|
|
|
|
Р.Чойном+Б.Лхагваүрэн+Д.Нямсүрэн=Р.Чойном |
|
|
|
|
|
Р.Чойном+Б.Лхагваүрэн+Д.Нямсүрэн=Р.Чойном
2012-03-29Монголын зохиолчдын төв хэвлэл "Утга зохиол, урлаг" сонины 2011 оны 026/2376 дугаарт гарсан Аргууд овогт Г.Батсуурийн "Р.Чойномын шүлгүүдийн доошоо орох зарим шалтгаан" шүүмж нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд утга зохиолын хөлдөж мөстсөн ханыг балбах нь ямар сайхан юм бэ! Судлаачийн "доошоо орох зарим шалтгаан"-ыг "Угаасаа л доошоо шүү дээ" хэмээн уншиж суухдаа "Энэ жаахан шүүмжид "Их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ багтаж ядах эр бяр, зориг эрмэлзэл халгиж цалгиж байгаа нь галт уулын гүн дэх чичирхийлэл шиг сэтгэл догдлоосон шүү" гэвэл судлаач та итгэнэ биз ээ. Яагаад гэвэл гэрэл гэгээ рүү тэмүүлэгч эрэлчин бүр ганц үг, ганц зураас, ганц таслалаар ч танихаа таньж, мэдрэхээ мэдрэх хойно доо. Яруу найргийг өдгөө дэлхий дахинаараа хүн төрөлхтний оюуны эрчим, бүх шинжлэх ухааныг өөртөө багтааснаараа шинжлэх ухаанаас ч хэтийдсэн мэдлэг мэдрэмжийг хүн төрөлхтөнд түгээгч" хэмээн таних болжээ. Үг, бодрол бол орон зайд бодитой оршдог, цахилгаан соронзон долгион, амьд эс, амьд ертөнц бөгөөд эдгээр цахилгаан соронзон үелзлүүд нь хүмүүсийн санаа бодол, сэтгэлийн эрчмээс бүрдэх ба ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг хэмээн баталсныг манай ард түмэн аль хэдий нь "Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо" хэмээн томьёолж байжээ. Үүнээс харахад үгийн эрчим, үгийн хүч, үгийн шид, үгийн тухай ойлголт нь энэ ертөнцөө үүсгэн бүтээгч болж байна. Бидэнд үгээр илэрхийлэгдэж байгаа бүхэн өөрийн хэлтэйг, орчуулагч нь "Үг" болох тухай би нэгэнтээ бичсэн билээ. Орчлон хорвоогийн мөн чанар, агуулга, түүний байж болох, болохгүй бүх хэлбэр, оршнолыг зөн гэгээрлээрээ танин мэдэрч, бүх юмс үзэгдпийн уялдаа холбоог ер бусаар төлөөлен илэрхийлж чадах нууц руу яруу найраг явж байна. Гэтэл өнөөгийн Монголын утга зохиол, яруу найргийн тухай ерөнхий ойлголт, цар хүрээ, нөлөө нь маш доод төвшинд. Р.Чойномынхоо шүлэглэхээс даваагүйгээр барахгүй, яруу найргийн брометрийн заалт Р.Чойном дээр зогссон байгаа нь түүгээр баримжаа авагсдын хувьд бөөн баяр, аз жаргал, нэр төр, итгэл найдвар, сэтгэл ханамжийн баталгаа болсноос улс орны оюуны хөгжил, жинхэнэ яруу найрагчдын хувьд бол энэ нь эмгэнэл, төөрөгдөл, гэмт хэрэг болж байна. Ийм төөрөгдөл, эндүүрэл дунд үнэнийг хэлсэн чамайг ачтанаа гэж хайрлах нь хичнээн бол! Эд агуурс, ишиг хурга хулгуулсан нэгнийг "Хулгайч! Хулгайлав!" гэж шийтгэдэг хэрнээ ертөнц дахиныг үгээр хордуулж, үгээр хөнөөгчдед оноох ял байдаггүй нь ямар их мунхаглал бэ. Тэр байтугай худал хуурмагийг дэлгэрүүлсэнд нь баярлан талархаж, үр хүүхдээ хүртэл тэдэн шиг болгох гэж цэвэр ариун зүрх сэтгэлийг нь хордуулж, мунхруулга руу хөтөлж замчлахдаа нэг насны баяр хөөр болох эцэг эхээ юу гэх вэ! Үүнийг "төөрөгдөл" гэдгийг нь ойлгуулах маш хэцүү ажээ. Яруу найраг, сэтгэлгээний маш өндөр төвшинд шийдэгдэх асуудал юм. Тэгээд ч орчлонгийн учир шалтгаан, яруу найргийн мөн чанарыг танина гэдэг хүн бүрд хялбар хоол биш. Тийм учраас байгаль жинхэнэ яруу найрагчдыг өргөмжлөхдөө зөн билгийн нууцад нэвтэрч, оюуны мэлмийг нээгсэд нь цөөхөн байхаар заяагаа биз ээ. Энэ нь өөрсдийгөө авьяас билиггүй гэсэн хэрэг биш. Харин нь цаг үеэ мэдэрч, мэдлэг оюунаа тэтгэж, шинэ сэргэг байх нь яруу найрагчийн эрхэм үүрэг гэдгийг л сануулсан байна. Судлаач Г.Батсуурь үүнийг л хөндөж. Тэгээд бидний хүндэт яруу найрагч Р.Чойном гуайн шүлгэнд задаргаа хийж, бидний оюун санаа мэхлэгдэн, доройтож, юу ч харахгүй байгааг хэлж. Урьд нь соён гэгээрүүлэгч Г.Аюурзана энэ тухай чадахаараа хэлээд тэсэлгүй мөрөө хөөсөн дөө. Гашуун үнэнээс зугтаад хаа хүрэх билээ, бид. Харин ч хурдан нүүр тулах хэрэгтэй. Сэтгэлгээний чанар нь анагаах эдгээх увдистай гэдгийг ойлгоосой. Ажиглаж чадахаа байхаараа хүн гэдэг амьтан нэгтгэн дүгнэх чадвараа гээдэг гэнэ лээ. Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамц гуай "Энэ олон зохиолч, яруу найрагч дотор Бавуугийн Лхагвасүрэнгээс өөр шүлэг гадарлах хүн нэг ч алга" гэж ундууцах нь дан ганц И.Цэрэнжамц гуайн үг биш, утга зохиол, уран бүтээл, эх орон, ард түмнээ гэсэн олон олон хүний хайр, харуусал л даа. Ийм үгийг өөрт хандсан хамгийн халуун, хамгийн дулаан, хамгийн сайхан, хамгийн хайртай хүний үг гэж хүлээн авах гэгээрэлгүйгээсээ биесээ муулаад байгаа шигээр ойлгодог оо. Дасал хэвшил болсон үхширмэл бодлоосоо салах үнэхээр хэцүү. Дасал хэвшил болсон новш ноохойноос нь салгах гэхээр өтөл буурай сэтгэлгээ нь хүлээж авахгүй зууралдаад бөөн тоос босгоно. Жишээ нь: "Болор цом" гэж яруу найргийн наадам байна. Ард түмэн ойлгохдоо оны хамгийн сайн, хамгийн шилдэг шүлгийг сонсож, оюунаа цэнгээж, сэтгэлээ хөглөе л гэж ирдэг бололтой. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нь яруу найргийн өөрийнх нь нэр хүнд. Энэ нэр хүндийг унагахгүй л байх хэрэгтэй байна. Тэрнээс "Болор цом"-д бол нүүр улайж, нүд далдирмаар юм хашгичиж хашгичиж, ямар гэм, юу хийснээ ч мэдэхгүй дэвжээ нь багадаж, дэлхий хотойсон юм бодсоор бууцгаадаг. Тэдэнд бурууг өгөх аргагүй байдаг. Учир нь тэдний хувьд үнэхээр хамгийн сайн гэсэн л шүлгээ уншдаг. Шүлэг нь шүлэг биш гэдгийг хэлбэл уурлана. Өөрийг нь доошоо хийлээ гэж бодно. Яагаад гэхээр цөмөөрөө нэг төвшинд юм чинь, хэн нь хэнийгээ гэх вэ дээ. Онцгой, өвөрмөцийг нь юу ч мэдэхгүй шүүгчид нь шүлэг биш гээд хасчихна. Тэд тэгээд яруу найрагчид мөн үү гэвэл, мөн. Жинхэнэ яруу найргийг мохоож, яруу найргийн зогсонги байдлыг бий болгогсод. Яруу найргийн зогсонги байдал нь нийгмийн зогсонги байдлыг бий болгож, сэтгэлгээг мохоож, оюуны ядуурал, тархины тураалд хүргэнэ. Энэ нь яруу найрагчдад төдийгүй бүх сэтгэгчдэд хамаатай. Аливаа юмны мөн чанар, агуулга, үндсийг нь олж харахгүй, үзэх өнгөөр нь тайлбарлана гэдэг том алдаа. Түүнийг нь нийгэм яг давтана. Одоо манай утга зохиол, нийгэм ийм байна. Үүнийг өөрчлөх соён гэгээрүүлэгчид хэрэгтэй байна. Түүний манлай нь яруу найрагч, судлаач, сэтгэгчид байх ёстой. Тэд байсан бол Монголын утга зохиол, нийгэм ийм байхгүй сэн. Монголын утга зохиол, судлал шүүмжлэл хаа явна. Утга зохиол судлаач, доктор Ч.Билигсайхан гуай юмны мөн чанарт ноттой, баттай хүрч, харанхуйг цуучин асч дэлбэрсэнгүй. С.Энхбаяр гэдэг хүний сураг бүдэг бадаг. П.Батхуяг гэдэг залуу байвч үзэгдэх өнгө төдий. Ер нь ач тустай нь төрсөнгүй. Жинхэнэ яруу найрагч хэрэгтэй байна. Сайн яруу найрагч өөрөө сайн судлаач, сайн шүүмжлэгч байдаг. Хэн сайн шүлэг бичиж, хэн яруу найргийн мөн чанар, агуулга, нууцыг мэдэрч байна, түүнээ судалж, түүнээ мэдэрч, түүнээсээ суралцах хэрэгтэй байна. Авьяастай, өвөрмегц, сэтгэлгээний, том яруу найрагчийн бүтээлийг цаг үе нь, найрагч нөхөд, судлаач, шүүмжлэгчид нь уншаад ойлгохгүй байх түүх олонтой. Сайн бүтээл тийм чанар, агуулга, эрчмийг өөртөө агуулдаг нь үг ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг гэсэн зарчмаараа тайлбарлагдана. "Жинхэнэ яруу найрагч байна" гэдэг алдар цол, албан тушаал, ажил мэргэжил, нас хүйс, царай зүсний асуудал биш сансрын мэдээлэл долгионыг зөв барьж, түүнээ бодит ертөнцийн бүхий л зүйлс, ахуй, ухамсар, зохирол, эрчим, бодгальтай гарцаагүй холбон хамгийн ойр, хамгийн үнэн, ер бусын хэлсэн тайлал нь бүх шинжлэх ухааны цогц төлөөлөл болж чадах үгийн ид шид, гэрэл гэгээтэй нэгдэх нь юм байна. Ингэхээр яруу найраг ямар аугаа, үнэ цэнэтэй, чухал нь илэрхий. Авьяаслаг яруу найрагч төрөх нь хувь хүний асуудал биш дэлхийн асуудал гэдэг нь эрчим хүчээр нь тодорхойлогдоно. Ийм аугаа зүйлд хайхрамжгүй, хариуцлагагүй хандах нь амьдран буй ертөнцөө төдийгүй ирээдүйгээ баллаж байгаа хэрэг аж. Энэ нь цэцэрхсэн цэцэрхэл биш. Үүний тухай баталгааг өнөөдөр хаанаас ч авч, харж үзэж болох мэдээллийн төвшинд байна. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нямсүрэн шиг яруу найргийн оч, цучил энд тэнд улалзавч өөрөө л аугаа их биш бол тоосноосоо ч сугарч чадахгүй байсаар олонхийн дуунд бүрхэгдэн замхрахад тэнд юу ч болоогүй юм шиг урьдын түнэр харанхуй ахиад л ноёрхон, өнгөрсөн хойно нь дэрс исгэчиж, сандуу унгитадаг. Энэ яруу найрагчийн мөн чанар, эрдэм үү? Адгахгүйд нь би багшаараа жишээ авья. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн. Энэ хүн миний багш юм. Гэвч бид хоёр өдгөө хүртэл багш, шавь гэж нялуурсангүй нь хийснээ л хий! Хүнд хийсэн юм байхад, болно гэсэн түүний авир байлаа. Түүний шүлгүүд Монголын утга зохиолд тэсрэлт болж хөдөлгөөнд оруулсан бол Д.Нямсүрэнгийн шүлгүүд дотоод ертөнцийн гоо сайхан руу өнгийсөн, аниргүйн дуун байлаа. Ингэж дуу дуугаа авалцсан сэтгэлгээний өөрчлөлт Монголын утга зохиолд энэ хоёр байсан. Энэ хоёрын нэгдэл аугаа байж болох байсан ч үүнийг нэгтгэсэн судлаач байдаг бил үү. Ер нь бусдын сайхныг мэдэрч чадаагүй нь өөрт олгогдох бололцоогоо алдсан л хэрэг болно. Авьяас гэдэг бол үнэхээр түмэн нууцыг дэлгэх гайхамшиг билээ. Дээрх хоёр найрагчийн эрдмийг эзэмшсэн бол Монголын утга зохиол өнөөдөр Р.Чойномыг яриад сууж байхааргүй өндөрлөгт гарч, нийгэм ч бас тийм байх байлаа. Энэ бүхнийг хийж болох бүх боломж бололцоо Б.Лхагвасүрэн ахад байсан. Тэрбээр утга зохиол, яруу найргийг ядаж өөрийнхөө төвшинд хадгалаад явсан бол, ядаж ганц үг, ганц нийтлэл бичиж хамгаалсан бол, яруу найргийн мөн чанар, нэр хүндийг хайрласан бол Монголын утга зохиол, нийгмийг өөрчлөх боломж бололцоо дүүрэн байлаа. Өдгөө ч манай хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд төрийг халтартуулж л явна. Тэгсэн бол бид оюуны хувьд ийм ядуу биш / Оюуны хувьд ядуу болохоор бүх зүйл ядуу шүү дээ/ газар нутаг, эрдэс баялгаа бусдад тавиад туучихсан биш, оюуныхаа төвшингөөр нэрийн хуудсаа тогтоочихсон, дараагийн алхам, дараагийн үйлдлээ хийх байлаа. Энэ нь улс төрчдийн буруу биш оюуны талх үйлдвэрлэгч, үгийг эзэгнэгч бидний буруу. Авьяас, эрдэмтэй ганц хүний нөлөө ямар байж болох тухай бодоосой гэсэндээ үүнийг дурдав. "Яруу найргийн гоо сайхан нь гүн ухаанаа, гүн ухаан нь гоо сайхнаа агуулж явдаг юм байна" гэж бодох бүрий өөрийн дуу хоолой, өөрийгөө нээгээгүй, хариуцлага, гэгээрэлгүй хүмүүс, яруу найргийг төлөөлөн тайзан дээр гарч навсагнах нь ард түмэнд хичнээн хортой хийгээд тэдний үйлдэл бүр гэм хор, гай тарьдгийг би биш тэнгэр огторгуй, сүүдэр, ааш араншингаараа харуулдаг бус уу. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахын бусдын номын өмнө бичсэн магтаал хийгээд өөрийнх нь хэлсэн үгийг ажихад өөрөөсөө урваад хорин жил, өрөөлийг хордуулаад мөн төдий жил болж байгаа ч гэгээрлээ талбин, жигүүрээ тэлбэл өнөөдөр ч гэсэн төсөөлшгүй өндөрт нисэх эрдмийг өвөрлөсөн "Тэнгэрийн харьяат" билээ. Энд би олон хүний бүтээлээр сайн муу, сайхан муухай гэж жишиж болох ч сэтгэл нь гарын ая даахгүй цөлжих вий хэмээн өөрийн хүндэтгэж итгэдэг хүмүүсийнхээ л нэрийг дурдсан болой. Ер нь оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол "Мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан" болж хувирах хувь заяа хүлээж байдаг нь уг хүний мөн чанар, гэгээрэл, хариуцлагатай холбоотойгоос нийгэмтэй ямар ч холбоогүй ажээ. Р.Чойномыг авах гээхийн ухаанаар харах нь яруу найрагчийн эрдэм болохоос тэр бидний оюун санааны манлайлал байсан гэвэл дэлхий бөөрөнхий биш ээ хавтгай гэх лугаа болох буй заа хэмээсэн минь Р.Чойномыг адалсандаа бус зүгээр л гудамжны шүлэг, жинхэнэ яруу найраг хоёрын ялгааг ойлгоосой хэмээсэн судлаачийн мэдрэмжинд баярласандаа тэсэлгүй дуу алдсан болой. Үүнийг тэрлэх бодрол илгээн, үг өдөөж, зөн хөгжөөсөн Г.Батсуурь танд маш их өөриймсөн талархав. Монголын утга зохиолд ачтан нь байж дэлхийн дэвжээнд сойх хүлгүүдийн алтан жолоо таны зөн мэдрэмжээр хөглөгдөх болтугай. Бичээч Б.Хүрэлтогоо /МЗЭ-ийн гишүүн/ Эх сурвалж: "Утга зохиол, урлаг" сонин |
Р.Чойном+Б.Лхагваүрэн+Д.Нямсүрэн=Р.Чойном |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Гол, мөрний мөс нимгэрч, цөмрөх аюул үүсчээ 20:07 Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс
|
Гол, мөрний мөсний зузаан өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс »»
|
|
Марк Цукербергийн баримт шалгах үйлчилгээтэй холбоотой “Meta”-д хийх шинэ өөрчлөлтүүд 17:28 Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын
|
Марк Цукерберг цахим сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Meta" компанийн зүгээс олон нийтийн сүлжээн дэх контентуудын »»
|
|
ДУУЧИН Б.БАЯРЦЭЦЭГИЙН АМЬД ХӨГЖИМТЭЙ ТОГЛОЛТЫН ТОВ ГАРЧЭЭ 16:37 Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ.
|
Дуучин Б.Баярцэцэгийн амьд хөгжмийн тоглолт гуравдугаар сарын 7-8-нд АСА аренад болох тов гарчээ. »»
|
|
Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд монголын 12 тамирчин өрсөлдөж байна 16:24 Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм.
|
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам болж байна. Тус наадам нэгдүгээр сарын 13-23-н хүртэл үргэлжлэх юм. »»
|
|
Хиймэл оюун ухааны салбарт ч анги давхарга үүсгэж байна гэв 16:17 БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв.
|
БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 1-р сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж магадгүй байршлууд 15:37 Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна.
|
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан 2025 оны нэгдүгээр сарын 15-ны Лхагва гарагт "ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ" байршлуудыг мэдээлж байна. »»
|
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ 15:16 Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм.
|
Улсын дугаарын захиалгыг өнөөдрөөс албан ёсоор авч эхэллээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим системээр илгээх юм. »»
|
|
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхэллээ 13:43 Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны »»
|
|
Одон орны ховор үзэгдэл тохионо 20:55 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг,
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 14 /naked-science/. Нэгдүгээр сарын 21-ний өдөр Сугар, Ангараг, »»
|
|
"Бага орлоготой хэсэгт НӨАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх хуулийг өргөн барина" 16:47 Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
|
Засгийн газрын өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. »»
|
|
ХААИС-ийн багш, оюутнууд Дархан руу шилжих боломжгүй гэжээ 16:43 Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн.
|
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Засгийн газар төрийн өмчийн их сургуулийг орон нутагт шилжүүлэх болсноо мэдэгдсэн. »»
|
|
Хойд Солонгос шинэ пуужингаа туршив 16:30 Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв.
|
Хойд Солонгос өнөөдөр /2024.01.14/ өглөө зүүн зүг рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. »»
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав 16:09 Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм.
|
Монгол Улс 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан юм. »»
|
|
Зуунд нэг тохиох "Аз" сүүлт одыг 80 мянган жилийн дараа анх удаа дэлхийгээс харах боломжтой болжээ 15:09 Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ.
|
Их Британийн өнцөг булан бүрээс хүмүүс Бямба гаригийн шөнө тэнгэрт харвах "зуунд нэг л удаа тохиох тод сүүлт од"-ыг харахаар цугларчээ. »»
|
|
Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилт хийнэ 14:05 Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн
|
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг ирэх долоо хоногоос хийх гэнэ. Энэ талаар Нийтийн тээврийн »»
|
|
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг Засаг дарга нарт үүрэг болгожээ 14:02 Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.
|
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо. »»
|
|
Хугацаандаа бүртгэлд хамрагдаагүй иргэнийг 100 мянгаар торгоно 13:40 Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ.
|
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-нд эхлүүлсэн бөгөөд 22-ний өдөр хүртэл үргэлжлэнэ. »»
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
"Элэгний" Ж.Хатанбаатараас буцаан авах байрыг СХД-ийн хүүхдийн эмнэлэг болгоно 13:24 СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын
|
СХД-ийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиник төв /УАУЭСКТ/-ийг НЗД-ын »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая 12:58 Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар
|
Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар »»
|
|
НИТХ-ын сонгуульд 1172 нэр дэвшигч 18.6 тэрбум төгрөг зарцуулжээ 12:22 Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя.
|
Орон нутгийн сонгуулийн зардлын санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газраас нээлттэй болголоо. Тус дүгнэлтэд дурдсан онцлох мэдээллийг танилцуулъя. »»
|
|
2 эмэгтэйн амийг хөнөөсөн "Д"-ийн хэргийг прокурорт буцаажээ 11:53 Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр,
|
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-г хоёр хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, »»
|
|
Ах, дүүс Азийн АШТ, “Дэлхийн цом”-ын цувралаас медаль хүртлээ 11:28 Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн
|
Олон улсын уулчдын холбооноос БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 10-13-нд зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн »»
|
|
Улаанбаатар хот орчмоор шөнөдөө үүлшиж ялимгүй цас орно 11:16 Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй.
|
Нэгдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. »»
|
|
Өмнөговь аймагт зураг авалтаа хийсэн БНСУ-ын "Харбин" кино дотоодынхоо бокс оффист 16 өдрийн турш тасралтгүй тэргүүлжээ 10:44 БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм.
|
БНСУ-ын “Харбин” кино 2024 онд БНСУ-д албан ёсоор нээлтээ хийсэн. Уг нь кино нь манай улсын Өмнөговь аймагт зураг авалт хийсэн юм. »»
|
|
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 10:18 Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн
|
Холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн »»
|
|
12 жилд нэг удаа тохиох Энэтхэгийн шашны наадам эхэллээ 18:41 Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам,
|
Кумб Мела буюу Махакумбх нь Энэтхэгт 12 жилд нэг удаа зохиогддог Хинду шашны томоохон наадам юм. Уг наадам Сангам, »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонх угааж байгаад өндрөөс унасан осол гарчээ 17:30 Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ.
|
Цонх угааж байгаад өндрөөс унасан дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. »»
|
|
Орон нутгийн сурагчдын хичээл ирэх Даваа гарагт эхэлнэ 17:27 Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
|
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
ЦЕГ: Жагсаалын үеэр бүртгэгдсэн хэргүүдийг шалгаж байна 17:14 Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан.
|
Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-12 өдөр төв талбайд "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг зохион байгуулсан. »»
|
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлнэ 16:33 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна.
|
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна. »»
|
|
Өчигдөр гурван автомашин шатсан осол гарчээ 16:02 Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ.
|
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр гурван автомашин шатсан осол гарчээ. »»
|
|
Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ 15:14 Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал
|
Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал »»
|
|
Улаанбаатар хотод 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна 14:58 Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна.
|
Агаарын чанарын индексийн хэмжилтийг заадаг agaar.mn цахим хуудсын мэдээлж буйгаар өнөөдөр /2025.01.13/ 10.15 цагийн байдлаар 1-р хороолол, Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их байна. »»
|
|
Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргана 14:52 Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа.
|
Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлнээ хөрвүүлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгож байгаа ажээ. Энэ талаар Тамгын газрын дэд дарга Э.Лхагваас тодрууллаа. »»
|
|
"13 байршлын уулзварыг өргөтгөнө" 14:41 Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль,
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2025.01.13/ болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ерөнхий боловсролын сургууль, »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
"НӨАТ-ыг бууруулснаар татвар төлөх иргэн, ААН-ийн тоо нэмэгдэнэ" 13:51 УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ.
|
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварыг таван хувь болгон бууруулах асуудлаар өнөөдөр /2025.01.13/ байр сууриа илэрхийллээ. »»
|
|
Лос-Анжелест дэгдсэн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулсан байгалийн гамшигт тооцогдож байна 13:33 Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ.
|
Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулжээ. »»
|
|
Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 13:12 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ.
|
Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.12/ 14:30 цагийн орчимд газар хөдлөлт болсон тухай мэдээлэл бүртгэгджээ. »»
|
|
Э.Цэндбаатар: Боксын спортод амьдралынхаа 16 жилийг зориулсан 13:08 Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
|
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ. »»
|
|
Улсын дугаар авахад авто зам ашигласны төлбөргүй байх ёстой 13:07 Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур
|
Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур »»
|
|
Л.Мөнхбаясгалан: Ард түмэнд дүнгээ тавиулж уначхаад татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж авна гэдэг шударга бус 12:52 Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна.
|
Л.Мөнхбаясгалан" УИХ-ын гишүүн дахин сонгогдоогүй тохиолдолд 1 жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авна. »»
|
|
Ирэх 7 хоногт нутгийн зүүн хэсгээр цас орно 12:39 2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
2025 оны 01-р сарын 13-наас 01-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв »»
|
|
Дүүжин замын тээвэр нь техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан 216 ширхэг бүхий ган татлагатай байна 12:17 Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
|
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг өгөгдлийн шинжээч, санхүүгийн технологийн инженер тэргүүлэв 10:21 Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил
|
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас “Ирээдүйн ажлын байрны тайлан”-г жил бүр гаргаж, хөдөлмөрийн зах зээл дэх ажил »»
|
|
|
ХАМАС-ын барьцаалсан 33 хүнийг суллах төлөвтэй байна 13:38 ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны нэгдүгээр сарын 14 /CNN/. Катарын нийслэл Доха хотноо хэлэлцээ хийж буй төлөөлөгчдийн »»
|
|
Өмнөд Солонгост шувууны ханиад дэгдэж, нийт 23 тохиолдол бүртгэгдэв 13:28 Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх
|
Өмнөд Солонгост шувууны ханиадны хоёр тохиолдол бүртгэгдэж, энэ улиралд нийт тохиолдлын тоо 23 бүртгэгдсэн гэж эрх »»
|
|
Лос Анжелесийн түймрийг унтраахад ашиглаж буй ягаан нунтаг нь яг юу вэ? 13:15 АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна.
|
АНУ-ын Калифорни муж, Лос Анжелес орчимд гарсан галыг унтраахаар холбогдох албаныхан долоо дахь хоногтоо ажиллаж байна. »»
|
|
Японд маш хүчтэй газар хөдлөлт боллоо 13:12 Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас
|
Японы баруун өмнөд эрэгт 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон учир тус улсын Цаг уурын агентлаг цунамигийн аюулаас »»
|
|
АНУ-д Дархан хотын нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний газар ШАТЖЭЭ 16:35 АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна.
|
АНУ-ын Лос Анжелес хотод гал түймэр дэгдэж Палисадс, Итон, Херст зэрэг нийт таван газар үргэлжилсээр байна. »»
|
|
Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв 13:54 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /VOA/. Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест »»
|
|
Юн Сог Ёль импичментийн эхний сонсголд оролцохгүй 12:12 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 13 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль аюулгүй байдлын үүднээс »»
|
|
Jeju Air-ын онгоцны хар хайрцагт сүүлийн 4 минутын үйл явдал бичигдээгүй байжээ 11:13 Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны
|
Өнгөрсөн сарын 29-нд Бангкок хотоос БНСУ-ын Мүан онгоцны буудалд газардахдаа осолдсон Jeju Air компанийн онгоцны »»
|
|
Лос-Анжелест түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 19:46 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь »»
|
|
Дональд Трампын "дураараа" мэдэгдлүүд ба дэлхий дахиныг хүлээж буй тааварлашгүй 4 жил 15:37 АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга,
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод буй Дональд Трампын хэрээс хэтэрсэн мэдэгдлүүдийн цаад утга, »»
|
|
Лос Анжелесын түймрийн үеэр хулгай дээрмийн гэмт хэрэг үйлдсэн 20 хүнийг баривчилжээ 11:11 АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв
|
АНУ-ын Калифорни мужийн нутаг дэвсгэрт одоогоор таван ойн түймэр идэвхтэй асаж кино үйлдвэрлэл бизнесийн гол төв »»
|
|
Шри Ланка улсын шүүх Исламын шашныг доромжилсон Буддын шашны ламд хорих ял оноожээ 11:10 Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан
|
Үндсэрхэг үзлээрээ алдартай Буддын шашны санваартанд Шри Ланка улсын шүүх өчигдөр шашнаар ялгаварлан »»
|
|
2720 он гэхэд Японд 14-с доош насны хүүхэд ганцхан байх болно 15:45 Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн
|
Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн »»
|
|
Ж.Байден: Калифорнийн түүхэн дэх хамгийн сүйтгэлт түймэр дэгдэж байна 11:41 ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг
|
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 10 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест дэгдсэн ойн түймрийг »»
|
|
Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой Оросын сэтгэлийг ойлгож байна гэж Д.Трамп мэдэгдэв 10:05 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө үг хэлэхдээ Украиныг НАТО-д элсүүлэхийг »»
|
|
Лос-Анжелесийн түймэр 6 мянга гаруй га талбайг хамарчээ 10:51 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /CNN/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдсэн ойн түймэр лхагва гаргийн »»
|
|
Юн Сог Ёлийг саатуулах захирамжийг дахин гаргажээ 20:22 СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 8 /NHK/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч »»
|
|
Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг 11:31 Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ.
|
Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ. »»
|
|
Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ 11:07 ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар
|
ЛХАС, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар »»
|
|
Өмнөдүүд талцаж, хойдууд пуужин харваж, Блинкен айлчилсан Солонгосын өвөл 10:01 Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын
|
Өмнөд Солонгост “хүйтэн” өвөл болж байна. Сөүл хот хунгарласан цасаа “даахгүй” байгаа цаг уурын »»
|
|
|
|