Сонгууль ба хариуцлага
2012-06-19\сонгуулийн тухай эргэцүүлэл\ 2012 оны УИХ-ыг сонгох сонгуульд 11 нам, 2 эвслээс болон бие дааж 544 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Холимог системийн сонголтоор 76 суудлын 28 -ыг нь намын нэрээр, 48 -ыг нь тухайн хүний нэрээр сонгоно.  Тэгэхээр 354 нэр дэвшигч сонгуулийн 26 тойрогт өрсөлдөж, 190 нэр дэвшигч намын жагсаалтаар УИХ-д орж ирэх боломжтой. Нэр дэвшигчдийн 26 нь бие даан нэр дэвшиж байгаагаас гадна эмэгтэй нэр дэвшигч 174, хамгийн залуу нь 26 настай, хамгийн ахмад нь болох 70 -аас дээш насны нэр дэвшигч 3 байгаа гэнэ. \СЕХ-ны мэдээллээс\
Дарга дүр
Монголчууд бид эрт дээр үеэс дарга хүнийг ихэд хүндэтгэж, түүний хэлж ярьж байгааг анхааралтай сонсож, түүний хэлж буй үг болон гаргаж буй шийдвэрийг хамгийн "үнэн" гэж бодсоор ирсэн. Дарга хүнийг гэрийн хоймортоо залж, цайны дээжээ аягалан барьж, сархадын дээжийг хундагалан өргөж, албатай юм шиг даргын хэлэх ерөөлийг сонсож "үгүй мөн лут сайхан хэлж байнаа" хэмээн хөөргөж ирсэн. Дарга хүн машин унаж, бусдыг том дуугаар загнаж, үг хэлэхдээ заавал хоолойгоо засч, жаахан ихэмсэгдүү төрхөөр ярвайдаг дүрийг социализмын үед бий болгосон юм. Даргаас бүгдээрээ эмээж, хэрэг болгон зусардаж, болж л өгвөл тоогдчих санаатай долигонож, загнахад нь дуугүй гөлийж, магтахад нь баярлан марсайж, үг хэлэх бүрийд нь албатай юм шиг алгаа ташиж сурцгаасан даа бид. Одоогийн бидний УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн угтаа бол дарга болох их өрсөлдөөн юм шүү дээ. Одоогийн дарга нар их өөр болсон. Тэд үнэтэй машин унаж, машиныг нь барьдаг жолооч, цүнхийг нь барьдаг туслах, биеийг нь хамгаалдаг хамгаалагч, цайг нь зөөдөг гоо бүсгүй, хэлснийг нь биелүүлдэг үйлчлэгч гээд дутуу юм ер үгүй. Даргын эхнэр нь заавал царайлаг байх ёстой гэж боддогоос ихэнх нь дарга болонгуутаа эхнэрүүдээ сольж "сайжруулдаг" юм. За тэгээд хурдан морьтой болоод уядаг уяачтай болчихвол болоод явчихна. Ажлаа тэгтлээ мэдэхгүй болохоор хүмүүсийг ихэвчлэн "муусайн гуйлгачингууд" гэж ирээд загнаж, өөрийг нь мэхэлж байх вий хэмээн ямагт хардана. Энд тэнд явахдаа ихэмсэг нь аргагүй ярвайж, хэрийн юмыг тоодоггүй баян хүний төрх гаргана. Хааяадаа буян үйлдэж суварга босгох авч түүнийхээ утга учрыг тэгтлээ ойлгохгүй. Бас дэргэдийн ламтай болж "араа даалгаж" байгаа болохоор элдэв мууг үйлдэхдээ тэгтлээ сэтгэл нь зовж ичихгүй. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд өөрийнх нь ажиллаж байгаа газрынхаа эзэн буюу боссыг хараад заримдаа гайхдаг. Тэд хэрэг болоход ажилчидтайгаа хамтад ажиллаж чадна. Жижиг газруудын эзэд нь ихэвчлэн өөрөө л ажлаа хийдэг. Арай том газруудын зарим эзэд нь ажилчиддаа ихэд анхаарал тавьдаг. Учир нь тэр хүмүүс өөрийнх нь төлөө ажиллаж, өөрт нь ашиг авчирч байгаа болохоор тэр. Тэд хүмүүсийг ажиллуулж байгаа болохоор тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг юм. Үйлчлүүлэгчдийг гомдоож, захиалгыг нь буруу, чанаргүй хийвэл ажилчин нь бус эзэн нь хариуцлага хүлээх болно, Ажиллуулж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийн даатгал, татвар болон бусад тооцоог эзэн нь хариуцна. Нэг талаас харахад нэг их юм хийхгүй амар байгаа мэт харагдавч маш олон хариуцлагыг өөр дээрээ үүрч явдаг болохоор даргын ажил амаргүй. Бие амар мэт боловч байнга толгой нь ажиллаж байдаг болохоор толгой нь ямагт өвдөж, тархиар нь хатгуулан, даралт нь ямагт өсч буурч байх нигууртай, бас их үйлтэй хүмүүс. Хариуцлагаа үүрч чаддаггүй хүмүүс хэзээ ч дарга болж чадахгүй. Хариуцлагаа үүрч чаддаг байж л хүмүүс дээшээ дэвшин том дарга болно. Буруу муу зүйл хийснийхээ төлөө хуулийн хариуцлага ч хүлээх чадвар, ухамсартай байж гэмээ нь том дарга болж болно.
Хариуцлага хаана байна вэ?
Монголын улстөрд хариуцлагын тогтолцоо үндсэндээ байхгүй болж, дарга болсон хүмүүс нь "дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж" байдаг болохоор л хүмүүс ингэж олноороо дарга болох гэж улайран зүтгээд байгаа хэрэг. Асуудлын нөгөө тал нь, улс төрд орж дарга болсон хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглан бизнес хийж, хувийнхаа хөрөнгө мөнгийг арвижуулаад байгаад байгаа юм. Монголын улстөр амар аргаар баяжих цорын ганц боломж болон хувирчээ. Нэгэнт шударга ёс алдагдаж, хариуцлагын тогтолцоо үгүй болсон болохоор дарга болж чадаагүй зарим нь дарга бологсоддоо зусардах нь хэвийн үзэгдэл болж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн дотор Монголын улстөрд ардчиллын үнэт зүйлсийг алдагдуулж, хуйвалдан завшиж, хуваан хулгайлсныхаа төлөө хэн ч хариуцлага хүлээсэнгүй. - "Өмч хувьчлал" нэрийн дор социализмын үед бий болгосон "улсын" гэх тодотголтой маш олон өмчүүдийг цөөн хэсэг хүмүүс хуваан завшсан. Ихэнх иргэд нь учраа олохгүй байсаар гар дээрээ байсан хувьчлалын хөх, ягаан тасалбруудыг хямдаар бусдад арилжиж орхисон. Тэгш байдлаар хуваарилсан гэх "өмч хувьчлал" өнөөгийн монголчуудын баян ядуугийн ялгааг зааглаж өглөө. Хэн үүний төлөө хариуцлага хүлээсэн юм бэ? -Газар хувьчлалыг шийдсэн хэдий ч Монголын газар нутгийн ихэнхийг "лицензи" нэрээр гадныханд худалдаж орхисон нь өдгөө улам бүр тодорхой болж байна. Нэгэнт их хэмжээний хахууль өгч дээрх лицензийг авсан гадныхан Монголын газар нутгийг өөрийн өмч мэтээр хашиж, түүн дотор монгол хүнийг ч оруулахгүй хажиглаж байна. Үүний улмаас Монголын газар нутаг сэндийчлэгдэж, гол ус бохирдож, байгаль орчин сүйдэж байхад хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байсаар. Тэр лиценз дээр гарын үсэг зурсан эрх мэдэлтнүүд нь яагаад хариуцлага хүлээж болохгүй байгаа юм бол? -Уул уурхайн баялгийг гадны хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ашиглах нэрийн дор их хэмжээний баялгийг түүхийгээр нь шууд гаргаж эхэллээ. Хэдийгээр нүүрс, зэс гэж нэрлэж байгаа ч үүн дотор агуулагдсан бусад олон баялгуудыг хэн ч тооцохгүй байна. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед ийм дагалдах баялгуудыг салгаж боловсруулах тийм ч хэцүү биш. Боловсруулаагүй байдлаар Монголын баялгийг гадныханд үнэгүй өгч байгаагийн төлөө хэн хариуцлага хүлээх юм бэ? -Иргэддээ адил тэгшээр үйлчлэх учиртай Төрийн албыг улстөржүүлэн, намын даалгавраар томилон, намын захиалгаар ажилладаг болгон хувиргасны гайгаар Монголын төрийн албанд хүнд суртал, авилгал ноёрхож эгэл жирийн ардуудыг бухимдуулж байна. Хэдийгээр төрийн албыг улстөрөөс салгасан гэх боловч өнөөдрийн сонгуулийн сурталчилгааны үед ном журмаараа ажиллаж байгаа албан газруудаа тоол доо. Монгол хүмүүс "үдээс өмнө ба үдээс хойш" гэсэн хоёрхон цаг хугацааны хэмжүүртэй гэж шоолуулдаг шиг, Монголын Төрийн алба, сонгуулийн өмнө ба сонгуулийн дараа гэдэг хуваариар ажиллаж, төрийн алба нь нэг хэсэг хүмүүсийн "амьдралаа дээшлүүлэх боломж" болон хувирсаны хариуцлагыг хэн хүлээх юм бол? -Эдгээрээс гадна "томчуудын хэрэг" нэртэй олон хууль бус үйлдлүүд шийдэгдэхгүй замхарсаар... Хариуцлага тооцохыг шаардсан олон хэрэг явдлууд эзэнгүй байсаар...Эзэнгүй, шийдэгдээгүй олон явдлын зангилаан дээр эгэл хүмүүс бухимдсаар...
Амлалт сануулсан олон асуултууд?
Сонгуулийн сурталчилгаа ид халуун дээрээ буцалж байна. Нэр дэвшигчид уламжлал ёсоороо "ард түмэндээ хэр их хайртайгаа "нотлох гэж аргаа барсаар. "Миний монголын ард түмэн" гэдэг хэллэг энэ жил нилээд моодонд орох шив. Нэр дэвшигчид эгэл жирийн хүмүүстэй мөр зэрэгцэн, хөл нийлүүлэн алхах нь нэг л содон. Уриа лоозон нь хүртэл "Монголдоо сайхан амьдарцгаая", "Хамтдаа хөгжих үү?", "Олуулаа баяжих уу?" ч гэх шиг. Тонгоруулаад унших ахул өнөөгийн бодит байдал нь харагдах мэт. Нэг л их хүний хайлан болсон хүмүүс ард түмнийхээ төлөө сэтгэл нь шаналж, нулимс нь мэлтэлзэж, өр цоортол санаа алдахыг нь харах ахул баярламаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Одоо л монголчууд бид эднийхээ буянгаар амьдралын бал бурмыг амталж, цэнгэлийн манлайд хүрч болохоо мэдэрч байх шиг. Гэхдээ асуух зүйл байна? Урьд нь та нар яагаад үүнийг ухаарч, өөрийн санаа бодлоо илэрхийлж байсангүй вэ? Урьд нь яагаад та нар эгэл жирийн хүмүүстэй нөхөрлөж, тэдний зовлон жаргал, бухимдал шаналлыг анзаарч байсангүй вэ? Монголын улстөрд 20 гаруй жил сууж, дархлагдсан олон эрхмүүд бий. Харин тэд өнөөдөр түмэн олны өмнө гарахгүйгээр намын нэрээр жагсаалтад орж, "аз хүү таарвал ёоз хүүгээр цохих" гээд хүлээж сууна. Тэд бидний өмнө 20 жил элдэв гоё амлалтууд өглөө. Нэг нь ч биелсэнгүй. Сүүлийн хэдэн жил сая саяар мөнгө өгөхөөр амалсан. Бас л биелүүлж чадсангүй. Ичсэн нүүрэндээ нэг мэргэн арга олсон нь энэ сонгуулийн холимог тогтолцоо. Амлалтаа биелүүлсэн гэх нэрээр иргэд залууст бэлэн мөнгө тараасан тань ямар их гай дагуулав. Архидалт, хэрэг зөрчлөөс илүүтэй өөрөө хичээх, амьдралаа өөрөө зүтгэж байж босгох хүсэл мөрөөдлийг нь унтраалаа. Эцэст нь тэд сурсан зангаараа сонгуульд мөнгө тараах, мөнгө амлахыг тань хүлээж суудаг болсон. 12-20 жил улстөрд суусан эрхмүүд ээ, та нараас үнэндээ залхаж байна. Та нарт ядаж ичих булчирхай, хүн чанар, нэр төр гэж байна уу? Амалсан амлалтаа биелүүлж чадаагүйн төлөө та нар хариуцлагаа хүлээх ёстой хүмүүс. "Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодсон ч" та нарыг сонгомооргүй байна. Яг үнэндээ УИХ-ын гишүүн болно гэдэг хүн болгоны хүсээд, бас хийгээд байж чадах ажил биш. Сумогоор болон үндэсний бөхөөр барилдах, тайзан дээр дуулахаас ч илүү хариуцлагатай амаргүй алба.Бөхийн дэвжээ болон урлагийн тайзан дээр тэд нар хэсэг хүмүүст үйлчилдэг бол, УИХ-ын гишүүн нийт монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй хүмүүс. УИХ, ЗГ бол хүмүүсийн бизнес хийж "мөнгө угаадаг" газар огтхон ч биш.Алив зүйлийг хийж эхлэхдээ эхлээд мөнгө бодож байгаа хүний ажил хэрэг цаашдаа огт явдаггүй. Тийм болохоор мөнгө, ашиг сонирхол бодож нэр дэвшиж байгаа хүмүүс минь эртхэн больсон нь дээр дээ. "Эсгий хийх газарт нохой хэрэггүй", "Даахгүй нохой булуу хураана "гэдэг монгол хэлц үгнүүд зүгээр л нэг амнаас унасан үгс биш. Бид энэ сонгуулийн талаар арай өөр бодолтой болж, арай өөр байдлаар харж дүгнэн цэгнэх цаг болжээ. УИХ-д ч ЗГ-т ч алба хаан ажиллаж байгаа хүмүүс шударга ёсыг эрхэмлэж, хувийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар буруу муу зүйл хийснийхээ төлөө ядаж л төрийн өмнөөс салаавч гаргаад байлгүйгээр хариуцлагаа үүрч, ялаа эдэлж чаддаг байж л "нэр дэвшиж" байвал зүгээр мэт. Монгол оронд минь сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байна. Сонгууль гэхээр хурдан морьдын уралдаан, наадам санаанд ороод байдаг юм. Яг үнэндээ сонгуулийн төлөө хүүхэд хөгшидгүй догдолж, улс орон даяараа ажлаа зогсоон байж хийрхдэг нь биднээс өөр хаана байдаг бол? Хүн болгон л сонгуулийг тэсэн ядан хүлээж сонгуулийн дараа "шинэ амьдрал" эхлэх юм шиг хүлээнэ. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, алтан нар манддагаараа мандаж байхад сонгууль юуг өөрчилж чадна гэж? Бид ажлаа хийдгээрээ хийж, амьдралаа авч явдгаараа авч явж, товлосон өдрөө сонгуульдаа саналаа өгөхөд л болно. Харин сонголт маань хэр зөв байхаас Монгол орны хөгжилд сайн муугаар нөлөөлдөг. Харин энэ нь эгэл жирийн хүмүүсийн амьдралд тэгтлээ нөлөөлдгийг бид хэзээ болиулж чадах юм бол? Хэн үүнийг өөрчилж чадах юм бэ? гэж үү. Биднээс өөр хэн ч үүнийг өөрчилж чадах билээ. Сонголт тань мэргэн байг. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
|
Сонгууль ба хариуцлага |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (9) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин МОНГОЛ ТУМЭН МИНЬ ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН, ХУЖААГИЙН ЭРЛИЙЗУУДЭЭР ДУУРСЭН ХОЁР НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА??? МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ?????????????
2012-06-19 | 10:11:35 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ ТУМЭН МИНЬ ХЭДИЙ БОЛТОЛ МАН, АН - ын ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЭХ ОРОН, ГАЗАР ШОРОО, БАЯЛГАА ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН, ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУВАЛЗНУУДАД ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ, ЦУСАА СОРУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ???? ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР АЛУУРЧИДЫН, ХУЖААГИЙН ЭРЛИЙЗУУДЭЭР ДУУРСЭН ХОЁР НАМААС БУРМӨСӨН САЛГААЯ АА??? МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХУН ШИГ АМЬДРАХ ЦАГ ИРСЭН ШУУ?????????????
2012-06-19 | 10:11:35 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ?????? ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА МАН, АН, ИЗНН - ын ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА????? ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-06-19 | 10:00:07 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ?????? ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА МАН, АН, ИЗНН - ын ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА????? ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-06-19 | 10:00:07 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ?????? ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА МАН, АН, ИЗНН - ын ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА????? ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-06-19 | 10:00:07 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ?????? ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА МАН, АН, ИЗНН - ын ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА????? ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-06-19 | 10:00:06 | 124.158.73.17 | |
Зочин МОНГОЛ АХАН ДУУС МИНЬ ЭЭ?????? ӨНӨӨГИЙН ТӨРД БАЙГАА МАН, АН, ИЗНН - ын ХЭДХЭН ТООНЫ ГАДНЫ ЛУЙВАРЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ГАЗАР ШОРООГОО ХУДАЛДСАН, АРД ТУМНЭЭ ЯДУУРЛЫН ТУЙЛД ХУРГЭСЭН ХУЛГАЙЧ НАРААС ЭНЭ СОНГУУЛИАР БУРЭН, НЭГ МӨСӨН САЛЦАГААЯ АА????? ХЭДИЙ БОЛТОЛ ЭНЭ ЛУЙВАРЧИД БОЛОН ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХУУЛЖ, ДОРОМЖЛУУЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЦГААХ ЮМ БЭ?
2012-06-19 | 10:00:06 | 124.158.73.17 | |
Зочин Ажнай БАТЭРДЭНЭ ХҮМҮҮН БУСААР АВИЛГА ТАТВАР ХУВЬЦААНЫ ЛУЙВАРААР ЦӨЛМӨЖ 80 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРУУЛЖ ХҮН БИШЭЭ УХААРЧ ХҮН ШИГ БОЛЖ ЦӨӨХҮҮЛЭЭ ЦӨЛМӨХӨӨ ЗОГСООЖ ОЛУУЛАА ЖАРГАЯ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ГЭНЭДЭЭ ТАМИНЬ ЭЭ
2012-06-19 | 09:56:09 | 202.61.97.81 | |
Зочин Ажнайн БатЭрдэнэ нар ЦӨӨХҮҮЛЭЭ ЦӨЛМӨХ МУУХАЙГ УХААРЧ ОЛУУЛУУЛАА ХҮН ШИГ БОЛОХ ЮМ ГЭНЭЭ
2012-06-19 | 09:42:29 | 202.61.97.81 | |
|
|
|
|
|
|

Үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил ирэх сард дуусна 10:55 Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг.
|
Сэлбэ дунд голын дагууд үерээс хамгаалах бетон хана барих ажил үргэлжилж байгаа. Уг ажил 2023 оноос эхэлсэн байдаг. »»
|
|
Филиппин улсын 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгджээ 09:56 Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны
|
Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны »»
|
|
БНХАУ-ын иргэд хилийн бүсэд хадлан хадаж буй асуудлыг шалгахаар ажлын хэсэг хөдөллөө 23:13 Матад сумын нутагт хилийн бүсэд, дархан цаазат газар БНХАУ-ын 70 орчим иргэн хадлан хадаж буй асуудалд хяналт,
|
Матад сумын нутагт хилийн бүсэд, дархан цаазат газар БНХАУ-ын 70 орчим иргэн хадлан хадаж буй асуудалд хяналт, »»
|
|
Нэг кг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулах гэж байсан бүлэг этгээдэд шүүхээс 8 жилийн хорих ял оногдуулжээ 23:07 “Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн
|
“Монгол Улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалан худалдаалж байна” гэх мэдээллийг цагдаагийн »»
|
|
Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 23:05 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих
|
7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих »»
|
|
Шагдарсүрэнгийн Далайбаатар түүхэн амжилт үзүүллээ 23:01 Японы мэргэжлийн сүмогийн 2025 оны долдугаар сарын башёд маэгашира-1 буюу дээд зиндаанд барилдаж эхэлсэн
|
Японы мэргэжлийн сүмогийн 2025 оны долдугаар сарын башёд маэгашира-1 буюу дээд зиндаанд барилдаж эхэлсэн »»
|
|
Старлинкийн сүлжээ хоёр цаг хагасын турш доголджээ 21:58 НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 25. /ТАСС/. Хиймэл дагуулын холбооны Starlink системийн үйл ажиллагаанд
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны долоодугаар сарын 25. /ТАСС/. Хиймэл дагуулын холбооны Starlink системийн үйл ажиллагаанд »»
|
|
Д.Бум-Очир: Монгол бол угсаатан, зөвхөн үндэстэн биш гэж бичсэн нь хамгийн аюултай 10:50 Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн
|
Тикток контент бүтээгч Nemanja Calic Монголын үндэсний дээл хувцсыг Хятад мэтээр сурталчлахдаа “Монгол үндэстэн »»
|
|
YG энтертаймент Нэтфиликстэй хамтарна 08:57 Дэлхий даяар үнэмлэхүй өндөр амжилт үзүүлж буй “K-pop Demon Hunters” кинонд YG энтертайментийн бүтээсэн хөгжмийн
|
Дэлхий даяар үнэмлэхүй өндөр амжилт үзүүлж буй “K-pop Demon Hunters” кинонд YG энтертайментийн бүтээсэн хөгжмийн »»
|
|
Одон орны ховор үзэгдэл 2027 онд тохионо 08:55 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Dailygalaxy/. XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг нь 2027
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Dailygalaxy/. XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг нь 2027 »»
|
|
Судалгаа: Цар тахлын улмаас тархи хөгшрөх явц түргэсжээ 08:46 ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Тархи хөгшрөх явц нь “COVID-19” цар тахлын үед вирусний халдвар
|
ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Anadolu/. Тархи хөгшрөх явц нь “COVID-19” цар тахлын үед вирусний халдвар »»
|
|
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12852 болжээ 09:47 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан »»
|
|
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана 09:45 Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн »»
|
|
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна 08:35 Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрийг гаргалаа.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах шийдвэрийг гаргалаа. »»
|
|
Иргэн У нь мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалж байжээ 08:31 Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх,
|
Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх, »»
|
|
Улаанбурханы өвчний батлагдсан тохиолдол хоногт 145 болж нэмэгдлээ 16:25 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 23-ний өдрийн байдлаар
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 23-ний өдрийн байдлаар »»
|
|
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг бямба гарагийн өглөө хүртэл ХААНА 15:39 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг хаах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан
|
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замыг хаах хугацааг хэд хэдэн удаа хойшлуулсан »»
|
|
2035 он гэхэд нэг хоногоос бүтэн нэг секунд хасагдах магадлалтай 15:20 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /CNN/. Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, 7 дугаар сарын
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /CNN/. Манай гараг дэлхий улам бүр хурдан эргэх болж, 7 дугаар сарын »»
|
|
Гол, нуурын усанд үсэрч шумбах нь хүзүү, нурууны гэмтэл үүсгэх эрсдэлтэй 13:16 Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий.
|
Урин дулааны улиралд амралт болон аялал зугаалгаар явах үедээ хэн хүнгүй гол, нуурын усанд орох, сэлж шумбах нь олон бий. »»
|
|
Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ 13:12 Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот
|
Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот »»
|
|
Улаанбаатарт голомтдоо 3-4 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ 12:56 Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр болсон газар хөдлөлтийн мэдээлийг
|
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу ууланд өчигдөр болсон газар хөдлөлтийн мэдээлийг »»
|
|
Хүн төрөлхтний нөлөөний улмаас дэлхийн соронзон орон шилжжээ 12:52 Хүн төрөлхтний нөлөө агаар мандал, далайн урсгал гэх мэт дэлхийн макро бүтцэд ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед дэлхийн
|
Хүн төрөлхтний нөлөө агаар мандал, далайн урсгал гэх мэт дэлхийн макро бүтцэд ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед дэлхийн »»
|
|
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ 12:06 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим
|
2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим »»
|
|
Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ 12:02 Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам.
|
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам. »»
|
|
Цэцэрлэгийн цахим бүртгэл 2025.08.04-ний өдрөөс эхэлнэ 11:36 Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал
|
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал »»
|
|
ХСҮТ-ийн захирлыг дахин сольж, Ц.Батболдыг томиллоо 09:54 ХСҮТ-ийн захирлыг дахин сольжээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн
|
ХСҮТ-ийн захирлыг дахин сольжээ. Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн »»
|
|
Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтай ажиллаж байна 09:13 Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
|
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын »»
|
|
Б.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ 16:38 Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд
|
Нийслэлийн Прокурорын газраас Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нарыг “2025 оны 7 сарын 18-19-нд »»
|
|
Байгалийн ховор тогтоц бүхий Мухартын гол сүйдэх аюулд оржээ 14:50 Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас 3 км зайтай орших, 400 гаруй метр өндөр элсэн манхан дундах Мухартын гол нь
|
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас 3 км зайтай орших, 400 гаруй метр өндөр элсэн манхан дундах Мухартын гол нь »»
|
|
Х.Нямбаатар хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов 14:48 Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл
|
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл »»
|
|
”Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно 14:46 Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос
|
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос »»
|
|
Эрхэм монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Танаа, Гомдол мэдүүлэх тухай 12:19 Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд говийн хилийн бүсэд судалгааны ажлаар яваад ирсэн эрхэм шавь Ч. Баярмаа ийн хэлэв:
|
Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөд говийн хилийн бүсэд судалгааны ажлаар яваад ирсэн эрхэм шавь Ч. Баярмаа ийн хэлэв: »»
|
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12620 болжээ 12:15 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ний байдлаар улаанбурхан
|
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 22-ний байдлаар улаанбурхан »»
|
|
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томиллоо 12:09 “Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолыг үндэслэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын
|
“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 8-ны өдрийн 13 тоот тогтоолыг үндэслэн “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын »»
|
|
ЦЕГ: "Ноорог.мн сайтад холбогдох хэрэг ХААГДААГҮЙ 10:59 Ноорог.мн гэх нэртэй фэйсбүүк хуудас эрхлэн явуулдаг байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө
|
Ноорог.мн гэх нэртэй фэйсбүүк хуудас эрхлэн явуулдаг байгууллагад өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны шөнө »»
|
|
Баяр наадмын өдрүүдэд усны ослоор 17 хүн амиа алджээ 10:54 Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт
|
Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт »»
|
|
ДОРНОД | Хүүхдүүдийг хутгалж, гэмтээсэн эрэгтэйг цагдан хорьж байна 10:51 Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
|
Энэ сарын 10-ны өдөр Дорнод аймагт бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. »»
|
|
Та бүгдийг зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна 10:44 Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол
|
Долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Хархорин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол »»
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд терраса барьсан зөрчлийг арилгууллаа 10:09 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн
|
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн »»
|
|
"ChatGPT"-ийн шинэ функц хэрэглэгчийн өмнөөс бодож, шийдвэр гаргана 09:28 "OpenAI" компани Пүрэв гаригт (2025.07.17) "ChatGPT" шинэ функцтэй болж байгаа талаар зарласан байна.
|
"OpenAI" компани Пүрэв гаригт (2025.07.17) "ChatGPT" шинэ функцтэй болж байгаа талаар зарласан байна. »»
|
|
МҮБХ допинг илэрсэн бөхийн нэрсийг нууцалж байна 09:25 Улсын баяр наадам болон аймаг сумын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс энэ сарын 13-ны өдөр допингийн шинжилгээ авсан.
|
Улсын баяр наадам болон аймаг сумын наадамд шөвгөрсөн бөхчүүдээс энэ сарын 13-ны өдөр допингийн шинжилгээ авсан. »»
|
|
Улсын арслан Э.Батмагнайн мялаалга наадам наймдугаар сарын 13-нд Дуурсахын хөндийд болно 09:14 Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгор аймаг одтой наадаж эрийн гурван наадмын гурван төрөлд түрүүлсэн.
|
Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Баянхонгор аймаг одтой наадаж эрийн гурван наадмын гурван төрөлд түрүүлсэн. »»
|
|
Тендерийн тухай хуулийг засахгүй л бол Монгол хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирна 09:05 Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг.
|
Монгол Улсад жил бүр 3000 орчим хүн диалез хийлгэх шаардлагатай ч боловч улсын хэмжээнд 260 нь л диалезийн аппарат байдаг. »»
|
|
ТАНИЛЦ: Усны түвшин нэмэгдсэн голууд 08:51 Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут,
|
Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, »»
|
|
БНСУ-ын нисгэгч буруу хөдөлгүүрээ унтраасны улмаас онгоц осолдсон гэв 08:50 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна.
|
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна. »»
|
|
Мэдлэгт тань нэмэрлэе: ЧОЙРЫН БОГД 08:17 Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
|
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр Чойрын Богд уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. »»
|
|
Уучлалын улс төр ба Хууль дээдлэх ёс, төрийн институцийн сорилт 08:09 Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хуланд үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалын шийдвэр нь Монголын хууль, улс төрийн
|
Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хуланд үзүүлсэн Ерөнхийлөгчийн уучлалын шийдвэр нь Монголын хууль, улс төрийн »»
|
|
Ажилтны зохиосон амархан нууц үг 158 жилийн түүхтэй компанийг дампууруулжээ 08:04 Ажилтны зохиосон амархан нууц үгийг хакерууд олж авснаар 158 жилийн түүхтэй компанийг дампууруулж, 700 хүнийг ажилгүй болгожээ.
|
Ажилтны зохиосон амархан нууц үгийг хакерууд олж авснаар 158 жилийн түүхтэй компанийг дампууруулж, 700 хүнийг ажилгүй болгожээ. »»
|
|
Найруулагч Б.Баатарын “Гажуудал” кино Нью-Йорк дахь Азийн кино наадамд шалгарлаа 20:35 Найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны кино Нью-Йорк дахь Азийн кино наадам (The New York Asian
|
Найруулагч Б.Баатарын бүтээл “Гажуудал” уран сайхны кино Нью-Йорк дахь Азийн кино наадам (The New York Asian »»
|
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно 20:07 НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу долоодугаар сарын 23-нд болно. 13:00 цагт ибаримт
|
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт буюу долоодугаар сарын 23-нд болно. 13:00 цагт ибаримт »»
|
|
|
Филиппин улсын 2.7 сая орчим хүн үерийн гамшигт нэрвэгджээ 09:56 Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны
|
Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Филиппин улсын Метро манила хотын 1.710 хэсгээс 412 нь, Төв болон Хойд Лузоны »»
|
|
Солонгос Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл: Цагаач ажилчдын эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хатуу хариуцлага хүлээлгэнэ 11:36 Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд
|
Солонгосын нэгэн үйлдвэрт цагаач ажилчныг ёс зүйгүй, хүчирхийлэлтэйгээр шахан зовоож буй бичлэг олон нийтийн сүлжээнд »»
|
|
Хүчтэй аадар борооны улмаас Москва хот үерт автжээ 10:18 Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд
|
Даваа гарагт ОХУ-ын нийслэл даяар хүчтэй аадар бороо орсны дараа Москва хотын зарим дүүрэг үерт автаж, метроны хэд »»
|
|
Хэрэглээний ус нь шавхагдсан орчин цагийн анхны нийслэл болох эрсдэл Кабулд тулгарчээ 13:12 Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот
|
Афганистан нийслэл Кабулд нөхцөл байдал хүндхэн байна. “Mercy Corps” нэртэй ТББ сүүлд гаргасан тайландаа тус хот »»
|
|
Д.Трамп: Японтой худалдааны томоохон гэрээ байгуулахаар тохиролцлоо 11:30 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 23 /BBC/. АНУ-ын хамгийн том худалдааны түншүүдийн нэг болох »»
|
|
Украин, Оросын төлөөлөгчид лхагва гарагт хэлэлцээ хийнэ 12:05 КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ
|
КИЕВ, 2025 оны долоодугаар сарын 22 /DW/. Украин, Оросын талууд лхагва гарагт дараагийн шатны хэлэлцээг хийнэ »»
|
|
Д.Трамп: Шаардлагатай бол Ираны цөмийн байгууламжуудыг дахин устгана 10:36 Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд
|
Долдугаар сарын 21-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн олон нийтийн сүлжээнд хэрэв шаардлагатай тохиолдолд »»
|
|
БНСУ-ын нисгэгч буруу хөдөлгүүрээ унтраасны улмаас онгоц осолдсон гэв 08:50 Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна.
|
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-д болсон онгоцны осол нисгэгчийн алдаанаас үүдэлтэй болохыг шалгалтаар тогтоогоод байна. »»
|
|
БНСУ-д үерийн улмаас 4 хүн амиа алдаж, 1300 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна 10:13 БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд
|
БНСУ-ын төв хэсгийн Чүнчон бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, дөрвөн хүн амиа алдаж, айл өрхүүд »»
|
|
Украин: “Ерөөсөө л эхлүүлдэггүй байж...” 08:18 Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3.5 дахь жилдээ шилжин өрнөж байгаатай
|
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 3.5 дахь жилдээ шилжин өрнөж байгаатай »»
|
|
Юн Сук Ёл баривчлагдсан тул сонсголд оролцож чадсангүй 09:48 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө
|
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг арванхоёрдугаар сарын 3-нд цэргийн онц байдал тогтоох зарлигаас өмнө »»
|
|
Маск шинэ нам байгуулахаа зарлаж, Трамп түүнийг нь шүүмжлэв 14:47 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ.
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын холбоотон байсан Илон Маскийн улс төрийн шинэ нам байгуулах төлөвлөгөөг шүүмжиллээ. »»
|
|
Трамп: Путин дайныг зогсоогоогүйд сэтгэл дундуур байна 12:02 Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан
|
Долдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийг Цагаан »»
|
|
Палестин улс байгуулахыг Израил улс зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ 11:00 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 8 /TASS/. Бүрэн эрхт тусгаар тогтносон Палестин улсыг байгуулахыг, мөн тус »»
|
|
Хойд дүр тодруулах нь 14-р Далай ламын дураараа шийддэг асуудал биш гэв 14:16 14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ.
|
14-р Далай лам дахин төрөх тухай мэдэгдэл гаргасны дараа Хятадын Буддын шашны холбоо пүрэв гарагт албан ёсны мэдэгдэл хийжээ. »»
|
|
Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13:25 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 7 /CNN/. АНУ-ын Техас муж улсад хүчтэй үер болсны улмаас амиа алдсан »»
|
|
И.Маск шинээр нам байгуулна 10:32 ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам”
|
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 6 /DW/. Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск “Америкийн нам” »»
|
|
Хойд Солонгос улс аялал жуулчлалын шинэ бүсээ нээв 15:46 Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ
|
Хойд Солонгос улс зургадугаар сарын 24-ний өдөр Вонсан Калма аялал жуулчлалын бүсийг нээлээ. Далайн эргийн шинэ »»
|
|
Хэт халалтын улмаас Франц сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарлав 09:44 Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна.
|
Европт хэт халалт эхэлсний улмаас Франц сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, Итали гадаа ажиллахыг хязгаарласан байна. »»
|
|
Д.Трамп: Израиль гал зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг хүлээж авлаа 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп долдугаар сарын 1-нд мэдэгдэхдээ, Израиль Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|