 |
|
 |
|
Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй |
|
|
 |
|
 |
Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй
2012-04-26Камертон хамтлаг... Тэр тусмаа "18 нас"-ыг хэн ч үгүйсгэхгүй. Дууны мэдрэмжгүй, ийм тийм гэж ялгадаггүй ч байсан.  "18 нас"-ыг сонссон хүн болгон гоё дуу шүү хэмээн тэр үеээ дурсан байдаг. Энэ дуу, энэ хамтлаг мэдээж дуучин Д. Болд гэдэг нэрийг тодотгож түүний нэрийн хуудас нь байсаар олон жилийг үджээ. Дуучин Д. Болд гэж дуудуулж бие даан уран бүтээлээ хийж эхлэхэд хөгшин залуугүй түүн рүү анхаарлаа хандуулж байсан нь үнэн. Дуртай ч бай, дургүй ч бай түүний бие хаа, клипэнд нь тоглосон мисс хүүхнүүд, хувцаслалт гээд түүний тухай бүгд л ярьцгааж байсан. Ямар ч байсан "яригдаж" чаддаг дуучин Д. Болдтой ярилцсанаа толилуулья.
-Уламжлал ёсоороо таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэе.
-Өнгөрсөн жил Монгол поп цомог, монгол поп урсгал дээр ажиллаад мөн соёд урлагийн салбараа төлөөлж анх удаа төрийн ордонд бие даасан том хэмжээний тоглолтоо хийлээ. Гол нь Монгол поп урсгарлаар, монголын язгуур урлаг хөгжим, уртын дуу, морин хуур гээд бүх өв соёлоо цаашид уламжлал болгон ямар ч төрөлд хөгжүүлэх бүрэн бололцоотой юмаа гэдгийг харуулахыг хичээж байгаа. Энэ ажил маань маш амжилттай явагдаж, төр засгаас маш том шагнал авсан байгаа. Мэдээж маш их урам өгсөн үйл явдал болсон. Өнөөдрийн байдлаар гэх юм бол монгол поп цомог үргэлжлээд явж байна. Яг одоо хөгжмийн программын ажил хийгдэж байна. Тавдугаар сараас шинэ дуунууд цацагдаж эхэлнэ, шинэ клипны ажил хийгдэж байгаа. Хоёр бие даасан цомог гаргах гээд ажиллаж байна. нэг нь монгол поп урсгал, нөгөөх нь орчин үеийн урсгалаар цомог гаргах гэж байгаа. Ерөнхийдөө бие даасан уран бүтээлийн ажилтай л явна даа.
-Мэдээж Төрийн соёрхолт хэмээх том шагнал өөрийг чинь сайнаар муугаар янз бүрээр л хэлүүлэх шиг боллоо. Энэ бүгдийг яаж хүлээж авсан бэ?
-Манай нийгэм угаасаа бүх зүйл сайнтай муутай байх ёстой, нэг тал нь давамгайлах ёсгүй гэсэн байр суурьтай байгаад байдаг. Гол нь би өөрөө, залуучууд бид нар үндэстэн, язгуур урлаг, өв соёлоо дээдэлж тэрэнтэйгээ хослуулсан шинэ маягийн урсгал гаргаж ирж байгаа нь цаашид маш ирээдүйтэй, үүнийгээ улам сайн хөгжүүлж, Азид цаашлаад дэлхийд сайн сурталчлах хэмжээнд манай урлагынхан рок попынхон сайн ажиллаасай гэсэн үүднээс өгсөн болов уу гэж бодож байгаа. Төрийн соёрхолт гэдэг нь бүтээлд өгдөг шагнал. Тийм учраас "монгод поп"-д өгсөн шагнал гэж ойлгож байгаа. Энэ маань өөрөө маш том гараан дээр маш том дэмжлэг урам зориг өгсөн шагнал байсан. Болд ганцаараа ажилладаггүй юмаа. Хөгжмийн найруулга дээр ажилласан Баярхүү, Сингапур улсын программист Сибастиан, бичлэгийн тал дээр гурван студитэй хамтарч ажилласан, дууны шүдгүүд дээр Ш.Гүрбазар, Ган-Очир, Ш.Дулмаа гуай мөн цомогт орсон дууны аяыг би өөрөө зохиож зармыг нь Балхжав ах маань зохиосон байгаа. Хөгжмийн найруулга тохиргооны ажлуудыг Москвад маш алдартай дууны инженерээр хийлгэсэн гээд маш том бүрэлдэхүүн ажилласан. Тэгэхээр төрийн соёрхолт гэсэн шагнал бол дээрх багт өгсөн шагнал юм. Ганцхан Болд энэ урсгалыг хөгжүүлэх биш, бусад уран бүтээлчид ч гэсэн энэ урсгалыг хөгжүүлж Монголынхоо нэрийг дэлхийн зах зээлд гаргаж, хүч чадлаа сориосой гэж хүсч байгаа. Одоо ч гэсэн монгол попын ажлыг хийгээд явж байна. Нөгөө талаасаа өөртэйгээ холбоотой байдаг уран бүтээлчидтэй энэ талаар хамтарч ажиллаж байна. Тухайлбал "гурван охин" хамтлагийн шинэ цомог дээр ажиллаж байгаа. Монгол поп өнгө аясыг бага зэрэг агуулах байх.
-Камертон-2 шоу нилээд сүр дуулиантай эхэллээ. Энэ шоуг хийх санаа анх хаанаас гарав?
-Миний санаа л даа. Яагаад ийм реалити шоу хийх болсон бэ гэхээр урлагын тавцан ямар их хүнд хэцүү хөдөлмөр, ямар их шалгуураар, гол нь түрүүлээд яг энэ урлагаар явах чин эрмэлзэлтэй, ирээдүйтэй, урлагын алтан тайзан дээр хэн дуртай нь гардаггүй, хэн хүсэл мөрөөдөлтэй нь, хамгийн дайчин хөдөлмөрч хүмүүс энэ тайзан дээр алхаж гардаг гэдгийг энэ шоугаараа үзүүлэхийг гол зорилгоо болгосон. Тэр утгаараа камертон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ шүүж байгаа. Монголын хөвгүүдийн хамтлагийг гаргаж ирэхээр зорин ажиллаж байна. Тиймээс шалгуур өндөртэй шүүхийг бодож байгаа. Гол нь энд түрүүлсэн залуус 150 сая төгрөгийн сурталчилгааны гэрээнд гарын үсэг зурж, цаашдаа бие даасан цомгоо гаргах, хувийн хэрэгцээгээ аваад явах бүрэн бололцоог бий болгох төсөл байгаа. Боловсрол телевиз, music box-той хамтран хийж байна. Маш олон компаниуд залуучуудын ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд дэмжин ажиллаж байгаа.
-Бодож байсан шиг хүн болгон хүсэн хүлээж үздэг шоу болж чадахгүй байна уу даа? -1-р шат бол мандат олгох шат гэж хэлж болно. Энэ шат бол миний хувьд ч гэсэн сонирхолгүй шат байгаа. Бид "Камертон 2" шоунд оролцох мандатыг ямар залуу авсан бэ, өөртөө итгэлтэй хүн яаж дуулдаг, урлаг гэдгийг яаж хүлээж авдаг юм бэ гэдгийг л хүмүүст харуулахын тулд бичлэг болгон хүргэж байгаа. Миний хувьд нэгдүгээр шат бичлэг болгох шат гэж бодохгүй байгаа. Тэгэхдээ мэдээж нэгдүгээр шатанд ямар залуус орж байгааг хүмүүст үзүүлж байгаа учраас сонирхолтой болгох гэж хичээн ажиллаж байгаа. -Энэ залуусыг ямар шалгуураар шүүж байна? -Урлагаараа амьдралаа авч явья гэсэн зорилготой, дуулах маш их дуртай, урлагт хайртай, бусдын үзэл бодлыг хүлээж авч чадах сэтгэлгээтэй, гол нь хамтлаг гэдэг 4 хүнээс оршдог учраас нэг нь нийтийнхээ төлөө гэсэн эв найрамдалтай байх ёстой. Эв найрамдлыг бэлэг тэмдгээ болгож чаддаг, хөдөлмөрч, шинийг эрэлхийлсэн сэтгэлгээ авьяас гээд бүх л талыг нь харж байгаа. Хамтлаг гэдэг бол олон жил оршин тогтохын тулд бүх талаа шаардлага өндөртэй байх ёстой. -Камертон 2 шоунаас шалгарсан дөрвөн залуу камертон хамтлагийн залгамжлагч гэж ойлгож болох уу? Та нарын хэмжээнд хүрч чадах болов уу? -Тэр хамтлаг биднээс тэс өөр байх ёстой. Гол нь камертон хамтлаг буюу бидний өрсөлдөгч байх ёстой. Яагаад гэхээр камертон хамтлан уран бүтээлдээ орж байгаа. Тэр залуус өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрсдийн гэсэн дуутай, үзэл бодолтой хамтлаг байх ёстой. Тийм учраас залуучууд маань өөрсдөө нэрээ өгч болно, өөрсдөө дуугаа зохиож болно, өөрсдөө ирээдүйгээ авч явах учраас бид тэр тал дээр нийлж, хамтарч, эв нэгдлийг бий болгох, үзэл бодол гээд бүхий л талаас нь харж, шүүж байгаа. -Камертон хамтлаг уран бүтээлээ хийнэ гэж хэллээ. Цаашдаа байнга "Камертон" хамтлагийн шинэ уран бүтээлүүдийг хүлээн авч байна гэсэн үг үү? -Тэгэлгүй яахав. Бид шинэ цомгийнхоо ажлыг эхэлсэн байгаа. Удахгүй "Камертон" хамтлагийн дуунд дуртай залуус хүлээн авч сонсох болно. -Сайхан амьдрал, эд хөрөнгө, энэ бүхнийг цогцлоохын тулд яах ёстой юм бэ? Мэдээж та хамгийн түрүүнд хөдөлмөр гэх байх үүнээс гадна? -Бүх л залуус хамгийн гол нь зорилготой мөрөөдөлтэй байх ёстой. Би өөрийнхөө амьдралыг өөрөө авч явна гэдэг хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэрнээс биш бусдаас янз бүрийн юм харах, бусдаас өөрийнхөө амьдралыг шаардах, бусдад өөрийнхөө амьдралыг даатгана гэдэг маш буруу. Ялангуяа манай залуус яагаа ч үгүй улс төрждөг болчихож. Миний амьдрал улс орноос болоод болохгүй байна ч гэдэг юмуу, миний амьдрал намуудаас болоод болохгүй байна гэсэн зүйл харагдаж байна. Энэ бол маш буруу. Залуу хүн өөрөө энэ нийгэмд өөрийнхөө байр суурийг хадгалаад, ажил мэргэжилдээ үнэнч байгаад хийж бүтээж чадах юм бол бүх юм нээлттэй нийгэм гэж ойлгож байгаа. Хамгийн гол мэргэжилтэй, тэр мэргэжилдээ хайртай, сайн эзэмшсэн, хүсэл мөрөөдөлтэй л байх юм бол бүх залуусын өмнө сайхан амьдрал нээлттэй байна.
-Болд дуулахаас өөр ямар нэгэн ажил хийж байна уу?
-Дийлэнх ажил маань шоу энтертаймент чиглэлээрээ л ажиллаж байна. Миний гэр бүл гэдэг урлагын элит гэр бүлийн үргэлжлэл болж байгаа учраас хатуу тангараг бий. Манай өвөөгийн бүтээсэн энэ гэр бүл урлагт хийсэн бүтээсэн зүйл нь үндэсний хөгжмийг олон улсад таниулахад маш их зүйлийг хийлээ шүү дээ. Тийм учраас энэ гэр бүлийг авч явж байгаа хүний хувьд энийгээ цаашдаа үргэлжлүүлье гэхдээ зүгээр нэг дуу дуулаад явах биш, бүтээл талаас нь ажиллая, энэ рок поп урлагт ямар шинэчлэл авчирвал зүгээр вэ. Болд гэдэг хүн хүч чадлаа шавхаад юу гарах вэ гэдэг талаас нь илүү сорьж байгаа. Тэр утгаараа Монгол поп урсгал дээрээ нилээд ажиллаж энэ маань ирээдүйд амжилт олох байхаа гэж найдаж итгэж байгаа. Сонин хэвлэлүүд дээр сайлж муулах нь чөлөөт ертөнцөд байдаг л зүйл. Үүнийг гол нь эр хүн давж гардаг сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Гол нь ярих биш хийж байгаа зүйлээрээ л харуулж байвал болно гэж боддог.
-Камертон хамтлагийн Мээдээ, Ганаа гээд л шоудаж байгаа харагддаг. Таны хувьд хаагуур шоудаад байна? -Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургүй. Найз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух их дуртай. Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм. Хүмүүс ч бас мэдэх байх. Бааранд орох туйлын дургүй. Хүмүүстэй юм яриад суух л сайхан байдаг даа. -Өөрөө хэр сайн гэрийн эзэн бэ? -Энэ нийгэмд яг л залуучуудынхаа адилаар хөдөлмөрлөөд, үр хүүхдээ сайхан амьдруулахын төлөө явж байна. Ялгаатай нь олны танил. Бүх юм олны өмнө байдаг. Хоёр хүүхэдтэй. Бага нь ирэх жилд сургуульд орно, том нь гуравдугаар анги. Ингээд л амьдрал өрнөж байна. Хуучин Болдоо өөрийгөө л боддог байсан бол одоо маш олон хүн боддог болсон. Илүү их шаардлага өндөртэй амьдарч байна. Гэхдээ миний хувьд амьдралдаа маш их сэтгэл хангалуун байгаа. Дуртай зүйлийнхээ үр шимийг амтлаад явж байгаа учраас сайхан санагддаг. Энэ бүхнийгээ алдахгүйн тулд илүү ихийг хийх ёстой. -Бүх нийтээрээ одоо ер нь залуу гэлтгүй фэйсбүүк ашигладаг болжээ. Энэ олон нийтийн сүлжээний тал дээр ямар бодолтой байна? -Бие биенийгээ таних, үзэл бодлоо хуваалцах тал дээр маш олон зүйлүүд бий болсон. Жишээ нь миний фен хуудас байдаг. Энд бүх хүмүүс чөлөөтэй холбогдож болно. Яг миний өөрийн хөтөлдөг зүйд бол твитер хуудас байна. Өөр нэг сүүлийн үед нилээд идэвхтэй хөтөлж байгаа зүйл бол instagram байна. Залуучууд намайг дагах юм бол instagram дээр ийм дуу хийж байна, энд ийм студи дээр байна, сая би ийм ярилцлага өглөө гээд бүх зүйлээ оруулдаг. Болд Доржсүрэн нэрээр орж ирээд миний талаар бүх мэдээллийг авч болно. -"Хайрын хүч" цомгийн нүүр царай булчинлаг Болд байсан. Одоо яагаад тэр байхгүй болчихвоо? -Байгаа ш дээ. Байнга бэлтгэл хийж байгаа. Монгол поп цомог дээр бол үндэсний дээл хувцсаа харуулья. Ийм гоё хувцастай юм байна, үүнийгээ хэрэглэдэг болцгооё, бренд хувцасаар гангардаг шиг өөрсдийн үнэт зүйлээрээ гоёж байя гэсэн санааг гаргасан юм. Бренд хувцас гэхээр бас л зарим нэг нь бараг л лидрин шахуу юмаар зүгээр нэг машинаар хийчихсэн байхад манайх цэвэр гар урлал, хатгамал, маш гоё уран дэлхийд давтагдашгүй урлаг юм. Тэрийг залуучууд бид нар өөрсдөө бренд болгоод хэрэглээд явна гэдэг бол маш гоё чамин гангараа гэж бодож байгаа. Түүнээс шууд хөдөө очоод гэрт амьдар гэсэн үзэл санаа биш. Залуучууд бид нар орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн зэрэгцээ, өв соёлоо хадгалж авч явья л гэсэн юм. Энэ санаа маань Монгол хувцас "Монгол поп" цомог дээр гарсан юм. Харин нөгөө цомог нь Болдын дуртай орчин үеийн поп r&b урсгалынх байна. Энд өөрийн чинь асууснаар нөгөө булчинлаг зурагнууд тавигдах байх гэж бодож байна. -Та бол яалт ч үгүй загварлаг, соёлтой боловсон хотын залуу. Хотын соёл гээд их яригдах болжээ. Хотынх, хөдөөнийх гэх ялгаа танд мэдэгддэг үү? -Надад хөдөө өссөн, бас амьдралынхаа нэг хэсгийг өнгөрүүлсэн найз нар байдаг л даа. Тэдэнтэй яриад суухаар манай найз нар, яагаад хотын залуучууд хөдөөний залуучууд гээд ангилаад байдаг юм бэ гэж асуудаг. Би хариулахдаа яагаад гэхээр би танай гэрт хөдөө очихдоо танай нутгийн ёсыг дагаад хойморьт нь зөв суугаад, цайг нь уугаад тавагтай идээнээс нь амсаад, хонь гаргах ёсыг нь дагаж мөрдөх гээд. Яг түүнтэй адилхан хөдөөнийхөн хотод орж ирээд хотын соёлыг дагаж мөрдөх хэрэгтэй. Яагаад гэвэл хот бол хөгжиж байгаа нийгэм учраас яг л үүнтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хамаагүй шүлсээ хаях юмуу, хүнтэй яаж харьцах вэ, хогийн саванд хогоо хаях ёстой гэдгийг хувь хүн өөрөө мэддэг байх хэрэгтэй. -Хар тамхиний тал дээр? -Би эсрэг байр суурьтай байдаг. Манай залуучууд үүнийг сонирхох цаг нь арай болоогүй. Дэлхий дахиныг харж байхад маш том бүтээн байгуулалтууд хийгдээд, залуучууд нь байр сууриа олчихсон, нийгэм нь өөрөө төлөвшчихсөн хөгжлийн өндөр түвшинд хүрчихсэн байдаг. Хэрэглээд буруутаад байна гэсэн өнөөх алдар нэртэй хүмүүс мөнгө төгрөгтэй болчихсон алдар нэрийн оргилд гарчихсан байдаг. Харин манай нийгэм хүн ам цөөтэй, амьдралын түвшин болоогүй байна. Тиймээс дэндүү тийм их юм сонирхож, чөтгөр гоймонд дурлав гэдэг шиг л юм болж байна. Тэрний оронд ажил хөдөлмөр, хичээл сурлагынхаа тал дээр илүү цаг заваа зарцуулсан нь дээр шүү дээ. Завтай байж болохгүй ийм л нийгэм шүү дээ. Зүгээр суух л юм бол гудамжинд гарах гээд байдаг хэцүү үед амьдарч байна. Би өнөөдөр ажиллахаа болиод залхуураад эхлэх л юм бол ганцхан сарын дараа гэхэд траншейнд очиход бэлэн ийм л хариуцлагатай нийгэмд амьдарч байна. Гуйлгачин болох хаалга тогшиж байна гэдэг шиг л аюултай байна. Энэ хаалгыг ерөөсөө онгойлгож болохгүй алдаа гаргах эрх бидэнд байхгүй л гэж бодож байна. -Залуучууддаа хандаж юу гэж уриалах вэ? -Сүүлийн үед монгол ёслол гээд гарсан байна. Би маш их дэмжиж байгаа. Яагаад гэхээр тэр бол хүндэтгэлийн ёслол юм байна. Төрийн дууллаа дуулсны дараа бүгдээрээ ёсолчихдог байх нь таалагдаж байгаа. Арга хэмжээн дээр төрийн дууллаа дуулчихаад зарим хүмүүсийг харж байхад гараа буруу зөрүү тавьчихсан, зарим нь алгаа ташаад зогсч байдаг. Тэрний оронд бид уламлжлалаа, монгол гэдгээ дүрслээд Чингис хаан ч юмуу уулан дээр бүсээ мөрөн дээрээ тавиад мөнх тэнгэртээ ёсолдог тухай гардаг ш дээ. Энэ ёслолын хэлбэр нь их гоё юм байна лээ. Бүгдээрээ сэтгэлээсээ төрийн дууллаа дуулаад бүгдээрээ ёсолдог байвал түүнээс "Монгол поп" гэхээр л устөржих гээд л. Нэг нь юм яриахаар энэ яагаад ингээд байна гээд хардаад аягүй зовлонтой. Залуучууд бид нар улс төрийг моодонд оруулаад яах юм, өөрсдийгөө моодонд оруулах хэрэгтэй байна. Монгол ёслол бол бид хичнээн ийм хэцүү байгаа ч гэсэн нэг үзэл бодолтой нэг зүрхтэй юм шүү гэдгээ харуулах зүйл. Энэ бол миний үзэл бодол, танай сонин залуучуудад хүрдэг учраас би уриалж байгаа юм. -Танд баярлалаа. Эх сурвалж: "Залуучуудын үнэн"
|
| Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
Монгол улс дэлхийн хөрөнгөтнүүдийг татах боломжтой юу? 12:28 2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт
|
2025 онд дэлхий даяар ойролцоогоор 142 мянган долларын саятан өөр улс руу шилжин суурьшжээ. Тэдний шилжилт »»
|
|
Далай лам хэзээ ч Жеффри Эпштейнтэй уулзаж байгаагүй гэж мэдэгдэв 12:25 Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам мэдэгдэл гаргаж, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял эдэлж байхдаа »»
|
|
Д.Амарбаясгалангийн нэр хүнд яагаад тогтвортой өссөөр байна вэ? 11:28 Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ.
|
Сар бүрийн улс төрчдийн рейтэнгийн судалгаа Монголын улс төрийн “цаг агаар”-ыг харуулдаг барометр болжээ. »»
|
|
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ 11:26 Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар,
|
Ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, »»
|
|
Монголын мастер ангилалын тамирчид дахин медаль хүртэцгээлээ 11:25 Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын
|
Саудын Араб улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах засмал замын дугуйн тэмцээний мастер ангиллын »»
|
|
Монголын улс төрийн өнөөгийн үлгэр 11:23 Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн
|
Монголын улс төрийн орчинд нэгэн хуучин үлгэр ээлжит удаагаа дахин амилж байна. Иргэдэд тэтгэмж, халамжийн »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Түмэн тэмээний баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ 10:57 Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ.
|
Г.Занданшатар: Монгол Улс хагас сая тэмээтэй болсон байна. 2025 оны мал тооллогын дүнгээр 501.3 мянган тэмээ тоологджээ. »»
|
|
Н.Учрал: Хөдөөгийн иргэдийг цагаан идээ, айраг, хоормогоо худалдах явцад нь саад хийхгүй туслах хэрэгтэй 10:47 Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг
|
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шар хадны эцэст савласан айраг зарж байсан иргэнийг »»
|
|
Их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ 10:45 Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ.
|
Дархан-Уул аймагт оршин суух иргэн өөрийн танил "Б"-д их дээд сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгөөд залилуулжээ. »»
|
|
Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ 10:42 Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их
|
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их »»
|
|
Эмнэлгийн хуудас буюу листийг дараах байдлаар авдаг 10:17 ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ
|
ЭМНЭЛГИЙН ХУУДАС БУЮУ БИДНИЙ ХЭЛЖ СУРСАНААР ЛИСТ-ийг ДАРААХ БАЙДЛААР АВДАГ »»
|
|
Монгол улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 10:15 Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын
|
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын »»
|
|
Гэрлэх ёслолын ордон, Амгалан амаржих газрын тэгш ойг тэмдэглэнэ 10:09 НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор:
|
НИТХ-ын өнөөдрийн тогтоолоор: »»
|
|
Монголын хоёр тамирчин Сингапурт легионер тоглоно 10:06 “Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож,
|
“Hobby Ace” клубийн П.Хатанзаяа, Б.Хулан нар Сингапурын хамгийн том клуб “JRT” багт оролцож, »»
|
|
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 09:49 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.02-2026.02.08/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт »»
|
|
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 09:38 Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн
|
Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023-2025 онд мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн »»
|
|
Ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг суларна 09:31 Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.
|
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дархадын хотгор, Алтайн өвөр говиор, өдөртөө говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. »»
|
|
Х.Нямбаатар: Хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байгаа 09:26 Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ.
|
Барилга, дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчидтэй хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгуулж, газрын асуудал, цахилгаан, дулаан, ус хангамж, инженерийн дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцжээ. »»
|
|
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ? 15:24 Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна.
|
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. »»
|
|
Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлнэ 14:52 “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр
|
“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих зорилгоор амьжиргааг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр »»
|
|
Бараа шалгалгүй хил нэвтрүүлсэн гаалийн байцаагчийн зорчих эрхийг хасжээ 14:29 Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг
|
Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан М.Батсаруулд холбогдох хэргийг »»
|
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2025 оны Шилдгийн шилдэг сум, дүүргийн салбар холбоо 13:40 1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо
|
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын ”Санбэйсийн Унага” Морин спорт, уяачдын холбоо »»
|
|
Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сумо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ 13:39 Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний
|
Японы Токио, “Тоёота Арена”-д болох 16 дахь удаагийн тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн тэмцээний »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Милан–Кортина 2026 өвлийн олимп өнөө шөнө нээлтээ хийнэ 13:23 Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө,
|
Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар өнөөдөр /2026.02.06/ шөнө, »»
|
|
Бүсийн “босс”-ууд 11:34 Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ.
|
Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. »»
|
|
Малчид, иргэдэд анхааруулга 11:28 ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын
|
ОХУ-ын Алтайн хязгаарын Горный-Алтай, Бийск хот болон Онгудай дүүрэгт 2025 оны 12-р сарын 25-нд бод, бог малын »»
|
|
Алтны ханш оргилд хүрээд огцом унаж, унц нь 5600 ам.доллараас 4770 ам.доллар болов 11:27 Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино
|
Сүүлийн өдрүүдэд алтны зах зээлд томоохон “цохилт” үзэгдэв. Унц нь дээд амжилт болох 5600 ам.долларт хүрсэн ч богино »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Сүхбаатар аймагт бүлэг этгээдүүд мал хулгайлж, баригджээ 10:58 Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
|
Цагдаагийн ерөнхий газраас бүлэглэн мал хулгайлж байсан этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
Нас барсан иргэний бичиг баримтаар 2 сая ам.доллар залилсан Б.Баттулга Тайландаас монгол руу хар тамхи илгээх гэж байгаад баривчлагджээ 10:53 Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад
|
Монгол Улсаас оргон зайлсан хэмээн интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг гадаад улсад »»
|
|
Монголын пара уулын цанын тамирчин Б.Цэрэнпунцаг олон улсын тэмцээнээс алт, мөнгө хүртжээ 10:51 Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын
|
Монголын Пара уулын цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Цэрэнпунцаг Словак улсын Кубинска Хола цанын »»
|
|
Монгол улс Миланы 2026 оны олимпын загварын шоунд амжилттай оролцлоо 10:34 “Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион
|
“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион »»
|
|
Сар шинийн өмнө зах, худалдааны төвүүдийг 00:00 цаг хүртэл уртасгаж ажиллахыг уриалав 10:31 Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны
|
Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт эрчимжиж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны »»
|
|
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт 7-10 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлнэ 10:27 Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн
|
Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хилийн »»
|
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|