 |
|
 |
|
Яруу найрагч З.Түмэнжаргал харамсалтайгаар амиа алджээ |
|
|
 |
|
 |
Яруу найрагч З.Түмэнжаргал харамсалтайгаар амиа алджээ
2012-04-03Дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч СГЗ З.Түмэнжаргал гэр бүлийнхээ хамт Франц улсыг зориод  багагүй хугацааг өнгөрүүлж буй. Гэтэл харамсалтай мэдээ ирлээ. Тэрбээр Парис дахь гэрээсээ гараад хоёр долоо хоног сураггүй байсны эцэст цогцос нь Сиенна мөрнөөс олдсон байна. Үхлийн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох албаныхан шалгаж байгаа аж.
Найрагчийн хамгийн сүүлчийн ярилцлага:
Тоглолтоо хийчхээд Франц буцна аа...
Ярилцсан Д.ОЮУНЦЭЦЭГ
-Та гадагшаа яваад нэг хэсэг чимээгүй болсон. Сая тоглолтоо хийх тухай зарлал телевизээр явахыг сонсоод Монголд ирсэн юм байна гэж мэдлээ. Одоо хаана, ямар ажил хийж байна. Суугаа газрын тань сонин сайхнаас сонсъё?
-Би Францад, Парисын Сорбоны их сургуулийн гуравдугаар салбар болох Дорно дахины хэл, иргэншлийн их сургуульд багшилж байгаа. Их мундаг сургууль гэхэд гурван орны хэл л заана биз дээ. Тэгэхэд манайх дэлхийн 95 орны хэл заадаг, 95 орны эрдэмтэн мэргэд очиж багшилдаг том сургууль. Тийм сургууль дэлхийд ганц гэж гайхуулах дуртай. 1870-аад онд байгуулагдсан, 1960-аад оноос манай МУИС, УБДС-ийн багш нар зочин профессороор ажилладаг болсон юм билээ. Би УИХ-ын дарга агсан Л.Энэбиш гуайн дэргэд хэсэгхэн ажилласан юм. Тэндээс гараад “Нэр төр төв” гэж агентлаг байгуулаад Зохиолчдын хороон дээр хэсэг суусан даа. Тэнд байхад Жак Лигран гэж алдартай мундаг монголч эрдэмтэн ирж багш шалгаруулж авч таарсан юм. Нэлээд олон хүн шалгасны дунд би ороод тэнцчихсэн. “Гол учир нь чи бага ангийн багш байсан. Цагаан толгойн сурах бичиг зохиосон чинь их анхаарал татсан” гэж сүүлд хэлж байсан. Одоо зургаа дахь жилдээ Парист ажиллаж байна. “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтоо жил бүр хийдэг уламжлалтай. Ноднин тасалчихсан. UB паластай гэрээтэй юм. Оюутны амралт ч таарлаа. Тэгээд тоглолтоо хийхээр Улаанбаатарт ирчихээд байгаа нь энэ.
-Та нэг хэсэг Франц, Монголын хооронд явж Ерөнхийлөгчийн зөвлөх хийж байл уу?
-Сургуультайгаа гэрээ байгуулчихаад намар нь явна гэж байтал Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоод зөвлөхөөр ажиллахыг урьсан. “Парис явах болсон. Амжихгүй байх аа” гэсэн чинь “Та яруу найрагч, гэргий тань дуучин. Дэлхийн соёлын төв болсон тийм газар руу явалгүй яах вэ. Гэхдээ таны ажлыг тасалдуулахгүйгээр болгоно” гэхээр нь намар аравдугаар сараас очиж хичээлээ заагаад хавар хичээл тарахаар ирж энд ажилладаг болсон. Парист байхдаа ч онлайнаар ажилладаг байлаа. Ер нь би тавдугаар сард хичээл тарахаар ирж зусчихаад есдүгээр сарын сүүл хавиар буцдаг хүн. Өнгөрсөн зун гэхэд таван ном хэвлүүлж баахан бужигнуулж байгаад явсан.
-Танай оюутнууд ямар хүмүүс вэ. Монгол хэлийг Европт хэр тоодог юм бол?
-Анх очиход цөөхөн оюутан байсан. Бидний хүчээр гэчихвэл биеэ магтсан хэрэг болох байх даа, яваандаа оюутан олширсон. Би гэхэд гадаад оюутныг монгол хэлд сургах хоёр ном гаргалаа. Сүүлийнх нь нэлээд том ном бий. Оюутны тоо ч өсөөд ирсэн. Зөвхөн францууд биш, Бельги, Голланд, АНУ, Канадаас монгол хэл сурах гэсэн оюутнууд ирдэг. Сургуулийн сайт руу орж үзээд л ирдэг юм байна. Монгол хэлний хоёр багштай болсон. Нэг нь Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албанд байсан Ш.Төмөрбаатар гэдэг залуу. Голлож сурч байгаа оюутнууд нь хэлний хоббитой нөхөд байдаг. Миний гурав дахь, дөрөв дэх хэл гэж сурах жишээтэй. Хэл сурч байгаа хүн олон янзын зорилго тавьдаг. Монгол хэл, түүх судлалын, харьцуулсан хэл шинжлэлийн, бизнесийн чиглэлээр сурдаг оюутнууд бий. Зарим нь аялал жуулчлалаар явахад хэл нэвтрэлцээд байх зорилготой ч байх шиг. Яг одоо бол 30 гаруй оюутан монгол хэл үзэж байгаа. Сонирхолтой нь янз бүрийн насны хүмүүс байдаг. 18-тай охин, 65-тай өвгөн ч байна. Миний шавь нар дотор 65-тай өвгөн ороод ирэхээр нь “Энэ нөхрийн юм сурна гэж юу байдаг юм. Яах гэж ингэж яваа юм. Юундаа хэрэглэх гээд байгаа юм бол” гэж гайхаж байсан. Бас чих хатуу. Сүүлдээ миний буруу байсныг ойлгосон. Тэрэн шиг монгол хэлийг сайн сурсан хүн бараг байхгүй.
-Ямар зорилготой монгол хэл сурсан гэнэ?
-Баатарлаг Монголын түүхийг сонирхдог. Танай түүхийн холбогдолтой номуудыг өөрийн нүдээр унших гэсэн юм гэж орж ирсэн. Одоо бол Монголын түүхийг унших байтугай Нууц товчооны франц орчуулгыг голдог хэдэн хүнтэй нэгдчихсэн шинэчилж орчуулахад оролцох маягтай явж байгаа. Тэгэхээр миний ойлголт их буруу байсан байгаа биз. Ер нь францчууд их сонин. Монголчуудад бодууштай юм тэднийд их байна.
-Юу нь тэр вэ?
-Бид монгол ойлголтоороо хөгшин гээд байдаг болохоос тэдний анхны төрөлт гэхэд дөчөөд наснаас эхэлж байгаа юм. Тэрнээс өмнө гэрлэх, хүүхэд гаргах тухай ойлголт бараг байхгүй. “Чи гуч гарчихлаа, хүүхэд шуухад оройтлоо” гэвэл жаахан тэнэг, мангардуу нөхөр байна гэж гайхна шүү. Тэгээд их ч өндөр наслах юм. Наян настныг нэг их хөгшин гэж бодохгүй. Тэгэхээр 65 настай оюутан гэдэг гайхмаар зүйл биш. Манай сургуулийн ерөнхийлөгчийн ээж бурхан болсон юм. “Ээж тань хэд хүрээд явчихав аа” гэсэн “Уг нь гайгүй ээ, 94-тэй л явлаа” гэсэн. Эндээс харахад монголчууд маань мэдээсэй гэсэн нэг зүйл анзаарагдсан. Францчууд тэтгэвэрт гарахаараа жинхэнэ баяр баясгалангийн үе нь эхэлдэг юм байна. Насаараа мөрөөдөөд биелүүлж чадаагүй хүслээ биелүүлдэг юм байна. Биднийг анх очсон жил манай авгай Б.Мягмарсүрэн /Ану/-г дуурийн дуулаач гэж нэг айл мэдэж л дээ. Гэртээ урилаа. Очсон чинь 80 настай эмэгтэй, нөхөр нь өөрөөс нь жаахан ахимаг хүн байна. Их гоё амьдрах юм. Нөгөө эмэгтэй хэлж байна. Манайх шиг авгай, чавганц гэвэл тэд чинь сүйд хийнэ шүү. “Би Б.Мягмарсүрэнтэй уулзъя гэж их бодлоо. Өнгөрсөн жил би дуурь сонирхогчдын нийгэмлэгт элссэн. Тэгээд хуучин ч гэсэн төгөлдөр хуур худалдаж авч нот сурсан” гээд тоглож үзүүллээ. “Энэ дуурийн ийм ариг боловсруулж давтаж байгаа” гээд бүр нот харж аялж үзүүллээ. Энэ бол тэднийд байдаг л нэг жишээ. Манайхан бол тэдний анхны хүүхдээ төрүүлдэг насан дээр өвөө, эмээ болчихдог. Тэгэнгүүт “Одоо юу удах вэ дээ, хөгширлөө дөө” гэж суугаад л нэг их удалгүй “чад”. Тэгж болохгүй гэдгийг Францад очоод мэдлээ.
-Сэтгэлээрээ л юм аа даа, тийм ээ?
-Ер нь хүн юу бодно, түүгээрээ л амьдардаг юм байна. Гоё сайхан амьдарна гэж бодоод өөрийгөө дайчлах юм бол түүндээ хүрдэг. “Би ч яаж чадах вэ дээ, салгалж яваад үхнэ биз” гэвэл тэгдэг л бололтой юм. Түүнийг францчуудаас харж ажиглалаа. Хүний оюун санаа гэдэг асар их хүчтэй зэвсэг байдаг юм байна. Хүүхэд багадаа зураг ч юм уу сонирхож байгаад томроод орхичихдог доо. Тэгсэн мөртлөө бүр хаяж чаддаггүй. Түүнийгээ 70,80 хүрээд завтай болохоороо үргэлжлүүлж, сонирхож, судалдаг юм байна. Хэсэг хэсгээрээ нийгэмлэг байгуулаад ажил зохиогоод явчихдаг. Тийм хүмүүст хов жив ярих, улс төржих, дэмий биеэ чагнаж өвчин тоочих, үхэхээ хүлээх дэмий зав огт алга. Хажуугаар нь сайхан агаар, эрүүл хүнс гээд юм бий л байх. Гэхдээ л гол нь оюун санааны эрч хүч байдаг юм байна. Түүнийг монголынхоо бүх хүнд хэлмээр санагддаг. Таньдаг мэддэг хүнтэйгээ тааралдахаар өөдөөс “Би тэтгэвэртээ гарчихсан. Өвчин хуучин ч ихтэй, юу удах вэ дээ” л гэх юм.
Гэхдээ монголд өөрчлөлт байна аа. Бидний багад тавин настай хүн асар хөгшин, үлгэрийн өвөө шиг үс сахалдаа дарагдсан юм явдаг байлаа. Өнөөдрийн тавьтнууд ид гоё, идэр насныхан байдаг болж. Нийгэм өөрчлөгдөөд, иддэг уудаг, өмсдөг зүүдэг, үзэж хардаг зүйл шинэчлэгдээд ирэхээр хүний өнгө зүс, жавхаа, сэтгэлгээ, бие хаа өөр болж байна. Мэдээлэл асар их нөлөөтэй юм байна шүү бас. Монголчуудын мах цусанд шингэсэн өөрөө өөрийнхөө урмыг хугалдаг, өөрийнхөө сүхээр өөрийнхөө урмын мөчрийг тас цавчдаг зангаа хаявал их юм бүтээнэ дээ. Даан ч идэр насанд хүрмэгц өвчин тоолж, үхэл боддог болохоор манайхан юм бүтээж чадахгүй байна.
-Нэг ёсондоо монголчууд оюун санаа, ухамсартаа хувьсал хийх цаг болжээ гэж та хэллээ. Улс орны хөгжил харин ямар байна?
-Гурван жилийн өмнө би "Чингис" зочид буудалд солонгос номын нээлтэд оролцсон юм. Солонгосын нэг Ерөнхийлөгчийн тухай ном байсан шиг санаж байна. Тэр номыг ивээн тэтгэж гаргасан солонгос авгай өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн юм билээ. Тэр хүн “Монголчууд та нар бадрангуй бай. Удахгүй дийлдэхгүй хөгжилтэй орон болно. Бусад оронтой харьцуулахад нүд ирмэхийн зуурт хөгжиж байгаа шүү” гэсэн. Тэгэхээр гаднын хүний нүдэнд манай хөгжил тийм содон тусч байгаа хэрэг. Жаахан замбараагүй байгаа тал бий. Тэрнээс биш хурдтай хөгжиж байгаа нь үнэн.
Оюутолгой, Тавантолгойгоо зөв ашиглавал үүнээс ч илүү хөгжинө.Оюутолгойг буруу шийдчихлээ л гэнэ. Засч болдоггүй юм уу. Тавантолгойгоо тэр замаар оруулахгүйг бас бодох хэрэгтэй шүү дээ.
-Уул уурхайн хөгжлийн ирээдүйг та яаж хардаг вэ. Гадаадад байгаа монголчууд сонирхож л суудаг байлгүй?
-Би эх орноо гэсэн сэтгэлтэй зохиолч, яруу найрагч хүн. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Аляскаар цуг явж байсан. Гол нь баялгаа яаж тэгш хувааж байгааг мэдэж авах гээд л яваад байсан юм. Персийн булангийн орнуудаар ч тэр л бодлогоор явж байсан. Монголын 2,7 сая хүн бүгд тэгш эрхтэйгээр Тавантолгойн хувьцаа эзэмшигч байх ёстой гэж Н.Энхбаяр сүүлд бичсэн байсан. Ашигт малтмалаа зөв ашиглавал Монгол Улс юу байсан юм бэ, дороо босоод ирнэ. Зөв явуулж чадах уу, үгүй юү гэдэг дээр л асуудал бий. Жаахан буруу явуулбал харин хэцүүднэ шүү.
-Тэр тэгш хувьцааг одоо өгөх гээд байх шиг байна...?
-Би буруу мэдээлэл аваад байна уу, яагаад байна. Тавантолгойн ордын 10 хувийг ард түмэндээ хувьцаа болгож өгөх юм шиг байна. Нэг хүнд 520-иод хувьцаа өгөх нь ээ дээ. Тэгсэн мөртлөө үндэсний компаниудад 30 мянган хувьцаа өгөх юм уу даа. Үндэсний компани гэдэг нь нарийн яривал бас л нэг хүн. “Эрэл” нэг хүний эзмшлийн компани биз дээ. Түүн шиг Дорж гэдэг хүний удирдсан компани бол Доржийн л өмч. Иргэн З.Түмэнжаргал 500 хувьцаа авахад иргэн Дорж үндэсний компанитай тул 30 мянгыг авах нь ээ. Ингэхээр адаглаад бид хоёрын хооронд баян хоосны ялгаа гарахгүй гэх газаргүй байгаа биз. Мэргэд, мэргэжилтнүүд их л мундаг бодож хийдэг байх. Гэхдээ л миний хэлсэн харьцуулалт буруу биш гэж надад санагддаг. Их эмзэглэмээр асуудал шүү. Үндэсний компани нэртэй, бүр их мушгиж бодвол төр, засаг баригчдын ах дүүс, ойрын хүмүүс, тийшээ орох бололцооны мэдээлэлд ойрхон хүмүүс л байгаа. Тэгвэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын долдугаар багийн ард Болат яахав. Үндэсний компанийн эзэн, Болат хоёрыг харьцуулшгүй еэ. Ийм зүйл байх шиг байна. Уг нь нийт ард түмний хэлэлцүүлэг хийж байж үүнийг шийдсэн бол зөв байх л даа. Дээр их ухаантай 76 хүн байгаа байх аа. Би тэгж бодож байна. Гэхдээ 76 хүн хэчнээн ухаантай байлаа гээд гурван сая шахуу хүнийхийг арай гүйцэхгүй болов уу.
-Ингэхэд таны уран бүтээлийн олз омог асуултгүй их биз дээ?
-Сайн байгаа. Өнгөрсөн жил дан Парист бичсэн шүлгээрээ “Гурвалжин аялгуу” гэсэн гурван мөрт шүлгүүдээр ном гаргасан. “Шүүдрийн гилбэлгээн” гээд хайку маягийн, авангард стилийн жижиг шүлгүүдтэй ном хэвлүүллээ. Одоо дэлхийн хүүхдийн сонгодог уран зохиолын оргил болсон есөн ботийг бэлдэж байна. Өмнө нь сонгодог утга зохиолын 50 ботийг удирдаж гаргасан. “Нисдэг алим” гэдэг үлгэр туужаа шинэчилж бичлээ. Францад байгаагийн хэрэг гарч л байна. Парисыг жил бүрийн шинэ оноор дэлхийн нэг номерийн дизайнерууд чимэглэдэг юм. Заримдаа сонгодог, зарим жил модерн стилиэр, үлгэр домгийн сэдвээр гээд өөр өөр. Одоогийн хүүхдэд зориулж өмнөх үлгэр, туужаа яаж өөрчлөх вэ гэдэг санааг заримдаа тэндээс олдог. Дэлхийн хүүхдийн үлгэрийн дүрийг судлахад хэдхэн баатар дээр тогтдог. Чиполенно ч юм уу, далавчтай Карлсон, эсвэл агуу том, асар жижгийг харьцуулсан Гулливер ч юм уу. Ингэсхийгээд зогсдог. Өнгөрсөн шинэ жилээр Парисын шинэ жилийн чимэглэлийг дан хүүхэлдэйгээр хийсэн. Дэлгүүрийн шилэн хорго дотор дээрээсээ утсан уяатай хөөрхөн хүүхэлдэйнүүд босч, сууж гүйгээд л. Тэрийг харж байгаад “Нисдэг алим”-ыг өөрчлөөд хүүхэлдэйн ертөнцийн тухай өгүүлэх санаа төрсөн. Одоогийн хүүхдэд “Далан улаан үхэртэй, далиу улаан бухтай далан давхар харвинтай Далантай өвгөн” гээд ярихаар ойлгохгүй, тоохгүй, буухгүй. “Эмгэн өвгөн хоёр байжээ” гэвэл бүр ч сонсохгүй. Миний номын найз, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дөрвөн жилийн өмнө надад хэлж байсан юм. “Би бага хүүхэддээ зөндөө үлгэрийн ном авч өглөө. Огт хайхрахгүй юм. Орчин цагийн болгож өөрчлөх нь зөв юм шиг байна” гэж. Түүнээс хойш би бодоод л явсан юм. Тэр санаагаа Парисын хүүхэлдэйн ертөнцөөс олсон. “Хүүхэлдэйн вант улсын хаалгаар ортол яв ягаан дээвэртэй цэв цэнхэр бяцхан байшин байна. Хаалгыг нь тогшоод ортол насан өндөр болсон хүүхэлдэй өвгөн эмгэн хоёр амьдран суудаг ажээ. Тэднийх бүх хүүхэлдэй охидын манлай болсон харж ханашгүй үзэсгэлэн гоо охинтой юмсанжээ” гээд эхэлбэл хүүхдэд шууд буух юм шиг санагдсан. “Үл үзэгдэгч бяцхан хүмүүс” гэсэн тууж бичиж байна. Франц хэлээр гаргах бодолтой.
-Дууны шүлэг хэр тэрлэв?
-Нэг дуу хийгээтэх юмсан, тэгэх юмсан, ингэвэл яасан юм гэж хатгаж өгдөг хөгжмийн зохиолчдоосоо хол, тийм дуу хийлгэе гэж захиалдаг өдөөгчдөөсөө алс нэг сул тал байна. Гэхдээ одоо тоглолт дээрээ шинэ бүтээлүүдээсээ толилуулна. “Шөнө” гээд шүлгээр Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханы их сайхан романс маягийн ая хийсэн дууг “Voice” группын Отгонжаргал дуулна. “Харанга”-ынхан Европоор тоглож явахдаа манайхаар орж гарч байсан. Тэгэхдээ харьд байгаа монголчууддаа зориулж эх орноо санасан дуу хийх юмсан гэж Чука хэлж байсан юм. Тэдэнд “Зүрхний аргамжаа эх орон” гэж шүлэг хийж өгсөн. Тэрийг энэ тоглолт дээр дуулна. Буянаа гэж залуусын хайртай дуучин залуу Б.Долгионы ая, миний “Дөчин мянгатын хүүхдүүд” дууг гитартай дуулна. Шинэ бүтээлээсээ шилж оруулж байгаа юм.
-Хэзээ буцах билээ?
-Тоглолтоо гуравдугаар сарын 4-нд хийчихээд л зургаанд буцна даа. Мартын наймнаар гэргийтэйгээ хамт баймаар байна шүү дээ.
-Танай гэргий тэнд дуулж байгаа юу?
-Уран бүтээлээ байнга хийж байна. Заримдаа урилгаар энд тэнд дуулна. Уртын дуу ч дуулна. Поп ч дуулна. Дээр нь Парист ардын жүжигчин, мундаг төгөлдөр хуурч Т.Цолмон байгаа. Тэр хоёр чинь багш, шавь улс.
-Нээрээ тэнд Ш.Алтангэрэл Элчин сайдаар сууж байгаа бил үү?
-Тийм ээ. Тэр их завшаантай хэрэг болж байна. Багш, шавь хоёр байнга л бэлтгэл сургуулиа хийж байх юм даа. Удахгүй сайхан юм дуулгах байх аа. Төгөлдөр хуурч С.Саянцэцэг ч хамтрах байх.
-Хэзээ тэр сайхныг дуулгах бол?
-Хэзээг тэр гурав л мэднэ. Том юм гарах байх аа. |
Яруу найрагч З.Түмэнжаргал харамсалтайгаар амиа алджээ |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Ярилцсан Д.ОЮУНЦЭЦЭГ Талийгаач СГЗ сэтгүүлч, яруу найрагч З.Түмэнжаргалын ар гэрийнхэнтэй яаж холбоо барих вэ.
2015-05-04 | 16:07:24 | 112.72.13.9 | |
|
|
|
|

Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
20 орчим насны дөрвөн залуу ганцаараа явж байсан эмэгтэйг машиндаа хүчээр суулган дээрэмджээ 15:40 Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод,
|
Энэ сарын 13-14-нд шилжих шөнө СХД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн этгээд намайг нийлж зодоод, »»
|
|
Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлана 15:32 Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид
|
Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 68 орчим жилийн туршид »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
2500 жилийн өмнө амьдарч байсан хүний царайг дижитал аргаар сэргээснээ танилцуулав 11:16 Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан
|
Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужийн их сургуулийн лабораторид судлаачид 2500 жилийн өмнө амьдарч байсан »»
|
|
Ховдын 2 суманд үер бууж, 95 гэр, 84 хашаа усанд автжээ 10:33 Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ.
|
Ховд аймгийн Жаргалант сумын төвд өчигдөр /2025.08.26/ 16:55 цагаас эхлэн 40 минутын турш түр зуурын усархаг бороо, мөндөр оржээ. »»
|
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана 10:23 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах
|
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах »»
|
|
Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа 09:23 ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
|
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг, Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяаЭрүүл мэндийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулсан “Хятад улс - Монгол Улсын уламжлалт анагаах ухааны эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт” 08 дугаар сарын 08-ны өдөр амжилттай өндөрлөлөө.
ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв нь сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, эрдэм шинжилгээний солилцоо, эмч мэргэжилтэн нарын сургалт боловсрол зэрэг тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бол энэ удаагийн сургалтын арга хэмжээ нь мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг дэх чухал агуулгын нэг юм.
»»
|
|
Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн 09:19 Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг.
|
Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-наас 31-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. ӨМӨЗО-ны 14 аймаг, хотын сүүний 21 компани хүрэлцэн ирж оролцох болно.
Эдгээр сүүний үйлдвэрүүд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Улаан групп Ордосын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн баазаас бэлтгэсэн импортын өндөр чанартай тэжээлийн өвсөөр хооллож, онцгой баялаг бүтэцтэй сүүний бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Сүүний уургийн агууламж 3.4 хувиас давсан сүү гаргадаг. »»
|
|
Өнөөдөр СОНДГОЙ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно 09:18 Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид” 09:17 Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.
|
Монгол-Хятадын V экспо тун удахгүй ӨМӨЗО-ны Хөххотод болох гэж байгаа мэдээ сүүлийн өдрүүдэд интернэтээр цацагдаж байна. Харин өнөөдөр ачаа тээврийн “шинэ” нүүр царайнууд үзэсгэлэнд “оролцоно” гэх мэдээг хараад зарим сонирхолтой бүтээлч “зочид”-оос та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа. »»
|
|
Дорно дахины “Швейцар” Рашаан хот 09:14 "Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ.
|
"Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн гишүүд 08-р сарын 06-ны өдрийн үдээс хойш дорно дахины “Швейцар” хэмээгдсэн Рашаан хотод хүрч, Рашаан хотын ойн бүсийн явган хүний замаар аялсан билээ. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа 09:10 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийнхан өнөөдөр буюу 08-р сарын 07-ны үдээс өмнө Рашаан хотын хус модны холтос зургийн биет бус соёлын өвийн төвөөр зочилж, мянган жилийн түүхтэй урлагтай танилцсан байна. »»
|
|
Хянган нутгийн налгар наадам 09:07 Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам.
|
Эгшиг дуу шуранхайлсан Хянган нутгийн наадам, эрийн гурван чимэгтэй эрмгий хүчит наадам, нар хур тэнцэсэн налгар намрын наадам, найр хуур уянгарсан дэлгэр сайхан наадам. »»
|
|
Гахайнаас хүнд уушги шилжүүлэн суулгажээ 08:40 ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн
|
ГУАНЖОУ, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Хятадын мэс заслын эмч нар гахайнаас хүнд уушги шилжүүлэн »»
|
|
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр заржээ 08:37 Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага
|
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага »»
|
|
"2025-2026 оны хичээлийн жилд поло цамцыг сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулж амжихгүй" 17:01 Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт,
|
Сурагчдын дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамцыг нэмүүлэх саналаа Боловсролын Яамнаас Стандарт, »»
|
|
Маргаашаас замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор зорчино 13:45 Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
|
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. »»
|
|
Виз гаргаж өгнө, гадаадын их, дээд сургуулиудад зуучилна гэж залилсан 22 удаагийн гэмт хэрэг шалгагдаж байна 11:39 Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах
|
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 07 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах »»
|
|
Улаанбаатар хотын музейд түүхэндээ байгаагүй засвар, тохижилтын ажил шат дараатай хийгдсээр байна 10:43 Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот
|
Нийслэл Улаанбаатар хотын түүх, өв соёлыг хадгалан, хамгаалж, сурталчлан таниулдаг, эрдэм шинжилгээ, хот »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Замын хөдөлгөөний торгуулийн хуурамч мессежээс болгоомжлохыг анхаарууллаа 09:19 Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг
|
Иргэдийн гар утсанд 97697766806 дугаараас замын хөдөлгөөний торгуультай холбоотой худал мэдээлэл ирж байгааг »»
|
|
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна 09:17 Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр
|
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7–9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр »»
|
|
Хотхон, хорооллуудын ус тогтдог байршлын судалгааг авч байна 09:05 2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус
|
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 21 км ус зайлуулах шугам хоолойг угсарсан. Ирэх онд мөн 20-30 км ус »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Дүүжин замын тээврийн үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг тулгуур баганыг суурилуулж эхэллээ 18:45 Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын
|
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Дүүжин замын »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо 11:07 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 09-ны өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын дундад хошуунд өндөрлөж, дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ 11:04 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс өмнө ӨМӨЗО-ны Шилийгол аймгийн төв Шилийнхотод эхэлсэн юм. »»
|
|
Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа 11:00 “Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна.
|
“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид өнөөдөр буюу 08-р сарын 04-ны өдрийн үдээс хойш Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны Содон мал аж ахуйн ХХК-тай танилцсан байна. »»
|
|
Р.Ганжуур: “ДЦС-4” гэж өөрийгөө яая гэсэн станц дээр “ДЦС-3”-ын ачааллыг нэмэх нь байж боломгүй асуудал 10:55 Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа.
|
Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер Р.Ганжууртай эрчим хүчний өвлийнбэлтгэл ажлын талаар ярилцлаа. »»
|
|
Өмнөх даалгаврын хэрэгжилт 80 хувьтай гарч, дараагийн үүрэг даалгаврыг өглөө 10:35 Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, »»
|
|
Нийслэлд хагас кокс түлэх шийдвэрийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлжээ 09:17 2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор
|
2025-2026 оны өвлийн ид ачаалал, хүйтэн сэрүүний үед Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд хагас коксоор »»
|
|
Бага насны хоёр хүүхэд харгалзах хүнгүй байхдаа өндрөөс унаж амиа алджээ 08:48 “Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
|
“Бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. »»
|
|
Дархлаажуулалт (Улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ 13:45 Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр
|
Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр »»
|
|
МУСГЗ, орчуулагч Го.Акимд хандив цуглуулж эхэлжээ 11:32 “Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг”
|
“Хар домог”, “Цаазын тавцан”, "Зуунаас ч урт өдөр", “Зуун жилийн ганцаардал”, “Ундаассан бурхад”, “Аранзал даруулт хөлөг” »»
|
|
Ц.Раднаа: Цагаан зээрийн янзага хочтой хөвгүүн байлаа 11:30 Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн,
|
Энэ дугаарын зочин хоймортоо Сүхбаатарын одонт, МУГТ, ОУХ-ний мастер, хөнгөн атлетикийн дэлхийн гурван удаагийн, »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
Японд автомат жолоодлоготой ачааны тэрэгнүүдийг туршиж байна 11:27 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 22 /NHK/. Японд ачааны машины жолооч нар дутагдаж буй асуудлыг шийдвэрлэхэд »»
|
|
Цахилгаан дугуйтай иргэнийг мөргөж амь насыг нь хохироожээ 10:01 Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн
|
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 08-р сарын 21-ны өдрийн 19:40 цагийн орчимд “Хан-Уул дүүргийн »»
|
|
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ 09:49 Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа
|
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа »»
|
|
Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ 11:25 Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг
|
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг »»
|
|
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов 11:13 Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан
|
Япон улсаас Зөвлөлт, Хятад болон Америкийн цэргүүдийн эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэхээр төлөвлөж байсан »»
|
|
Урьд шөнө 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллажээ 10:01 Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ.
|
Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллажээ. »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Японд гар утас хэрэглэх хугацааг 2 цаг болгож хязгаарлана 19:33 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Kyodo/. Японы төвийн нутгийн нэгэн хотод ухаалаг гар утас хэрэглэх хугацааг »»
|
|
Бээжинд 500 гаруй робот хөлбөмбөг, боксоос эхлээд 26 төрлөөр өрсөлдөж байна 18:18 Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй.
|
Бээжин хотноо дэлхийн анхны хүн дүрст роботын наадам энэ сарын 14-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжилж буй. »»
|
|
Б.Ганбат: Энэ өвлийг бид бүхэн амжилттай давахаар инженерийн тооцооллыг хийсэн 18:08 “Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.
|
“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас дулаан, эрчим хүчний өвлийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа. »»
|
|
Ус ихээр тогтдог 15 байршилд шугам угсарсны гавьяаг өчигдрийн борооноор харлаа 18:02 Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж,
|
Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, »»
|
|
Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ 17:37 Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно.
|
Монгол-Хятадын экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. 2015 оноос хойш Монгол-Хятадын экспо дөрвөн удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш хичээн ажилласны эцэст Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс орны умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болно. »»
|
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
Трамп Кимтэй хэлэлцээ хийхээр зорьж байна 08:49 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай “нэг л өдөр” уулзалт хийнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв. »»
|
|
Лавров: Украиныг НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй 17:30 ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн
|
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр Украйны энхийн хэлэлцээрийн түлхүүр нь НҮБ-ын Аюулгүйн »»
|
|
Украины дрон Оросын цөмийн цахилгаан станцад цохилт өгч, гал гарчээ 09:35 Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин
|
Украины Орос руу хийсэн дроны халдлагын улмаас тус улсын хамгийн том цөмийн цахилгаан станцуудын реакторын хүчин »»
|
|
Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ 11:28 Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас
|
Пакистанд хүчтэй аадар орсны улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 хүн амиа алдсанаар өнгөрсөн пүрэв гаргаас »»
|
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төвөдөд хоёр дахь удаагаа айлчиллаа 09:39 БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчилж, Төвөдийг Өөртөө Засах Орон болгон »»
|
|
Дэлхийн хуванцар бохирдлыг бууруулах олон улсын хэлэлцээ бүтэлгүйтлээ 13:36 Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн
|
Хуванцар бохирдлын эсрэг түүхэн гэрээ байгуулах зорилготой олон улсын хэлэлцээ баасан гарагт нурж, улс орнууд хэрхэн »»
|
|
Израилын цэргүүд Газа хот руу дахин довтолж эхэллээ 13:21 ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны наймдугаар сарын 21 /Xinhua/. Израилын тал ХАМАС бүлэглэлийнхнийг буулган авах зорилгоор »»
|
|
АНУ 6,000 гадаад оюутны визийг хүчингүй болгожээ 11:11 АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй
|
АНУ-ын Төрийн департамент олон улсын 6,000 гаруй оюутны визийг хууль зөрчсөн болон хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй »»
|
|
Финландын залуу улс төрч парламентын ордонд амиа егүүтгэсэн нь олныг цочирдууллаа 10:22 Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа.
|
Финланд улсын парламентын залуу гишүүн парламентын ордонд амиа алдсан байдалтай олдсон нь олон нийтийг цочирдууллаа. »»
|
|
Зеленский Путинтэй Москвад уулзахаас татгалзав 10:14 Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх
|
Украины удирдагч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Москвад хоёр талын хэлэлцээ хийх »»
|
|
Путин Зеленскийтэй Москвад уулзъя гэжээ 09:46 АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
|
АНУ, ОХУ, Украины төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ үргэлжилсээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин »»
|
|
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ? 12:04 Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.
|
Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив. »»
|
|
Трамп Зеленскийтэй хийсэн хэлэлцээрт сэтгэл хангалуун байна гэжээ 11:25 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленский болон Европын удирдагчидтай хийсэн »»
|
|
Зеленський энэ удаагийн уулзалтад хувцсаа сольж, илүү эелдэг болжээ 09:25 АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа.
|
АНУ болон Украины ерөнхийлөгчид даваа гарагт Цагаан ордонд уулзлаа. »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|