Феодалжсан Академи
2012-03-28 Монголын Ирээдүй Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, доктор,профессор, Монгол Улсын Гавъяат Багш Ц.Дэмбэрэлтэй уулзаж, монголын шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийн талаар ярилцав. Тэрээр ШУА –д олон жил ажилласан, шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг судалдаг нэгэн. Монгол улсад ШУА хэмээх эрдэм ухааны байгууллага буй болоод 50 жил өнгөрлөө, бид хийсэн ажлаа л яриад бичээд байдаг, уг нь хийх ажлаа яривал илүү онохсон гэснээр бидний яриа эхэллээ.
- Манай шинжлэх ухааны байгууллагууд, тухайлбал, ШУА –ийн одоогийн төлөв байдал цаг үетэйгээ хэр нийцэлтэй байнав дээ? ШУА –г тухайн үеийн өмчийн нэг хэлбэр бүхий төвлөрсөн удирдлагатай социалист тогтолцооны хүрээнд харъяалалдаа судалгааны хүрээлэнгүүдтэй, төрийн захиргааны нэгж болгон байгуулжээ. Монгол улс 1990 –д оноос нийгэм эдийн засгийн суурь өөрчлөлтөнд өртсөн. Харин суурийн энэ өөрчлөлтөд ШУА өртөлгүй өдий хүрлээ. ШУА –ийн зохион байгуулалтын хуучин хэлбэр нь зах зээлийн үеийн шинэ агуулгатай илт зөрчилдөх болов. Агуулга ба хэлбэрийн зөрчил. Монгол улс шинжлэх ухаан технологийн цэгцтэй бодлогогүй болоод удаж байна.Эрдэмт судлаачдын идэвхи санаачлага буурч, шинэ сэтгэлгээ, шинэчлэл буланд шахагдаж, хөгжил дэвшлийг арагш нь чаргуудан зуурч, цаг алдаж, шинжлэх ухааны эцсийн үр нөлөө суларсаар байна. Yүний уршгаар бид тоо, үг хөөцөлдөн чанарыг орхигдуулав, зэрэг цол тойрон бүжиглэхээс хэтэрч чадсангүй.. Шинжлэх ухааны хөгжлийг хуучинсаг, хоцрогдсон сэтгэлгээ хаан боож, шинэчлэл инноваци цаасан дээр үлдэж, улс орны хөгжил гацлаа. Өөрчлөлт хувьсгалын энэ цаг үед ШУТ –ийн цэгцтэй бодлогогүй улс орон хол явахгүй ээ. Хөгжил хэлбэрийн төдий болж, хөөсрөн бужигнаж, дотоод агуулга нь ядуурч, эцэстээ улс гэр маань уруудна. Монголд ийм шинж мэдрэгдэж байна.
- Монгол улс мөдхөн үсрэнгүй хөгжинө, түр хүлээ гэж сурталчилж байгаа биз дээ, манай улс төрчид. Монгол улс хоёр толгойгоор хөгжих учиртай. Нэг нь оюу ба таван толгой, мал сүрэг гэхчлэн материаллаг эх үүсвэр, нөгөөх нь хүн бүрийн мөрөн дээр буй оюунт толгой. Гэтэл манайхан хоёр толгой гэхээр аль ч түвшиндээ оюу ба таван толгой гэж ойлгож, түүндээ бүр даслаа. ШУА хүртэл ингэж дуугардаг болох нь. Манай ШУА толгойгоо гээсэн аж, өвөртөлсөн намынхаа үгийг л дагадаг болоо шив. Дэндүү харамсам. Оюунт толгойгоо мартаж, оюу толгойгоо шүтвээс хөгжил доголдоно. Академи ерөөсөө болохгүй байна гэж амтай бүхэн хэлж буйн ард оюунт толгойг хариуцах, ядаж тэдний өмнөөс сануулж, дуугарч байдаг шинэ бүтэц шаардлагатай байна гэсэн анхааруулга байгаа хэрэг. Оюу толгойн олзыг оюунт толгойдоо хийж байж л хөгжил агуулгажна. Хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ мэт эдийн засгийн хэдэн тоогоор хэмждэг үе ард хоцорсон шүү. Алт ухсан нинжа нарын оюун сэтгэлгээ нь самуурч, хүний төрхөө алдан хоцрогдож, араатан шинжрүү хазайдгийг бид харлаа. Хүдэр дагасан мөнгө дангаараа асуудлыг шийдэж чадахгүй. Бид энэ янзаараа удвал хөгжлийн агуулга ядуурч, Ливи, Сири зэрэг арабын орнуудын араас орж магад. Баялгийн хараал гэж байхгүй, баялаг буруугүй, харин баялгаа ашиглах гэрээг муу , буруу, булхайтай хийсэн, олдсон мөнгөө буруу ашигласны харгай гэж бий, хүн л буруутай.
- Энэ нь юунаас эх сурвалжтай бол ?, Бидний гол алдаа нь хөгжлийн хөтөч түүчээ нь болдог шинжлэх ухааныг үзэл сурталжуулан, улс төрийн нэг намын, тухайлбал, МАН –ын өмч хэвээр нь хэт удаан хадгалан барьсанд оршино. Шинжлэх ухааныг нам бүү хэл төр ч өмчлөх учиргүй юм, уг нь. Бид 20 жил алдлаа. Шинжлэх ухааны түргэн хөгжлийн эринд 20 жил алдах нь улс орны цаашдын хөгжилд нөхөж баршгүй гарз юм. ШУА хэмээх нам дамжсан төрийн бүрэн санхүүжилттэй байгууллага ганцаараа монополь байдалтай, ШУТ –ийн төсөл, төсвийг өөрөө зохиож, өөрөө санхүүжүүлж, өөрөө өөрийгөө хянан магадлаж байна. Ийм гажиг зөвхөн Монголд л байна. Салбарын академиуд болон их сургуулиуд төсөлд оролцох бол ШУА –г царайчлан гуйхад хүрдэг. Монополь – ялзрал – дарангуйлал- хавчин хяхах бусармаг аргууд – улс төржилт- эрүүл бус сэтгэлгээ – үйл ажиллагааны доройтол- ардчиллын үнэт зүйлсийн алдагдал – эрх чөлөөний хомсдол ,...энэ бүхэн манай шинжлэх ухааны салбарт нийтлэг үзэгдэл боллоо. Хэт олон жижиг төсөл, суурь судалгаанд хөрөнгийг тараажээ.Түүний ард сэдвүүдийг олон задалж, тус бүрд нь хөрөнгө хуваан завших “ өвөрмөц “ аргууд нуугдаж буй. Нэг академич 15 – 20 төсөлд нэр зүүгдэж, мөнгө саах нь хэвийн үзэгдэл болжээ. ШУТ-ийн сангийн хөрөнгө цөөн хүний гарт оржээ. Монополь ийм аюултай. Шинжлэх ухаанд феоалжингуйлал тогтов, зөрчил хурцдан, тэсрэх аюул нүүрлээд байна.
- Тухайлбал, ямар -зөрчил их хурц байна вэ ? Эрдэмт сэхээтнүүдийн хоорондох оюун сэтгэлгээний зөрчил. Ардчилал,оюуны эрх чөлөөг дээдэлдэг болон түүнийг сөрөн зогсдог бүлэглэлүүдийн хоорондох зөрчил. ШУА –г зах зээлийн жамынх нь дагуу нээлттэй ТББ –н статустай , монголын оюун сэтгэлгээний дээд байгууллага болгох гэсэн залуус голдуу олонхи, ШУА –г улстөрчдийн далавчин доогуур шургасан, ард түмний хөрөнгийг зувчуулан сордог, түүнийхээ хариуд улс төрийн нэг намд үйлчилдэг, хаалттай, хэдхэн хөгшин хүний феодал байгууллага хэвээр нь байлгах гэсэн цөөнхийн хоорондох зөрчил. НАМТ ТӨР эрдэмтдийгээ ялгаварлан зааглаж, хагалан бутаргаж, цөөн хэдийг нь өвөртөө оруулан хөнжлөөрөө нүдийг нь хааж, ард түмний хөрөнгөөр угжиж, ардчилал -эрх чөлөөт байдал- хөгжил дэвшлийн эсрэг турхирч байгаа нь харамсалтай. Гишүүдийнхээ тоо болон ерөнхийлөгчөө улс төрчдөөр батлуулдаг эрдэмтдийн байгууллага гэж байж таарах уу?. Олон зуун номт сэхээтнүүд , залуус голдуу эрдэмтэд, бидний тооцоолсноор нийт эрдэмтдийн 98 % нь энэ мэт эрүүл бус тогтоцод дургүйцэж байгаа юм билээ.Монголын эрдэмтэд зохиомол зэрэг, хиймэл цолоор зиндаархан ялгарч, шатлан захирдаг феодалжсан тогтолцоог эсэргүүцэх болов. Энэ зөрчлийг шийдээгүй цагт гадагшаа дүрвэсэн оюун ухаан наашаа эргэхгүй ээ. Оюун ухаан, бохир муухайгаас дайждаг зантай. Оюунлаг залуус ШУА –г феодалжсан социализмийн сүүлчийн цайз, Феодал Академи гэх аж. Yнэн л дээ, манай ШУА –н угшил нь коммунизм, агуулга нь социализм, хэлбэр нь феодализм юм чинь.
- ШУА –н статусын хуулийн дагуу л ШУА – н зохион байгуулалт хийгдсэн байх даа? ШУА –н статусын хуулинд ШУА –нь монголын шинжлэх ухааны төв байгуулага гэсэн заалт бий. Тэр үеийн хууль тогтоогчид төв байгууллага гэх нь статус гэж эндүүрчээ. Статусыг нь тодорхойлоогүй статусын хууль. Түүхэнд үлдэх баримтат онигоо . Хуучнаараа сэтгэсний гай. Зах зээлийн нөхцөлд ямарч байгууллагад ийм статус байдаггүй. Өрсөлдөөн л шийдэх юм чинь. Харин байгуулагууд нь төрийн, төрийн бус, хувийн гэсэн статустай байдаг. Одоогийн ШУА –нь эдгээрийн аль нь ч биш учраас сонгуульд ялсан нам нь ШУА –г өмчлөж, мөнгийг чинь хасна, танана гэж айлгана, ингэж өөртөө үйлчлүүлдэг. Тодорхой статусгүй, эзэнгүй юмыг яаж ч эдэлсэн хамаагүй аж. ШУА намуудын өвөр дамжин МАНАНТАЖ, өдөр хоног өнгөрөөж явна. Хажуунаас нь харахад өрөвдөм “ муухай “. Хэрвээ хэн нэгэн “ ШУА – нь статусын бүртгэлгүй тул үйл ажиллагааг нь зогсоо “ гээд шүүхэд хандвал ШУА –д гарц алга.
- Эрдэмтдийн нийгмийн идэвхи их суларсан гэх юм ? . Монголд эрдмийн хамт олон задарч, бутарч байна. Түүний ар хударгаар нүх сүв гарна. Гарсан цоорхойгоор элдэв зальтан гүйж, идэш хоол хайна,... олзтой ажил тэр аж. Сэхээтний нийгмийн идэвхи эрс унав. Нийгмээ гэгээрүүлэх үүргээ манай эрдэмтэд мартав. Монголчууд оюун сэтгэлгээний хувьд давхаргуудаар ялгарч, дийлэнх олонх болох дунд ба доод тал нь улам харанхуйлсаар байна. Мухар сүсэг газар авч, шашин цэцэглэв. Эзотерик гаарч, далдыг шүтэх нь хэрээс хэтрэв. Шинжлэх ухаан, шашин, улс төр гурав ялгагдахаа болих нь. Шашин зурхай, эзотерикийн мяндагтан шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, бас энэхүү зэргийг улс төрчдөд бэлэглэдэг болов. Боловсролын хуулинд байхгүй шинжлэх ухааны доктор хэмээх зохиомол зэрэг олгох онц эрхийг ШУА –д олгож, түүнтэйгээ цалингийн сүлжээг уяж, академич хүнд тэтгэврийн насны хууль үйлчлэхгүй болгож, бүх насаараа төрөөс бүрэн цалинжихаар журамлажээ. Хуулийг ингэж завхруулдаг аж. Энд авилгал гаарчээ. Шинжлэх ухааны докторын зэргийг БНХАУ аль 1970 онд зах зээлд хөл тавимагцаа зогсоосон нь цаанаа их учиртай байж. Манай Н.Содном тэргүүтэй хэдэн академич “ энэ зэргийг үргэлжлүүлбэл алсдаа ШУА –г сөхрүүлнэ “ гэж анхааруулж байсан нь үнэн болов. Ардаа лам багштай архаг академич, эзотерик шавьдаа шинжлэх ухааны доктор олгуулдаг академич, ховлого татаж зурхай хөөдөг академич,...энэ чинь юу болж байна ?. Дунд сургуульд заяа төөрөг, арга билгийн хичээл зааж, их, дээд сургуулиуд бөөтэй болж, шалгалтын өдрүүдийг балжинням - дашнямаар оноож, оюутнуудын дүнг даадаг, төлбөрийг нь төлүүлдэг хараалч- ерөөлч докторууд, академич бөө -лам олшрох нь. Тэд зүгээр ч үгүй шинжлэх ухааны доктор гээд бодчих. Эдүгээ цаг чинь хэддүгээр зуун бил ээ?. Эх зах алдагдав. Yүнийг сөрөн зогсох үүрэгтэй ШУА маань улс төрийн намыг, улс төрчдийг урхидах өөр ажилтай болжээ. Тийм “ хачин “ ажилтай, аальгүй муухай ШУА –с YНЭН зугтааж таарна. Уг нь ШУА маань YНЭН -ий манаач байх үүрэгтэйсэн. Монголын ШУА нийгмийг соён гэрээрүүлэх үүргээ мартсан, чадвар ч, мэдрэмж ч байхгүй болсон. Монголын шинжлэх ухаан улс төрийн золиос болсноор учраа олохгүй балмагдаж, улмаар шашинд уусаж, эзотерикчдийн атганд орж, алга болох нь. Шинжлэх ухаан шашинтай ойртохоороо хоосорч, улс төртэй хутгалдахаараа ялзарч, эзотерикийг дэмжихээрээ сүйрдэг жамтай. Эдүгээ манай нийгэм оюун санааны талаасаа бүүдийж, эрүүл ухаан дайжиж байна. Олон түмэн оюуны доройтолд оров. Биднээс YНЭН нуугджээ. Дундад зууны европын харанхуй үеийг санагдуулна. ШУА –н үндэсний шинжийг алдагдуулж, эрдэмт сэхээтнийхээ хүчийг сарниулж, улс орноо харанхуй ангалруу түлхсэн нь гэмт хэрэг мөн. Шинэ зорилтыг хуучин аргаар гүйцэлдүүлэх гэж муйхарласны харгайгаар ийм болов. Ард олноо хөсөр хаяж, оюунт залуусаа үл тоосны уршиг энэ. Монголын нийгэмд уг нь ингэтлээ харанхуйлахгүй байх хөрс бүрдсэн байсан шүү , бид боломжийг ашигласангүй, байснаа хуу алдав. Хоёр зууны зааг дээрхи ИХ УХРАЛТ. Оюун санааны ИХ УНАЛТ. Урагш нэг алхам, арагш хоёр алхам. Ардчилалангуйллыг феодалжингуйллаар баяжуулж, улс гэрээ нурааж байна.
- Манай ШУА монголын хамгийн оюунжсан байгууллага байх учиртай биз дээ, та ШУА –ийн IQ –г хэр үнэлж байгаа бол ?. Уг нь ШУА –д оюун ухаан цуглах учиртай. Харамсалтай нь одоогоор бараг үүний эсрэг болчихоод байна. ШУА –д эрүүл бус байдал газар авч, шударга өрсөлдөөн хумигдсаны гайгаар өнөөдөр монголын аль оюунлаг хүмүүс тус байгууллагын гадна байна. Энэ юу г өгүүлэх бол ?. Эрдэмтдийн 98 % -нь, тэр тусмаа залуус бүгдээрээ ШУТ –ийн бодлогоос ангид байгаа нь эрүүл үзэгдэл мөн үү?. Эдүгээ манай ШУА –нь гишүүнээ сонгохдоо аль аймагт төрсөн, хаана ажилладаг, аль намд ямар нөлөөтэй гэсэн гурван шалгуурыг заавал харгалздаг болжээ.Yүнийгээ ч ил тод зарлаж буй. Битүүрсэн сав өмхийрдөг нь үнэн аж. Ухаан бодол нь ямар бол ажил үйл нь тийм байдаг. Ажил үйл нь ямар бол ахуй байдал нь тийм болдог. Ард олныг сэрээхгүй аваас амгалан байдал удаан үргэлжилнэ гэсэн хар дотортой улс төрчид төрд шургалжээ. Тэдний хань хамсаатан ШУА –д орогножээ. Харалган улс төрчдийн хоролгон үйлийг бэртэгчин сэхээтнүүд дэмжиж байна. Хар санаа биеэ отож, бэртэгчин сэтгэлгээ оюунаа залгиж, хоролгон үйл эзнээ иддэг жамтай. Түүх бидэнд хариуцлага тулгана. Залуус нэхэл хатуутай шүү. Бодтугай.
- Та ШУА –г ямар байвал зах зээлийн нөхцөлд тохирно гэж үзэж байна вэ? ШУА гэхээр манайхан харьяа хүрээлэн, академич цолтонгуудыг ойлгодог. Тэгж жонхууруулах буруу. Хүрээлэн бол тусдаа, хувь хүн бас тусдаа. ШУА –нь монгол түмний оюун ухааны оргил- чиглүүлэгч байгууллага байх учиртай. Ийм байхын тулд юуны өмнө нээлттэй, улс төрөөс ангид, үндэсний шинжтэй, шинжлэх ухаандаа үнэнч болох ёстой. Нээлттэй ШУА гэдэг нь хэн хүн орж үймүүлж байдаг хогын сав гэсэн үг биш. Өндөр босготой, монголын бүх эрдэмт судлаачдын төлөөлөлтэй, ил тод, шударга сонгуультай, мэдрэмжтэй, ардчилал- зах зээл, оюун сэтгэлгээний чөлөөт байдлыг туйлаас эрхэмлэсэн жинхэнэ эрдэм оюуны чөлөөт индэр, эрүүл сэтгэдэг шинэ ертөнц байх учиртай. ШУА –ийн академичид дотор ингэж үздэг хүмүүс цөөн бус юм билээ. ШУА –г ТББ гэдгийг нь УИХ –аас хэлээд өгчихөд ердөө л 5 минут зарна. Ердөө л тавхан минут шүү.
- ШУА –г ТББ болгочихвол харъяа хүрээлэнгүүд нь яахав ? Ойрын үед ШУА –н хүрээлэнгүүд нь биеэ даасан үндэсний шинжтэй төрийн харъяалатай том хүрээлэнгүүд болж, эрх зүйн байдал нь одоогийнхоосоо эрс дээшлэх ёстой. Их сургуулиудыг нэгдсэн хотхоноор зохион байгуулж, төрийн ганц их сургуультай болох үед хүрээлэнгүүд нь тэр их сургуультай нэг дээвэр дор орох байх. Энэ талын төрийн бодлого Yндэсний Хөгжлийн Цогц Бодлогоор үндсэндээ тодорхой болсон. Харин ШУА бол эрдэмтдийн нийгэмлэг.Монголд одоогоор эрдэмтэд нь нийгэмлэггүй, төр нь хүрээлэнгүй болчихсон, завсраар нь хулгана гүйгээд хураасан тариа дундраад болохоо байлаа. Цаг алдамгүйсанж. ШУА –нь хаалттай , улс төрчид - намд үйлчилдэг, феодалжсан байгууллага болсны уршгаар улс орноо гэрэлтүүлэх үүрэгтэй манай оюунт сэхээтнүүд хувиа бодсон бэртэгчин байдалд шилжсэн. Хүн эхээс гарахдаа бэртэгчин байдагггүй, харин тогтолцоо нь хүнийг бэртэгчин болгож бойжуулдаг юм. Буруу бүтэц ийм хортой.
- ШУА –н гишүүн гэдэг нь зах зээлийн үед ямар агуулгатай байдаг бол ? Манайхан ШУА –ийн гишүүн гэдгийг хэргэм цол, онцгой эрх ямба гэх хуучны феодализмийн агуулгаар нь ойлгосон хэвээрээ байна. Английн ирээдүйн ухааны нэгэн профессор надад ” ...одоогийн ШУА –н бүтцээ зах зээлийн горимд оруулахгүй бол холдоо маш их муу үр дагавар авчирна, өөдтэй цөөхөн оюун ухаанаа дайжуулбал араас нь бүх юм дайждаг жамтай “ гэж хэлж байсан. Энэ үнэн болов. Академич гэдэг нь аль 19 –р зууны сүүлчээс цол хэргэм, эрх ямба бус, үүрэг хариуцлага болсон. Академич хүн байгууллагадаа өөрөөсөө татвар төлдөг байх үүрэгтэй атал манайд үүний эсрэг болжээ. Манай ШУА –ийн сэтгэлгээ түрүү феодализмдээ хэвээрээ байна. Yүнд ШУА –ийн гишүүдийг төрөөс насан туршид нь шагнадаг социалист онцгой ямба их нөлөөтэй юм. Энэ үг ард түмний хөрөнгөөр амбасын үеийн худал онол “ боловсруулж “, цаас цавуудсан, монголчуудын толгойг буруу номын сургаалиар угаасан, монголд ямарч наалдацгүй хоосон “ судалгаа “ хийсэн нөхдөд хамаарах үг шүү. Тэд онц эрх - ямба бус торгууль-ял эдлэх ёстой баймаар. Төсвийн хөрөнгө хязгаартай, ... үүнээс үүдэн ШУА –ийн гишүүдийн тоо 70 , гишүүдийн тоог нэмэх юмуу шинжлэх ухааны шинэ салбарын эрдэмтдийг оруулбал, мэдээж, нэг хүнд ногдох хувь буурна. Өрөөлийг дэмжихээр өөрийн хувь багасна. Yүнийг хэн ч тооцно. Феодал сэтгэлгээтэй феодал академичдийг төрүүлж буй, ард түмний халаасруу онцгой эрх ямбаар гар дүрдэг “ феодал “ –ын механизмыг зах зээлийн жаягт нийцүүлэн илүү боловсронгуй болгоё, ШУА –г улс төрийн намын өврөөс сугалж, эрүүл агаар т гаргая, статус нь тодорхой, үндэсний шинжтэй эрдэмтдийн байгууллага болгоё, шинжлэх ухааны шинэ салбар, эрчтэй эрдэмтэй залуустаа орон зай нээе, шинжлэх ухаан технологийн шинэ бодлоготой болж, улс монголыгоо харанхуй хавцалд унахаас сэргийлье хэмээн уриалах байна. |
| Феодалжсан Академи |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (7) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин МАШ ҮНЭН ЮМ БИЧЖЭЭ, ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮС НЬ БОДММОР ЮИ БИШ ҮҮ, ЭСВЭЛ ХАРИУ БИЧИЭЭЧ, ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЖ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ИЙМ Л ГЭЖ БОДНО
2012-03-28 | 13:52:50 | 159.93.101.144 | |
Зочин Монголд хэрэггүй ямар олон хүрээлэн байдаг гээч хэ хэ, шинэчлэгдэх болсон шүү нээрээ, Эргэдэл гэж гэж нэг намын нохой одоо болиочээ, чи хөөе
2012-03-28 | 13:49:15 | 159.93.101.144 | |
Зочин Чадалтай юм хийх гэсэн хүмүүсийг элдвээр гоочилж зохион байгуулалттайгаар дарамталж дардаг. Гадаадад ажиллаж байгаа сайхан мэдлэг боловсрлтой хүмүүс олон байна, тэднийг аль болохоор доош хийдэг,
Өөрийгөө академч гээд цээжээ дэлгэдэг, үнэндээ түүнийг тоох нохой ч байхгүй хүмүүс юм ш дээ хэ хэ, өрөвдөлтэй, дүрдээ хэт итгэсэн инээдтнй хүмүүс мэдэж байгаа
2012-03-28 | 13:43:44 | 159.93.101.144 | |
Зочин Энэ хүн бас үнэний талтай юм бичсэн байна шүү, хэрэв эрүүл толгойтой ойлгодог хүмүүс бол, гэтэл тэр академийн удирдлага, хахуулаар тохиролцоогоор цол олгодог академч нэртэй 70, 80 оны ганц дисертацтай хүмүүс ойлгохгүй ээ, ийм толгойнууд байгаа байхгүй юу кккккккккк
тэр академчидаа юу хийснийг нь ард түмэнд нэг харуулаач, арын хаалга авилгачдаар дүүрсэн, мафиууд даа, үндсээр нь өөрчлөхгүй бол үндсээр нь сугалахгүй бол өөрчлөгдөхгүй ээ.
2012-03-28 | 13:38:45 | 159.93.101.144 | |
Зочин Үнэхээр үнэн юм бичсэн байна. Манай байгууллага тийм л болоод байгаа. Залуу судлаачид бид нар ажиллахаас ч дургүй хүрээд өөр ажил хайгаад гараад явж байна. Нэг л хөгжилгүй, дүнсгэр, ирээдүйгүй, хамгийн ядуу газар нь ШУА ш дээ. Хэдэн дарга нар нь улс төрчдийн гар хөл болоод өөрсдийгөө болгоод доошоогоо харахгүй юм чинь арга байхгүй. Эсвэл өөрсдийнхөө хувийн хүрээлэн, судалгааныхаа төвд гаднаас орж ирж байгаа хамаг төсөл мөнгийг шилжүүлээд идчихээр юу хийх юм бэ. Залуу ажилчид байр оронгүй, цалин мөнгө муутай болохоор яаж судалгаа хийх юм бэ. Үнэхээр дампуурчирсан газар
2012-03-28 | 13:17:10 | 58.18.168.116 | |
Зочин Дунд сургуульд заяа төөрөг, арга билгийн хичээл зааж, их, дээд сургуулиуд бөөтэй болж, шалгалтын өдрүүдийг балжинням - дашнямаар оноож, оюутнуудын дүнг даадаг, төлбөрийг нь төлүүлдэг хараалч- ерөөлч докторууд, академич бөө -лам олшрох нь. Тэд зүгээр ч үгүй шинжлэх ухааны доктор гээд бодчих. Эдүгээ цаг чинь хэддүгээр зуун бил ээ?. Эх зах алдагдав. Yүнийг сөрөн зогсох үүрэгтэй ШУА маань улс төрийн намыг, улс төрчдийг урхидах өөр ажилтай болжээ. Тийм “ хачин “ ажилтай, аальгүй муухай ШУА –с YНЭН зугтааж таарна. ҮНЭН ҮНЭН
2012-03-28 | 12:24:20 | 202.170.80.52 | |
Зочин Академийн толгойд санаархсан нэг өвгөн л байна. Энэ сандал ширээний хэрүүл хаана ч хэзээ ч тасрахгүй юм аа.
2012-03-28 | 11:32:22 | 220.225.77.57 | |
|
|
|
|
|

Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ 10:58 Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжиллаа. »»
|
|
Сумын цолтнуудын шинэ оны эхний барилдаанд Сумын заан Д.Мөнх-Отгон 10 даван түрүүллээ 10:56 Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин
|
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 672 бөх уран мэх, авхаалж самбаа сорин »»
|
|
Ерөнхий сайд Замын-Үүдийн гаалийн даргыг чөлөөлжээ 10:45 Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна.
|
Ерөнхий сайд Г.Занданшатар (2026.01.11) энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Замын Үүд суманд ажиллаж байна. »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо 10:41 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын
|
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын »»
|
|
Хүннү Эйрийн онгоцонд зорчигч эмэгтэй ухаан алдаж, замдаа Ухань хотод бууж эмнэлэгт хүргэжээ 10:37 2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал
|
2026 оны 01 сарын 07-ны өдөр Хайкоу – УБ чиглэлийн нислэгээр явж байсан эмэгтэй зорчигчийн биеийн байдал »»
|
|
Иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг цагдаагийн байгууллагын хянан шалгалтын үеэр илрүүлжээ 10:31 Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг
|
Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаас нэр бүхий бүлэг иргэд хууль бусаар хоёр аргаль агнасан хэргийг »»
|
|
Цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна 10:29 Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
|
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. »»
|
|
“Хубилай хаан авд мордсон нь” 10:16 Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ.
|
Тайваньд олон жил ажиллаж амьдрахдаа алба, амины хүмүүсийг дагуулан ёстой наснаасаа олон удаа “Хааны ордон музей” үзлээ. »»
|
|
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын иргэдтэй уулзлаа 10:11 Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл,
|
Уулзалтад аймгийн Засаг дарга Ш.Ёл, »»
|
|
"Дангина" кино Буриадын эв нэгдлийн бэлгэдэл 10:09 Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны
|
Буриад-монголчуудын, ерөөс бүхий л монгол туургатны эв нэгдлийг бэлгэдсэн “ДАНГИНА” хэмээх туульсын уран сайхны »»
|
|
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална 10:06 Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг.
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэх ажлыг зохион байгуулдаг. »»
|
|
Холимог тулаанчид 3 сая төг хандивлав 10:05 Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд
|
Гавьяат тамирчин, холимог тулааны "One championship" холбооны дэлхийн аварга Б.Энх-Оргил ээжийнхээ эмчилгээнд »»
|
|
СТӨ-г хүчитгэж, 38 жилийн дараа их засвар хийхээр судалж байна 09:58 Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна.
|
Дөрвөн блок бүхий Соёлын төв өргөө нь 1988 онд ашиглалтад орж байсан. Өнөөдрийг хүртэл их засвар огт хийгээгүй байна. »»
|
|
"NAN" сүүг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна 09:56 "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
|
"NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 09:41 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ 15:57 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцнаас иргэн »»
|
|
Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр “А” дүнтэй шалгагдлаа 15:17 Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж,
|
Монгол Улсын засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын үзлэг зохион байгуулах тухай” удирдамж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулж байна 13:16 Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
|
Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. »»
|
|
Офицер бүсгүй өвлийн олимпод оролцоно 11:58 Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга,
|
Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр соёл, спортын төвийн дарга, »»
|
|
Хариуцлага таныг хамгаална 11:53 Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, »»
|
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна 11:08 Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна
|
Монголын дижитал эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна »»
|
|
Түймрийн 32.9 хувийг сансрын дулааны цэгийн мэдээллээр, 3.6 хувийг нисдэг тэргээр илрүүлж, шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэв 10:46 Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр
|
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, хур тунадасны хомсдол, ойн цэвэрлэгээ, хэт халалт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 10:37 Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын
|
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын »»
|
|
Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилсан байна 10:01 Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг
|
Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг »»
|
|
Төслийн хүрээнд 5 нэр төрлийн 150 иж бүрэн хувцас, хэрэглэлийг хүлээлгэн өглөө 09:50 Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол
|
Онцгой байдлын ерөнхий газар, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай (ТИКА) хамтран хэрэгжүүлсэн “Монгол »»
|
|
Дэлхийг холбосон буухиа шуудан 14:34 Дэлхийг холбосон буухиа шуудан
|
Дэлхийг холбосон буухиа шуудан »»
|
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани 14:24 Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани
|
Хятад, Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн Мөнхийн баян гал компани »»
|
|
Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 13:41 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар
|
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар »»
|
|
Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул 13:11 Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин,
|
Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна 13:08 Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй
|
Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй »»
|
|
ӨМӨЗО-ны хоёр боомт үндэсний хэмжээнд сонгогдлоо 13:03 Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв.
|
Хятадын боомтын захиргааны газраас саяхан улс орон даяар ухаалаг боомтын байгуулалтын сайн жишээг нийтэлжээ. Үндэсийн хэмжээний 311 боомтоос 15 боомт сонгогдож, үүнд ӨМӨЗО-ны Ганцмод болон Манжуур боомт багтсан байв. »»
|
|
Ухаалаг боомтын байгуулалтаараа үндэсний хэмжээнд алдартай Ганцмод боомт 12:16 12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм.
|
12-р сарын 18-ны өдөр хүртэл Ганцмод боомт нийт 41.0127 сая тонн ачаа бараа нэвтрүүлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.54% нэмэгдэн, уг боомт нээснээс нааших дээд амжилтад хүрсэн байна. Энэхүү бярын мэдээг мэдээлэхийн тулд тухайн Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын багийнхан Баяннуур хотын Ганцмод боомтыг зорьсон юм. »»
|
|
”Ихэр орд” Хятад Монголын сэтгүүлчдийн боомтууд дахь сурвалжилга эхэллээ 11:58 Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ.
|
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулж буй “Ихэр орд” Хятад, Монголын сэтгүүлчдийн хоёр орны тус тус таван боомтууд дахь хамтарсан сурвалжилга өнөөдөр буюу 12-р сарын 14-ны өдөр Хөххотоос эхэллээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:43 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ. »»
|
|
Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ 11:42 Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 оны 12-р сарын 12-ны өдөр Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуульд нээгдлээ.
|
|
Цагаан сараас өмнө 2018 оны нохой жилтнүүд "гүймиг" засал хийлгэнэ 11:36 Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс
|
Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. Энэ гал морь жил Нохой жилтэй хүмүүс »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 4729 га талбайд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө 11:31 Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх
|
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2026 оны анхны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр 2026 онд хэрэгжүүлэх »»
|
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна 11:20 Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй
|
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Таны хариуцлагаас бусдын аюулгүй байдал шалтгаална 10:23 Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж,
|
Орон сууцны хорооллын орц, гарц, талбайг хааж автомашинаа байрлуулах нь эрсдэл тохиолдсон үед хүндрэл учруулж, »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Nvidia жолоочгүй авто машины технологио танилцуулжээ 12:30 ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит
|
ЛАС-ВЕГАС, 2026 оны нэгдүгээр сарын 7 /unn/. "Nvidia" компани хиймэл оюунтай холбогдсон “бодит »»
|
|
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ 11:02 Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй
|
Шинэ оны ажлын эхний өдөр Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй »»
|
|
“Гамшгийн үеийн удирдлагын нэгдсэн систем”-ийг үе шаттайгаар хөгжүүлж байна 10:20 Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх
|
Онцгой байдлын байгууллагаас гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын үеийн удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх »»
|
|
Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь 10:17 ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
|
ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа. »»
|
|
Дөрвөд хошууны 321 хилийн малчин өрх жилийн турш хүнсний ногоогоо бие дааж хангалаа 10:08 Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ.
|
Гурван жилийн турш технологийн шинэчлэл хийж, хөрс, салхинд тэсвэртэй хүлэмж тариалахаас эхлээд үрийн сонголт хүртэл давтагдсан туршилтын үр дүнд Хятад, Монголын хилийн 104 километрийн нутаг дэвсгэрт орших Дөрвөд хошууны 321 малчин өрх нь жилийн турш хүнсний ногоо тариалах болж, өвлийн улиралд өөрсдөө тариалсан шинэ ногоогоо хоол хүнсэндээ хэрэглэж эхэллээ. »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 09:46 Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: »»
|
|
Хууль зүй, дотоод хэргийн сайд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа 09:43 Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн
|
Цагдаагийн байгууллагаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор яаралтай тусламжийн »»
|
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
Цахилгаан сандал, үхлийн тариа эсвэл бүх насаар нь хорих гээд Николас Мадурод АНУ-н шүүх яамар ял оноох бол 16:43 Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын
|
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог "хар тамхины терроризм"-ын хэргээр өнөөдөр гэхэд Нью-Йорк хотын »»
|
|
Венесуэлийг удирдах үүргийг М.Рубио хүлээжээ 12:20 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 5 /DW/. Николас Мадурог түлхэн унагасны дараа АНУ-аас Венесуэлийг »»
|
|
Энэтхэгт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 11:11 1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
|
1-р сарын 5-ны үүрээр Энэтхэг улсад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. »»
|
|
Венесуэлийн Гадаад хэргийн сайд Ивáн Гил мэдэгдэл хийлээ 09:59 - Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө.
|
- Венесуэл улс АНУ-ын зүгээс цэргийн түрэмгийлэлд өртлөө. »»
|
|
Хятад улс Венесуэлийн эрэг рүү зургаан байлдааны хөлөг илгээжээ 09:54 Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ.
|
Орчин үеийн түүхэнд Хятад улс анх удаа АНУ-ын зарласан довтолгооноос Венесуэл улсыг хамгаалах шийдвэр гаргажээ. »»
|
|
Африкийн Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ 09:46 Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн
|
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн »»
|
|
Оросуудын 2026 оны хүсэл 16:12 Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг.
|
Оросуудын хувьд зул сарын баяр гэхээсээ илүү арванхоёрдугаар сарын 31-ний он солигдох мөчийг догдлон хүлээдэг. »»
|
|
Иран: Жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ 15:13 Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн
|
Иранд үнийн өсөлт болон эдийн засгийн бусад хүндрэлтэй холбоотойгоор засгийн газрын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн »»
|
|
Ираны жагсагчид Коран судрыг шатаажээ 10:38 ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад
|
ТЕХРАН, 2026 оны нэгдүгээр сарын 2 /TASS/. Ираны Хамадан хотод жагсагчид Коран судрыг шашны бусад »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|