|
|
|
|
МУГЖ Хайдавын Төмөрбаатар: Эхнэрийнхээ тал бие нь мэдээгүй болж, үхжиж байгааг хараад "Үлдсэн амьдралаа энэ хүний төлөө зориулна" гэж өөртөө тангарагласан |
|
|
|
|
|
МУГЖ Хайдавын Төмөрбаатар: Эхнэрийнхээ тал бие нь мэдээгүй болж, үхжиж байгааг хараад "Үлдсэн амьдралаа энэ хүний төлөө зориулна" гэж өөртөө тангарагласан
2012-06-09Монголын эстрад урлагт “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж байсан дуучин Х.Төмөрбаатар өнөөдөр Дархан-Уул аймагт амьдарч байгаа. Тэрээр хоёр удаа харвалт өгсөн эхнэрийнхээ эрүүл мэндийн байдлаас болж ийнхүү хөдөө орон нутагт амьдрах болсон. Хүний хань юм хойно олсон хэдэн төгрөгөө тэр сайн, энэ сайн гэсэн болгон руу барьж гүйсэний эцэст ханийгаа хөл дээр нь босголоо хэмээн нүдэндээ нулимстай ярьж байсан юм. МУГЖ Х.Төмөрбаатар гуайг Дархан-Уул аймгаас ирэхэд нь уулзаж ярилцсан юм. -Сайн байна уу, та сайн явж ирэв үү? Танай нутгаар хавар хэр болж байна вэ? -Сайн явж ирлээ. Манай нутгаар сайхан л хавар болж байна. Би хот руу гарахад цас ороод сэрүүхэн байсан. Би тэр хүйтнийг Улаанбаатартаа аваад ирэх шиг боллоо. Хөдөөний хүн болсон болохоор сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй удсан байна шүү. -Улаанбаатарын унаган иргэн хүн хөдөө очоод амьдарч байна. Одоо гайгүй дассан байлгүй. Уран бүтээл хийж байна уу эсвэл хөдөө очоод хийх шаардлагагүй болсон уу? -Хөдөө ч бас биш юм аа. Монгол Улсын хоёр дахь нийслэл шүү дээ. Агаар нь сайхан. Одоо Дархандаа дассан. Хот ойр, ойрхон орж ирнэ. Уран бүтээлийн тал дээр одоохондоо дорвитой хийсэн юм алга л байна. Тэгэхдээ бас зүгээр сууж чадахгүй юм. Ясны юм байгаа болохоор хатгаад суулгахгүй юм байна ш дээ. Дарханд энд тэндхийн тоглолтонд урилгаар очиж дуулна, хотод ирж тоглолтонд оролцоно. Өнөөдөр “Харанга” хамтлагийн дуучин Чулуунбаатарын шинэ уран бүтээлийн зураг авалтад оролцохоор ирлээ. -Таны эхнэр Цэрэннадмид эгч улсын циркт уран нугараачаар олон жил ажилласан. Залуудаа сайхан хүүхнүүдийн тоонд ордог байсан гэсэн. Хоёр удаа цус харавсан. Одоо бие нь гайгүй юу? -Ах нь Дархан явсан шалтгаан нь эхнэрийн маань бие муудсантай холбоотой. Би ойрын хэдэн жил тайзан дээр гараагүй, уран бүтээлийн ажлаа ч хийхгүй хэсэг явлаа. Амьдралын асуудлаас болоод тэр шүү дээ. Бие муутай хүнийг чинь хаяад явж чадахгүй байнга дэргэд нь байхгүй бол болохгүйюм. Муу ханийгаа хөл дээр нь босгох гэж олсон хэдэн төгрөгөө энэ сайн, тэр сайн гэсэн болгон руу барьж гүйж байж одоо л гайгүй хүний дайтай болгож авлаа. Эхнэр маань хоёр удаа цус харавсан. Хятадад дөрвөн жил эмчлүүлээд ирсэн. Гэтэл Улаанбаатарт агаар таарахгүй байсан юм. Харин Дарханд агаар таарч байгаа болохоор тийшээ нүүсэн. Би Дарханы театрт хорместерээр ажиллаж байгаад гарсан. Яагаад гэвэл миний чиглэл биш. Би чинь эстрадын хүн шүү дээ. -Ингэхэд та уран бүтээлүүдээрээ цомог гаргаж байгаагүй байх шүү. Одоо нэг ч гэсэн цомог гаргасан дээр юм биш үү? -Хүмүүс чинь залуу насандаа цомгоо гаргачих юм. Би нэлээн орой цомгийн асуудлыг бодож байна. Энэ жилдээ багтаж бие даасан цомог гаргах санаатай байгаа. Төлөвлөсөн зүйл их байна. Биднийг мандан бадарч байхад цомог гаргах боломжгүй, техник ч хөгжөөгүй байлаа шүү дээ. Сүүлийн үед л хөгжиж байгаа. Тэр ч бүү хэл гитар, эстрадын хөгжимтэй “Баян-Монгол”, “Соёл-Эрдэнэ” гэдэг хоёрхон л хамтлаг байлаа. Сүүлийн үед ажил, амьдралдаа дарагдаад уран бүтээлээ хойш нь тавилаа. Одоо найз нөхөд, фенүүд маань ганц цомог гаргаач гэж санал тавиад байгаа. Тэгэхдээ би үзэгч, сонсогчиддоо амьд хоолойгоороо уран бүтээлээ хүргэхийг хүсдэг юм. Одоогийн залуучууд хэдэн төгрөгтэй болчихоор л цомог гаргах юм. Хэн ч сонсохгүй, хэний ч мэдэхгүй хэрэгтэй, хэрэггүй дуучид олон болж. Би бүгдийн хэлээгүй шүү. Зарим нэг жигдэрсэн хамтлаг, дуучид байгаа. Манай “Баян-Монгол” чуулгад ч цомог байдаггүй. Ах нь ирэх намраас нэг бие даасан тоглолт хийнэ. Үзэгчид ч намайг хүлээж байгаа. -Та “Баян-Монгол” чуулгад данстай байгаа юу? -Би насаараа данстай явах болно. Анх 1974 оноос хойш энэ чуулгадаа орж ажилласан. Өнөөдрийг хүртэл “Баян-Монгол” чуулгаараа овоглож явна. Анхны лидер дуучин байсан учраас тоглолт болгон дээрээ намайг дууддаг юм. -Танай аав монголын урлагийн жаран жилийн түүхийг бичилцсэн гайхамшигтай хүн. Харин та эстрад урлагийн анхдагч, гадаадынхны хэлдэгээр бол загалмайлсан эцэг. Та төр засгаас гавьяа, шагналаас өөр юм авч чадав уу? -Ер нь ямарваа зүйл ээлж дарааллаараа явна. Бидний өмнөх үе гэвэл “Аяны шувууд”, “Нарт тэнгэрийн доор” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан талийгаач “Доголон” Төмөр гуай. Энэ хүний дараа би ордог юм. Харин миний аав агуу хүн. Аав маань дуурийн дуучдын анхдагчийн нэг. Дуулахаасаа урьдаар их олон дуучдыг төрүүлж, олонд таниулж өгсөн. Монголын урлагт давтагдашгүй хүн гэдгийг манай ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Хайдав гэж хүн байгаагүй бол Төмөрбаатар хэн ч биш байх байлаа. Ах нь Монгол Улсын нүүрийг олон удаа тахалж явсан. Төрийнхөө буянд олон орноор явж үзлээ. Олон Улсын таван удаагийн тэмцээнд оролцож дандаа байр эзэлж байлаа. Анх 1977 онд Залуучуудын эвлэлийн шугамаар Орост Олон Улсын улс төрийн дууны уралдаанд оролцож 34 орны залуучуудаас нэгдүгээр байр эзэлсэн. Түүнээс гадна Болгарт зохиогдсон эстрад дууны уралдаанд хоёрдугаар байр, мөн Германд рок дуугаар гуравдугаар байр эзэлж байлаа. Кубад жазз дуугаар дөрөвдүгээр байр эзэлж байсан. Улс маань ч надад их итгэдэг байж. Би уг нь дуучин биш төгөлдөр хуурч хүн шүү дээ. ЗХУ-д төгөлдөр хуурын дээд сургуулийн төгөлдөр хуурийн ангийг төгссөн. Тэр үед монголд эстрад хөгжөөгүй байсан. Би ч залуу, хөдөлгөөнтэй байлаа. Намайг хойно сурч байхад эстрад урлаг ид хөгжиж, “Битлз” хамтлаг гарч ирж байсан үе. Залуу хүн байсан болохоор өөрийн эрхгүй сонирхож эхэлсэн юм. Орост байхдаа эстрад дууны уралдаанд орж түрүүлж байлаа. Түүндээ баярлаад, өөрийгөө их тоож эхэлсэн. Тэгээд л төгөлдөр хуураа орхисон доо. Түүнээс хойш эстрад дуу дуулсан. Монголд ирээд идэвхтэй дуулж эхэлсэнээр насаараа эстрадын урлагтай амьдралаа холбож явна. Нэг удаа “Чуулгынхантайгаа Дорнод аймагт тоглолтоор явж байтал Соёлын яамнаас утасдаад Төмөрбаатарыг маш яаралтай явуул, энд том асуудал гараад байна гэсэн” манайхан ч намайг дуртай дургүй явуулсан. Гэтэл Герман руу рокын тэмцээнд явахаар болдог юм байна. Залуудаа онгироо, бардам ч байж. Эстрад урлагийн хүн Монгол Улсыг төлөөлж рокын тэмцээнд явж байдаг. Мэдээж хоосонгүй учраас улс маань надад итгэдэг байсан байх. Тэгэхэд өнөөдөр нэг хүүхэд гадагшаа яваад амжилт байгуулаад ирэхэд хөдөлмөрийн баатарын өгөөд, байр машин, идэх хоолыг нь хүртэл өгч байна. Би тэр үед мөнгө, нэр хүнд харж байсан бол өнөөдөр саятан болчихсон байх байлаа. Даанч аав маань тэгж хүмүүжүүлээгүй юм. Үнэхээр төр нүдтэй юм бол биднийг харж үзэх хэрэгтэй. Биднийг ингэж мартаж, хаяж болохгүй байгаа юм. Өнөөдөр надад хэдэн баяр, талархлын бичгээс өөр зүйл алга. Ах нь заримдаа их гомддог юм. -Тухайн уран бүтээлийг анх сонсогчдод яаж хүргэснээр нь л ард түмэн дуулж, сонсох дуртай байдаг. Таны “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дууг олон хүн дуулсан ч таны дуулснаар хүмүүс сонсох дуртай байдаг? -Юмны анхдагч байна гэдэг шал өөр. Би тэр дууг сэтгэлээ гаргаж дуулсан. Зүгээр нэг бүсгүй инээмсэглэж яваарай биш түүний цаана маш их юм байгаа. Тэр инээмсэглэсэн бүсгүйн гоо сайхнаас эхлээд бүх л зүйлийг би гаргаж дуулсан. Харин залуу дуучид маань энэ дууг сонирхоод өөрөөрийнхөөрөө л дуулсан. Би өөр хувцас өмсдөг, чи өөр хувцас өмсдөгтэй л ялгаагүй. Зарим хамтлаг дуучид сайхан л дуулсан байдаг. Гагцхүү миний дуулснаар сонсоод бүх хүн таалдаг гэж би боддог. Яагаад гавэл би анхдагч учраас. -Та нар залуудаа охид, залуучуудын тэр үеийн “мода”-ыг тодорхойлж, үлгэр дууриалал нь болдог байсан байх. Та энэ “имиж”-дээ их үнэнч юмаа? -Тийм шүү, дөч гаруй жил энэ “имиж”-дээ үнэнч явж байна. Энэ хар нүдний шил, шлейф малгайны суурийг би тавьсан байх шүү. “Харанга” хамтлагийн Энхманлай, Лхавгаа, Жаргалсайхан нар надаас өмнө лав зүүгээгүй дээ. Тэгэхээр би үлгэр дууриалал нь болж л байсан байна. -Та залуудаа хүүхний сайхнаар чимж явсан байхдаа. Бас тухайн үеийнхэнээсээ арай өөрөөр сэтгэж чаддаг байсан тань таны хоёр хүүхдийн нэрнээс харагддаг юм. Хүүхдүүд чинь холбоотой байдаг биз дээ? -Залуудаа хүүхнээр гангардаг байлаа. Анхны эхнэр маань тогооч хүүхэн байсан. “Баян-Монгол” чуулгад ажиллаж байгаад хүү төрөхөөр нь Баянмонгол гээд нэр өгчихсөн. Хоёр дахь эхнэр маань Орос хэлний багш их сайхан хүүхэн байлаа. “Соёл-Эрдэнэ” хамтлагт уран сайхны удирдаач хийж байхад охин төрөхөөр Соёлоо гэж нэр өгсөн нь сүүлд Соёл-Эрдэнэ болчихсон. Охин маань СУИС-д төгөлдөр хуурийн багш хийж байгаа. Охин маань хөгшин бид хоёрыг байнга эргэж тойрно. Аавын охин шүү дээ. Хүү маань бас СУИС-ийн драмын ангийг төгссөн, нэг хэсэг “ТВ-5” телевизд найруулагчаар ажиллаж байсан. Гадаад яваад сураг байхгүй л байна. -Таны ах хөгжмийн зохиолч Сэргэлэн гуай олон сайхан дуунууд зохиосон хүн. Одоо хаана байгаа вэ? Хайдав гуай хүүгээ эрэн сурвалжилж байна гээд зар яваад байсан. Сургийн гаргасан уу? -Муу аавыгаа өрөвдөх юм. Хоёр том хүүгийнх нь амьдрал өнөөдрийг хүртэл жигдэрэхгүй яваад эмзэглэдэг л биз. Тэгэхдээ нэг ч муу явсан юм алга л байна. Худлаа хэлж, хулгай хийсэнгүй. Үнэнээрээ л амьдарч явна. Сэргэлэн ах Хөвсгөл аймагт байгаа гэсэн. Яг юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Аавд хүн хэлсэн юм билээ. Тэгээд аав маань “Амьд л явж байвал яахав дээ, нэг өдөр ороод ирэх биз” гэж хүлээж суугаа. -Та хааяа аавдаа гомдох үе байдаг уу? Таныг аавтайгаа барагтаа уулздаггүй, харьцаа холбоогүй болоод удаж байгаа гэдэг юм билээ? -Тийм яриа байдаг л юм. Хүмүүс юу ч гэж бодож болно. Харин би аавтайгаа л ойлголцож байвал боллоо. Би аав дээрээ очдог, холбоотой байдаг. Өөрийгөө их азтай хүн гэж боддог. Аавтайгаа цуг өтөлж байгаа хүн ховор шүү. Тэр хүнд гомдох юм надад байх ёсгүй. Юу ч гэхэв дээ, төрүүлсэнд нь баярладаг. Аав 20 настай, ээж маань 17-хон настайдаа амьдрал холбосон гэдэг. Сэргэлэн ах зургаатай, би дөрвөн настай, дүү манцуйтай байхад нь аав Орос руу сургуульд явсан юм билээ. Аав эзгүй байхад ээжийн бие өвдөж, нас барсан гэдэг. Аав оюутан байсан болохоор бид нарыг эмээ дээр орхиод ээжийн ажил явдлыг өнгөрөөгөөд буцсан гэсэн. Сургуулиа төгсөөд ирэхдээ орос ээжийг дагуулаад ирсэн. Залуу хүн юм чинь аавд минь буруу байхгүй. Аав маань л биднийг урлаг сэтгэлгээтэй хүмүүс болгож төлөвшүүлсэн юм. -Та унаган орос хэлтэй, орос “школ”-той хүн. Таны энэ хүмүүжилд орос ээжийн нөлөө их бий биз.? -Тэгэлгүй яахав. Орос ээж маань намайг хаана ч явсан хөтлөөд л явж байдаг байлаа. Их ч юм заасан, сургасан. Оросын нэг сонин дээр “Энэ тэмцээнд амжилттай оролцож байгаа монголын дуучин Төмөрбаатар орос хэлтэй, оросоор сайн дуулдагтай биш оросын сэтгэлгээтэй нөхөр юм ” гэж бичсэн байсан. Тэд нар орос ээж нь тэгж хүмүүжүүлснийг мэдэхгүй байхгүй юу. Чиний хэлдэгээр орос ээжийн л буян байхгүй юу. Энэ тэмцээнээс нэгдүгээр байранд ороод ирэхэд Монгол Улс надад талархлын бичиг, халуун сав өгч байлаа. -Таныг Эрээн хотод ажиллаж байгаа охидуудын захирал хийж байна. Бараг л монголынхоо охидыг ашиглаж мөнгө олж байна гээд л байсан? -Харин тийм ээ. Би тэр мэдээллийг уншаад ерөөсөө эмзэглээгүй. Яагаад гэвэл тэнд байгаа охидууд надад бүгд сайн, их хүндэлж харьцдаг байсан юм. Тэр охидуудын захирал байсан бол өнөөдөр Төмөрбаатар саятан болчихгүй юу. Би баранд дуулдаг байсан. Нэг баранд 100 юаниар дуулна. Хямдхан байгаа биз дээ. Тэгэхдээ би сэргэлэнтээд өдөрт тав, зургаан баранд дуулдаг байсан юм. Ах нь их ядарч байсан. Ханийгаа л хөл дээр нь босгох гэж тэр шүү дээ. Өөр надад юу ч бодогдож байгаагүй. Монголд эмчилгээгүй гээд аргагүй нь эрхэнд Хөх хот руу явсан юм. Олсон мөнгөө бариад л эхнэрийнхээ эмчилгээнд өгдөг байлаа. Нэг тал нь тэр чигээрээ мэдээгүй болсон болохоор хүний асаргаанд орсон. Эмчилгээ хийж байгааг нь хараад ханийгаа их өрөвдсөн. Тал харавахаар нэг тал нь мэдээгүй болж, цус гүйхээ больчихдог юм билээ. Тэр амьгүй болж, хатаж эхэлж байгаа биеийг шаахайгаар цохиж, нүдэж цусыг нь гүйлгэдэг. Эмчилгээ хийлгэж байхдаа орилж, чарлаж байгаа ханийгаа хараад тэвчихгүй болиулсан. Уул нь тэндхийн эмчилгээ нь сайн юм билээ. Хөх хотод хувийн нэг өрөө байрыг сарын 600 юаниар хөлслөж сууж байлаа. Тэгээд монголдоо ирээд долоон буудалд Цэрэннадмидын дүүгийнд очиж байсан юм. Гэр хороололд очоод гам алдаад дахиад муудсан. Уул нь Хөх хотоос арай гайгүй болоод ирсэн. Манай хүнд европ эмчилгээ зохихгүй, уламжлалт эмчилгээ сайн таарах юм билээ. Одоо нэг гараараа бууз, хуушуур хийгээд, хөлөө чирээд гэр орноо цэвэрлээд л яваад байгаа. Нэг үеийг бодоход арай дээрдсэн. Залуудаа уран нугараач байсан болохоор одоо гар, хөлөө хараад ийм болчих гэж дээ гээд уйлаад байдаг. -Хүний амьдрал арван хуруу тэгш байдаггүй болохоор танд бурханаас сайхан хоолой, авьяасыг харамгүй хайрласан. Энэ насан дээрээ та хүнээр халамжлуулж байх ёстой байхад өнөөдөр ханийгаа асарч байна. Урд насандаа та их өртэй байсан юм байх даа? -Тийм юм байлгүй дээ.Сүүлдээ эхнэрээ эдгээхийн тулд Есүст хүртэл итгэж явна. Хорин жил ханилсан хань минь юм болохоор эцсээ хүртэл явна даа. Ах нь энэ амьдралдаа хэзээ ч гутаж яваагүй шүү. -Одоо амьдрал ямар байна. Тэтгэвэрээс гадна нэмэлт орлого юу байна. Дарханд байртай болж амжсан уу? Бас түрээсийн байранд амьдарч байна уу? -Ямар юмныхан байр байх вэ дээ. Түрээсийн нэг байранд л амьдарч байна. Насаараа түрээсээр амьдарлаа. Хайлааст, Баянхошуу, Дарь-Эх гэх мэт тэнэж өглөө. Үнэхээр залхаж байна. Насны эцэст ганц өрөө байртай болчих юмсан. Эхнэр бид хоёр Есүст итгэдэг. Өглөө болгон нар луу харж залбирч гуйдаг. Нэг байртай болж эхнэрийнхээ санааг амраамаар байх юм. Энэ амьдралыг болгоод л байна. Тэтгэвэр сая нэмэгдээд арай л гайгүй болсон. -Та архинаас гарах гээд бөөгөөр хүртэл явж байсан. Одоо архи ууж байна уу? -Талийгаач Нандинцэцэг бид хоёрыг манай хүн архинаас гаргах гээд нэг бөө дээр авч очсон юм. Тэр нь шиг худлаа юм байдаггүй юм билээ. Нэг, нэг шил архи урд нь тавиулчихаад баахан бөөлсөн. Бид хоёр архинаас гарчаасай гэж бодож суухын оронд хурдхан шиг тэр архийг өгөөсэй л гэж бодож суусан. Манай хэд уулзахаараа нийлж бор дарс зооглодог байлаа. Нэг хэсэг манай эстрадынхан ар араасаа нас бараад эхлэхэд би их айж байсан шүү. Нэг үе од болон гялалзаж явсан хүмүүсээс цөөхөн хэдэн л үлдсэн байна ш дээ. Архи, тамхи бол сэтгэл санааных юм билээ. Эхнэрийн маань бие муудаад амьдралын шаардлагаар архи уух зав ч болоогүй. -Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье. Л.Цэдэвсүрэн
shudarga
|
МУГЖ Хайдавын Төмөрбаатар: Эхнэрийнхээ тал бие нь мэдээгүй болж, үхжиж байгааг хараад "Үлдсэн амьдралаа энэ хүний төлөө зориулна" гэж өөртөө тангарагласан |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Ç¿¿ä áèø ë áàéãààñàé íýâòð¿¿ëýãýýð ýíý 2-ò õàøàà áàéøèí Äàðõàí÷óóä ºãººä áàéõ øèã áàéñàí äàà
2012-10-09 | 13:41:49 | 202.170.68.19 | |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|