2012-03-19УИХ-ын гишүүнд хуулиас илүү хөрөнгө оруулалт чухал болсон
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяртай ярилцлаа.
-Ихэнх гишүүн орон нутагт тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд хаагуур ажлаа амжуулж явна даа?
-Би ч ялгаагүй, бусдын адил тойрогтоо ажиллалаа. Хэдийгээр чуулган завсарласан ч бүлэг болон байнгын хорооны хуралдаанууддаа оролцож байгаа. Хэд хэдэн хуулийн төсөлд оролцсон. Харин сүүлд нэг хуулийн төсөл бичээд, ерөнхийдөө дуусч байна.
-Яг ямар хуулийн төсөл юм бэ?
-Монголчуудын маань сэтгэлийг зовоож буй архидалтын асуудал миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт ч газар авсан.
Тиймээс архитай холбоотойгоор хуулийн төсөл бичсэн, өргөн бариад, хаврын чуулганаар хэлэлцүүлэх санаатай байна. Энэ хууль хэрэгжиж эхэлбэл залуучууд, улс оронд нэлээд хэрэгтэй, цаашид нийгмийн бухимдлыг өөрчлөх боломжтой.
-Манайд уг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль бий. Гэсэн ч хэрэгжилт нь тун муу. Тэгэхээр дахиад л нэг хэрэгжихгүй хууль бий болчих юм биш биз дээ?
-Тэмцэх тухай хууль гэхээр хувь хүний ухамсартай холбоотой асуудал болчихоод байгаа юм. Энэ хуулийн төсөл маань хувь хүний хүсэл зорилгод нөлөөлөхгүйгээр нийгмийг өөрчлөх хэмжээний хуулийн төсөл болно.
-Тухайлбал?
-Япончуудаас нэлээд санаа авсан. Тэдний хэрэглэж байгаа архины стандарт их зүгээр санагдаад байгаа юм. Монголчууд орос ах нараас сурсан 40 градустай архи хэрэглэдэг. Түүндээ дасчихсан. Гэтэл бид чинь ази хүмүүс учраас бие организм тэр хатуу, өндөр градустай архийг хүлээж авч чаддаггүй. Мөн архины хэрэглээг багасгахад савалгаа нь нөлөөлдөг юм болов уу гэж бодогдсон. Жишээ нь япон, солонгосчуудыг харахад өөрсдийнх нь хэрэглээд байгаа сакэ, сөжү нь жижиг шилтэй байгаа биз дээ. Тэгэхээр тэр савалгааны талаар ч гэсэн оруулсан.
-Градус багатай, жижиг шилтэй архины хэрэглээтэй болохын тулд үйлдвэрлэлд нөлөөлөх нь дээ?
-Батлагдлаа, шууд хэрэгжинэ гэж байхгүй байх. Яагаад гэвэл манайхны бие организм хатуу архинд дасан зохицчихсон болов уу. Гэхдээ хууль батлагдсан хойно бидний ирээдүй, хойч үеийнхэнд маш хэрэгтэй. Бид ч анх архи уухдаа гашуун нясууныг нь гайхаж, ярвайж хэрэглэдэг байсан. Харин сүүлдээ дасан зохицдог. Энэ хэвээрээ явбал мөн л дасна.
Харин Азийнхны хэрэглээ шиг жижиг хэмжээтэй, градус багатай архи бий болсноор тухайн хүний оюун санаанд нөлөө үзүүлж эхэлнэ. Тухайлбал, тэр хүн өнөөгийн таван шил архийг уугаад ямар түвшинд очих вэ. Жижиг савалгаатай таван шил архи уусны дараа оюун санаа нь гэмт хэрэг хийх хэмжээнд хүртлээ согтуурах уу, үгүй юу гэдгийг бас бодолцох л хэрэгтэй.
-Тэгвэл хэдэн жилийн дараа үр дүнгээ өгч эхлэх л юм байна даа.
Таны сонгогдсон дүүрэг хүн ам ихтэй учраас ажилгүйдэл, архидалтаар толгой цохидог. Харин та 2008 онд нэр дэвшихдээ ажилгүйдлийг бууруулахын тулд Япон руу ажилд зуучилна хэмээн амлалт өгч байсныг тань санаж байна. Энэ ажил юу болсон бэ?
-Японы Чибай хотын захиргаатай хамтран ажиллах хүч гаргах тухай гэрээ байгуулсан. Олон хүн явж чадаагүй. Эхний ээлжийн цөөхөн хүнийг явуулсан.
Гэхдээ манай иргэд надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Японд цунами болсноос эдийн засаг хүнд байгаа ч тэд ажиллах хүч авна гэсэн хэвээрээ. Миний хувьд энэ ажил маань удааширсанд нууцгүй хэлэхэд баяртай байгаа. Хэрвээ тухайн үед яараад олон хүн Япон руу явуулсан бол өнөөдөр цунамигаас болоод өчнөөн хүний амины асуудалд орчихсон байхыг үгүйсгэхгүй.
-Энэ чинь ердөө л шалтаг юм биш биз?
-Ажиллах хүч илгээх гэрээ хэвээрээ байгаа. Тойргийн маань сонгогчид Япон руу явуулах асуудлыг түр хойшлуулж болох уу гэдэг асуудлыг хэлж байсан. Цунамигаас болоод эхний ээлжинд ажиллахаар явсан зарим хүн эргээд ирчихсэн байна. Тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээс болж хүн байтугай машин ч оруулж ирэхэд асуудалтай болчихоод байгаа шүү дээ.
Цунамигийн үеэр сүйдсэн гүүр, далангийн цэвэрлэгээ болон дахин шинээр барихад ажиллах хүч хэдэн мянгаараа хэрэгтэй. Япончууд монголчуудыг ажилд авах илүү сонирхолтой байдаг. Энэ нь магадгүй сонгуулийн шоу болчих байх. Гэрээ хэвээрээ байгаа учраас сонгуулийн дараа энэ ажил дахиад эхэлнэ. Урьд нь бүртгүүлсэн хүмүүсийн бүртгэл байгаа, тэднээсээ эхлээд явуулна.
-Сонгуулийн үеэр Япон руу илгээх ажлын хүч чинь дахиад л шоу болж сөхөгдөх нь ээ?
-Энэ үйл ажиллагааны гэрээ хэвээрээ байгаа учраас ажиллах хүч гаргах нь тодорхой. Хүмүүс шоу гэж ойлгох эсэх нь тэдний л асуудал. Хууль зөрчсөн асуудал биш учраас өмнөх мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.
-Мөрийн хөтөлбөр гэснээс та сонгогдсон тойрогтоо хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүнээр тодорсон нь сайшаалттай хэрэг шүү?
-Намын бүлгээсээ ч хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүнээр тодорч, намын даргаасаа талархал хүртсэндээ баяртай байгаа. Нүдэнд үзэгдэхүйц, түүхэндээ байгаагүй хөрөнгө оруулалт хийсэн.
Тухайн үед эмнэлэг, биеийн тамирын асуудалд анхаарал хандуулна гэж амласан. Эмнэлэг баригдаж эхэлсэн. Хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж, мини парк байгууллаа. Азийн С зэрэглэлийн хөлбөмбөгийн хэд хэдэн талбайг барьж өгсөн. Гэр хорооллынхонд зориулж спорт талбай барьсан гэх мэтчилэн бодитой 147 нэр төрлийн хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийчихээд байна. УИХ, Засгийн газар, улс эх оронд учиргүй том гэрээ хийж, гавьяа байгуулаад баатар болчихоогүй ч амлалт авсан дүүрэгтээ түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт хийсэн.
-Гэхдээ УИХ-ын гишүүний үндсэн ажил нь хууль санаачилж, батлуулах биз дээ. Гэтэл та хөрөнгө оруулалт хийсэн л гээд байх юм. Таны хувьд аль нь чухал вэ?
-Хөрөнгө оруулалт чухал. Хууль чухал биш болчихоод байна. Өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн тухай хууль ийм болгочихоод байгаа юм. Хэнбугай нь ч байсан орон нутагтаа юм хийхгүй бол болохооргүй болчихсон.
Пропорциональ систем рүү шилжиж байж л орон нутаг, дов толгодод биш улсдаа хэрэгтэй зүйл хийх нөхцөл бүрэлдэнэ. Мажоритари систем чинь биднийг дүүргийн депутат л болгочихоод байна.
Хууль нь чухал гэдэг гишүүд бий. Би тэгдэггүй. Энэ системийг өөрчилж байж л УИХ-ын гишүүн сумын сургуулийн дээврийн ус гоожиж буй асуудлыг ярихаа болино. 76 гишүүний толгой зэрэг ажилласны дүнд улсын эрх ашиг, гадаад, дотоод бодлогын талаар зөв шийдвэр гаргаж ажиллах болно. Бүхий л бололцоогоо шавхана.
Ямар ч хүн дахин сонгогдохын тулд тухайн орон нутагтаа л хандах нь тодорхой шүү дээ.
-Таныг Ховдоос нэр дэвших тухай яриа гараад байгаа. Амлалтаа биелүүлээгүй болохоор бас л тойргоо солих гэж байна уу?
-Янз бүрийн л яриа гарч байх шиг байна. Гэхдээ одоогоор гишүүдийн хувьд тэнд, энд гэсэн шийдэл алга. Мэдээж хуучин тойрогтоо нэр дэвших хүсэл их байна. Ховд, Орхон аймгаас нэр дэвшээч гэсэн хүсэлт тавьсан.
Ховдод олон жил МАН ялалт байгууллаа. Тэгсэн хэрнээ хамгийн ядуу аймаг хэвээрээ байна. Тиймээс орон нутагт бүтээн байгуулалт хийх чадвартай, бас зоригтойгоор шийдвэртэй алхам хийж чадах хүн хэрэгтэй байна гэсэн. Гэхдээ ямар нэг тендер, лоббигоор биш. Өөрийнхөө хүчээр яваа, нэр хүндтэй, залуу хүн л хэрэгтэй юм билээ. Ардчиллынхнаас сонголт хийгээд намайг л гэж бодсон бололтой.
Гэхдээ нэгэнт өөрөө тухайн орон нутагт тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт зарцуулсан болохоор бас Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвших бодолтой яваа.
-Хуучин тойрогтоо ялалт байгуулж чадна гэсэн итгэл дүүрэн байгаа байх нь ээ?
-Ялалт байгуулна. Маш их итгэлтэй байгаа. Хэд хэдэн судалгаагаар итгэл маань улам баталгаажсан.
Сонгинохайрхан дүүрэгт МАН олон жил үйл ажиллагаа явуулсан. Тэгэхдээ олон даргын хоорондын тэмцлээс болж ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн. Тэдний ахуй, амьдрал нь хүнд байна. Одоо бол сонгогчид ардчиллын хоёр хүн гаргахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм чинь гурав, дөрвөн хүн гарвал юу хийх нь вэ гэдгийг харж, хүлээж байгаа.
Би барилдаж байхдаа л Монгол Улсын УИХ-ын сонгуульд нэгээр гарна гэж байсан. Тухайн үед дүүргээсээ ч биш хамгийн олон хүний саналаар ялалт байгуулж чадсан.
-Сонгуулийн хуулиар нөгөө намын болон өөрийнхөө намын гишүүдтэй өрсөлдөхөөр болчихоод байгаа. Таны хувьд тойрогтоо ийм итгэлтэй байгаа хүн намаас бол асуудалгүй гэж ойлгогдож байна?
-Одоогоор тодорхой бус, шийдэгдээгүй асуудал байна. Гэсэн ч би намдаа 100 хувь итгэлтэй байдаг. Кёкүшюзан бол тойргоосоо гараад ирнэ гэсэн бодлоор гаргах байх.
-АН-ын босго мөнгө 50 саяыг төлсөн 99 хүн бий. Тэдний хувьд нэр дэвшиж чадахгүй бол харамсалтай л юм даа?
-Мэдээж бүлэг болон намын дарга нар ярилцаж, судалж байж нэр дэвшүүлнэ. Зарим хүн дургүйцдэг. Босгыг өндөр байна ч гэж хэлдэг, эсрэг байр суурьтай гишүүд ч байдаг. Гэхдээ намд 50 сая төгрөг хандивлаж байгааг би хүлээн зөвшөөрдөг. 100 сая байсан ч өгнө. Намдаа өгч байгаа чинь улсдаа л өгч байгаа хэрэг. Их, бага хэмжээндээ биш. Юу хийх нь вэ гэдэг нь чухал. Мөнгө өгсөн ч нэр дэвшүүлэхгүй байлаа гэхэд би гомдохгүй. Ардчилсан нийгмийн үндсэн чанар нь тэр. Бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангагдчихаад байгаа. Би ч өөрөө их дураараа хүн. МАН-ын зарим залуу гишүүнээс би ичдэг юм.
-Яагаад, юунаас нь ичдэг юм бэ?
-Хэлж, ярих гэснээ өөрийнхөөрөө илэрхийлж ч чадахгүй. Амаа барьж, толгой сэгсэрчихсэн явж байдаг шүү дээ. Тэгэхэд манай намынхан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Саналаа өөрийнхөөрөө өгдөг. Хэрвээ би МАН-ын гишүүн байсан бол дарга нарын харцаар гар өргөж, өөрийнхөө саналыг илэрхийлж чадахгүйгээсээ болоод дундаас нь буцчихсан. Хичнээн УИХ-ын гишүүн болсон ч өөрийнхөө саналаар биш, эсвэл тухайн асуудлыг мэдэхгүй байж хүчээр кноп дарсан бол чуулганаас зугатаад, онигоонд орчихсон явах байсан байх.
-Зугтахгүй, бас чичлүүлээд зүтгээд яваа залуус олон байна. Ж.Энхбаяр сайдаас эхлээд л?
-Би Ж.Энхбаярыг 100 хувь дэмжиж байгаа. Залуу хүн юм хийж, туршлагажих ёстой. Яах вэ алдаа гаргасан. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гишүүн нарын үгэнд ороогдоод нэлээд асуудал үүсгэлээ. Өөрөөр хэлбэл хоёр том муурын сахлаар оролдсон нэг нөхөр л гараад ирсэн.
Заавал намаар талцаад байх биш залуучууд бие биеэ дэмжиж, хамтарч зүтгэж, ажиллах ёстой шүү дээ.
"Өглөөний сонин"
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.УИХ-ын гишүүнд хуулиас илүү хөрөнгө оруулалт чухал болсон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.