 |
|
 |
|
Инфляци гэдэг нь заль бөгөөд мөнгөний монетаризмийн онол гэдэг нь шашин юмаа |
|
|
 |
|
 |
Инфляци гэдэг нь заль бөгөөд мөнгөний монетаризмийн онол гэдэг нь шашин юмаа
2012-04-09Инфляци (эсвэл дефляци) нь гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн дундаж өсөлт (эсвэл бууралт) –ын хувь  хэмжээгээр тодорхойлогддог эдийн засгийн үзүүлэлт гэдгийг хэн хүнгүй бүгд л мэднэ.Инфляци гэдэг нь “үлээх, дүүргэх, хийлэх, хөөрөгдөх” гэсэн “inflatio” гэдэг латин үгнээс үндэстэй бөгөөд хийлэгдсэн, хөөрөгдсөн байдал гэсэн утга бүхий үг юм. Эдийн засгийн томъёоллоор нь авч үзвэл нийт бараа эргэлтийн дүнгээс илүү хэмжээгээр мөнгө гүйлгээнд оруулснаас үүдэн мөнгө өөрөө үнэгүйдэх буюу мөнгөний ханш унах үзэгдлийг хэлнэ. Толь бичигт “Хөрөнгөтнүүд жирийн хөдөлмөрчин иргэдийг мөлжиж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгодог” гэсэн ч тайлбар бий. Мэдээж инфляцийг тооцож тодорхойлдог тогтсон аргачлал бий. Инфляци нь эдийн засгийн хөгжлийн түвшинг харуулах нэг үндсэн үзүүлэлт боловч ер нь бол зохиомол хийсвэр тоо буюу мөн чанарын хувьд “буруу гар” –ын үзүүлэлт юм. Тийм ч учраас түүнийг тэр болгон зөв бодитойгоор тооцоолж гаргадаггүй, санаатайгаар өсгөх, буруулах, эсвэл бүр урьдчилан тогтоох замаар тухайн улс орны эдийн засагт нөлөөлөх, нэг бол эрчимтэй хөгжүүлэх, үгүй бол өсөлтийг нь сааруулах, бүр унагах, колоничлох “зальжин” хэрэгсэл болгодог гэвэл хэний ч санаанд оромгүй. Энэ нийтлэлээ үргэлжлүүлэхийн өмнө Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund) болон Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System) –ийн талаар товч ойлголт өгөх нь зөв санагдлаа. Товч оруулга – 1 : Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System) Aмерик долларыг хэвлэх (эмисс хийх) эрх бүхий, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч АНУ-ын Төв банк. Мөнгө хэвлэхээс гадна опцион (option), фьючер (futures) гэх мэт дериватив (“derivatus” гэсэн латин үгнээс үүдэлтэй, үүсмэл, анхдагчаас нь салгаж үүсгэсэн хоёрдогч гэсэн утгыг илэрхийлнэ) –ууд буюу долларт “уяж” үнэлсэн олон төрлийн мөнгө хүүлэх нэмэлт “хийсвэр хэрэгсэл” болох үнэт цааснуудыг гаргадаг. Тогтсон ойлголт ёсоор аливаа улсын Төв банк нь 100 хувь төрийн мэдэлд байж, мөнгө хэвлэх онцгой эрхийг эдлэн тухайн орныхоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Гэтэл ХНС нь АНУ –ын томоохон арилжааны хувийн банкуудын эзэмшилд байдаг, төрийн бус хувийн байгууллага гэдэг нь хэдхэн жилийн өмнөөс буюу байгуулагдсан (1913 он) –аас нь хойш бараг 100 жилийн дараа л ил болсон. Уншигч та мөнгө хэвлэх буюу эмисс хийх эрх нь төр засагт байхгүй, харин хувийн байгууллага буюу тодорхой хэсэг хувь хүмүүс мөнгө хэвлэдэг, тэр тусмаа дэлхий нийтийн валют гэгддэг америк долларыг хэвлэдэг гээд төсөөл дөө. ................................................................................................ Товч оруулга – 2 : Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund) Дэлхийн банк (World Bank) –тай адилаар дэлхийн 2-р дайны төгсгөлөөр дайны дараах эдийн засгийг сэргээх зорилготойгоор суурь нь тавигдаж 1947 оноос албан ёсоор үйл ажиллагагаа эхэлсэн. Үндсэн зорилго, хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь мөнгө-санхүүгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, тогвортой байдлыг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих, хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, зээл санхүүжилт олгох явдал юм. Түүнчлэн ядуурлыг бууруулах гэх мэтчилэн “хүмүүнлэг” –ийн чиглэлийн үйл ажиллагаа ч бий. Дэлхий нийтийг “төлөөлөх” “даяар” нэртэй энэ хоёр байгууллагын үндсэн зорилго нь ижил, зөвхөн үйл ажиллагаагаа хуваарилан авч хэрэгжүүлдэг, хоёулаа 190 –ээд орны гишүүнчлэлээс бүрдсэн. Тийм ч учраас “эгч дүү хоёр байгууллага” гэж нэрлэх нь бий. Нэрэн дээрээ “олон улсын” статустай, дэлхий нийтийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах “ариун” зорилготой боловч хэрэг дээрээ ХНС –ийн бүтцэд багтдаг, түүний эрх ашгийн төлөө бүрэн хяналт, удирдлаган дор нь ажилладаг байгууллагууд. ......................................................................................... Эргээд нийтлэлдээ оръё. Инфляци нь улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нөлөөлөхийн зэрэгцээ эдийн засаг, мөнгөний зохистой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, мөнгөний эх үүсвэр (тухайлбал банкны зээл) –ийн хүүг тогтоох, олон улсын санхүүгийн захаас санхүүжилт босгох зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэхэд суурь үзүүлэлт болдог. Түүнчлэн эдийн засгийн бүхэл бүтэн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд ч нөлөөлнө. Жишээ нь, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гэх АНУ, эсвэл баруун европын орнуудад инфляцийн хувь хэмжээ жилийн 3 -аас төдийлэн дээш гардаггүй буюу “гаргадаггүй”. Тэр ч бүү хэл инфляци өөрийн жинхэнэ утгаараа амьдрал дээр бодитойгоор өсөн жирийн ард түмний “гарт баригдаж, нүдэнд тусаж”, биелэлээ олсоор байхад албан ёсны тооцоолж гаргасан дүнгээр бага хэвээрээ байх нь ердийн зүйл. Ялангуяа еврог гүйлгээнд оруулснаас эхлэн европын орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол эрчимтэй өссөөр байгааг тэндэхийн байтугай ажил амралтын шугамаар түр хугацаагаар зорчигч бусад орны иргэд (Монголчууд ч ялгаагүй) ч анзаарч байна. Инфляцийн түвшинг доогуур байлгах нь ямар ач холбогдолтой вэ? Инфляцийн жилийн хувь 2 байлаа гэж бодвол тухайн улсын төв банкны бодлогын хүүг 3 - 4 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох боломжтой. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүү жилийн 5 - 6 –аас хэтрэхгүй байх боломж бүрдэх буюу үйлдвэрийн газрууд, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хүү багатай, урт хугацаатай, жинхэнэ утгаараа “хөрөнгө оруулалтын зээл” авах бололцоо нээгдэж, энэ нь эдийн засаг богино хугацаанд сэргэн эрчимтэй хөгжихөд үндсэн түлхэц болно. Инфляцийн түвшин олон жилийн хугацаанд тогтвортой бага байгаа улс оронд хөрөнгө оруулалтын зээлийг 10, 20, бүр түүнээс ч урт хугацаагаар олгох боломжтой болдог. Гэтэл манай орны хувьд байдал эсрэгээр. Үүнийг мөнгөний бодлоготой холбон дүн шинжилгээ хийж үзье. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд инфляцийн түвшин 2 оронтой тооноос буусан нь үгүй. Дээр нь инфляцийг тооцохдоо “санаандгүй санаатайгаар” бодит байдлаас нь өндрөөр тодорхойлж байсан гэдэг эргэлзээ ч байгаа. Дээр дурдсанаар инфляцийн түвшин нь олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих индексийг тодорхойлдог. Мэдээж инфляци өндөр байгаа тохиолдолд энэ индекс “муу” буюу тэр хэрээр эдийн засгийн салбаруудын эрэлтэд нийцсэн хямд хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авах боломж хязгаарлагдмал. Нөгөө талаас сүүлийн 20 -иод жил Монгол улсын мөнгөний бодлогыг тодорхойлж байгаа “сайн санаат” ОУВС -ийн “шидэт зөвлөгөө” –өөр инфляцийг тогтоон барих үндсэн арга нь “уян хатан” байх ёстой мөнгөний бодлогыг “ган болд” шиг “хатаан” валютын нөөцөөр “ногтолж”, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах, Монгол банкнаас тогтоодог бодлогын хүүг өндөр байлгах явдал юм. Ингэснээр угаасаа хомсдолтой байгаа мөнгөний дотоод эх үүсвэрийн үлэмж хэсэг нь эргэлтэнд оролгүйгээр “эрсдлийн” хэмээх гоё тодотголтой сангаар дамжин “далан давхар цоожтой төмөр авдар” –т “найдвартай түгжигдэх” –ийн зэрэгцээ тэртэй тэргүй инфляциас шалтгаалан өндөр байгаа банкны зээлийн хүү нь улам өсөж, бодит баялаг үйлдвэрлэгч салбаруудад дэмжлэг болохоосоо “нэрмээс” болох хэмжээнд тогтоогддог. Эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл түүний “амин тэжээл” буюу цус нь мөнгө гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл хичнээн мундаг хүч чадалтай, булчин шөрмөстэй ямар ч сайхан залуу байгаад үлэмжхэн цусыг нь юүлчихвэл юу болохыг төсөөлөөд үз дээ. Амьтай голтой л юм үлдэнэ ээ дээ. Манай улсын эдийн засаг яг л ийм байдалд байна. Ингэж л бодит эдийн засгаас “мөнгө шимэх” “хорон” үйл ажиллагааг ОУВС Монголд хэрэгжүүлсээр 20 –иод жил болж байна. Гэхдээ тэд “амийг нь бүр тасалчилгүй” түрүүний хэлдгээр “амьтай голтой” байлгахаа ч сайн мэднэ. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар маань ахархан хугацаатай, өндөр үнэтэй, хомс мөнгөөр “бор зүрх” –ээрээ зүтгэж, бодит баялаг үйлдвэрлэдэггүй, бусдын мөнгөөр “мөнгө хүүлэгч” арилжааны банкуудад “олсон хэд” –ээ сэгсрүүлэхээс өөр сонголтгүй явж ирлээ. Зүй нь аливаа улс орны мөнгөний бодлого бусад орны валютаас хараат бус, өөрийн орны эдийн засаг, ДНБ-тэй нягт уялдсан, эрэлтэндээ нийцсэн нийлүүлэлт (эмисс) бүхий биеэ даасан мөнгө-санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Ер нь бол мөнгө гээч юм бий болсноос хойш хүүгүйгээр амьдарч, улс орон, нийгэм, эдийн засгийг ч тогтвортой хөгжүүлж байсан туршлага хүн төрөлхтөнд байсан. Монгол улсын Их хаадын үед ч ийм л байсан. Байх байхдаа хүү тогтоохыг хуулиар хатуу хориглож, аливаа зөрчсөн этгээдэд цаазаар авах хүртэл хатуу ял ногдуулдаг тогтолцоо 500 –аад жилийн турш хэрэгжиж байсан байдаг. Тэр үед инфляци гэдэг зүйл амьдрал дээр байтугай нэр томъёо нь ч огт байсангүй. Харамсалтай нь хялбар аргаар мөнгө хүүлэх сонирхол бүхий тодорхой бүлэг хүмүүсийн бодлогоор хүү гэдэг зүйл амьдралд нэвтэрч, хүүгүйгээр болоод байсан, бүр цэцэглэн хөгжөөд байсан түүхийг чанд нууцлан, үгүйсгэж гуйвуулсаар удаж байна. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичих учир ингээд орхие. Дээр дурдсанаар Монгол улс ч гэсэн өөрийн бие даасан мөнгө-санхүүгийн тогтолцоотой, түүндээ тохирсон мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гэж нийтээрээ ойлгодог боловч бодит байдал тэс өмнөө байгаа нь амьдрал дээр улам бүр нотлогдсоор байна. ОУВС хямралаас гаргах “буянт аврагч” –ийн дүрээр өөрийн “тоглоомын дүрэм” –ийг тулгаж, олон улсын санхүүгийн захаас мөнгө босгох боломжийг хаах мөртөө зөвхөн төсвийн цоорхойг нөхөх төдийд л зээл олгож, “хагас өлсгөлөн” буюу “аманд ч үгүй, хамарт ч үгүй” байлган инфляцийн түвшинг өндөр барих замаар эдийн засгийн төдийгүй нийт улс орны ирээдүйн хөгжлийг хязгаарласаар байна. Дээр нь “амласан” зээлээ хугацаанд нь өгөхгүй “луу унжиж” цаг алдуулан “ядаж байхад яр” гэгчээр тэртэй тэргүй ядруу эдийн засгийг нэмж нэрвэн олон тэр бумын хохирол амсуулан байж “бухын доодохыг харж үнэг турж үхдэг” –ийн даваан дээр нэг юм “амь залгуулах” –даа ч тун сайн “мэргэшсэн” –ийг хэлэх ч юм биш. Ялангуяа санхүүгийн хямрал дэлхий нийтэд нүүрлээд байгаа сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө “барьц” –ыг улам бүр “лавшруулсаар” байна. (Хямрал гэснээс өнөөгийн энэ “Их хямрал” “унаж босдог” хөгжлийн ердийн зүй тогтлоор ирээгүй, харин түүнийг олон жилийн өмнөөс бэлтгэн төлөвлөж зохион байгуулсан гэдгийг олон судлаачид тогтоож нотолчихоод байна. Энэ тухай тусдаа сэдэв бичигдэх болно.) Ийм л байдлаар бидэнд тэгтлээ дутагдаад байгаа “амин хэрэгцээт” мөнгийг өгөх өөрсдийн хамсаатан болох мөн л “сайн санаат” хөрөнгө оруулагч нарт Монголын баялагийг цөлмөх “замыг нь засаж”, далд аргаар “колоничлох” бодлогоо хэрэгжүүлсээр байгааг манай төр засаг болон Монгол банкны үе үеийн удирдлагууд ойлгох нь байтугай “буулгасан лүндэн” –г нь үг саггүй ёсчлон гүйцэтгэдэг “утсан хүүхэлдэй” болчихоод байгаад итгэхэд ч бэрх. Дээр нь “Монгол банкны тухай” гаднаас “импортлогдсон” хуулийг судлаад үзвэл нэг заалтаас нөгөө заалт руу гүйлгэн “төөрдөг байшин” лугаа болгосноос нь хайгаад хайгаад аливаа асуудалд хариуцлага тооцох эзэн олдохгүй. Энэ хуулийг ОУВС мэтийн “мундаг” зөвлөгч нарын үгээр найруулан баталсан гэдэгт эргэлзээд байх ч юмгүй. “Утсан хүүхэлдэй” болгосон хүмүүстээ “арьсаа хамгаалах” боломж олгох нь зүйн асуудал биз дээ. Тэгэхгүй бол санаснаар нь “хүүхэлдэй” (бас ч тийм ухаангүй улс биш, ямар ч байсан хариуцлагаас айх ухаан бол бий) болоо ч уу үгүй ч үү. Өнөөдөр харийнхантай нийлж Монголоо “алаад” байгаа тэр “хүүхэлдэйнүүд” –ээс “ял асууж, зэм хүртээх” хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь л хамгийн харамсалтай. Дээр өгүүлснийг дүгнэж үзвэл “инфляци” бол “хүү” –ийн араас “зулай гишгэн мэндэлж бойжсон төрсөн дүү” нь буюу нэг зоосны “хоёр тал” гэсэн гаргалгаа гарч байна. Өөрөөр хэлбэл, инфляци өндөр байвал түүнийг дагаад хүү өндөр байна, эсвэл хүү өндөр байвал инфляци бас өндөр байна. Эсвэл бага байвал бага. Тодруулаад хэлбэл, инфляци нь анхандаа хэсэг бүлэг цөөнх нь олонхийгоо хүүгээр дамжуулан “цөлмөх” хэрэгсэл байсан бол өнөөдөр түүний “ёсөн шид нь цогцолж”, зөвхөн мөнгө хүүлэх төдий бус, бүхэл бүтэн улс орон, тив, дэлхийг “колоничлох зэвсэг” болон хувирчээ. Эцэст нь нэгтгэн дүгнэж хэлэхэд “буянт аврагч” –ийн дүрд хувилсан ОУВС мэтийн “хорт могой” –г Монголын эдийн засгаас үтэр түргэн “үлдэн хөөж”, мөнгөнийхөө бодлогыг цаг алдалгүй засаж залруулан зөв голдрилд нь оруулах нь Монголчууд бидний нэн тэргүүнд шийдвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Харин цаг алдвал “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд“ ч “засаж болохгүй алдаа” болон хувирахыг үгүйсгэх аргагүй. Мөнгөний бодлогоо зөв тогтоон хэрэгжүүлж чадваас Монголчууд бид “өөрөө өөртөө эзэн” болж, нийгэм, эдийн засаг тогтворжин төр засаг маань заавал ч үгүй газрын баялагаа харийнхнаар “ухуулж төнхүүлэх” –гүйгээр сонгуулиар гарч ирэхдээ амласан “эрдэнийн хувь” хүртээх амлалтаа биелүүлэх бүрэн чадвартай болохын зэрэгцээ бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд мөнгө зээлийн гачаалаас гарч иргэн бүр ажилтай, орлоготой, аливаа ахуйн асуудал үгүй, инфляци гээч “хадны мангаа” –аас айх юмгүй амар жимэр сурч боловсрон ажил хөдөлмөрөө эрхлэн суух нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. “Газрын баялаг” гэснээс түүнийгээ ашиглахгүй (“огт ашиглахгүй” биш, зөвхөн дотоод хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хэсгийг зөв зохистойгоор ашиглах) –ээр хөгжих боломж Монгол улсад бий гэж олон хүн үздэг. Миний бие ч үүнтэй санал нэг байдаг. Тиймээс энэ талаар санал бодлоо уншигч олонтойгоо хуваалцаах бодолтой байгаагаа энэ дашрамд хэлье. Монголчууд бидний аз хиймор сэрэх болтугай! 2010 оны шилдэг эдийн засагч, судлаач Өндөр хутагт овогт Бат-Очирын Оюунбилэгт |
| Инфляци гэдэг нь заль бөгөөд мөнгөний монетаризмийн онол гэдэг нь шашин юмаа |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
|
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим »»
|
|
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
|
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ »»
|
|
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
|
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу »»
|
|
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
|
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай. »»
|
|
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
|
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн »»
|
|
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
|
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын »»
|
|
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
|
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
|
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. »»
|
|
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
|
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
|
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт »»
|
|
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
|
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. »»
|
|
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
|
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал »»
|
|
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
|
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
|
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн »»
|
|
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
|
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ. »»
|
|
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
|
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо. »»
|
|
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
|
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн »»
|
|
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|