 |
|
 |
|
”Монголынхоо ард түмнээс уучлал гуйж байна” |
|
|
 |
|
 |
”Монголынхоо ард түмнээс уучлал гуйж байна”
2012-03-23Хамгийн сүүлийн олимпийн аварга ирж байгаа наадмыг өнжинө гэдэг дэлхийн хэмжээний онцлох мэдээ л дээ.  Тэр тусмаа цэл залуухан, ид эрч хүчтэй үедээ яваа Э.Бадар-Ууган аваргын хувьд 2012 оны олимпод оролцохгүй байх шийдвэр гаргана гэдэг маш хэцүү байсан тухай тэр өөрөө ярилаа. Түүний гаргасан амжилт, байгуулсан гавьяа, Э.Бадар-Ууган гэж хэн болох тухай олон зүйл бичих шаардлагагүй байх аа гэж бодож байна. Хоёр хоногийн өмнө МҮОХ-нд олимпийн эрх авах тэмцээнд, цаашлаад олимпийн наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Ардын эрх” сонин, NEWS.mn сайтын энэхүү ярилцлагаар дамжуулан ард түмэнд албан ёсны үгээ хүргэхийг хүссэн юм. Та бүхэнд олимпийн аваргын чин сэтгэлийн яриаг хүргэж байна.
-Өнөөдөр /03.21/ та МҮОХ-нд Астанад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй гэдгээ, ер нь бол олимпод оролцохгүй болсноо албан ёсоор уламжилсан юм байна. Энэ мэдээлэл маш хүнд туслаа, олон хүнд...
-/Асуултад шууд хариулсангүй. Ямар нэгэн зүйл бодов/.
-Магадгүй нэг бодлын ингээд шийдчихсэн нь сэтгэл санааны хувьд танд амар байсан болов уу. Бэртэл гэмтлийнхээ тухай илэн далангүй ярина байх аа гэж бодож байна?
-Сэтгэл санааны хувьд гэвэл нэг л тийм хоосон мэдрэмж төрөх үе байлаа. Цээжнээс ямар нэгэн зүйл татаад гаргачихсан юм шиг. Ийм шийдвэр гаргахад надад маш хүнд байсан. Би олон талаас нь бодож, биеийн байдлаа тодорхой хугацаанд харзнаж, эмчийн зөвлөгөө зааврыг хүлээж байж 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцох боломжгүй юм байна гэдэг сонголт хийхэд хүрлээ. Ерөнхийдөө арав гаруй хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан. Германд байхдаа.
-Гэхдээ явахаасаа өмнө бол “Ирээд олимпийн эрхийн тэмцээнд явна” гэж ярьж байсан. Германд байхад бэртэл сэдэрсэн зүйл байна уу?
-Сая манай боксынхон Германд 21 хоногийн бэлтгэл хийсэн. Үргэлжлүүлээд “Химийн цом”-д оролцох ёстой байсан юм. Тэнд бэртэл сэдэрсэн. Түүнээс гадна Германд байхдаа спортын том диспансерт үзүүлж, яг одоо миний биеийн байдал, бэртэл гэмтэл ямар байгааг хянууллаа. Эмнэлгийн зүгээс хатуу үг хэлсэн. “Хэрэв та энэ байдлаараа гам барихгүй, бэлтгэлээ үргэлжлүүлээд явбал нуруу чинь тун удахгүй хөдлөх боломжгүй болно. Тиймээс энэ удаагийн олимпийн наадамд зориулж байгаа эрчимтэй бэлтгэлээ орхиж, 1-2 жилийн хугацаанд бэртлээ төгс эмчилж байж эргээд тогло” гэдгийг эмч нар миний эрүүл мэндийн байдлыг тодорхойлохдоо зөвлөсөн. Гам барихгүйгээр, ингээд эмчилгээ хийлгээд арай гайгүй болуутаа л эргэж бэлтгэл хийгээд яваад байж болохгүй гэсэн л дээ. Ер нь бол цаашид бокс тоглоё л гэж бодож байвал ирэх олимпийг өнжиж, гам сайн барь гэдгийг хатуу анхааруулсан. Тэгээд би багш нартайгаа ярьж, зөвлөөд “Химийн цом”-д ч оролгүй багийнхнаасаа түрүүлээд хүрээд ирсэн. Ирснээсээ хойш гэрээсээ ч гарахаас халгаад. Хүмүүстэй, тэр байтугай найз нөхөдтэйгөө ч уулзах хэцүү байсан. Харин хэд хоногийн өмнө эхнэр маань амаржиж, хүүтэй болоод... /Хоолой нь зангирав/. Хүү маань төрж сэтгэл санаа арай гайгүй болж, тайвшраад байна. Тэгээд өнөөдрөөс зориг гарган, өөрийн энэ байр сууриа спортын удирдлагууддаа хэлж байгаа юм.
-Бэртлийн талаар илүү тодорхой ярьж болох уу. Яг одоогийн энэ бэртлийн уг шалтгаан нь бүр Бээжингийн олимпийн өмнө илэрсэн шиг санагдаж байна?
-Бүр 2006 оны бэртэл ужгирсан гэсэн үг л дээ. Тэр жил би Германы “Химийн цом” болон Чех, Туркийн цом, Европын цуврал тэмцээнд оролцож байхдаа чихэндээ хүчтэй цохиулснаас болоод хэнгэрэг хагарсан юм. Тэгсэн энэ гэмтэл аажим аажмаар мэдрэлд буюу тэнцвэрийн эрхтэнд, цаашлаад бүр нугасанд нөлөөлж, нурууны мэдрэлийн судсууд ч дарагдахад хүрсэн юм байна. Үүнийг нь мэдэлгүй, онош буруу тогтоосноор үндсэндээ жил гаруй хугацаанд ясны бэртэл гэдэг байдлаар эмчилгээ хийж байсан. Мэдрэлийн гаралтай өвчлөл байна гэдгийг хэдхэн сарын өмнө мэдсэндээ харамсдаг. Сууж байгаад гэнэт босоход толгой эргэдэг дээ. Яг тэрэн шиг зүгээр явж байхад өөрийн мэдэлгүй найгаад байдаг болсон. Хэд хэдэн удаа. Бүр машин бариад явж байхдаа орон зайн мэдрэмжгүй болчихож байгаа юм шиг машинтайгаа дайвалзах тохиолдол нэг удаа гарсан. Тэгэхээр нь гадагшаа явж нарийн шинжилгээ өгсөн чинь мэдрэлийн судас, нугас, тэнцвэрийн аппарат гээд маш нарийн бэртлүүд гарч ирсэн. Ямар ч байсан оношоо зөв тогтоолгож, гол эмчилгээгээ эхлүүлчихээд л байж байна даа.
-Эмч нар хэдий хугацаанд эмчлэх боломжтой гэж хэлж байгаа вэ?
-Ер нь бол би өөрөө маш сайн гам барих ёстой. Огцом хөдөлгөөн хийж болохгүй, ядарч болохгүй. Өндөр ачаалал авч болохгүй гэсэн. Мэдрэлтэй холбоотой нарийн асуудал учраас удаан хугацаа шаардлагатай. Дунджаар хоёр жил орчим л болох байх гэж бодож байна. Дахиад хоёр жил... Би үндсэндээ өнгөрсөн хоёр жил бэртэлтэй, эмчилгээтэй, боксоо тоглож чадахгүй байсан шүү дээ. Хоёр жил өвдсөн. Гайгүй болоод ирэхээр нь шигшээ багтаа очиж, бэлтгэлээ хийнэ. Нуруу татаад, хөдөлж ч чадахаа болиод гэртээ ирэх үе олон байсан. Ямар сайндаа л хотоос хол гарсан цугларалтаас тулгар биетэй эхнэр маань хүртэл очиж авч байх вэ дээ. Найзууд маань ч гэсэн татсан нуруутай, хөдөлж чадахгүй намайг нааш, цаашаа олон зөөсөн. Уг нь би энэ бэртлийг давж гараад олимпод орно л гэж хичээж байсан. Сүүлд, оны өмнө болсон Казахстаны олон улсын тэмцээнд дээд жиндээ тоглоод түрүүлэхдээ бүр ч их итгэлтэй болж ирсэн. Тэгтэл тэр тэмцээний дараа эргээд бэртэл нөлөөлж, “Ер нь л би энэ удаа чадахгүй юм биш үү” гэдэг бодол төрөх болсон. Тэгээд л эцсийн дүндээ ийм шийдвэр гаргалаа. Амжилт гаргахын тулд би эхлээд эрүүл болох ёстой юм байна гэдгийг яс, махандаа тултал ойлгож авлаа гэх үү дээ. Надад эрүүл мэндээс бусад бүх зүйл байна. Тийм болохоор бэртлээ төгс эмчлээд эргээд рингэндээ гарах нь хамгийн чухал. Өөртөө ирж байгаа энэ бэрхшээлийг даван туулаад, бэртлээ сайхан эмчилнэ ээ.
-Э.Бадар-Ууганыг дэмждэг, таны дараагийн амжилтыг хүлээж байгаа олон хүн байгаа. Би ч гэсэн тэдний нэг. Таныг сая ярьж байхдаа нулимсаа нууж байхыг, хоолой нь чичрээд байгаа ч түүнийгээ мэдэгдмээргүй байгааг чинь харах хэцүү л байна. Ийм зүйл болсон нь үнэхээр харамсалтай байна.
-/Чимээгүй болов/... Уг нь би энэ олимпод том зорилго тавьсан байсан. Лондонгийн олимпийн алтан медалийг эх орондоо авчирна л гэж боддог байсан. Монгол хүн яагаад олимпийн хошой аварга болж болохгүй гэж... Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байгаа шүү дээ. Нас залуу байна. Энэ олимпод оролцох боломжгүй болсноороо намайг дэмжиж, надаас амжилт хүлээж байгаа ард түмнийхээ итгэлийг алдаж байгаа ч дараа дараагийн амжилтаараа түүнийгээ цайруулна даа л гэж бодож байна. Мөн энэ ярилцлагаараа дамжуулаад Монголынхоо ард түмнээс би уучлал гуйж, Лондонгийн олимпийн наадамд бэртлийн улмаас оролцох боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдэж байгаа юм.
-МҮОХ-ны удирдлагуудтай өөрөө очиж уулзсан уу?
-Тэгсэн. Очиж уулзсан. Муу нуухаар сайн илчил гэдэг дээ.
-Одоо таны жинд Д.Отгондалай эрхийн тэмцээнд явах уу?
-Тэгнэ.
-Д.Отгондалайд нэг талаар маш том боломж, нөгөө талаар нилээд хүнд хариуцлага ирж байна. Тэр таны бодлоор хэр сайн тоглох бол?
-Оки миний алтан партнёр шүү дээ. Тэгэхээр надаас дутахгүй л тоглох байх гэж бодож байна. Одоо Азийн аваргаас олимпийн эрхээ авна гэдэгт нь дүүдээ итгэж байна. “Ахынх нь бие болохгүй байна” гэж Д.Отгондалайд хэдэн сарын өмнөөс хэлж байсан. Бэлтгэлээ сайн хийгээд биеэ бэлдэж байгаарай гэдгийг ер нь бол ойлгуулж л байсан. Тэгээд яг шийдвэр гаргахдаа “Миний оронд ирж байгаа юм чинь гадныхан чамайг олимпийн аваргаас дутахгүй л боксчин гэж хүлээж авна. Ахын дүү зоригтой, өөртөө итгэлтэй байгаарай” гэдгийг хэлээд, дүүдээ урам өгсөн дөө.
-Одоо болох Азиас аваргаас 56 кг-д олимпийн хэдэн эрх өгөх вэ?
-Казахстанд болох Азийн аваргаас гурван эрх өгнө. Алт, мөнгө авсан хоёр тамирчинд. Дээр нь нэмээд хүрэл авсан тамирчинд эрх олгоно. Ингэхдээ түрүүлсэн тамирчинд ялагдаад хүрэл медаль хүртсэн тамирчин эрхээ авах юм.
-Боксын шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Д.Ганзориг багш таны анхны багш. Д.Ганзориг багшдаа хэзээ хэлсэн бэ?
-Германд байхдаа багш бид хоёр ярилцсан. Миний ямар байгааг сайн мэдэж байгаа болохоор багш маань ч тэгээд сүүлдээ “Биеэ бод. Ер нь бэлтгэл хийхээ болиод эмчилгээгээ тууштай хий. Чамд олимпиос илүү эрүүл мэнд чинь чухал” гэдэг болсон л доо. Ер нь нэлээн дээрээс л тэгж хэлэхэд нь би “Зүгээр ээ” л гээд яваад байсан юм. Тэгж явсаар байгаад улам хүндрүүлчих шиг боллоо.
-Хүмүүсийн зарим нь “Олимпод оролцохгүй” гэдгийг зодог тайллаа гэж байгаа мэтээр хүлээж авах шиг санагдсан. Олимпийн дараа яах бол. Аварга цаашид ер нь тоглох болов уу гэсэн хүлээлт байна?
-Тоглолгүй яахав. Би зодог тайлаагүй шүү дээ. Хоёр жилийн дараа дэлхийн аваргад оролцоно. Дараа дараагийн олон тэмцээн байна. 2016 оны олимп байна. Арван зургаан онд би хэдэн настай байх нь уу. Бодъё... 31 юм байна. Манай У.Мөнх-Эрдэнэ гэхэд л одоо 31-тэйдээ Лондонгийн олимпод үзэх гэж байна шүү дээ. Тэгэхээр эрүүл саруул л байвал боломж бол олон байгаа.
-Найзуудынхаа заримд нь олимпод явахгүй гэдгээ хэлж амжаагүй бололтой. Б.Наранбаатар гавьяат лав мэдээгүй байна лээ.
-Ерөнхийдөө гадарлаж байсан. Намбаа маань бас л олимпийн эрхийн төлөө зүтгэж байгаа, яг одоогийн байдлаар сэтгэл санааны хувьд хүнд л нөхцөл байдалд байгаа хүн шүү дээ. Чөлөөтийнхөнд одоо эрх олгох гурван тэмцээн байгаа юм билээ. Тэр гурвын хамгийн сүүлийнхэд нь Намбаа явах байх. Нэг нь ингэж зүтгээд, тэнд хөлсөө дуслуулж байхад би бэртэл гэмтэл гээд сэтгэл санааг нь үймүүлээд яахав гэж бодоод хамаагүй юм ярьж чадахгүй л байна.
-Гэр бүлийнхэн нь таны шийдвэрийг яаж хүлээж авсан. Аав, ээж нь юу гэв?
-Ээж бол анхнаасаа л “Одоо биеэ л бод” гэдэг байсан. Манай ээжийн нуруу үе үе өвддөг юм. Тийм болохоороо ч тэрүү миний нуруу өвдлөө гэхээр их айна. “Ээждээ эрүүл саруул л харагдаж үзээрэй, өөрийгөө одоо зовоохоо болихгүй юм уу” гэнэ. Би заримдаа өвдлөө энэ тэр гэж хэлэхгүй, нуух үе гарна л даа. Тэгэхгүй бол санаа нь зовоод, сэтгэлээр уначихна. Манай ээж чинь тэмцээн ч үзэж чаддаггүй хүн шүү дээ /инээв/. Айгаад байдаг гэсэн. Эхнэрийн маань тухайд “Эрүүл мэндээ бод” гэж хэлэх нь мэдээж л дээ. Миний ямар байдалтай байгааг дэргэдээс харж байгаа хүн болохоор санаа нь үргэлж зовж явдаг. Сая сүүлд “Та гурвын гурван хүүхдийн аав боллоо шүү. Өөрийгөө жаахан хайрлаарай” гэж хэлсэн /инээв/. Үнэн л дээ. Ингэж явж байгаад гэнэт нэг өдөр нуруу татаад, хөдөлж чадахгүй хүн болчихвол яах билээ гэж бодоод үнэхээр айсан шүү.
-Хүүдээ нэр өгч амжсан уу.
-Амжаагүй л байна. Эхнэрээ амаржихад нь дэргэд нь байсан.
-Хэнтэй адилхан байна?
-Аавтайгаа. Манай шинэ хүнийг бага охин маань л жаахан гайхаж хүлээж авч байх шиг байна. Дүүтэй болсноо ойлгохгүй л байгаа бололтой. Энэ хүүгийн зураг /Утаснаасаа зураг үзүүлэв/. Манай хүү унтахдаа хүртэл “Монгол ёсолгоо” хийнэ шүү дээ. Хоёр гар үргэлж дээшээ /инээв/.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган. Тэр аварга шүү дээ. Олимпийн аварга. Монгол Улсын анхны ОЛИМПИЙН АВАРГА. Бээжингийн олимпийн дараа түүний ур чадварыг дэлхийн хэвлэлүүд гайхан биширч байлаа. Ид үедээ ийм байдлаар бэртэж гэмтэнэ гэдэг тамирчин хүнд ирэх хамгийн хүнд цохилт. Хамгийн харамсмаар үйл явдал мөн нь мөн. Гэхдээ түүнийг даван туулах сэтгэлийн хат, биеийн тэнхээ АВАРГА-д бүрнээ бий гэдэгт итгэж байна. Өөрийнх нь хэлснээр “Нас залуу байна аа”.
Б.БАДАМГАРАВ |
”Монголынхоо ард түмнээс уучлал гуйж байна” |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин зугээрээ биеэ бод амжилт
2012-03-23 | 13:59:16 | 202.55.182.82 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|