Эдийн засгийн терроризм
2012-04-28Эх орон эцсийн мөчид хүүгээ л дууддаг. Сүүлийн 20 жилд Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн биеэ даасан байдал бүрэн алдагдлаа. Эдийн засаг нь ямар ч онолгүй, дэндүү түүхий бас замбараагүй байдалд орчихлоо.  Үнэндээ Монгол улс эдийн засгийн терроризмд өртчихөөд байна. Эдийн засгийн терроризм нь тухайн улс үндэстнийг устгаж, мөхөөх зорилготой гадны орнуудын үйл ажиллагаа юм. Эдийн засгийн терроризм нь ядуу буурай, хяналтгүй орнуудыг сонгож үйл ажиллагаагаа явуулдаг. Эдийн засгийн терроризмыг үйлдэж буй этгээдүүдийг эдийн засгийн алуурчид хэмээн нэрлэдэг. Тэд төрөл бүрийн тусламжийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид, хандивлагчид, банкны хэлбэрүүд, олон улсны байгууллагуудаар дамжин зүсээ хувилгасан сайн санаатны дүрээр орж ирдэг. Хэдхэн жилийн өмнө Монголчуудын чихэнд хоногшоогүй байсан энэ үг өнөөдөр бидэнд нэгэнт танил болжээ. Учир нь Монгол улс эдийн засгийн алуурчдын үүр уурхай болчихоод байна. Эдийн засгийн алуурчид либериализмаар өөрсдийн амьдрах орчноо засдаг. Либериализм гэж орилсон улс төрийн намууд, эдийн засагчид, нийгмийн давхрагыг тэд эхлээд бэлддэг. АН либериализмийг дэлгэрүүлж, ардчилсан үзэлтэй хүмүүс нь либериализмыг шүтэж, Монголын залуу үе либериализмаар амьдарч байна. Монгол улсын засгийн газар, УИХ, Монголбанк ажлаа хийж чадахгүй байгаа учраас Монголын эдийн засаг бүр мөсөн сүйрч араасаа ажилгүйдэл, ядуурал гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийг дагуулсаар байна. Эдийн засгийн терроризм уул уурхай, банк санхүү, нийгмийн халамж, хувийн хэвшил гээд улс орны бүхий л салбарыг үндсээр нь устгаж байна. Тэд Монгол улсын хөгжлийг, Монгол хүний аз жаргалыг булааж байна. Одоо тэгээд яах вэ Монголчуудаа бид бүгдийг мэдэж байгаа мөртлөө үүний эсрэг юу ч хийхгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр байх уу.
Асар өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөтэй, байгалийн баялаг ашигт малтмалын арвин их нөөцтэй Монгол орныг гадныхан 1990-ээд оноос эхлээд эрчимтэйгээр сонирхож эхэлсэн. 1990-ээд оноос өмнө хуучны ЗХУ нь Монгол улсын ашигт малтмалын тархцуудыг нээн илрүүлж тодорхой хэмжээгээр олборлолт хийж эхэлсэн юм. Мөн Монгол улсад маш их хэмжээний зээл тусламжийг үзүүлсэн. Харин 1990 онд ардчилсан хувьсгал явагдаж Монгол улс бүхнийг нээлттэй гэсэн зарчимдаа шилжсэн. Ингээд бүхий л зүйл хөдөлгөөнд орж эхэлсэн. Юу байна түүгээрээ дайл гэдэг шиг л Монголчууд бид гадныханд хандсан. Ялангуяа 2000 оноос эхлээд Монголын газар нутаг бараг тэр чигтээ гадныханд лиценз нэрээр худалдагдаж, өнөөдөр Монгол улсад бүтэн газар үлдсэнгүй. Бүхий л аймаг, сумдын газар нутаг лиценз нэрээр гадныханд арилжигдаж, Монгол хүн Монгол нутаг дээрээ гишгэх газаргүй болжээ. Гадны хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татна хэмээн гадны компаниудыг ямар ч шалгуургүй, хяналтгүй дураар нь авирлуулсаны гай өнөөдөр гарч байна.
Монгол оронд нүүрлээд буй өнөөгийн нөхцөл байдлыг Африк болон Латин Америкийн сүйрэлд унасан улс орнууд дайраад өнгөрсөнийг бид хангалттай сонссон. Бид яг Африк шиг боллоо гэсээр байгаад яг л Африк шиг болох дээрээ тулаад байна. Эдийн засгийн алуурчид ийм байдаг, улс орныг ингэж сүйрүүлдэг гэж ном хүртэл гарлаа, нэвтрүүлгүүд цацагдлаа даанч юу ч сайжирсангүй. Мэдээж ард түмэн эх орноо бүрэн бүтэн байлгахыг л хүснэ. Харин эрх баригчдад эх орон, ард түмнээ гэсэн өчүүхэн ч хүсэл алга. “Хувиа борлуулж довоо шарлуулбал болоо” гэсэн ганцхан философи тэдэнд үйлчилнэ.
Оюутолгой, Тавантолгой гэх том төслүүдээс асар их найдлага хүлээж байсан ард түмэн өнөөдөр хоосон хана мөргөснөө дэндүү сайн ойлголоо. Эдгээр төсөл, гэрээнүүд нь Монгол улсад ямар ч ашиггүйгээр хийгдсэн ба харин ч бүр араасаа асар их хохирлыг дагуулна гэдгийг сая мэдэж авлаа. Оюутолгойн одоогийн байдлаар судлагдсан баялаг: Зэс: 49 сая тонн Алт: 1800 тонн Мөнгө 13 мянган тонн Газрын ховор элементүүд, бусад металл ??? Оюутолгойг багаар үнэлэхэд: 550 тэрбум ам доллар. Цаашид хэд болж өсхийг мэдэхгүй.
Энэ их баялаг таных биш. Одоо Монголд юу болж байгааг, газар нутаг нь ямархуу байдалтай байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Монгол хүн миний зөв гэж мянга орилоод ч Монгол хүн таны буруу л болж байна. Худлаа гэвэл Фрийдландын өмнөөс Оюутолгойгоо авъя гээд хэлээд үзээрээ, таны өөдөөс солиор гэж хэлэх болно. Танай улс төрчидөд өгдөг юмыг нь өгөөд авчихсан, та нар бол зүгээр хэнд ч хэрэггүй амьтад гэж зандарна. Багаар бодоход 550 тэрбум ам долларын өртөгтэй ордыг чухам хэдэн тэрбум ам долларын авилгалаар авсан юм бэ, хэн хэнд авилгал өгсөн бэ гэдэг нь маш тодорхой. Нэг Канад нөхөр Монголд орж ирээд Монгол орныг байгалын баялаг, улс төр, эдийн засаг гэх мэтчилэн бүхий л зүйлтэй нь хамт судалчихаад өнгөтэй өөдтэй бүхнийг нь өөрийн болгох гэж явна. Захаас нь Монголын баялгийг дээрэмдээд, бусдад дамлаад сууж байна. Монгол улсыг гадны нэг дээрэмчин орж ирээд дамлаж зараад сууж байна гэж та бодоод үздээ, тусгаар тогтносон улсад ийм зүйл байж болох уу. Тэр маш сайн арын хаалгатай, учир нь түүнд Монголын улс төрчид худалдагдчихсан. Үүнийг л эдийн засгийн терроризм гээд байгаа юм шүү дээ. Оюутолгой бол дөнгөж эхлэл шүү гэдгийг та маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Дараа нь тавантолгой.........гэх мэтчилэн урт дараалал хөвөрнө. Бүхэл бүтэн нэг сумыг тэр чигт нь лиценз нэрээр худалдчихсан тохиолдол сүүлийн үед нилээд гарлаа. Тухайн сумын иргэд амьдрах орчингүй болчихоод нутгаасаа хөөгдөж байна. Ширгэсэн гол, хатсан талтай болчихоод сууж байгаа Монголын иргэд ч зөндөө олон. Тэд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу тэр цагтаа төр засагтаа хандана, харин төр өмнөөс нь ард түмнээ басамжлан та нар ч гэж дээ хэмээн тавлана. Шударга ёсыг хайсан шударга иргэд шударга ёс гэж хаана ч байдаггүй юм байна гэдгийг л мэдэж авхаас илүүг сонсохгүй. Ийм Монгол орныг та бид хамтдаа бүтээлцсэн гэж үү. 1990 онд ардчилсан хувьсгал ялчихаад эх орноо шинэ либериализмын замаар хөгжүүлнэ хэмээж холын замдаа гарсансан. Социализм шиг муу зүйл байхгүй, Орос шиг муу улс байхгүй хэмээн уриа лоозон болж байсан тухайн үеийн ардчилагчид өнөөдөр төрд гараад даруй 20 жилийг үджээ. Тэгвэл ардчилал Монголд юу авчирсан юм бэ? Эрх чөлөөг үү, шударга ёсыг уу, сайн амьдралыг уу? Үгүй ээ,
Ардчилал бидэнд энэ бүгдийг авчирч өгсөнгүй, ардчилал бидэнд экспортлогч биш импортлогч болохыг, хөдөлмөрч биш залхуу байхыг, ёс суртахуунлаг биш бүдүүлэг байхыг, хөгжилийг биш хоцрогдлыг авчирсан. Ардчилал хилээ нээхтэй зэрэгцээд эдийн засгийн алуурчид эх оронд минь нэвтэрч эдийн засгийн террорист ажиллагаагаа явуулж эхлэв. Ямар ч хяналтгүй замбараагүй нийгмийг, хувиа бодсон улс төрчдийг хараад эдийн засгийн алуурчид ёстой л хотонд орсон чоно шиг гэдсээ дүүртэл идсэн. Гэхдээ тэд хэзээ ч идэж ууж ханахгүй. Монгол гэдэг улс орныг газрын хөрснөөс арчиж чадсан цагтаа л санаа нь амарна. Тэгээд бид улс орноо бусдад сүйтгүүлээд өөрсдөө зүгээр хараад л сууж байх уу.
Монголын улс төрчид эдийн засгийн алуурчидтай хуйвалдан улс орондоо эдийн засгийн терроризмийг үйлдэж сууна. Тэд ард түмэнд өгсөн өчүүхэн цалингаа инфляци бодлогын хүүгээр дамжуулаад булаагаад авчихна. Монгол банкны бодлогын хүү жилийн 13.25 % тай байна. Үүнийг дагаад банкнуудын хүүгийн түвшин 18%-24%-ийн хооронд хэлбэлзэж байна. Монгол улсад инфляци тэнгэрт хадсан мөн төв банкны бодлогын хүү нь галзуурмаар өндөр байгаад байдаг, туйлдсан, ядарсан ард түмэн харин өдрөөс өдөрт ядуурсаар. Их Британы, Герман зэрэг улс орнуудад төв банкны бодлогын хүү нь жилийн 1%-1.3% хувийн хооронд хэлбэлзэж байдаг бол Монгол оронд эдгээр улсуудаас 10 дахин их бодлогын хүү үйлчилж байна. Тэгэхлээр ард түмний амьдрал яаж сайжрах вэ дээ. Англи Германчууд биднээс 10 дахин бага хүүтэй зээл авч байхад бид шулуулж байдаг. Монгол улс дэндүү өндөр, ард түмнээ шулсан банкны хүүгээрээ дэлхийд толгой цохиж явна. Монголоос илүү өндөр бодлогын хүүтэй төв банк, зээлийн хүүтэй арилжааны банкнуудтай улс дэлхийд алга. Бодлогын хүүгээр дамжуулаад тараасан халамжийн мөнгөө, цалин тэтгэвэртэй нь цуг хуу хамаад авчихна. Харин ард түмнийг дээрэмдсэн мөнгөө гадны луйварчдад тушаачихна. Бизнес эрхэлдэггүй, баялаг бүтээдэггүй олигархиуд хөдөлмөрлөхгүйгээр мөнгөө өсгөхийн тулд банкны зээлийн хүүг хэт өндөр байлгах сонирхолтой байдаг. Тэд ард түмэнд өгсөн бүхнээ булаан авч эдийн засгийн алуурчдын даалгаврыг маш амжилттай гүйцэтгэж байна. Монголын улс төрчид худалдагдчихсан шүү иргэдээ, тэдэнд найдаад хэрэггүй. Авлига болон луйвраар олсон мөнгөө өндөр хүүтэй хадгаламжинд хийчихээд л ард түмнээ шулаад байна гэсэн үг. Дэндүү өндөр өртөгтэй зээлээс болж бизнесийн салбарын хөгжил зогсож, үүнийг дагаад ажлын байр үгүй болж, нийгэм тэр аяараа хямарчээ. Хямарсан ороо бусгай нийгэмд эдийн засгийн терроризм жинхэнэ цэцэглэдэг.
1900-гаад оны үед Манжийн пүүсэнд тэр аяараа өртэй байсан Монголчууд өнөөдөр яг л түүх давтагдав уу гэлтэй байдалд орчихлоо. Хятад мөнгө хүүлэгчдэд олсон орлогоо, хийсэн хөдөлмөрөө шулуулж байсан тухайн үеийн Монголчууд амьдралаа нэг зээлээс нөгөө зээлийн хүүнд дарагдан өнгөрөөдөг байсан. Эдгээр дарлагдсан он жилүүдээс хойш ардын хувьсгал, социализмийн он жилүүд, ардчилсан хувьсгал өрнөлөө харин өнөөдөр юу өөрчлөгдөв. Бөөрөнхий гэрээс дөрвөлжин байшинд, бага боловсролоос дээд боловсролд, морин тэрэгнээс жийпинд шилжсэн нь лав үнэн. Өөр чухам юу явагдаад өнгөрөв өө. Монгол хүний эрхийг дээдэлдэг, шударга ёс тогтсон, ардчилсан орон болж чадав уу? Монгол улс хөгжил дэвшилд, Монгол хүн сайн сайханд хүрэв үү? Монгол улсын социализмийн үеийн бүхий л бүтээн байгуулалт (Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хот, Чойбалсан хот, Бор Өндөр, үйлдвэр комбинат, иж бүрэн цахилгаан, дулааны станц, их дээд сургууль, коллеж, бага дунд сургууль, цэцэрлэг Монгол улсын эрдэм шинжилгээний иж бүрэн дэд бүтэц, сангийн аж ахуй, ХАА-н нэгдлээс гадна орчин үеийн шинжлэх ухааныг эзэмшсэн) 10 орчим тэрбум ам долларын өртгөөр боссон. Мэдээж энэ их мөнгийг тухайн үеийн ЗХУ-аас зээл хэлбэрээр авч байж Монголчууд бид хөгжил дэвшлээ хурдасгасан. Энэ өр зээлийн хэн нэгэн хувьдаа ашиглаагүй, буруу замаар оруулаагүй. Харин 1990 оноос социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжихтэй зэрэгцээд олон үйл явдал өрнөсөн. 1990 оноос 2007 он хүртэл 17 жилийн хугацаанд Монгол улс нийт 1,7 тэрбум ам долларын гадаад өр тавьжээ. Энэ мөнгийг юунд үрсэн яаж зарцуулсан гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэл гэгчийг л чухам Монгол улсын хөгжлийн гарц хэмээн үзэж энэ чиглэлд зээл тусламж нэрийдлээр асар их хөрөнгийг зарсан. Гэвч жижиг дунд үйлдвэрлэлд чиглэсэн зээл, тусламжууд зорилтот хүмүүстэй хүрэлгүйгээр замаасаа буруу замаар алга болж эхэлсэн. Монголд нэг гаж үзэгдэл байдаг нь ард иргэдэд зориулсан зээл тусламжийг замаас нь эрх мэдэлтнүүд булаадаг үзэгдэл юм. Яг л энэ жишгээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл тусламжууд аймаг сумдын засаг дарга болоод эрх мэдэлтнүүдийн халаасанд ороод дууссандаа. Мэдээж зээл авсан хүн эргүүлж төлөх ёстой болхоор Монгол улсад өр төлбөр нь үлдсэн. Ард түмэн харин энэ мөнгөнөөс юу ч олж долоосонгүй.
1990-2007 онд Монгол улс эдийн засгийн хувьд элгээрээ мөлхсөн он жилүүд байсан юм. Эдгээр он жилүүдэд Монгол улсын төр засгийг барьж байсан хүмүүс өнөөдөр бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд болчихоод ханалгүй бие биетэйгээ их бага идсэнээрээ барьцалдан сууна. Үнэндээ тэд өөрсдийн сайндаа биш ард түмнээ ядууруулж, зовоож, өлсгөж байж л бузар хөрөнгөө цуглуулсан шүү дээ. Мөн тэд эдийн засгийн алуурчидад улс орныхоо үүд хаалгыг нээж Монголыг цөлмөх бодлогыг нь дэмжсэн хүмүүс.
Харин бүр даварч 2008-2011 онд Монгол улс 7,9 тэрбум ам долларын гадаад өрийг тавьжээ. Хамтарсан засгийн газрийн үед бий болсон гадаад өрийн өсөлт.
 Энэ өрийн тоог хараад танд юу бодогдож байна. Эх орноо худалдаад идчихсэн манай улс төрчдийн хийж чаддаг ганц ажил нь эх орон ард түмнээ хуурч өөрийн аз жаргалыг бүтээх. Өр бол Монголын баялгийг Монголын ард түмнээр барьцаалан зээл аваад өөрсдөөсөө нэгч төгрөг гаргахгүй ашиглаж буй хэлбэр юм. Монгол хүн таныг төрсөн эх оронтой чинь хамт гадны банкинд барьцаанд тавиад зээл авчихаж, харин та дув дуугүй байсаар л. Ийм их мөнгийг зээл хэлбэрээр авчихаад байхад ажилгүйдэл буурсангүй, ядуурал арилсангүй, бүтээн байгуулалт өрнөсөнгүй, нэг ч үйлдвэр шинээр баригдсангүй. Харин эрх баригчдын унадаг машин нь томорсоор, суудаг байшин дээшилсээр. Мэдээж гадныхан манайд зээл өгөхдөө дуртай байх нь ойлгомжтой. Гадныхны толгойд эргүү хэдэн улс төрчдийг нь барьцаалчихвал энэ орныг чөлөөтэй дээрэмдэж болно гэсэн бодол үргэлж хадаастай. Мэдээж ард түмнээсээ нууж авсан зээлээ Монголын улс төрчид төлж чадахгүй учраас гадныханд эх орныхоо баялгийг хэлсэн зоргоор нь ашиглуулна.
Өнөөдөр Монгол улс нийт 9,6 тэрбум ам долларын гадаад өртэй болчихоод сууж байна. Энэ өрийг Монгол улсын 2,7 сая иргэнд хувааж үзвэл нэг иргэнд 3500 ам долларын гадаад өр ноогдож байна. Ийм өртэй байхад бид тусгаар тогтнол, үндэстний аюулгүй байдал зэргийн талаар яриад ч хэрэг байна уу даа. Монгол улс ДНБ-ээсээ давсан гадаад өртэй байгаа нь Монгол улсын цаашдын орших эс оршихын асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүргэлээ. 9,6 тэрбум ам долларын гадаад өрийн 7,4 тэрбум доллар нь хувийн хэвшилд ноогдож байна. Хувийн хэвшилд гэж байгаа боловч үнэн хэрэгтээ улс төрчдийн нууц компаниуд болон тэдний ах дүү хамаатан садан, найз нөхдийн компаниудын авсан зээлүүд юм. Хувийн байна уу улсын байна уу ялгаагүй Монгол улсын нэр дээр л бичигдэх өр зээлүүд шүү дээ. Эцсийн эцэст ард түмний нуруун дээр л буух өр зээлүүд, ард түмэн л энэ их өр зээлийг төлж барагдуулна.
2012 онд Монгол улсын гадаад өр зээл өшөө хэд болж нэмэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан өссөн нь ойлгомжтой. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг, Монголчууд бид энэ их гадаад өрөө дарахгүйгээр цаашдын хөгжил цэцэглэлтийн талаар яриад ч хэрэггүй. Бид л буруу хүмүүсийг сонгож, буруу хүмүүсээр төрөө бариулсаны гайгаар өнөөдөр ийм эмгэнэлтэй байдалд орчихлоо. Нэгэнт лууварчин байна уу авилгач байна уу ялгаагүй Монгол улсын л нэр гарна шүү дээ. Гадны банкууд тэр аваад идчихсэн гэж хэлэхгүй Монгол улс ийм өртэй гээд л ярих болхоор, энэ өрийг хэрхэн яаж тавьсан, хэн хэн авсан гэдгийг нь яаралтай тодруулах хэрэгтэй. Тухайн орныг өрөнд унагаж байгаад газар нутгийг нь байгалийн баялагтай нь цөлмөдөг арга бол эдийн засгийн алуурчдын бас л нэг арга мэх. Монголд эдийн засгийн терроризм ёстой л хар дарсан зүүд адил өрнөж байна. Үргэлж нууж хаасан айдастай явдаг учраас Монголын улс төрчид үргэлжийн дарамттай. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн адилаар нэг л өдөр тэдний булхай ил болно гэдгийг бодхоос нойр нь хүрэхгүй. Арга ядахдаа ард түмнээ аргацаахын тулд 21 000 тарааж хоосон ажил хийсэн дүр үзүүлнэ. Аманд ч үгүй хамарт ч үгүй халамжийн бодлого нэртэй зүйл нь үнэндээ таны толгойг эргүүлж байгаа эдийн засгийн алуурчдын хэрэгсэл. Өнөөдөр 21 000 тарааж байгаад маргааш эх орныг минь авч одно шүү. Эдийн засгийн алуурчид иймэрхүү зүйлийг хийхдээ тун гаргуун. 21 000 бол ердөө л эхлэл, та Африкийн орнуудыг хардаг биздээ, барууны эдийн засгийн терроризм Африк тивийг бүхэлд нь сүйтгэсэн. Өнөөдөр Африк тивийн ихэнхи орнууд барууны орнуудын хүнсний тусламжаар өдөр хоногийг өнгөрөөж, онгоцоор нохойд хаях адил шидэх хатсан талхны хэлтэрхийг горьдон нэг насны амьдралаа өнгөрөөж сууна.
Ийм амьдралыг Монголчууд хүснэ гэж үү? Насаараа гуйлгачин шиг амьдарч, үр хүүхэд чинь хүртэл гуйлгачин амьдралаар амьдрах тийм ирээдүйг та хүсээгүй биздээ. Өнөөдөр Монголын улс төрийг гадны эдийн засгийн алуурчин гаднаас удирдан сууна. Монголын улс төрчид, эрх мэдэлтнүүд эдийн засгийн алуурчидтай хуйвалдан эх орноо хэмэлж байна. Ийм байдалтайгаар өдрөөс өдөрт Монголын маргааш үгүй болж, Монгол улс оршин тогтнох боломж хумигдсаар л. Зураг 2: Та өөрийн үр хүүхэддээ ийм ирээдүйг хүснэ гэж үү!
Цалин, тэтгэврээр амьдах боломж Монголд байхгүй, тэгээд яаж амьдрах юм бэ? Иргэдийг өөрийн эрхгүй буруу зүйлийг хийж амьдрах тийм хувь заяаг Монгол улс өнөөдөр олгож байна. Монголд зөв зүйлийг хийж, үнэнээр амьдрах боломж ерөөсөө үгүй тул иргэд амьдрахын эрхээр бурууг үйлдэж сууна. Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо Монгол хүнийг ямар ч мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй байлгах тийм бодлогыг хэрэгжүүлсээр хэдэн жилийг үдлээ. Монгол улсын бүхий л институтэд эдийн засгийн алуурчид нэвтэрч Монгол хүний сайн сайхныг хором мөч бүр хулгайлсаар байна. Монгол улс дараагийн Африк болохгүйн тулд, Монгол хүмүүс тусламжийн хоол хүнсээр нэг насны амьдралаа өнгөрөөхгүйн тулд одоо л тэмцэж эхлэх хэрэгтэй. Юм бүхэн хугацаатай байдаг гэдгийг ухаарахгүй бол, бүх зүйлийг өнгөрсөн хойно нь харамсах зүйл болно шүү.
Монголд үүссэн улс төр-бизнесийн бүлэглэлүүд нь эдийн засгийн алуурчдын гар хөл болж эх орноо худалдаж байна. Монголын улс төрийн намууд, төрийн байгууллагууд, хүчний байгууллагуудын удирдлагууд хэдийнэ ард түмнийхээ төлөө биш олигархиудын, гадныхны бүр тодруулбал эдийн засгийн алуурчдын атганд орсон. Эх орныхоо төлөө гэж өргөсөн тангарагаасаа няцаж ард түмнээсээ урважээ. Тийм учраас төр засгаас ахиад юу хийх бол гэж найдаад хэрэггүй. Таны найдлага талаар өнгөрч эх орны тань сөөм газар хором хормоор гадныхны мэдэлд шилжсээр байх болно. Та Улс төр-бизнесийн бүлэглэлд харъяалалгүй эсвэл таны танил тэнд байхгүй л бол таны амьдрал хэзээ ч өөдлөхгүй. Тэд Монгол улсыг аалзны тор шиг хэрж, Монгол хүнийг хувалж мэт шимэн амьдарна. Монголын улс төрчид намын нэрээр өнгөн дээрээ ялгарч байгаа боловч бүгд халаас нэгтэй луйварчид. Монголын толгой гэж буй компаниуд нь АН болон МАН-ын улс төрчдийн хамтын эзэмшлийн хэлбэрээр амь бөхтэйгээр оршин байна. Хоёр өөр нам болж ард түмнийг хууран жүжиг тавьж бие биенээ хулгайчаар нь дуудаж, харин үнэн хэрэгтээ өөрсдийн наймаагаа яаж өргөжүүлхээ ярилцана. АН болон МАН-ын ард асар их булхай, хуйвалдаан нуугдаж байгаа ба удахгүй илрэх нь тодорхой. Монголд нүүрс ухаад зархаа бизнес хэмээн нэрлэж, бараа дамлан наймаалхаа бизнесмэн хэмээн сайрхаж, архи үйлдвэрлэхээ шилдэг технологи хэмээн онгирч байхад дэлхий нийт хоцрогдсон салбаруудаа хаяж өндөр технологийг л судалж, хөгжүүлж байна. Монгол дэндүү хоцрогдсон, хөгжилгүй байх нь эдийн засгийн алуурчидад мэдээж хамгаас ашигтай. Тэд ч Монголыг хөгжүүлэхгүй яаж хоцрогдолд оруулхаа сайн мэднэ. Өнөөдөр Монгол улс бүхий л статистик үзүүлэлтүүдээрээ хүн төрөлхтний адаг болж явна. Монгол улс дэлхийд ардчилалын индексээрээ 69-р байранд, Авилгалын индексээрээ 124-р байранд орж нийт хүн амынх нь 50% ядуу гэх ангилалд багтан, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, шударга ёс бүр мөсөн устсан орон болон хувирлаа. Ийм эх орныг Монголын ард түмэн огтхон ч хүсээгүй ба эрх баригчдын бузар үйлдэл эх орныг минь улам ихээр сүйрүүлсээр байна. Монголын нийт иргэд эдийн засгийн терроризм, улс төрийн шударга бус байдлыг устгахын төлөө тэмцэх хэрэгтэй.
ДНБ нь өсч байхад иргэд нь ядуурч байдаг улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Ардчилсан орон гэчхээд авилгалын үзүүлэлтээрээ дарангуйлагч төрөөс давсан үзүүлэлттэй орон бас Монголоос өөр байхгүй. Сонгуулиас сонгуулын хооронд амьдардаг улс төрчидтэй, дэндүү цөөхөн хүнтэй асар их баялагтай мөртлөө үнэхээр ядуу амьдарч байгаа улс бас дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Улс төрчид нь улс орноо атгачихсан, шударга ёс устсан, баян хоосны ялгаа нь тартагтаа тулсан ардчилсан гэх тодотголтой орон Монголоос өөр байхгүй. Ёстой л Монгол хүн тулдаа л тэсэж тэвчиж амьдарч байна гэхээс өөр хэлэх үг алга. Эх орноо эдийн засгийн терроризмоос хэрхэн хамгаалах вэ Монголчуудаа. Юуны өмнө АТГ юмуу ТТГ-ын харъяанд эсвэл биеэ даасан статустайгаар эдийн засгийн терроризмтой тэмцэх тусгай албыг байгуулах хэрэгтэй. Энэ албанд эдийн засаг, тагнуулын өндөр мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулж, Монгол улсад өрнөж буй эдийн засгийн терроризмийг устгаж, сэргийлэх ёстой. Мөн эдийн засгийн алуурчидтай хамтран эх орноо дээрэмдсэн, ард түмнээ ядууруулсан бүхий л албан тушаалтнуудад, гэмтнүүдэд тохирсон шийтгэлийг нь өгөх ба хууль бусаар цуглуулсан бүх хөрөнгийг нь хураан авна.
Эх орноо та л аварч чадна.
Д.Санчир
|
| Эдийн засгийн терроризм |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Улаанбаатар хотоос 50 км -т байрлах 4 улирлын үйл ажиллагаатай цэвэр бохир ус, халаалтаа бүрэн шийдсэн амралтын газрыг зарах буюу хамтарч ажиллана. утас 99060811
2012-06-05 | 11:09:56 | 202.131.231.242 | |
|
|
|
|
|

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|