|
|
|
|
Т.Амина: Ажилаа хийгээд сууж байхад "Хүүе Амина байна ш дээ" гэж гайхах хүн цөөнгүй |
|
|
|
|
|
Т.Амина: Ажилаа хийгээд сууж байхад "Хүүе Амина байна ш дээ" гэж гайхах хүн цөөнгүй
2012-05-05Дуучин Т.Аминатай уулзаж ярилцлаа. -Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе? -Баярлалаа. Ган замчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. -Амина тун завгүй хүн бололтой, олж уулзах гэж нэлээд юм боллоо шүү. Үргэлж ийм завгүй байдаг уу? -Ер нь, сурахын хажуугаар ажилладаг болохоор миний цагийн хуваарь иймэрхүү л байдаг. Одоо бол сургуулиа төгсөх гээд нэлээд ачаалалтай байна. Хажуугаар нь, бас энд тэндхийн арга хэмжээнд оролцоно. Зав тун бага шүү. -СУИС-ийг төгсөж байгаа байхаа? -Тиймээ, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийн төгсөх курсийн оюутан. Дээр нь, би чинь Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд тав дахь жилдээ ажиллаж байгаа бас төмөр замчин хүн шүү дээ. Энэ оны хувьд шинэ жилээр нэлээд ачаалалтай байсан. Үргэлжлүүлээд он гараад дипломын ажилдаа орсон. Ямартай ч дипломоо амжилттай хамгаалаад хамгийн өндөр үнэлгээг авч нэгд жагссан. Гуравдугаар сард үйлдвэрлэлийн дадлагаа Улсын филармоний "Баян Монгол" чуулгад хийлээ. "Баян Монгол" чуулгын хөгжимчидтэй хамтраад ангиараа уран бүтээлийн тоглолт хийлээ. Тавдугаар сарын 11-нд улсын шалгалтаа өгнө. Энд мэргэжлийн зургаан дуугаар шалгалт өгнө. Шалгалтдаа бэлдээд байна. Хажуугаар нь хөдөө гадаа явахаас өгсүүлээд ажил мунддаггүй ээ. Би вокзалд лавлан мэдээлэгчээр ажилладаг. Энэ маань бас хариуцлагатай ажил учраас он гараад ээлжийн амралтаа, үргэлжүүлээд чөлөө авчихсан байгаа. -Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос манай уншигчдад сонирхуулаач? -Энэ ондоо багтааж цомгоо гаргах гээд ажилдаа орчихсон байгаа. Эхнээсээ уран бүтээлүүд маань гарч байна. Цомгийнхоо ажил дээр мэргэжлийн уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчидтай хамтарч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд "Би чамд хайртай" гэж дуу гаргасан. Одоо клипний зураг авалтдаа ороод явж байна. -Багаасаа дуулдаг байсны хувьд мэдээж дуучин болох таны гол зорилго байсан байх. Яагаад замд нь төмөр замчин болчихов оо? -(Инээгээд) Ерөнхийдөө гэр бүл нөлөөлсөн. Миний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Хоёрдугаарт, манай Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх.. Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо. -Та одоо мэргэжлийн дуучин болж байна. Тэгэхээр уран бүтээлийн замаа хөөгөөд явчих нь ээ гэж ойлголоо? -Тиймээ. Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ миний сонгосон мэргэжил. Гэхдээ хүмүүс намайг төмөр замчин гэдгийг мэддэг л дээ. Ажлаа хийгээд сууж байхад "Хүүе Амина сууж байна ш дээ", "Нөгөө дуулдаг охин сууж байна ш дээ" гэж гайхдаг хүн цөөнгүй таарна. Ер нь, хүнд ажил алба, хариуцлага, нийгмийн оролцоо гэж зүйл бий. Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн. Төмөр замын байгууллага маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил шүү дээ. Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг. Энэ бүхэн эргээд миний сурч, хөдөлмөрлөх, ачаалал даах чадварт бас их нөлөөлсөн гэж боддог. Жишээ нь, би өглөө таван цагт ажилдаа явна. 5.30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байна. Өдөр 14.00 цагт тараад хичээлдээ явна. Хичээлээ тараад орой хоёр гурван газар амьд хөгжимтэй дуулна. Дөрөв таван жил л ийм цагийн хуваарьтай явж ирсэн. Зуны амралт болоод оюутнууд орон нутаг руугаа яваад амардаг бол миний хувьд ажлаа хийж л байдаг. Ээлжийн амралтаа аваад одоо л нэг амаръя гэхээр хичээл эхлэх жишээтэй. Амралтын үе, чөлөөт цаг маш хомс. Гэхдээ миний хувьд цагаа зав зохицуулж, ажлаа хуваарилж сурсан даа. Дээрээс нь, хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдэж авсан. Ер нь, хөдөлмөрлөснөөр хүн хүмүүждэг, төлөвшдөг юм болов уу гэж боддог. Төмөр зам маш том айл. Энэ том айлын нэг гишүүн нь болоод явж байгаадаа их бахархдаг. - "Universe best songs" тэмцээнд оролцсон нь таныг бас олон түмэнд нээсэн байх гэж боддог? -Би хүүхэд байхаасаа дуулсан. Хоёрдугаар ангиасаа аравдугаар анги төгстөлөө дуулсан. Энэ долоон жилийн хугацаанд би 21 аймаг, 120 гаруй сумаар явж бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн. Хүүхэд байхдаа дуулж байсан гэдэг утгаараа хүмүүс ер нь гадарлана. Яг оюутан болоод хажуугаар нь ажиллана гэхээр бие даасан уран бүтээл хийхэд цаг зав хомс байсан. Бэлтгэл курсдээ орос дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, түрүүлж байсан юм. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа "Universe best songs" уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд ангийнхантайгаа сэтгэлийн хөөрлөөр гэх үү дээ, оролцсон нь бас сайхан дурсамжтай. Ер нь уралдаан тэмцээн гэдэг аливаа хүнийг хөгжүүлдэг, өөрийгөө олж авах, өөртөө тавих шаардлага ендөрсөхөд их нөлөөлдөг шиг санагддаг. -Уран бүтээлч хүний хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ? -Хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой. Би эрүүл мэндийг л их чухалчилдаг. Түүний дараа ажил хөдөлмөр, гоо сайхны асуудал орох байх. Би эрүүл байх нь өөрөө гоо сайхан гэж ойлгодог. Төгөлдөржихийн хувьд хүн гоо сайхандаа цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд яг тогтмол гоо сайханд ороод, үсээ янзлуулаад, нүүрэндээ маск тавиулаад байдаггүй. Залуу хүний хувьд гэрийн нөхцөлд сүүгээр угаах, айргаар шавших, мөсөөр арчих гээд арьсаа арчлах энгийн арга хэрэглэдэг. Нэг их оо энгэсэг түрхээд байдаггүй л дээ. Одоохондоо бол болж байгаа. Нас насанд тавигдах шаардлага байна ш дээ. Тэр үедээ бол өөр хэрэг. Яахав шаардлагатай үед мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллалгүй яахав. Тэрнээс өдөр тутамдаа бол нэг их будаад байдаггүй. Нүдээ л буддаг. Ер нь би чинь натур хүн шүү дээ. -Чөлөөт цаг хобби гэвэл? -Хобби гэвэл хөгжим сонсоно, дуулна, бүжиглэнэ. Бас ном унших дуртай. Хэдийгээр надад чөлөөт цаг бага байдаг ч өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ цаг гаргахыг хичээдэг. Бүжгийн тал дээр өөрийгөө хөгжүүлэх ч гэдэг юм уу. Хааяа зааланд очиж гүйнэ, хөлсөө гаргана. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Турах жингээ барих гэдэг утгаараа биш. Ер нь, туранхай байна гэдэг сайхан гэсэн ойлголт биш шүү дээ. Эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог. Би ер нь таргалалтаас айдаггүй. Дэглэм ч барьдаггүй. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор энэ тал дээр санаа зовохгүй. -Танай гэр бүлд өөрөөс чинь өөр урлагийн хүн бий юу? -Байхгүй. Өвөө маань залуудаа дуулж хуурддаг, сайн дурын уран сайханч байсан гэдэг. Ээж ч бас хүүхэд байхдаа дуулдаг байсан гэсэн. Манайхан намайг дуучин болно гэхэд эхлээд дэмждэггүй байсан ш дээ. Хүүхэд дуулж л байдаг. Тэгээд больчихдог юмаа гэдэг байсан. Би ч гэсэн хүүхэд байхдаа эмч болно гэдэг байсан шүү. Тэгээд дуучин болохоор мэргэжлийн сургуулийн оюутан болоход цагийн аясаар гэх үү дээ хүлээн зөвшөөрсөн. Ээжид ч хүмүүс хүүхдээ дэмжих хэрэгтэй гэдэг байсан юм шиг. Хаа очиж, хаана ч хэзээ ч миний талд бат зогсож чаддаг гэр бүлтэйдээ бахархдаг. Энэ дашрамд ямар ч үед намайг дэмждэг та нартаа хайртай шүү гэж хэлье. -Төмөр замчин хүний хувьд төмөр замын сэдвээр уран бүтээл хийх бодол бий юу? -Тэгэлгүй яахав. Бидний зүрх сэтгэл нэгэнт холбогдсон. Төмөр замчид нэгэн гэр бүл, нэгэн хамт олон, нэгэн цул гэж ойлгодог. Энэ айлын нэгэн хүүхэд учраас төмөр замаа, ган замаа магтан дуулсан уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй. Хийгээд эхэлчихсэн байгаа. Удахгүй ард түмэн, үзэгч олонд хүрэх байхаа. Хаа очиж манай төмөр замынхан, вокзалын хамт олон, "Жигүүр" хамтлагийнхан маань, манай А.Ганбаатар даргаас өгсүүлээд маш их дэмждэг, ойлгодог шүү. Манай төмөр замчид ер нь, урлагт их элэгтэй, авьяастай хүмүүс. Б.Гүнжинлхам Эх сурвалж: "Ган зам" |
Т.Амина: Ажилаа хийгээд сууж байхад "Хүүе Амина байна ш дээ" гэж гайхах хүн цөөнгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|