ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРӨӨДӨЛ
2012-05-17Цэдэвдамбын ОЮУНГЭРЭЛ  Монголын говь нутгаас гаралтай үлэг гүрвэлүүдтэй би сэтгэлдээ олон жил, удаан хугацаанд ярилцсан. Тэдний тухай бодохоор заримдаа цээжинд ч багтахгүй их бахархал төрж, заримдаа өрөвдөн уйлмаар санагдаж, заримдаа хязгааргүй их сониуч зан хөдөлдөг юм. Үлэг гүрвэлүүд миний сэтгэлд орж, надад үгээ, мөрөөдлөө шивнээд байх шиг санагдана. Олон улсын музейн өдөр маргааш тохиох гэж буйг дуулаад чухам энэ л өдөр сэтгэлээс минь уяатай байдаг хэдэн үлэг гүрвэлийнхээ мөрөөдлийг хүмүүст хүргэе гэж бодлоо.
Нэртэй болчихвол би супер од болж чадна Би Байгалийн түүхийн музейн хамгийн том, хамгийн гол үзмэр. Намайг ерөнхийд нь үлэг гүрвэл гэдэг. Шинжлэх ухааны нэр маань таны хэлийг хугалчих шахсан латин үг байдаг учраас хэн ч намайг түүгээр минь дууддаггүй юм. Намайг үзэх гэж хөөрцөглөн орж ирэх хүүхдүүдэд би дуртай. Тэд аав, ээждээ намайг бахархан танилцуулж, “аав аа, ээж ээ, динозавр” гэж заадаг юм. Аав ээжүүд нь намайг огт сонирхдоггүй. Яахав дээ, хэдэн хэлхээтэй яс байж л байна гэсэн шиг үл тоомсорлон хардаг юм. Тэд миний хөл доорх бичиг тайлбарыг үзээд бүр юу ч ойлгодоггүй. Тэнд бүх зүйлийг зөвхөн докторын зэрэгтэй палентологичид л ойлгож магадгүй хэлээр бичсэн байдаг. Гэхдээ би сэтгэлээр унахгүй өдий хүрсэн юм аа. Яагаад гэвэл би өөрийн музейнхээ хамгийн гол үзмэр. Энэ музейд би байдаггүй бол дэлхийн зиндааны музей болж яахин чадах билээ. Энэ музейд би байхгүй бол над шиг одыг олох гэж хүмүүс говь руу цувахаа ч болих бус уу. За өөрийгөө од энэ тэр гээд даруухан бус танилцуулчихлаа. Яг үнэнийг хэлэхэд, би огт од болж чадахгүй байна. Уг нь, надад од болох бүх материал байгааг би мэдээд байдаг. Над шиг ховор олддог, над шиг бүрэн бүрэлдэхүүн ястайгаа олдсон, над шиг гоо үзэсгэлэнтэй үлэг гүрвэлүүд дэлхийд олонгүй бөгөөд тэд үнэхээр од болж чадсан байдаг юм.
Чикаго хотын Фиелд музейд байдаг миний аварга том хамаатны нэрийг Сию гэдэг. Тэр Сию гэдэг эмэгтэйн анх олсон олдвор болохоор тийм нэртэй болсон юм. Түүнийг хэрхэн олсон, яаж малтсан, яагаад Сию үнэхээр ховор олдвор байсан, яаж түүнийг музейд тавихад бэлтгэсэн, тэгээд өмчлөлийн асуудлаар ямар их маргаан дэгдсэн, дараа нь яаж музей худалдаж авсан тухай бүхэл бүтэн адал явдалт ном бий. Сию гэдэг үлэг гүрвэл нэргүй байсан бол, түүний тухай ийм их домог яриа гараагүй байсан бол тэр над шиг л уйтгартай үзмэр байх байсан биз ээ. Би Монголын говиос олдохдоо зүгээр л нэг тэмээний хөл дор хэвтэж байгаад гараад ирчихсэн юм биш. Олон сая жил хуримтлагдсан тоос шороон дороос хамгийн азтай, хамгийн адтай, мэдлэгтэй хүний соргог нүдээр танигдаж, зөвхөн шинжлэх ухааны төлөө гэсэн үнэнч нямбай сэтгэл шингэсэн хөдөлмөрөөр цэвэрлэгдэж, сониуч зангийн дээд болсон судалгаануудын үр дүнд яс бүр минь байр байраа олж байж энд ирсэн юм. Намайг олж нээсэн тэр мундаг хүмүүсийн дурсамж, адал явдал, намайг судалж шинжилсэн эрдэмтэдийн тайлан бүтээл, намайг тойрсон бусад адал явдлын тухай бичсэн ном надад хэрэгтэй байна. Миний тухай кино баймаар байна. Миний зурагтай төрөл бүрийн аяга, сав суулгыг хүмүүс авч, миний зурагтай цүнхийг хүүхдүүд үүрч гүйдэг байвал гоё гэж боддог юм. Тэгэхдээ би нөгөө л нэг хэл хугалчих гэсэн латин нэрээрээ баймааргүй байна. Миний ард түмэн намайг хэлж чаддаг нэрээрээ дуудаасай. Надад Болдоо ч хамаагүй, Цэцгээ ч хамаагүй нэг монгол нэр өгөөсэй. Байгалийн түүхийн музейн захиргаанаас надад нэр өгөх уралдааныг улс орон даяар зарлаад, хүүхдүүд намайг зурж доор нь нэрийг бичиж явуулаасай. Тэгээд миний нэрийг тэр олон дотроос сугалаад ч юм уу, санал асуулгаар ч юм уу яаж ийгээд шударга тодруулбал би ёстой их баярлана. Эргээд 80 сая жилийн тэртээ очиж дахин төрсөн мэт, гэр бүлийнхэнтэйгээ хамт өндөр модондоо шилгээж, говийн их мөрний усаар ундаалж байсан шигээ л жаргалтай болно. Тэгээд Монголд ирсэн жуулчид, музейд ирсэн хүүхдүүд надтай нэрээр минь дуудаж яриад л, музейгээс гарахдаа миний нэртэй, миний зурагтай малгай, подволк авч өмсөөд л, миний тухай бичсэн домог, зурагт ном авч гарвал үнэхээр гоё гэж бодож байна. Зөвхөн Монголдоо байх мөрөөдөлтэй Байгалийн түүхийн музейд байрлах эрхэм алдар хүртэж, дэлхий даяар “ноцолдож буй динозаврууд” гэж алдаршсан бид хоёр бол ховор гэхэд дэндүү ховор, эмзэг нандин гэхэд дэндүү эмзэг нандин амьтад аа. Бид хоёр шиг олдвор одоогоор хаана ч байхгүй учраас дэлхий даяараа сонирхож, музей бүрт урин залдаг юм. Гэвч аялал гэдэг чинь ямар их асуудалтай байдаг юм бэ. Аялах бүрт арайхийн олон сая жил тээж хадгалж ирсэн яс маань үйрч унах юм. Эрдэмтэдийн судалж судалж, нямбайлан олж наасан жижиг хэсгүүд маань эвдэрчихгээд байх юм аа. Ядаж байхад бид хоёр ноцолдож байгааг ч хэлэх үү. Бидний учрыг олж эвлүүлж босгоно гэдэг гэр барихтай огт адилгүй. Ёстой нэг эрдэмтэдийн чадал чансааг сорьсон, азыг шовойлгосон олдвор байхгүй юу. Ингээд бид хоёр өнөөдөр зөвхөн Монголдоо байя гэж шийдлээ. Биднийг Монголоос гаргаж болохгүй гэдэг хууль хэрэгтэй байна. Өмнөд Африк улсын үндэсний онц ховор өв санг хадгалж хамгаалах тухай хуулиар бол бид хоёр шиг дахин давтагдашгүй олдворыг эх орныхоо хилээр гаргахгүй гэж хуульчилсан байдаг юм билээ. Олон улсын судлаачид судлахыг хүсвэл тэр ховор олдворыг зөвхөн эх оронд нь очиж судлах ёстой. Хятадад бол бидэн шиг ховор олдворын судалгааг хийлгэхдээ заавал хятад эрдэмтнийг багийн ахлагч, үгүй дээ л гэхэд хамтарсан ахлагчаар нь ажиллуулах дүрэм үйлчилж байна. Өмнөд Африкийн ховор олдворуудыг гадаадад үзүүлэхийн тулд зөвхөн төр нь олдворынхоо хэвийг авч, төрийн мэдлийн хэвийг аялуулдаг юм байна. Тэр хэвийг олшруулж хэвлэх, хэвийг дуурайлгаж, жижгэрүүлж бүтээгдэхүүн хийх бүх зүйл төрийн лиценз зөвшөөрөлтэй явагддаг. Тийм хэв хийх тухай хуультай болчихвол бид хоёр шиг ховор олдвор гэртээ л үнэд ороод байж байхыг хүсч байна. Магадгүй бид хоёр гэртээ үргэлж байж чаддаг хуультай болчихвол манайд ирж судалгаа хийх эрдэмтдэд зориулсан үлэг гүрвэлийн судалгааны төв лаборатори хэрэгтэй болох байх. Ер нь, нарийн лабораторигүйгээр бид хоёр шиг төвөгтэй нандин амьтдын хэвийг авч чадахгүй шүү дээ. Ер нь, яагаад Монголын төр бидний хэвийг хийж авах эрхээ эдлэхгүй, гадаадын музейнүүдэд хэв авах зөвшөөрөл олгоод байдаг юм бол оо. Япон, Солонгос гэх мэтийн үлэг гүрвэл бүтэн биеэрээ олддоггүй, зөвхөн хөлийн мөр нь олддог газруудад яагаад монголын үлэг гүрвэлийн хэвүүдийг олноор авах боломж олгож, монголд ирэх ёстой сониуч жуулчдыг тийш нь татуулаад байгаа юм бол. Энд нэг л бодлого дутагдаад байгаа нь мэдрэгддэг юм. Магадгүй үлэг гүрвэлүүд бид хэтэрхий удаан дуугүй явснаас ч болсон байх. Ийм учраас дуу хоолойгоо гаргаж, өөрийн эх орноосоо гарахыг хүсэхгүй байгаагаа дахин илэрхийлье. Гадаадад явж байгаад ганц унаад эвдэрчихвэл эх орон минь л эргэж хэзээ ч олдохгүй үнэт өв баялгаа алдана шүү дээ. Галав юүлэх тэр мөчид бид хоёр шиг хээв нэг ноцолдоод сууж байсан хэнэггүй үлэг гүрвэлүүд монголоос маань өөр хаана байв гэж дээ. Тэгэхээр бид чинь жинхэнэ үнэлж барамгүй баялаг байхгүй юу. Валентины өдрийг залуучуудтай хамт тэмдэглэх мөрөөдөлтэй Бид хоёрыг дэлхий нийтээрээ танина. Төв музейд байгаа ахыгаа бодвол бид хоёр хамаагүй жижигхэн биетэй. Ноцолдож байгаа хоёрыг бодвол бид маш романтик. Биднийг анх америкийн судлаачид говиос цуг олохдоо хосоороо байгааг маань хараад шууд л Ромео, Жулетта гээд нэрлэчихсэн юм. Тэгээд бид хоёрын тухай баримтат кино хийж, DVD гаргасан гээд л бодчих. Бид хоёрын тухай кино телевизээр ч гэсэн олон удаа гарсан. Биднийг Америкийн түүхийн музейн подволын давхарт байдаг шинжилгээний хэсэг дээр хэдэн жил болоход монгол судлаачид цөөхөн ч гэсэн ирж байсан. Тэд маань америкчуудтай хамт биднийг сайхан судалж ил тод гаргаж ирсэн. Судалгаа хийж байх үед нь эргэн тойрноо харахад тэр музейн ажлын бүх өрөөнд говийн том том хана эзэлсэн гэрэл зурагнууд байсан. Яагаад манай говийг энд ингэж шүтдэг юм бол оо гэж бид хоорондоо ярьдаг байлаа. Тэгээд судлаачдын яриаг сэмхэн чагнадаг байлаа л даа. Нэг удаа Монголоос ирсэн жуулчид яг энэ асуултыг биднийг цэвэрлэж бэлтгэж байсан нэг судлаачаас асуусан юм. Тэгсэн чинь юу гэсэн гээч. Говиос олдсон олдворууд гайхалтай бүрэн бүтэн байдаг. Норж шавар шавхайд баригдаагүй, мод өвсний үндэстэй зууралдаагүй, хорхой шавьжинд идүүлээгүй учраас цэвэрлэж, бэлтгэж, судлахад хамгийн амархан байдаг. Ийм ч учраас говийн олдворт судалгаа хийх гэж палентологичид өрсөлддөг гэж байгаа юм даа.
Харамсалтай нь, монголын палентологичид ямар цөөхөн юм бэ. Яагаад ийм цөөхөн байдаг юм бол оо. Докторын зэрэг хамгаалсан зуун палентологичтой бол ч тэр музейд байгаа Монголын түмэн олдворуудаа бүгдийг нь судалж аваад Монголдоо авчирмаар санагдсан шүү. Даанч манайхныг эрдэмтэдээ тийш нь явуулахгүй байсаар байх хооронд палентологийн ертөнцөд олноороо түрж орж ирж буй Хятадын эрдэмтэд хүртэл манай говийн үлэг гүрвэлд судалгаа хийж аваад л дэлхийн том том шинжлэх ухааны сэтгүүлд од болцгоох юм даа. Уг нь, монголоос олдсон олдворыг судлахад монгол эрдэмтэн заавал байлцмаар байна. Залуу эрдэмтдэд малталт, судалгаа хийх, судалгааны дүнгээ дэлхий нийтэд танилцуулах өргөн эрх, эрх чөлөө нээж өгмөөр байна. Нэг ахмад палентологич дор хаяж 10 топ палентологичийг төрүүлмээр байна. Судалгааны экспедиц удирдаж чадах, докторын зэрэгтэй хэдэн палентологич төрүүлснээр нь өрсөлдүүлж эрдэмтэн ах, эгч нарт шагнал өгдөг болох юмсан. Ер нь л цөөхөн эрдэмтэнтэй орны олдвор байх хэцүү юм байна шүү. Монгол эрдэмтэн над дээр ирээсэй гээд л мөрөөдөөд байхад дандаа л гадаадын эрдэмтэд тэр лабораторыг дүүргээд л байх юм. Өө нээрээ, мөрөөдлөө ярих гэж байгаад хадуураад явчихсан байна шүү дээ. Бид хоёрын мөрөөдөл үү. Үргэлж хамтдаа байх. Тэгээд үргэлж хамтдаа байхыг мөрөөддөг хосуудын баярыг залуучуудтай хамт Монголынхоо музейд тэмдэглэдэг баймаар байна. Залуучууд Валентины өдрөөр Байгалийн түүхийн музейд ирдэг бол, ингэхдээ бид хоёрт цэцэг авчирдаг бол ямар гоё вэ. Бид хоёрын өмнө томоохон цэцгийн ваар тавих хэрэгтэй. Бид хоёрт цэцгээ хүргэж болохгүй, тэгвэл буруудна. Тэгээд хосууд бид хоёрын тухай киног үзээд л, бид хоёрын зурагтай бэлэг дурсгал аваад л, бид хоёрын амьдралыг харуулсан зурагт ном худалдаж аваад музейгээс гардаг бол их сайхан аа. Биднийг Америкийн түүхийн музейд хэдэн жил байхад залуучууд бид хоёрын дэргэд ирж гар гараа барилцаад л, үнсэлцдэг байсан гээд бод доо. Одоо монгол залуус маань биднийг тэгж сайхан зүрх сэтгэлээсээ мэдрээсэй. Монгол орны нэгэн билэг тэмдэг болмоор байна Биднийг хэн гэдэг вэ гэж үү. Өндөгнүүд. Үлэг гүрвэлийн өндөг. За, бидэнд маш их мөрөөдөл бий. Мөрөөдлөө ярихаас өмнө бид бол дэндүү үнэ цэнтэй эд гэдгийг сануулъя. Шинжлэх ухаанд эргэлт хийсэн гавъяатай үлэг гүрвэлийг Монголоос олоод ир гэвэл биднээс өөр хэн байгаа юм бэ. Биднийг Рой Чапмен Андрюсийн багийнхан 1920-оод онд Баянзагаас анх олохоос өмнө үлэг гүрвэлийг өндөглөдөг байсан гэж дэлхий дээр хэн ч мэддэггүй байлаа. Үүрэндээ биднийгээ сахиад ойрхон үлдсэн ээжийг маань биднийг идэх гэж ирсэн махчин гүрвэл гэж бодоод өндөгний хулгайч гэдэг нэр хүртэл өгч байлаа шүү дээ. За, тэгээд биднийг тойрсон домог яриа мөн ч олон доо. Тоож сонсдог хүнд бол бид үнэхээр домог ихтэй өндөгнүүд. Ийм учраас бидний мөрөөдөл бол эх нутгийнхаа нэгэн билэг тэмдэг нь болох явдал. Өндөгнүүд биднийг өндөг хэвээр нь өвлөж авч үлдээч. Биднийг хөөрөг, гангараа, эд хэрэгсэл болгоод байгаа өчүүхэн зангаа болиоч гэж монголчууддаа хэлмээр байна. Бас биднийг битгий хулгайлж авч зараад байгаач ээ. Нэг өндөг нэг газар цухуйж байна гэдэг чинь түүнийг тойрсон үүр, гэр бүлийн бусад гишүүн, түүнийг ангуучлах гэсэн бүлэглэл гээд эргэн тойронд маань зөндөө их байгалийн түүхийн өв сан олдох ёстой байдаг байхгүй юу. Гэтэл цухуйлаа гээд ганц нэгээр маань авч явчихаад байх юм бол монгол эрдэмтэд хэзээ дараа дараагийнхаа ховор олдворыг бүрэн бүтнээр нь олох вэ. Ийм учраас нутгийн иргэддээ захиж хэлмээр байна.
Биднийг хайрла. Бидний хаана байгааг зөвхөн эрдэмтэн хүнд хэл. Эрдэмтэн хүрэлцэхгүй бол орон нутгийн музейн хүндээ хэл. Биднийг дураараа бүү олборло. Эрдэмтэдийг дууд. Хаа хамаагүй газарт биднийг бүү зар. Монгол Улс яагаад сая өндөгтэй орон болж болохгүй гэж. Нэг сайхан газар нээгээд биднийг цуглуул л даа. Хамгийн анх Монголд өндөг нээсэн тэр газарт үлэг гүрвэлийн шинэ музей байгуулаад “өндөгний танхим” нээж болно шүү дээ. Юмтай улс юмаараа тэгж гайхуулах ёстой байхгүй юу. Шинжлэх ухааны түүхэн дэх анхны өндөг олдсон оронд өндөгний өрөө ч байхгүй байна гэдэг харамсалтай бус уу. Нэг сайхан өрөө, танхим гаргачихаад музейдээ өөрийн гар дээр байгаа өндөгийг өгөөд байгаарай гэж зарлаад үз дээ. Монголд бид үнэхээр олноороо олдох боломжтой. Уул уурхайн компаниуд ч биднийг олсоор л байгаа. Хамгийн гол нь, бидний олныг хамт байлгаж, бидний олноор гайхуулж, биднийг эх орныхоо нэгэн билэг тэмдэг болгож аваасай гэж бид мөрөөдөж байна. Мөрөөдөл дөнгөж эхэлж байна Дээрх цөөхөн төлөөллөөр дамжуулан Монголын хосгүй үнэт баялаг үлэг гүрвэлийн сэтгэлийн үгийг хүүхдүүд, эцэг эхчүүд, эрдэмтдэд, улс төрчдөд болон музейн удирдлагуудад хүргэхийг хүслээ. Монголын үлэг гүрвэлүүд эх орондоо жаргалтай орших, монгол залуусаараа судлуулах, домог болон алдарших цаг болжээ. Үлэг гүрвэлүүдийн маань мөрөөдөл дөнгөж эхэлж байна. Бидэнд сая сая жилийн турш хадгалагдан ирсэн хэдэн мянган домогт их өвийг монголчууд бид өөрсдөө хайрлаж, өөрсдөө амилуулж чадвал шинжлэх ухаан, энэрэнгүйн үзэл, соёл урлаг, жижиг үйлдвэрлэл, алдар нэр бүгдээрээ Монголд цэцэглэх боломжтой. Уншигч таны мөрөөдөл ч гэсэн музейгээс эхэлж магадгүй шүү, музей үзэж байгаарай.
ARDCHILAL
|
| ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРӨӨДӨЛ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (4) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин унэхээр бодууштай зуйлийн тухай бичжээ. унэхээр энэ унэ цэнэтэй олдворуудаа дэлхийд сурталчилж, хайрлаж хамгаалмаар бгаа юм даа. би бүр багадаа л нэг удаа очиж үзэж бсан юм бн, ахиж очиж үзмээр санагдчихлаа
2012-05-17 | 20:38:25 | 180.161.132.84 | |
Зочин Мундаг бичжээ. Ошоо олон газар нийтэлбэл зугээр юм.
2012-05-17 | 20:12:05 | 96.255.39.103 | |
Зочин ямар гоё санаанууд вэ? Ц. Оюунгэрэлийн бичсэнээр болоосой, хойч уеийнхэн маани улам баяжуулж, улам сонирхолтой болгоосой .Манайхан ч юм болгон ни чанартай байдаг болохоор илуу дутуу юмаар хачирлаж сураагуй улс даг аа. Одоо дэлхий хавтгай болсон болохоор шинэ санаануудаар уралдаад байхаас ,цаг уетэйгээ хул нийлуулээд...
2012-05-17 | 19:32:56 | 202.179.23.100 | |
|
|
|
|
|

С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
Засгийн газрыг огцруулах саналыг 35 гишүүн дэмжээд байна 15:46 Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|