ШИНЭ ҮЕИЙНХЭН
2012-05-08 Баярсайханы Халиунаа
"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-29Нэг. Намтрын товчоон -1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн -Солонгос улсад бага дунд сургууль -2003 оноос АНУ-д ирж дунд болон ахлах сургуульд суралцсан -2012 онд UCLA \University of California, Los Angeles\ -д элсэн орж байгаа :2005 онд АНУ-ын Ерөнхийлэгч Ж. Бушийн нэрэмжит шагнал :2008 онд California Junior Scholarship Federation Honor Award :2009 онд Лос-Анжелос хотын "Шилдэг монгол сурагч" шагнал :2011 онд МЗХ-ны "Тэргүүний сурагч" алтан медаль
Хоёр. Харьд өнгөрүүлсэн хүүхэд нас -Г.Галбадрах: Хаана төрж хаана өсөв? -Б.Халиунаа: Би 1993 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн гэдэг. Намайг төрсний дараа аав ээж 2 минь Солонгос Улсад ажиллахаар явж би эмээтэйгээ өссөн.Эмээ минь надад их тусалж, нөлөөлж байв. Намайг монголоор сайн ярьж сурахад эмээ л их тусалсан даа. 2 жилийн дараа Солонгост аав ээж дээрээ очиж, тэндээ 3 жил хамтдаа амьдарцгаалаа.Тэнд цэцэрлэгт явлаа. Би ганцаараа монгол, тэгээд ч солонгос хэл мэдэхгүй. Сайн санахгүй ч нэг л мэдэхэд солонгосоор ярьдаг болсон байсан. Сургуульд орох болсон чинь би үеийнхнээсээ 1 насаар эгч. Багш нар нь намайг 2-р ангид тест өгөхийг зөвлөлөө. Тестээ өгөөд 1-р ангийг алгасаж 2-р ангидаа орсон ч хэдэн сар хичээлдээ суугаад Монгол руугаа буцах болсон.-Г.Галбадрах: Аав ээж 2 тань Монголдоо буцах болсон хэрэг байх? -Б.Халиунаа: Тийм ээ. Монголдоо ирээд хэдэн сар болсон л доо. Тэгээд гэнэт Америк явах болоод дахиад л нүүж байгаа юм. Монголдоо ирээд Солонгост дасчихсан байсан болохоор аав ээж 2-оосоо "Эмээгээ аваад Солонгост буцаж очьё" гэж гуйдаг байсан гэсэн.-Г.Галбадрах:Америкт ирээд? -Б.Халиунаа: Анх бид Лос-Анжелост буугаад Солонгос таунд очсон юм билээ. Кинонд харж байснаар Америкийг нэг их өндөр өндөр барилгуудтайгаар төсөөлж байсан чинь Солонгос таунд ирээд их л гайхаж байгаа юм. Солонгос таунд бүх л газрууд нь солонгос хаягтай, яг л Солонгост байгаа юм шиг л санагдаж байв. Тэгээд л амьдрал эхэлсэн. Нэг байр хөлсөлж, юу байхгүй болохоор бүгдээрээ газарт унтацгаана.Аав ээж 2 минь ажил хайж, яваандаа жаахан учраа олж байгаа юм. Тэр үед Иракийн дайн эхэлж байсныг сайн санаж байна. Тэгсээр 4 сард сургуульдаа орлоо. 3 дахь удаагаа 3-р ангид орж байгаа юм. Англи хэл мэдэхгүй болохоор бүх зүйл шинээр эхэлж байлаа.-Г.Галбадрах: Англи хэлийг хэр хурдан сурав даа? -Б.Халиунаа: Манай ангид нэг солонгос охин байсан юм. Түүнтэй анх солонгосоор яриад найзаллаа. 2 сар болж байхад дахиад нэг солонгос хүүхэд нэмэгдэж ирснээр 3 -уулаа болоод найзалсан. Би математикийн хичээлдээ сайн хэрнээ англи хэлэндээ тааруухан. Англи хэлийг сайн сурахыг хичээж байсан ч 4-р ангидаа арай гайгүй болж 5-р ангидаа нилээд сайжирсан. Солонгос хүүхдүүдтэй найзалж байсан ч бид хоорондоо битүүхэндээ өрсөлдөцгөөнө. Найз минь аль нэгэн хичээлдээ сайн үнэлэгдэж урамшуулал авахад нь түүнээс давахын тулд хичээлдээ улам л чармайна. Гэхдээ бие биедээ тусалдаг сайн найзууд хэвээрээ. Энэ нууцхан өрсөлдөөн намайг их ч хөгжүүлсэн. Бас солонгос хүүхдүүдтэй найзлахаар солонгос хэлэндээ ч их сайн болж байгаа юм. 7-р ангидаа ороод америк хүүхдүүдтэй найзалж, америкийн амьдралд дасч эхлэв. Гурав: Америкийн дунд болон ахлах сургууль -Г.Галбадрах: Чи түрүүн Америкийн дунд сургуулийн урамшууллын тухай дурдлаа шүү дээ. Тийн урамшууллын талаар ярьж өгөөч. -Б.Халиунаа: Америкийн дунд сургуульд хүүхдүүдийг сайн чаддаг зүйлээр нь их урамшуулдаг юм. Олон ч янзын шагнал урамшуулал өгнө. Сар болгон л сайн хичээсэн хүүхдүүдэд урам өгдөг. Энэ нь шагнал гэхээсээ "чи үүнийг сайн хийж чадаж байна" гэсэн утгатай урамшуулал юм. Жишээ нь аль нэгэн хичээлд үнэхээр сайн хичээсэн бол урамшуулал өгнө. "Сарын шилдэг хүүхэд", "Сард хичээлээ таслаагүй хүүхэд", "Математикийн хичээлд сайн сурсан хүүхэд" гэхчилэн. Ийм урамшуулал авсан хүүхэд дараагийн сард улиралд улам л их хичээж байгаа юм. Америкийн сургуульд хичээл таслахгүй байхыг ихэд онцлон хүндэтгэж үздэг. \Тэрээр надад хавтас дүүрэн өөрөө авсан урамшууллын шагналуудаа үзүүлэв\ Дунд болон ахлах сургуульд амжилттай сайн суралцсан хүүхдүүдэд тусгай тэмдэг бүхий шагналыг бүх хүүхдүүдийн өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгнө. 2005 онд АНУ-ын Ерөнхийлэгч Ж.Буш болон эхнэрийнх нь гарын үсэгтэй шагналыг авахдаа би их ч баярлаж урам орсон. Яг үүн шиг Монгол Улсын Ерөнхийлэгчийн гарын үсэгтэй шагналыг Монголын дунд, ахлах сургуулийн хүүхдүүдэд өгдөг бол тэд их баярлана даа гэж тэр үед бодож байсан. \ Ерөнхийлэгчийн гарын үсэгтэй шагнал нь President s Educatoin Awards Program гэсэн толгойтой бас тэмдэгтэй байв\ Бас тэр жил Лос-Анжелосийн Монголчуудын Холбооноос зарласан зургийн уралдаанд оролцож шагнал авсан л даа. Би тийм сайн зурж чаддагүй ч миний гаргасан санааг "их сайн болж" гэж үнэлж байсан. Тэгэхэд надад алив зүйлд "санаа их чухал юм" гэсэн ойлголт үлдсэн.-Г.Галбадрах:Америкийн дунд сургуулиудад тухайн хичээлийн агуулгыг эзэмшүүлдэг онцлог нь юу байна? -Б.Халиунаа: Монголд бүх хүүхдүүд сайн ч муу ч сурсан нэг ангидаа хамт л яваад байдаг. Америкт бол тухайн программыг сайн эзэмшсэн нь цаашаа ахиад л яваад байна. Хэрэв программаа эзэмшиж чадаагүй бол түүнийг заавал эзэмшсэний дараа л дараагийн программ руу ордог. Гэхдээ тэр хүүхдэд тэр программыг эзэмших бүх л боломжийг олгодог. Энэ зарчмаараа хүүхдүүд анги ахих тусмаа чадвараараа ялгарч эхэлдэг. Нэг ёсондоо сайн сурах чадвартай хүүхдүүдэд улам ч шахаж, илүү боломж олгоод, сурч чадахгүй хүүхдэд тодорхой түвшинд сурах боломж олгож байгаа юм шиг гэх үү дээ.-Г.Галбадрах: Тэгэхээр ахлах сургуульд бүр илүү шаардлага тавигддаг гэсэн үг байх. -Б.Халиунаа: Ахлах сургуульд ороход эхний өдрөөс л "Чи ирээдүйд хэн болохоо одоо л бодож эхлэ" гэдэг. Тэгэхээр тэр цагаас ирээдүйнхээ тухай бодож өмнөө зорилго тавьж эхэлнэ гэсэн үг. Зорилготой болчих юм бол боломжууд илүү олдоод байна. Хичээлээ сайн хийгээд л байх юм бол боломжууд олддог. Хичээлээ хийхгүй байх юм бол боломжууд улам л багасна.-Г.Галбадрах:Чамайг " их хичээж байж дээ" гэж бодогдож байна? -Б.Халиунаа: Анх дасахад их хэцүү байсан. "Би чадахгүй юм байна" гэж бодож шантрах үе байсан. Аав ээж 2 минь их зүйлийг хэлж өгдөг байлаа. Аймаар их ч үглэдэг байсан \инээв\. Заримдаа ч залхмаар шүү дээ. Тэр үед стресстээд л , уурлаад л. Дараа нь эргээд бодож байхад миний төлөө санаа зовж, надад хэрэгтэй зүйлийг л хэлж байсныг ойлгож байлаа. Намайг 8-р ангид орж байхад миний дүү төрсөн юм. Их хол зөрөөтэй төрсөн ч дүүдээ л анхаарлаа хандуулах болсон. Дүүгээ харж байхдаа "Тэлмэн намайг л харж өснө шүү дээ" гэж бодоод хичээлээ их сайн хийнэ. Дүүтэй болсон минь надад бас сайнаар нөлөөлсөн шүү. Одоо ч дүүдээ бүх талаар л үлгэр жишээ байхыг хичээж байгаа.-Г.Галбадрах: Яг л чамтай адилаар Америкийн дунд, ахлах сургуульд суралцаж байгаа олон монгол хүүхдүүд бий. -Б.Халиунаа: Монгол хүүхдийн сэтгэхүй их мундаг. Гэхдээ үүнийгээ сайн ашигладаггүй тал бий. Зарим монгол хүүхдүүд их залхуугаасаа болоод өөртөө байгаа боломжоо ашиглаж чадахгүй алдаад байгаа юм шиг санагддаг. Нөгөө талаас монгол хүүхдүүд ямар нэгэн зүйлийн тухай муугаар эхэлж бодоод байх шиг. Ямар нэгэн хүүхэдтэй найзалсан ч, хамтраад юм хийсэн ч "энэ бүтэхгүй байхаа" гэж эхлээд бодож хайнга хандах нь зөндөө. Гэтэл Америк хүүхдүүд хичээлдээ тийм ч сайн биш байсан ч алив зүйлийг дандаа өөдрөг сайхнаар хардаг, бас аль болохоор болгож бүтээхийг хичээдэг. Энэ нь багаасаа өссөн орчноосоо ч болдог байх.-Г.Галбадрах: Тийм тал байж магадгүй. Тэгэхээр гэр бүлийн орчин болон аав ээжийн хандлагаас хамаарч байж болох юм. -Б.Халиунаа: Манай монголчуудын хувьд аав ээж нь ажил хийгээд амьдралынхаа төлөө явж байгаа болохоор хүүхдүүддээ анхаарал тавих нь бага. Тэгээд ч англи хэл сайн мэдэхгүй болохоор сургууль дээр нь очиж уулздаггүй, хичээлийг давтуулж тусалж чаддаггүй. Зөвхөн хүссэн мөнгийг нь өгөөд байхад сайн болохгүй л дээ. Америкийн ахлах сургуулиудад муу нөлөө зөндөө бий. Ахлах ангид орохоороо хүүхдүүд өөрийгөө олж мэдрэх гэж юм юмыг сонирхдог. Гэтэл ахлах сургуулийн хүүхдүүд ихэвчлэн групп группээрээ бие биедээ сайн муугаар нөлөөлөх тохиолдол элбэг. Хар тамхи хүртэл хэрэглэдэг тохиолдол зөндөө. Заримдаа бие засах газраас гарч яваа зарим хүүхдүүдийн хажуугаар зөрөөд өнгөрөхөд л эвгүй муухай үнэр нь анзаардагддаг. Гэтэл тийм юм сонирхоод, өөрийгөө татаж авч чадахгүйгээр муу зуршилд орж болно шүү дээ. Эцэг эхчүүд нь өөрийнхөө хүүхдүүдийг "ухаантай" гэж боддог. Харин ийм насан дээрээ л хүүхдүүд хожим хэн болох нь мэдрэгддэг юм даа. Зөвхөн хүссэн мөнгөө аваад л байвал аав ээжтэйгээ ойлголцохгүй л дээ. Дөрөв. "Монгол клуб"-ийн тухай -Г.Галбадрах: Тийм ээ, энэ талаар чамтай санал нийлж байна. Бид болохоор "монгол хүүхдүүд мундаг гэж бодож, мундаг байгаасай" гэж хүсдэг. Монгол гэдгээрээ бахархах бахархал бас хэрэгтэй мэт. -Б.Халиунаа: Намайг 9-р ангид ороход хүүхдүүд надаас "чи солонгос уу?" гэж асуулаа. "Үгүй ээ би монгол" гэсэн чинь тэд гайхаад л "Монгол гэж хаана, ямар улс байдаг юм бэ?" гэж сонирхон асуугаад байсан. Тэгэхэд л би "эд нар яагаад Монголыг мэдэхгүй байгаа юм бол?" гэж гайхсан. Яг үнэндээ залуус "Чингис" гэхээр мэдээд "Монгол" гэхээр мэддэггүй юм билээ. Тэгээд хамт суралцдаг монгол хүүхдүүдтэйгээ нийлээд сургууль дээрээ "Монгол клуб " гэж нээлээ. Сургуулиуд дээр тийм клубууд зөндөө байдаг юм. Цайны цагийн 30 минутад хүүхдүүдэд Монголоо сурталчилна. Эхлээд хүүхдүүд цуглуулаад Монголын тухай танилцуулж, тэдний сонирхсон асуултуудад хариулж байсан. Дараа нь цамц, футболк дээр уйгаржин монгол бичгээр "Монгол" гэж бичүүлээд тараасан. Хэрдээ л хичээж ажиллаж байв. Бид 2 жилийн хугацаанд 60 гаруй үйл ажиллагаа явуулсан.-Г.Галбадрах:Мэдээж энэ клубийг байгуулахдаа тодорхой зорилго тавьсан байх? -Б.Халиунаа: "Бид монгол хүүхдүүд мөн үү?" гэж асуувал найз нар минь " Мөн, чи ямар тэнэг юм асуугаад байгаа юм бэ?" гэж бодож болох л доо. Гэхдээ надад "Монгол хүүхэд" гэдгээс өөр хариултгүй болчих вий" гэдэг айдас байдаг. Өөрөөр хэлбэл бид "Монгол" гэх үнэт зүйл \values\сээсээ өөрсдөө мэдэхгүй салж байгаа юм биш байгаа. ..."Миний аав ээж, өвөө эмээ тэдэн онд тэндээс нүүж ирсэн юм гэнэ билээ"гээд ярьж байдаг жишээ, Америкт суралцаж байгаа хүүхдүүдийн дунд зөндөө байдаг. Тэгэхээр шинэ үеийхэн \second generation\ бидний хувьд Монгол орныхоо түүх соёл, уламжлалаа хадгалж үлдэх нь чухал юм. Хүссэн хүсээгүй бид гадны улсад өсч торниж байгаа. Тэгээд л энэ клубийг ажиллуулж эхэлсэн. Клубийг ажиллуулахын тулд бид өөрсдөө Монголынхоо тухай маш их зүйлийг уншиж судлах хэрэгтэй байлаа. Нөгөө талаар бид Монголынхоо төлөө энэ газарт сэтгэлээрээ нэгдэж чадсан.-Г.Галбадрах: Энэ бол сайхан санаачлага байна. -Б.Халиунаа: Эхэндээ 20 шахам монгол хүүхдүүд энэ ажлыг эхэлсэн. 7 хоног бүрийн 4 дэх өдөр цайны цагийн 30 минутын хугацаанд. Бага хугацаанд олон ч ажлыг амжуулдаг болгож биднийг сургасан. Харамсалтай нь монгол хүүхдүүд маань аажим аажмаар цөөрсөөр сүүлдээ 5-уулаа үлдсэн дээ. Зарим хүүхдүүдэд маань энэ хугацаанд Монголоо сурталчилж байснаас өөр хүүхдүүдтэй хамтдаа хоолоо идэж байсан нь дээр гэж санагдсан байж магадгүй. Гэтэл биднийг сонирхдог бусад орны хүүхдүүд цөөрөөгүй. Энэ жил би сургуулиа төгсөж байгаа болохоор өөр хүүхдүүдэд клубийнхээ ажлыг санал болгож байгаа. Уг нь монгол хүүхдүүд суралцдаг бүх л сургуулиудад ийм клубтэй болчихвол, тэгээд үүнийг нь тэр хотод байгаа Монголчуудын Холбоо болон бусад байгууллагууд дэмждэг болчихвол сайхан л даа. Энэ жил сургуулиудад элсэх өргөдөлдөө энэ тухайгаа бичсэн нь надад бас сайнаар нөлөөлсөн байж магадгүй. Тав.Өөдрөг ирээдүй-Г.Галбадрах: Чиний яриаг сонсож суухад өөртөө итгэлтэй байдал мэдрэгдэж байна. -Б.Халиунаа: Хүн болгон анхнаасаа мундаг байдаггүй л дээ. Өөрөө өөрийгөө л ялэх хэрэгтэй. Жишээ нь: Биеийн тамирын хичээл дээр сургуулийн талбайг 4 удаа тойрч барианд хүрэх ёстой. Үүнийг бид байнга хийдэг ч миний хувьд барианд орох нь гол зорилго. Бусад хүүхдүүд " ингэж биеэ зовоож яанаа, алхаад л хүрч болно шүү дээ" гэж хэлж байсан ч би гүйх л ёстой. Энэ бол миний хувьд аливаад хандах хандлага минь болдог. Бид бие хүн болж төлөвших шилжилтийг туулж байгаа өсвөр насныхан. Энэ нь магадгүй, насан туршдаа бусдад үнэлүүлэх зан суртахуун минь энэ мөчид тогтох болно гэсэн үг. Мэдээж бидний хэн нь ч азгүй, ааш араншин муутай, амжилтад хүрч чадаагүй нэгэн болохыг хүсэхгүй. Тэгвэл бид өөртөө эерэг чиг хандлагыг аливаа үйл үйлдэл бүхэндээ сонгосноор амжилтад хүрнэ.-Г.Галбадрах: Зорилго нь тодорхой болох юм бол хүмүүс маш олон оролдлгыг хийж чаддаг. -Б.Халиунаа: "Үүнийг хийгээд үзье, бүтэхгүй байсан ч би алдахгүй" гэж өөртөө хэлдэг. Хэрэв бүтвэл сайн. Бүтэхгүй байхад энэ нь туршлага болж үлдэнэ. Харин дараагийн удаад би арай өөрөөр хандана. Хүн ер нь өөрөө л хичээгээд байх юм бол ажил үйлс аяндаа л бүтээд байдаг. Би энэ жил сургуулиа төгсөхөөс өмнө 7 сургуулд өргөдлөө өгсөн. Эхний сургуульдаа өргөдлөө өгөхдөө, "бүтвэл сайн, бүтэхгүй байсан ч би алдахгүй" гэж бодсон. Гэтэл эднээс -University of California Los Angeles (UCLA) -University of California San Diego (UCSD) -University of California Santa Barbara (UCSB) -California State University Nortridge (CSUN) 4 сургууль зөвшөөрсөн хариу ирүүлсэн. Тэгээд би эндээс UCLA -г сонгосон л доо.-Г.Галбадрах: Энэ сонголтод тань юу нөлөөлсөн гэж? -Б.Халиунаа: UCLA бол АНУ-ын тэргүүлэх сургуулийн нэг төдийгүй, Калифорнь муждаа эхний 2-т ордог, энэ чиглэлээрээ дэлхийд эхний 25-д багтдаг юм билээ. Энэ жил энэ сургуульд элсэхээр 90 гаруй мянган сурагчид хандсанаас 10 орчим хувь нь суралцах боломжтой болсон гэсэн.-Г.Галбадрах: Цаашид ямар мэргэжлээр суралцах бодолтой байгаа вэ? -Б.Халиунаа: Би олон улсын харилцааны чиглэлээр суралцаж, тэр дундаа дипломатч болох сонирхолтой. Би солонгос англиар ярьдаг, бас хятад хэлийг сонирхож байгаа. Өөр ч олон хэлийг сурах хүсэлтэй. Монгол орон минь газар нутаг их томтой. Ихэнх нь ашиглагдахгүй байгаа. Магадгүй ирээдүйд энэ чиглэлээр гадаадын олон улс орнууд сонирхох байх. Тэгэхээр бид өөрсдөө гадаад харилцааны чиглэлээр сайн мэргэжилтэн болох хэрэгтэй байна. Ер нь дэлхий ертөнц хил хязгааргүй, нээлттэй болж байгаа нөхцөлд гадны улс орнуудтай харилцах харилцаа их чухал. Бид одооноос л Монгол орныхоо ирээдүйн талаар бодож байх хэрэгтэй болно. Миний дараагийн мөрөөдөл болон алхам минь Stanford-ын Их сургууль байх болно.-Г.Галбадрах: Баяр хүргэе, өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, зорилго байна. Дипломатч болох хүнд маш олон чадварууд хэрэгтэй. Түүнээс гадна хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, соёл болон хөгжил ч их чухал байх. -Б.Халиунаа: Тэгэлгүй яахав, өөрийгөө бэлтгэнээ. Би 10-р ангид байхаасаа ажил хийж эхэлсэн. Солонгос ресторанд кассчин. 7 хоногт 10 цаг ажилладаг юм. Мөнгөндөө гол нь биш, хүмүүстэй харилцаж сурахад их хэрэг болж байгаа. Харин авч буй цалингаараа өөрийнхөө ойр зуурын хэрэгцээг хангачихна. Ингэж ажиллахдаа мөнгөний үнэ цэнийг л их сайн мэддэг болж байна. Хүмүүс хэрхэн ажиллаж, амжиргааны өртгөө олж, яаж зарцуулдагийг анзаарч байгаа. Би ер нь азтай. Дандаа л сайн хүмүүстэй тааралддаг юм. Тэгж уулзаж найзалсан хүмүүстэйгээ одоо хүртэл холбоотой байдаг. Заримдаа янз бүрийн хүмүүстэй тааралддаг. Хэрвээ надад таалагдахгүй бол зай бариад л холдчихдог. Заавал муудалцах хэрэггүй юм шиг билээ. Солонгосчуудын ахмад хүмүүсээ их хүндэлдэг, дүү нараа сайн асардаг заншил нь надад их таалагддаг юм. Монголчууд ч бас тийм заншилтай байсан, харин одоо жаахан алдагдаад байгаа юм шиг санагдаад байдаг юм.-Г.Галбадрах: Гэхдээ энэ нь залуус та нараас их шалтгаална шүү дээ. Гэр бүлийнхнээ танилцуулаач. -Б.Халиунаа: Манай ам бүл 4, аав ээж дүүгийын хамт амьдардаг.Аавыг минь Гомбын Баярсайхан, ээжийг минь Батцэрэнгийн Энхжаргал, дүүг минь Тэлмэн гэдэг.Миний дүү одоо дөнгөж 4 настай.-Г.Галбадрах: Энэ жил ахлах сургуулиа амжилттай төгсөж, АНУ-ын нэр хүндтэй сургуульд элсэж байгаад тань баяр хүргэе. Уулзаж чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанд баярлалаа. Цаашдын хичээл сурлагад тань амжилт хүсч, өөдрөг хүсэл мөрөөдөл тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе. -Б.Халиунаа: Танд ч бас их баярлалаа. Бид АНУ-ын соёл боловсрол, хуулийн орчны хүрээнд өсөн торниж байгаа "шинэ үеийнхэн". Аав ээж нарын минь хөлс, хөдөлмөр энэ цаг мөчид биднийг хүргэж ирлээ. Цаашдаа "Монгол" хэмээх эрхэм нэрийг хадгалан хамгаалж явах нь бид бүхний хичээл, хөдөлмөр зүтгэлээс хамаарах ёстойг ухаарах хэрэгтэй болж байна. Бид дор бүрнээ хичээх болноо. ...Лос-Анжелост би тэдний гэрт зочлон очиж Б.Халиунаатай уулзаж ярилцсан юм. Б.Халиунаагийн хэлсэнчлэн өдгөө гадаадын олон улс орнуудад төрж өсч, суралцаж байгаа монгол хүүхдүүд бол "шинэ үеийнхэн". Өсч хүмүүжиж байгаа орчноосоо хамаараад тэдний сэтгэхүй болон төлөвшил нь огт өөр байгаа. Энэ бол анхаарч судлах ёстой шинэ үзэгдэл. Бас бидний санааг зовоосон асуудал. Миний мэдэхийн АНУ-д ажилаж амьдарч байгаа аав ээжүүдийн олон хүүхдүүд мундаг сайн яваа. Бас болохгүй бүтэхгүй, санаа зовоон шаналгаж байгаа хүүхдүүд ч бий. Б.Халиунаа бол тэдний л нэг. Хамгийн мундаг нь ч биш ч тэдний нэгэн төлөөлөл. Тийм болохоор би уулзаж ярилцахыг хүссэн хэрэг. Эндээс бид олж харах зүйлээ олж харах, анзаарах цаг болж байна. Ажил амьдралын ачаа болон амжиргааны өртгөө залгуулах гэж үүртэж яваа олон монгол эцэг эхчүүд өөрсдийнхөө жаргалын төлөө бус, үр хүүхдийнхээ сайхан ирээдүйн төлөө л зүтгэж байгаа. Харин үүнийг ойлгож талархаж байгаа, эс ойлгож тэнэглэж байгаа нь хэд болохыг бид мэдэхгүй. Харин тэдэнд олон олон сайн "үлгэр жишээ" хэрэгтэй байгааг бид сайн мэдэж байгаа. Тийм болохоор ийм монгол хүүхдүүдийг сурвалжлан олж тэдний тухай бусдад сайн жишээ болгон, байгаа олон боломжуудыг мэдрүүлэх хэрэгтэй байна. Үүний төлөө энэ олон мэдээллийн сувгууд ажиллаж байвал сайн сан. Үр хүүхдээ "эрхэм баян" гэж үзэж, "номонд мэргэн, нойронд сэргэг" байхыг сургаж, "эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чимэх"-ийг захидаг Монгол үндэстэн бидний үнэт чанаруудын нэг нь энэ. МОНГОЛЫН САРУУЛ УХААНТ ҮРС ОЛОН БОЛТУГАЙ.Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах e-mail: gala_mn@yahoo.com Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. 2012-05-06
Сэтгэгдэл (0)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ 16:29 Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлсэн.
»»
Архангай аймгийн Булган ууланд нутагшуулсан янгирын тоо толгой 70 болж өссөн байна 16:22 Б улган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
Б улган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.
»»
ОУЭШ-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд хориг тавьж буйгаа АНУ мэдэгдэв 15:52 Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-д Ази, Номхон далайн бүсийн орнуудыг төлөөлөн сонгогдсон манай улсын шүүгч
»»
Татварын багц хуулийг энэ ондоо багтаан өргөн барина 15:49 УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.22/-ийн ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн шинэчлэл, Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн танилцуулга, Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт,
»»
Барилгын хөгжлийн төвийн ээлжит шуурхай хурал боллоо 15:23
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.12.22/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал,
»»
Хадгалалтын горим алдагдсаны улмаас “Миний Монголын сүү” гашилж, зах зээлээс татжээ 15:19 Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
Үндэсний ууган үйлдвэр “Сүү” ХКийн энэ сарын 13-наас хойш зах зээлд нийлүүлсэн зарим төрлийн бүтээгдэхүүн гашилж,
»»
“Хүний угаалгын машин” ирэх онд худалдаанд гарна 15:16 ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
ОСАКА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /Kyodo/. Японы Осака хотод энэ онд болсон Дэлхийн экспогийн үеэр
»»
Оюутолгойн сонсголын тогтоолын төслийг Монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв 14:39 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
»»
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
»»
Галаас амьд үлдсэн Б. Амин-Эрдэнэ охин энгийн тасагт шилжин эмчлүүлж байна 13:22 2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
2025.12.02-ны өглөө 07:30 орчимд Хийдийн сууринд өвлийн дүнзэн байшин шатаж дотор нь байсан 16 настай хүү 11 настай охин дүүгээ галаас авраад өөрөө гарч чадалгүй бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.
»»
О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина 13:08 Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
»»
Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх 12:51 Дэлхийн дөрвөн том тал нутгийн нэг гэгдсэн Хөлөнбуйрын өрцөнд байрлах Хуучин Барга хошуу нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт мэдэгдэхүйц дээд амжилттай хөгжиж байгаа бөгөөд “Мэргэл гол”, “Улаан толгойт хонь”, “Хуучин Барга үхэр”-ээр олон түмний сэтгэлд хоногшжээ.
Урчуудын “уулзалт” үргэлжилсээр 12:43 Хятадын Урчуудын Эвлэлийн орлогч дарга, нэрт зураач Ван Лайвэнь 11-р сарын 08-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотноо “Түмэн газрын цайны зам” Хятад, Монголын зураачдын хамтарсан уран бүтээлийн аяны багийнхантай уулзлаа.
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ 12:38 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх
»»
Оюутан малчин Шугар 12:37
Уг нь “усны тунгалаг өвсний соргогийг даган " оторлож нүүдэллээд байгаль ахуйгаа сэргээж, экологийг хамгаалж байсан бол, одоо суурьшил амьдралд бүрмөсөн шилжснээр, бэлчээр тачирдахаас урьдчилан сэргийлж бас жилийн орлогоо нэмэгдүүлж чадсан залуу малчин Шугарынханд бид 11- р сарын 4-ий өдөр зочилсон юм.
Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа 12:35 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилах багийн баруун замын сэдгүүлчд Ордос хотын Отогийн Өмнөд Хошууны Нанс суурины Сүлд гацааны малчин Заяагийнд хүрлээ.
Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ 12:32 “Умард хязгаар, Үзэсгэлэнт хаалга - Хятад, Монголын соёлын солилцооны улирал” арга хэмжээ 11-р сарын 03-ны өдөр буюу өнөөдөр ӨМӨЗО-ны Эрээн хотод нээлтээ хийлээ.
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ 12:28 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 11-р сарын 03-ны өдөр Хөх хотод эхэлсэн байна.
Нигерид хулгайлагдсан 130 хүүхдийг чөлөөлжээ 11:54 АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
АБУЖА, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /DW/. Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн
»»
Ихэнх нутгаар цас шуурч, зам гүвээнд халтиргаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана 11:44 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн
»»
Цагдаагийн байгууллага энэ оны 11 сарын байдлаар 105,770 хэргийг шалгасан байна 11:35 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 395 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
»»
ЭМД-аар хөнгөлөлттэй хэвтэж эмчлүүлэх хувийн эмнэлгүүдийн жагсаалт 11:28 Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой дараах эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт,
»»
Социал Демократ Монголын Оюутны Холбоог Н.Лхагвабаяр удирдахаар боллоо 11:26 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өнөөдөр /2025.12.20/ Тусгаар
»»
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
»»
Монгол улсын шадар сайд Т.Доржханд, "JP Morgan" хөрөнгө оруулалтын банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа 11:13 Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
Шадар сайд Т.Доржханд АНУ-д хийсэн айлчлалын үеэр Нью-Йорк хотноо “JP MORGAN” хөрөнгө оруулалтын банкны
»»
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 10:58 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хамтаар замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон
»»
Өнгөрөгч 7 хоногт алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалав 10:54 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.15-12.21/ нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл,
»»
"ДХИС-ийн нэг өдөр" рийлийн уралдааны шилдгүүд тодорлоо 10:49 Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
Сонсогч, оюутнуудын бүтээлч байдал, дүрслэх ур чадвар, богино контент хийх сонирхлыг дэмжих зорилгоор Олон нийттэй
»»
ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЭЗҮ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА 17:23 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
»»
Нийтийн тээврийн дараах гурван чиглэлд өөрчлөлт оруулжээ 16:49 Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн чиглэл шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
»»
Чуулган: Усны сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгажээ 15:58 УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.19/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Түгээмэл
»»
Ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний нөөц нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцлоо 15:54 Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын
»»
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
»»
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
»»
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин, суррон хүлээлгэж өглөө 13:50 НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
НИТХ-ын дарга А.Баяр Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.
»»
ГЕГ: 2025 онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна 13:48 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийг “Чингис хаан” олон улсын нисэх
»»
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
»»
Оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин болон багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 12:19 С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
С.Амарсайхан: Налайх дүүргээс оны онцлох хүүхэд болсон М.Энх-Үжин, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэхээр шалгарсан багш нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ
»»
Н.Учрал: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлье! 12:13 Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй
»»
Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ 12:05 2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны
»»
21 улсад суух Элчин сайд нарыг томиллоо 19:07 Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
»»
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 18:36 Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн
»»
Чуулган: Монгол улсаас гадаад улсад суух элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох тухай Монгол улсын ерөнхийлөгчийн саналыг дэмжив 18:33 У ИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
У ИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.18/-ийн үдээс хойших хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн
»»
Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ 15:48 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаанаар Элчин сайд нарыг
»»
Өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурахыг малчдад анхааруулж байна 14:23 Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө
»»
Ахмадууд шинэ зээл хүсэхэд банк “хуучнаа сунга” гэж байна 13:16 Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
Тэтгэврийн зээлийн хугацааг сунгах нэрийн дор хүүг уртасгав. Ахмадууд шинээр тэтгэврийн зээл авах хүсэлт гаргахад
»»
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг "Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв"-д нэгтгэлээ 13:02 Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг
»»
Сэтгүүл зүйн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг боллоо 13:00 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал: Сэтгүүлчийн хандлага,
»»
Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос эхлэн YouTube-ээр шууд дамжуулна 13:00 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /Kazinform/. Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос
»»
Эрчим хүчний дэд сайд Сугаржавын Далхаасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа 12:59 Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон
»»
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
»»
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
»»
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
»»
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
»»
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
»»
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
»»
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
»»
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
»»
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
»»
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
»»
Украин Каспийн тэнгис дэх ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд хоёр дахь удаа цохилт өглөө 09:50 Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
Украины зэвсэгт хүчин Каспийн тэнгис дэх ОХУ-ын хоёр газрын тосны өрөмдлөгийн тавцанд цохилт өгсөн гэж Украины
»»
Австралид 15 хүний аминд хүрсэн зэвсэгт халдлагыг аав хүү хоёр үйлджээ 09:27 Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
»»
Зеленський: НАТО-д элсэх зорилгоосоо татгалзахад бэлэн. Энэ бол бодит буулт 09:21 Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч болон Европын холбоотнуудтай Берлинд уулзах үеэрээ
»»
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
»»
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
»»
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
»»
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
»»
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
»»
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
»»
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»