2012-03-09“Өнөөдөр” сонины редакцид хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх арга зам, өнөөгийн байдал, хэрхэн
урьдчилан сэргийлэх асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвл өлийн Ажлын албаны референт Г.Уянга, Улсын дээд шүүхийн Судалгааны төвийн дарга Ч.Нямсүрэн, Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Дагвасүрэн, Гаалийн ерөнхий газрын Шуурхай хяналт, онилгооны төвийн гаалийн улсын ахлах байцаагч Л.Очгэрэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төслийн зохицуулагч Д.Ганцэцэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл нар ярилцлаа.
-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 20 мянга байна, 60 мянга байна гээд янз бүрийн тоо яриад байдаг. Аль нь бодитой вэ. ҮАБЗ-д хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх талаар чухам юу ярьж, хэлэлцэж байна вэ?
Г.Уянга: -“Иргэний танхим”-д болсон хэлэл цүүлгийн үеэр 16 мянга орчим хүн байна гэж ярьсан. Нэг хүний ард дөрвөн хүн байдаг гэж мэргэжилтнүүд дүгнэдгийг үндэслэн 60 орчим мянган хүн байж болзошгүй гэсэн багцаа тоо гаргаж байгаа юм. ҮАБЗ-д мансууруулах бодистой холбоотой чиглэл хариуцсан байгууллагуудаас мэдээлэл орж ирдэг. 16 мянга гэдэг нь энэ чиглэлээс гарсан тоо. Хүн ам цөөнтэй Монгол Улсад энэ бол маш том тоо. Ийм олон хэрэглэгч байна гэж бодоход аюулын харанга дэлдэж байгаа юм. Хар тамхитай холбоотой асуудал яагаад ингэж олны анхаарал татаж, Ерөнхийлөгчийн түвшинд хүрч ярьж байна вэ гэхээр манай улс газар нутгийн хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд оршиж байдаг. БНХАУ-д хар тамхитай холбоотой гэмт хэрэг газар авч, тодорхой граммаас дээш хэмжээгээр авч явсан тохиолдолд цаазаар авдаг хуультай. ОХУ-д бол 20 жилээс дээш хугацаагаар шийтгэдэг. Энэ хоёр гүрний дунд байгаа манай улсын хувьд Эрүүгийн хуулийн ялын санкц ямар байдаг билээ. Энэ төрлийн гэмт хэрэгт оноож буй ял хөнгөн байдгийг далимдуулж, хоёр хөршөөс ирсэн хууль бус зүйл манайд орж ирэх боломжтой байгаа учраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг ҮАБЗ анхааралдаа авчихаад байгаа.
-Манай хуулийн сул талыг ашиглаж байна гэж та хэллээ. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Манай хуульд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оноож буй ялыг хоёр хөрштэйг өө харьцуулахад хамаагүй хөнгөн. Үүнийг энгийнээр тайлбарлахад ус асгахад хонхор газарт тогтдог шүү дээ. Үүнтэй адилаар энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой асуудал дээр манай улс хонхорхой нь болоод байна.
-Хонхорхойд тогтоохгүйн тулд бид өнөөд өр ямар ажил хийх хэрэгтэй байна вэ?
-Мэдээж хууль эрх зүйгээ боловсронгуй болгохоос ажлаа эхлэх нь зүйтэй. Хууль хяналтын байгууллагын ажлыг сайжруулах, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын эргэлтэд хяналт тавих үндэсний хөтөлбөр, зөвлөлтэй болох, нэгдсэн хяналтад оруулж ажиллах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Олон улсын жишгээс харахад 0.03 мг-аас дээш кокаины орцтой бодисыг хар тамхинд тооцдог юм билээ. Жишээ нь, “Кока кола”-ны орцод тодорхой хэмжээгээр кокаин ордог. Тиймээс манай улс хууль эрх зүйн зохицуулалтдаа хэдий хэмжээгээр авч явсан, хэрэглэсэн гэдгийг нарийвчилж зааж өгөх ёстой.
-Хар тамхитай хэрхэн тэмцэж байна вэ?
Л.Очгэрэл: -Гаалийн байгууллага хэдэн жилийн өмнөөс энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн. Бид Дэлхийн гаалийн байгууллагаас зөрчлийн мэдээлэл авч байдаг. Эндээс харахад хар тамхины зах зээл хэдэн зуун тонноор эргэлдэж байдаг юм билээ. Энэ байдлаас дүгнээд бид хар тамхины хууль бус наймаа Монгол Улсад яаж нөлөөлөх нь вэ гэдгийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Манай улс дэлхийн хар тамхины зах зээлийн дунд нь байгаад байсан. Бид тухайн үед хар тамхины аюул Монголд байхг үй юм чинь гэж алгуурлаагүй. Харин ч орж ирж болзошгүй гэдгийг урьдаас анзаарч, хүмүүсээ бэлтгэж байсан. Эхлээд хар тамхи гэж юу вэ гэдгийг гаалийн байцаагчиддаа зааж, цаашлаад мансуурсан хүн ямар байх вэ, мансууруулах бодис зөөвөрлөж буй сэжигтэй этгээд гадна байдлаасаа яаж харагдах, онгоцны тийз, авч яваа гар тээш ямар байх вэ гэдгийг зааж сургасан. Тиймдээ ч нэг үеэ бодвол гаалийн байцаагч нар маань мансуурсан хүн орж ирвэл ажиг сэжиг авахаар болчихсон. Нэгэнт бид онолын, танин мэдэхүйн ажлыг зохион байгуулчихсан юм чинь хоёр дахь шатны ажилдаа орчихоод явж байна. Рентген тоног төхөөрөмж, нохой ашиглаж байна. Нохой ерөөс өө алддаггүй, хаана мансууруулах бодис байна тэнд очоод зогсдог. Харин хөт өч маань түүнийг нь яаж зөв уншиж, таних вэ гэдгийг сайтар сургах хэрэгтэй байгаа юм.
-Манайд өнөөдөр энэ төрлийн хэрэг илр үүлсэн, мэдээлэл өгсөн хүнд олгох урамшууллын систем байна уу?
-Хууль бус зүйл нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах тухай заалт байдаг. Гэвч энэ нь амьдралд хэрэгждэггүй. Яагаад гэхээр нөгөө л төсөв хөрөнгөөсөө болоод олгож чаддаггүй.
Ч.Нямсүрэн: -Хар тамхитай тэмцэх асуудлыг Ерөнхийл өгч анхааралдаа авч, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх “галт тэрэг” хөдлөөд эхэлчихлээ. Хамгийн гол нь Эрүүгийн хууль тогтоомжоо чангатгах. Эрүүгийн хуулийн 192- 196 дугаар зүйл, 188 дугаар зүйлд л хориглосон заалт байдаг. Гэвч энэ нь хангалтгүй. Гадаадын хууль тогтоомжид опиум, кокаин хэчнээн граммаас дээш авч явбал гэмт хэрэгт тооцох вэ гээд маш нарийн хэмжээ зааж, эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэтэл манай хуульд олж хадгалсан бол гэсэн заалт бий. Ямар нэг хэмжээ хамаарахгүй. Улсын Дээд шүүхээс тайлбар гаргахдаа их хэмжээний гэж тайлбарласан. Их хэмжээ гэдгийг яаж ойлгох нь тодорхойгүй. Авч явсан хэмжээгээр нь юм уу, зах зээлийн үнэ ханшаар нь юм уу, худалдсан мөнгөөр нь үү, хар захын ханшаар уу гэдэг нь байхгүй. Ерөнхийлөгч энэ төрлийн гэмт хэрэгт хатуу хандана гэдгийг хэлчихлээ. Манай орны хувьд энэ төрлийн гэмт хэрэгт оноож буй ялын санкц дунд түвшинд байгаа. Зарим хүн хэтэрхий хөнгөн гэж яриад байдаг шүү дээ.
-Энэ төрлийн хэрэгт мөнгөтэй хүмүүс, урлагийнхан холбогдоод байгаа шүү дээ. Ялын бодлого зөөлөн учраас хүмүүс суллагдаад, өрш өөгдөөд байна гэж хүмүүс ойлгоод, хэрэглэж болдог юм байна гэсэн буруу үлгэр дууриал үзүүлэх вий дээ гэсэн бодол төрөх юм.
Ч.Нямсүрэн: -Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой хэрэгт 2007 оноос хойш, 73 хүн ял шийтгүүлээд байна. Үүний 50 хувь нь ялаа эдэлж байгаа. Үлдсэн нь өөр төрлийн ял авчээ. Ял шийтгүүлж буй хүмүүсийн олонх нь залуус. Ял шийтгүүлсэн хүмүүсийн хавтаст хэрэгтэй танилцаж байхад хар тамхины хэрэгт хоёр зүйл ажиглагдаж байгаа юм. Нэг хэсэг нь мөнгө олохын төлөө амиараа дэнчин тавьж, зөөж байна. Нөгөө хэсэг нь түүнийг нь олж авч, хэрэглэж, хадгалсан хүмүүс нь нэлээд их мөнгө, хөрөнгөтэй байгаа юм.
-Хар тамхитай тэмцэх ажилд ахиц гаргахад юу дутаад байна, юу нь болохгүй байна вэ гэдэг талаар цагдаагийн байгууллагынхан дагнан ажиллаж буйгийн хувьд тодорхой зүйл хэлэх болов уу?
Д.Дагвасүрэн: -Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын хууль бус эргэлт манай улсын хувьд тулгамдсан асуудал болсон. Цагдаагийн байгууллагад бүртгэж, шалгаж буй хэрэг жил бүр прогресс өсөлттэй байгаа. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас зохих шатны дээд байгууллагад өнгөрсөн цаг хугацаанд танилцуулж ирсэн. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил дан ганц цагдаагийн байгууллагын ажил мэт байсан, төрийн бус цөөн байгууллага хамтарч, анхаарлаа хандуулж, нийгмийн анхаарлыг хандуулахын тулд ажиллаж ирсэн. Яагаад ийм өндөр өсөлттэй байна вэ гэдэг дээр нэлээд сайн судалгаатай хандаж үзэх ёстой болов уу. Бид гадаад болон дотоод хүчин зүйлийг анхаарч үзэх ёстой. Манай улс хоёр их гүрний дунд оршиж байгаа. Энэ хоёр гүрэн хар тамхины хамгийн том зах зээл. Хоёр хөршид маань хар тамхи, мансууруулах бодисын эргэлт, борлуулалт өндөр байдаг. Гэсэн атлаа хамгийн хямд зах зээлийн үнэлгээтэй байдаг. Үнэ хямд учраас маш их хэмжээгээр хэрэглэдэг. Манай улсын иргэд хоёр хөрш рүүгээ чөлөөтэй зорчдог учраас хямд үнэтэй бодисыг авч хэрэглэж байна. Манай улсын хувьд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ дээр үед байсан. Социализмын үед ч байсан юм билээ. Өнөөдрийн байгаа шиг нийгэмд хурцадмал биш байсан. Яагаад өдий хүртэл таслан зогсохгүй, уламжлаад байгаа юм бэ гэдгийг бас сайн судалж үзэх ёстой.
-Манай улсад байгаа хэрэглэгчид юунаас болоод хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд байгаа юм бол?
Д.Дагвасүрэн: -Манайд байгаа хэрэглээний нөхцөл байдлын хувьд уур бухимдлаасаа салахын тулд хэрэглэж эхлээд яваандаа донтох болсон нэг хэсэг байна. Мөн бусдыг даган дуурайж, хөөрч баясаад, гадаадад явсан нөхдийг өө дагаж, тухайн цаг үед өөрт төрсөн төс өөллөөрөө, тэндээс хоцрохгүй гэсэндээ уруу татагдсан байдлаар ордог. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тэмцэхэд хамгийн сонгодог шилдэг арга бол хүн л байдаг. Энэ төрлийн чиглэлээр хүнээ сургах хэрэгтэй. Нохой, гахай ашиглан илрүүлэх, Канад, АНУ-д эс, молекулын түвшинд илрүүлэх технологи ашиглаж байна. Гэвч энэ нь төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа.
-Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хүнээ манайхан яаж бэлтгэж байна вэ?
-2010 онд ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГын бүтцэд Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх тасаг байгуулсан. 2011 долоодугаар сарын 22-нд энэ тасгийг өргөтгөж, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс байгуулж, хар тамхи мансууруулах бодис, хүний наймаатай холбоотой хэргийг мөрдөх ажлыг хариуцаж байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх мэргэшсэн алба хаагчдыг сургах арга замыг эрэлхийлж байгаа. Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл бүхий мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэх боломж байхгүй. Гадаадад цөөн тоогоор сургалтад хамруулж байгаа. Цагдаагийн байгууллагаас 2011 онд ОХУ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хорооны шугамаар 15 алба хаагчийн сургасан. Олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэдэг, шаталсан сургалтууд байдаг юм билээ.
-Мөрдөн байцаах газраас өнгөрсөн онд энэ төрлийн хэчнээн хэрэг илрүүлэн шалгаж байна вэ. Мөрийтэй тоглож буй хүмүүс, томоохон диско клубийн дижи нар мансуурчихаад байгааг харахад цагдаа нар арга хэмжээ авахгүй байна гэж ярьж байна.
-2010 онд эрүүгийн 15 дугаартай хэрэг илр үүлэн шалгаж байна. Үүний цаана маш олон холбогдогч байна. 2011 онд 26 дугаартай хэрэг илрүүлэн шалгасан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг, цагдаагийн ажилтнуудын ихээхэн хүч чармайлт, үйл ажиллагааны дүнд илрүүлдэг.
Ч.Нямсүрэн: -Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэшсэн ажилтнаас гадна сайн техник, технологи байх хэрэгтэй. Бид ЗЦГ-т нэг эрдэм шинжилгээний хурал хийсэн. Тэнд “Согтуу жолоочийг саатуулдаг, “Драйгер” үлээлгэхэд согтуурлын зэрэг нь гардаггүй. Гэтэл мансуурчихсан л байдаг. Мансуурсан хүнийг “чихдэж” лабораторит аваачаад цуснаас нь дээж авч, шинжлэх эрх зүйн үндэс байдаггүй. Ийм тохиолдолд яах вэ. Гадаад улс оронд үүнийг хэрхэн шинжилдэг талаар эрх зүйн зохицуулалтыг судлах хэрэгтэй байгаа юм.
Д.Дагвасүрэн: -Гадаад орнуудад цуснаас, шээснээс, хөлснөөс дээж авч шинжилдэг тест үүд ашиглаж эхэлсэн байгаа. Түүнийг бид болох эсэхийг судлаад л байна. Гэхдээ түүнийг нь нотлох баримтын хэмжээнд хэрхэн үнэлэх вэ гэдэг эрх зүйн үндэсийг нь эхлээд бүрдүүлэх ёстой байгаа юм.
Л.Очгэрэл: -Манайхан бол хямд үнээр ажилладаг, хямд ажиллах хүч болдог юм шиг байгаа юм. Саяхан хил дээр хоёр кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан хоёр хүний нэг нь 2000 долларын хөлсөөр явсан гэсэн гэж хэлж байгаа юм. Зөөвөрлөгч нь нэг л удаа хил давж үзсэн хүн байсан. Энд мөнгө өгөх юм уу гэхэд “Миний найз онгоцны зардал, буудал, хоолны мөнгийг нь даана” гэсэн гээд явж байгаа юм.
-Хүүхэд, залуучуудын дундах хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихэссэн гэх аюултай мэдээ дуулдах боллоо. Одоогийн нөхцөл байдлын талаар ямар баримт байна вэ?
Д.Ганцэцэг: “Глобал” сангийн “Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг эрсдэлт бүлгийн хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг сайжруулах замаар ХДХВ/ДОХ-ын эрсдэлийн бууруулах” төслийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2008 оны аравдугаар сараас хэрэгж үүлж эхэлсэн. Манай улсад хар тамхи хэрэглэгч үнэхээр байна уу, тэд эрүүл мэндийн байгууллагад хандаж байна уу, судсаар хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүн хэчнээн байгаа юм бэ гэх мэт асуудал гарч ирсэн.
-Хар тамхи хэрэглэснээр эрүүл мэнд, бие сэтгэлд ямар хор хөнөөл үзүүлдгийг хэлж ойлгуулах нь урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга гэдэг юм билээ?
-Тийм ээ, хамгийн зөв арга. Нэгэнт хар тамхи мансууруулах бодис хэрэглээд заншсан хүн эргээд гарна гэдэг амаргүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг тогтмол хэрэглэснээр биеийн болон сэтгэцийн хараат байдалд орж, донтох эмгэгт өртөнө. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист донтох нь архинд донтохоос 60 дахин илүү аюултай. Хор хөнөөл бий болоход зөвхөн хэрэглэгч буруутай юу гэвэл тийм биш. Энд мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлж ашиг олж буй этгээдүүд, тэрчлэн буруу бодлого, хууль тогтоомж ч хор хөнөөлийг нэмэгдүүлдэг. Мансууруулах бодистой холбоотой хор хөнөөлд зөвхөн хувь хүн буюу хэрэглэгч өртдөггүй, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотнынхон, хамт олон, цаашилбал нийгэм улс оронд гэх мэт янз бүрийн түвшинд нөлөөлдөг.
-Хүүхдүүдийн дунд хийсэн судалгааг таницуулж болох уу. Өсвөр насны хүүхд үүдийн дунд донтогч байна уу?
-Бид ажлаа эхлүүлэхдээ ТББ-ын судалгаатай танилцаж байсан. Тэдний хийсэн судалгаагаар манай улсад 1999 онд хар тамхи хэрэглэгч 45 байсан бол 2006 онд 415 болж өсчээ. Өсв өр үе хүүхэд залуусаа хар тамхи, мансуурлаас хамгаалах үүднээс таван байгууллага хамтарч судалгаа хийсэн. Судалгааг үр дүнтэй, бодитой болгох үүднээс хотын төвийн, захын, хувийн гэх мэт сургуулийг хамруулсан. Нийслэлийн есөн дүүргийн 34 сургуулийн 12-28 насны 2000 хүүхдийг хамрууллаа. Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар байгааг судлахад хамрагдсан хүүхдийн 40 хувиас илүү нь хэрэглэж үзсэн гэсэн дүн гарсан. Залуус цавуу, ахуйн зориулалтаар ашигладаг хий, ацетон зэргийг үнэртэж мансуурдаг гэж хариулж байсан. Судалгаанд хамрагдсан хүүхд үүдийн 436-д сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг санал болгосон байх юм. Хүүхэд, залуус маань хар тамхи, мансууруулах бодисын талаарх мэдээллийн 65 хувийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс, бусдын ярианаас 29 хувийн мэдээлэл авдаг бол нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээлээс бараг мэдээлэл авдаггүй байх жишээтэй.
-Хүүхэд, залуусаа энэ аюулаас аврахын тулд юу хийх ёстой вэ?
-Судалгаа хийсний дараа Эрүүгийн цагдаагийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, БСШУЯ, Хар тамхи мансуурлаас иргэдээ хамгаалах нийгэмлэг хамтраад сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн боловсрол олгож буй багш нарт сургалт зохион байгуулсан. Хар тамхи, мансуурлын тухай мэдээлэл өгөхдөө бодлоготой, хүүхдийн насны онцлогт тохируулах хэрэгтэй юм билээ. Ийм ургамал ургаж байна, ингэж мансуурдаг гээд хэлчихээр хүүхдийн сонирхлыг өдөөж, уруу татах магадлалтай нь ажиглагдсан. Түүнээс гадна сүүлийн үеийн зарим дуунд хар тамхийг сайхан зүйл мэтээр магтсан байх юм. Хүүхдүүдийн шүтэн биширч буй од гээд байгаа залуус энэ мэтчилэн дуулаад байгаа нь сөрөг үр дагавартай. Урьдчилан сэргийлэх ажилдаа олны танил дуучид, урлагийнхныг татан оролцуулах нь үр дүнтэй гэдэг нь дэлхийн бусад орны жишгээс харагдаж байна.
Д.Дагвасүрэн: Менделевийн үелэх системийн элементүүдийн нэгдлээр бодис үүсдэг. Энэ бодисын төрөл, шинж чанар өдөр ирэх тусам өөрчлөгдөн, боловсронгуй болоод байна. Мансууруулах бодис хүний төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Эхлээд үнэрлээд дараа нь сонирхож, цаашлаад байнгын хэрэглэгч, донтогч болно гэж ярьдаг байсан бол одоо эхний удаа хэрэглэсэн даруй шууд биеийн хараат байдалд орж, донтогч болгох аюултай бодис бий болсон. Тиймээс эхний хэрэглээ гэж байж болохгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ямар асуудал тулгарч байна. Танайх энэ чиглэлээр дагнан судалгаа хийж байгаа гэсэн?
Ц.Очгэрэл: Одоогоос арван жилийн өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, зөөсөн, тарьсан, хадгалсан гэх мэт зүйл ангиар ял шийтгэл эдэлж байсан хүн маш цөөн байсан. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд ихэсч, ял шийтгүүлсэн иргэд нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр найман иргэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд биечлэн ялаа эдэлж байгаа. Үүний долоо нь хар тамхи зөөсөн, зуучилсан, тээвэрлэсэн бол нэг нь хэрэглэгч. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 23 хүн Цагдан хорих байранд байна. Хар тамхи хэрэглэдэг хүмүүсийг цагдан хорих, ял эдлүүлэхэд бидэнд хүндрэл учирдаг. Мансуурах донтой иргэдийг тусгайлан хорих байр гэж байдаггүй. Тийм боломж ч байхгүй. Хар тамхи хэрэглэгч ялтан өөрийгөө хянах чадваргүй болж, хар тамхиа үгүйлдэг юм байна. Бид хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авдаг. Өөрөөр яах ч арга алга. Мансууруулах бодис хэрэглэгч, донтонг ямар нөхцөлд байлгаж, хорих явцад эмчилгээ хийх талаар ямар ч мэдээлэл, боломж алга.
-Хар тамхи хэрэглэгч, мансуурагчид ялаа эдлээд гарсан тохиолдолд дахин хэрэгл үүлэхг үй гэх баталгаа байхгүй. Энэ хүмүүсийг ямар байгууллага хариуцдаг юм бэ?
-Ял эдлээд гарсан хүмүүсийг хариуцдаг байгууллага одоогоор алга. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж, ашиглаж мөнгө олоод сурсан хүн эрүүл болтлоо амаргүй нь анзаарагдсан. Бид өглөө босоод ажилдаа явахын өмнө хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг бол тэд өглөө босоод хар тамхиа хайх, холбоотой хүмүүстээ зарах, олох ажлаа хийдэг юм байна. Ял эдлэж байгаа хүмүүсээс асууж тодруулахад сүлжээ байдаг гэж хэлдэг. Нэг хэсгийг нь илрүүлээд ял эдлүүлэхэд нөгөө хэсэг нь гадуур эрх чөлөөтэй явж байгаад шоронгоос гарсан хүмүүсээ татан оролцуулдаг бололтой. Үүнээс харахад ял эдлээд суллагдсан иргэдийг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлах шаардлага байгаа нь илт. Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тул эрх зүйн зохицуулалт хэрэгтэй.
Д.Дагвасүрэн: Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдийг илрүүлэх, мөрдөн шалгах гээд олон ажил цагдаагийн нуруун дээр байна. Ял эдлээд гарсан хүмүүсийг нийгэмшүүлэх асуудлыг дүүргийн цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах байцаагч хариуцаж буй ч цаашдаа хүчрэхгүй нь бололтой. Тиймээс олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал.
-Аюул дагуулсан тахлыг таслан зогсоож, иргэдээ хамгаалахын төлөө бид юу хийх ёстой вэ?
Д.Ганцэцэг: Хар тамхины хор хөнөөл маш их атлаа эмчилгээний үр дүн дөнгөж тавхан хувьтай байдаг. Морфинд донтох өвчтэй нэг хүн хоногт 30 ампул морфин хэрэглэж байгаагаас үзэхэд тухайн хүнд хоногт 40800 , жилд дунджаар 14.782.500 төгрөг шаардлагатай болж байна. Ерөнхийлөгч Үндэсний хороо байгуулах тухай санал гаргасан. Энэ маш чухал. Энэ хороонд салбарын дэд сайд, яам агентлагийн дарга нар, иргэний болоод хар тамхи хэрэглэгчийн төлөөлөл байдгийг Тайландын туршлагаас харлаа.
Ч.Нямсүрэн: Хамгийн их орлоготой бизнест хүн худалдаалах, зэвсгийн наймаа, наркобизнес ордог. Манай улсад хар тамхины хэрэглэгч бий болж, түүнийг зөөгч, дамжуулагчийн хөрс бий болсон нь нэгэнт тодорхой боллоо. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлах хуульд мэргэжлийн хүмүүс идэвхтэй оролцоод, дэмжих хэрэгтэй. Үндэсний хэмжээний байгууллагатай болох шаардлагатай нь нэгэнт тодорхой байна. Тэр байгууллагаа эдийн засаг хийгээд эрх зүйн чадамжтай бие даасан болгох хэрэгтэй. Мөнгөгүй, эрх зүйн орчин бүрдээгүй гээд суугаад байвал нэг л мэдэхэд бид хүчрэхээ больчих вий. Өнөөдөр бид архидалтаа дийлэхгүй байгаа шүү дээ.
Д.Дагвасүрэн: Хар тамхины асуудал үндэстэн дамнасан гэмт хэрэг болсон. Дундад Азийн “Алтан хавирган сар”, зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” гэх мэт бүлэглэл бий. Манай улсын иргэд үндэстэн дамнасан энэ бүлэглэлд элсээд, идэвхитэй гишүүн нь болсон нь тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэргийг олны танил хүн, чинээлэг айлын хүүхдүүд үйлддэг гэдэг яриа үеэ өнгөрөөж. Одоо нөхцөл байдал тийм байхаа больсон. Гэмт хэрэгт холбогдогсод дотор өдрийн хоолны мөнгөгүй хүн ч байна, боловсролтой дундаж амьдралтай нэг байхад барж ядсан хөр өнгө чинээтэй нь ч бий. Нийгмийн бүх давхаргыг хамарч байгааг анхаарч үзэхгүй бол болохгүй нь. ОХУ хар тамхи мансуурагчидтай тэмцэх үндэсний хэмжээний газартай. Үйл ажиллагаанд нь цагдаа болон хүчний гурван байгууллага нь ажилладаг юм байна. Тус улсын мэргэжлийн хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр “Та нар цаг хугацаа алдаж хэрхэвч болохгүй. Бид хоёр жил алдчихсан чинь 14- 21 насны залуусаа хар тамхинд урвуулчихлаа” гэж байсан.ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг жилдээ 24000 гаруй бүртгэгдэж, 210 гаруй тонн хар тамхи хил дээр хураагддаг юм байна. Өнгөрсөн жил Интерполийн гишүүн орнуудын цагдаагийн ажилтнууд уулзаж байхад “ Танай оронд баруун Африкийн хүн харагдах л юм бол нөхцөл байдал хүндэрсэн гэж ойлгоорой” гэсэн. Гэтэл манай оронд тэр зүгийн хүмүүс аль эрт ирчихсэн, бүлэглэлд нь монголчууд элчихсэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулаад эхэлчихэж. Энэ байдлыг онцгой анхаарч, ойлгож ажиллах хэрэгтэй байна.
Ц.Очгэрэл: Үндэсний хэмжээний байгууллагатай болох нь хамгийн чухал. Харин энэ байгууллагаа аль нэг яамны харьяанд оруулахг үй байхыг хүсэж байна. Төрийн байгууллагууд тус газрынхаа үйл ажиллагаанд оролцдог байвал үр дүнгээ өгнө. Нөгөө нэг асуудал нь хэн гэгч хаана, хар тамхи зарж борлуулж, тарьдаг тухай ямар ч мэдээлэл алга. Ял эдлээд гарсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж байгаа, эсэхийг хэн ч мэдэхгүй. Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмээнд хүрч буй энэ аюулд автахгүйн тулд мэдээллийн нэгдсэн сантай байх нь чухал.
-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн таниас нэг зүйл асууя. Энэ уулзалтаараа Монголын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар олон чухал зүйл ярилаа. Энэ яриа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна биз?
Г.Уянга: -Энэ асуудлыг Ерөнхийлөгч онцгой анхаарч, нэгдсэн бодлогогүйгээр явж байсныг нээлттэй уулзалтын үеэр хэлсэн. Үр хүүхэддээ анхаарал хандуулахыг тэр үеэр уриалсан. Хар тамхи хэрэглэгчид мөсөн уул мэт байдаг аж. Мөсөн уулын 30 хувь нь ил, 70 хувь нь далд байдагтай адил хар тамхины хэрэглэгч тийм нуугдмал байгааг онцолсон. Төрийн тэргүүн энэ асуудлыг онцгой анхаарч, хууль санаачлан, үндэсний хэмжээний байгууллагатай болж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагаа чангатгахаар үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Mongolnews.mn