Манай төр, засаг дотоодын компаниудаа ойшоож үзэхгүй байгааг ганцхан жишээн дээр өгүүлье.
Жишээ нь, монголчууд үнэхээр хүч хүрэхгүй, хөрөнгө оруулалтыг нь өнөөдөртөө босгож ирж чадахааргүйгээр нь Оюутолгойгоо байя гэхэд тэр Ховдод байгаа Хөшөөтийн нүүрсний ордыг бол Монголын хэдэн компани өлхөн ажиллуулчихаж болмоорсон доо… Гэтэл тиймгүй. Монголын баялгийг монголчууд нь биш, гадны, Хонконгийн нэг нөхөр гэрээсээ удирдаад ажиллуулаад сууж байх жишээний. Хувийн хэвшлийнхнийгээ байг гэхэд төрийн өмчит “Эрдэнэс MGL” компани нь тэнд орж болохгүй юу? Уг нь энэ компанийг зөвхөн Оюутолгой, Тавантолгой гэлтгүй, стратегийн бүх ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад оролцоорой гэсэн санагдах юм.
Ийм үндсэн үүрэгтэйгээр анх байгуулсан юмсан. Тиймээс төрийн өмчит “Эрдэнэс MGL” компани одоо төрийн тэр үүргээ Хөшөөтийн орд дээр биелүүлмээр болжээ. Гэхдээ үүний өмнө мэдээж УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ЭБЭХ-ний сайд тавьж байсан асуулга буюу Хөшөөтийн нүүрсний уурхай стратегийн орд мөн үү гэдгийг тодорхойлж тодотгох учиртай.
Үүнийг шийдвэр гаргадаг УИХ ч тэр, санал боловсруулж оруулж ирэх ёстой Засгийн газар нь ч тэр, тэр санал, шийдвэрийнх нь дагуу гүйцэтгэх учиртай хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар ч тэр өнөөг хүртэл “тогтоож” чадахгүй байгаа юм. Хөшөөтийн эзэд уурхайн нөөцийг өөрийнхөөрөө буюу 85 сая тонн гэдгээр зүтгүүлсээр байгаад бүртгүүлсэн.
Түүнийг нь манай тал (AM ХЭГ) батлаж хүлээн зөвшөөрчихсэн. Уг нь одоогийн тогтоогдсон нөөц 360-460 саяын хооронд хэлбэлздэг. Үүнийг нягталж үзэх талаар мөн л Р.Амаржаргал нарын УИХ-ын гишүүд парламент дээр салбарын сайд болон АМГТ ХЭГ-ынханд асуулга тавьж байсан билээ. Санаа нь ийм их нөөцтөй газрыг стратегийн ордод оруулах гэсэнд байв. Учир нь УИХ-ын 2007 оны тогтоолоор Хөшөөтийг голлох 15 стратегийнхаас гаднах дагалдах 37 ордод оруулалгүй орхисон юм.
Тэгсэн хэр нь нөгөө 85 саяын нөөцтэй гээд зүтгээд байдаг Хөшөөтийнхэн Австралийн “Leigh-ton Asia” компанитай 460 сая тонны нүүрс нийл үүлэх гэрээ хийчихсэн гэж байгаа. Ийм ажпуудыг Хөшөөтийн хонконг эзэд өнгөрсөн хугацаанд амжуулсан байх юм. Тэгэхээр хаа байгаа Хонконгийн нэг нөхрийг энд хичнээн муулаад нэмэргүй мэт. “Но” нь энд буюу манайханд хамаг учир байна.
Өнөөдөр манай дотоодын “Энержи ресурс” ХХК Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж чадсан. Хэдийгээр нэрээ “ММС” буюу “Mongolian mining сорг” гэж сольж байгаад ч болов олон улсын зах зээл дээрээс менгө босгосон нь Монголын компаниуд дэлхийн зах зээлд гарч эхэлсний дохио болсон. Өмнө нь манай баялаг, нэр хоёроор гадаадын компаниуд олон улсын зах зээл дээрээс мөнгө босгоод байсан юм.
Үүнд арваад компани орж байсан. Түүний нэг нь “Мон-Энко” ХХК юм. Тус компани манай нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг эзэмшдэгээр нь бодох юм бол Монголын компани баймаар санагдана. Гэтэл үгүй. Тэгвэл Монголын баялгийг эзэмшдэг юм бол яагаад энэ компани “Энержи ресурс” шиг хувьцаагаа Монголын нэрийн өмнөөс гаргаж болдоггүй юм бэ. Өнөөдөр энэ асуулт эргэн тавигдахад хүрэв.
“Мон-Энко” гэдгийг задалж уншвал “Mongolian energy corp” гэсэн байгаа. Энэ нэрнээс нь болдог юм уу гадаадынхан уг компанийг Монголын эрчим хүчний томоохон компани юм байна гэж боддог гэсэн. Үнэндээ андуурсан хэрэг. Аргагүй шүү дээ, нэр нь тийм юм чинь. Гэхдээ асуудлын гол нь энэ компани нэр шигээ Монголын компани биш, Хонконгт бүртгэлтэй байдаг.
Ийм компанийг Монголынх гэх үү? Чухам Хонконгт бүртгэлтэй учраас тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж мөнгө босгож чаджээ. Босгосон мөнгө нь 2,7 тэрбум хонконг доллар. Нэг хонконг дрллар манай 200 шахам төгрөгтэй тэнцдэг. Үүгээр та тооцоод үзээрэй. Монгол Улсын төсөвт дөхөж очихоор хэмжээний мөнгөн дүн гарна.
Түүний дэргэд “Петровис”-ын өмчлөлтэй “Петро Матад”-ын Лондонгийн бирж дээр босгосон 20 сая ам.доллар, Оюутолгойгоос манай Засгийн газарт анх урьдчилгаа болгон өгч байсан 100 сая ам.доллар юу ч биш. “Энержи ресурс”-ын босгосон 650 сая ам.доллар ч бас дөхөж очихгүй. Үүнийг сэтгүүлч бид биш манай Ерөнхий сайд хэлээд байгаа.
Энэ бүхнээс үүдээд Хөшөөтийн уурхайг эзэмшигч манайхан дангаар олон улсын биржид гарч чадахгүйн үүднээс Хонконгийнх болж тэдэнтэй хамтарсан юм шиг. Гэхдээ асуудлын гол нь энд бус “Мон-Энко”-гийн зорилго манай талаас дэлхийн зах зээлд гарахад IT хийж, олон улсын Хөрөнгийн биржид гарах шаардлагыг хангаж чадахгүй байсан гэдгээс илүү Хонконгийн хамтарсан компани гэдгээр богино хугацаанд их хэмжээний мөнгө хурдан босгох ашиг олох.
Чухам энэ нь Хөшөөтийн хонконг эзэд, Монгол түшмэдийг нэг тогоонд нэгтгээд байгаа юм. Ийм учраас л Хөшөөтийн уурхай дэлхийн зах зээлд Монгол нэрээрээ гарч “чадахгүй” байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Хөшөөттэй холбоотойгоор юу юу хийгдэв гэвэл Хятадын ӨМӨЗО-ны Булган хүртэл 340 км асфальтан-хар засмал зам тавигдав. Энэ “бүтээн байгуулалт” 80-100 сая ам.доллараар боссон байна. Мөн “цаанаас” төмөр зам тавигдаж Монголын хил хүрчээ. Мөн химийн бодисуудаа хилээр чөлөөтэй нэвтрүүлдэг болов.
Хилийн боомтыг ийм зөвшөөрөлтэй болгож чадав. Одоо Хөшөөтийн нүүрсийг урд хилээр гарахад юу дутах вэ, бүгд бэлэн болчихсон. Тэгсэн хэр нь Хөшөөтийн ордод өнөөг хүртэл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй, олборлолт эхлээгүй гэдгээр дээж нэрээр Хөшөөтийн нүүрсийг зуун зуун тонноор урагшаа гаргасаар….
Хөшөөтийн уурхайг тойрсон явдал өнөөдөр ийм байдалтай байна. Тиймээс нэг талаас эрдэс хүүлэгч гадныхан, нөгөө талаас хурдан баяжих гэсэн дотоодын эрх мэдэлтнүүдийн гарт байгаа Хөшөөтийн уурхайн ордод хэзээ монголчууд жинхэнэ эзнээр сууж, үр шимийг хүртэх болоо хэмээн нутгийнхан ярьж байна. Мэргэжлийн хүмүүс юуны өмнө тус ордын нөөц баялгийг Монголын Улсын өмч гэдгээр улсад бүртгэж, стратегийн ордод тооцон төр жинхэнэ ёсоор нь өмчилж эзэмшүүлэх хэрэгтэй гэж байна.
“Үйлдвэрлэл эхэлж ашиг орлого олоогүй хэр нь Хөшөөтийн уурхай нутгийн иргэдэд үнэгүй нүүрс тараасаар….” Энэ бол Хөшөөтийн уурхайн сурталчилгаа. Үнэгүй нүүрсний оронд өч төчнөөн тонн нүүрс гараад явчихжээ….
Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ” сонин