 |
|
 |
|
Ардчилсан намын 20 лидер “зодолдов” |
|
|
 |
|
 |
Ардчилсан намын 20 лидер “зодолдов”
2012-05-31УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй.  Гэхдээ албан бусаар бол альхэдийнэ эхэлчихсэн. Телевизүүдийн хөрөг нэвтрүүлгийн цаг нэр дэвшигчдээр “өвчилж”, сонин бүрийн хуудаснаа яг л дарга шиг харагдуулах зорилготой уран сайхны зорилтот зургууд “залрах” болж. Ингэж нэр ус, угсаа гарал, үс зүс, өнгө мөнгөө олонд танилцуулахын төлөө уралдаж эхэлсэн тэдний 76 нь л УИХ-ын гишүүн болно. Тиймээс ч нэр дэвших эрхийн төлөөх тулаанаас олж авсан “шарх” нь тэдний зарим нэгийг нь хурцаар өвчлүүлсэн байхад нэг хэсэгт нь ялалтын дарс буудуулах зөн билгийг “хайрлаж” буй гэх. Энэ бүхэн зөвхөн тухай нэр дэвшигчдийн дотор буцалж буй гал гэхээс илүүтэй эргээд тухайн намын нэгдмэл чанарыг үгүйсгэх цаг үеийн давагдашгүй хүчин зүйл болох нь бий. Өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиас харахад шүү дээ. Тиймээс УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөж буй гол гэсэн нам, эвслийн дотоод нөхцөл байдлыг анхаарч ажиглахад дараах дүгнэлтүүд гарах ажээ.
Монгол Ардын нам: Энэ нам Монголын хамгийн олон гишүүнтэй, ууган улс төрийн хүчин. Зөвхөн намынх нь гишүүд дангаараа санал өглөө гэхэд жагсаалтаар УИХ-д суух боломжтой 28 нэр дэвшигчийн тал хувь нь автомат гишүүн болох боломжтой. Ямар ч байсан гишүүнчлэлийнх нь тоог сонгуулийн насны иргэдийн тоотой харьцуулаад үзэхэд илт зөрүүтэй байдлаар ялагдах магадлал Ардын намд байхгүй. Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтыг Ерөнхий сайд С.Батболд тэрүүлж, араас нь У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар гэх мэтээр жагсаасан нь Ардын намын хувьд хамгийн зөв сонголт болж өгсөн. Цаашлаад УИХ-ыд нэр дэвших тойргийг хаалтгүй худалдаж авах хүүхнүүд гэх шүүмжлэлийн эзэд болоод байсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа, “Мөнхийн үсэг” группын ерөнхийлөгч Б.Батцэцэг нарыг жагсаалтын арваас хойш бичсэн нь харьцангуй шударга хуваарилтал болж өгсөн. Мөн “Мон уран”ы Б.Наранхүүгийн эгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий захирал Б.Саранчимэгт “УИХ-д нэр дэвших эрхийг Ардын нам өндөр үнээр худалдах эрхийг зарах нь” гэж бичиж байсан ч тэрхүү таамаг нь худлаа цуурхал болж үлдсэн. Товчхондоо Ардын нам асуудалд шударга хандаж байгаа гэдэг нь энэхүү шийдвэрээс нь анзаарагдсан. Төрсөн дүү Б.Наранхүү нь Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрх худалдаж авсантай харьцуулахад шүү дээ. Түүнчлэн намын жагсаалтаар УИХ-д суух магадлалтай улстөрчдийн манлайд тулхтай, туршлагатай хашир лидерүүдээ жагсаасан. Улс төрийн идэвхитэй амьдралынхаа туршид Ардын намын төлөө зүтгэж ирсэн тууштай итгэл үнэмшил, сонголтыг нь ийн шагнахад буруу зүйл байхгүй. Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр тэдний хэн болохыг, хийж бүтээснийг мэддэг гэж болно. Тэгвэл тойрогт өрсөлдөх эрхийг эрч хүчтэй залуу үе хийгээд тухайн тойргийнхоо төлөө нэг буюу түүнээс олон удаа УИХ-д сонгогдож, хийсэн ажлаа үнэлүүлж чадсан дунд үеийнхний төлөөлөлд олгосон байгаа.
Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхийн ногоон дэвжээнээс нь улс төрд түшиж оруулсандаа хэзээ ч харамсадаггүй. Гол, ус, уул усны төлөө дуугарч буй итгэл үнэмшил нь зөвхөн хэнтийчүүдийн төдийгүй монголчуудын талархлыг хүлээх болсон. Н.Ганбямба гишүүний хувьд ч адилхан. Цаашлаад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар, Д.Очирбат, Ж.Сүхбаатар гээд итгэлтэй төрийн түшээдийн жагсаалт үргэлжилнэ. Үүн дээр “НИК” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга О.Содбилэг, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат гээд хүчирхэг залуусын төлөөллийг нэр дэвших хүчтэй өрсөлдөөнд оруулсан нь ялалт, ялагдлын амтыг анхнаас нь мэдэрч сурсан ирээдүйн лидерээ төлөвшүүлэх их гарцыг олж харсантай нь холбоотой биз. Энэ бол Ерөнхий сайд С.Батболд хийгээд түүний багийнхны УИХ-ын 2012 оны сонгуульд барьж буй бодлого нь. Гол нь сонгогчид энэхүү зөв харьцаанд нь талархалтай хандаж буйтай зэрэгцээд Ардын намын 200 мянга орчим гишүүд нь бүгдээрээ УИХ-ын сонгуулийн ажилд ханцуй шамлан орсон нь дамжиггүй.
Ардчилсан нам: Ардчилсан намын нэр дэвшигчдийн тухайд ч хэлэх зүйл олон. Тус нам өнгөрсөн 20 жилийн турш дээлээ солиогүй. Тодруулбал, 20 жилийн өмнө төрсөн ардчиллын 20-н манлайлагч нь энэ удаад ч мөн л УИХ-д нэр дэвшсэн. Үеийн шинэчлэл гэгчийг УИХ-ын сонгуулиар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг дотоод журмаа мөрдсөн гэж болно. Гэхдээ огцом гэмээр сонирхолтой өөрчлөлт ганц нэг оруулсан нь “Мон уран” компанийн Б.Наранхүүд Дундговь аймагт нэр дэвших эрх олгосон явдал. Тэрбээр өмнө нь Ардын намаас УИХ-д нэр дэвшихийг гуйсан ч санаснаар нь болоогүй. Иймд ард иргэдийн дунд “Б.Наранхүү Ардчилсан намаас УИХ-д нэр дэвших эрхийг 20 тэрбум төгрөгөөр худалдаж авсан уу” гэх эргэлзээ төрүүлэх болсон гэдэг. Цаашлаад Иргэний зориг намын дэд дарга М.Зоригт намаасаа гарч, Ардчилсан намд орсон байгаа. Улмаар Сүхбаатар аймагт нэр дэвшсэн нь тус нам доторх УИХ-д нэр дэвших эрхийн төлөөх тулааны ард ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж буй гэдгийн баталгаа болж өгсөн юм. Тэгсэн атлаа өнгөрсөн гурван удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөж, Ардчилсан намын эмэгтэйчүүд дундаа боловсрол мэдлэгээрээ илүүрхэж ирсэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэлийг намынх нь удирдлагууд гомдоохын дээдээр гомдоосон гэнэ. Намдаа хашиж буй алба, өнгөрсөн хугацааны улс төрийн туршлага, Ардчилсан намын төлөө зориулсан зүрх сэтгэл нь түүнд уг нь намынхаа лидерүүдийн хамт жагсаалтад бичигдэх эрх эдлэхэд дэм болох учиртай. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгээс тэрбээр хол илүү лидер. Гэтэл намынх нь удирдлагууд түүний нэрийг жагсаалтад бичихээс татгалзаад зогсохгүй Хөвсгөл аймагт нэр дэвших боломжийг нь үгүй хийсэн гэдэг. Эцэстээ тэрээр асар их эрсдэл дагуулсан Хан-Уул аймагт хүчээр шахуу нэр дэвших үүргийг намаасаа авсан гэж байгаа. Иймд бүхэл бүтэн Ардчилсан намын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийхээ хувьд Ц.Оюунгэрэл нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр гурван жил ажиллаад УИХ-ын гишүүн болж болох юм байна” хэмээн сэрүүн зүүдэлсэн М.Батчимэг гэх бүсгүйн араас дээрх шалтгаанаар чамгүй сайн чаргууцалдсаны эцэст арайхийн нэрсийн жагсаалтын аравдугаарт нэрийг нь бичүүлж дөнгөсөн гэх. Ц.Оюунгэрэл тэргүүтэй бүсгүйчүүдийг намынхаа удирдлагатай ана мана үзэлцээгүй бол М.Батчимэгийг дөрөвдүгээрт бичих тохироо хийгдсэн байсан гэдэг.
Түүнчлэн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат гэхэд лидерүүдийн тохиролцоон дунд өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадаагүй гэнэ. Уг нь тэрбээр жагсаалтад Н.Алтанхуягийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх учиртай. Бүхэл бүтэн намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал нь түүнд энэхүү давуу эрхийг эдлүүлэх боломжтой. Гэтэл З.Энхболд гишүүн удаа дараа Н.Алтанхуягийг огцруулна хэмээн дарамталдгийнхаа хүчинд Д.Эрдэнэбатынхаа өмнө буюу хоёрдугаарт бичигдэж. Х.Тэмүүжин нь мөн л “Намайг нэр дэвшүүлэхгүй бол би бие даана” хэмээж байгаад ерөнхий нарийн бичгийн даргынхаа өмнө зогсчихсон. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л Д.Эрдэнэбатыгаа үл хүндэтгэсэн. Энэхүү зөрчил, хагарлаас үүдэн намдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх учиртай Д.Эрдэнэбат дарга жагсаалтын тав руу шидэгдсэндээ ихэд бухимдсан гэдэг. Арга ч үгүй, албан тушаалтайгаа дүйцсэн эрх эдэлж чадаагүй болохоор хэн л баяртай байв гэж дээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрөө Баянхонгор аймагт нэр дэвшсэний зэрэгцээ Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Б.Мэдрээ, А.Гансүх, Г.Байгалмаа гэсэн тавын таван хүнээ намын жагсаалтад багтааж чадсан нь мөн л Ардчилсан нам доторх зөрчлийг хурцатгаж эхэлсэн гэх яриа бий. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын асан Р.Бадамдамдин өөрийн хүү Б.Баттүвшинг, УИХ-ын гишүүн Батж.Батбаяр том хүү Б.Батбилэгийгээ жагсаалтад оруулсан нь эрх мэдлийн шударга бус хуваарилалтын сонгодог жишээ болсон гэнэ. Энэ бүхэн эцсийн дүндээ Ардчилсан намын дотоод хагарлыг эрчимжүүлж, УИХ-ын 2012 оны сонгуулиар “Ардчилсан нам хагарав” гэх гол шүүмжийг өдөөхөд хүргэх бололтой.
Шударга ёс эвсэл: МАХН болон МҮАН-ын хамтарч байгуулсан “Шударга ёс” эвслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж, УИХ-ын сонгуульд оролцох нь тодорхой болоод байгаа. Үүний төлөө сайн дураараа өлсч, цангаж, өрөвдүүлж тоглосон нь ч тодорхой. Харин олон нийтийн зүгээс түүнийг “Үхэх” нь хэмээн өрөвдөж байсан сэтгэлээ түүнээс буцаагаад авчихсан. Хараалыг харамгүй урсгаж, салаавчийг санаагаараа гаргасан нь илчлэгдсэн болохоор тэр. Гэсэн ч тэрбээр УИХ-ын сонгуулийн өмнө дахин өлсөх магадлалтай. Шүүх хурал сонгуулиас өмнө болох учраас өлсөхгүй л бол шийтгүүлчих болохоор дахин хуучин аргаа хэрэглэх биз. Харин намынх нь жагсаалтыг харахад дуучин, тамирчин, урваач шарваач тун олонтой аж. Ядаж л экс Ерөнхийлөгч өөрийн том хүү Э.Батшугарыгаа гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Цолмон, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг нараас дээгүүр тавьж, жагсаалтын зургадугаарт бичсэн байгаа. Тиймээс ч Ерөнхий сайд асан М.Энхсайханы хувьд жагсаалтад бичигдсэн болж, Н.Энхбаярын хүүтэй ижил түвшинд үнэлэгдэж байхаар өөрөө өрсөлдөж хүчээ үзсэн нь дээр гэсэндээ Дархан аймагт нэр дэвшсэн тухай яриа бий. Харин Ч.Улаан гишүүний тухайд Сүхбаатар аймагт гэр бүлийнхээ асуудлаас болоод нэр дэвших боломжгүй болсон учраас жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэх замаар УИХ-д дөрөвдэх удаагаа суухыг санаархаж буй нь энэ. Д.Тэрбишдагва гишүүний хувьд Сонгинохайрхан дүүрэгт дахин нэр дэвшихийн тулд МАХН-руу урвасан. Харин О.Чулуунбат гишүүнд энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах, ялагдахын аль нь ч нэг их сонин биш байгаа гэсэн. Өөрөө энэ тухайгаа хэвлэлд ярьсан байсан бөгөөд олны яриад байсанчлан “Н.Энхбаярт дарамтлуулж, МАХН-руу орсон” гэдэг үг үнэний хувьтай бололтой.
Иргэний зориг-Ногоон нам: Гурван даргатай буюу гурван толгойтой уг намаас дэд дарга М.Зоригт нь гарч, Ардчилсан намд орсноор нэг хэсэгтээ л санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан гэдэг. Гэсэн ч Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл орж ирснээр асуудал арай л нааштайгаар шийдэгдэж эхэлж байгаа юм байх. Тийм ч учраас намын жагсаалтын нэгдүгээрт С.Оюун, хоёрдугаарт С.Дэмбэрэл гэсэн нэрийг бичсэн харагдсан. Уг нь С.Оюун, С.Дэмбэрэл гэсэн хоёр даргын дундуур Иргэний зориг-Ногоон намын гуравдахь дарга Д.Энхбатын нэрийг бичих байсан ч тэрбээр өөрөө УИХ-д дахин суухаас татгалзсан байгаа. Учир мэдэх улстөрчдийн дунд Д.Энхбат гишүүн сайндаа татгалзаагүй. Харин С.Оюуны өмнө буюу нэгдүгээрт нэрээ бичүүлэх хүсэлтэй байж. Гэтэл нам нь тэр хүслийг нь биелүүлээгүй тул нэр дэвшихээс татгалзсан гэнэ. УИХ-ын гишүүн З.Алтай дэмжигч гишүүнийхээ статусаар Иргэний зориг-Ногоон намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээ зарласан байгаа. Ямар ч байсан нэгдэл бүр нь салалт, салалт бүр нь маргаанаар дуусдаг тус намаас Д.Энхбат нь явах нь бараг л тодорхой болсон гэж болно. Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө С.Оюун гишүүн ямар буян амлаж түүнийг тогтоон барих нь өнөөдөртөө нууц байна.
УИХ-ын сонгуульд өрсөлдөх гол намуудын нэр дэвшигчдийн чансаа хийгээд дотоод, гадаад нөхцөл байдлыг нь тоймлоход нэг ийм. Ардчилсан нам доторх асуудлаа гадагшаа задлахгүйг хичээхдээ дэмий л “Манайх ялчихлаа” гэсэн мессежийг олон нийтийн дунд тарааж, өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээрээ “Ардын нам ялагдах нь” гэсэн хууль бус мэдээлэл цацсаар байгаа. Сонгуулийн тухай хуульд ийм утгатай мэдээг цацаж, мэдээлэх нь хориотой бөгөөд ямар нэгэн байдлаар сонгогчдын санаа бодлыг төөрөлдүүлсэн, сонгуулийн дүнг урьдчилж тааварласан гэх маягаар өөрсдийн санаа бодлыг тулгах зорилготой судалгааны дүнг олон нийтэд дэлгэж болохгүй гэсэн заалт бий. Ямар ч байсан намуудын дотоод нөхцөл байдлаас үүдэн гол хоёр намын сонгуулийн бэлтгэлийг “Ардын намын 200 мянга орчим гишүүн сонгуульд бэлтгэж, Ардчилсан намын 20 лидер “зодолдож” эхлэв” хэмээн дүгнэхэд болох ажээ. |
| Ардчилсан намын 20 лидер “зодолдов” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (15) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Сонгууль дөхөөд ирэхээр МАН хар пиар хийдэг тэр л бна. Талхны үнэ мэддэггүй дэд сайд, амьдрал мэдэхгүй 2 мангар баагий тийм сайн хүмүүс гэж үү . МАХН монголд сайн үйл бүтээхгүй ээ
2012-06-01 | 20:05:28 | 202.126.91.159 | |
Зочин ARDCHILSAN NAM DAJGUI SHUU AMJILT HUSII GEHDEE GENCO BATTULGA GEGCH ALUURCHNAAS BOLGOOMJLOOROI NYMDORJOOS YALGAAGUI BUZAR ENE XALTMAAGIIN BATTULGA GEDEG HUNHUR ODOO HARAGDAJ BAIGAA DUREESEE UUR BUZAR YARGACHIN SHUU NUGEL NI ILERCH OLNII HARAAL HURJ UDMAARAAI SUIRCH UULEE EDLEG HORVOOD HIISEN MUU UILEE EDLEH TSAG GEJ BAIDAG YUM SHUU BATTULGAA CHI
2012-06-01 | 17:32:31 | 202.131.230.187 | |
Зочин НЭР УС Ч ЇГЇЙ ХАЧИН ТЭНЭГ юМ БИЧИЖ АМИНдАА МАН-ЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙГАА УХААНТАЙ юМ БАЙХ дАА ЧААвААС НУУХЫГ Нь АвАХ ГЭЭд НЇдИЙГ Нь СОХОЛЖЭЭ.
2012-06-01 | 17:28:31 | 202.179.20.145 | |
Зочин Үгүй одоо тэгээд МАН-ын жагсаалтыг харахад юу нь лаг байна аа. Тэр нусгай бацаан Номтойбаяр, Содбилэг, талхныхаа үнийг мэддэггүй Ганхуяг өөр хэн ч билээ тэд мөнгөөр зодож аваагүй юмуу, тэтгэвэрийн хөгшдөө, луйварчдаа намынхаа жагсаалтад оруулсныг харахад МАН ялагдахаасаа айгаад байгаа нь харагдаж байгаа юм бишүү
2012-06-01 | 00:16:34 | 122.201.18.129 | |
Зочин Ёооё юу бичээд байгаа малнууд вэ, МАН үнэхээр айж чичэрч байгаа юм байна даа, инээдтэй нийтлэл байна. Одоо иймэрхүү хоцрогдсон коммунист пр гэхэд хайшаа юм, утгагүй юм бичихээ боль доо, иргэд ийм юм уншаад МАН-ыг дэмжинэ гэдэг худлаа шүү
2012-06-01 | 00:13:54 | 122.201.18.141 | |
Зочин МАXН -г дэмжнээ. Алдаагаа ухамсарлана гэдэг бол цаашид хөгжиж дэвжихийн эхлэл.
2012-05-31 | 19:40:19 | 124.158.65.205 | |
Зочин Энэ нийтлэлийг хэн гэдэг нэр, алдраа нуусан хүн бичээ бэ. Одоо нөгөө шар, улаан үгүй ээ хар ч билүү пиар гэгчээ МАН-ынхан эхлэж байна даа, хөөрхий. Сурсан юм сураар боож болох биш. Одоо тэдний хөлсний нөхөд, дээрх нийтлэлийг бичигч шиг сайтын ард нуугдчихаад эрээчиж өгнө биз. Үүнд нь МАН-ын ``улаарсан`` хэсэг бүлэг этгээдээс өөр нэг их олон хүн итгэхгүй биз. Ер нь МАН-ын Удирдах зөвлөл ямар ч өөрчлөлт хийхгүй, сайн сайхан санаачлагыг үргэлж эсэргүүцдэг, хариуцлагын ямарч тогтолцоогүй нөхдүүдээ намын жагсаалтаар авч гарах гэж санаархаж байна даа, энэ нийтлэлийг бичигч минь.
2012-05-31 | 16:02:13 | 202.21.106.5 | |
Зочин Би ч АН д өгнөө, махн гарахгуйн тодорхой.
2012-05-31 | 13:50:29 | 198.228.200.148 | |
Зочин AH-iinhanaas salah heregtei. Huniih ni huvid MAH, nam-iih ni huvid MAXH-iig demjinee
2012-05-31 | 13:48:02 | 133.34.31.99 | |
Зочин МАН,АН д сонголтоо хийхгуй байхийг хусч бна, Бузар булай бухнийг уур уурхай зовхон энэ 2 намд л бна, Иймээс эн. удаа шинэ сонголт болох МАХН МУАН ий. шударга ё. эвсэлд саналаа огохоор гэ. булээрээ шийдлээ
2012-05-31 | 12:59:13 | 203.194.115.2 | |
Зочин МАН, АН ХОЁР БОЛ НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙНУУД. ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР МОНГОЛЧУУД БИД 20 ЖИЛ ЛУЙВАРДУУЛЖ, ЯДУУРЛЫН ТУЙЛДАА ХҮРЧ, ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХҮҮЛЖ, ДЭЭРЭМДҮҮЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЛАА ДАА.. ЭНЭ ХУГАЦААНД ХЭДХЭН ТООНЫ ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ, БОЛООГҮЙ АРД ТҮМЭН БИДНИЙ ЦУСЫГ СОРЖ ХӨДЛӨХ ЧАДВАРГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР НАМЫН БУЗАР САВРААС БҮРМӨСӨН САЛЦГААЖ, МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ АА.
2012-05-31 | 12:45:07 | 124.158.73.17 | |
Зочин МАН, АН ХОЁР БОЛ НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙНУУД. ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР МОНГОЛЧУУД БИД 20 ЖИЛ ЛУЙВАРДУУЛЖ, ЯДУУРЛЫН ТУЙЛДАА ХҮРЧ, ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХҮҮЛЖ, ДЭЭРЭМДҮҮЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЛАА ДАА.. ЭНЭ ХУГАЦААНД ХЭДХЭН ТООНЫ ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ, БОЛООГҮЙ АРД ТҮМЭН БИДНИЙ ЦУСЫГ СОРЖ ХӨДЛӨХ ЧАДВАРГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР НАМЫН БУЗАР САВРААС БҮРМӨСӨН САЛЦГААЖ, МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ АА.
2012-05-31 | 12:45:06 | 124.158.73.17 | |
Зочин МАН, АН ХОЁР БОЛ НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙНУУД. ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР МОНГОЛЧУУД БИД 20 ЖИЛ ЛУЙВАРДУУЛЖ, ЯДУУРЛЫН ТУЙЛДАА ХҮРЧ, ЭНЭ ХОЁР НАМЫН ИВЭЭЛ ДОР ГАДНЫ ХУЛГАЙЧ НАРТ ДЭЭРЛЭХҮҮЛЖ, ДЭЭРЭМДҮҮЛЖ, ЛУЙВАРДУУЛЖ АМЬДАРЛАА ДАА.. ЭНЭ ХУГАЦААНД ХЭДХЭН ТООНЫ ГЭР БҮЛ ХАГАРТЛАА БАЯЖИЖ, БОЛООГҮЙ АРД ТҮМЭН БИДНИЙ ЦУСЫГ СОРЖ ХӨДЛӨХ ЧАДВАРГҮЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ СОНГУУЛИАР ЭНЭ ХОЁР НАМЫН БУЗАР САВРААС БҮРМӨСӨН САЛЦГААЖ, МОНГОЛ НУТАГТАА МОНГОЛ ХҮН ШИГ АМЬДАРЦГААЯ АА.
2012-05-31 | 12:45:06 | 124.158.73.17 | |
Зочин Худлаа хар ПР хийхээ болиочээ, МАН ийхан, одоо ийм юманд хүн үнэмшихгүй ш дээ,
2012-05-31 | 12:43:24 | 124.158.77.175 | |
|
|
|
|
|

Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянана 17:59 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах
|
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа 17:13 Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч,
|
Иргэдийн гэнэн итгэмтгий байдлыг ашиглан “Виз гаргаж өгнө”, “Валют солино”, “Барилгын материал зарна”, “Зурхайч, »»
|
|
"Нвидиа" зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд долларт хүрсэн анхны компани болжээ 12:49 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 31 /Kyodo/. Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах »»
|
|
Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын үед цалинг яаж нэмснийг 230 мянган төрийн албан хаагчид хэлнэ 12:43 УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн
|
УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат: Өмнөх Засгийн газар 125 их наяд төгрөг зарцуулсан хэрнээ дорвитой бүтээн »»
|
|
Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 12:40 Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн
|
Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн, Азийн наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн »»
|
|
“Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийн хөтөлбөр, арга зүй, үнэлгээний тогтолцоог сайжруулах шаардлагатай байна 09:45 Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан “Монгол хүн ба эрсдэлийн боловсрол аян”-ны хэрэгжилтийг хангах хүрээнд их, дээд »»
|
|
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ 08:55 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж »»
|
|
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
|
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна. »»
|
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|