 |
|
 |
|
С.Баяр: Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй гэдэгтэй санаа нийлнэ. |
|
|
 |
|
 |
С.Баяр: Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй гэдэгтэй санаа нийлнэ.
2012-03-29“Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн экс удирдлагуудын анхан  шатны удаах шүүх хурал өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан Цагдан хорих төвд сүр дуулиантай боллоо. Цагдаагийн ар гэрийнхэн мөн л “Улс төрийн хэлмэгдүүлэлт”, “Цагдаа золиос биш”… гэсэн лоозонгуудаа барьж жагсан, сэтгүүлчид мэдээлэл авахаар “үзэлцэн”, эсрэг талд нь цагдаа нар үймээн самуунаас сэргийлэн Цагдан хорих төвийг хамгаалалтад аван бужигнаж байв. Харин өчигдрийн шүүх хуралд нэгэн шинэлэг “үзэгдэл” нэмэгдсэн нь 2008 оны “Долдугаар сарын 1”-ний үймээний үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр, ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн байлаа. Үймээний үеэр галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүний амь нас хохирч, зургаан хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан хэрэгт тухайн үеийн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарыг буруутгасан юм. Тэдэнд холбогдох уг хэргийн мөрдөн байцаалт хэдэн жилийн турш сунжирч, улмаар Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болгосон ч Улсын Ерөнхий прокурорын даалгавраар дахин сэргээж, зүйлчлэлийг нь харин өөрчлөн эргэн шалгаж эхэлсэн билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцсон, 274 дүгээр зүйлийн 274.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, 294 дүгээр зүйлийн /Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг/ 294.2 дахь хэсэгт зааснаар захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр буруутгах болсон.
Уг хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд энэ оны хоёрдугаар сарын 27-нд товлогдсон ч шүүгдэгч Ш.Батсүхийн өмгөөлөгч Ц.Итгэл болон О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү нар хүндэтгэх шалтгаантай хүрэлцэн ирээгүй, мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, ҮАБЗ-ийн гишүүн асан Д.Лүндээжанцан нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар гуравдугаар сарын 14 хүртэл хойшилсон. Хоёр дахь удаагийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай эхлэхэд Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа, шүүгдэгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо гадаад томилолттой байв. Гэвч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч Д.Оросоогийн хүндэтгэн үзэх шалтгааны баримт хангалтгүй гэж үзэн торгож, Г.Ганбаатарын хэргийг салгаж шүүхээр болсон билээ.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнийг хууль бус шийдвэр гаргалаа гэж эсэргүүцэн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Харин батлан даалтад байсан цагдаагийн удирдлагуудын таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорихоор өөрчлөх шийдвэр гаргаснаар ширүүн эсэргүүцэл эхэлж, шүүгдэгчдийн биеийн байдал муудан, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэхээр авч явсан юм.
Ингээд шүүх бүрэлдэхүүн татгалзах хүсэлтийг нь хүлээн авч Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгчид уламжлахаа мэдэгдсэнээр шүүх хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан. Харин өчигдөр товлогдсон шүүх хуралдаанд өмнөх бүрэлдэхүүн буюу улсын яллагч С.Хишигжаргал, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг нар дахин оролцохоор болсон байлаа.
Энэ удаад харин цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн болон хохирогч нарын төлөөлөл, ар гэрийнхнийг оролцуулах болсоноор үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж Г.Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү Н.Хэрлэн, тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа нар шүүх хуралд оров. Өмгөөлөгч нарын хувьд хохирогч Ц.Энхбаярын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ц.Мөнхдэлгэр нар, Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Д.Энхтунгалаг, Ц.Итгэл, О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү нар оров.
Төрийн түшээд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирэв Өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар зарлан дуудах өгсөн ч биечлэн ирээгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил өчигдөр Цагдан хорих төвд ирсэн юм. Тэд тус төвийн шүүх хуралдааны танхимд орж, “шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр дуудсан цагт ирэх болно” гэсэн баримтад гарын үсэг зурцгаажээ. Цагдан хорих төвөөс гарч ирсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ “Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдан зөвхөн тэр үеийн цагдаагийн удирдлагууд болох эдгээр хүмүүсийг шүүхээс яллах гэж байгаа нь буруу. Тэр үед энэ үйл явдалд идэвхтэй оролцож байсан улстөрийн намууд, улстөрчдийг мөн энэ шүүх хуралд хамруулан үнэн мөнийг тогтоох ёстой юм. Тэгэхгүй бол тэр үеийн цагдаагийн удирдлагууд буруутан болж яллагдаад ард нь жинхэнэ зохион байгуулсан, үүрэг өгсөн эзэд нь гэм зэмгүй нуугдаж үлдэх боломжтой учир үүнийг зогсоох ёстой. Тиймээс би гэрчийн мэдүүлэг өгөхөөр энэ хуралд оролцохоор ирсэн. Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон хуралд оролцож гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байсан. Харин намайг дуудаагүй. Миний хувьд шүүхийн өмнө тавьсан тангарагын дагуу тэр үед болж өнгөрсөн бүх зүйлийг гэрчээр мэдүүлэх болно. Уг нь “Долдугаар сарын 1”-ний үйл явдал ард түмний нүдэн дээр болж өнгөрсөн учраас шүүх үйл явцыг ч мөн адил ард түмний нүдэн дээр нуух хаах зүйлгүй шийдэх хэрэгтэй юм” гэж байлаа.
Ерөнхий сайд асан С.Баяр “Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй гэж олон хүн хэлж байна. Үүнтэй би бүрэн дүүрэн санаа нийлнэ. Тиймээс ч шүүх хуралд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирлээ. Өмнө нь буюу энэ сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хурлын үеэр гэрчээр оролцоход бэлэн байсан” гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварлав уу? Өмнөх шүүх хуралдаанаар хохирогч Ж.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааны төрийн нууцад хамаарах хэсгийг хэсэгчлэн хаалттай хэлэлцээд бусад үед нээлттэй явуулах чухал шийдвэр гаргасан ч өчигдөр энэ шийдвэр хохирогч нарын ар гэр, төлөөллийг эс тооцвол хэдхэн телевизүүдэд үйлчлэв бололтой. Уг нь шүүх хуралдаанд сэтгүүлч нарыг оруулж, шүүх хурлын эхлэл хэсгийг сурвалжлуулахаар болсон ч энэ шийдвэр гэнэт өөрчлөгдөж МҮОНТВ, “Eagle news”, “C1? телевизээс бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүх танхим руу нэвтрүүлэхгүй болов. Уг шийдвэрээс болж сэтгүүлчид бухимдан, “хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварлаж байна”, “зохион байгуулалттайгаар дээрх телевизүүдийг сонголоо”, “мэдээлэл авах эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхэнд халдаж байна” гэх зэргээр маргаан үүсгэж эхэлсэн юм. Түүнээс гадна Цагдан хорих төвийн гадаа үзэл бодлоо илэрхийлсэн цагдаа, ард иргэд нийлсэн 20 орчим хүмүүс шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардсан уриа лоозон барин жагсаж байв.
Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ татгалзав Цагдан хорих төвд 10.20 цагт эхэлсэн шүүх хурлаас 14.00 цагт хойшлох шийдвэр гарлаа. Тодруулбал шүүгчдэгчдийн өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээсээ буюу цагдаагийн экс удирдлагуудаас татгалзав. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд “Цагдаагийн дарга нарт холбогдох Эрүүгийн хуулийн 294, 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” хүсэлт гарган, Цэц хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэж эхэлсэнээ мэдэгдээд байсан юм. Цэц ийн маргааныг хянан хэлэлцэж байхад хэргийг түдгэлзүүлэх учиртай бөгөөд шүүх бүрэлдэхүүнд уг хүсэлт гаргасан ч шүүх хуралдааныг зарлан хуралдуулсаныг өмгөөлөгчид эсэргүүцэн дээрх шийдвэрийг гаргасан аж. Генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “Энэ бол улстөрийн захиалгат жүжиг болж байна. Өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр хүчээр шүүх хурлыг явуулж байна. Шүүх бидний үйлчлүүлэгчээ өмгөөлөх боломжийг хаан боогдуулж, хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна. Бид энэ жүжигт оролцож, алиа салбадай болох шаардлага алга. Зургаан удаагийн сануулга, хүсэлтийг үл харгалзан хууль зөрчиж шүүх хурлыг явуулж байгаа энэ шүүгчид биднийг байхгүй байсан ч хүмүүсийг шүүгээд явах юм байна” гэж байв.
Мөн өмгөөлөгчдийн ярьснаар тэднийг шүүх хуралдаанд хүчээр суулгахыг завдан өмгөөлөгч О.Алтангэрэл, Т.Мөнхдэлгэр /Г.Ганбаатарын хоёр дахь өмгөөлөгч/ болон Ц.Итгэл нарыг танхимаас гаргахгүй, 30 орчим минут цагдаа нар саатуулсан аж. Ийнхүү шүүгдэгчдийн таван өмгөөлөгч шүүх танхимийг орхин гарсанаар шүүх хурал үргэлжлэх боломжгүй болж тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Гэхдээ өмгөөлөгчдийг шүүх хурал орхин гарсан гэх үндэслэлээр торгууль оногдуулж, хууль ёсны дагуу шийтгэхээр болсон байна. Одоо цагдаагийн хурандаа нар дахин өмгөөлөгч авч, өмгөөлөгчид нь хэрэгтэйгээ эхнээс нь танилцах шаардлагатай болно. “Долдугаар сарын 1”-ний тодотголтой хэргийн шүүх хурал дахин тодорхойгүй хугацаагаар хойшиллоо… Н.Гантуяа |
| С.Баяр: Цагдаа шударга бус хэргийн золиос болох ёсгүй гэдэгтэй санаа нийлнэ. |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Он гарснаас хойш 1222 гадаад иргэнийг албадан гаргажээ 18:40 Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253
|
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 »»
|
|
Өчигдрийн түгжрэл зам тээврийн 12 осол гарснаас үүдэлтэй гэв 18:38 Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий.
|
Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд өдөр тутамдаа 550-630 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа бий. »»
|
|
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү 18:35 Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг
|
Монгол банк бодлогын хороогоо хуралдуулж, 18 сараар зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг »»
|
|
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 15:51 УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
|
УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. »»
|
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэн өнөөдөр боллоо 15:39 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас хэрэгжүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” »»
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна 12:05 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр
|
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр »»
|
|
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ 11:56 Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж,
|
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.20 цагт 64 гишүүн хүрэлцэн ирж, »»
|
|
Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байна гэв 10:51 Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар
|
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар »»
|
|
Аж ахуй нэгжүүдэд хугацаатай үүрэг өгсөний дагуу бүх сумдад шатахуун нийлүүлжээ 10:48 Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж
|
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Даваа гарагт /2025.12.09/ шатахуун импортлогчидтой уулзаж »»
|
|
Сумын захиргааны байранд өрөө тохижуулж үнэ төлбөргүй амьдарч байжээ 10:46 Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд
|
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд »»
|
|
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно 10:33 Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
|
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ. »»
|
|
Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ 10:03 УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж
|
УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж »»
|
|
Төрийн тахилгат Алтай Таванбогдоос улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, өвчсөн байжээ 09:54 Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж
|
Баян-Өлгий аймагт байрлах "Алтай Таванбогд" хайрхнаас энэ оны 9-р сард нэн ховор цоохор ирвэс агнан, зарж »»
|
|
Улсын II дугаар төв эмнэлэг 8 хүнд хавдар хөлдөөх эмчилгээ хийжээ 09:31 Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил
|
Улсын II дугаар төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв богино хугацаанд ашиглалтад орж, дурангийн болон бичил »»
|
|
Хойд хөршөөс хоёр мөнгө хоёр хүрэл медаль хүртлээ 09:28 ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов.
|
ОХУ-ын Ханты Мансийск хотод боксын Нефтьтэй орнуудын дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-7-ны өдрүүдэд болов. »»
|
|
Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэвэл их наядаар тоологдох мөнгө орж ирнэ 09:27 УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн
|
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн »»
|
|
Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан хэмээв 09:25 Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ
|
Монголбанкнаас мөнгөний бодлогын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэрээ »»
|
|
Зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов 09:23 Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн
|
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн »»
|
|
Элчин сайд Ричард Буанган: Монголын хүүхдүүдийн ирээдүйн талаарх мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ шингээсэн захидлуудыг унших сайхан байлаа 09:19 “Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт
|
“Хүүхэд-Хайр-Ирээдүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ 15:23 Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ.
|
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлжээ. »»
|
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 126 гишүүнээс 64 нь иржээ 10:32 УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн
|
УИХ-ын өнөөдрийн чуулганд 64 гишүүн ирц бүрдүүлэн иржээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн »»
|
|
Пара пауэрлифтингийн тамирчин Д.Жигмэд алтан медалийн болзол хангалаа 10:24 Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг
|
Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 146 кг »»
|
|
Улсын хил зөрчихийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо 10:23 Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу
|
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу »»
|
|
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2.0 хувийн татварыг хүчингүй болгохтой холбоотой “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10:13 Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын
|
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хуралдаан гишүүдийн 50.9 хувь буюу Улсын Их Хурлын »»
|
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн усан доорх шатрын дэлхийн аварга болжээ 10:11 АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан
|
АНУ-ын шатрын их мастер, алдартай стример Х.Ниманн стандарт бус тоглолтоороо алдартай билээ. Тэрбээр саяхан »»
|
|
Монгол Ардын намын дарга Н.Учрал СДМЗХ-ны залуусын диалогид оролцов 10:07 Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос
|
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос »»
|
|
ТБХ: Төсвийн гүйцэтгэлийн талаарх сангийн сайдын мэдээллийг сонсов 10:00 Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн
|
Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн »»
|
|
Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал, унтраах ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар ярилцлага зохион байгууллаа 09:50 Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр
|
Улсын хэмжээнд он гарсаар 15 аймгийн 84 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 273 удаагийн ой, хээрийн гал түймэр »»
|
|
БОХХААБХ: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 15:37 Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас
|
Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.10/-ийн хуралдаанаар Засгийн газраас »»
|
|
Авлигатай тэмцэх газраас “Цемент шохой” ХХК-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна 15:34 Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай
|
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа "ой, хээрийн түймрээс сэргийлэх" чиглэлд анхаарч ажиллана 13:22 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо 12:32 Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө
|
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой 12:30 “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км
|
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км »»
|
|
Эмээлт захад ямааны арьс ₮57000, хонины нэхий ₮3000 байна 12:00 Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг.
|
Өвлийн улиралд иргэд идэх махаа нөөцөлж бэлддэг. Тиймээс малчид малын мах, түүхийн эдээ худалдаалж боловсруулдаг. »»
|
|
Алба хаагчдад мөнгөн урамшуулал олгож, батламжийг гардууллаа 11:43 Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн
|
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Зоригтбаяр Төрийн алба хаагчдын хөгжлийн хөтөлбөрийн »»
|
|
Өнгөрөгч сар 3 дахь их тунадастай сар болж өнгөрлөө 11:18 Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн
|
Өнгөрөгч арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 8.9 мм тунадас орсон ба өмнөх жилээс 2.5, олон жилийн »»
|
|
Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтыг шинжлэн судална 10:00 УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна.
|
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр үргэлжилж байна. »»
|
|
Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг 14:41 Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар
|
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар тээврийн хэрэгсэл жолоолох эрх хасагдсан үедээ согтуугаар »»
|
|
ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо 14:38 ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой
|
ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой »»
|
|
Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна 14:34 Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй
|
Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй »»
|
|
“УБТЗ” ХНН нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 14:25 Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
|
Улс орны дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 13:40 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.12.01-12.07/ нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, хууль бусаар хилээр нэвтрүүлсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эргүүлэн авлаа 12:57 Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг
|
Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг »»
|
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 7.6 баллын газар хөдлөлт болжээ 10:46 Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын
|
Япон улсын Аомори мужийн зүүн эрэг орчмоор 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд магнитутын »»
|
|
“Чингис” хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ны жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд иржээ 10:39 “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг
|
“Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх байхгүй, учир нь хүмүүс намайг »»
|
|
|
Спортын сайд асанд цаазаар авах ял оноолоо 15:26 Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн
|
Хятадын Үндэсний хорооны Үндэс угсаа, шашны асуудал эрхэлсэн хорооны дэд дарга асан Гоу Жунвэнийг Жянсу мужийн »»
|
|
Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо 15:22 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. “Ухаалаг машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг »»
|
|
Болгарын засгийн газар огцорчээ 12:18 СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд
|
СОФИ, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /bta/. Энэ оны нэгдүгээр сарын 16-нд томилогдсон Болгарын Ерөнхий сайд »»
|
|
Венесуэлийн эрэг орчимд саатуулагдсан хөлөг онгоцны газрын тосыг АНУ-д үлдээнэ 09:09 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /TASS/. Венесуэлийн эргийн ойролцоо саатуулсан хөлөг »»
|
|
Австрали хүүхдүүдэд нийгмийн сүлжээг хориглосон анхны улс боллоо 14:41 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /Reuters/. Австралийн Холбооны Улсад лхагва гарагт буюу »»
|
|
Украинд сонгууль явуулахад бэлэн гэв 13:52 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд ерөнхийлөгчийн »»
|
|
Зеленский Украин НАТО-д элсэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөв 09:47 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс одоогоор НАТО-д нэгдэх нөхцөл бүрдээгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. »»
|
|
Трампын зурсан "шар шугам"-ыг Израилийн шинэ хил гэж тооцно 11:35 Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн
|
Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн »»
|
|
Трамп: Зеленский АНУ-ын санаачилсан дайныг дуусгах гэрээг үзэглэхэд бэлэн биш байна 11:27 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2025.12.07/ хэлэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайныг »»
|
|
Тайланд Камбожид агаарын цохилт өгч Трампын зуучилсан энхийн тохиролцоонд эрсдэл учирлаа 18:03 Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын
|
Тайланд улс өнөөдөр /2025.12.08/ Камбожид агаарын цохилт өгч хоёр сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын »»
|
|
Европт урьд хожид үзэгдээгүй ойн түймэр нүүрлэжээ 15:49 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /Anadolu/. Европ тивд энэ онд түүхэнд үзэгдээгүй хамгийн »»
|
|
Медведев: Вашингтон Европын холбоог амьтан сургах мэт номхруулж, захирч байна 12:23 ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний
|
ОХУ-ын Ерөнхийлөгч асан, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев АНУ-ын үндэсний »»
|
|
АНУ-д гурван өдөр хэлэлцсэн нь үр дүнд хүргээгүй тул Зеленский Европыг зорино 11:02 АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ.
|
АНУ-ын Майами хотод Вашингтон болон Киевийн төлөөллүүд дайныг дуусгах асуудлаар гурван хоногийн турш хэлэлцлээ. »»
|
|
“Netflix” компани “Warner Bros Discovery”-гийн студи, стримингийн салбарыг $72 тэрбумаар худалдан авна 09:58 “Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн
|
“Netflix” компани баасан гарагт /2025.12.05/ “Warner Bros Discovery”-гийн телевиз, студи болон стримигийн »»
|
|
ОХУ Snapchat, Roblox руу нэвтрэхийг хориглож Facetime-аар ярихад хязгаарлалт тавьжээ 17:25 ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat
|
ОХУ-ын засгийн газар иргэдийнхээ интернэт хэрэглээнд их хяналт тавьдаг. Тэгвэл Москвагийн эрх баригчид Snapchat »»
|
|
Путин: Донбассаас украинчууд ухарна эсвэл цэргийн хүчээр хяналтдаа авна 13:54 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “India Today” агентлагт ярилцлага өгсөн нь пүрэв гарагт /2025.12.04/ нийтлэгджээ. »»
|
|
Норвегид дэлхийн хамгийн урт далай доорх замыг барьж байна 12:20 Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь
|
Дэлхийн хамгийн урт болон гүнд байрлах далай доорх хонгилыг Норвеги улс барьж байна. Rogfast нэртэй тэрхүү хонгил нь »»
|
|
Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна 12:19 ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг
|
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг »»
|
|
Э.Макрон дөрөв дэх удаагаа Хятадад айлчилж байна 11:53 БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын
|
БЭЭЖИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Xinhua/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон БНХАУ-ын »»
|
|
Өрсөлдөгчдөөсөө хоцрогдож байгаа тул “Apple”-ийн хиймэл оюун ухааны захирал огцорлоо 15:40 Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон.
|
Дэлхийн томоохон технологийн компаниуд дунд хиймэл оюун ухаан хөгжүүлэх өрсөлдөөн ширүүн өрнөх болсон. »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|