 |
|
 |
|
Дунд чөмгөө дундаа хийн, дураараа хэрэлд улстөрчид өө |
|
|
 |
|
 |
Дунд чөмгөө дундаа хийн, дураараа хэрэлд улстөрчид өө
2012-03-30Сонгууль дөхснийг цаг тооны хуанли харж бус, цадигаа алдтал хэрэлдэж, толгой эргүүлэх улстөрчдийн авирлалаас мэддэг нь нууц биш.  Дөхжээ, сонгууль... Амнаас нь алт унах гэж буй аятай хэвлэлийнхнээс зайгаа барьдаг эрхмүүд хүртэл бие биеитэйгээ барьцаж буй аятай хэвлэлийн бага хурлыг ар араасаа залгуулж хийгээд л. Тэдний хэрэлдэж хэлэлцэх нэг их сонирхол татсангүй. Угаасаа сонгууль дөхөхөөр хэрэлдэж уралцан хэн нэгнийгээ хужаагийн эрлийз, хоноцын хүүхэд бараг л төөрч хил давсан цагаачийн удам гэх ухааны юм ярьдаг учраас төдийлөн ач холбогдол өгч байсангүй. Тэртээ тэргүй сонгуулийн дараа тэд бөөрөө нийлүүлэн нэг тэрэгний хос дугуй болчихсон өнхөрч явдаг нь худлаа юм биш. Харин энэ удаагийн улстөрчдийн улаан хэрүүлийн хажуугаар дуугуй өнгөрч болохгүй юм шиг байна. Учир нь улс орон цаашлаад иргэн миний эрх ашигтай холбоотой асуудлууд яригдаж буй учраас тэр. Хэрвээ хэн нэгнээ хятад гэж хэлж байсан бол хамаа алга. Ил цагаан, эцэг өвгөдийн үеэс өвлүүлсэн их эрдэнэс орд газрын хувь тавиланг хэлтийлгэсэн, эс хэлтийлгэсэн тухай ярьж байхад яахан анзааралгүй өнгөрөөж тэвчих. Өөрийн мэдэлгүй л сортойж соотойгоод чих тавихаас яах... Ярьж байнаа нөхдүүд... Тодруулбал, Хуульзүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын хооронд үүссэн хэл ам, хэрүүл шуугиан олны анхаарлыг онц ихээр татаж байна. Нэгэн цагт нэгэн үзүүрт сэтгэлээр засагт алба хашиж тохой нийлүүлэн хуралдаж явснаа умартан Х.Баттулга гишүүн эрх баригч сайд нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон. Энэ сарын 22-ны өдөр гаргасан шийдвэр л дээ, мань хүний хувьд. Тэрбээр ухайн үед "Авлигатай тэмцэх УИХ-ын тогтоол гарчихсан байх юм. Харамсалтай нь хэрэгжихгүй юм. Тэгсэн хэрнээ бусад зүйлүүд нь яваад байх юм. Энэнд нь эрх барьж байгаа сайд дарга нар нь орооцолдчихсон. Ийм байж болохгүй гэдэг үүднээс өнөөдөр баримтжуулж өглөө. Би ганцаараа тэмцээд байгаа хэрэг биш. Монголын ардчилсан холбоо гээд улс орон даяар сүлжээтэй байгууллага байна. Энэ байгууллагыг толгойлж байгаа хүний хувьд нөхдийнхөө санал санаачлагыг дэмжиж, өөрөө төлөөлөн ирлээ. Энэ ажлыг хийх ёстой. Сая АТГ-ын дарга нь байсангүй. Магадгүй өөрөө хүлээгээд авбал янз бүрээр дарамтлах байсан болов уу. Ямар хариу өгөхийг нь хүлээж л байя." гэж хэлж байсан. Ямартай ч тэрбээр Ерөнхий сайд С.Батболд Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нарыг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Шалгах хангалттай үндэслэл бий гэж үзэж буйгаа ч нуугаагүй. Харин дараахан нь хаяагаа хадарсан экс сайд үнэн хэрэгтээ төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл түгсэн. Эл мэдээллийг Хуульзүйн сайд Ц.Нямдорж бас Ч.Хүрэлбаатар нар хийсэн. Х.Баттулга гишүүн энә тухай "Ер нь Засгийн газрын сайд нь нууц гэрээ байгуулаад, гаднынхан нууц гэрээнд нь мөнгө өгөөд нууцаар төмөр зам барина гэж байхгүй шүү дээ. Нууц гэрээ хар тамхи, зэвсгийн наймаа зэрэгт хийгддэг болов уу даа. Ийм энгийн зүйлд хууртаж боломгүй санагдана. Ц.Нямдорж гэдэг хүн өөр зүйл рүү хүмүусийн анхаарлыг холдуулдаг аргатай. Энэ байдлаараа л явж байгаа. Би шал өөр юм яриад байна шүү дээ. Горьдож байсан Тавантолгой бүтэхгүй боллоо, одоо яах вэ гэдэг асуудал ярьж байна" гэж учирласан. Гэхдээ л Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүний солонгосчуудтай байгуулсан нууц гэрээг илчилсэн. Уг гэрээ ёсоор төмөр зам барих гурван тэрбум ам.долларын бизнесийг "Женко" групп далдуур өөрийн болгох санаатай байсан бололтой юм билээ. Бололтой гэхийн учир Хуульзүйн сайд уг гэрээг нүдний өмнө дэлгэж, унших боломж олгоогүй юм. Харин өчигдөр тус нууц гэрээний хуулбар сайтуудад тавигдсан байна лээ. Яг тэр нууц гэрээг хараад сууж байтал утсаар Х.Баттулга гишүүн АТГ-т өгсөн материалынхаа бас нэг хувийг УЕПГ-т хүргүүлэх гэж байна гэх мэдээлэл ирсэн юм. Очлоо, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МоАХ-ны хуулийн зөвлөх Д.Пүрэвбаатар, МоАХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Дарь.Сүхбаатар нар Улсын ерөнхий прокурорын газарт очиж, нэр бүхий улстөрчдийн хууль зөрчсөн, авилга авсан гэх баримт материал хүлээлгэн өгч байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өмнө нь буюу энэ сарын 22-нд АТГ-т Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд ДЗоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдэж, тэдэнтэй холбоотой баримт материалыг хүргүүлснийхээ нэг хувийг нь УЕП-т шалгуулахаар иржээ. Гишүүдийн өгсөн баримт материалыг УЕП-ыг төлөөлөн тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээн авсан. Сайд нартай холбоотой материалыг хүлээлгэж өгөх үеэрээ УИХ-ын гишүүн Х.Баттулга "Стратегийн орд газрын жагсаалтыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа тогтоол гарган баталж байсан. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтанд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай дурьдсан. Гэтэл Тавантолгой гацаанд орсноос ашиг хүртэнэ гэсэн ард түмний хүлээлт талаар болоод байна. Өнөөдөр Тавантолгой ашиглалтад ороод явж байсан бол Монголын 2.7 мянган хүн ашиг хүртээд явах байсан. Ийм л юмыг яриад явна. Гэтэл сайд нар нь энэ компанийн барьсан байранд орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тодруулж өгөөч ээ гэж АТГ-т хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөхөд замхардаг жишээ олон. Ялангуяа иймэрхүү томчуудтай холбоотой хэрэг. Тиймээс прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс бид асуудалд хандаж байгаа юм" гэж хэлсэн. Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултанд, -Яагаад таньтай холбоотой мэдээлэл гарсны дараа АТГ, УЕП-т хандах болов? -Надтай холбоотой материал гарсны дараа ингэж байгаа юм биш. Би эхлээд телевизээр тэдэнтэй холбоотой асуудлыг ярьсны дараа хариу мэдэгдэл хийж, нууц гэрээ энэ тэрийн талаар ярьж байна. Би одоо л ярьж байгаа юм биш. Төмөрзам, Тавантолгой, улс орон болохгүй байна гэж урьд нь зөндөө л ярьж л байсан асуудал. Миний өгсөн ярилцлагуудаас ч харж болно. -Нотлох баримтууд гаргаж өглөө гэж байна. Өөр баримтууд байгаа юу? -Би гүйцэтгэх албаны хүн биш. Зөвхөн хяналт шалгалт хийх эрх бүхий холбогдох албаны хүмүүст нь магадлалуудыг нь гаргаж өгөөд байна. -Сайд нарын зүгээс уул уурхайн томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг эсэхийг шалгуулж, хэрэв батлагдвал огцорно гэдгээ мэдэгдээд байгаа? -Баримтыг гаргаад л яръя. Тодотгол хийх гэж надаас байцаалт авсан, мэдүүлгээ өгсөн. Хэвлэл мэдээллээр ингэж танилцуулагдаж, олон түмэн мэдээлэлтэй байхад шалгах ажилд ахиц гарна гэж итгэж байна гэж хариулсан. Харин хамт ирсэн эрхэм гишүүн Л.Гүндалай "Миний хувьд Тавантолгойтой холбоотой хууль зөрчиж байгаа асуудлаар хандаж байна. Ард түмний өмчийг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихсан. Зарж борлуулдаг, тэрийг нь ард түмэн мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгө босгох нэрээр тэрийгээ дарж байна. УИХ-аар Тавантолгойг стратегийн орд газар хэмээн зарлаж, "Энержи ресурс" орно шүү гээд байхад хэдхэн хүн ард түмний өмчийг Гонгконгийн бирж дээр зараад 700 сая ам .долларын хөрөнгө босгож байгаа гэж ярьж байна. Үнэндээ Тавантолгой, Ухаа худгийнхаа орд газрын 20 хувийг зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Энэржи ресурс стратегийн орд газар мөн. Тавантолгой 15 томоохон орд газрын нэг гэж УИХ-ын тогтоол дээр заасан байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс АТГ-т хандсан. Өнөөдөр прокурорт хандаж байна. Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж, энэ олигархуудаас мөнгөө авмаар байна, бусдад зарсан газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна. Хамгийн гол нь Монгол Улсын хууль огт хэрэгжихгүй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаа гэдгийг тогтоож, шалгуулах нь гол зорилго" гэж байгаа дуулдсан. Үнэндээ ч Х.Баттулга гишүүний "Таван толгой чинь худлаа шүү. Улс төрчдийн заль мэх" гэх шийдэмгий мэдэгдэл олон Монгол хүний урмыг хугалсан. Урмыг хугалсан гэхээсээ илүүтэй уцаарыг хүргэсэн. Хууртаж хулхидуулж ханадаггүй ард түмэн одоо олон удаагийн хууралтыг тэсэхээр тэнхээтэй үлдээгүй учраас тэр байх л даа. Тэгээд ч бүхэл бүтэн гурван жил хамтран засаг барихдаа ганц ч ган хийгээгүй байж, хамтарсан Засгаас гараад ганц cap ч бараг болоогүй байж ийн мэдэгдсэн нь эвгүй бас цочир сонсогдсон хэрэг л дээ. Ямартай ч манай улсын Хуульзүйн чекист сайдын илчилсэн санамж бичгийг Х.Баттулга Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд байхдаа буюу 2009 оны дөрөвдүгээр сарын 18-нд Хятад улсын "Хятадын Төмөр Зам" компанитай үйлджээ. Санамж бичигт "Талууд Таван толгойн нүүрсний ордыг Сайншандын зүүн чиглэлийн төмөр замтай холбох техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах бөгөөд төмөр замыг үе шаттайгаар байгуулна. Хятадын тал техник эдийн үндэслэлийг хариуцах болно. Монголын Засгийн газар санхүүжилтын баталгааг Таван толгойн нүүрсний орд газрыг олборлож ашиглах онцгой эрхээр олгох бөгөөд ордыг ашигласнаас гарах орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Мөн Хятадын төмөр зам компани нь тодорхой заасан газар уурхай олборлож ашиглах эрхтэйг Монголын Засгийн газар нотолж байна. Хятадын төмөр зам компани нь Хятадын Засгийн газрын зээлээр Монголын Засгийн газраас хэрэгжүүлэх "Төмөр замын терминалыг шинэчлэн өргөтгөх" төслийн ерөнхий гэрээлэгч болох сонирхолтой байгаа болно. Монголын Засгийн газар нь орон нутгийн хуулийн дагуу уг төслийг Хятадын төмөр зам компани хэрэгжүүлэхийг дэмжиж байна" гэжээ. Санамж бичигт Зам тээвэр хот байгуулалтын яамыг төлөөлж сайд Х.Баттулга, Хятадын төмөр замын хязгаарлагдмал компанийг төлөөлж Ерөнхий менежерийн орлогч Жоу, Мөн Бо нар гарын үсэг зурсан байна лээ. Мартах дөхлөө, Засгийн газар ч бас мэдэгдэл гаргасан гэдгийг. Уг мэдэгдэлд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа "Монголын төмөр зам" ХК болон Хонгконгод бүртгэлтэй "Монголын төмөр замын дэд бүтэц"ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах тухай гэрээний төсөл болон гэрээ байгуулсан тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тус газарт ирүүлж байгаагүйдээрх гэрээний төсөл Засгийн газрын бусад гишүүдэд танилцагдаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэж тодруулсан байсан. Өө нээрээ уг санамж бичиг илчлэгдэхээс яг нэг өдрийн өмнө манай улсын Ерөнхий сайд танхимын сайд нартаа "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого"-ын хүрээнд хийгдэх ажлууд ил тод, нээлттэй, хууль ёс дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна. Ийм зарчмаар аливаа ажил явах ёстой. Түүнээс бус илд далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй" гэж хатуу анхааруулсан дуулдсан. За ямартай ч сонгууль угтсан улстөрчдийн улаан хэрүүл "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хурдасгаж орхисон нь үнэн юмдаг. Таг гацчихаад удсан уг асуудал ямар ч байсан байрнаасаа хөдөлж. Төмөр замын суурь бүтцийн 51-ээс доошгүй хувийг төрийн мэдэлд байлгах үүднээс төрийн өмч давамгайлсан хувьцаат компани байгуулж, суурь бүтцийг эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гарахад дөхөм болсон гээд хэлчихэд буруудахгүй байх. Мөнгө санхүүгээсээ болж зогсонги байдалд байгаа гэх өрөвдмөр учирлалаа таягдан ямартай ч компанийн ажлыг эхлүүлэх зорилгоор хувь нийлүүлсэн хөрөнгөд төрийн талаас эхний ээлжинд ногдох 518 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас, "Шинэ төмөр зам" төслийг эхний ээлжинд санхүүжүүлэхэд шаардагдах 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкинд гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгуулж чадсан гэдэгтэй хэн маргах вэ. Нөгөөтэйгүүр Х.Баттулга гишүүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа хууль зөрчин нууцаар гэрээ байгуулсан гэдэг мэдэгдлийг Ц.Нямдорж сайд хийсэн нь үнэн болох нь нотлогдвол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөнө. Харин эрх баригч сайд нар Ухаа худагийн ажлыг явуулахын тулд Тавантолгойн асуудлыг хойшлуулж байгаа буюу авлига авсан нь нотлогдвол бас улс орны аюулгүй байдалтай холбоотой томоохон хэрэг мандана. Магадгүй манайхан баахан үймж байгаад сонгуулийн дараа бас л сурсан зангаараа хумсаа нуугаад суучихна гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ одоо хумсаа нуусан муурын дүрд тоглох боломж тэдэнд олгомооргүй байна. Яг өнөөдөр Х.Баттулга болон бусад нэр бүхий сайд нар олны өмнө гаргаж суулгад тайлбарыг сонсмоор байна. Сайдууд ямар хөрөнгийн эх үүсвэрээр Энержиресоркийн барьсан дээд зэрэглэлийн байрыг худалдаж авснаа, бас Ц.Нямдорж сайд яаж хаанаас тэр санамж бичгийг олж авснаа, мөн Х.Баттулга уг бичиг ямар учиртайг яах гэж хулгайгаар гэрээ байгуулснаа тайлбарлах ёстой. Мөн үү. Гэхдээ цаадуул чинь гарч ирж чадахгүй л дээ. Тэгэхээр бүгдээрээ тэднийг эхлүүлсэн хэрүүлээ зогсоох боломжоор хясан дунд нь яс хаяад л байя. Яадаг юм бэ. Уурандаа муу муухайгаа бүр сайн илчлэх юм шиг байна. Тэдний дайсагнал, тэр гэхийн тэмдэггүй улаан хэрүүл үргэлжилбэл хөшигний ард шийдэгдсэн дэндүү олон зүйл ил болж, Монгол Улс, Монгол хүн хожих юм шиг байна. Хэрэлдээд байгаарай найзууд аа... Хэн нэг нь дийлж л таарна, амжилтын төлөө хэрэлдэцгээ... З.Урсгал
ulaanbaatartimes |
Дунд чөмгөө дундаа хийн, дураараа хэрэлд улстөрчид өө |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|