 |
|
 |
|
Монгол төрийг дархлаагүй болгогчид |
|
|
 |
|
 |
Монгол төрийг дархлаагүй болгогчид
2012-05-07Монголын ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглаж, төр, засгаа бэхжүүлж, улс орноо бүтээн босгосон нь саяхан юмсан.  Харин төр, засаг нь хүчтэй, улс орныхоо төлөө ажилладаг, ард түмэн нь ажил хөдөлмөртэй, амьдралын баталгаатай, боловсрол мэдлэгтэй, соёлтой тэр Монгол өнөөдөр яачихсан юм бэ. Монголын төр яагаад ийм үлбэгэр, сулбагар болчихов. Эрх мэдэлд шунан дурлагч нөхдүүдийн хулгай, дээрэм, луйвар, хээл хахууль, хуйвалдаан, тохиролцоо, ашиг хонжоо, мөнгөний бузар шунал, ёс бус, шударга бус вирусээр халдварласнаас болж Монгол төрийн дархлаа суларч, халууран дагжиж байна. Цөөн тооны эрх мэдэлтнүүд ард түмний төрийг өвчлүүлчихсэн байна бүр хүндэрүүлчихсэн байна. Монголын төрийг ийм байгаа дээр нь бүр мөсөн устгах гэсэн, сүйрүүлэх гэсэн харь сэтгэлтэнгүүд төрийн сайдын зөөлөн суудалд заларч, эрх мэдэлд хүрснээр эх орныг минь хар бараан сүүдэр нөмөрч, хэзээ мөдгүй Монголыг минь булшлахыг санаархагчид олширч байна. Сульдсан төрөө босгох гэсэн ард түмний хүчийг ч тэд сулруулж, эрч хүчийг нь, итгэл үнэмшлийг нь мохоож, дархлааг нь байхгүй болгох гэж олон жил муйхраар зүтгэцгээлээ. Эрх мэдэлтнүүдийн хүссэн бүхэн нь тэдний санаснаар нь болж, сэтгэлчлэн бүтсэн ажээ. Тэд ард түмний төлөө юу ч хийхийг үл хүсэн зүгээр л сууснаар нь энэ бүхэн баталгаажиж байна. Сайн сайхан амьдралыг хүссэн ард түмэн яван явсаар харин ч бүр эсрэгээрээ ядуурал, доройтлын туйлд нь хүрчихжээ. Энэ бүхэн бол ард түмний буруу бишээ. Хэзээд амьдралаа муугаар төсөөлдөг, ядуу дорой явъя гэдэг хүн энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Үргэлж л сайн сайхан руу, гэрэл гэгээ рүү хүмүүс тэмүүлдэг. Харин Монголын төрийг сульдаагсад, төрөө дээдэлдэг ард түмэнд зөв гарц зааж өгч, амьдралыг нь чиглүүлж, ажил хөдөлмөрөөр хангаж, төрийн үүргийг биелүүлж, тусыг үзүүлсэнгүй. Зөвхөн архи уусаар, хаягдал түүсээр, ядуугаараа хорвоог орхих гашуун замд л эргэлт буцалтгүй хөтөлсөн. Яагаад гэвэл архи гэдэг ашигтай бизнес, ард түмнийг аргандаа оруулахад туслах хэрэгсэл нь учраас улс төрч нэрт луйварчид түүнийгээ л дэмждэг, бас сурталчилдаг юм байна Монголын төрийг сульдаагч авлигачидад чадварлаг гэгч нь хийж чаддаг юм нь нилээдгүй их бололтой. Монголын ирээдүй, залгамж халаа болсон үр хүүхэд харангадаж, өлбөрч, хаягдлаар гол зогоож, гудманд гулга гуйж, хүний хөлийн тоосон дунд балчир бага насаа үдэж байна. Үүнийг тэд л хийсэн. Тэгээд та бүхэн үүнийг хүүхэд юу хийгээд, хаагуур явах нь тэдний эрх гэж донгоссон. Энэ улс орныг босгож, улс шиг улс болгохын төлөө зүтгэсэн азай буурлууд хогон дунд хоосон ходоодтой тэнүүчилж байна. Үүнийг та бүхэн бас л хийсэн. Бүтээж босгосон бүхнийг нь нураачихаад, төрж өссөн үеийг нь шорон гэж тохуурхчихаад, өнөөдөр та бүхэн тэднийг тамд тарчилгаж амьдруулж байна шүү дээ. Өвгөд хөгшид, өндөр настнаа энэ улс орны төлөө зүтгүүлж, зүтгүүлчихээд үлдсэн насанд төрөөс нь харж, хандаж буй тань энэ үү тэгээд. Эмс охид нь өнөө маргаашийн өчүүхэн амьжиргааны төлөө харийнхны өмнө энгэрээ задгайлж, цусаа бузарлаж байна. Та бүхэн хэвлэл мэдээлэл бүх юм чөлөөтэй гэчихээд түүгээрээ садар самуун, архи тамхи л сурталчилж, үнэнийг бус худлыг түгээхийг үүрэгдэж, бар цэнгээний газруудыг дэлгэрүүлж, албаар гэмээр хяналтгүй орхиж, их дээд сургуулиуд нь сурсан нэр зүүлгэж, хаана ч хүчингүй диплом өвөртлүүлж, худалдагч, үйлчлэгч, зөөгчийн ажил л тэдэнд бэлдэж өгсөн.
Монгол охидыг бараа мэт сонгож, бие хаа царай зүсээр нь шилж ажил нэрт секс боолчлолын газартаа оруулж, хариас экспортлогдсон хар ажлын мануухайнуудын өврөөс өөдөс талх олж идэхээс өөр аргагүй бараан амьдрал руу та нар л түлхсэн. Идэр залуус нь хар ажлын боол болох гэж харь улс руу жагсаалаараа хөвөрч байна. Үүнийг бас нөгөө л эрхмүүд хийсэн. Эх оронд нь өчүүхэн бага боолын хөлстэй, харуул манаа, барилга шаврын ажил л бэлдэж өгч, амь зогоохын тулд харийн улсыг шүтэхээс өөр замгүй болгож байна. Тэдэнд зориулагдах баялаг хахуулийн мөнгөөр солигдож, тэдний үр хүүхдийн үнэтэй сургуулийн төлбөр, спорт машин, брэнд хувцсанд л зарцуулагдаж, насан туршийн хэрэглээ нь болсон мансууруулах бодисонд нь нөөцлөгдөж, Монгол хүний цус, нулимс, харууслыг нь тэд ууж идэж байна. Үлдсэн цөөхөн Монгол нь үхлийн хор залгилж, үнсэн саарал хотдоо овооролдон бөөгнөрч байна. Үүнийг бас тэд л хийсэн. Улс орон даяараа ажилгүйдэлд, ядууралд нэрвэгдэж, өл залгахын тулд хаягдал ихтэйгээр нь Улаанбаатарыг зорьж байна. Ажилгүйдлээр дарлуулж, ядуурлаар туйлдаж, мухар сүсгээр тархиа угаалгасан ард түмний дархлаа бас суларчээ. Улс орон захаараа эзгүйрч, хүн ард нэг газраа бөөгнөрч мал шиг хашигдаж байна. Уул уурхайг шүтэж, улс орны баялаг гадагшаа үер адил хурдтай гэгч нь урссаар. Төр нь бузар буртганд хутгалдаж, сульдан доройтож, олон түмэн нь бараан амьдралд дунд шигдэн живсэн Монгол орон нуран унаж байна. Эрх мэдэлтнүүд энэ бүхнийг зогсоохыг үнэндээ хүссэнгүй, хүсэх ч үгүй биз. Улс орны баялгийг өдөр шөнөгүй зөөн худалдаж Монгол оронд нүүрсний л улс төр хийж, нүүрсний л эдийн засгийг ярьж, нүүрсний ордуудаа барьцаалж зээлсэн мөнгөнийхээ хэлтэрхийгээ ард түмэндээ хаяж өгсөн нийгмийн бодлого явж, ард түмэн элгээрээ хэвтэж байна. Энэ нь төр ямар ч хүчгүй, бодлоггүйн бэлээхэн жишээ болж байна. Газар шороо, ард түмэн, тусгаар тогтнолтой байж гэмээнэ тухайн төр оршин тогтнодог. Түүнээс бус хоёр нам, хоёр зуун тарган баян тэдгээрийн залгамжлагч шалдан банди нар төрийг бүтээдэггүй мөн мөнхөд удирддаггүй юм. Ийнхүү Монголын төрийг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, бузар мөнгөөр холбогдсон цөөн хэдэн луйварчид ашиг хонжооны төлөө дархлаагүй болгож хувьдаа өмчилсөн байна. Төр хүчтэй, чадварлаг байж гэмээнэ улс орон өндийдөг юм. Мөн ард түмэн мэдлэг, боловсролтой байж гэмээнэ төрийг самууруулагчдын ов мэхэнд автагддаггүй юм. Сульдсан төрөө хэрхэн дархлаатай болгох вэ. Ард түмэн төрөө шинээр хэрхэн урлан бүтээх вэ.
Ард түмэн хүчтэй шинэ төрөө бүтээхийн тулд юуны урьдаар төрд үүрлэсэн бузар буртаг, элдэв янзын нян, вирусийг яаралтай цэвэрлэх шаардлагатай байна. Мөн төрд шигдэж нуугдсан хувалз, хачигнуудаас салж, шимэгч паразитуудыг нь зайлуулах хэрэгтэй. Тэгж байж төр цэвэршинэ. Төр цэвэршсэний дараа ахиад халдвар оруулахгүй тулд дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Үүний тулд элдэв янзын гэмт хэрэгтэн үүрлэсэн нам нарт гэмт хэрэгтэн, бизнесийн бүлэглэлүүдийн үүр уурхайг цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд Монголын улс төрийн бүх намууд татан буугдаж, гишүүнчлэл нэрээр ард түмнийг хагалан бутаргаж барьцаалсныг нь таслан зогсоож, гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй. Бизнесийн бүлэглэлүүдээс санхүүжиж тэдний төлөө ажилладаг байдлыг нь таслан зогсоож төрөөс санхүүжүүлдэг болгох хэрэгтэй. Улс төрч нэрээр Монголын ард түмний амьдралаар тоглож, ард түмнийг басан доромжилсон өнгөрсөн хорин хэдэн жил төрийн ордонд үүрлэсэн ямар ч бүтээмжгүй, мэхлэгч, хуурагч нөхдүүдийн улс төрийн амьдралд ард түмэн цэг тавих ёстой.
Хүн төрөлхтний жишгээр Монгол орноос хулгайлж, хумсалж, луйвардаж, дээрэмдэж олж хураасан бүх хөрөнгө мөнгийг нь Монгол улсын санд буцаан хурааж, ард түмний алдагдсан амьдралыг нь буцаан босгоход нь зарцуулагдах хэрэгтэй. Уул уурхайн лиценз нэрээр олгогдсон, луйврын замаар хийгдсэн, Монгол улсад ашиг орлого оруулахгүй байгаа болон Монголыг нилэнхүйд нь торлосон бүх лиценз, гэрээг хүчингүй болгох хэрэгтэй. Монголын ард түмнийг мунхруулан, худал хуурмаг бүхнийг үнэн мэтээр түгээсэн, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагуудад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Мөн ард түмний тархи угаасан, мухар сүсгийг мэдлэг мэтээр ойлгуулсан, ард түмнийг оюуны том хямралд оруулсан оюуны терроризм үйлдэгч нарт хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Эх орондоо байж харийнхны өмнө боол мэт байсан Монгол хүн үнэ цэнээ алдсан гашуун амьдрал цэглэгдэж, Монгол хүн эх орондоо хэзээд эзний ёсоор амьдарч, эрхэм байж, энэ улс оронд гаднын хэнбугай ч дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэх явдал таслан зогсогдсон Монгол улсын төлөө, Монгол хүний төлөөх цоо шинэ үндсэн хууль гаргах хэрэгтэй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал холилдсон ямар ч хяналтгүй, хэн юу дуртайгаа хийж болно гэсэн заваан, бохир улс төрөөс ангижрах ёстой. Шүүх гэх биеэ даасан байгууллагыг Ерөнхийлөгчийн атган дор оруулсныг халах хэрэгтэй. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал, Шүүх гэсэн байгууллагууд биеэ дааж, тэнцүү эрх мэдэлтэй байх ёстой юм. Хэн юу хийснээ хариуцдаг, буруу хийсэн бол хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Улс төрд биенээ хянасан хатуу хяналт байх ёстой юм. Улс төрийн намууд төлөвшиж, үзэл баримтлалаа тодорхой болгож, эрх баригч, сөрөг хүчний үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой. Нэг хөнжлийн онол гэж хаана ч байх ёсгүй. Дуртай үедээ тэврэлддэг, дургүй нь хүрэхээр салдаг гаж үзэгдэл цэглэгдэх болно. Улс төрд цэвэр, мэдлэгтэй, хүчирхэг, Монголын төлөө ажиллах шинэ хүчнүүд өсөж өндийх хэрэгтэй. Ингэснээрээ Монголын цоо шинэ эрин үе ирнэ. Монгол төр хүчирхэг, бардам байх тэр цаг ч ирнэ. Ард түмний хувь заяагаар тоглосон хэн боловч адаг сүүлдээ тэдний туулсан хүнд амьдралаар амьдрах жамтай. Мөнхийн эрх мэдэл, мөнгө хөрөнгө, дарангуйлал гэж хаана ч байдаггүйг хүн төрөлхтний түүх хэдийнээ нотолчихсон байгаа. Хэдий их мөнгө, эрх мэдэл байлаа ч уурссан, тарчилсан ард түмний хилэнг зогсоож дийлэх хүч гэж хаана ч байдаггүй юм. Ард түмний төлөөх төрийг хичнээн өвчлүүлж, дархлаагүй болголоо ч хэзээд эмчлэх эмч, эм тариа нь зөв зүйлийн төлөө зүрх сэтгэлтэй ард түмэн байдаг юм. Эрх мэдэл, эд хөрөнгө мөнх биш харин ард түмэн, төр хэзээд мөнх оршдог гэдгийг эрх мэдэлтнүүд ухаарах цаг нь болсон. Аугаа Монголын хойч нь аугаа Монголыг бүтээж чадах чадалтай байх болно. Мөн мэдлэгтэй, ухамсартай байх болно. Дэлхийн их гүрэн эргэн ирж, дэлхийн шинэ эзэд суудалдаа залрах цаг наашилсаар байна. А. Ганболд |
| Монгол төрийг дархлаагүй болгогчид |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
Засгийн газрыг огцруулах саналыг 35 гишүүн дэмжээд байна 15:46 Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|