'МCS-ийг эзэл'
2012-03-27Энэ цаг үед 'МCS-ийг эзэл' гэж хэлэх шалтгаан, ядаж шалтаг олдож байгаа нь сайн хэрэг.  Ардчиллын 'буянаар' МCS мэтийн 20 компанид Монгол түмний буй болгосон нийт баялгийн 60-70 хувь харьяалагдах боллоо гэж эдийн засагчид, иргэний хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд сануулсаар байсан. Гэвч тэдний үзэл бодлыг ядуугийн туйл болсон хүний арчаагүй атаархал хэмээн тайлбарлаж, нийгэм яг тэр өнгөөр нь хүлээж авсаар ирлээ.
Ердөө гурав хоногийн өмнө хүн төрөлхтний хөгжлийн явцад бүтээгдсэн нийгмийн баялгийн 40 хувийг дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудын 1 хувь хүрэхгүй хэсэг нь хуваан эзэмшиж, дэлхий даяар бүтээгдэж байгаа нийт ашгийн 60 хувийг олж авч чаддаг болсныг Швейцарын эрдэмтэд 5 жилийн нарийн судалгааны үндсэн дээр тооцоолж, дэлхий нийтэд зарлалаа. Энэ үйл явдал 20 компанид Монголын баялгийн дийлэнх хэсэг нь шилжин очиж байгаа талаар ярилцах таатай боломжийг, цаг үеийн шаардлагыг бидэнд нээж өглөө. Эргэн санацгаая, жижигхэн тооцоо хийцгээе. Тэгээд дор бүрнээ дүгнэе. Хамгийн гол нь эзэлье. Яагаад Уолл стритийг эзэл гэж ... Нэг сарын өмнө эхэлж, өдгөө дэлхийн 60 гаруй улс оронд салбарлаад буй “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхөн дэлхийн баялаг хэдхэн компанид шударга бусаар төвлөрч байгааг шүүмжилсэн. Гэхдээ Орост, Хятадад биш шүү, зөвхөн мөнгийг шүтдэг капитализмын эцэг АНУ-ын иргэд энэ жагсаалыг өөрсдөө санаачиллаа. Тэдний араас дэлхийн өнцөг булан бүрт энэ хөдөлгөөнийг дэмжигчид өглөө бүр төрөн гарч, нэгдсэн зохион байгуулалтанд орж байна. Дэлхийн банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн хамгийн гол урсгал төвлөрсөн АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрит гудамжаар овоглосон энэхүү хөдөлгөөн хүчээ авч байгаагийн шалтгаан нь чухам юу вэ. Манайхны маш энгийнээр тайлбарладаг ядуу, арчаагүй олонхи нь баян, хөдөлмөрч цөөнх рүүгээ дэлхий нийтээрээ дайрч, давшилж байгаа хэрэг үү. Щвейцарийн эрдэмтэд, судлаачдын тооцоолсноор Дэлхийн эдийн засгийг хоорондоо холбоо хэлхээ бүхий 147 компанийн бий болгосон супер нэгдэл хянаж байдаг аж. Цюрих хотноо төвтэй судалгааны байгууллага ийм дүгнэлтэд хүрэхийн тулд 43 мянган компанийн талаархи мэдээлэл, тайлангуудыг судалгааны материал болгон ашигласан байна. Дэлхий даяар 100 сая орчим компани бүртгэгдсэн гэх тооцоо байдаг аж. Тэдний дундаас 43 мянган компани голлох нөлөө үзүүлдэг бөгөөд ямар нэгэн байдлаар цөөн хэдэн үндэстэн дамнасан корпорациудад хуваагдан харъяалагддаг ажээ. Дэлхийг хэрэн сүлжсэн энэхүү супер нэгдэл дэлхийн хэмжээнд санхүү болон эдийн засгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа нийт ашгийн 60 хүртэл хувийг олж авч чаддаг болсон байна. Щвейцарийн эрдэмтэд судал¬гаа¬ныхаа талаар дүгнэж хэлэхдээ “Энэ бүхнээс үзвэл дэлхий дээр байгаа нийт компаниудын нэг хувь ч хүрэхгүй цөөхөн хэд нь л санхүү бизнесийн нийт сүлжээний 40 хувийг дангаараа атгасан байгаа юм” гэжээ. Тэдгээр хянагч компаниудын дийлэнх нь санхүүгийн томоохон бүтэц болтлоо хөгжсөн бөгөөд Barclays Bank, JP Morgan Chase & Co, Goldman Sachs, Merrill Lynch, Morgan Stanley, UBS, Deutsche Bank гэх мэт банк санхүүгийн аваргууд багтаж байгаа аж. Энэхүү мэдээлэл нь “Уолл стритийг эзэл” хөдөлгөөнийг улам идэвхжүүлж, зорилгыг нь баримтжуулж өгчээ. Судалгаа, хөдөлгөөн энэ цаг үед давхацсан нь ч санамсаргүй хэрэг биш гэж дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслэлүүд тайлбарлаж байна. “1-ийн эсрэг 99” гэсэн шинэ томъёоллыг ч тэд гаргалаа. Швейцарийн эрдэмтдийн тайлбарласнаас харвал Санхүү, бизнесийн энэхүү супер нэгдлийг бий болгож байгаа шалт¬гаан нь дэлхийг удирдаж байх гэ¬сэн хуйвалдаан төдий зүйл биш, харин Дэлхийн эдийн засгийн өөрий¬гөө удирдах өнөөгийн зайлшгүй хэмнэ¬л нь ийм байдал руу түлхсэн гэж дүгнэжээ. Харин “Уолл стри¬тийг эзэл” хөдөлгөөнийхний хувьд арай өөр тайлбар, үндэслэл хэлж байна. Тэд дэлхийн баялгийг гартаа оруулсан хэдхэн компани дэлхийн болон бүх улс гүрний улс төрийн бодлогод нөлөөлж байгаа гэсэн гол санааг илэрхийлээд байгаа юм. Монголын баялаг хэдэн хүний гарт байна вэ? Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаатай төсөөтэй судалгаа манайд аль эрт хийгдээд эхэлжээ. Эдийн засагчид, татварын албаны мэргэжилтнүүд, сэтгүүлчид нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Монголын топ 20 компанийн хөрөнгө” сэдвээр материал цуглуулж, нэгдсэн томоохон судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн зунаас л гарч эхэлсэн. Харин тэдний нэр, харьяалал нууц хэвээр. Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү судалгааны үр дүн сонгуулийн үеэр зарлагдана гэж тооцож байна. Гэхдээ энэ нь олон хуудас бүхий ном байх бололтой. Цаг зав, эх сурвалж, хөрөнгө мөнгө, зориг тэвчээр шаардсан энэ ажил нэлээд ярвигтай боловч үнэнд дөхсөн үр дүнг тайлагнаж магадгүй гэсэн итгэл хүмүүст байна. Бидний хувьд Монголын топ 20 компанийн эздүүдийг нэрлэх төдийхнөөр асуудалд бүрэн хариулт өгөх боломжгүй юм. Харин тодорхой ганц жишээ авъя. Дэлхийд Монголыг мандуулсан хоёр толгойн нэг Таван толгойн орд газар маань гурван компанид хуваагддаг. Энэ ордын хайгуулын ажлыг бүгдийг нь соц нийгмийн үед улсын хөрөнгөөр хийсэн байна. Таван толгойн ордоос хувь хүртэх хамгийн том компани нь том Таван толгой буюу өнөөдөр бид 536 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван Толгой” ХК. Төрийн өмч давамгайлсан тус компани орд газрын нийт лицензийн талбайн 94%-ийг эзэмшиж байна. Хоёрт, орон нутгийн “Таван толгой” ХК буюу Өмнөговь аймаг 51%, хувийн хэвшил 49% бүхий холимог эзэмшил бүхий жижиг Тавантолгой орно. Орон нутгийн “Таван толгой” ХК нийт лицензийн талбайн 2% орчим хэсгийг эзэмшдэг. Гуравдугаарт, Монголын олигархуудын нэгдэл гэгддэг 100% хувийн өмч бүхий “Энержи Ресурс” ХХК. Тус компани Таван толгойн орд газрын лицензийн талбайн 98%-ийг эзэмшиж байснаа “дөрөвхөн” хувийг нь авч үлдээд бусдыг нь төрдөө “бэлэглэж” буян үйлдсэн “өглөгч” компани. Энэ компанийн “ачаар” бид одоо том Таван Толгойн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буй хэрэг. “Энержи Ресурс” ХХК-ийн 4%-ийн талбайд энэ ордын өрөм нь үлджээ. Хөрс хуулалт хамгийн бага, нүүрсний коксжих чанар хамгийн өндөр, нөөц их гэх мэт давуу талууд Ухаа худаг дахь “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшил бүхий ордод хамаарна. Тус компанийн эзэмшил талбайн 4%-д 490 сая тонн дээд зэргийн коксжих чанартай нүүрс агуулагдаж байна. Нэг тонн коксжих нүүрс дэлхийн зах зээлд 210 ам.доллар байгаа одоогийн ханшаар буюу даруухнаар тооцвол 100 тэрбум доллар болж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд нийт ордын 10%-иас хол давна гэсэн үг. Товчхондоо, Монголын 13 гэр бүлийн хөрөнгө, 2.8 сая энгийн Монгол иргэдийн нийт хөрөнгөтэй 100 тэрбум доллар дээр очиж хайнцаж байгаа юм. Энэ бол зүгээр л ганцхан жишээ. Манай томчуудын хөрөнгө яаж боссон юм бэ? “Энержи Ресурс” ХХК-ийн менежментийг “МСS” групп хариуцдаг. Учир нь тус групп “Ухаа худаг” төсөлд хамгийн том хувьцаа эзэмшиж байна. Зөвхөн МСS группын тухайд яаж ийм их хөрөнгөний эзэн суух боломж олж авсныг товчхон дүгнэе. Тус группын ерөнхийлөгч Ж.Оджаргалд ганц л зарчим бий гэж “томчууд” дүгнэх юм билээ. Тэр бол бизнес. Түүний хэлэх дуртай үг нь “Хүчтэй бай”. Бизнесийн зарчим бол юу вэ. Хусаад бай, хусаад бай, хусаад бай. Замдаа тааралдсан бүрийг арч, хэнийг ч үл хайрла. Зөвхөн ашиг ол, хэтэвчээ зузаал. Үүний тулд хүчтэй байх. Түүний хувьд хүч гэж юу вэ. Мөнгө, мөнгө бас дахин мөнгө. Монголд бизнесийг сонгодог утгаар нь хийж байгаа цөөхөн бизнесмений нэг нь Оджаргал мөн. Тэр хаана сул мөнгө хэвтэнэ, түүнийг хаяна аа гонж. Ж.Оджаргал 15-хан жилийн дотор ингэтлээ их баяжиж хөлжсөн хамгийн гол зам нь тендер. Тэр үүнийгээ бусадтай нийлж хийсэн байна. Одоо МСS-ийн гэх хаягтай, “Энержи ресурс”-ын гэх хаягтай улс төрчид их хурал, засгийн газарт хэд байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ж.Оджаргалын хамгийн сүүлд “хуссан” тендерийг нь авч үзье. Хотын утааг арилгахын тулд Мянганы сорилтын сангаар дамжуулан олгосон Америкийн ард түмний тусламжийн мөнгийг энэ групп эргэлдүүлж байна. Монголд зуух хийдэг, пийшин үйлдвэрлэдэг өчнөөн компани байсаар байтал ганц удаа гэрт хонож үзээгүй, зууханд гал яаж түлдгийг мэдэхгүй MCS-ийн Ж.Оджаргалд төр итгэл хүлээлгэж, Монголын нэрээр бадар барьж олсон 40 тэрбум төгрөгийг түүний охин компани болох “Сэлэнгэ Констракшн” ХХК-д тушаажээ. Тэд одоо хотын бүх айлуудад Туркэд захиалж хийлгэсэн зуухыг бөөн бөөнөөр шахаж байна. Энэ зууханд Ж.Оджаргал ганцхан удаа гал түлж үзсэн болов уу. Хоол хийж болохгүй, нэг галлачихвал бүрэн унтрааж байж дараагийн галлагааг хийдэг энэ зуух манай монголчуудын хэрэгцээг хангаж, дээрээс нь хотын утааг арилгах юм гэнэ ээ. Ёстой ямаан дээр тэмээний гарз гэдгийн үлгэр болох вий дээ. За яахав, энэ талаар арван хоёрдугаар сарын 15-нд манай сонин эрхэмсэг ноён Ж.Оджаргалаас 32-ын тойргийн автобусны буудал дээр ам асуух болсон учраас хорт утаа, цаг хугацаа хоёрыг тэвчээр заан хүлээе. МСS группт аугаа их мандан бадралыг авч ирсэн нэгэн тендерийн үр дүнг эргэн санах гэж оролдъё. “Спирт Бал Бурам” ХК-ийн хувьчлал хэрхэн явагдсаныг одоо санах хүн байна уу. Агуулахад байгаа спиртнийхээ үнэнд ч хүрэлгүй Ж.Оджаргал тэргүүтний мэдэлд шилжсэн энэ үйлдвэр өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу бүтээв ээ. “Хар Чингис”, “Хараа” архины реклам болсон “Алсын хараатай амьдарцгаая” гэдэг Хурд хамтлагийн дуу аманд орж ирээд байх чинь. Аа тийм, “Сайн үйлсийн аян” гэгч сайхан үйлс байлуу, яалаа. Аа тийм шүү дээ, одоо саналаа. “Сайн үйлсийн аян” гэж сайхан арга хэмжээ байв даа. Энэ арга хэмжээ олон хүүхдийн толгойд намайг “Хараа” архи л хүн болгосон, намайг “Хараа” архи л сургуульд сургасан, миний хөлийг “Хараа” архи л эмчилсэн гэдэг мессежийг гүн гүнзгий суулгаж өгчээ. Тэр аяны жинхэнэ үр дүнг ард түмэн одоо л харж байна. “Хар Чингис” архи хамгийн муу нь гэж ярьсаар байтал борлуулалт нь зах зээлд өссөөр л байна. Энэ бол “Сайн үйлсийн аян”-ы ач буян. Энэ аян 2001 онд эхэлснийг ард түмэн санаж байгаа. 10 жил өнгөрчээ. “Сайн үйлсийн аян” яагаад зогсов. Яагаад гэвэл үүргээ гүйцэтгэсэн. Үүнээс цааш жаахан л явбал гэрэлд цохиулах учраас зогсоосон. Харин одоо “Сайн үйлсийн аян”-ы ид шид “Хар Чингис”, “Хараа” хоёртоо үйлчилж эхэллээ. Арван жилийн нэгдүгээр ангидаа “Спирт Бал Бурам”-аас “Сайн үйлсийн ая”-ны хүрээнд бэлэг авч, “Алсын хараатай амьдарцгаая” хэмээн дуулж байсан хөөрхөн хүү нас биед хүрчээ. Тэр одоо “амсах” насандаа очиж. Уг нь амсахгүй байж болох байсан. Гэвч түүний толгойд “Хараа” байгаа учраас хэрхэвч хажуугаар нь өнгөрөхгүй. Тэр одоо “Хараа” ууна. “Хар Чингис” л ууна. Нялх балчир тархиндаа өдий хүртэл өөрөө мэдэлгүй хадгалж ирсэн “Алсын хараа” одоо түүний “Амьдралын хараа” болсон. “Спирт Бал Бурам”-ын тендерийн үр дүн ийм л аж. Тэгвэл MCS-ийг эзэлж болохгүй гэж үү? Мөнгөний төлөөх энэ их улайрал эцсийн бүлэгт эрх мэдлийн төлөөх цусгүй дайны шалтаг болж байна. Их мөнгө олж авах, их мөнгийг хамгаалах, их мөнгийг дээрэмдэхэд яг адилхан том эрх мэдэл хэрэгтэй болжээ. Тэгэхээр дэлхийд өрнөж байгаа “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхний дүгнэлт манайд хүчинтэй аж. Хэтэрхий их бэл хөрөнгө цуглуулахын тулд цөөн хэдэн мөнгөний донтонгууд улс төрчдийг, хэвлэлийнхнийг хайр найргүй худалдан авч байна. Энэ өвөл Ж.Оджаргал дэлхийн баячуудыг жагсаадаг “Форбс” сэтгүүлд нэрээ бичүүлэх юм гэнэ. Тэр Монголоос төрсөн анхны долларын тэрбумтан гээч буюу ногоон мөнгөний магнат болон хувирч байгаа юм байх. Тэнд нэрээ бичүүлж яах гээд байгаа юм болоо. Энэ мөнгөний төлөө энэ хүн ямар их хичээл зүтгэл гаргана вэ. Нэг тэрбумтан болсон энэ хүн одоо зогсох уу. Арван тэрбум, дэлхийн хамгийн баян 100 хүний нэг гээд л гажиг гажиг бодол түүний толгойд ид буцалж байгаа гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна. Алдарт “Apple” корпорацийг үндэслэн байгуулагч Жоб Стив гэгч хүн 67 тэрбум долларын хөрөнгөө орхиод энэ ертөнцөөс нүв нүцгэн буцахыг дэлхий нийтээрээ харлаа. Түүний хөрөнгө бол харин ч цэвэр байсан гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Эцсийн бүлэгт энэ их бэл хөрөнгийг нэг компанид төвлөрүүлж яах гээд байгаа юм бэ гэх асуулт цаанаасаа л урган гарч байна. Хамгийн гол нь жижигхэн Монголд ийнхүү бизнесийн амжилтанд хүрэхийн тулд улс төрчдийг олноор нь оролцуулахаас өөр аргагүй байдал үүсчээ. Энэ бол тендер. Нэг талаараа тендер гэдэг үг луйвар, хээл хахууль гэдэгтэй яг адил сонстох болжээ. МСS бол хамгийн олон тендер ялсан компани. Амны алчуур нийлүүлэхээс эхлээд компьютер, хөнгөн цагаан утас, эрчим хүчний бүтээгдэхүүнүүд, программууд, нүүрс, гутал, хувцас, машин тэрэг гээд MCS-ийн тендерээр нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүн гэж алга. Хамгийн сүүлийнх нь зуух. Энэ олон тендерийг авахын тулд энэ компани ямар их будилааныг Монголын улс төрд, төрийн албан тарьсан бол. Ерөөсөө ганцхан компани нь ажил хийж чаддаг, бусад нь хэн ч биш юмуу. Ядаж зуухны жишээг харахад “Монголчууд бид яагаад зуухаа хийж чадахаа байчихав аа” гэж үнэн голоосоо халагламаар дүр зураг харагдаад эхэллээ. Ерөөсөө Монгол хүн зуух хийх биш, аль эрт MCS групп л бөөндөж оруулж ирээд тараачих байсан байна шүү дээ, гэсэн бэлэнчлэх үзэл толгойд орж ирээд байна. Уолл Стритийг эзэл гэж тэмцээд байгаа америкчууд энэ зовлонгоо 200 жилийн дараа олж харжээ. Гэвч оройтсон ч гэсэн үүнийгээ олж харсан нь сайн хэрэг. 200 жилийн дараа болохгүй юм байна гээд буцаж байгаа энэ мөнгө шүтсэн тогтолцоо руу Монгол улс ямар айхавтар дурлан давшина вэ. Моод Монголоор дуусдаг гэж үнэн бололтой дог шүү. 20 жилийн түүхтэй Монголын ардчилал Америк загварын хөрөнгөтнүүдээ бүтээх гэж хөлсөө урсган тэмцэж байхад, тэд үүнээсээ буцаж байна. Дуусан моодыг хөөцөлдөөд байна гэдэг нь үүнээс дэндүү ойлгомжтой биш үү. Өнгөрснийг нь мартъя даа, яршиг. Ж.Оджаргал нэг тэрбум доллар тоолж үзэх л хувьтай төрсөн аж. Түүний мөнгөнд шунах юун. MCS-д 1.000.000.000.000 төгрөгийг босгож өгөхийн тулд Монголын төр, нийгэм тендер гэгч сүлжээгээр дамжсан авлига, хээл хахууль, эрх мэдлийн төлөөх бузар булай бүхнийг амсах, мэдрэх л тавилантай байсан юм байгаа биз. Өнгөрснийг эргэж сөхөөд юүхэв, ингээд хаячихъя. Харин маргааш яах вэ, найзууд аа. Оджаргалын дараагийн 10 тэрбумыг хийх гэж Монгол улс ажиллах уу. Үгүй шүү, одоо больё л доо. Яг одоо MCS-тэнгүүдийг эзэлье. Хөрөнгийг нь биш, сүлжээг нь эзэлье. Тендерийг шударга ил тод болгоё. Өнгөрсөн 15 жилийн турш тендер хуссан энэ компаниудын тендерт оролцох эрхийг хуулиар хязгаарласан ч яадгийм. Болдод, Доржид, “Сонгино хайрхан хөгжил” ХХК-д, “Алтайн хөх нурууд” нөхөрлөлд, “40 мянгатын шоовдор бацаанууд” консерциумд, Компьютер ланд төвийн түрээслэгчдэд, Нарантуул захын наймаачдад тендер өгье. Тэд чадна аа. Хамгийн гол нь эхлээд Эзэлье. Моод Монголоор дуусах биш, моод Монголоос эхлэг л дээ. Уул уурхайн салбарын хөгжил, бүтээн байгуулалтыг дагасан олон тендер одоо бидний өмнө жагсаж байна. Монгол улсын 34 мянган аж ахуйн нэгж энэ тендерт чинь тэгш эрхтэй оролцох боломж байхгүй юм гэж үү. Дахиад арав, хорин MCS-ийг төрүүлэх том дүнтэй тендерийн цуваа айсуй. Үүнийг мянган “Зочин бууз”, түмэн “Янмал” болгоё л доо. Бизнес консалтингийн жижигхэн компанийг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтанд аваачтал өм цөм хийдэг тэр тендер, мендерийг нь бүгдээрээ хувааж идье ээ. Нийгмийн баялаг, ирээдүйн мөнгийг тэгш хуваарилахыг дэмжиж л байгаа юм бол МCS-ийг эзэл. Өөр зам байхгүй ээ, монголчуудаа. Одоо Эзэл. Ө.Мэргэндүү Үндэсний мэдээ |
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|