 |
|
 |
|
Ширээний орос хүүхнүүдийн Японд олсон аз жаргал |
|
|
 |
|
 |
Ширээний орос хүүхнүүдийн Японд олсон аз жаргал
2012-04-05.. ОРОСЫН ҮЗЭСГЭЛЭНТ ХҮҮХНҮҮД ТОКИОГИЙН ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЭЗЛЭН АВСАН ТҮҮХ... 
ЗХУ бутран унаж байсан үед буюу 15 жилийн тэртээ Токио хотод Оросын “Тамбурин” нэртэй анхны цэнгээний газар нээгдтэл түүгээр орж үйлчлүүлэхийг хүсэгчдийн урт дараалал үүссэн билээ. Эзэн нь болох Икэда сан өмнө нь боксчин байсан бөгөөд гэмт хэргийн ертөнцөд багагүй холбоо сүлбээтэй нэгэн байв. Өмнө нь тэрбээр филиппин, дараа нь бразил бүсгүйчүүдийг импортлож байсан бөгөөд нэг шөнийн дотор ийнхүү манджээ. Хэвлэл мэдээллийн ажилтнууд түүн дээр ярилцлага авахаар ирж залхаах болсноос гадна хэвлэлүүдэд “Роппонгид амьд орос гоо бүсгүйчүүд ирлээ” гэсэн үнэгүй сурталчилгаа гарах болов. Төмөр хөшиг үгүй болж, дэлгэгдсэнээр Токио хотын кабаре болон шөнийн цэнгээний газрууд байрладаг Роппонги дүүрэгт Оросын бүжигчин бүсгүйчүүдийг урьж ирүүлэх санаа анх түүнд төржээ. Өмнө нь хэн ч үүнийг хийж байгаагүй учраас орос хүүхнүүдийг авчрах асуудал хүнд, ярвигтай байсныг Икэда дурсав. Ингээд визний асуудал зэргийг шийдсэний дүнд Токио хотын нисэх онгоцны буудалд эрэлхэг охидын эхний хэсэг хаана, юу хийхээ ч ойлгохгүйгээр бууж ирсэн гэдэг. Саяхан л гимнастикийн спортоор хичээллэн хөлсөө дуслуулж байсан, бүжгийн сургуулилт хийн үгээ хэлж байсан залуухан долоон бүсгүй ийнхүү Японы газар нутаг дээр хөл тавьжээ. Тэдгээрийг үзэх гэж харчуул хэдэн мянгаараа цувдаг байсан аж. Амьд үзвэр үзэх гэсэн хэрэг. Өмнө нь ийм зүйлийг мөрөөдөл төдийд тооцож байсан бол одоо мөнгөө төлөөд л тааваараа харах боломжтойгоос гадна тэдэнтэй хамт бүжиглэх боломж нээгджээ. Ер нь бол япончууд оросуудад талтай байдаггүй. Айдаг гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгвэл орос хүүхнүүдийн хувьд өөр хэрэг байлаа. Тэр үед зугаа цэнгээн, уушийн газруудын бизнесийг хахтал нь дүүргээд байсан хямд үнэтэй халтар филиппин бүсгүйчүүдээс япон эрчүүд уйдаад байсан аж. Тоомсог морь шиг биетэй, шаргал үст бүсгүйчүүдийг харах гэж зарим харчуул нүдээ өгөхөөс наагуур юм болдог байв. Хүүхнүүдийг харахаар Элчингийн ажилтнууд ч олноор ирдэг байлаа. Тэр үед ОХУ-ын Элчин сайдын яам болон Консулын газар тэндээс таван минут явах газарт байрладаг байсан юм. Гэвч энэ бизнесийн анхдагч болсон Икэда хэсэг хугацааны дараа үүд хаалгаа хаахад хүрчээ. Цагаачдын асуудал хариуцсан газартай хамтран цагдаа нар гэнэт шалгалт хийсэн аж. Тэд охидын тус улсад ирсэн зорилго хийж буй ажилтай нь зөрчилдөж байгааг “илрүүлэв”. Дээр нь тайз нь жижигхэн, хувцас солих өрөө нь умгар гэхчлэн олон шаардлага тавьжээ. Тэгтэл хажууд нь ази бүсгүйчүүд бүхий үүнтэй төстэй олон арван цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж байсан ч шалгалтад өртөөгүй байна. Икэдагийн сэдсэн бизнесийн санаа өндөр хурдтайгаар цааш хөгжжээ. Орос нэртэй цэнгээний газрууд ар араасаа нээгдэх болов. Тэдгээрийн нэр, хаягийг ч сольж амжихгүй тийм байдал үүсэв. Өрсөлдөгчид нь үүний улмаас дампуурахад хүрч байлаа. Икэда сан өөрийн мөнгийг явц муутай төслүүдэд оруулж, эцэс сүүлдээ бүтэлгүй хайр дурлалын золиос болсон билээ. Мань эр үйлчлүүлэгч мафийн хурган даргаас өөрийн ажилтан эмэгтэйг салгаж авахыг оролдсон хэдий ч бүтэлгүйтэв. Бүжигчин хүүхэн нь зочноос үнэтэй шуба бэлгэнд авангуут мань эр зөрүүлээд тийм хувцас авч өгнө. Бриллиант бүхий бөгж өгвөл адилханыг авч өгч байлаа. Ингэж явсаар Икэда сүйрч орхижээ. Тэр цагаас хойш их ч хугацаа өнгөрчээ. Саяхан Роппонги дүүрэгт Икэда сантай Оросын нэгэн кабаред тааралддаг юм байна. Түүний тамирчин хүний бие галбир аль хэдийнэ үгүй болжээ. Тэр архинд орсон бололтой. Гэвч урьдын ажлаа хийсээр байгаа аж. Гэхдээ эзэн бус зөвлөх хийж байгаа гэнэ. Ажил ихтэй бололтой. Учир нь, тэрбээр орос хүүхнүүдийн талаар жинхэнэ мэргэжилтэн гэж хэлж болно. Цаадуул нь ч мөн онцгой хандлага, харьцааг шаардах нь ойлгомжтой. Харин Токиогийн Нарита нисэх онгоцны буудал дээр саяхан би Москвагийн уугуул Лина бүсгүйтэй тааралдсан билээ. Тэрээр “Тамбурин”-ы шоуд шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан бүжигчин хүүхэн юм. Түүний япон мөрөөдөл биелжээ. Тэрээр өөртөө болон ээждээ дажгүй орон сууц худалдаж аваад их сургуульд элсэн орсон байна. Токио хотод хэдэн жил практик хийсний дүнд япон хэлийг чамгүй сурчээ. Өдгөө тэрээр хэлмэрчээр ажилладаг аж.
ТӨЛӨВЛӨГӨӨ БИЕЛҮҮЛЭХ ГЭЖ ЗҮТГЭСЭН ХҮҮХНҮҮД
Эхэндээ мэдээж үйлчлүүлэгч болон хүүхнүүд бүгд л биеэ барьцгаадаг. Энд бас хэлний бэрхшээл гол үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ хэлний асуудал амархан шийдэгдэнэ. Учир нь, томчууд юун тухай яриа болж байгааг ойлгохыг хичээн хараалын үгсийг маш амархан сурдаг аж. Шоу дундуур ширээний ард сууцгаан караокед дуулж, архи ууна. Баян үйлчлүүлэгчдийг хөөргөж, хөгжөөх үүднээс тэднийг согтоох хэрэгтэй болно. Үйлчилж буй хүүхнүүд өөрсдөө ч уух үе гардаг байлаа. “Их мөнгө олохыг хүсч байгаа бол тэдэнтэй ор хөнжилд орохгүйгээр үүнийг гүйцэлдүүлнэ гэдэг амаргүй. Олон үйлчлүүлэгчтэй зэрэг сээтэгнэн, аль болох хэмжээ хязгаараа мэдэж байх нь чухал” хэмээн Алёна Ш гэдэг бүсгүй ярьжээ. Энэ бүжигчин бүсгүй өөрийн үйлчлүүлэгч япон эртэй гэр бүл болсон бөгөөд өдгөө Токио хотноо дагавар хүүхдийн хамт амьдарч байгаа юм. “Хэрэв чи гайгүй бие галбиртай бол чамайг ширээндээ урьсан урилга тасрахгүй. Олон дахин урилга авсан тохиолдолд сарын эцэст төдий чинээ их урамшуулал хүртэнэ. Ширээнд уригдсан бол уух хэрэг гарна. Үйлчлүүлэгчид виски аягалж өгнө. Өөртөө жүүс хийнэ. Ширээнд үйлчилснээр цалин нэмэгдэнэ. Нэг удаа суувал 500 иен буюу 4.5 доллар авна. Нэг цаг нь 2000 иен. Үүгээр шагнал, урамшуулал дуусахгүй. Цэнгээний газруудад оноо цуглуулах өөр нэг тогтолцоо байдаг нь “дохан” билээ. Чиний үйлчилсэн хүн дахин ирсэн бол оноо нэмж авна. “Дохан” гэдэг нь нэг ёсны төлөвлөгөө юм. Хэрэв түүнийг биелүүлэхгүй бол торгууль хүлээнэ. Харин төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл шагнал хүртэх жишээтэй. Тийм учраас үйлчлүүлэгчээ дахин дахин ирэхийг хүсч, гуйх хэрэг гарна. Цаадахь чинь үүнийг өөрт нь талтай байна гэж ойлгох аюултай. Далайгаар аялах, ууланд хамт авирах урилгууд ар араасаа хөвөрч бугуйн цаг, хөгжим, үнэт эдлэл, автомашин зэрэг гарын бэлгийг өгөх юм. Нэгэн зэрэг хэд хэдэн хүнтэй сээтэгнэн ажиллах боломжтой ч эрт, орой хэзээ нэгэн цагт зөрчиж болохгүй хил хязгаар ирдэг аж. Гэхдээ амрыг нь бодоод сарын 600-800 долларын цалингаа аваад дээр нь хагас нүцгэн бүжиг хийж 200 доллар авч болдог гэнэ. Дээр нь өдрийн арван долларыг хоол хүнсэндээ зориулж авна. Филиппин бүсгүйчүүд цалингаасаа гадна үнэ төлбөргүй цагаан будаа авч хооллодог байсан бол орос хүүхнүүд будаанаас татгалзан мөнгө авахыг илүүд үзжээ. Дээр нь байр үнэгүй. Мөн эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ үнэгүй авна. Мэдээж ажилдаа ирж, очихдоо унаагаар хүргүүлнэ. Энэ бүгдийг нийлүүлээд нэг орос бүсгүй сарын 200 мянган иен буюу 1800 долларын зардал гаргадаг байжээ. Хэрэв эзэн чинь гайгүй хүн таарвал баяр ёслолын үеэр хэсэг бүлгээрээ хөдөө хээр гарч амрах боломжоор хангагдана. Зарим бүсгүйчүүд биеэ үнэлэхээс наагуур юм болж байж хагас жилийн дотор 20-30 мянган доллартай нутаг буцах боломжтой болж байлаа. Ажлын өдөр оройн долоон цагт эхэлнэ. Таван минутын өмнө нүүр амаа будаж бэлэн ирнэ. Эхлээд таван минутын хуралтай. Ажил үүрийн гурван цагт дуусна. Энэ үед авсан оноонуудыг тооцон, сануулга өгөх юм. Ажлын өдөр яг найман цаг үргэлжлэх ёстой. Илүү цагаар ажиллабал нэмж хөлс олгох нь баталгаатай. Үйлчлүүлэгчдийн өгсөн цайны мөнгө, бэлэг сэлтийг хурааж авахгүй. Мэдээж хөдөлмөрийн ёс зүйн дүрмүүд мөрдөгдөнө. Гартаа жижиг гар цүнх барих бөгөөд түүн дотроо ажилладаг газрынхаа нэр, хаяг бүхий нэрийн хуудас, нусны алчуур, үзэг болон тамхины асаагуурыг авч явах учиртай. Банзал нь аль болох оготор, гутлын өсгий аль болох өндөр байх ёстой. Ямар ч битүү энгэртэй цамц, жийнсэн өмд өмсөх учиргүй. Ширээний ард суун ажлаа хийж байхдаа бусад охидуудтай ярихгүй байна. Бохь зажлах хориотой. Шинэ үйлчлүүлэгчид хаалгаар орж ирэнгүүт нэгэн дуугаар “Иррассяимасэ!” буюу “Тавтай морилогтун!” хэмээн мэндчилнэ. Зочдыг үдэн гаргахдаа бөхийн “Домо аригато годзаимасу!” хэмээн дуржигнуулна. Хүүхнүүдийн дийлэнх нь мэдээж Япон руу мөнгө хийхээр очдог. Гэвч хаяахан өвөрмөц бодолтой хүүхнүүд таардаг аж. Нэг бүсгүй ажлын эхний өдрөө л тайзан дээр ухаан алдан унажээ. Түүнд шинжилгээ хийтэл тэр бүсгүй долоон сартай жирэмсэн байв. Түүнээс яах гэж ийшээгээ ирснийг нь асуутал бүсгүй чин үнэнээсээ “Би бүтэн хагас жил виза гарахыг хүлээсэн. Дараа нь миний итгэл алдарсан. Нэг л өдөр виза маань бүтсэн. Тиймээс би Диснейлэндэд очиж үзэхийг хүссэн юм” гэж өчжээ. Мэдээж оросууд шууд л шөнийн цэнгээний газруудыг эзлэн түрэмгийлсэн гэвэл худал болно. Оросуудыг залгаад халуун цустай боловч хямд үнэтэй румын хүүхнүүдийн цуваа тасарсангүй. Тэд хямд үнэтэй цэнгээний газруудыг дүүргэж орхив. Дараа нь хүйтэн хөндий харьцаатай польш бүсгүйчүүд айлчлав. Польш бүсгүйчүүд зүс царай сайтай боловч дэндүү хүйтэн хөндий, биеэ баримтгай байлаа. Швед хүүхнүүдийн дайрлага ч удаан үргэлжилсэнгүй. Энэ баян улсын охид, хүүхнүүд ямар учраас ийшээгээ ирсэн нь сонирхол татна. Тэд Шведэд ажилгүйдлийн тэтгэлэг гэж сарын 2000 доллар хүртдэг байв. Гэвч ажилгүй сууна. Тэгэхээр нэмж цалинжихаар шийджээ. Скандинав бүсгүйчүүд харамсалтай нь сэтгэл зүрхээрээ ажлаа хийж чадаагүйн улмаас удалгүй ихэнх нь нутаг буцсан билээ.
ЭЭЖДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ
Энд бүжигчнээр ирсэн олон хүүхэн гоонь юм уу гэр бүлээсээ салсан хөгшин баян япон эрстэй бодлогын чанартай гэр бүл болцгоодог. Ингэснээр тэд тус улсад оршин суух урт хугацааны зөвшөөрөлтэй болж аваад гэр бүлээ цуцлуулан тааралдсан ажлаа хийн амь зогооно. Зарим нэг нь зориуд бөглүү газруудыг зорин япон фермерүүдтэй гэр бүл болж хүүхэд төрүүлнэ. Энд олон тооны хүүхэд төрүүлж уйтгартай царай гаргасан аялгатай япон хэлээр ярих орос бүсгүйчүүдийг олж болно. Харин Токио хотод амьдардаг хүүхнүүд хүүхдүүдээ авч сардаа хоёр удаа орос клубуудад очин нутаг нэгтэнтэйгээ яриа хөөрөө дэлгэдэг байна. Ийм клуб Токио хотод хоёр ч байдаг гэнэ. Харин ийм боломж үгүй хүүхнүүд алс холын нутгаас сэтгэл гонсоймоор захидлуудыг эх орон руугаа илгээдэг аж. Ийм нэгэн захидлыг та бүхэнд толилуулъя. “Сайн уу, ээж ээ! Өнөөдөр энд 2005 оны есдүгээр сарын 5-ны өдөр болж байна. Энд гэдэг нь Япон улсад. Эдний ертөнцөд манайтай адилхан зүйл нэгээхэн ч үгүй. Таны хүргэн хүү томилолтоор яваад алга болсон. Зээ хүү тань өсч өндийж байна. Эндэхийн залуучууд гэж хэрэг алга. Хүүхдүүд нь 14 наснаасаа л ижил хүйстэн болцгоох юм. Архи ууна, тамхи татна, шөнө дүлээр мотоцикл унаж давхина. Дэндүү задгайрч байна. Цагдаа нар тэднийг хорьж дийлэхгүй юм. Эндхийн эхчүүд унхиагүй хүмүүс байх. Тэд зөвхөн хүүхэд төрүүлэх үүрэгтэй. Дэндүү их хүүхэд гаргаснаас болж ажилгүйдлийн түвшин хэрээс хэтрэв. 40 настай эмэгтэй хүн энд хэн ч биш. Энэ бөглүү нутагт өөр ертөнц ноёлно. Телевизээр гардагтай адилгүй. Энд бүх юм нэг л өөр. Агаар нь хүнийх, хэл нь хүнийх, ингээд л болоо. Япон хүүхнүүд энэ нутагт гурван хүүхэд төрүүлэх юм. Тэр гурав нь 20 жилийн дараа цааш гурав, гурвыг төрүүлнэ. Ээж минь дээ, надад аягүй хэцүү байна” гэсэн үгтэй захидлыг Нагоя хотоос Надя гэдэг бүсгүй бичжээ.
ВАСЯГААС БОЛГООМЖИЛ!
Орон нутгийн засаг захиргаа ийм бодолтой хүүхнүүдийг нөхөрт гарахаас нь өмнө барьж авахыг хичээдэг. Визний журам зөрчсөн, бичиг баримт хуурамчаар үйлдсэн, тус улсад байх хугацаагаа хэтрүүлсэн гэх зэрэг шалтгаануудыг тоочин ингэнэ. Хэрэв хос хоёр гэрлэх хүсэлтээ гаргавал эхлээд тус улсыг орхин гарч гэр бүлийн виз авсныхаа дараа дахин нэвтрэх боломжоор хангагддаг аж. Янз бүрийн арга хэмжээнүүдийг авч байгаа ч Евразиас ирэх хүмүүсийн урсгал буурахгүй байгаа юм. Заримдаа улирлын чанартай бууралт болдог. Япон улс руу “ажиллах хүч” илгээдэг арвин туршлагатай компанийн нэгэн удирдагч ийн өгүүлэв. “Япон улсад ажиллах хүч гаргахад их өвөрмөц шаардлагатай. Тэнд бүх юм шударга хийгдэх ёстой. Ажилд явахыг горилогч хүүхнүүд тэнд очоод ямаршуухан нөхцөл байдал хүлээж байгааг мэдэх үүрэгтэй. Бид ч тэдэнд энэ амаргүй ажлын сайн, муу талуудыг нэгбүрчлэн танилцуулдаг. Япон үйлчлүүлэгчдийн онцлогуудыг хэлнэ. Тэдэнд юу таалагддаг, юу таалагддаггүйг хэлдэг юм. Москвад байхад нь л клубуудад ямар дэг журам мөрдөгддөгийг танилцуулна. Хөдөлмөрийн сахилга бат алдсан тохиолдолд ямар торгууль хүлээдэг болохыг хэлнэ. Янз бүрийн асуудалд орооцолдохгүйн тулд юу хийх ёстойг ярина. Бид ажиллах хүчээ тийшээгээ явуулах, буцааж авах тийзийг авсан байх ёстой. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангана. Ер нь бол бид мөнгөний ажил хийхээр явж байгаа хүмүүсийг тийшээ илгээдэг. Харин тэнд гэр бүл болж, хүүхэд төрүүл гэж явуулдаггүй” хэмээн энэ нөхөр ярив. Өдгөө энэ салбарт Оросын олон компани ажиллаж байгаа юм. Тэднээс арав гаруй нь цаг хугацааны шалгуурыг давсан найдвартай компаниуд аж. Харин орос хүүхнүүдээр ажилчдаа зузаатгах гэсэн шөнийн цэнгээний газруудын тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Оросын хүүхнүүд хэзээд эрэлттэй байх бололтой. Японд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын дөрвөн Консулын газар байдаг ч охид, хүүхнүүд тэдэнд амар заяа үзүүлдэггүй аж. Орос хүүхнүүдийн дайрлага Японд ид байсан үед тэнд ажиллаж байсан Ерөнхий Консулын газрын экс ажилтан ийн дурсчээ. “Энэ бизнес цоо шинээр бий болсон тул ямар зөвшөөрөл хэрэгтэй, энэ бүхэн хууль ёсных уу гэдгийг хэн ч ойлгож мэддэггүй байв. Эхлээд заавал ч үгүй зөвшөөрөл авахыг шаарддаг байсан бол дараа нь байгуулсан гэрээнүүдийн үнэн бодит эсэхийг шалгах хэрэгтэй болсон. Зөрчил гаргасан цэнгээний газруудыг тогтоон тэндхийн цагдаа нарын хамтаар хааж байлаа. Зарим нэг цэнгээний газруудын санаа муут эзэд манай хүүхнүүдийн бичиг баримтыг хурааж аваад өгөхгүй байснаас гадна цалин хөлсөө хугацаанд нь олгохгүй байсан юм. Арга буюу хүүхнүүдээ тэдний гараас сугалан авч гэр рүү нь буцааж байлаа. Владивосток хотын хэсэг хүүхний асуудал санаанд орж байна. Тэдгээрийг хүчээр биеийг нь үнэлүүлэх гэж байсан. Тэднийг “Вася” гэгч нөхөр тийш нь илгээсэн гэдгийг өгүүлэхээс өөр юу ч мэдэхгүй байв. Тэр сайн эр өндөр цалинтай ажил хийхийг хүсэгч хүүхнүүдээс хоёр хоёр мянган доллар мулзалж орхиод харанхуй руу илгээсэн байдаг. Одоо бол үүнийг судалдаг болсон цаг” хэмээн экс ажилтан эр ярив.
Цэнгээний газрын япон эздийн хувьд янз бүр байдаг аж. Нэг ийм газрын эзэн ноён Като нэгэн орос бүсгүйн төлөө эхнэр, хүүхдээ хаяжээ. Тэд хүүхэдтэй болсон байна. Гэхдээ мань эр одоо өөр орос хүүхэнтэй хамтын амьдрал зохиожээ. Япон эрчүүд орос хүүхнүүдийн төлөө юугаа ч хаяхад бэлэн байдгийн нотолгоо энэ болов. www.wikimon.mn |
| Ширээний орос хүүхнүүдийн Японд олсон аз жаргал |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|