Mobile хувилбар
www.BOLOD.mn
Fact.mn | Miss.mn | Ord.mn | Choibalsan.mn |

Архив ангилал
ДЭЛГҮҮР ХУДАЛДААНЫ ТӨВ
» ДАА ХҮРЭЭ (94573)
» ДҮНЖИНГАРАВ ХТ (78060)
» Гранд плаза (72732)
» Боса (41344)
» БӨМБӨГӨР ХТ (72226)
» Замбала (57772)
» Метромолл (62511)
» Миний дэлгүүр (77908)
» Эвридэй (53678)
» Чансаа гутлын дэлгүүр (78332)
» Хар Хорин зах (61369)
» Хүчит Шонхор ХТ (70674)
» ТОСА ХТ (51295)
» Скай их дэлгүүр (46776)
» Сандэй плаза (64420)
» Нарантуул ОУХТ (73551)
» НАРАН ИХ ДЭЛГҮҮР (61644)
» НОМИН (68499)
» АЗ ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮР (53116)
» Оргил худалдааны төв (57681)
» Next Center (78897)
» E-mart (27214)
» БСБ (35455)
» БАРС ХТ (51174)
» UB MART (58043)
ДҮҮРЭГ ХОРОО
» Баянгол дүүргийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар (16388)
» БАГАНУУР (70397)
» ЧИНГЭЛТЭЙ (57667)
» ХАН УУЛ (67324)
» СҮХБААТАР (58966)
» НАЛАЙХ (60503)
» БАГАХАНГАЙ (50409)
» БАЯНГОЛ (65121)
» БАЯНЗҮРХ (75444)
» СОНГИНОХАЙРХАН (65192)
БАЙГУУЛЛАГА
» ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ (50210)
» ГААЛЬ (73347)
» Барилгын хөгжлийн төв (4003)
» Засгийн газрын авто бааз ТӨҮГ (4397)
» ЗАМЫН ЦАГДАА (83534)
» ИНЕГ-МИАТ (89387)
» ММСУХ- Морин спорт (34564)
» Монголын Дарцын холбоо (49270)
» Монголын Залуучуудын Холбоо (82878)
» Монголын Үндэсний Бөхийн Холбоо (54954)
» МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ (80285)
» МСНЭ (47638)
» МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХОРОО (58896)
» МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО (57832)
» МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ (75455)
» МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО (69648)
» МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО (59384)
» МОНГОЛ УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР (38427)
» МҮЭХ (55490)
» МҮХАҮТ (50225)
» МҮСХНХ (16069)
» МҮОНРТ (59947)
» Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (48464)
» ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ ОУБ (34068)
» ШШГЕГ (53025)
» ШҮҮХ ПРОКУРОР (70936)
» Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (74493)
» ЧИНГИС ХААНЫ ДЭЛХИЙН АКАДЕМИ (44226)
» Чөлөөт Бүс (52146)
» ЦЕГ (85679)
» Цахилгаан тээвэр (49908)
» ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ (58110)
» Цөмийн энергийн газар (52931)
» Хил хамгаалах ерөнхий газар (16984)
» Харилцаа Холбооны зохицуулах хороо (52147)
» ХХЕГ (47443)
» ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ (52608)
» УБЦТС TЭЦ-4, 3 (71668)
» УМБГ (47383)
» Улсын мєрдєн байцаах газар (46942)
» УРЛАГ- УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР (51613)
» УРЛАГ- УДБЭТ (48595)
» Ус сувгийн удирдах газар (16321)
» ТАГНУУЛ (84079)
» ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР (67958)
» ТӨМӨР ЗАМ (93455)
» Тээврийн төлөвлөлтийн хэлтэс (45331)
» Санхүүгийн зохицуулах хороо (16735)
» СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО (55949)
» Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв (29939)
» НИТХ (39597)
» Нийгмийн даатгал (51178)
» Нийслэлийн ЗДТГ (16371)
» Нийслэлийн газрын алба (19842)
» Нийслэлийн агаарын чанарын алба (47248)
» Нийслэлийн статистикийн газар (17250)
» НАББҮХ (44514)
» НҮБ (45384)
» Авлигатай Тэмцэх Газар (76770)
» Авто тээврийн газар (60136)
» ОБЕГ (62884)
» Оюуны өмчийн газар (13678)
» Үндэсний Дата Төв (43470)
» ҮТЕГ (44642)
» ҮНДЭСНИЙ НОМЫН САН (47455)
БАРИЛГА
» Гангар инвест (45481)
» ГАЗАР ХАШАА (74606)
» ГАНДИРС (33130)
» ГАНГАР ИНВЕСТ (50791)
» Барилгын материал (43732)
» БАЯСАХ ТРЕЙД (34079)
» БАРИЛГА-САЙН МЭДЭЭ (51491)
» БАРИЛГА-ҮНЭ ХАНШ (97317)
» БАРИЛГА (86142)
» ЖИГҮҮР ГРАНД (60545)
» ИХ ҮЙЛСИЙН ЭРЭЛД (33361)
» МУУ МЭДЭЭ (64328)
» ЭКО КОНСТРАКШН (56443)
» ШИНЭ БАЙР (72677)
» ЦАСТ ИМПЕКС (48989)
» УЛААНБААТАР ӨРГӨӨ (31702)
» Тахилт өндөр уул (44720)
» АЛТАЙ КОНСТРАКШН (58660)
» АВЗАГА ТРЕЙД (52322)
» Пума констракшн (47436)
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
» БҮТЭЭГДЭХҮҮН-АРХИ (73575)
» СЭЖИГТЭЙ БАРАА (70034)
БАНК САНХҮҮ
» ДААТГАЛ (45445)
» ГОЛОМТ (63069)
» ББСБ (46545)
» БАНК САНХҮҮ (74633)
» БАНК (50798)
» МУУ МЭДЭЭ (54191)
» МОНГОЛ ДААТГАЛ (44548)
» МОНГОЛ БАНК (78864)
» МОНГОЛ ШУУДАН (44809)
» ЭРЭЛ (45200)
» ЧИНГИС ХААН (44404)
» ХЗХ (48525)
» ХХБ (48171)
» ХАДГАЛАМЖ (52644)
» ХАС (49203)
» ХААН (63449)
» ХӨГЖЛИЙН БАНК (67565)
» УЛААНБААТАР БАНК (48288)
» ТРАНС (44655)
» ТӨРИЙН БАНК -ЗООС (64960)
» Тээвэр хөгжлийн банк (45439)
» САЙН МЭДЭЭ (47974)
» НАЙМАН ШАРГА (62985)
» АНОД (55215)
» ПРАЙМ ДААТГАЛ (29616)
» КАПИТРОН (44358)
» КАПИТАЛ (46888)
» ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (45300)
» ҮНЭ ХАНШ (60655)
БААР РЕСТОРАН ЦАЙНЫ ГАЗАР
» Дреам (44709)
» БААР- ДОРГИО (54883)
» Бусад (46557)
» ЗОЧИД БУУДАЛ (58590)
» Жура ресторан (44017)
» МЕТРОПОЛИС (33458)
» ЧАПЛИН РЕСТОРАН (31047)
» Цайны газар- БЭЭЖИН НУГАС (32121)
» Цайны газар- ХААН БУУЗ (32609)
» СТЕЛЛА (39063)
» СТРИНГС КЛУБ (30460)
» СӨҮЛ РЕСТОРАН (43773)
» АМРИТА (31755)
» The Bull (38659)
» RIVER SOUND (39853)
» Loving hut (37856)
» HOLLYWOOD (40038)
» САУН МАССАЖ (52231)
» SS клуб (41379)
ЗӨВЛӨГӨӨ
» БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ (605451)
» ЗУРХАЙ (1195471)
» ЗАР (806833)
» ЗӨВЛӨГӨӨ (1405815)
» ИРГЭНИЙ ЭРХ (53157)
» МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ (69723)
» ХИЧЭЭЛ СУРГАЛТ (81493)
» ХУУЛЬ (771546)
» ХООЛНЫ ЖОР (242303)
» СЕКС ЗӨВЛӨГӨӨ (96171)
» СУРГАМЖ (46299)
» СОНЖОО (118477)
» Сэтгэл зүй (674619)
» РЕКЛАМ БАЙРЛУУЛАХ (31509)
» ПИ АР (64484)
» РЕКЛАМ (56164)
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
» ЛАВЛАХ (51524)
» Дартс (41307)
» ГЭМТ ХЭРЭГ (223476)
» ГАДААД МЭДЭЭ (1540563)
» ВИДЕО МЭДЭЭ (966757)
» БИЗНЕС МЭДЭЭ (682730)
» Их хуралдай (62909)
» МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ (435393)
» МЭДЭЭ АЙМААР (161775)
» МЭДЭЭ ҮНЭ ХАНШ (109241)
» ЦУНАМИ (41227)
» Цөмийн хаягдал (41943)
» ХҮНИЙ ХӨГЖИЛ САН (62663)
» ХҮНС (43411)
» ФАКС МЭДЭЭ (44797)
» ФОТО МЭДЭЭ (1094510)
» УРЛАГ (1261200)
» ТЕХНОЛОГИ (1058182)
» ТВ МЭДЭЭ (56711)
» ТАНИН МЭДЭХҮЙ (79355)
» ТОДРУУЛГА (68583)
» СЕКС (1171933)
» СЭРЭМЖЛҮҮЛЭГ (63214)
» СУДАЛГАА (663171)
» СОНИН ХАЧИН (304468)
» СПОРТ (1266641)
» СКАНДАЛ (59539)
» НИЙТЛЭЛ (216971)
» НОЦТОЙ МЭДЭЭ (412915)
» Өвөр Монголын мэдээ (48383)
» NEWS /Russia/ (47335)
» NEWS /English/ (44367)
» NEWS /China/ (55601)
ЯРИЛЦЛАГА
» БИЗНЕС (1047635)
» УЛС ТӨР (1050603)
» УРЛАГ (1044694)
» СПОРТ (1044483)
» НИЙГЭМ (1045317)
ЯАМ
» ГАДААД ХЭРГИЙН ЯАМ (55326)
» Барилга хот байгуулалтын яам (25153)
» БСШУЯ (78464)
» БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ (57756)
» БОАЖЯ (47109)
» Зам, тээврийн хөгжлийн яам (40869)
» ЯАМ (41903)
» ЭМЯ (62756)
» ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ (41022)
» Цахим хөгжил, харилцаа холбооны яам (4068)
» ХХААХҮЯ (42663)
» ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ (38108)
» Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (45651)
» Соёлын яам (3032)
» САНГИЙН ЯАМ (43092)
» ҮХЯ (29546)
» ХЗДХЯ (38666)
ЭРҮҮЛ МЭНД
» ЙОНСЕЙ эмнэлэг (47868)
» ГЯЛС ТӨВ (36103)
» ГАРЬД МАГНАЙ эмнэлэг (43535)
» МОНОС (47067)
» Мөнх-Үйлстэн (37573)
» ЯТТ 103 (42355)
» ЭМДЕГ (6364)
» ЭМИЙН САН (61931)
» ЭМНЭЛЭГ-АЧТАН (42543)
» ЭМНЭЛЭГ (74055)
» ЭМ БЭЛДМЭЛ (50813)
» ЭХ НЯЛХАС (49944)
» ЭРYYЛ МЭНД (126482)
» ЭРҮҮЛ МЭНД ЗӨВЛӨГӨӨ (153476)
» Шинжлэх ухаан (38669)
» Халдварт Өвчин Судлалын ҮТ (43831)
» ХАВДАР СУДЛАЛ (41432)
» УЛАМЖЛАЛТ АНАГААХ (36227)
» УЛААН ТУУЗ эмнэлэг (44288)
» СЭТГЭШГҮЙ эмнэлэг (39543)
» СОНГОДО эмнэлэг (48198)
» ЁН МЭЛМИЙ эмнэлэг (33518)
ШИНЭ НОМ
» ШИНЭ НОМ (876052)
» НОМ (53562)
Шинэ 8 ангилал
» Ярилцах цаг (6307)
» Энтертаймент (20346)
ШАР МЭДЭЭ
» ШАР МЭДЭЭ (1091306)
ХҮМҮҮС
» Д.Дагвадорж /сумоч/ (69036)
» Д.Сумьяабазар /бөх/ (52250)
» ГАДААД ХҮМҮҮС (75523)
» БОЛОД.М Утга зохиол (63097)
» БОЛОД.М Нийтлэл (57865)
» ИЛТГЭЛҮҮД (51556)
» ИРГЭДИЙН ЗАХИДАЛ (853954)
» ЯРИЛЦЛАГА (1176756)
» Ц.Мянганбаяр (53037)
» ХҮМҮҮС-ТҮҮХ НАМТАР (157926)
» ХҮМҮҮС (1097017)
» ХҮНИЙ АМЬДРАЛ (120117)
» ТӨРИЙН ХУТГУУР (74032)
» Тэр хэн бэ? нэвтрүүлэг (14682)
» СЭЖИГТЭЙ ХҮМҮҮС (112247)
» С.Жавхлан /дуучин/ (56633)
» ОДДЫН АМЬДРАЛ (1100355)
УЛС ТӨРЧ
» Лу.Болд (46626)
» Л.Гантөмөр /АН/ (45094)
» Л.Гансүх АН (44222)
» Л.Гүндалай АН (47347)
» Д.Лүндээжанцан /МАН/ (43128)
» Д.Дондог (39043)
» Д.Дорлигжав /АН/ (45519)
» Д.Дамба-Очир (43129)
» Д.Дэмбэрэл /МАН/ (47539)
» Д.Ганхуяг (44477)
» Д.Балдан-Очир (43395)
» Д.Батбаяр /АН/ сумоч (55576)
» Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ (42991)
» Д.Зоригт /МАН/ (51662)
» Д.Зоригт /АН/ (40346)
» Д.Загджав МАН (43999)
» Д.Идэвхтэн /МАН/ (41165)
» Д.Энхбат /Ногоон нам/ (50737)
» Д.Эрдэнэ-Бат /АН/ (41842)
» Д.Хаянхярваа (43924)
» Д.Тэрбишдагва (47094)
» Д.Нямхүү (42295)
» Д.Амарбаясгалан /МАН/ (38306)
» Д.Арвин (46607)
» Д.Одбаяр /МАН/ (43738)
» Д.Одхүү АН (43076)
» Д.Очирбат (43546)
» Д.Оюунхорол /МАН/ (44870)
» Г.Батхүү АН (50262)
» Г.БАЯРСАЙХАН (47269)
» Г.Занданшатар /МАН/ (46191)
» Г.Мөнхбаяр (45352)
» Г.Шийлэгдамба МАН (42386)
» Г.Уянга (47670)
» Бадмаанямбуу. Бат-Эрдэнэ /МАН/ (63726)
» Баабар (44641)
» Батж.Батбаяр /АН/ (46792)
» Б.Баттулга (38228)
» Б.Жаргалсайхан /БНН/ (56317)
» Б.Чойжилсүрэн (51299)
» Б.Наранхүү АН (40298)
» Б.Нямтайшир (42968)
» З.Энхболд (49615)
» З.Алтай (45025)
» Ж.Батзандан (44924)
» Ж.Батсуурь (44865)
» Ж.Бат-Эрдэнэ (43803)
» Ж.Мөнхбат /МАН/ (44377)
» Ж.Энхбаяр (46590)
» Ж.Цолмон /ЭМЯ/ (46797)
» Ж.Сүхбаатар /МАН/ (41826)
» М.Зоригт / ИЗН/ (46406)
» М.Энхболд МАН (48285)
» М.Энхсайхан (48746)
» М.Сономпил (38082)
» Я.Батсуурь (40586)
» Э.Батүүл (69446)
» Э.Мөнх-Очир (42273)
» Ш.Сайхансамбуу (53009)
» Ч.Хүрэлбаатар (44303)
» Ч.Улаан (47427)
» Ч.Сайханбилэг (49421)
» Ц.Даваасүрэн (45585)
» Ц.Дашдорж (41989)
» Ц.Батбаяр /МАН/ (47883)
» Ц.БАЯРСАЙХАН (41770)
» Ц.Жанлав МАН Дорнод (31904)
» Ц.Мөнх-Оргил /МАН/ (47100)
» Ц.Элбэгдорж АН (71865)
» Ц.Шинэбаяр (47545)
» Ц.Шаравдорж /МАН/ (43168)
» Ц.Цэнгэл (43810)
» Ц.Сэдванчиг (41168)
» Ц.Нямдорж МАН (55786)
» Ц. Оюунгэрэл (50338)
» Х.Болорчулуун (39922)
» Х.Бадамсүрэн (40206)
» Х.Баттулга АН (54938)
» Х.БАДАМСҮРЭН (40112)
» Х.Жекей (41288)
» Х.Тэмүүжин /АН/ (72072)
» Х.Наранхүү (41913)
» УЛС ТӨРЧ (68804)
» У.Барсболд /МАН/ (39354)
» У.Хүрэлсүх МАН (49826)
» Т.Ганди (50668)
» Т.Бадамжунай /МАН/ (46760)
» Т.Энхтайван (37963)
» Сү.Батболд (47934)
» Су.Батболд МАН (44654)
» С.Ламбаа /АН/ (44110)
» С.Дэмбэрэл /ТАНХИМ/ (44463)
» С.Ганбаатар (45158)
» С.Баяр МАН (59688)
» С.БАЯРЦОГТ /АН/ (56786)
» С.Бямбацогт (46924)
» С.Эрдэнэ АН (49921)
» С.Оюун (48271)
» Р.Гончигдорж (50578)
» Р.Содхүү (44753)
» Р.Раш (44450)
» Р.Амаржаргал /АН/ (49651)
» Н.Ганбямба (44108)
» Н.Болормаа (45974)
» Н.Батбаяр /АН/ фортуна (55775)
» Н.Баяртсайхан (40111)
» Н.Энхбаяр (77478)
» Н.ЭНХБОЛД (45850)
» Н.Удвал МАХН (44981)
» Н.Номтойбаяр МАН (55949)
» Н.Алтанхуяг АН (54898)
» А.Мөнхбат МЗХ (38924)
» А.Тлейхан (39439)
» Ё.ОТГОНБАЯР (51545)
» О.Магнай (43540)
» О.Чулуунбилэг /АН/ (36029)
» О.Чулуунбат (44247)
» П.Алтангэрэл АН (44027)
» Ө.Энхтүвшин МАН (43632)
» Ч.Ганхуяг (45835)
УЛС ТӨР
» ЕРӨНХИЙЛӨГЧ (74968)
» ЕРӨНХИЙ САЙД (69747)
» Гал үндэстэн (43436)
» БХЯ Цэрэг (40758)
» ЗАСГИЙН ГАЗАР (78713)
» ЗАСАГ ДАРГА (40467)
» ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨН (48728)
» МАХН /new/ (45011)
» МҮАН нам (37255)
» ЭЛЧИН (41540)
» УЛС ТӨР (1376994)
» УИХ-дарга (57222)
» УИХ (66348)
» Төлбөртэй (22466)
» Тєрийн ордон (43259)
» Нам- Монголын консерватив нам (26767)
» НАМЗХ /МАСЗХ/ (40721)
» НАМОХ /МАСОХ/ (37702)
» НАМ-ИРГЭНИЙ ЗОРИГ (41537)
» НАМ-НН (37651)
» НАМ- АРДЧИЛСАН НАМ (86392)
» НАМ - МАН (62766)
» НАМ (76293)
» ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭС (40701)
» Өргөдлийн байнгын хороо (20112)
УУЛ УУРХАЙ
» ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР (43656)
» ДОРНОТ УРАНЫ ОРД (40708)
» ГАШУУН СУХАЙТ (39450)
» ГАЦУУРТ ХХК (47991)
» БАГАНУУР УУРХАЙ (47318)
» БАГАНУУР (40694)
» БОРОО ГОУЛД (48794)
» БОРОО ОРД (39340)
» БҮРЭН ХААН ОРД (29403)
» МАРДАЙ (45402)
» МАК /МОНГОЛ АЛТ/ (50123)
» МОНГОЛРОСЦВЕТМЕТ (42860)
» МОНГОЛ ГАЗАР (39464)
» МОНГОЛ 999 (38435)
» ЭМЭЭЛТ МАЙНЗ (31475)
» Энержи ресурс (44002)
» ЭРДЭНЭТ (71343)
» ЭРДЭНЭС МЖЛ (39651)
» ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ (66115)
» ШИВЭЭ ОВОО ОРД (49065)
» Чалко (36208)
» ЦАЙРТ МИНЕРАЛ (30503)
» ЦАГААН СУВАРГА (41932)
» ХАН РЕСОРСЕЗ Инк (38779)
» ХӨШӨӨТИЙН УУРХАЙ (120070)
» УУЛ УУРХАЙ (99373)
» УРАН (42932)
» Тавантолгой Түлш ХХК (21404)
» Тавантолгой төмөр зам (15767)
» ТАВАНТОЛГОЙ (77075)
» ТӨМӨРТЭЙН ОВОО (42352)
» ТӨМӨРТЭЙН ОРД (44157)
» РИО ТИНТО (47643)
» НИНЖА (42369)
» Нийтлэлч Болормаа (22955)
» НАРИЙН СУХАЙТ (39355)
» АЙВЕНХОУ МАЙНЗ (39115)
» АЛТАНДОРНОД МОНГОЛ (57471)
» АДУУНЧУЛУУН ХК (39046)
» АЖНАЙ (44838)
» АШИГТ МАЛТМАЛ (44209)
» Арева “Кожеговь” (35902)
» ОЛОН ОВООТ (46609)
» ОЮУТОЛГОЙ (113976)
» ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ (60087)
» ПОЛО РЕСОУРСЕС (29294)
УРАН ЗОХИОЛ
» ДУУНЫ ҮГ (82319)
» ЗҮЙР ЦЭЦЭН ҮГ (72181)
» ШИНЭ ДУУ (70022)
» ШҮЛЭГ (157879)
» ХАЙРЫН ЗАХИДАЛ (48592)
» ХYYХДИЙН ЗОХИОЛ (51910)
» УТГА ЗОХИОЛ (59349)
» ТЭМДЭГЛЭЛ (60477)
» ТҮҮХ (77301)
» АФОРИЗМ (102875)
» АРДЫН УРАН ЗОХИОЛ (51834)
» ОНИГОО (943701)
» ОНЬСОГО (57659)
» ӨГҮҮЛЛЭГ (1113134)
СОНГУУЛЬ
» СОНГУУЛЬ (88671)
НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ
» БАЙГАЛ ОРЧИН (102899)
» БАЯР НААДАМ (99697)
» ЭДИЙН ЗАСАГ-ДЭЛХИЙ (60325)
» ЭДИЙН ЗАСАГ (1250902)
» ШИНЖЛЭХ УХААН (53969)
» ШАШИН (1109688)
» ХУВЬЦАА (47080)
» УЛААНБААТАР ХОТ (128824)
» ТАТВАР (44610)
» НИЙГЭМ (1182704)
» ОЮУТАН (59161)
» ОРОН НУТАГ (81632)
АЙМАГ
» Дорноговь (55650)
» ДУНДГОВЬ (68106)
» ДАРХАН УУЛ (83528)
» ДОРНОД (71794)
» Говьсүмбэр (49241)
» ГОВЬ-АЛТАЙ (75930)
» Баян-Өлгий (61326)
» БУЛГАН (60017)
» БАЯНХОНГОР (72552)
» ЗАВХАН (62458)
» ЭРДЭНЭТ (50879)
» ХЭНТИЙ ӨНДӨРХААН (76765)
» ХОВД (66319)
» ХӨВСГӨЛ (81329)
» Увс (75683)
» ТӨВ (49123)
» СЭЛЭНГЭ (65157)
» АРХАНГАЙ (54580)
» ОРХОН (54222)
» ӨМНӨГОВЬ (71330)
» Өвөрхангай (62713)
» СҮХБААТАР (61518)
АГЕНТЛАГ
» Мал эмнэлгийн ерөнхий газар (3924)
КОМПАНИ
» Дацан трейд (44485)
» ДЭВШИЛ (29596)
» ДАШВААНЖИЛ (46264)
» ДОНШИН (42438)
» ГОВЬ (46109)
» ГОЁО (31901)
» Витафит (44651)
» Витсамо Фрутт Жүүс ХХК (50476)
» Вагнер Ази (49049)
» ВОЯАЖ (31743)
» БИШРЭЛТ (42406)
» БИТ ХЭВЛЭХ (28536)
» Боорчи (49419)
» БУЯН ХОЛДИНГ (34066)
» БАМБУУШ (29874)
» БYТЭЭГДЭХYYН-КОКА КОЛА (30679)
» Бөхбат (46101)
» БӨXӨГ (28844)
» Зиг Заг (29869)
» ЖЕМ (48667)
» ЖИ МОБАЙЛ (56672)
» Жигүүр гранд (61934)
» ЖУУЛЧИН (29610)
» ЖАСТ ОЙЛ ШТС (52115)
» ИММО ТРЕЙД ХХ (41952)
» Имарт (14822)
» Изинис Эйрвэйс (48997)
» Их-Өвөр (54421)
» МИГ даатгал (43693)
» Монгол газар (55082)
» Монгол Шилтгээн ХК (46967)
» Монгол тамхи СО ХХК (53085)
» Мон-ад (43907)
» Мон Эн Ко (63935)
» Макс групп (55392)
» МЦХ, МОНГОЛ ШУУДАН (45443)
» МАХ ИМПЕКС (52626)
» МАК (62452)
» МОБИКОМ (75420)
» МОНДАВС ХХК (35126)
» МОНГОЛ МАХ ЭКСПО (32223)
» МОНФРЭШ (50275)
» МОНСУДАР (29035)
» МОНРОУД (41864)
» МОННИС (48401)
» МОН УРАН (60109)
» Мөнхийн үсэг (43126)
» ЮНИТЕЛ (66184)
» ЭДМОН (31624)
» ЭРЭЛ ХХК (44896)
» ШУНХЛАЙ ШТС (49511)
» Хамо (40236)
» Хаан хүнс хк (47070)
» ХОС ГАРЬД ХХК (32729)
» Хүннү-Эйр (45943)
» УЛУСНЭТ (29179)
» УЛААНБААТАР ПРИНТ (30967)
» УРЛАХ ЭРДЭМ ХЭВЛЭХ (30912)
» ТЭСО (13798)
» ТАЛХ ЧИХЭР (54198)
» ТАВАН БОГД (43529)
» Тэнгэр даатгал (41826)
» Тэнүүн-Огоо (43387)
» СББ (44480)
» Синчи-Ойл (57842)
» Саун- ТҮНДЭМҮН (35236)
» СЭЖИГТЭЙ БАЙГУУЛЛАГА (68729)
» СОДМОНГОЛ ШТС (59984)
» СОЁМБО ХЭВЛЭХ (32051)
» СКАЙТЕЛ (47897)
» СҮҮ ХК (54625)
» НОМИН ХОЛДИНГ (52467)
» АЛЕЙСК ИМПЕКС- Алейка гурил (34494)
» АЛТАЙ КАШМЕР (35188)
» АЛТАН ТАРИА (53565)
» АДМОН (30308)
» Алко групп (42917)
» Алтай Констракшн (43915)
» Алтай хүдэр (44530)
» АЭРОМОНГОЛИА ХХК (45274)
» АТАР ӨРГӨӨ (53633)
» АСА групп (42449)
» АПУ (57758)
» ОБ КАПИТАЛ (29786)
» ПЕТРОВИС НИК ШТС- (68091)
» КОМПАНИУД (51898)
» UFC (60204)
» Prophecy resource (50933)
» ӨГӨӨЖ (44549)
» Ospring (29486)
» MАГНАЙ ТРЕЙД ШТС (52783)
» MILL HOUSE-АТАР ГУРИЛ (38243)
» MCS (72272)
BOLOD STUDIO
» Иргэний үг (3685)
» МАНАЙД ИРЭЭРЭЙ НЭВТРҮҮЛЭГ (6400)
» Хүүхдийн ертөнц (8352)
» Фото сурвалжлага (3850)
» Таны мэдлэгт | Animation (4426)
» Нийгмийн төрх - Хуулийн зөвлөгөө (4352)
» Нийгмийн төрх (4159)
» Асуудлыг тодруулъя (6794)
» Онцлох хүмүүс (4105)
» Оточ - Эмчийн зөвлөгөө подкаст (3465)
» Контентууд (5179)
» Petrichor /Гэгээлэг нийгмийн үнэр/ (6272)
» LIVE (8624)
» Expert podcast (3346)
» Bolod Studio | Ярилцлага (7243)
» Bolod Studio | Реклам (7186)
» Bolod Studio | Онцлох нийтлэл (4161)
» Bolod News (12407)
» 7 хоногийн тойм (13510)
» "Тэр хэн бэ?" ярилцлагын нэвтрүүлэг (7093)
» "Нутаг нэг" подкаст (6220)
   
“ҮЙСЭН ДЭВТЭР”-ИЙН ТУХАЙ ХИЙГЭЭД ТУХАЙ БУС

“ҮЙСЭН ДЭВТЭР”-ИЙН ТУХАЙ ХИЙГЭЭД ТУХАЙ БУС
2012-03-10

Лувсандамбын Дашням

Гурван мөрт шүлгийн номоо “Үйсэн дэвтэр” хэмээн нэрлэвэй. Миний нүдэнд харагдаж “зовоохоос” гадна бусдын өмнө ч хэвтэж “түвэг тарьдаг” байгаасай гэж хүсэмжилдэг дэвтрүүдийн мань нэг энэ л дээ.

Устай, хустай нутгийн хүн болохоор ийм нэр хүртээсэн ч юм биш. Бас “Алтан ордоны үйсэн дээрхи бичиг” мэтсийг дууриасан гэвэл бүр ч үгүй. Гэхдээ л огт юу ч бодолгүйгээр ийн нэрлэсэн гэвэл худал болно.

Монгол хэлд үйс гэдэг нэр үг байхаас гадна үйх гэдэг үйл үг бий. Миний ном эрхбиш ямар нэгэн “үйлийн үр” юм болохоор “үйх” гэдэг үгтэй “хүйсэн” холбоотой болов уу гэж сэтгэнэ.

Цай үйх хийгээд гол мөрөнд үйж үхэх тухайд яривал бүгд ойлгоно. Нэг нь эхлэл, нөгөө нь төгсгөлийн тухай үгүүлж буй юм. Цайгаа үйх нь – эхлэл, үйж үхэх нь – төгсгөл. Нэгэнт л эхлэл, төгсгөл байгаа болохоор оршихуйн тухай, цаашилбал орчихуйн тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр миний ном ч бас өөрийн хувь заяагаар оршиж, ертөнцийн их хуулиар орчих учиртай болно.

Нэмж хэлэхэд, хаа нэг газар 1001 шөнө үлгэр зохиогоод яриад байж болсон юм чинь хэн нэг хүн 1001 гурван мөрт хэлхээд “амьтан хүн үймүүлээд” байж яагаад болдоггүй юм бэ? гэдэг “эсэргүү” бодол ч мөн энэ номыг бүтээхэд тус болсон байж мэднэ. Номынхоо тухай болон бас бус тавхан үг хэлье.

I.

Манайхан “улаан дээлтэй л бол манай авгай” гэдэг шиг гурван мөр л “өрчихвөл” хайку бүтээлээ гэдэг болсон шиг байна.

Хайку гэдэг Японы л соёл л доо. Түүнийг дууриана уу гэхээс яг япон хайку  бүтээж чадахгүй. Олон “шид” бүрдэж байж жинхэнэ япон хайку бүтнэ.

Япон ахуй, япон сэтгэлгээний гүнд орж таниагүй, японы дуу, хөгжим, уран зургийг гүйцэд ойлгоогүй, тэгээд хамгийн гол нь ханз үсгийн гүн ухааныг ухаараагүй хүн бол хайкуг ойлгох, тэр тусмаа бүтээхэд хэцүү.

Хайку бол нарийндаа унших, омойтох, “бадруулахад” зориулсан шүлэг биш. Бодож болгоох, бясалгахад зориулсан шүлэг. Япончуудын урт удаан хугацаанд боловсруулж, үнэн хэрэгтээ тодорхой нэг загварт “царцаасан” бүтээл ч гэж хэлж болно. Хэдийгээр тэрхүү “царцмал” байдал нь цагийн эрхээр өөрчлөгдөж байгаа ч үет шүлгийн төрх, өөрийнчилсөн “хууль”-ийг нь эдүгээ болтол хэн ч эвдээгүй л байгаа “хатуу самар”. Тэгэхээр тодорхой ухаарлаар бүтээн цогцлоож, тодорхой зарчмаар хэвшүүлж, тогтношуулсан зүйлийг хэн нэгэн өөрийн “сайн санаагаар” эвдэнэ гэдэг ноцтой ажил.

Нөгөөтэйгүүр, хэдий ав адилхан байлаа ч нэг юмыг нөгөө юмны нэрээр нэрлэж, тэр тусмаа “алдаршуулж, мандуулж” болохгүй нь ойлгомжтой. Тэр бол зүйн дотор багтдаг “эд” биш. Тоймчлон хэлбэл, хайку шүлэг “чимээний чимээгүйг” юмуу “чимээгүйн чимээг” сонсох, ухаалах урлагийг бүтээдгээрээ гайхамшигтай бөгөөд чухамхүү тэр чанар, “дотоод ухаан” нь хайку-г өөрийн болгон идээшүүлэх, өөрийн “хайку” бүтээх дур хүслийг оргилуулж, тийш даллан дууддаг гэж хэлж болно.

II.

Хайку буюу хокку нь (эхлэл шүлэг гэсэн утгатай) Дэнтосси (яруу найргийн уламжлал) найргийн үндэсний хэлбэр юм. XV зууны үед гурван мөрт рэнга нэрт хошин шүлгийн эхлэл маягаар үүссэн түүхтэй. Уг шаг нь бол танка шүлгийн хагас бадаг гэдэг. Гэвч бие даасан төрөл болж хөгжсөн түүхэн замналтай.

XVII зууны үед Мацуо Башё  хайку шүлгийн эхлэлийг тавьж, энэ төрлийн шүлгийн хэлбэрдлийн болоод гоозүйн зарчмыг боловсруулахад Танигути Бусон томоохон хувь нэмэр оруулж, Бобаяси Исса сэдвийн ардчилалд манлайлагч болсон гэж дурьддаг. Хайку шүлгийн хэд хэдэн дэг сургууль байсан боловч XIX зууны сүүлч үеэр энэ шүлгийн хөгжилд Масаока Сико томоохон түлхэц өгсөн гэж үздэг байна. Чухамхүү түүний үед л хайку шүлэгт “бодот төрхийн зураглал” гэгч уранзургийн зарчим орж ирсэн гэдэг юм билээ.

Хайку шүлэгт хүн, байгаль хоёрын мөнхийн харилцаа, холбооны тухай л гол нь үгүүлдэг. Рифм буюу зохицолдлого (хэмнэлт хэмжээ) байхгүй. Утгын гүн, оюуны багтаамжийг эрхэмлэдэг бөгөөд тийм ч учраас хайку шүлэг бүр өөрийн тайлбарыг шаарддаг байна.

Ойлгохуйяа бэрх, тиймээс хүн хүн өөрийнхөөрөө “буулгадаг”, тал тал тийш нь чангааж, “миний зөв” хэмээн “саймшрах” нөхцөл үүддэг нь ер нь аливаа санаа гүн яруу найргийн онцлог байдаг.

Хайку шүлгийн хамгийн цуут төлөөлөгч нь XVII зууны үеийн Японы аугаа шүлэгч Мацуо Башё яахын аргагүй мөн.

Башёгийн шүлгүүдээс хүн бүхний мэддэг нь “Эртний цөөрөмд мэлхий үсрэн оров. Чимээ сонсдов” Үгчлэн буулгавал ийм үгтэй хайку байдаг. Энэ шүлгийг уншингуутаа “За юугы нь нэг их шагшраад байгаа юм бол? Байдаг л нэг явдал биз дээ. Ер нь тэгээд энэ чинь шүлэг мөн юм уу?” гэж асуумаар.

Гэтэл Башё нэгэн гайхамшигт агшныг “зогсоож” чадсанд хамаг учир оршдог юмсанж. Чив чимээгүй, нам гүм байтал гэнэтхэн нэгэн үл мэдэгхэн чимээ сонсдон, тэр нь өмнөх байдлыг огт өөр болгож буйг анзаарч чадна гэдэг гайхамшигтай тохиолдол гэнэ. “Аугаа их агшин та азнаж хайрла!” гэдэг Гётегийн үгийг эрхгүй бодогдуулж буй хэрэг юм байна л даа.

Мэлхий  үсрэн орсон тэр цөөрөм чухам ямар цөөрөм бэ? гэдгийг бодож олох нь Башё-д юу юунаас чухал бөгөөд хэцүү байж. Шавь нарынх нь ам уралдуулан хэлсэн нэг ч тодотгол түүнд таалагдсангүй. Харин өөрөө “эртний” гэдэг тодотголыг оноон олмогцоо л сая санаа амарч, уран бүтээлийн таацал, баясал эдэлжээ гэж судлаачид бичсэн нь бий.

Эртний гэдэг үг цөөрмийг урт настай болгож байгаагаас гадна түүнд мэлхий үсрэн орж буй тэр үйлдэл, түүний чимээг олж сонсож буй агшин ч мөн л “аль хэзээний үзэгдэл”, түмэн түмэн үе дамжсан явдал болж байгаа юм байна. Бүх юмны нас, цаг хугацааг уртасгаж байгаагаараа тэр тодотгол Башёгийн сэтгэлд нийцэж л дээ. Түүнээс гадна тэр мөнхийн агшиныг Башё, түүний шавь нар төдийгүй, түмэн түмэн үеийн хүн “тогтоон” мэдэрч, “агшинаар таацах” учиртай  юмсанж. Агшин нь түүхэн урт удаан хугацаа, мэдрэмж, таацал агаад таашаал нь мянга мянган хүнийх болж байгаа хэрэг юм байна.Түүгээрээ гайхамшигтай. Тэгээд ч тэр бол агшин биш “хөдөлгөөн”, хүн байгалийн мөнхийн харьцааны тухай үгүүлэмж болж байна. Гуравхан мөр шүлэг орчлонт ертөнцийн “оршихуйг” үгүүлж буй нь тэр гэнэ. Агшин хоромын цаана гарч хорвоо ертөнцийг “тэврэнэ” гэдэг тэр юмсанжээ.

Башёгийн хайку-г хамгийн анх монгол хэлд хэн буулгасныг би мэдэхгүй. Бодвол Явуугийн орчуулга анхных нь ч байж магадгүй. Тэр

Фуку икэ я

Карадзу тобикому

Мидзу-но ото

гэж криллээр буулгаад (бодвол орос эхийг дагасан байх!)

Хуучин цөөрөм уруу

Хөөрхий мэлхий дэвхрэхэд

Усны чимээ гарав

гэж орчуулсан байдаг. Уг нь эртний гэдэг үг цаг хугацааг туулан гарсныг, хуучин гэдэг нь цаг хугацаанд өртсөнийг л илэрхийлдэг л дээ. Явуу “хуучин” гэдэг үг сонгосон хийгээд мэлхийг хөөрхийлсөн нь бодвол тэр хүнийхээр учир утгатай л байсан байж таарна.

Хайку шүлгийн хамгийн үнэ цэнэт зүйлсийн нэг нь түүний хэмжээ. Гол онцлог нь ч байх. Эхний болоод гурав дахь мөрд 5 үе, дундах буюу хоёрдахь мөрд 7 үе байна.

Дээр иш татаад байгаа “Эртний цөөрөмд мэлхий үсрэн орж чимээ үүдсэн” тухай шүлгийн “5-7-5” гэдэг үет зохиомж нь криллээр үсэгчлэн хадаалан буулгахад ч хадгалагдаж байгаа нь ажиглагдаж байна.

Ийм хатуу “хууль”-аас нь болоод хайкуг арван долоон үет шүлэг (5+7+5) гэх нь ч бий.

Хайкугийн энэхүү 17 үетээр зохиомжилдог тогтсон загварыг нь эвдэн, дорнын бичгээс нь салгачихвал үнэн хэрэгтээ хайку хайку биш болно.  Тийм тогтсон хэмжээстэй үет шүлэг болохоос гадна бичлэг нь давхар утга илэрхийлдэг “гүн ухаантай” дүрс бичгээр “үйлдэгддэг”-ээрээ хайку өвөрмөц бүтээл.

Ажиглахад, япон хайку шүлгийн бичлэгт олон олон китагана харагддаг. (Ялангуяа эртнийхэд нь) Китагана гэдэг нь ханз буюу хятад үсэг юм. Жишээ нь: ханз үсгээр бичсэн эртний гэдэг үгийн “харагдах” дүрс нь арван хөгшин ам гэсэн утгатай болох бөгөөд цөөрөм гэдэг нь гурван дусал, дахиад гурван дусал, шороо, түүнийг анзаарч гэсэн шиг санааг илтгэх учир аяндаа “аа, энэ чинь олон олон хүн, олон олон үед ам дуугарсан “зүйл”-ийн тухай ярьж байна” гэх юмуу, асар олон дусал хуримтлагдсан шороо, танин мэдэхүй үүнд оршиж байгаа юм байна шүү гэдэг ойлголт, ухаарлын “төрх-дүр” нүднээ тодорч, тэр нь мэдрэмж бодролд нөлөөлөх учир үүснэ.

Иймэрхүү ухаарлын “чимэг” нь хайку шүлгийн “донж”, сэтгэлгээний “дотоод мөн”-ийг тодотгодог учир түүнийг нь анзаарахгүй байж болохгүй.

Дашрамд үгүүлэхэд, зарим судлаач Юань улсын нэрийн ханзыг тайлбал: далай их улс гэхээс гадна хөх хэмээх утга агуулсан байдаг гэдэг. Дүрс үсгийн “нодог” тиймэрхүү л”юманд хүргэдэг” учир түүнийг давхар харах учиртай. Илэрхийллийнх нь гүн ухаан нь ч түүнд оршдог бололтой юм билээ.

Манай өвгөд өтгөс “мал нүдлүүлэх”, “нутаг усаа нүдлүүлэх”, “үсэг нүдлүүлэх” гэх мэтийн үг хэлдэг нь хэрэгтээ Масаока Сикогийн шинэчлэлийн төвшинд сэтгэн, “бодот төрхийн зураглал” гэгчийн тухайд ярьж буй явдал юм. Энэ бол бичиг үүсэхээс аль өмнийн, магадгүй аль “бица” үүсэх үеийн ч ухаарал байж мэднэ.

Ер нь бол дүрсийн “цаадна байгаа” утга агуулгыг тайлж, үзэгдэхүйн чинад дахь танин мэдэхүйг нээнэ гэдэг аугаа зүйл.

III.

Японд “Хайку шүлгийн нийгэмлэг” гэж бий. Тийш дэлхийн өнцөг булан бүрээс хайку шүлгийн их урсгал цугтадаг бөгөөд түүнийг нь сэтгүүлдээ цомирлог болгон нийтлэдэг, нийтлэхдээ аль хэлээр бичсэн байна түүгээр нь нийтлэдэг уламжлалтай юм билээ. Р.Цэцэнцогт зэрэг манай өмнөд ахан дүүсийн шүлэг ч тэнд мөн мэр сэр үзэгддэг юм билээ. Энэ сэтгүүлд нийтлэгдсэн болон энд тэнд тааралдаж байгаа хайку болон хайку төсөөт зохиолуудыг харахад, ер нь эдүгээ тийм төрхийн шүлэг дэлхий дахиных болжээ гэж бодмоор. Япончууд ер нь өөрийн соёлоо дэлхийн болгохын төлөө их юм хийдэг, болгож ч чаддаг улс л даа.

Бидний хувьд, хэрэгтээ оросоор л дамжуулж япон соёлтой танилцдаг байсан. Одоо харин японоос багахан ялгагддаг монгол хүн олон болох нь шиг байна. Монгол хайку ч өөр болох биз.

Би дэлхийд хайку яаж хөгжиж байгаа талаар сүрхий сайхан үг хэлж чадахгүй. Жишээ нь,  Оросын яруу найрагчдыг овоо мэддэг хэр нь хайку бичдэгийг нь үнэнээ хэлэхэд огт мэдэхгүй. Орчуулгын хайкуг бол харин жаахан гадарлана. Оросууд хайку-ийн хэлбэрийг хадгалах, хадгалахгүй янз янзаар л буулгадаг. Анзаарахад, хадгалсан нь дийлэнх биш. Жишээ нь Иссагийн нэг хайку-г оросууд

Чужих меж нами нет!

бидний дунд харь нэгэн үгүй!

Мы все друг другу братья

бид бие биендээ ахан дүүс

Под вишнями в цвету

цэцэгт интоорын дор

гэж орчуулсан байна. Бас л шүлэг мөн ч юм шиг, биш ч юм шиг гэмээр.

Харин Бусоны

Поет соловей!

гургалдай дуулж байна!

Как он раскрыл широко

тэр ямар том ангайгаа вэ

Маленький клюв

жижигхээн хошуугаа

гэдэг шүлэг,

Кикакугийн

Все его ненавидят

бүгд л түүнийг үзэн ядацгаана

А он живет да живет,

гэтэл тэр амьдраад л байна, амьдраад л байна

Словно зимняя муха

яг л өвлийн ялаа шиг

гэдэг шүлгүүд хэдийгээр оросоор хэлж байгаа ч хайкугийн үнэртэй л дээ.

Европ дахинд хайку шүлгийн хэлбэрийг чухалчлах биш, утга илэрхийлэл, дотоод донж, агуулгыг нь илүү эрхэмлэдэг бололтой. Японы яруу найрагч Иссагийн “Хувирсан газар” (Transformed land) гэдэг шүлгийг Австралийн яруу найрагч Харолд Стеварт хоёр мөр болгон орчуулсныг энд жишээ татая. Тэрбээр Иссагийн шүлгийг

In these degenerate latter days, I state

Astounded cherry  - blossoms everywhere

гэж орчуулжээ. Үүнийг

Орчин цагийн үзэшгүй муухайн дунд, энд тэндгүй

Олон олон интоор цэцэглэснийг гайхширмуу би

гэж монголчилж болмоор санагдаж байна.

Ийнхүү хайкуг дэлхий дахинаараа л орчуулж, бичиж байна. Санааны гүн, утгын багтаамжийг нь гол болгон анхаарч байгаа бололтой. Гэхдээ хүн, байгальтай холбоотой ерөнхий сэдэв нь дийлэнх тохиолдолд хадгалагдаж л байх шиг байгаа юм. Хүн, байгалиас огт өөр сэдвээр ч бичиж л байна. Ер нь бол хайку дэлхий дахиных болсон. Японы соёл дэлхийн соёлд “өөрийгөө таниулж, үгээ хэлсэн”.

IV.

Манайд хайку шүлэг хэзээ “нүүж ирсэн”-ийг лавтайяа хэлэхэд амаргүй. Юу гэвэл: монголчуудын дотроос япон соёлтой биеэр танилцаж, тэр соёлын дотгоодод нь нэвтэрсэн, түүнийг таниулж  мэдүүлэхийг хичээж асан нэгэн үеийнхний тухай, тэдний бүтээл туурвилын тухай үүх түүх ярьдаг боловч нэгд, тэдний оюуны амьдралаас бид ихэд холдсон, хоёрд гэвэл бидэнд япончууд урт удаан хугацаанд “дайсан” байсан болохоор тухайн цагтаа ямар оролдлого байсан, тэр оролдлого юунд хүргэж асныг хэлж ярихад хэцүү.

Харин ХХ зууны эхэн үеэс орос соёлтой андалж, тэр явцдаа цааш 20-30 жил болсны дараа Оросоор дамжуулан хайкутай танилцсан гэвэл үнэнд ойртоно.

Миний мэдэхийн Монголд хайкуг “нүүлгэж ирэх” оролдлого бий болсноос хойш лавтайяа хагас зуун жил өнгөрч байна.

Хайку шүлэгтэй танилцахад Горькийнхон их үүрэг гүйцэтгэсэн. Түүчээ нь Бэгзийн Явуухулан гуай. Өөрөө ч бас хайку бичих зарим оролдлого хийсэн байх. Явуугаас хойшхи горькийчуудаас Д.Батбаяр, Д.Урианхай хоёр ч бас хайкуг ойлгуулах талаар зүгээр суугаагүй. Ялангуяа тэдний “сүүл мушгигч” Г.Аюурзана хайку-г таниулж мэдүүлэх, “монгол богоход” тус дэмтэй ажил чамгүй ихийг хийсэн. Өөрөө ч хайку бичиж үлгэр үзүүлсэн нь бий. Надад л лав Г.Аюурзанын

* * *

Бүү ай!

Булшин доорх тэнгэрт ч

Шувууд нисэлдэх л болно

* * *

Ахиад нэг мод

Шарлачихжээ. Ахиад бас нэг...

Баяртай, хөхөө минь!

гэх мэтийн шүлэг нь гоё л санагддаг юм.

Б.Явуухулан гуай “Ямар нэг агшин, ямар нэгэн эгзэг бол хайку шүлгийн бодот болон хийсвэр нөхцөл мөн” гэж бичсэн нь бий. Тэрбээр хайку шүлгийн “агшныг шүүрдэг” авъяас чадварыг нь олзуурхдаг байсан бололтой. Харин Г.Аюурзана “дотоод гүн”-ийг нь илүүтэй анзаарсан шиг байдаг.

Уг нь бол бид гурван мөрт шүлгийн эртний өв, уламжлалтай улс. “Ертөнцийн гурав” хэмээх гурван мөртүүдэд хайку-ийн олон чанар бий. Зарим тохиолдолд илэрхийллийн утга агуулга нь хайкугаас ч гүн бөгөөд өргөн гэж хэлж болно. Гэхдээ “ертөнцийн гурав”-ын хэлбэр нь ч, үгүүлэмжийн донж нь ч түүхэн явцдаа хайку шиг яруу найргийн бие даасан төрөл болон хөгжиж чадаагүй. Аман зохиолын хэмжээнд л үлдсэн. Зарим “ертөнцийн гурав”-ыг ажиглахад санааг гүнзгийлж логик алслалт хийсэн нь (тэр нь орон зай, цаг хугацааны янз бүрийн хэмжээстэй) хайкутай зүйрлэж болох ч яг хайку хэлбэртэй шүлэг болж бүрдэж цогцлоогүй юм.

“Ертөнцийн гурав” хайку шиг “агшиныг шүүрдэг” биш ертөнцийн их орчлыг “тэвэрдэг” онцлогтой.

Хайку шүлгийг Монголд идээшүүлэх юмуу монгол хайку бүтээхэд, за юутай ч оюунлаг гурван мөртийн урсгал бий болгоход бодтой хувь нэмэр оруулж, өөрийн дэг сургуулийн шавыг тавиад байгаа хүн бол Д.Батбаяр. Түүний удирдлага дор бэхжин, чөмөг сууж, улам бүр өөрийн дүр төрхөө олж буй “Бишүби”-гийнхэн гэгддэг Д.Батбаярын шавь нар хэд хэдэн гурван мөрт шүлгийн ном нийтэлсэн. Ер нь одоо гурван мөрт бичдэг залуус хаа сайгүй болсон шиг байна. Шүлэгтээ янз бүрийн л нэр хайрладаг шиг билээ. Ажиглахад, дууны шүлгийн мастер хэмээн авгайлдаг судлаач Ү.Хүрэлбаатар гэх зэрэг дунд үеийнхэн ч хайку тийш “хандарч” эхлэв бололтой. Манай “хайкучид”

* * *

Улиасны мөчир дээрх

Болжморууд зүүрмэглэнэ

Хаа сайгүй нарны үнэр (Т.Эрдэнэцогт)

* * *

Цантай цонхонд

Хуруу хүргэнэ

Цахлай ниснэ  (С.Оюунтөгс)

гэх мэтийн япон хайку-д ойртуулан ойлгож болохоор шүлэг бичдэгээс гадна “монгол хайку” ч гэмээр

* * *

Уулын тэнгэр

Алсад буй бүхэн

Алганы хээ мэт танил (Т.Эрдэнэцогт)

* * *

Ав адилхан одод

Ар араасаа харвана

Айлынхан маань эзгүй юмсан (С.Оюунтөгс)

гэх мэтийн шүлгүүд бичиж л байгаа.

Саяхан надад нэг залуу “Өвсний нүд” нэртэй яруу найргийн ном бэлэглэсэн. Тэр “Бишүби”-ийнхэнд багтдаг эсэхийг мэдэхгүй. Шүлгүүдээ “Хиян гуравт” гэснийг бодоход “Энэ бол монгол уугал сэтгэлгээнд хамаатай бүтээл!” гэж хэлж буй бололтой. Тэнд

Шүүдэр туучихуй

Согтуу бяцхан зөгий

Шилбэ мөргөөд сэрнэ

гэдэг ч юмуу

Дэргэдэх горхины чимээ

Сарны гэрэл дамжсаар

Дэрэнд ирж шингэнэ

гэх зэрэг “хайку” шүлгийн өнгө аяс, утга илэрхийллээс нэг их холгүйгээр ойлгож болохуйц шүлэг нэлээд байна.

Урьд нь хэд хэдэн ном уншигчийн гар дээр тавьсан Дагийраазайн Нямдорж ийнхүү “гурван мөрт”-д хүч үзэж эхэлсэн байна.

Юутай ч, япон хайку Монголд нүүж ирээд, “өөрийгөө олохыг” хичээж байгаа нь анзаарагдаж л байгаа юм.

V.

Миний хувьд Горькийн нэрэмжит дэг сургуультай ямар ч хамаагүй. Гэхдээ аз болоход аль л оюутан байхын хайку-тай нүүр учирчээ би. Бас л хагас зуун болчихож.

Эхлээд би хайку-гаа сайн ойлгосон ч юмуу, үгүй ч юмуу, баахан л шохоорхож уншдаг байсан санагдана. Дагаж давхиад, “хайкудаж” сүйд майд ч болоогүй.

Харин хожим Б.Явуухулан, М.Цэрэндорж мэтийн дэлхийн утгазохиолтой өөрийн уран бүтээлчдийг танилцуулах, “шинэ бүхнийг” мэдүүлэх талаар хүчин чармайлт тавьдаг асан өмнөх үеийнхнийхээ хүсэл мөрөөдлийг улбаалан, хайкутай танилцуулах бас нэгэн бодтой алхам хийхийг зорьж, “Японские трехстишия” (М.1972) номыг Ж.Лхагва бид хоёр монгол болгон (өөрсдийн зохион байгуулалт муутайгаас болон цагт хавчигдан, ний нуугүй хэлэхэд их л яаруу сандруу хийсэн дээ) түмний хүртээл болгосон түүхтэй. Бидний ном Монголын утгазохиолын хүрээнд ямар долгион тарьсныг би мэдэхгүй. Гадаадад суралцаж байсан тул анхны уур амьсгалыг мэдээгүй, Лхагва надад онцгой зүйл ярьсан нь үгүй.

Тэр ном гарах үед л юм даа, “Японское одностишие” гэдэг “юм”-ыг оросоор уншиж, амихандаа хөглөгдөн, баахан нэг мөрт бичлээ. Зөвхөн өөрөө “дэмий донгосоод” зогсохгүй Урианхайг бас уруу татан хоёул ганц мөрт гэгчийг шохоорхон, бүр Зохиолчдын Их хурлын тайлан илтгэлд өртөтлөө оролдов оо, чиминь. Золтой л өөрсдийнхөө хөлд чирэгдэх шахсансан.

ШҮЛЭГ

Тэнгэрийн хүлэг уяан дээр цовхчино (Л.Дашням)

ЗАХИДАЛ

Дугтуй дүүрэн өвөл (Д.Урианхай)

гэдэг шүлгүүдээ Их хурлын илтгэлд “дурайлган”, Монголын утгазохиолыг доголон шүлгээр “бузарласан” хэрэгт өртөх нь тэр. Нүдний хялайлт нь над руу л голдон чиглэж байх шиг байсан. За тэр ч яахав, өнгөрсөн хэрэг болж.

Нэг мөрт шүлгийн юу нь надад “гайхамшигтай” санагдсан гэвэл: уг нь оньсого гэхээр үгүүлэмжтэй боловч тэр “далд илэрхийлэлтэй” мөр нь гарчигтайгаа нийлээд хос мөр болж, “бодол дуудах” содон гоё бүтээл болж байх шиг ойлгогдон, түүнийг нь олзуурхсан л даа.

Хожим (овоо японжоод) мэдэхнээ оросууд японы хайку шүлгийг нэг мөрт болгон орчуулсан байсан. Аспирантурт сурч байх үеийн тэр “туршилт-аа” би “Цасны үнэр” номдоо “ХАСАРВААНЬ нэрт нэг мөрт хайхуй шүлгийн чуулга” хэмээн сүртэй нэр өгөөд хэвлүүлж л орхисон. 197980 оны үеийн “ажил” учир бас л 30-аад жилийн тэртээх явдал болжээ.

Их хурлын илтгэл, дараа нь ардын зохиолч Д.Пүрэвдоржийн нийтлэлээс ч болсон уу, ямар ч атугай хүмүүс одоогийн хайку руу шуурч байгаа шигээ миний нэг мөртийн араас “урт цуваанд” зогсоогүй ээ.

Хайку шүлэгтэй зууралдсан түүх маань ердөө л энэ.

“Үйсэн дэвтэр”-ийн гурван мөртүүдийг би урьд өмнөх шигээ “хайхуй шүлэг” гэж нэрлэсэнгүй, бас хайку хэмээн “зүтгэх” ч бодол төрөхгүй байна. Миний шүлгүүд ямар нэгэн онол үзэлд захирагдахаар цэгцтэй, жигд сүрхий ч болж чадсангүй. Гэхдээ л чанга чангаар, тэр тусмаа тайзан дээрээс унших шүлэг болоогүйд нь харин баярлаж суугаа юм.

Муучлах, сайчлах, өөлж гоодох, надад ялихгүй ч болухнаа урам өгөх нь уншигч таны л хэрэг. Энэ номыг туурвиж, “сайн дураараа их ажилтай золгосондоо дотоод баясалыг” эдэлсэн үү гэвэл би эдэлсээн. Тэр нь л харин өөрийн эрхгүй ямар нэг аятайхан үгээр хэлмээр “зүйл” байсан.

Таны өмнө тоохүй ч байсан болох эгэл нэгэн дэвтэрээ дэлгэж байна. Гуйх юм: Битгий үсэг  дараалан уншаарай! Тэр нь Танд биш, надад зориулагдсан юм шүү.

“Утганд ухаарахуйн цэцгийг ургуулах”-д тань өчүүхэн ч атугаа тус болоосой! хэмээн дорд мэхийн

Ёсолсон

Гөрөөчид Лувсандамбын Дашням

2012.02.14-29.

Аав, Ван-гог хоёр

Адилхан байж магадгүй

Аз болоход, хэн ч таньдаггүй юм тэднийг

* * *

Аавыг нутаглуулсан толгойн энгэрт

Алдартай цэцэгс соёолчихож...

Үхэшгүй мөнхийн цагаан уул...

* * *

Адын юм хийдэг нэг хүн бий

Авгай нь жигтэйхэн хайртай...

Ард нь нэг чулуу бий, тэр бас хэрэгтэй

* * *

Азарган бороо, нүхэн харанхуйг тоолгүй

Амраг уруугаа би алхлана

Аяа, хийх ажил өөр юусан билээ?

* * *

Айл болгонд

Аашлах эмээ үгүй

Аяа, амьдрал ямар ядуу вэ?

* * *

Аймаар явдал зөндөөн...

Авгай хүүхэн зөндөөн...

Амьдрал нэг л хэнэггүйхэн...

* * *

Алган дээр байсан тэр алга

Булбарайхан, ямар зөөлхөн гээ...

Алга даа одоо юу ч  алга!...

* * *

Алганы хээ шиг

Хэнд ч харуулдаггүй

Аравхан үг бий надад

* * *

Алсын алсаас амьсгаа уужилж

Ардын дуу цуурайтна

Ажаа минь өчигдөр айлын хүн болсон

* * *

Алтан хааны ордон шиг

Шоргоолжны үүр хөлтэй

Айсуй хаврын баавгай өвөр дотроо ууртай

* * *

Амьд яваа мөртлөө

Үхлээс айх юм

Арай ч дээ, тэр яав л гэж!

* * *

Амьдрал яаж эхэлсэн бэ

Тэгж л дуусна

Дуусах ч гэж дээ... тэгж л эхлэнэ.

* * *

Ангасан тал

Алганы хээ мэт

Амьдрал яг л борооны үүл мэт

* * *

Асуулт шиг хүмүүс, бас

Хариулт шиг хүмүүс

Аяа, ямар олон үрс хөлхөлдөнө вэ?

* * *

Ахыгаа Ертөнцийн хүн болгосон

Хавт Хасар

Аргадахад нь гомдсон байх аа

* * *

Аяа би, аюус тамын нүдийг олов л

Адагт байх зовлонгийн жаргалыг

Алган дээрээ тодлон харав л

* * *

Багын минь явдал

“А” үсэг шиг шомболзоно

Баллаж зурсан тугалын нүд шиг харагдана

* * *

Би чамд дурлаад байна

Сэтгэлд минь туслаач!

Битгий өөр хүнд үлгэр яриач!

* * *

Бодолд мөнхрөгч цэцэгс

Боржин болоогүй нь баярлалтай

Босоо “үхсэн” чулуу амьд байдаг нь гайхалтай

* * *

Бороо шивэрч, газар танхайрсан

Болзоот өдрүүд урсан өнгөрөв

Бодлын гүнд ганцхан чи – амьгүй үлдэв

* * *

Будаг нь онгосон их Бурханд

Эмээ мөргөнө

Бумбагар охин эмээдээ мөргөнө

* * *

Бурхад надад эрхэлдэг

Амьсгалаа түгжин сууж

Хиртэхээс минь хамгаалдаг

* * *

Бут бумбалзуулагч салхин

Хөгжилтэй гэдэг нь...

Бушуухан цэцэг болохсон

* * *

Бүдэгхэн гэрлийн доохно

Бөхөлзөн гүйгч бүсгүйг

Бүгдээрээ танинаа – Тэр Од!

* * *

Бэхгүй үзэг

Ширээн дээр хэвтэнэ

“Би”-ийн өвчин хамт хэвтэнэ.

* * *

Гажиг төрснийг минь

Жороо морь мэт үнэлдэгсэн бол

Ганц болоод явчихна тэр ээ

* * *

Газар цөмөрч, дэлхий цоорсон ч

Гараад л явчих нь-ш-дээ цаашаагаа...

Гаднаа л лав үлдэнэ гэж үгүй!

* * *

Газарт  мөр үлдэх нь

Гайхамшигтай

Гай ирж бүдэрч унах ч авралтай

* * *

Газрын явдал тэнгэрийн эштэй...

Гайхал тэр бүсгүй

Гахай маллах эрдэмтэй

* * *

“Ган” явсан ганцхан эрэг

Гадаа хэвтдэг байсан

Тэр намайг аварсан...

* * *

Гангар шаазангийн хагархай шиг

Ганган үг бүү хэл!

Гадаа чинь мануухай зуун жил унтаж байна.

* * *

Ганцаардмал тэнгэрийн цээжнээ

Одон зүүжээ

Газрын хүмүүн юунд баярлана

* * *

Ганцхан ангир ганганах нь

Нуурандаа аниртай

Ганцхан авиа сүүмэлзэх нь бодолд чимэгтэй

* * *

Ганцхан бугын жимээр

Төгөл хуваагдана

Ганцхан үгийн хэлтэрхийд сэтгэл хумигдана

* * *

Ганцхан л дуугаа давтдаг

Хөгшин пянз шиг

Ганцаардал гэгч дэндүү ялдам

* * *

“Гахай” тойрон аялдаг

Бага анги л намайг

Гайгүй хүн төрхтэй болгосым

* * *

Говийн гоёо, гүрвэл хоёр

Гоё юмаа, бахархмаар юм

Боол мэт эзэн явах бодлыг бойжуулах юм

* * *

Говь...

Бурханы зүүд мэт олон тэмээд

Бут сүлжин идээшлэж явна

* * *

Гундуу толгодын сүүдэр дагасаар

Гурван үрээ сүргээс тасрав

Гутал багадсан намар санаанд оров

* * *

Гуравтайдаа нулимсанд  дэвтсэн

Аравтайдаа дурлалд хатсан

Гунигт хорвоогийн “ариун ад” тэгж л амилсан

* * *

Гутал минь эзнээ орхин

Гудамжнаа үдлэх зуурхандаа

Гуйлгачинд сэтгэл алдарсан гэдэгийм

* * *

Гүйгүүл морин янцгаахад

Гүвээний цас хайлмагтана

Гүнгэрвааны бурхад амьсгал даран өндөлзөнө

* * *

Гэзэг нь гарт ойрхон байсан

Ангийн охин

Гэнэт гараад ирэх нь ямар гоё вэ

* * *

Гэнэн байжээ, гэнэн явж

Гэр, гадаа адилхан байж

Гээгдсэн бүхэн одоо ариун болж.

* * *

Гэрлээр хооллогч түмэн цэцэгсийн дунд

Гэв гэнэтхэн аянга буух шиг

Чи ирж явна

* * *

Гэрэлтэй цонхоо чимэглэн

Гэзэгээ самнан зогсдог

Тэр бүсгүйн эзгүйд хөгжим гунигладаг.

* * *

Далайн гүнд

Давалгаа төөрөм хясаа...

Даанч цорын ганц нь  сувдтай

* * *

Дандаа нүцгэн явахад нь

Ажаагүй юмсан

Даашинзаа нөмрөх нь ямар хөөрхөн юм бэ?

* * *

Даргын айлдсан тушаал

Өвөөгийн цээжинд хадагдсан

Дахиад хэзээ цагаан сар болох бол?

* * *

Домогт нэгний тухай

Аймаар юм сайрхан үгүүлснээс

Дотно нөхрөө л дурсаж суух минь!

* * *

Дорнын тэнгэр

Үүлгүй байсан

Дороос нухсан чулуу зөөлөн байсан.

* * *

Дурлалд халуурсан Бурхан

Маань уншиж тайвширахыг

Дуг нойрон дундаа мэдэрсэн юмаа.

* * *

Дуут горхи их мөрөнд нийлмэгц

Дуугаа хураажээ

Хэмжээгүй их усан хэлийг нь сугалжээ

* * *

Дэггүй  хүүхдийнх шиг

Гарын үсэгээ Дэлхий

Хэнд найдан үлдээсэн юм бол?

* * *

Дэлхийн дайтай бор орчиндоо

Дэгдээхэй маллан

Дээр нь өөрийгөө маллан жаргаж явнаа

* * *

Дээвэр дамжин жиргэлдэх

Өлөн шувууд

Гэртэйдээ баярлалдана

* * *

Жаахан биеэ  томд бодох

Жаргалтай...

Жаргалтай ч, гунигтай...

* * *

Жигтэйхэн уйтай байна

Шалгаж байгаа юмаа, намайг...

Жирийн хүн гэдгийг маань ойлгуулж байгаа юм

* * *

Жижигхэн төрсөн энэ бялзуухай

Жилийн өмнө миний өртсөн

Хувьгүй дурлалын дуучин

* * *

Жингүйдэн дээшээ... бүүр дээшээ

Хөвж явна

Жирийн биш гэдэгээ харуулж явна

* * *

Жүнзэн дотроос чи инээж байна

Зүгээрээ, чамайг би уухгүй.

Амьдрал тоглоомыг ажиглаж л сууна

* * *

Зам эзгүй

Холын уулс цэнхэртэнэ

Зарц мэт өвс ургамал нахилзана

* * *

Захидал дүүрэн дурсамж

Захаас нь аваад л

Шатааж сууна...

* * *

Захидлыг чинь аваад их баярласан

Зангаа хувиргасанд чинь бүр их баярласан...

Замдаа сайн яваарай даа чи минь!

* * *

Зөвхөн бодол минь л гүйцэх

Тэр нутагт

Зүүдний цагаан унага давхиж яваа

* * *

Зөвхөн уруулыг чинь би

Хорин жил үнсжээ

Зүгээр л дасгал хийсэн байжээ

* * *

Зөндөөн олон жил чамайг би хайсан

Зөргөөр өнгөрөхдөө гайхалтай нь

Зөрсөн байсан

* * *

Зөөлөн зант Хомероос ч илүү

Зөв үг би олныг хэлсэн дээ

Зүг зүгийн салхи үймүүлж л орхисон

* * *

Зулай үнэрлэдэг ээж минь

Зураг болжээ

Зөөлхөн шивнээ үлгэр болжээ...

* * *

Зуун хурга... зуун хурга...

Ээжийгээ л дуудна

Зун болгонд ээжийгээ л дуудна.

* * *

Зүлгэн дээр өдөржин барилдаж

Өмдөө хүү татсан тэр мөч

Зүггүй нэрт бага нас минь!

* * *

Зүүд мартаагүй

Зүрх ч “магтаагүй”

Зөрөг зам л...

* * *

Зүүдэн дунд минь жаргаасан

Зүггүй охин одоо

Шалгалтандаа муу авч суугаа

* * *

Зүүдэнд учирсан мууртай

Өглөө таарсан

Зүв зүгээр хөөрхөн л амьтан байсан

*            *         *

Зүүдэнд чинь ч багтсангүй ээ би

Зүгээр л нэг тэмдэг үг хэлэе дээ, одоо

Чи жигтэйхэн ухаантай

* * *

Зүрх цохилох нь хөгжим

Зүүд зугаацах нь хөгжим

Зүгээр л нам гүм ч хөг-жим...

* * *

Ив илхэн чамайг

Илж үзмээр байна

Энэ гэвч гүйцэгдэшгүй үйл ээ

* * *

Ижил бүхний нэг нь л

Энэ хорвоогийн гайхамшиг байдаг

Эндүүрэл ч бас хосгүй нэг нь...

* * *

Илбийн юм шиг

Энэ торгон нөмрөг

Илийг нууж, далдыг илчилнэ үү?

* * *

Илжигний хэл сураагүй байж

Юугаа ч сургахав!

Ихэмсэг зан гаргаж муулаад ч яахав

* * *

Инчдэх төдий  хоромд

Элгэндээ нааж зогссон

Илүү юм хийснээ хожим нь л мэдсэн

* * *

Инээмсэглэлийн чинь бүжиглээнд

Эр бие нялхарсаан

Ингэж л түүх эхэлдэг дээ уг нь

* * *

Ирийсэн олон тойгон чулуу

Он цагийн нулимс мэт

Энд ганцхан л удаа болзоо амилсан...

* * *

Магад 400 жил

Нэгэн мод энхрийлсэн  хэрээ

Маргааш  нүдээ анина

* * *

Мал сүүдэрлэж, шувуу орогнодог

Маш хөөрхөн хөшөө бий

Эзэн нь эдүгээ болтол танигдаагүй

* * *

Малгайн дороо маани уншдаг

Бүргэд байдгийг дуулаагүй ээ би

Маш их үйл бүтээсэн нэг шувууг л мэднэ

* * *

Манай охин “Ёолкондоо очихоор”

Маш гоёжээ, өндөр болчихож

Маргааш өөр өглөө эхлэх нь

* * *

Маралын гурван од

Мааниа уншин гялбалзана

Манай эмээ тэнд  дарга болсон дуулдана

* * *

Марко Пологийн нүд унагасан

Говийн улаан гоёогоор

Манай тэмээд уруулаа эрхлүүлдэгийм

* * *

Масала цай тамшаалан

Хоёр ноён тухлана

Магад нэг нь нууцаа манцуйлна

* * *

Марзагнагч аа! чамд би

Маргаангүй  арван үг зарая

Магнаг торго авч өмд хий л дээ!

* * *

Мартагдсан номын завсраас

Орхигдсон зурвас олдов

Маргааш явахыг минь мэдсэн байж...

* * *

Мартахын аргагүй гоо бүсгүй

Орцоор орохыг харав

Манайхыг биш өөр айлын хаалга тогшив

* * *

Миний ачаа үргэлж хүнд

Мянган жилийн түүх, эхнэрийнхээ

Мялаалгыг үүрсэн нуруу минь бөгтгөр

* * *

Миний нэрнээс

Зулгаалддаг алдраасаа

Мэлхийд дурсгахад чинь нулимс асгарсан

* * *

Миний сэтгэлд нүргэлэх их симфони

Судсаар жирвэлзэх гайхамшигт аялгууг

Мэдэх хүн ганцхан? Тэр тэнгэрт суугаа

* * *

Миний төлөө төрөөгүй

Үзэсгэлэн гоо сэлгүүцэж явна

Мэнгэ нь голлосон би түүн рүү яарч явна

* * *

Миссисипи...

Миний дүүгийн тухай, америгогийн тухай

Мэдэх, мэдэхгүй эртний үг шивнэнэ

* * *

Моносны үнэрт мансууран

Мойл түүх гайхалтай

Мондийн бандийг моринд явуулахсан...

* * *

Мөнх амьдралын элч болсон энэ

Морьтон эр уудам талдаа

Мөн ч олон жил давхисан даа

* * *

Мөнхийн  алдараа тоолгүй

Мөн ч их зовжээ тэр

Мөр бүхэндээ нулимс шингээжээ

* * *

Мөсье! гэх мулгуу үг,

Мөрөндөө угласан санжгануур цүнх

Мөн ч олон жил боллоо доо

* * *

Мөчирт бөнжийх шүүдрийг

Үнссээр, үнссээр

Мөдхөн нар мандах нь

* * *

Мэнгийг чинь мэднээ би

- Хүнд хэлсэн үү?

- Чамаас өөр үү?

* * *

Надаас чи битгий зугат аа

Нуугдсаар, нуугдсаар...

Нар шиг, ядаж  аажуухан жарга!

* * *

Намар эртийн хяруу

Цав цагаан

Намайг санасан дэнж нов ногоон

* * *

Намрын бороо

Сэтгэлийн шарх шиг

Намайг дандаа аргадан зовоодог юм

* * *

Намайг үзэн яддаг ч

Хажууд минь инээж суусныг тань

Намтартаа би шингээнээ

* * *

Намрын навчис

Гудамж дүүрэн...

Намайг  битгий санаарай, улирал дууссан

* * *

Нар зүсэн асгарсан

Азарган бороо л

Намайг чамтай уулзуулсан

* * *

Нар нуугдсан өчигдрийг

Мартахгүй ээ би мартахгүй

Намайг хуурсан ч мартахгүй

* * *

Нар шарна – Тэр нүцгэн

Нүцгэн тэр Нарыг шарна

Тал эзгүй...

* * *

Нарны наагуур

Нулимс мэлтэгнэнэ

Намайг үзээд аяархан дусагнана

* * *

Ноос ачсан тэмээд адил

Үүлс хөвнө

Номоо үзэх ямар их дургүй хүрнэм

* * *

Нөхцөл гэж нэг юм байх

Баавгай ч мэдэхгүй...

Нүх үү, мэх үү? – Хэн ч мэдэхгүй

* * *

Нулимсандаа би нэг л зүйл:

Нутгаа санахад сэнхийдэг

Нугынхаа үнэрийг л хадгалж явдаг аа

* * *

Нууцгүй болсон захидал

Нулимс аргадна

Нуранги дамжин гүрвэл гүйлдэнэ...

* * *

Нүгэлт үйлийн хаан

Цагийн боол чиний

Нүүрэн дээр нулимаж чадсаан би

* * *

Нүгэлтэй хөөрхөн амьтан гэж

Нүдэн дээр минь үнсэх юм

Аниастай нүдээр алиныг нь харна гэж...

* * *

Нүдүүрийн будаа шиг үсчин

Нүднээ орж гаран

Нэг бяцхан уучлал эзнээ зовооно

* * *

Нүдэн дээр чинь үнссэн

Сүүлчийн орой...

Нүгэл буян хоёр хоёулаа жаргасан

* * *

Нүцгэн хүүхэн

Цэцгэн дунд хэвтэх нь

Нүгэлтэй хөөрхөн...

* * *

Нэг л донжтой харагддаг

Нэрмэлийн дэлгүүр цоожтой

Өнөөдөр шинийн нэгэн

* * *

Нэг л өдөр, цаг нь болохоор

Хүмүүс өрсөлдөн

Нэрийг чинь хэлж сагсуурцгаах болно

* * *

Нэг л  их аугаа юмны тухай

Нэрэлхэхээ мэдэхгүй бурцгаах юм

Нэрсний бутанд шүүдэр л бөнжийдөг дөө

* * *

Нэрнээс нь чих ирвэгнэмээр

Гадгаад олон цэцэг

Нэг л мэдэхэд цонхыг минь бүрхжээ

* * *

Огт өөр, хэзээ ч үзээгүй жаргалыг

Чи надад бэлэглэжээ

Орчлонд дутуу юмгүй нь үнэн байжээ.

* * *

Од болж тэнгэрт гялалзалгүй

Орхигдсон зам мэт эндээ

Газрын мухарт амьдрахсан...

* * *

Одоо шиг худлаа үг

Олж болноо – байж л байгаа

Олоод  л харин...

* * *

Ойр хавиа харцаараа шилбүүрдэн

Ойн согоо мэт бүсгүй алхална

Одоо түүнийг магтах уу,муулах уу?

* * *

Ойрхон байсан, их ойрхон байсан

Тэгээд?

Тэгээд л холдсон, их хол явсан

* * *

Олны дунд ганцаардаж явсан минь

Одоо л хэрэгээ хийх нээ...

Олиггүй золигт би бүр хайртай болчихжээ

* * *

Онгойж нээгддэггүй үүдийг чинь

Орхиё оо, орхиё

Олон жил нүдсэнээ мартая

* * *

Орилж хашгирах бүртээ

Хазгай дуудах хэрнээ

Охиныхоо гадаад нэрээр гайхуулах юм

* * *

Оройтсон уучлал мэт

Он цаг айсуй

Одод хэнийг хүлээнэ вэ?

* * *

Ороод л зогсдог бороо

Орчлонгийн шивнээ...

Олдошгүй тэр үгийг хэн надад хэллээ...

* * *

Орчлонт ертөнц уйлдаг гэдгийг

Одоо л ойлголоо

Нүд чихээ хардаггүй нь худал байжээ

* * *

Өвгөдийнхөө бунхант энгэрт

Хонио хариулж явна

Өнө эртний түүх намайг хариулж явна

* * *

Өвөөгийн уйлах шиг

Эмээгийн инээх шиг

Өчнөөн үгийг би сонссон

* * *

Өвсөн дунд үүртэй шувууг

Өвөө таньдаг

Өглөө бүр босож хардаг

* * *

Өглөө бүр эртлэн сэрдэг

Үрчлээ  дуудагч нялх наран

Үүрд миний үнэнч дагуул

* * *

Өнгөт орчлонд ахадсан

Үг минь хийсэн одоход

Үнэхээр би баярласаан

* * *

Өдөржин шувууд шулганадаг

Өндөгийг би цаггүй иддэг

Өөр юу болдог бэ?...

* * *

Өндөр тавцнаас тэр

Ус уруу үсэрсэн

Ус зөөлхөн, бүлээхэн харагдсан

* * *

Өөр болсон өдөн дэрээ

Өргөж тавьж, үнэрлэж өхөөрдөнө

Үнэн! хэмээх өнгөрсөнд баярлана

* * *

Өөр хэн ч чадахгүй урлагийг

Өргөсөн дээр үгтгэнэх

Батгана бүтээжээ

* * *

Өөрийгөө үзээгүй гэрэл шиг

Өндөр хүн алхална

Өмнөөс нь хайрган зам мурилзана

* * *

Өөрийгөө эрсэн  нэгэн ирж явна

Өөдөөс нь өөр нэгэн ойртож явна

Төөрсөн салхи тэртээд хуйларч  харагдана

* * *

Өөрөөсөө зугатсан жаргалыг

Өөр хүнд амлахгүй

Өөд нь хаясан чулуу хаа унахыг хэлэхгүй

* * *

Өчигдрийн тэр хөөрхөн охин

Өнөөдөр надаас хулгайлсан хайраа

Маргааш чамд бэлэглэнэ

* * *

Сайн тоочин болох гэж

Сандраад хэрэггүй

Санасан дээрээ нэгийг нэм!

* * *

Сакура цэцэгс тэр хязгаарт

Саран дороо зүүдэлж байгаа

Салж  одоод чи хорин жил уйдаж суугаа

* * *

Салхи нөмрөн алхалж явахад

Санаанд ганцхан зүйл

Чиний үзэсгэлэн л бодогдоно

* * *

Салхилаад өнгөрнө. Сайхан...

Мөр ч үлдэхгүй...

Байхгүй юм дандаан  аугаа...

* * *

Салхин дээр юу бичсэнийг

Сайтар ажигла!

Санаа алдах хэрэггүй ээ – Бүх юм бүтнэ

* * *

Санаа алдалт шиг утгагүй ↔ утгатай

Сайхан бүсгүй олддогийм

Сав ертөнц өөрөө тийм (өрөвдмөөр)!

* * *

Сар шингэхийг хараад

Санаа алдсийм

Сайн яваагаа тэгж л мэдэгдсийм

* * *

Сарны хэлтэрхий залгисан найрагч

Согтуу байж...

Сайн яваагаа сая л мэдэж...

* * *

Сонинд хэвлүүлсэн шүлэг минь

Солиотой, дэндүү этгээд болчихож

Сонин юмаа, гэхдээ л минийх юм.

* * *

Сониуч нүдэнд

Анхны цас

Сувдан хөнжил мэт

* * *

Сумын наадам тойрон шинэ дээл

Шинэ дээл...

Сураггүй асан ганцхан хуучин дээл...

* * *

Суунаг татсан буурал оргил

Суудалдаа нойрсогч хаан мэт

Ихэмсэг агаад гунигтай

* * *

Сүг зураг үг хэлэв

Сүүлчийн зураач

Анхных болов

* * *

Сэтгэл дээр минь чулуу унажээ

Чухамдаа чулууг хайрлах бодол

Тэндээс л ургажээ

* * *

Тамирдсан энэ дэлхийн

Тасархай нэгэн хүйлс дээр

Та жаргаж л суугаа гэж санана уу?

* * *

Тийм жаахан чамаас

Ийм их хайр ундрах гэж...

Чулуу бүхэн нүдтэй юмаа...

* * *

Тийм сайхныг хүртэх

Тэнгэр чамд заяажээ

Тэглээ ч хорвоо хоосон үлджээ

* * *

Товчхоон үгээр

Болзоо тавьсаар

Тогтоол уснаа сар мэлмэрнэ

* * *

Торго шиг зөөлхөн зүлгэн дээр

Тонгочиж торнисон

Тооноор нар тусахад баярлаж өссөн

* * *

Тогорууд буцахад

Нуурын нулимс

Том томоор мэлтэрсэн

* * *

Толиноо харагдах дүрсгүй болсонд

Том толгойт гомдсон нь үгүй

Тоо дуусаж, үсэг эхэлсэн байж...

* * *

Төмс – хулс – жимс...

Царгас  –  цангис - өргөс

Түмэн үед мэдэх ↔ мэдэхгүй юмс

* * *

Төөрсөн хүнд

Нохой хуцах нь

Төрөлдөө хацраа үнсүүлэх мэт

* * *

Түүний ганцхан үгээр

Түмэн хүн алдаршсаныг

Түүх гэрчилнэ...

* * *

Түүхийн оньс битүү

Түүнийг олох

Егзөр ухаан залуу

* * *

Түүхт өдрүүд шувуу шиг

Нисэн одлоо

Түүхий... түв түүхий түүхч  үлдлээ

* * *

Тэгэх ёстой! гэдэг

Журмын үг хэлэв

Тэгээд хайр дуусав

* * *

Тэнгэр газар нийлж байна

Тэнд нэг төөрсөн янзага

Цойлж явна

* * *

Тэнгэрийн тэр найрагчтай

Газар дээрээ л учирсан

Тэгээд цөөрмийн усанд сэлсэн

* * *

Тэнд яваа охиныг

Тэвэрмээр байна, юу гэвэл?...

Тэнэглэхээ боль! Хүн ирж явна

* * *

Тэнэг! гэдэг ганцхан үг цээжилсэн

Ухаант тоть минь

Тив дэлхийн бүх багшаас илүүг ойлгуулсан

* * *

Тэнэглэлд магтаал бичсэн

Тэр хүн өөрийнхөөрөө

Чимээгүй нойрсож байна

* * *

Тэр өндөр хясаа

Тэх халихыг харсан...

Одоо тэр унтаж  байгаа

* * *

Тэр уулын өвөрт

Салхи нойрсож байгаа

Тэндээс л  үлгэр эхэлсэн гэдгийм

* * *

Тэр сэтэрт мод надтай

Амь нэгтэй

Тэнгэрээс ээж минь харж суугаа

* * *

Тэр хадан дээр эртний хүн

Өөрийгөө зурж

Тэр нь мянган мянганы гэрээс болж

* * *

Тэрмэн дээлээ гандтал

Тэнэсэн тэр эр

Гэр өөдөө алхаж явна

* * *

Тэдний хашаа руу хэдийхэн

Зөрөг зам зураачихаж

Тэгтлээ гутлаа чирдэг нь хэн бэ?

* * *

Уйтгарт дуунд чинь

Зүрх шимширнэ

Уулзах тусам улам шимширнэ

* * *

Усны амьсгал чимээлсэн

Тэр дулаахан шөнө

Өөрийгөө мартмаар байсан

* * *

Усанд туссан саран

Саран мөн үү?

Угаасаа л юм бүхэн ийм гэж үү?

* * *

Утаа май тавьж

Ялаа үргээнэ

Ухаант  нүдээ уйлуулж үйлээ  үргээнэ

* * *

Уулнаас балар эртний

Сүг зураг “нээсэн” эр

Улаа бутартал пан гөрж сууна.

* * *

Уруул дээр уруул байсан

Улаан гал шатаж байсан

Ургишгүй муу цагдаа... шүгэл үлээсэн

* * *

Ухаан мэгшиж

Уруул өмөлздөгийг

Урьд нь мэдээгүй, одоо ч ойлгоогүй...

* * *

Ухааны нүд урдаа юу, ардаа юу?

Улсаас онцгойрч чи

Юунд ийм гоё явдагийм бэ?

* * *

Үг бусаар үйл бүтээх гэсээр

Үржээ би, нэгэн амьдралаа

Үнэндээ өөр арга байсангүй ээ

* * *

Үзэгний үзүүрээс дэрхийн босох

Үй олон шувуудын цуугианд

Үнэхээр юм хийж суугаагаа мэдэвээ.

* * *

Үзэсгэлэн гоог цэнгүүлэгч

Өдөн хөнжил

Өглөө бүр өнчин..

* * *

Үзэсгэлэн. Дүүрэн зураг

Зураг шиг байгаль. Байгаль шиг зураг...

Зурж сургаагүйдээ ямар их баярлаваа.

* * *

Үзэсгэлэнгээс чинь айдаг

Үгнээс чинь нуугддаг

Өөрийг чинь л харин хүлээдэг

* * *

* * *

Үзээд өгье! гэсэн өглөө

Үнэхээр гайхамшигтай юм

Үзээд л өглөө...

* * *

Үй олон үртэс

Хүний дотор амьдрана

Өглөө, дахиад л өглөө...

* * *

Үсээ хусуулсан хүүхэд шиг

Нүцгэн уулсын өвөрт

Үлгэр, үнэн хоёр бие биенээсээ ичнэ

* * *

Үүлэн завсарын саран авхай

Үгээ хэнд хэлдэг  юм бол?

Өчигдөр би банга хүртсэн...

* * *

Үүрээр улих чонын дуу

Дотор залдхийм...

Өчигдөр би түүнийг элдэж явсийм

* * *

Үхсэн хойноо ч санахаар

Үг хэллээ чи

Үүнийг чинь би өвөртөө хадгалнаа

* * *

Хаан үлгэр үгүүлнэ

Ханан хадны ирмэгт

Хас хээ сүүтэгнэнэ

* * *

Хаана ч, юу ч байхгүй

Харин тэр байхгүй л хааяа

Хамгийг орлодог юм

* * *

Хайртай эмээ минь зул болсон

Хамаг гэрэл нь эгчийг

Хөгшин болгосон

* * *

Хайрандаа халуурсан тагтаа

Чулуу тонших адил

Хаалгыг минь хэн тогшино вэ?

* * *

Хайртай охинтой минь

Ханилжээ та

Харж л явъя даа, тэнгэр мэт

* * *

Хамар дээр аяархан буусан

Цасан ширхэг

Хайлан арилах  нь ямар гоё вэ?

* * *

Харанхуйг залгилсаар

Өөрийгөө загнасаар

Хаанаас чи минь хүрээд ирэв ээ?

* * *

Ханатлаа  үнсэлцэсэн хоёрыг

Харанхуй хараагүй

Харин тэд өөрсдийгөө таниагүй

* * *

Харанхуйд шуугих модод

Халуухан...

Хаяад явсан эхнэр шиг ариухан

* * *

Харах нүдэн цочоож

Сэтгэлийн утас доргиосон

Хаа газрын төөрч төрсөн охин бэ, чи?

* * *

Харгана юмуу, цэцэг юмуу чи?

Хадан дээр ийм олон жил

Хатчихалгүй яаж ургаа вэ?

* * *

Хачин их баяжиж

Хагарч асгартлаа л баяжиж

Харамсалтай нь тэр нь зүүд байж

* * *

Хясаа мөргөлөх сүрт давалгаа

Хэдэн цаг үргэлжлэх бол?

Орхисон тэр даашинзыг олж хэн авах бол?

* * *

Хогийн саванд хэвтэж буй тэр шүлгийг

Хонгор минь би чамд бичсийм

Одоо түүнийг санах хүн байхгүй

* * *

Хожуул дээр суугаа

Шаазгай шагширна

Хожигдсоон, тэр эргээд явчихсан

* * *

Холдож болноо

Хорлонтойгоор орхиж болно

Хорвоогийн үнэн нэгээс л эхэлнэ

* * *

Хонгорзул ирийсэн шаргал талд

Хоёр адуу бие биенээ энхрийлнэ

Хойхно талд нь нэг  хэрээ гуаглана

* * *

Хөхүүл эхээр нь гэдэсээ цатгачихаад

Хөөрхий моншийг нь эрхлүүлж хэвтээ

Энэ барыг, Бурхан харж л байгаа

* * *

Хуй салхи шиг цойлж ирдэг

Хурдан хээрээ зарчихлаа ах

Хойтонгийн наадмыг яаж барна даа.

* * *

Хулсард намайг битгий хүлээгээрэй

Хулжин одож өөрийгөө орхидог үе минь тэр!

Худал үгэнд минь итгэж зулсарыг л угтаарай!

* * *

Хуучин шүхрийн сиймхийгээр

Шинэ бороо дусагнана

Хундага дүүрэн сархад эзэнгүй  чичигнэнэ

* * *

Хурга шиг ичимхий зан

Хулан шиг хурдан хөл

Худалч болгожээ намайг

* * *

Хүзүүндээ зүүсэн алчуур нь

Хүр хорхойн мяндас

Хүрч имрэх хүсэлтэн- манай эгчийн дарга

* * *

Хүн бүхэн хулгайч

Зүрхний их хулгайч!

Ингэж хэлээд найрагч буцсан

* * *

Хүн бүхэн тоогоогүй

Хөгшин хожуул

Ийм их гэрэлтэйг хэн мэдлээ

* * *

Хүн шиг азгүй амьтан

Хаана ч байхгүй

Яагаад гэвэл, ярьж чаддаг юм

* * *

Хүйтэн харц чинь

Хүмүүст зэвүүн ч

Хөөрхий надад өөрийн л байдаг юм

* * *

Хэдхэн цөөн дурсамжийн үгээ

Хэдгэнээр илгээжээ

Хэлснийг тань ягуунд мартах билээ

* * *

Хэзээ нэгэн цагт

Явж өнгөрсөн зам минь

Хэнхдэг цээжийг гунигаар дүүргэв.

* * *

Хэн ч тоомгүй

Хөгшин улиасан дээр

Хэрээнүүд үнсэлдэж харагдав

* * *

Хэнийг ч дууриадаггүй

Зөрүүд зан минь тус болсон

Хэнхдэг цээж минь бүтэн үлдсэн

* * *

Хэрэггүй цагт

Амиа егүүтгэн

Хилэнцэт хорхойн доог болов

* * *

Цагаан дэглий шиг

Аз жаргалыг бэлэглэгч

Шууданч явахсан

* * *

Цангаа  тайлсан цагтаа

Усыг ойлгоно

Цаана нь  намайг ч ойлгоно

* * *

Цал буурал тэргүүнд тань

Гунигт бодол төрөөгүй

Цаг хугацаа таныг эзэлж ер дөнгөөгүй

* * *

Цэцгийн аньсага ирмэлэн

Эрвээхэй эргэлдэнэ

Цээжин гүнд бодол хэнзлэнэ

* * *

Цэцэгс балаар тургилж

Эрвээхэйс  жаргахуйн цагт

Ичимхий бодлоо чи нууж суусаан

* * *

Чанга дуутай хэрээ

Нисэн өнгөрөх нь эвгүй

Чамгүй үлдэх өдөр тэрнээс  ч эвгүй

* * *

Чамтай ноцолдсон шөнө

Биеийн чилээ арилчихаж

Чөдөртэй морь талын хаяанд хүрчихэж

* * *

Чимээгий нь сонсох гэж

Тэр өндөр ах

Чимгээ эгчид гутал бэлэглэжээ

* * *

Чимээгүй суусан урт хугацаа

Бүхнийг баллачихаж...

Чин үнэндээ  чамд би хайртай болчихож

* * *

Чиний гэрэлд би

Замаа олдог

Чингэвч дахиад л төөрдөг

* * *

Чиний гунигт зориулж

Би шүлэг бичлээ

Чийдэнгээ асаах хэрэггүй ээ, зүгээр л чагна

* * *

Чихний чинь өмнө унасан

Хоёрхон үгэнд

Жигтэйхэн их хайртай юмаа би

* * *.

Шонд өлгөсөн мануухай

Хашаагаа сахин нойрсоно

Шөнө хэрхэн өнгөрснийг тэр яахан мэднэ

* * *

Шөнө бүр цонхон цаанаас

Нэг л ая хангинадаг

Шүүдэр өшигчин холдогч нэг л үг шивнэдэг

* * *

Эгц нь энүүхэнд байхад

Энэ муруй замаар

Ямар олон хүн явнам бэ?

* * *

Эзэнгүй магтаал шиг

Энэ танхай гахай

Эрэг дор хаанаас ирээд хэвтчихэв

* * *

Эмээгийн зүүд шиг

Инээдтэй юм үгүй

Эхлэл, төгсгөлийг нь мэддэг хүн үгүй.

* * *

Энхрийхэн, эгэлхэн үгээр

Хорвоотой чи салах ёс гүйцэтгэ

Эргээд ирэхэд тань хүмүүс баярлаг

* * *

Энэ айхтар өвчнийг

Философи гэдгийг мэдсэнээс хойш

Эдгэхгүй! гэхэд нь ямар их баярлав аа

* * *

Энэ бороо бороондоо живлээ

Эрх биш ганц ч болохноо

Хуурай хүн үлдээмээрсэн

* * *

Энэ жаахан гацаа надад

Чиний захидал  шиг санагддаг

Ирсэн, одсон бүхэн танил харагддаг

* * *

Энэ ном яг л дурлал шиг минь!...

Эндүүрэл, гоморхол ихэмсэглэлийн идтэй

Ичимхий – ий... тэгээд бас этгээд зантай...

* * *

Энэ хоёр хөл эндээ

Ихэр болжээ. Дөрөв болж

Эднийг таних хэл арав болж...

* * *

Энэ хүйтэн харцны

Зөөлөн шуурганд

Элдүүлсээр тэр хүн болсым

* * *

Эргийн нүцгэн цохио

Далайн давлгаанд баясана

Эрчилж  ойртох тоолонд нь цээжээ тосно

* * *

Эргэж урсдаг  усыг би мэднэ

Эцэж үхсэн салхийг ч би мэднэ

Энэ хорвоод ил юм олон...

* * *

Эрчилсэн хуй замхарч

Солонго татав

Эмэгтэй хүний  ялдам үнэр ханхийв

* * *

Эрээн эрээн майханд

Хүүхнүүд жиг жуг

Энд наадам өнжсөн гэдэгийм

* * *

Эсэргүүн хүү төрүүлснээ

Ээж минь битгий мэдээсэй

Эрихээ бариад мааниа л уншаасай!

* * *

Эх дэлхий шиг утга гүн

Энэ зөөлхөн бөмбөлгийг

Илж үзсэндээ ичдэг юмаа

* * *

Ээж минь айсуй мэт

Нар мандана

Эхлэж чадаагүй шүлэг өөрөө амилна

* * *

Юм бодохыг хориглосон

Ердөө л зүгээр суухыг зөвлөсөн

Ертөнц өнөөдрөөс жаргалаа эдлэнээ

* * *

Юу ч үл бүтээгчдийг магтмаар байна

Ертөнцийг түйвээгчдийн дунд

Зүгээр суугчдыг алдаршуулмаар байна

* * *

Юутай их жаргал вэ?

Сүүлчийн шүлэгээ шатаачихлаа

Ер бусын амгалан одоо л ирэхнээ

* * *

Яагаад эмээ минь чулуунд хувилсныг,

Яагаад ээж минь уйлж дуусдаггүйг

Яг өнөөдөр би ойлголоо – Өнчирчээ би

* * *

Яаж төрөхөөрөө ийм

Янзага шиг амьтан байдаг байна?

Яахав би тэгээд...

* * *

Яг л гитар шиг ялгуун бүсгүй

Ягаан алчуураа зангидаж зогсоно

Ямар эртний аялгуу сонсдоно вэ?

* * *

Яндан  хонгинох нь

Ямаа майлах мэт

Ярьж дуусдаггүй онигоо эхлэх мэт

* * *

Яргуй нүдэлсэн хавар

Яваад өгсөөн тэр

Хойтон нь зуд болсон

* * *

Яруу сайхан үгийг чинь

Залгилж суухдаа

Ядаж толгой дохиж амжсангүй

* * *

Ярьдаг өвчнийг минь эдгээх гэж

Яарах хэрэггүй ээ таминь

Ямбанд тань тос нэмнээ би

“ҮЙСЭН ДЭВТЭР”-ИЙН ТУХАЙ ХИЙГЭЭД ТУХАЙ БУС
Bolod.mn

Сэтгэгдэл (0)

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
21:39

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө. 

»»
Д.Бат-Эрдэнэ: Энэ удаагийн сонгуулиар гудамжаар дүүрэн хөглөрсөн олон сурталчилгааны самбар гарахгүй
18:57

Сонгуулийн Ерөнхий Хороо төв талбай дээр асар ажиллуулж, сургалтын саналын хуудсыг бөглүүлж байна.

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
18:49

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 

»»
Сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байна
18:05

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 

Сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байна

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 

»»
О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг прокурорт буцаалаа
18:02

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч О.Мөнхжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/,
  • 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөнгө угаах/,18.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/

Баянзүрхийн АН-аас Г.Болормаа, Ц.Жадамбаа тэргүүтэй найман хүнийг дэмжлээ
16:32

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 100 хувь ялалт байгуулж, Б.Саранчимэг, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар сонгогдсон. Хоёр тусдаа тойрог байсан Баянзүрх дүүрэг энэ удаад нэг тойрог болсон нь VIII тойргийн нэр дэвшигчид илүү олон хүнийг төлөөлнө гэсэн үг.

Ж.ГАНБААТАР: Жагсаалтад УИХ-ын гишүүд өдрийн од шиг байгаа
16:26

Өнөөдөр нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж буйтай холбогдуулан горилогчдоос байр суурийг нь тодрууллаа.

Ж.ГАНБААТАР: Жагсаалтад УИХ-ын гишүүд өдрийн од шиг байгаа

Өнөөдөр нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж буйтай холбогдуулан горилогчдоос байр суурийг нь тодрууллаа.

»»
Дэлхийн аварга Б.Баасанхүүг “Имперо” групп хоёр өрөө байраар шагнажээ
16:13

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. 

Дэлхийн аварга Б.Баасанхүүг “Имперо” групп хоёр өрөө байраар шагнажээ

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. 

»»
Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна
16:13

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө.

Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл өглөө.

»»
Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлнэ
16:08

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн юм.

Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
16:06

“Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ. Тодруулбал, цахим сүлжээнд иргэн 

Хариуцлагагүйн зуд
16:04

Малчин түмэн амаргүй өвлийн ард гарлаа. Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас унаж, газар нутгийн 80 орчим 

Хариуцлагагүйн зуд

Малчин түмэн амаргүй өвлийн ард гарлаа. Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас унаж, газар нутгийн 80 орчим 

»»
Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо
16:01

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. 

Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо

Ойрын өдрүүдэд үнэн, худал нь мэдэгдэхгүй нэгэн судалгааны дүн телевизийн мэдээ болгоноор шахуу гарлаа. 

»»
"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хурал дахин хойшлогдов
15:59

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан 

»»
А.Ананд багийн лидер ч тэр багаа хөөдөв...
15:56

Ердөө хоёр сарын дараа Францын нийслэл Парисын хотод хөшгөө нээх хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 

А.Ананд багийн лидер ч тэр багаа хөөдөв...

Ердөө хоёр сарын дараа Францын нийслэл Парисын хотод хөшгөө нээх хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг зуны 

»»
"Авлига" хорооллын шүүх хурал хүлээгдэж байна
15:13

ХУД-ийн 15 дугаар хороонд үерийн эрсдэлтэй бүсэд баригдаж буй "Акуа Гарден" хотхон буюу "Авлига" хорооллын хоёр блокийг нураах эсэх асуудлын талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өгөв.

ХУД-ийн 15 дугаар хороонд үерийн эрсдэлтэй бүсэд баригдаж буй "Акуа Гарден" хотхон буюу "Авлига" хорооллын хоёр блокийг нураах эсэх асуудлын талаар албаны хүн өнөөдөр мэдээлэл өгөв.

»»
Ч.Уранхолбоо: Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол бусдыг энэрч, хайрлах эхийн сэтгэл байдаг
15:10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна. 

Apple компани 2025 онд “Pro” загвараа шинэ “Slim” хувилбараар сольж магадгүй
15:00

“Apple”-ийн “iPhone 16” хараахан гараагүй байгаа ч “iPhone 17”-ийн талаарх шинэ цуу яриа хэдийнэ дэгдээд эхэлжээ.

Apple компани 2025 онд “Pro” загвараа шинэ “Slim” хувилбараар сольж магадгүй

“Apple”-ийн “iPhone 16” хараахан гараагүй байгаа ч “iPhone 17”-ийн талаарх шинэ цуу яриа хэдийнэ дэгдээд эхэлжээ.

»»
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
14:57

Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

»»
Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...
14:41

Энэ дэлхий дээр хамгийн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа хүмүүс, ард түмэн бол эн тэргүүнээ монголчууд. 

Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...

Энэ дэлхий дээр хамгийн тааламжтай орчин, нөхцөлд аж төрж байгаа хүмүүс, ард түмэн бол эн тэргүүнээ монголчууд. 

»»
О.Номинчимэг: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий
14:10

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Уг хуулиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тодорхойлохоор тусгасан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
12:42

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон 

“Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХААР болжээ
12:39

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

“Ub Group” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатарыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХААР болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

»»
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ
12:32

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэнэ

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

»»
Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ
12:28

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 13-19-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгажээ.

“Хатан” зураг дэлхийн шилдэг 100 эмэгтэй хөрөг зургийн дөрөвдүгээрт шалгарчээ
12:19

Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг”

“Хатан” зураг дэлхийн шилдэг 100 эмэгтэй хөрөг зургийн дөрөвдүгээрт шалгарчээ

Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг”

»»
"Алтай констракшн" ХХК-ийн барилгын үйл ажиллагааг түр зогсоосон, шалгалт үргэлжилж байна"
12:19

БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд “Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас бохир усаа цутгаж байна" гэсэн бичлэг цахим сүлжээнд түгээд буй.

БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд “Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас бохир усаа цутгаж байна" гэсэн бичлэг цахим сүлжээнд түгээд буй.

»»
Сонгууль 2024: Нэр дэвшигчид өнөөдөр тодорно
12:02

УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болно.

Сонгууль 2024: Нэр дэвшигчид өнөөдөр тодорно

УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болно.

»»
Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав
11:46

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” 2024.05.18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж өнөөдөр /2024.05.19/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцож байгаа билээ. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр мөн хүрэлцэн ирж, уншигчид болон иргэдтэй  харилцан яриа өрнүүлэв.  

Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
11:43

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав.

Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав.

»»
ХХААХҮЯ: Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн ажилд урьж байна
11:28
Төслийн үр ашгийн мониторингийг бий болгохын тулд хяналт-шинжилгээ, үнэлгээний (ХШҮ) мэргэжилтэн шаардлагатай
төслийн үнэлгээний (PBME) систем, түүний хэрэгжилтэд хяналт тавих.

А.Отгонбаатар: "Монполимет" группийн Ц.Гарамжавыг зургаан үндэслэлээр АТГ-т шалгуулна
11:06

"Үнэн ба зөв" намаас мэдээлэл хийлээ.

А.Отгонбаатар:

"Үнэн ба зөв" намаас мэдээлэл хийлээ.

»»
Сэрэмжлүүлэг: Ойн гал түймэр гарч, 10 га орчим талбай шатжээ
11:03

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ойн гал түймэр гарчээ. 

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
11:02

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 22-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 22-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

»»
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
11:00

Вьетнам улсын Данан хотод пара таеквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-20-нд болж байгаа бөгөөд Монголын тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН: Яармагийн ШИНЭ гүүрний ажил ГРАФИКИЙН дагуу үргэлжилж байна.
10:58

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН: Яармагийн ШИНЭ гүүрний ажил ГРАФИКИЙН дагуу үргэлжилж байна.

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТЕНДЕР зарлагдлаа
10:54

НИСЭХИЙН аюулгүйн тойргийн ТЭЗҮ, зураг төсвийн ажил дуусаж ГҮЙЦЭТГЭГЧИЙН ТЕНДЕР зарлагдлаа

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ
10:53

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

»»
Бурхан багшийн их дүйчин өдөр төв талбайгаас Гандантэгчэнлин хийд хүртэл хүндэтгэлийн жагсаал хийнэ
10:36

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон Буддын шашны чиглэлээр үйл 

Н.Өнөрцэцэг АН-ын гишүүн боллоо
10:26

Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-ын гишүүнээр элсчээ.

Н.Өнөрцэцэг АН-ын гишүүн боллоо

Хэд хэдэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг АН-ын гишүүнээр элсчээ.

»»
ХХААХҮЯ: Санхүүгийн мэргэжилтэн ажилд урьж байна
10:16

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэргэшсэн ажилтан шалгаруулж авна.

ХХААХҮЯ: Санхүүгийн мэргэжилтэн ажилд урьж байна

Төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэргэшсэн ажилтан шалгаруулж авна.

»»
Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарт холбогдох ногоон автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр болно
10:06

Өнгөрөгч онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.20/ болно.

ОХУ-аас хүмүүнлэгийн тусламжийн 8,500 тонн үр тарианы тэжээлийг хүлээж авч дуусжээ
10:00

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8,500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.

Б.Баасанхүү жүдогийн дэлхийн аварга боллоо
09:56

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгт эхэллээ. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөж байна.

Б.Баасанхүү жүдогийн дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонг Конгт эхэллээ. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөж байна.

»»
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорно
09:46

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорно

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно.

»»
Зураач Р.Батцэнгэл бурханы орныг зорьжээ
09:40

Хавдрын өвчинтэй олон жил тэмцсэн зураач Р.Батцэнгэл бурханы орныг зорьжээ.

Зураач Р.Батцэнгэл бурханы орныг зорьжээ

Хавдрын өвчинтэй олон жил тэмцсэн зураач Р.Батцэнгэл бурханы орныг зорьжээ.

»»
3х3: Франц болон Польшийн багт ялагдаж, олимпод оролцох боломжгүй боллоо
09:38

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнд оролцлоо.

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Ц.Элбэгдорж, Х.Баттулга ил "үзэлцэв"
09:35

Өнөөдөр АН-ын ҮБХ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулна.

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Ц.Элбэгдорж, Х.Баттулга ил

Өнөөдөр АН-ын ҮБХ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд сойх кандидатуудаа тодруулна.

»»
Баянхонгорын Баянлиг суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө
09:21

Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т 05.19-ний өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

“The Hu” хамтлаг Монголдоо анх удаа тоглоно
15:22

Чингис хааны одонт "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 20-нд 

“The Hu” хамтлаг Монголдоо анх удаа тоглоно

Чингис хааны одонт "The Hu" хамтлаг анх удаа эх орондоо тоглохоор болжээ. Тодруулбал, ирэх долдугаар сарын 20-нд 

»»
Ираны ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэргийг эрэн хайж байна
12:06

Орон нутгийн цагаар өнөөдөр /2024.05.20/ үүрээр Ираны ерөнхийлөгч Ибрахим Раисийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон гэж Ираны ГХЯ мэдэгдэл гаргажээ.

Барьцаалагдсан эрийг 26 жилийн дараа эсэн мэнд олж суллажээ
14:03

АЛЖИР, 2024 оны тавдугаар сарын 17 /BBC/. Алжирт 26 жил орчмын өмнө сураггүй алга болсон эрэгтэй хөршийнхөө зооринд байсныг эсэн мэнд олджээ.

14 настай хүү халуун ногоотой жигнэмэг идсэний улмаас АМИА АЛДЖЭЭ
12:54

Өнгөрсөн жилээс эхлэн АНУ-д халуун ногоотой жигнэмэг идэх чалленж трэнд болж эхэлсэн. Уг чалленжэд нэгдэн халуун ногоотой жигнэмэг идсэн 14 настай хүүгийн задлан шинжилгээний хариу гарсан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ. 

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан иргэдийг ШӨНИЙН КЛУБЭЭС баривчилжээ
10:19

БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. 

Орос, Хятад үеийн үед найрсаг байж, найрамдлын галыг үр хойчдоо ч буухиалан үлдээнэ гэв
10:14

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, 

В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
10:07

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга 

В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 16 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга 

»»
Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ
09:59

Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, 

Эрэн хайх багийн шерпа нар өнөөдөр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ

Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, 

»»
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ
09:21

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. 

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татдаг. 

»»
ОПЕК сарын тайлангаа гаргав
17:03

Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.

ОПЕК сарын тайлангаа гаргав

Нефть экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нефтийн зах зээлийн сарын тайлангаа өчигдөр /2024.05.15/ гаргажээ.

»»
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
08:53

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Хятадаас импортолж буй 18 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулна 

Эхнэрээ олон жил хүчирхийлсэн Казахстаны дипломатыг ШАЛГАЖ БАЙНА
17:49

Казахстанаас Арабын нэгдсэн эмирт улсад суугаа Элчин сайдын зөвлөх Сакен Мамашийг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулианы улмаас албан тушаалаас нь буулгажээ.

Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
16:16

МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр 

Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ

МУМБАЙ, 2024 оны тавдугаар сарын 14 /AFP/. Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотод хүчтэй шуурганы үеэр 

»»
Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ
15:03

Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ.

Анхан шатны шүүхээс Бишимбаевт 24 ЖИЛИЙН ял, Байжановт 4 ЖИЛИЙН ял оноолоо
10:45

Астана хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Казахстаны Үндэсний эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт өчигдөр /2024.05.13/ эхнэрээ онц хэрцгийгээр 

Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ
10:29

Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.

Цаг уурын асуудлаар Вашингтонд хэлэлцээ хийжээ

Тавдугаар сарын 8-9-ний өдрүүдэд “XXI зууны 20-иод онд цаг уурын үйл ажиллагааг эрчимжүүлэх Хятад, Америкийн ажлын хэсэг”-ийн хурал Вашингтонд болов.

»»
13000 жилийн өмнөх хүний мөр
11:39

Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.

13000 жилийн өмнөх хүний мөр

Одоогоос 13000 гаруй жилийн өмнө яг энэ шаварлаг хөндийгөөр 1,5 км замыг бага насны хүүхдээ тэвэрсэн нэгэн эмэгтэй хоорондоо хэдэн цагийн зайтай 2 удаа явж өнгөрчээ.

»»
Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна
22:12

СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна 

Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна

СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна 

»»
БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ
11:55

547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.

БНСУ-ын “HD Hyundai Marine Solution” компани 2022 оноос хойших хамгийн өндөр дүнтэй IPO хийлээ

547 сая ам.доллар татсан “HD Hyundai Marine Solution”-ийн хувьцааны ханш 45 хувиар өсөв.

»»
Украины фронтын байдал хүндхэн байна
08:40

Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. 

Украины фронтын байдал хүндхэн байна

Украинчууд Оросын түрэмгийллийн эсрэг 790 хоног баатарлагаар тулалдаж эх орноо батлан хамгаалж байгаа. 

»»
Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв
14:47

Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн 

Израил Газын зурвасын ӨМНӨД ХЭСЭГТ ажиллагаа эхлүүлэв

Израилийн Зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсгийн Рафах хотод агаараас хүчтэй цохилт өглөө. Израилийн арми Рафах хотын зүүн 

»»
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ
14:45

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ

Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.

»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай
20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ
14:35

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.

»»
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас орсон байна
11:28

ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. 

Хятад-Монголын олон улсын худалдааны хот
17:13
“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт
17:02

“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.

“Алтан холбоо” 1 – Хилийн Эрээн боомт

“Алтан холбоо” нэвтрүүлгийн эхний дугаараар та бидний сайн мэдэх Эрээн – Замын-Үүд боомтыг танилцууллаа.

»»
Орос үндэстний цорын ганц шян
16:30

“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

Орос үндэстний цорын ганц шян

“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

»»
Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон
18:24

Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

Шинэ Барга зүүн хошууны Соёлын ордон

Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал”

»»
Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар
17:41

Гадаад хүмүүс Хятадад

Мияа: Мөрөөдөл эхэлсэн газар

Гадаад хүмүүс Хятадад

»»
Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав
11:38

Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг 

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая
17:58

Нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай 5 хүүхэдтэй Д.Алтанчимэгт тусалцгаая Утас: 8071-6660 /шууд/ Хаан банк #5417007768

“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв
10:08

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн 

“Tesla” компанийн салбарыг Монголд байгуулахыг хүсэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн 

»»
С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя
10:51

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

С.Ганбаатар: Надад гуравхан сар ерөнхийлөгч, ерөнхий сайдынхаа суудлыг өгчих. Би яаж энэ улсыг босгох вэ? гэдгийг харуулъя

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

»»
Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ
09:05

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ 

Жолооч нар зогсоол дээр маргалдаж, санаатайгаар нэгнийхээ автомашиныг мөргөжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах орон сууцны гадна, хүүхдийн талбайн зогсоол дээр "Хүмүүс нэгнээ 

»»
Л.Аззаяа: Бэлэг гээд өгсөн цагаан торонд мөнгө байгааг мэдээгүй. Харанхуй, хүйтэн байсан учраас гэртээ очоод задалсан
17:44

Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан
10:55

Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. 

Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан

Д.Сумъяабазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсандаа уучлал гуйсан. 

»»
Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга арьс, ширний экспортыг зогсоосон нь маш буруу бодлого байсан
18:20
Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй
09:58

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар 

Монголбанкны Эрдэнэсийн сангаас түүх, соёлын үнэт зүйлс алдагдаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар 

»»
Барилгын хөгжлийн төвийн хамт олон цусаа хандивлалаа
18:40

Барилгын хөгжлийн төвийн хамт олон өнөөдөр цус хандивлах ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа. Тус байгууллага нь цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран уг өдөрлөгийг 2018 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулдаг юм байна.

У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш!
16:56

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

У.Равдан: Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш!

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас саатуулж, улмаар нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.

»»

bolod.mn logo
RSS Feeds | Холбоо барих | Маркетингийн алба |
Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2005-2024 Bolod Мэдээллийн сүлжээ сайт. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Developed by: "Онлайн Хүрээ" ХХК