 |
|
 |
|
Цөмийн асуудал ба Монгол улс |
|
|
 |
|
 |
Цөмийн асуудал ба Монгол улс
2012-03-19Английн хойгуур Атлантын далайн эрэг дээр Селлафилд гэх жижигхэн хот бий.  Тэнд цөмийн түлшний үйлдвэр British Nuclear Fuels PLC байх ба миний бие 1990 оны хавар очиж үзсэн нь хуучин социалист орнуудаас биш юм гэхэд лав Монголоос анхны, одоогоор ганцхан ч байж магад тохиолдол байх. Тийшээ орохын тулд Британий виз авах хэрийн ажил явдал болсон нь мэдээж.
Үйлдвэрээс надад Sellafield гэсэн бичигтэй малгай бэлэглэснийг би үргэлж өмсөх ба энэ нь англичуудын дургүйцлийг ихэд төрүүлнэ. Учир нь тус үйлдвэрийн эсрэг олон нийтийн тэмцэл орон даяар нь өрнөсөн үе байлаа. Өнөө ч үе үе хүчээ авдаг тэмцэл. Гэлээ гээд Селлафилд нь цөмийн түлш боловсруулах Барууны хоёр гол үйлдвэрийн нэг тул яах билээ. Япон ч тэндээс цөмийн түлшээ авдаг. Хоёрт гэвэл, мөн тэнд энхийн зориулалтаар дэлхийд анх барьсан цөмийн реактор Calder Hall байх тул цөмийн энергийн түүхэн төв нь Селлафилд болох учрыг зургаас үзмү. Монголд АЦС байгуулах нөхцөл боломжийн тухайд академич Н. Содном амьдралынхаа сүүлийн жилүүдэд хэвлэлээр нэг бус удаа дуугарсан. Монголд болон ер социалист орнуудад орчин үеийн физикийн шинжлэх ухаан хөгжүүлэх үйлсэд нөр их хүчин чармайлт талбисан хүн л дээ. Гэтэл ардчилсан тогтолцооны эхэн үед өвгөн академичаар МУИС-ийн Цөмийн физикийн лабораторийн шал угаалгах гэж шахаад үйлийг нь үзсэн гэдэг.
Энхийн зориулалтаар цөмийн энерги ашиглах асуудал зарим талаар зайлшгүй боловч эхнээсээ зөрчилтэйг Колдерхолл-Селлафилдийн жишээгээр ч харж болох юм. Зөрчил нь бодит бөгөөд эцсийнхээ дүнд газар дээр амьдрал байх эсэхтэй холбогдоно. Аюул нь зарчмын шинж чанартайд хамаг учир оршино. Энэ аюулын тухайд гашуун туршлага нилээд хуримтлагдаж амжжээ. Чернобыль байна. Хар домог гэж хөрвүүлж болохоор нэр. Ээлжинд гарсан хэдэн инженер туршилт тавих гэж оролдоод эцэст реакторын ажиллагааг хяналтаасаа алдаад дэлбэлчихсэн дүр зурагтай. Фукушима байна. Fuck-you гэмээр юмуу. Далай дор газар хөдлөх боломж хажууханд нь илт харагдах далайн эрэг дээр АЦС барьчихаж. Тэгээд аваарын дизель станцаа газар дор нуучихаж. Далайн ёроол доргисон, цунамийн давалгаа нөмөрсөн, дизель нь усанд автсан, реакторын хөргөлт зогссон, реактор халсан, АЦС дэлбэрсэн, цацраг идэвхи тарсан. Уг төслийн энгийн алдаанууд эцэст ийм гинжин урвалд хүргэсэн байна. Үүний мөрөөр дэлхий дахин АЦС-ын асуудлыг дахин ноцтой хэлэлцэж, ширүүхэн маргаж мэтгэлцлээ. Санал нэг мөр нэгдэж, ямар нэг шийдэлд хүрсэн нь мэдээж үгүй. Гэвч ерөнхий чиг шугамаараа дараахи сэтгэгдэл давамгайлах бололтой. Нэгд, цөмийн ослоос учрах аюул үнэмлэхүй шинж чанартайг эрхбиш эн түрүүнд харгалзах. Хоёрт, ер цөмийн ослоос урьдчилан сэргийлэх боломж үнэмлэхүй биш юм байна, тиймээс цөмийн осол сүйрэл гарахгүй гэх баталгаа хаана ч, хэзээ ч алга гэж. Тиймээс цөмийн энергиэс бүрмөсөн татгалзаж, АЦС-уудыг хаахгүй гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлдэхь түүний хувийн жинг өсгөх эсэхэд тулхтай анхаарах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байх бололтой. Цөмийн асуудал зарим талаар жигтэй. Манай Эрдэнэт үйлдвэртэй нэгэн зэрэг Зөвлөлтөд Атоммаш гэдэг аврага үйлдвэр баригдаж байв. Зөвлөлтийн бүтээн байгуулалтын оргил нь гэж үзэж байв. Цөмийн реакторуудыг зүгээр энгийн мотор үйлдвэрлэх лүгээ цувуулж гаргах ёстой байсан. Гэтэл сүүл тийшээ чимээгүй болчихсон. Яав гэвэл, дорхи газар нь цөмөрчихсөн гэдэг. АЦС-ын тухайд манай хуучин тогтолцооны үед ч бодож байсан бололтой. Хуучин үед Киевт суралцан АЦС-ын автомат удирдлагын инженер болсон нэг хүнийг би мэдэх юм. Гэвч өнөөгийн бодит байдалд Монголд АЦС барих нь байтугай, жишээ нь, Хятад улс олон АЦС-тай, цаашид олшруулах төлөвтэй нь манай аюулгүй байдлын асуудлыг хөндөхгүй биш юм. Тэр станцууд нь хаана байрладаг юм, хэр найдвартай юм, оросууд, япончууд алддаг бол хятадууд алдахгүй гэх баталгаа байна уу гэх мэт. Даяаршсан асуудлуудын нэг нь цөмийн аюулгүй байдлын асуудал. Цөмийн зэвсэг байна, АЦС байна. Осол аль алинд нь боломжтой. ОХУ-ын хүнд жилүүдэд Ерөнхийлөгч Ельцин ганцхан юм захиад байсан гэдэг. Пуужин-цөмийн зэвсэг дээр сууж буй цэрэг офицеруудыг хэрхэвч өлсгөж болохгүй гэж. Монгол, оросын үйлдвэрийн үхрийн жигнэсэн махан нөөш тэдэнд л хүртэж байсан дүр зурагтай. АНУ ч тэднийг өлсгөж дааруулахгүйн тулд тусламж үзүүлж байжээ гэнэ.
Цөмийн зэвсэг аажмаар дэлгэрч байна. Энэтхэг, Пакистан, Израиль, магадгүй ӨАБНУ гэх мэт. Япон 24 цагийн дотор цөмийн бөмбөг угсрах бэлэн бэлтгэлтэй гэдэг. Ирак хоцрогдлынхоо харгайгаар хүч хүрэхгүй. Иран хүч хүрч болзошгүй. Хойт Солонгос бүх нөөцөө шавхан цөмийн зэвсэг бүтээсэн нь үнэн байх. Ноцтой сөргөлдөөнд татагдан орсон улс орнууд үнэмлэхүй айлгах зэвсэгтэй болсноор аюулгүй байдлаа хангах эрмэлзэлтэй байна. Цэрэг-стратегийн үүднээс үүнийг ойлгож болох. АЦС нь айлгах зэвсгийн зориулалтгүй боловч хэрэг дээрээ бас тийм болчихоод байна. Монголд АЦС заавал барих минь гээд зүтгэвээс хоёр хөрш маань ихэд болгоомжлох нь гарцаагүй. Хөгжлийн түвшин гэж нэг эгзэгтэй юм байх ба Монгол улс АЦС-аар хөөцөлдөх түвшинд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Тэгэж хэсэг айлгаад бид больёо, харин та нар нүүрсний нэг сайхан цахилгаан станц бариад өгчих гэх мэт шантаажлах боломж гарахгүй гэх газаргүй болтлоо АЦС-ын асуудал хурцадсан байна. Химийн хүнд элементийн цөм задрах урвалд тулгуурласан нь аюултай АЦС бөгөөд задрах урвалыг удирдаж болно. Тэгвэл хөнгөн элементийн цөм нэгдэх урвалд түшиглэвээс аюулгүй халуун цөмийн станц бий болох юм. Гэвч цөмийн нэгдэх урвалыг удирдаж чадахгүй байна. Олон улсад асар их хүч хөрөнгө зарсаар буй боловч шийдэл алга. 90 нас сүүдэр зооглож, 50 жилийн өмнөх онолын ажлаараа Нобелийн шагнал хүртсэн оросын акад. В. Гинзбургийн үгээр бол хэрэв дэлхий дахин үнэхээр хүчтэй хүсэх юм бол халуун цөмийн станц байгуулах боломж одоо ч бий, гагцхүү гаргасан цахилгааных нь өртөг хэт өндөр байх болно гэжээ. Физикийн хэлээр хэлбэл, зарцуулсан энерги нь гаргаж авсан энергиэс нь илүү байх талдаа шатанд энэ талын туршилт явагдаж байх ба туршилтууд нь тэрбум тэрбумын өртөг зардалтай байна. Фукушимын дараа Оросын тэргүүлэх мэргэжилтнүүдийн ярьж хэлэхийг сонсвоос дараахи юм. Зөвхөн Америк, Орос хоёр цөмийн асуудлыг эхнээс нь оролдож, онол практикийн туршлага хуримтлуулсан сонгодог улс хэвээр байна. Бусдууд, түүний дотор Япон ч ялгаагүй наад зах нь 10 жилээр хоцорч яваа. Тиймээс Фукушимагийн АЦС-ын дотор гадна ослын дараа үүсэх процессыг зөвхөн бид л тооцож чадна, тэгээд чадлаа гэж байна. Оросууд худлаа хуцлаа гэж бусдууд хэлсэн нь харагдсангүй. 1960-аад он. Цөмийн физик тэр үед өнөөгийн хип-хоп, рок-поп шиг сонирхолтой зүйл байлаа. Бөгсөө хөдөлгөх нь үзэл суртлын хориотой учраас толгойгоо ажиллуулах л үлдсэн хэрэг. Тэр үес цөмийн зэвсгийн түүх болон түүний физикт шууд холбогдох анхны ном зохиол гарсан. Анхны ном Энэтхэгт гарсан нь тохиолдлын биш. 1961 онд ЗХУ-д анх цөмийн ба атомын физикийн лавлах номыг инженер-физикчдэд зориулан 28000 хувиар хэвлэжээ. Инженер-физикч гэх нь зөвхөн цөмийн зэвсэг, техникээр ажилладаг цоо шинэ ажил мэргэжил байв. Ийм мэргэжилтэн бэлтгэдэг алдартай сургууль Москвад бий. Социализм нурсны дараа шинжлэх ухааны бүх салбарын тэргүүлэх 900000 мэргэжилтэн, судлаачид Оросоос дүрвэн гарчээ. Түүний дотор зөвлөлтийн цөмийн мэргэжилтэн хэдэн хүн хаашаа тарж очсон тухай тодорхой тоо баримт ч байдаг. Монгол ч гэсэн хэд гурвыг олж авчраад багшлуулсан бол одоо АЦС ярихад зүгээр байхсан. Инженер-физикчийн лавлах номонд 70 кг жинтэй дундаж хүний химийн бүтэц гэсэн бүлэг бий. Хүний биед 46 химийн элемент байх ба тэдгээрийн тус бүрийн эзлэх хувийг өндөр нарийвчлалтай тодорхойлсон байна. Дашрамд, хүн гэдэг амьтан 46 хромосомтой ба химийн тогтвортой элементийн тоо 92-оор төгсдөг гэх мэтийг анзаарч болох. Инженер-физикчдэд хүний биеийн химийн бүтэц ямар хэрэгтэй байх вэ? Фукушима дэлбэрлээ, цацраг идэвхи цацагдлаа. Энэ нь ойр орчны хүмүүсийн биед, тодруулбал мөнөөх 46 химийн элемент тус бүрээр ямар нэг урвал явуулж үйлчлэнэ. Энэ бүхнийг оросууд аль хэдийнэ судалж амжсан байсан. Судлахын тулд өөрийн цэргийн нэг дивиз дээр агаарт цөмийн бөмбөг тэсэлж, тэсрэлтийн голомт руу давшуулсан байдаг. Арав хорин жилийн дараа тэр дивизээс амьд үлдсэн нь гарын таван хуруунд багтах тооны. Япончууд ийм туршилт тавиагүй, туршлага, мэдлэг хангалтгүй. Тиймээс оросууд л Фукушимагийн дараахи элдэв ил далд процессыг тооцож чадах нь худал биш. Харин Монголд цацраг идэвхит хордлогод тэсвэртэй гэгдэх хулганын төрөл олдсоныг япончууд аваад явсан гэх мэдээлэл байдаг. Дээр дурдсан анхны зарим ном зохиол хэлтэлж байгаад миний бие цөмийн цэнэгийн критик масс буюу тэсрэх массыг тооцож үзсэнд 100 кг мэт байлаа. Үнэн хэрэгтээ 10 орчим кг болохыг хожим олж мэдэв. 10 дахин алджээ. Гэтэл алдарт физикч, Нобелийн шагналт Вернер Хайзенберг тэсрэх масс нь 1000 кг гэж тооцоод 100 дахин алдсан байдаг. Үүнд итгэсэн фюрер цөмийн зэвсгийн асуудлыг орхиж, холын тусгалтай пуужингийн төсөлд анхаарлаа хандуулж, алдарт инженер Вернер фон Браунаар удирдуулсан байна. Дайны сүүлчийн өдрүүдэд АНУ-ын цэрэгт олзлогдсон фон Браун хожим Ерөнхийлөгч Кеннедийн зарласан Аполлон программыг хэрэгжүүлж, 1969 онд Саранд хүн нисгэхэд цэрэг миний бие Нобелийн шагналт Ричард Фейнманы алдарт лекцүүдийн зарим ботийг Зүүнбаянгийн тэнгэрдэхи тэргэл сарны гэрэлд уншиж байжээ. Дэлхий маань ганц том тосгон. Орчин цагийн соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь физикийн ухаан гэж Фейнман лекцийнхээ төгсгөлд хэлсэн байдаг. Ямар физик байна, тийм л соёл иргэншил байна. Гар утас, сансарын холбоо, цөмийн реактор зэрэг ололтууд сайнтай муутайгаа өнөөдрийг тодорхойлж байна. Гэтэл өнөөгийн залуу үе маань соёл гэхээр зохиолын дуу, их үсрээд шоу бизнес гэж ойлгох байдалтай. Их гүрнүүд, хөгжингүй орнуудын хувьд тэдний шалдир булдир бүтээгдэхүүнийг бэлэн хэрэглэхээс цааш эрэлт сонирхол, чадваргүй монголчууд л хэрэгтэй. Монголоос тэдний сонирхох юм нь сэтгэгч хүн бус, газар ба газрын хэвлийн баялаг. Тиймээс физикийг болье гэхэд цөмийн асуудлын эргэн тойрныг ил далдтай нь багцаалах чадвар зайлшгүй хэрэгтэй болно. Жишээ нь, үндсэндээ зэлүүд өргөн уудам газар орон маань цөмийн хаягдал булшлах сүүлчийн нөөц газар харагдаж байх нь лавтай. Гол сонирхол нь үүнд байхгүй байж чадахгүй. Монголчууд бид адтай, тиймээс манай заримуудын бодол санаа, ашиг сонирхол ч үүнд шууд тулаад ирсэн бололтой. Цөмийн хаягдал булшлах нь ёстой хоосон газар том мөнгө босгох үлгэрийн шахам ганц боломж. Ингээд гадаад дотоод ашиг сонирхлууд авцалдаж ирнэ. Энэ нөхцөлд монголын олон нийтийн сэтгэлзүйг цөмийн энергийн далбаан дор дасгаж эхлэнэ.
Монголд уран олборлож ачаад Селлафилдийн үйлдвэрт боловсруулж авчраад АЦС байгуулах энэ тэр бол өнөө маргаашгүй хялбархан шийдэх асуудал гэж ойлгуулахыг яаравчлана, толгой түрүүгүй сурталчлана. Үнэхээр бодит байдал дээр Монголын ЗГ гэх угтаа хөдөлгөөн нь болхи удаан, эрчим нь сул дорой нэгэн хуулийн этгээд гэнэт цөмийн энергийн асуудал гэж учир тоймгүй бачимдан хөөцөлдөөд эхэлсэн нь цаанаа учиргүй огт биш. Хүмүүс бодож болох юм, манай аймаг, сумын нутагт эзгүй зэлүүд газраас их юм алга, төр засаг тэр хаягдлыг нь булуулаад биднийгээ баяжуулах юм бол хамаа алга гэж. Мэдээж, төрийн дансанд ямар нэг хэмжээний төлбөр хийгдэнэ, гэхдээ булуулах зөвшөөрөл өгөгсөд түүнээс хэд дахин илүү авлига авна. Цаадуул нь цааргалахгүй, гар татахгүй, манайхны аманд багтана. Хэдэн хувь илүү бус, хэд дахин илүү гэдэгт асуудлын гол гогцоо оршино. Ийм боломжийг мангартаад алдахгүй нь хөгжиж буй капиталист зах зээлийн хууль. За яахав, АЦС барилаа гэж бодъё. Манай цөмийн хаягдлыг ачаад аваад явах тэнэг лав энэ ертөнцөд олдохгүй. Эндээ хаягдлаа аргалж суутал за, монголчууд минь, их барьсан ч баас өмхий, бага барьсан ч баас өмхий гэж та бүхэн өөрсдөө муухай балиар боловч мэргэн үг хэлэлцдэг. Одоо танайх ерөөс цөмийн булшны газар болчих гэхээр бид санал нийлэхээс өөрцгүй болно. Ер нь бол АЦС барих ч шаардлагагүй, шав тавьчихаад барина барихгүй гэж шантаажлаад асуудлаа шийдэх, шийдүүлэх боломжтой. АЦС бол хүн төрөлхтөний ирээдүй хэрхэвч биш нь эхнээсээ тодорхой байсан. Тиймээс халуун цөмийн урвалд шилжих зорилт эхнээсээ тавьсан нь технологийн хувьд болж бүтэх найдвар тун хомс байна. Өнөө үеийн өндөрлөгт 70-аад жил хүчлэн оролдоод чадаагүй бол цаашид чадах магадлал байхгүйтэй адил. Гэтэл хүн төрөлхтөний төөрөг зураг энергийн эх үүсвэрийн асуудалтай шууд холбоотой. Ингээд шинжлэх ухаанд фантазлах хэрэг гарна. Энэ нь эн түрүүнд чөлөөт энергийн гэх асуудалд хамаатна. Энэ нь үнэндээ өнөөгийн шинжлэх ухаанд хориотой асуудал болох мөнхийн хөдөлгүүр-ийн асуудал болно. Чухамдаа мөнхийн хөдөлгүүрээс ч гүнзгий асуудал. Энд аймшигтай нь юув гэвэл, мөнхийн хөдөлгүүр байж болохгүйг мэдэх нь боловсрол гэж Баабар хэлсэн байдаг. Ардчилал, зах зээлийн энэ сайхан үед монголчуудын айдаг ганцхан юм байдаг. Энэ нь Баабарын хэл аманд өртөх. Манай ахмад үеийнхэн гэхэд мөнхийн хөдөлгүүр боломжгүйг дунд сургуулийн 6-р ангиас мэднэ. Дэлхий даяар мөн ийм багцаатай. Баабарын мэдэх хэмжээний боловсрол хаа сайгүй байна уу, байна. Гэлээ гээд дэлхий даяар чөлөөт энерги, мөнхийн хөдөлгүүрийн асуудлаар ил далд оролдсоор ирсэн, одоо улам шаргуу оролдох болов. Монголд ч оролддог хүмүүс байна. Саяхан гэхэд нэг инженер орж ирээд уг асуудал шийдтэй тухай ярьж л байна. Хүн төрөлхтөний ээлжит зорилт юу болохыг ойлгох нь боловсрол болжээ гэлтэй. Хүн төрөлхтөний ээлжит зорилтууд тухай бүр эхлээд үлгэр домгийн юм харагдах боловч тухай бүр шийдэгдсээр иржээ. Гэхдээ тусдаа асуудал тул дараа болъё. Бэсүд Ч.Эрдэнэ |
Цөмийн асуудал ба Монгол улс |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

Тархины эсүүдийн ажиллагааг дуурайлган бүтээсэн хиймэл оюуныг танилцуулав 16:55 БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл
|
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 15 /Xinhua/. Эрчим хүчийг хэмнэх зорилгоор тархины нейронуудын үйл »»
|
|
О.Купер - Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу эрэгтэй жүжигчин 16:49 ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны есдүгээр сарын 15 /CNN/. Английн жүжигчин Оуэн Купер “Adolescence” жижиг цуврал »»
|
|
Нийслэлийн хэмжээнд 274 цэгт шахмал түлш борлуулж эхэллээ 16:48 Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний
|
Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс шахмал түлшний борлуулах цэгийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, эхний »»
|
|
Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав 15:52 Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа,
|
Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтран ажилласан хэмээн ял шийтгүүлсэн манай улсын иргэн Б.Ариунаа, »»
|
|
Онц ноцтой гэмт хэргүүдийн шүүх хурал ирэх лхагда гарагт болохтой холбогдуулан шүүхээс тойм гаргажээ 18:49 Тоймыг бүрэн эхээр нь хүргэе.
|
Тоймыг бүрэн эхээр нь хүргэе. »»
|
|
Цаг агаарын аюулт үзэгдлийн мэдээллийг “e-mongolia”-аар хүргэж эхэллээ 18:46 Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын
|
Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын »»
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Т.Тулга дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдана 09:38 Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын
|
Монгол Улсын гавьяат тамирчин, Төмөр-Очирын Тулга “Загреб-2025” насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70 кг-ын »»
|
|
С.Ганбаатар: Дарангуйлагчийн эсрэг үг хэлсэн болохоор намайг АТГ шалгаж байна 08:53 Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
|
Улсын Их хурлын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Шахмал түлшийг ирэх долоо хоногт худалдаална 08:45 Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал
|
Нийслэлийн долоон дүүрэгт ирэх даваа гариг буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас борлуулалтын 400 цэгээр шахмал »»
|
|
Даваа гарагаас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг дулаанаар хангана 21:28 Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг.
|
Жил бүрийн есдүгээр сарын 15-наас нийслэл хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагыг халаалтын сүлжээнд залгадаг. »»
|
|
М.АНХЦЭЦЭГ: Тамирчид хоол зүй, сэтгэл зүйгээ өсвөр насны тамирчин байхаас нь бэлдэх ёстой юм билээ 20:55 Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага
|
Монголын бие бялдар спортын шинжлэх ухааны институтын нээлтийн Хэвлэлийн бага хурал болж байна. Хэвлэлийн бага »»
|
|
Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-д манай хоёр тамирчин хагас шигшээ тулаанд хүч үзнэ 20:48 Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан
|
Их Британи улсын Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаан »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 20:25 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
2025.09.13 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд 11:10 Завхан - Тэлмэн
|
|
|
"Эрхийн сонет" яруу найргийн найдмын түрүүг яруу найрагч Дамбын Одгэрэл хүртлээ 10:20 “Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа.
|
“Эрхин сонет" Зүүн бүсийн яруу найргийн наадам өнөөдөр Чингис хотноо зохион байгуулагдлаа. »»
|
|
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байна 09:47 2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл,
|
2024, 2025 онд хийсэн үнэлгээ, судалгаанууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, хүний нөөцийн бэлтгэл, »»
|
|
Ж.Чинбүрэн: Үр хүүхдүүдээ улаанбурхан болон томуугийн вакцинд нь идэвхтэй хамруулахыг гуйж байна 09:39 Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө.
|
Томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл өглөө. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа 15:37 Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
|
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас “Өнөтэй-Өвөлжье” нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. »»
|
|
Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна 15:32 ✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
|
✅Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан шахмал түлш нөөцлөх зориулалтаар агуулах түрээслэгч сонгон шалгаруулах гэж байгаа тул оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. »»
|
|
Цаасанд дарагдсан бизнесийг эрх чөлөөтэй болгоно 10:25 Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн.
|
Монгол Улсын Засгийн газар бизнесийн эрх чөлөөг хангаж, хууль давсан журам, хүнд суртлыг таслан зогсоох шинэчлэлийг эхлүүлсэн. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Автомашингүй өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 09:42 Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга
|
Энэ жилийн автомашингүй өдөр маргааш буюу /2025.09.13/-ны бямба гарагт болно. “Автомашингүй өдөр-2025” арга »»
|
|
Уул уурхайн салбарын үр өгөөжийг бүс, орон нутгийн хөгжилтэй уялдуулна 09:32 Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн,
|
Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, »»
|
|
Цагдаагийн байгууллагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын тэргүүлэгч Ц.Сайхандэлгэрийг баривчилжээ 09:25 Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын
|
Өмнөговь аймгийн Ханбогд суманд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шалгалтын ажиллагаа явуулан тус сумын »»
|
|
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид АТГ-т шалгагдаж эхэллээ 09:23 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган,
|
2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) 19 дүгээр тогтоол гарган, »»
|
|
Казахстан улс авлигаас хураасан мөнгөөрөө сургууль байгуулж байна 18:50 УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ.
|
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 9-р сарын 4-7-ны өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад албан ёсны айлчлал хийлээ. »»
|
|
Уран сайхны гимнастикийн олон улсын тэмцээнээс Э.Амина мөнгөн медаль хүртлээ 18:45 Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай
|
Өмнөд Солонгосын Гояан хотын “Соно арена”-д зохион байгуулсан “Shine cup-2025” олон улсын тэмцээнээс манай »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо 15:21 Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст
|
Альтернатив рок урсгалаар уран бүтээлээ туурьвидаг Английн алдарт “Radiohead” хамтлаг долоон жил завсарласны эцэст »»
|
|
"Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой 10:08 Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой.
|
Монгол-Төвөдийн урчуудын бүтээл "Хачин ламын хийд"-ийг нэг ч хадаасгүйгээр, модоо углуургадаж хийсэн онцлогтой. »»
|
|
Таксины жолоочтой эхнэрээ хардасны улмаас машинаар мөргөжээ 10:07 Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан.
|
Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити-ийн орчимд энэ сарын 07-ны 04.00 цагт явган зорчигч машинд дайруулсан хэрэг гарсан. »»
|
|
Америкийн хамгийн баян хүнээр И.Маск тодорчээ 09:43 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 10 /Forbes/. “Tesla”, “SpaceX, компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск »»
|
|
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 09:09 Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо
|
Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болголоо »»
|
|
Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ 20:31 Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.
|
Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ. »»
|
|
Гар утсыг нь хулгайлсан этгээд данснаас нь 10 сая төгрөгийн зарлага гаргажээ 20:27 Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг
|
Иргэн ... энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг »»
|
|
Нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй 33 жилийн ял сонслоо 18:35 Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/
|
Харилцаа нь тасарсан нөхрийнхөө хамаатнуудыг мөөгөөр хордуулж хөнөөсөн Австрали эмэгтэй өнөөдөр /2025.09.07/ »»
|
|
Шүүхээс Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргын ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргажээ 18:34 Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав.
|
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцуулав. »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
“Япон-Монголын Сасакава” бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар орон нутгаас шалгарсан эхний 100 оюутан батламжаа гардаж авлаа 16:59 Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
|
Монголын дөрвөн их сургуульд тэтгэлгээр суралцах батламжийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр »»
|
|
“Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо 16:55 Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо.
|
Жилд 120,000 тонн шохой боловсруулах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэр ашиглалтад орлоо. »»
|
|
iPhone 17 ухаалаг гар утасны дөрвөн шинэ хувилбараа танилцууллаа 10:19 Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн
|
Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Америкийн технологийн аварга компани Apple энэ оны хамгийн том бүтээгдэхүүн »»
|
|
Д.Мөнхбаатар: Энэ өвөл агаарын бохирдол 50 хувь буурах судалгаа гарсан 10:11 Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ.
|
Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэнэ. »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд 10:09 Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
|
Засгийн газрын хуралдаан 08:00 цагт эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна »»
|
|
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ сарын 11-нд Богдхан уулыг тахина 10:07 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна.
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг энэ сарын 11-нд зохион байгуулна. »»
|
|
|
Чарли Киркийг буудсан сэжигтнийг баривчилжээ 09:43 АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт
|
АНУ-ын Юта мужийн Орем хотод нэгэн арга хэмжээний үеэр консерватив идэвхтэн Чарли Киркийг хөнөөсөн хэрэгт »»
|
|
Цөмийн цохилт өгөх Dropshot төлөвлөгөө 09:40 АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө .
|
АНУ-ын цөмийн дайнд бэлтгэх Dropshot ажиллагаа нь ЗХУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгөх зорилготой АНУ-ын боловсруулсан төлөвлөгөө . »»
|
|
Инчеон нисэх буудлын ажилчид ажил хаялт зарлахаар төлөвлөжээ 08:47 БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна.
|
БНСУ-ын Инчеон болон бусад гол нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлах талаар төлөвлөж байна. »»
|
|
Балбын Дээд шүүхийн хуучин дарга түр Засгийн газрын тэргүүн болжээ 09:31 Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр
|
Балбын Дээд шүүхийн дарга асан Сушила Карки тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүнээр Засгийн газрыг тэргүүлэхээр »»
|
|
9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 13:07 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 12 /CNN/. АНУ-д есдүгээр сарын 11-ний халдлага болсноос хойш 24 жилийн хугацаа өнгөрч байна. »»
|
|
Бразилын Ерөнхийлөгч асан 27 жил хоригдох ял авчээ 10:21 БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн
|
БРАЗИЛИА, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Бразилын Дээд шүүхээс Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг төрийн »»
|
|
Балбад байдал тогтворжиж эхэллээ 18:30 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 11 /Khabarhub/. Олныг хамарсан үймээн самуунд нэрвэгдсэн Катманду хот дахь »»
|
|
Балбыг “балбаж” буй жензичүүдийн хувьсгал 15:24 Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ.
|
Сүүлийн жилүүдэд Өмнөд Азийн орнуудад байдал тогтворгүйтэн үймээн самуунд автах болж, хамгийн сүүлд гэхэд Непал буюу Балба улсад нийгмийн сүлжээнүүдийг хаасныг эсэргүүцсэн залуучуудын жагсаалын дараа тус улсын ерөнхий сайд огцорлоо. Сүүлийн үеийн мэдээллээр, жагсагчид нийслэл Катманду хот дахь ерөнхийлөгчийн ордон, эрх баригч “Непалын конгресс” намын төв байр, парламентын ба Дээд шүүхийн байрууд, нийслэл Катманду хот дахь Хилтон зочид буудлыг галдан шатаасан байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан 2 мянга гаруй хоригдол шоронгоос оргожээ. »»
|
|
Орбан: Европын холбоо Украины мөргөлдөөнийг ашиглан "Европын Нэгдсэн Улс" байгуулахыг оролдож байна 19:00 Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн
|
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооны удирдлагууд Украины мөргөлдөөнийг ашиглан гишүүн »»
|
|
Балбын хотуудад цэрэг оруулжээ 18:11 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 10 /RIA Novosti/. Балбын арми эмх замбараагүй байдал үүсээд байгаа хотуудад »»
|
|
Францын Ерөнхий сайдыг томилжээ 17:01 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 10 /BBC/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Франсуа Байругийн огцорсон »»
|
|
В.Залужныйгийн заавраар хийн хоолойнуудыг дэлбэлсэн гэж сэжиглэж байна 10:10 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”,
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 9 /DW/. “Андромеда” далбаат завийг ашиглан “Умардын урсгал”, »»
|
|
Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалжээ 07:57 КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын
|
КАТМАНДУ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбад нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцалсан гэж тус улсын »»
|
|
Газа хотоос гарч явахыг оршин суугчдад уриалжээ 20:19 ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж
|
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 9 /AFP/. Израилын цэргүүд Газа хот руу дайралтаа эрчимжүүлж »»
|
|
НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн чуулган өнөөдөр эхэлнэ 11:50 НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ.
|
НҮБ, 2025 оны есдүгээр сарын 9 /TASS/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ 80 дахь удаагийн ээлжит чуулган мягмар гарагт буюу өнөөдөр эхэлнэ. »»
|
|
Хагас сая орчим сиричүүд Туркээс эх орондоо буцжээ 11:31 АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс
|
АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Сүүлийн есөн сарын хугацаанд Сирийн 474 018 иргэн Туркээс »»
|
|
Франц 1 жилийн дотор 2 дахь удаагаа Засгийн Газраа огцрууллаа 08:59 Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны
|
Францын Үндэсний Ассамблей нэг жилийн дотор хоёр дахь удаагаа Засгийн газраа огцрууллаа. Есдүгээр сарын 8-ны »»
|
|
АНУ: Цагаачлалын бус виз олгох журмыг чангатгажээ 14:44 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. АНУ-ын эрх баригчид аялал жуулчлалын B1/B2 зэрэг гадаадын иргэдэд »»
|
|
АНУ-д Өмнөд Солонгосын 300 иргэнийг баривчилжээ 13:52 АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн
|
АНУ-ын Жоржиа муж дахь “Хьюндай”, “LG” зэрэг хамтарсан автомашин үйлдвэрлэлийн цогцолборт “Цагаачлал, гаалийн »»
|
|
“ОПЕК+”-ийн гол гишүүн улсууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ 12:14 БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман
|
БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 8 /DW/. “ОПЕК+” бүлгийн бүрэлдэхүүнд багтдаг газрын тос экспортлогч гол найман »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|