|
|
|
|
Би хар тамхинаас болж амиа алдсан ханийнхаа халуун чандраас ясыг нь авч, цуулж зогссон |
|
|
|
|
|
Би хар тамхинаас болж амиа алдсан ханийнхаа халуун чандраас ясыг нь авч, цуулж зогссон
2012-06-25Миний нөхрийн үхэлд Хятадын тал буруутай Хар тамхи зөөвөрлөж буйгаа тухайн үедээ гэмт хэрэг гэж төдийлөн бодож байгаагүй ч тодорхой хугацааны дараа бид ойлгож, болихоор шийдсэн. Тиймдээ ч би Монгол руугаа, хүү рүүгээ яаран, яаран ирсэн. Ханийнхаа “Түрүүлээд очиж бай. Хүүтэйгээ хамт намайг тосоорой. Би ганц удаа явчихаад араас чинь очъё” гэсэн үгэнд итгэж, долоо хонов. Нөхрөөс маань сураг байдаггүй. Гэнэтхэн нэг өдөр “Нөхөр чинь хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан, дотор нь үлдсэн хар тамхийг гаргах гэж байтал амиа хорлоод цонхоор үсэрчихлээ” гэх мэдээг дуулсан. Тэнгэр, газар хөмөрчих шиг л болсон. Тэгэхдээ бүр Хятадын эмнэлэгт гэхийг нь сонсоод ухаан самуурч, яах учраа ч олохгүй байсан. Өмгөөлөгч авъя гэхээр хар тамхитай холбоотой, буруутанд өмгөөлөгч олдох эсэх нь ч эргэлзээтэй. Энэ мэдээ ганц надад ч хүндээр тусаагүй. Гэр бүлийнхэнд маань, тэр дундаа хадмуудад бүр ч хүнд байсан. Амиа хорлосон гэдэг мэдээтэй хамт хар тамхи зөөвөрлөж явсан гэдгийг мэдээд хадмууд намайг үзэн ядах нь улам нэмэгдсэн. Ханиа, хүүгийнхээ эцгийг алдсан би хадмууддаа “Хүүгийн минь толгойг залгисан, бузар эм” хэмээн элдвээр хараалгах нь энүүхэнд. Бухимдсан хүмүүс үс, гэзэгнээс зулгааж, зодно. Тэр бүхнийг хэрхэн тэвчсэнээ би одоо сайн санадаггүй юм. Яагаад ч юм бэ, би ханийнхаа үхэлд буруутай гэсэн бодол намайг ээрсээр хоног хугацаа ч өнгөрч өгөхгүй байв. Тэгсэн хадмууд “Хятадын талаас 7000 доллар нэхсэн. Яах болж байна. Хэн нь явах вэ” гэж байна. Хэдийгээр би ирээд удаагүй ч цуглуулсан дорвитой мөнгө байсангүй. Ердөө гурван сая орчим төгрөг байлаа. Ашгүй ханийн маань ах, дүү нар элбэж, дэлбэж байгаад 4000 доллар цуглуулжээ. Намайг явна гэхийг сонсоод хадмууд учиргүй дургүйцэв. Гэсэн ч “Миний хайртай хүн, хань маань хүний газар үхчихээд байна. Би өөрөө явна. Үхвэл ч үхэг” гэж зөрсөөр хадам дүүтэй хамт дахиад л Хятадад очив. Биднийг хар тамхитай тэмцэх газрын гурван хүн тосч уулзсан. Тэд “Танай нөхөр хар тамхи тээвэрлэж явсан. 70 боодлоос 69 ширхгийг нь гаргаж авсан. Үлдсэн нэгийг нь гаргуулахаар хувийн эмнэлэгт эмчилгээ хийж байтал цонхоор үсрээд амиа хорлочихсон” гэх тайлбарыг өгөв. Хилийн шалган нэвтрүүлэх “скан”-аар шалгаад ч мэдэгддэггүй. Гэтэл тэд яаж манай хүнийг мэдсэн юм бол гэдэг тун хачирхалтай. Лавлаад асуухаар “Бидэнд мэдээлэл ирсэн. Түүний дагуу шалгасан” гэдэг. Тэгэхээр Хулан өөрөө матсан байхыг ч үгүйсгэхгүй. Нөхөр маань баригдаад үхсэнийг мэдсэн л байж таараа. Багаар бодоход 600 грамм барааг нь тээвэрлээд явж байгаа хүнийг хайхрахгүй өнгөрнө гэж байхгүй шүү дээ. Хамт амьдарч, ижил дасал болсон, Алжир руу цуг явъя гэж гуйж байсан хэр нь над руу утсаар ч болтугай холбогдож, эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэгэхээр биднээс бүрмөсөн салахыг бодсон юм болов уу гэсэн бодол ч төрсөн. Миний хань эх орондоо ирэх гэж, хүүгээ харахсан хэмээн ямар их яарч байлаа даа. Тийм байтлаа амиа хорлоно гэсэн бодол яаж төрөх вэ дээ. Тэгээд ч хар тамхи зөөвөрлөөд, гаргаж байх үед ганц ширхэг үлдэх тохиолдол байдаггүй. Манай нөхрийнх бол хэзээ ч үлдсэн гэж байгаагүй. Харин 30-40 ширхгийг залгисан хүмүүст нэг ширхэг үлдсэн гэдэг яриа сонсож л байсан. Тиймээс Хятадын Ардын дээд шүүхэд “Та нарын буруугаас болж манай нөхөр үхсэн. Миний хүүхэд эцэггүй, би ханьгүй болчихлоо. Хэрвээ нөхөр маань хоригдоод, 10, 20 жилийн дараа гараад ирсэн бол бидэнд хүлээх сэтгэл, амьдын итгэл байсан. Гэтэл та нарын хариуцлагагүй байдлаас болж нөхөр маань амиа алдсан” гэсэн утгатай бичиг орчуулуулж хүргүүлсэн. Гэтэл биднээс 7000 доллар нэхэж байснаа “Бид харамсаж байгаа тул мөнгө авахаа болилоо. Та нарын өмнөөс бид төлсөн” гэж байгаа юм. Үнэхээр нөхөр маань амиа хорлосон бол тэд бууж өгөхгүй л байсан шүү дээ. Би учир ухаанаа мэддэг, жаахан илүү боловсролтой, хэнд, хаана хандахаа мэддэг, улс маань хүнийхээ хойноос анхаарал хандуулдаг байсан бол нөхрийн маань амийг нохой шиг гаргуунд нь гаргахгүй байсан байх даа. Арга ядаж гайхахдаа “Дотор нь байгаа хар тамхийг гаргасан юм уу” гэж асуухад “Хүсвэл задлан хийж, гаргаж болно. Одоо хэр нь нөхрийн чинь дотор байгаа” гэж хэлж билээ. Учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэн ч хадмууд маань задлан шинжилгээ хийлгэхийг зөвшөөрөөгүй. Би ч тэднийхээ үгийг дагасан. Гэхдээ цагдаад баригдчихсан хүн мэдээж харуул, хамгаалалттай л байсан байж таарна. Гэтэл таван давхар байшингийн цонхоор үсрэх гэж байхад нь ямар ч арга хэмжээ аваагүйн дээр нэхэж байсан мөнгөө авахгүй гэсэн нь яалт ч үгүй Хятадын тал буруутай гэсэн бодол дагуулсаар л явна. Нөхрийн маань биед маш том цооролт үүссэн байдаг. Нэгэнт задлан хийгээгүй болохоор яаж ч чадаагүй. Гэхдээ л таван давхрын цонхоор унасан гэх мөртлөө баруун хөл, гурван хавирга нь хугарсан байсан. Нүүр ам, толгой нь зүгээр байсан. Тэгэхээр нь унасан байх үеийнх нь зургийг харъя гэхэд манай хуульд хориотой гээд мөн л үзүүлээгүй. Иймэрхүү байдлаар хар мөртэй хар тамхинаас болж ханийнхаа үхлийн шалтгааныг ч үнэн мөнөөр нь олж чадаагүй. Тэр бүү хэл, нөхрийнхөө цогцсыг чандарлахад “Чи өөрөө бэлтгэх ёстой” гээд дүү бид хоёрыг нэг өрөөнд оруулчихаж билээ. Ханийнхаа хөрсөн цогцсыг өргөж, хувцаслан, улаан торон өлгийд хэрхэн хийснээ би одоо сайн санадаггүй юм. Дараа нь Хятадын талаас нөхрийн маань чандрыг хайрцагт хийчихсэн өгөхөд зарим яс нь гүйцэд бутраагүй, бүлээнээрээ байсан. Би хар тамхинаас л болж ханийнхаа халуун чандраас ясыг нь авч цуулж зогссоноо одоо хэр хар дарсан зүүд байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь энэ бодит үнэн байсан. Хорвоог хамтдаа туулна гээд, хэдхэн хоногийн өмнө араас чинь очно гэсээр инээгээд үлдсэн нөхөр маань энэ хайрцагт байгаа гэж бодох нь эрүүл ухаантай хүнд хэцүү гэдгийг зовлонг нь үзсэн хүмүүс л мэдэх байх. Шөнөжин хайрцагтай чандар тэвэрч, уйлж суухдаа би хар тамхи, тэр дундаа монголчуудаараа бизнес хийж буй Хулан, Халиун хоёрыг үзэн ядаж, өөрийгөө зүхэж хоносон. Хайрцагтай чандар биш, халуун бүлээн амьтай хань ижлээ тэврээд хэвтэж байх хувь тавилан надад байсан. Гэтэл амьдрахын эрхээр, амар хялбараар мөнгө олох гэсэн хүсэл маань биднийг хүний орчлонгоос үүрд хагацууллаа. Ядуу тарчиг ч гэлээ бид гурав хоёр идэхгүй, хоосон хонохгүйгээр инээж, хөхрөн хамт байсан жаргалтай үе цөөнгүй байжээ. Гэсэн ч одоо харамсаж, дурсахаас өөр юу ч үлдсэнгүй. Тиймээс хар тамхитай нэг л удаа нэр холбогдсон бол эргээд тэрхүү эргүүлгээс гарах тун хэцүү шүү гэдгийг хүн бүр ойлгож, хол байгаасай гэж хүсэх байна. Магадгүй Хулан сайн тээвэрлэгчээсээ салах хэцүү, тэнд бариад байх бүр хэцүү байсан биз. Өөрийг нь бариад өгчих вий гэсэндээ нөхрийн минь амийг золиосолсон ч юм бил үү би мэдэхгүй юм. Хулан, Халиун нар Хятадад нэлээд дээгүүрт бичигддэг хар тамхины сүлжээчид. Тэдний гар хөл бологсод хаа, сайгүй байдаг. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, энэ сүлжээнийхэнтэй битгий холбогдоосой гэж залуусаас хүсье. Хажууд чинь байгаа ах дүү, гэр бүлийнхэнд чиний амь нас хамгийн эрхэм зүйл. Харин Хулан, Халиун хоёрт бол таны амь нас юу ч биш. Өдгөө Хятадын шоронд шүүх хурлаа хүлээж байгаа хэдэн арван монголчууд бүгд Хулан, Халиун хоёрыг зүхэж суугаа. Тэд сайн сайхан бүхнийг амлаж, аваачаад эцэст нь харийн шоронд хатааж алдаг. Тэд тийм л хүмүүс. Эх сурвалж: "Өглөөний сонин"
|
Би хар тамхинаас болж амиа алдсан ханийнхаа халуун чандраас ясыг нь авч, цуулж зогссон |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (11) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин тэр 2 хуухэн ч нилээн том гарууд бна л даа.Ийм зуйлд ороотсолдож болохгуэ л бхгуэ у.
2012-06-26 | 15:36:33 | 182.160.13.35 | |
Зочин одоо яаxав дэ тэнэг л байна . хар тамхи гэж мэдсээр байж
2012-06-26 | 09:46:14 | 202.179.2.86 | |
Зочин тэр 2 хуухнийг ягаад бариж чаддаггуй юмбэ улс мунгу амлаад бариулвал амархан ховлоно доо хумуус
2012-06-26 | 00:21:15 | 203.194.115.253 | |
Зочин тэр 2 хуухнийг ягаад бариж чаддаггуй юмбэ улс мунгу амлаад бариулвал амархан ховлоно доо хумуус
2012-06-26 | 00:21:13 | 203.194.115.253 | |
Зочин тэр 2 хуухнийг ягаад бариж чаддаггуй юмбэ улс мунгу амлаад бариулвал амархан ховлоно доо хумуус
2012-06-26 | 00:21:12 | 203.194.115.253 | |
Зочин тэр 2 хуухнийг ягаад бариж чаддаггуй юмбэ улс мунгу амлаад бариулвал амархан ховлоно доо хумуус
2012-06-26 | 00:21:10 | 203.194.115.253 | |
Зочин тэр 2 хуухнийг ягаад бариж чаддаггуй юмбэ улс мунгу амлаад бариулвал амархан ховлоно доо хумуус
2012-06-26 | 00:21:09 | 203.194.115.253 | |
Зочин Hvn vhched bhd hohino gehni hasha ym ghdee yah gj anhnasa iim teneg ym hii gesii.hj bg hvmvsin l buru shd.ymr nutsar tsvnhndni htsn bishde.bi bvr yuch oilgsngu.tgd ter 70n bodol gnv? Hool idj bgm shg zalgidg hergvv.
2012-06-25 | 23:30:20 | 218.186.17.248 | |
Зочин өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм!!!
2012-06-25 | 19:32:21 | 202.179.7.122 | |
Зочин үнээн чи жаахан илүү боловсрол мэдлэгтэй байсан бол анхнаасаа ийм юманд орооцолдохгүй байсан байх.харин хар тамхи зөөгчдийн тухай унших болгонд таарах тэр Халиун Хулан гэдэг хүүхнүүдэд мөнгө л олж байвал монголчуудын амь амьдрал огт хамаагүй болчихсон ямар аймаар амьтад вэ.энэ олон хууртагдсан гэнэн тэнэг хүмүүсийн хараал зүхэл тусдаггүй юм байхдаа.
2012-06-25 | 14:35:26 | 49.0.138.125 | |
Зочин хугийн 2 эмэгтэйг ни тэгээд монгол улс бариж чадахгуй байгаа юм уу яагаад......!!!!;БУЗРИЙН 2 эмийг бариж абчраад шоронд хатаа.
2012-06-25 | 14:12:56 | 77.8.58.123 | |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|