 |
|
 |
|
Гүндалайдах буюу нутгийн фактор |
|
|
 |
|
 |
Гүндалайдах буюу нутгийн фактор
2012-03-26Монголчууд тав дахь удаагийн сонгуулиа өгөх цаг хаяанд иржээ. Дараагийн УИХ-ын эрхэм гишүүдийг сонгохын  тулд одоогийн эрхэм гишүүдэд дүн тавих учиртай. Тэрний тулд хэн хаанаас яаж гарч ирснийг судлаад үзэхэд гэмгүй. Монгол Улсын хүн ам хоёр сая хол давж, гурван сая аанай л болоогүй авчиг дэлхийн улс орнуудын хүн амтай харьцуулахад харьцангуй бага. Харин нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, түүний засаг захиргааны нэгж таруу. Хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатарт мөнөөх хүн амын талаас илүү нь суурьшдаг бол Дархан, Эрдэнэт гэсэн удаах хотуудтай аймгууд 200 орчим мянган хүн төвлөрөн амьдарч байна. Үлдсэн 19 аймаг, 330 шахам сум тус бүрт тэгэхээр хэдий хэр хүн оршин суух нь ойлгомжтой. Хөвсгөл аймаг гэхэд 24 засаг засаг захиргааны нэгжтэй, 120 орчим мянган хүн амтай. Тиймээс тарж суурьшсан олон аймаг, сумд нэг ч гэсэн хүнээ УИХ-ын гишүүн болгочих сонирхол өндөр, “нутгийн хүү” гэж хааяа нэг ярих гэмгүй, дошны зангаараа баярхаж суух зүгээр. Угтаа бол хөөрхийс, дөрвөн хүүхэдтэй айл байлаа гэхэд арай гайгүй гэсэн нэгнээ “Чи л энэ хэдийгээ чирнэ шүү” гэдэг шиг олимпийн найдвар болгоод сонгочихдог. Сонгосон хойноо сонирхолтой паян, сэтгэлгүй занг нь харин ч нэг мэдэрнэ дээ. Үүний илэрхий бөгөөд тодорхой жишээ бол Хөвсгөлийн дархлагдсан хүү, Дархад ястны шүтээн болсон Л.Гүндалай. Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан нуур гээд олонх сум дархад ястнуудын өлгий юм билээ. Л.Гүндалай гүехэн хийсэн ажлаа гүн далдлахаар хаврын чуулганаас өмнө Хөвсгөлд гэгээн дүрээ гийгүүлсээр яваа.
Тэрээр 1963 онд тус аймгийн Хатгал суманд төрсөн. Хатгал 10 жилээс ХБНГУ-ын Мартин Лютерийн их сургуулийг зорьж хүний их эмч мэргэжлээр төгссөн нэгэн. Эндээс түүний улс төрийн шоумэний карьер эхлэлээ авч, өнөөгийн Л.Гүндалай болсон гэдэг. 1988-1995 онд ХБНГУ-ын ГМЕТ компанийн захирал, 1995-2000 онд Глобал Инвест, Чингэс хаан травэл, Батсарай ХХК-ийн захирал, 2000 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга, 2003-2005 онд Ардчилсан намын дэд дарга, 2005-2008 онд Ард түмний намын дарга, 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд хүртэл болж явсан түүнд ирэх сонгуульд зөөлөн суудалдаа дархлагдсан тойргоосоо суухгүй бол алдас болж мэднэ. Гэхдээ Хөвсгөлчүүд хүү минь гэж толгойг нь илэхээсээ өмнө хэнээр төр түшүүлж байгаагаа нэг анзаарахгүй бол ирэх дөрвөн жил өөрсдөд нь алдас болж магад. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2000 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, парламентад анх орж ирсэн. 2000 оноос хойш 2004, 2008 оны УИХ-ын сонгуулиудад Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Түүний улс төрийн тогоонд өнгөрүүлсэн энэ 12 жил тэр чигтээ шоуны он цагууд байсан гэхэд болно. Тэрээр дуучин, эсвэл жүжигчин байсан бол Холливудын хэмжээнд од болохоор ирээдүйтэй гэдгээ харуулсан. Харамсалтай нь Хөвсгөлчүүд түүнийг төр түшилцэж, түмнээ төлөөлнө хэмээн найдсанаас бус хөнгөн жүжиг, гэнэн шоу тавиулах гэж сонгоогүй. 2002-2003 онд УИХ-ын намар, хаврын чуулганы нээлтийн “од” нь Л.Гүндалай байв. Тэрээр лоозон, плакат өргөж, УИХ-ын чуулган дандаа уйтгартай, чухал царайлсан эрчүүдийн бодол болсон мэтгэлцээний талбар биш гэдгийг нотолж, хошин шогийн мэдрэмжтэй хүн гэдгээ харуулсан санагддаг. Улмаар 2005 оны зун Л.Гүндалайнх болж өнгөрсөн. Тойрогтоо ажиллах үедээ Хөвсгөл нуурын эрэгт орших Ханх сумын иргэдтэй уулзахаар усан замаар явж, хоёр хоног сураггүй болоод амжсан. Эрлийн ажлыг зохион байгуулах тухай УИХ-ын даргын захирамж гарч, түүнийг Модон хүй арлаас олж, Робинзон Крузо арлаасаа амь гарсан дайтай зүйл болж байсан юм.
Ингэж “эрх хүү”-гээ эсэн мэнд олж авсан түүхтэй. Түмнийг төлөөлсөн төрийн хар хүн ингээд хааяа алга болж, хэсэгтээ уриа лоозон болоод айлын бага хүүхэд шиг аашлаад байхаар ард түмэн түүнийг нэг л сэжиглэнгүй харцаар сонжиж эхэллээ, гүн балай нөхөр үү гэж. Гэтэл удалгүй Л.Гүндалай 2005 оны 11 дүгээр сард Ард түмний нам байгуулж, бусдын төлөө бие сэтгэлээ гамгүй зориулна хэмээн хэвлэлийн баатар болж, хэсэгтээ л “Овоо биднийгээ харж үзэх нь ” гэсэн хоосон найдлагыг Хөвсгөлчүүдэд төрүүлээд авсан. Гэсэн ч байгуулсан нам будаа болж, хаясан ч байж болох, эсвэл хаягдсан байж мэдэх Ардчилсан намд 2008 онд эргэн ирэхэд нь тус нам түүнийг дахин хүлээж авав. Магадгүй Ардчилсан намд шоумэн дутагдалтай байсан үе байсан ч байж мэдэх. 2006-2007 онд Эрүүл мэндийн сайдаар Хөвсгөлийн дархлагдсан хүү, хүний их эмч Л.Гүндалай томилогдон ажиллав. Эрүүл мэндийн салбарт эмч хүн очлоо гээд баярлах хүн олон байсан ч бэлгэвчнээс ажлын гараагаа эхэлж, хуучин цагийн соёлын довтолгоо шиг зүйл хийнэ гэж хэн ч төсөөлсөнгүй. Монгол хүн морь унаж сурахын хажуугаар бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэй гэж ажлаа эхэлсэн Л.Гүндалай сайд байх хугацаандаа эмчлүүлэх зорилгоор жилд 50-60 тэрбум төгрөг гадагш урсгаж байгааг сааруулна гэж ярьж байв. Гэхдээ өнөөдрийг хүртэл Гүндалайн гунисан энэ мөнгө багасаагүй, гайхал өнөөх бэлгэвчний үнэ 100 төгрөг хол давсан юм шүү.
Түүнийг сайд байх үеийн хэвлэлийн хуудсыг эргэн сөхье. Тухайн үед УМХГ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд санхүүгийн шалгалт хийгээд дуусчээ. Үүгээр Гүнээ сайдтай холбогдсон олон зөрчил дутагдал илэрсэн байдаг. 2006 оны зургадугаар сард Тайвань улсын Тайпен хотын дарга Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Монголд зочлохдоо хотынхоо эрүүл мэндийн тусламжийн төвд ашиглагдаж байгаа түргэн тусламжийн арван автомашиныг “Хүний хөгжлийн сан” (Л.Гүндалайн үүсгэн байгуулсан сан) ТББ-аар дамжуулан буцалтгүй тусламж болгон бэлэглэсэн байна. Гэтэл уг арван машины тээврийн зардалд зориулж Эрүүл мэндийн яамаас 20.300.0 төгрөгийг гаргуулсан байдаг. Түүгээр ч барахгүй Халдварт өвчин судлалын үндэсний төв зориулалтын машингүй байгаа тул хоёр машин олгохыг хүссэн өргөдлийг 2006 оны есдүгээр сард гаргуулж, үүнийг сайд зөвшөөрөн бололцоогоороо түргэний машин авч үйл ажиллагааг жигдрүүлэх, авсан машиныхаа зардлын тайланг тус яаманд эргэн мэдээлэх хэмээн цохолт гаргажээ. Үүний дагуу ТӨХ-ноос хоёр ширхэг түргэний машин авахыг зөвшөөрч, харин хоёр машины үнийг 11 саяас хэтрүүлэхгүй байх тушаал гарсан аж. Нэгэнт ийнхүү дээрээсээ эхлэн ярилцан тохирч, тушаал шийдвэр нь гарсан болохоор буцалтгүй тусламжаар ирсэн машинаас хоёрыг нь тэднийд худалдахаар болж 2006 оны 12 сард машиныг Халдвартын төвд шилжүүлж машинуудын үнэ болох 11 сая төгрөгийг Халдвартаас бэлнээр гаргуулан авч “Хүний хөгжлийн сан”-руу шилжүүлсэн тухай цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлдсэн нь бий.
Мөн Халдвартын төвд бүртгэлтэй байсан УБХ 16-07 дугаартай Ландкруйзер, УББ 83-93 дугаартай Мазда 929 маркийн мөнгөлөг саарал машинуудыг тус төвийн үндсэн хөрөнгөнөөс хасч, 2005 онд дуудлага худалдаагаар худалдах гээд гурван ч удаа бүтэлгүйтсэн тул 2006 оны 10 сард техникийн шаардлага хангахгүй гэж үзэн Ландкруйзер машиныг нь Хөвсгөл аймгийн Гоц халдвартын албанд, Мазда-г нь Эрүүл мэндийн яаманд тус тус шилжүүлэх сайдын тушаал гарчээ. Харин эдгээр машинуудыг одоо хаана ашиглагдаж байгааг шалгахад Мазда машин нь Эрүүл мэндийн яаманд, харин Ландкруйзер машин нь Хөвсгөлд байх ёстой атал фургон болон очиж, эвдэрхий гэгдэн замаас гарсан Ланд нь Лаки төвийн захирал, экс сайдын төрсөн дүү Л.Баяндалайгийн нэр дээр шилжсэн байжээ. Гэсэн ч хүний хүү алдаа л биз яадаг юм бэ, Хөвсгөлийнхөн ахиад л нутгийн фактороо сонгосон. Эр нэг алдаж эрэг, хоёронтой нурсан ч дархлагдсан хүү хал ч үзсэнгүй, хашир ч суусангүй. Нэгэн удаагийн Байнгын хорооны хурлаар байгалийн зарим цогцолборт газрын хилийн заагийг өөрчлөх тухай яригдаж байлаа. Хатгалд гэхэд л Хөвсгөл далайн эргээр буусан айлууд унаган байгалийг сүйтгэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа тухай яриа өрнөж, айлуудыг хамгаалалтын бүсээс гаргаж, жуулчны баазуудаас харин өндөр татвар авах болов. Гэтэл Л.Гүндалай үүний эсрэг зогсч тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хэрэлдэж гарав. Хэрүүлийн хэлтгий үгнээс Л.Гүндалайгийн Хатгал дахь хувийн жуулчны баазыг илчилж, Хөвсгөл далайгаа хамгаалах биш хувийн жуулчны баазаа хамгаалсан хэрэг байсан нь илэрхий болж байв.
Ард түмнээ хамгаалдаггүй юм гэхэд Монголдоо ганц Хөвсгөл далайгаа хамгаална гэсэн амлалтаа биелүүлсэн бол одоо хатуу үг, хэлтгий гуншингийн эзэн болохгүй ч байсан юм билүү, хэн мэдлээ. Хагас зуун жилийн дотор ачаатай, ачаагүй 40 гаруй шатахуун тээврийн автомашин, чиргүүл, тракторыг Далай ээжийнхээ хэвлийд булшилжээ. Тос дотроосоо өтвөл гэдэг шиг нуурын гүнд буй эдгээр төмөр Далай ээжийг хэвлий дотроос нь өвчлүүлсээр нэгэн жаранг үдэж байна. 1953 онд “Малчин” баарж, 1954 онд усан онгоцны суурь, “Ажилчин” баарж, 1960 онд ЗИЛ-130 машин, 1969 онд ДТ-75 трактор гээд нуурт живсэн төмрийн сэгүүдийг жагсаавал уртаас урт үргэлжилнэ. Товчоор хэлбэл, өнгөрсөн зууны дунд үеийн далайн тээврийн бүхэл бүтэн түүхийн үзмэр Хөвсгөл далайн ёроолд бий. Гаргаж авдаггүй, авахыг ч хүсдэггүй эдгээр төмрийн сэгүүд эдүгээ зэвд идэгдэн, хур тунадаст баригдсанаар урваж, исэлдэн дэлхийн цэвэр усны хоёр хувийг хордуулж байна. Хөвсгөл хагас мянганд нэг удаа усаа цэвэршүүлдэг хамгийн эмзэг нуур. Энэ нуурыг цэвэршүүлж, живсэн, хөвсөнөөс нь салгана гэж хэлэхдээ бардам, хэлсэндээ хариуцлага хүлээдэггүй Л.Гүндалай хэлж байв. Бүр судалгааг нь хийсэн, гаргах л үлдлээ гэж байв.
Харамсалтай нь түүний ам, ажил хоёр алд дэлэм зөрж, Гүн цэнхэр далай хаягдалтайгаа, Гүн балай гишүүн ганц дуутай л үлдлээ. Ядаж Л.Гүндалай гишүүний нутагтаа тарьсан гэх чацаргана нь ч ургаж чадаагүй дээ, хөөрхий. Сум болгонд тарьсан чацарганы бут ургаагүй, зарим газрынх нь бутыг мал идээд дууссан гэдэг. 12 жил нэг тойргоос толгойг нь илж гаргасан нутгийн факторынхоо ачаар Хөвсгөлчүүд та бүхэн юу хожсоныг өнөөдөр асууя. Харин Хөвсгөлчүүд минь 12 жил нутгийн чинь нэрийг брэндчилж яваа гишүүндээ юу гэж амласныг нь сануулж, юу хийснийг нь асуу. Монголын төр дорой байж болно. Хэн дуртай нь сайдын суудал сандайлж, сайны дүрд тоглосон ч байж мэдэх. Гэхдээ төр нь ариун байж, гишүүн нь хариуцлагатай байх цаг нь болсон шүү. Тэгж гэмээнэ, хөдөөд хөгжил, хүнд нь өгөөж өгөх учиртай. Одоо Монголын төрд гадны улс орны дээд хэмжээний төлөөлөгчид айлчлахад гүйж очоод үнсдэг гишүүн бус, ганц нэг асуудлыг ярилцаж шийддэг хүн хэрэгтэй байна. Гүндалайдахыг хангалттай харлаа. Гүн гүнзгий түүхээ ч төрийн хуудаснаа тэрээр сайн гэгч нь бичсэн. Одоо эрхэм гишүүн, “Ирэх сонгуульд АН-аас Ц.Сэдванчиг бид хоёр л нэр дэвшинэ. Харин МАН-аас зургаа, долоон хүн байгаа. Тэгэхээр бид хоёр шууд ногоон гэрлээр гарна” хэмээн ярьж яваа гэнэ. Гурван сонгуулиар нутгийн фактороо ногоон гэрлээр гаргасны ачаар Хөвсгөлчүүдийн амьдралд улаан гэрэл асаад байгаа юм биш үү. Дархлагдсан хүү чинь даравч дордохооргүй сайхан амьдралтай болсон, Хөвсгөлчүүд ээ, дандаа Гүндалайдаж байхаар ганц удаа ч болов өөр нэгнийг сонгож үзвэл ямар вэ.
Б.Чинбат
|
| Гүндалайдах буюу нутгийн фактор |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 »»
|
|
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
|
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ. »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
|
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ. »»
|
|
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
|
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ »»
|
|
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
|
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо. »»
|
|
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
|
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм. »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл, »»
|
|
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
|
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
|
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй »»
|
|
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
|
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь »»
|
|
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
|
|
|
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
|
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, »»
|
|
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
|
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр »»
|
|
102 аппликейшнээр замын зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгоно 18:25 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн
|
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн »»
|
|
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ 16:51 Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн
|
Монгол Улс төдийгүй нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн »»
|
|
2025-2026 оны өвөл эрс хүйтэрнэ! -40°C-т бэлдэцгээе 16:20 Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн
|
Цаг уурчдын мэдээлж буйгаар ирэх өвөл ердийнхөөс эрс хүйтэн, хахир болох төлөвтэй байна. Гол шалтгаан нь дэлхийн »»
|
|
Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс сургалт зохион байгууллаа 16:14 Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх
|
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөс “Хиймэл оюуны платформ ашиглан шинжлэх »»
|
|
Өнгөрөгч 10 хоногт 1981 оноос хойшхи хамгийн хүйтэн хоногууд тохиолоо 15:24 Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил
|
Аравдугаар сарын дунд 10 хоногийн /2025.10.11-20/ агаарын дундаж температур +2 градус дулаан байдаг бол энэ жил »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Senzu дахин мэргэжлийн түвшинд тоглохгүй гэв үү? 10:08 Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн
|
Цахим спортын "CS2"-ийн ертөнцөд "Senzu"-ийн талаарх дуулиан шуугиан намжаагүй явна. "The MongolZ" гэнэтийн »»
|
|
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 08:53 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
|
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр »»
|
|
"Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдэвт сургалт боллоо 15:28 Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн
|
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд Төрийн албаны зөвлөлийн »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна 12:07 Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
|
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. »»
|
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна 12:03 Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна
|
Өнөөдрөөс нийт нутгаар +3 градус хүрч дулаарна. Мөн ойрын 7 хоног салхи шуургагүй нийт нутгаар цаг агаар тогтуун байна »»
|
|
Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд 12:00 Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит
|
Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ 09:43 Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий.
|
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. »»
|
|
Эдийн засагч Д.Ангар: НДШ бол Монголын хамгийн том луйвар 09:40 10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр
|
10 хүн байж гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр »»
|
|
Надад алдах юм байхгүй учраас Н.Энхбаяр таниас айх юм байхгүй 09:39 Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид
|
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл алдагдсан өмчүүдээ эргүүлэн авах ажил дуусаагүй. Энэ ажлын хүрээнд “Өргөө” зочид »»
|
|
Дэлхийн цоохор ирвэсийн өдөр 09:36 Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан
|
Монгол орны нэн ховор амьтан, өндөр уулын экосистемийн индикатор болох цоохор ирвэс нь дэлхийн 12 оронд тархсан »»
|
|
НҮБ болон Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагаа 09:32 Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын
|
Нэгдсэн Үндэстний Байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд НҮБ болон Онцгой байдлын »»
|
|
Орос, Беларусийн цаначдыг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ 17:10 Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын
|
Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын »»
|
|
Хятадаас авах АИ-92 шатахууныг 2 дахин нэмэгдүүлжээ 15:59 4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ
|
4680 ТОНН АИ-92 ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЖ БАЙГАА АЖ »»
|
|
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын хэмжээг нэмэгдүүллээ 15:53 Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг
|
Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно 13:17 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын
|
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчмын »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилууллаа 11:00 Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин
|
Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэлд дүүжин »»
|
|
Шадар сайд Т.Доржханд Британи улсад ажлын айлчлал хийж байна 10:55 Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн
|
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн »»
|
|
24 дүгээр зүйл. Цэцийн хуралдааныг зарлах 10:48 2.Цэцийн хуралдааныг нээлттэй хийнэ. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, Төрийн болон албаны
|
|
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна 09:29 “Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн.
|
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 12 бүртгэгдсэн. »»
|
|
“Roblox”-той холбоотой аюулгүй байдлын эрсдэлийг үнэлнэ 09:24 АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox”
|
АМСТЕРДАМ, 2025 оны аравдугаар сарын 20 /Anadolu/. Нидерландын Засгийн газар цахим тоглоомын “Roblox” »»
|
|
Мансууруулах бодис гэртээ бэлтгэж байсан болон Туркээс нийлүүлэгч залуусыг баривчлав 09:23 Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын
|
Мансууруулах бодис хэрэглэдэг, бэлтгэдэг, борлуулдаг, хилээр нэвтрүүлдэг хүмүүсийг Хар тамхитай тэмцэх газрын »»
|
|
Өнгөрөгч есдүгээр сар 10 дахь дулаан сар болж өнгөрлөө 09:18 Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус
|
|
Ц.Алтанзул: Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадууд Төрийн ордны гадаа 40 шахам хоног сууж, заримынх нь бие муудсан 18:10 Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг
|
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг »»
|
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
|
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг »»
|
|
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
|
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай »»
|
|
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон »»
|
|
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн »»
|
|
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
|
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг »»
|
|
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
|
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр »»
|
|
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
|
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал »»
|
|
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв. »»
|
|
Хонконгт ачааны нисэх онгоц осолджээ 10:21 Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх
|
Арабын Нэгдсэн Эмират Улсаас агаарын тээврийн “Emirates” компанийн EK9788 дугаартай нислэгийг үйлдэж байсан нисэх »»
|
|
Зеленский: Дайны төгсгөл ойртож байна 09:33 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн мэдэгдэлдээ Оросын эсрэг дайн төгсгөлдөө ойртож байж магадгүй гэсэн »»
|
|
Луврын музейгээс Францын хатдын титэм, энгэрийн зүүлт зэрэг найман үнэт эдлэл алдагджээ 16:45 Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт
|
Францын алдарт Луврын музейд өчигдөр өглөө хулгай дээрмийн гэмт хэрэг гарлаа. Хэргийн газраас зугтсан гэмт »»
|
|
Энхийн төлөөх IPO 10:53 XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт
|
XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт »»
|
|
Зеленский: Унгарт болох Трамп-Путин нарын уулзалтад оролцох хүсэлтэй байна 10:26 10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт
|
10-р сарын 19-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Унгарын нийслэл Будапешт »»
|
|
Трамп Зеленскийд: "Бууж өгөхгүй бол Путин та нарыг устгана” гэжээ 10:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Баасан гарагт Цагаан ордонд болсон хурц, уур амьсгалтай уулзалтын үеэр Украйны »»
|
|
Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө 09:41 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн
|
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 17 /unn/. АНУ-ын Мөнгөний ордон “Apple” компанийг хамтран үүсгэн »»
|
|
Хачижожимаг дайрсан хоёр хар салхины улмаас 200 орчим байшин сүйрчээ 18:24 Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи
|
Токиогийн Хачижожима арлыг дайрсан хоёр хар салхи 200 орчим байшинг сүйрүүлжээ. Тодруулбал, Халонг хар салхи »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|