүртээнэ гэж заасан. Иймд дээрх иргэдийн хувьд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаад нэр нь баталгаажин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ирсэн тохиолдолд бэлнээр олгож байгаа хишиг, хувиа авах боломжтой байгаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1,0 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгох талаар 2012 оны төсөвт тусган батлагдсан. Биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх хүмүүст 1,0 сая төгрөгийг хуваалгүй бөөнд нь өгч болох уу? Бөөнд нь авмаар байна, туслаач хаана, хэнд хандах вэ?
-Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 1.0 сая төгрөгийг 2012 оны 2 дугаар улиралд сар бүрийн сүүлийн хагаст хувааж олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2-р улиралд багтаан олгох бөгөөд хэрэв иргэд хүсвэл улирлын сүүлийн сард нь мөнгөө бөөнөөр авах боломжтой.
-Хувьцаагаа худалдах хүсэлт гаргаагүй иргэн нөхөж хүсэлт гаргаж болох уу?
-Засгийн газрын 6 дугаар сарын 13-ны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн хувьцааг Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газарт худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 3.2-д “Хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргаагүй иргэнийг хувьцаа эзэмших сонголт хийсэнд тооцно” гэж заасан тул нөхөж хүсэлт авахгүй.
-Оюутнууд хувьцаа авч болох уу?
-Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 116 дугаар тогтоолын 1.3-д Хүний хөгжил сангаас хишиг, хувиа бэлэн мөнгө хэлбэрээр авахаар хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн бол тухайн иргэнд ногдох хувьцаанаас хасч тооцохоор шийдвэрлэсэн. Оюутнуудын хувьд 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бүрэн аваагүй бол үлдэх хэсэгтээ хувьцаа авах эрх нээлттэй байгаа. Хэрэв 1072 ширхэг хувьцааг бүрэн эзэмших хүсэлтэй бол дээрх хасч тооцсон хувьцааны төлбөрийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 3603005 дугаарын дансанд төлсний үндсэн дээр сум, хорооны нийгмийн ажилтанд 2012 оны 8 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмших хүсэлтээ гаргах боломжтой.
-Шинээр төрсөн болон нас барсан иргэнд хишиг, хувийн мөнгийг ямар хугацаагаар тогтоож өгөх вэ?
-Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 96 дугаар тогтоолын дагуу шинээр төрсөн хүүхэд болон нас барсан иргэнд тухайн онд хуваарилагдсан хишиг, хувийг бүрэн олгоно. Өөрөөр хэлбэл Хүний хөгжил сангийн тухайн жил төсөвт мөнгө нь тусгагдсан тул олгож байгаа.
-Шинэ төрсөн хүүхдүүд хувьцаа авах эрхтэй юу?
-Засгийн газрын 116 дугаар тогтоолд зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр заасан.
-Хувьцаа авахгүйгээр мөнгөө орон сууцны төлбөрт шилжүүлж болох уу?
-Засгийн газрын 116-р тогтоолд зааснаар хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлтэй иргэдийн хувьд хувьцаагаа бэлэн мөнгө болгож авахаас гадна орон сууцны төлбөр болон банкны зээлэнд шилжүүлэх боломжтой байгаа.
Энэ тухай хүсэлтийг хувьцаа худалдах хүсэлттэй хамт авсан. 5 дугаар сарын 28-ны байдлаар 6506 иргэн орон сууцны төлбөрт, 20371 иргэн банкны зээлийн төлбөрт шилжүүлэх хүсэлтээ гаргасан. Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн хувьцааны орлогын нийт дүн, иргэдийн хувьцааны төлбөр хүлээн авах хэлбэрийг харгалзан хувьцааны төлбөрийг иргэдэд олгох зарчим, дарааллыг Сангийн яам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам шийдвэрлэнэ.
-Нас барсан иргэд хувьцаа авах уу? Нас барсан иргэний хувьцааг өв залгамжлагчид нь эзэмших үү?
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бөгөөд ҮЦТТТХТ-д хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүх иргэд хувьцаа эзэмших эрхтэй бөгөөд өв залгамжлалын асуудал Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу зохицуулагдана. Засгийн газрын 98-р тогтоолын дагуу 2011 оны 3 сарын 31-ний өдрөөс өмнө төрсөн, амьд сэрүүн байгаа Монгол Улсын иргэдэд “Эрднэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хийсэн. Засгийн газрын 116-р тогтоолын 1.2-т заасны дагуу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 532 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлнэ.
2012 оны 4 дүгээр сарын 11-нээс өмнө нас барсан иргэний хувьцааны хувьд Иргэний хуульд заасны дагуу нас барсан гэрчилгээг үндэслэн нотариатчийн байгууллагад хандан өв залгамжлалын гэрчилгээг хийлгүүлэн авах бөгөөд 1 жилийн дараа өвлөх эрх нь нээгдэнэ. Энэхүү гэрчилгээ болон өв хүлээн авагчийн өргөдлийн хамт Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд өгч өвийг хүлээн авах ажлыг хийлгэдэг. Өв хүлээн авагч нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай байх шаардлагатай.
-Энгийн хувьцаа буюу 1072 ширхэг хувьцааны талаар л яриад байна, Давуу эрхийн хувьцааны талаар яагаад ярихгүй байна вэ?
-Компанийн тухай хуулийн 32.3-д “Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно” гэж заасан байдаг. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьд үүсгэн байгуулагдахдаа 15.0 тэрбум ширхэг энгийн хувьцаатай байхаар дүрэмд зааж өгсөн. Одоогийн байдлаар тус компани давуу эрхийн хувьцаагүй болно.
-Хувьцаа өгнө гэсэн Засгийн газрын баталгаа хаана байна вэ?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүрт оногдох хувьцааг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” нь иргэдийн нэр дээр бүртгэсэн болно. Энэхүү бүртгэлийн дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Хүний хөгжлийн сангийн дэвтэрт бичилт хийж баталгаажуулна.
-Хувьцааг чинь худалдаж авна гэсэн брокер диллерийн компаниуд яваад байна. Энэ хүмүүст хувьцаагаа зарах нь зөв үү?
-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг брокер диллерийн компаниудад зарна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтад захиран зарцуулахгүй байхаар тодорхой хязгаарлалтыг хийсэн тул зарж болохгүй. Брокер диллерийн компаниуд айл өрхүүдээр явж сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа болгон хувьцааны данс үнэ төлбөргүйгээр нээж эхлээд байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос доорхи мэдэгдлийг гаргасан. Үүнд: “Үнэт цаасны зах зээлд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай журамд заасны дагуу өөрийн үндсэн салбартаа, мөн орон нутагт үйл ажиллагаа эрхлэхээр бол салбарын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авч шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг. Сонгуулийн тухай хуулийн 37.15-д сонгогчидод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Иймд холбогдох хууль, журмын заалт зөрчин данс нээх болон бусад аливаа үйл ажиллагаагаа сонгуулийн сурталчилгаанд зориулан явуулахгүй байхыг нийт брокер, дилерийн компаниуд, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад анхааруулж байна. Дээр дурьдсан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн компаниудын талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 26-16-59 дугаарын утсаар ажлын цагаар тогтмол авч байгаа болно. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авах болно. |
| Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд! |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|