 |
|
 |
|
”Би өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд” |
|
|
 |
|
 |
”Би өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд”
2012-02-22Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ уншигчдаас ирүүлсэн “Блиц-100” асуултад хариулж байна. 
-Та цагаан сараар Есдүгээр Богдтой золгох уу? - Золгоно.
-Таны амьдралын гол зорилго юу вэ? -Монголчууддаа туслах. Олуулаа, эрх чөлөөтэй, сайхан амьдрахад нь тус нэмэр болох.
-Утаа, түгжрэл, хэт төвлөрөлөөс гарахад нийслэлээ шилжүүлэх оновчтой юу? - Бүгдээрээ уудам нутгаараа тарж суурьшъя.Тэгвэл зөв болно.
- Иргэдэд бэлэн мөнгө тарааж байгааг та юу гэж бодож байна? - Бэлэн мөнгө тарааснаар хөгжил ирэхгүй. Энэ байдал удахгүй өөрчлөгдөнө.
- Та Монгол оронд шударга ёсны хувьсгал яагаад хийхгүй байна вэ? -Хувьсгалыг нэг хүн хийдэггүй. Олуулаа хийдэг.
-Онгон байгалиа ахуйн хогноос салгах талаар Та юу хийх вэ? -Тийм. Зөв асуулт /толгой дохив/ Хоггүй газар гэж үгүй болсон. Засаг дарга бүр хариуцсан нэгжээ хогноос нь салга.
-Шүүхийн багц хууль яагаад батлагдахгүй байна вэ? -Хууль тогтоогчдоос асуул даа. Миний хүч заримдаа хүрэхгүй байна ш дээ.
-Та иргэнийхээ хувьд парламентын, ерөнхийлөгчийн засаглалын алийг нь дэмждэг вэ? -Ард түмний засаглалыг дэмждэг. Аажимдаа манайд шууд ардчилал давамгайлна.
-Та өнөөдрийн үндэсний аюулгүй байдлыг 0-100 баллаар хэрхэн дүгнэх вэ? - 60+гэж хэлье. Дүгнэдэг, хардаг өөр үзүүлэлтүүд бий.
-Таны хамгийн том биелсэн мөрөөдөл юу вэ? - Аав болсон, ардчиллын буянаар эрх чөлөөгөө олж авсан.
-Та “би эргэж ирнэ” гэж байхдаа Ерөнхийлөгч болно гэж бодож байсан уу? -/Инээмсэглэв/ 1998 оны явдал. “Одоо бид 5-уулаа байна, 50-иулаа эргэж ирнэ” гэж л хэлсэн.
-Эрхэм Ерөнхийлөгч өө, “Ууцгүйгээр цагаалах” уриалга гаргаж болох уу? - Цагаан сараар зөвхөн Монголынхоо бүтээгдэхүүнийг л хэрэглэе.
-Таны хамгийн хайртай амьтан юу вэ? - Хөөрхөн асуулт байна. Амьтны зулзага, төл. Нялх юм бүхэн хөөрхөн.
-Та 20 жилийн дараах Монголын Ерөнхийлөгчид юу гэж захих вэ? - Ээжийхээ захисныг хэлье.Түмэндээ түшигтэй яваарай гэж.
-Би англи хэл сурмаар байна. Та туслаач? /Хүүхдээс ирсэн асуулт байна/ - Эхлээд Монгол хэл, бичгээ сайн сур.
-Та өдөр бүр гүйдэг үү? Ийм боломж гардаг уу? -Гаргана аа. Хөдөлгөөнтэй байхыг боддог. Хөгширч биш хөшиж үхдэг гэдэг биз дээ.
-Танд Оюу Толгойн гэрээг шинэчлэх, өөрчлөх бодол байна уу? -Тэнд хийх юм их бий.Оюу толгой бол том бүтээн байгуулалт.
-Та хамгийн сүүлд Монгол эмчид хэзээ үзүүлсэн бэ? - Дөнгөж өнөө өглөө.
-Цагдаагийн албыг төрийн тусгайгаас гаргаж үйлчилгээний алба болгомоор байна? - Төрийн, захиргааны албыг нийтийн, иргэний үйлчилгээ гэж нэрлэх ёстой. Тэгэж өөрчлөх ёстой.
-Монголын залууст ирээдүй байна уу? -Байлгүй яахав. Ирээдүйгээ гартаа ав. Хүн ямар явах нь зөвхөн өөрөөс нь хамаарна.
-Дунд шатны төрийн албыг чанаржуулж, хахууль авдгийг болиулаач. -Гуйя. Хууль, хяналт улам чангарна. Хахуулиар амьдрагсадын амьдрал улам хэцүү болно.
-Та 10 жилийн дараа ямар ажилтай болох бол? -Ач нартайгаа ноололдсон, мод тарьсан, дурсамжаа бичсэн шигээ л явах болов уу.
-Таны хамгийн их бахархлыг төрүүлсэн хүн хэн бэ? -Миний аав ээж хоёр. Бас бидний аугаа их өвөг дээдэс.
-Таны хүссэн боловч хийж чадаагүй гол ажил юу вэ? -/Бодолхийлэв/ Одоогоор тийм ажил алга.
-Та ном уншдаг уу. Хамгийн сүүлд. Нэрлэнэ үү? -Саран хөндий, Тунгалаг тамирыг сонссон. Үзэхийн хязгаарыг уншсан.
-Оюутанд тэтгэлэг маш хэрэгтэй.Та оюутан байхдаа тэтгэлэг авдаг байсан уу? -Санал нэг байнаа. Зөвлөлтөд сурч байхдаа би 70 цөлхөөвөр авдаг байлаа.
-Таны 100 жилээр хэлсэн үгийг маш их дэмжиж байна. Ажил болох уу? -Тэр бол монгол хүн бүрийн үг./толгой дохив/ Би дамжуулсан. Ажил болгоно.
-Нефть импортлогч компаниуд дураараа тоглож байна. Үүнийг болиулж болох уу? -Шатахуунаа эхлээд дотооддоо үйлдвэрлэвэл олон асуудал шийдэгдэнээ.
-Таныг саяхан зарим телевиз, сонингоор муучилсан. Та яаж хариуцлага тооцох вэ? -Би л тийм шалтаг өгсөн юм байлгүй дээ. Би хэвлэлд буруу санаж чаддаггүй юмаа.
-Таныг санаснаа хийхэд юу саад болж байна вэ? Дарга нар их саад болж байна. Өөрчлөлтөөс, шударга ёс, хариуцлагаас айдаг.
-Та олон газар оронд айлчилсан. Хамгийн сайхан дурсамж? -Бүгд л дурсамжтай, онцлогтой. Японы парламентад үг хэлсэн мөч бол онцгой байсаан.
-Мэргэшсэн улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ? -Хувь хувьсгалаа ялгадаг. Үнэт зүйлээр амьдардаг. Зарчмаасаа гаждаггүй.
-Монголд мал малчин хоёр хэцүүдлээ. Төр засаг юу бодож байна вэ? Олон хүн ингэж асуусан шүү. Санаа их зовж байгаа. Бодлого заавал гаргана.
-Та хүн үү, эсвэл Ерөнхийлөгч үү? -Хм.Намайг Ерөнхийлөгчийн ажилд ард түмэн хугацаатай авсан. Миний хугацаагүй ажил бол хүн байх.
-Та яагаад зангианыхаа өмнө нугалаас гаргаж зүүдэг юм бэ? -Энэ учиртай. /Зангиагаа засан инээмсэглэв/ Хүн гэсэн тэмдэг, тархиндаа үрчлээстэй. Коммунист биш.
-Таны уурыг хамгийн их хүргэдэг юм юу вэ? Ядарсан нэгнийг дээрэлхэхийг үзэж чаддаггүй.
-Та шинэ хүмүүсийг улс төрд орохыг дэмжих үү? -Дэмжинэ. Гол нь зорилго зөв, сэтгэл зөв байх ёстой.
-Таныг уучлал гуйхыг 2 удаа харлаа. Та их өрөвч хүн үү? -Уучлах, үйлчлэх хоёр бол ардчилсан төрийн шүншиг.
-Та Монгол поп-д яагаад төрийн шагнал өгсөн юм бэ? Бүтээлч хөдөлмөрч залуусаа дэмжиж.

-Монголд тууштай улс төрийн хүчин байна уу? -Байнаа, Монголын ардчилсан холбоо.
-Та шударга хүн мөн үү. Итгэж болох уу? Шударга байхыг эрмэлздэг. Шударга бусаас хэн ч хожихгүй.
-Обамагийн алганы хойно байхдаа юу бодож байв? -Юу бодохов дээ. /инээв/ Дараа нь харин миний нүүрийг хаасан ч, Монголынхыг хаагаагүй гэж бодсон шүү.
-Энэ олигархиудаас яаж төрөө салгах вэ? -Сонголтоо бодолтой хий. Харин олигархийг манайд монигархи гэж нэрлэх хэрэгтэй.
-Сайн улс төрчид байх ёстой чанараас гурвыг Та нэрлээч? -Үнэлэмж, мэдрэмж, зориг. Дараалал нь хамаагүй.
-Цаазын ялыг халахыг би дэмждэг. Гэхдээ арай эртдээд байгаа юм биш үү?
-Монголчууд горыг нь хангалттай амссан даа /Санаа алдав/ 30.000 хүнээ цаг бусаар бид алдсан.
-Та өөрийгөө шагнаж болох уу? -Юу гэж.Би хамгийн том шагналаа авсан. Ард түмний итгэл бол миний шагнал.
-МАН-ын сайд, дарга нар таны өрөөнд дуудагдаж орохоос одоо айдаг болсон уу? -Юундаа айдаг юм. Ямар бидний өмнөх үеийнхэн шиг гадагш дуудагдаж байгаа биш.
-Яавал Монгол орон хөгжих бол? -Хүн бүр дор бүрнээ хичээвэл.
-Уул уурхайн том том гэрээнүүд Монголд ашигтай болж чадаж байна уу? -Энд би нэг л хэмжүүр барьдаг. Үндэсний эрх ашиг хамгийн гол хэмжүүр.
-“Wallstreet”-ийг эзэл гэдэг хөдөлгөөнийг та юу гэж боддог вэ? -Аливаа юмны хэмжээ, ноёрхол хэтрэхээрээ л бурууддаг. Энэ бол үүний л жишээ.
-Ерөнхийлөгчийн хувьд таны айж явдаг зүйл юу вэ? -Монголын нэр сэвтэхээс.За тэгээд газар хөдлөхөөс, аваар осол, зуд зурхан гээд.
-Барууны, зүүний үзэл баримтлал, нам гээд ярьдаг. Үүнд ялгаа байна уу? -Нэг нь хүний мөнгийг хурааж, нөгөө нь өөрт нь үлдээж асуудал шийдэх гэдэг хүмүүс.
-Та ирэх сонгуулиар аль намыг ялаасай гэж бодож байна? -Ард түмэн ялаасай гэж бодож байна. Санал нь парламентад зөв тусаасай, олон намын төлөөлөл сонгогдоосой.
- Та Монголчуудаа дуудсан эх орондоо дуудсаан. Юу хийх гэж байна? Олон юм хийнэ. Монгол хүнийг гадагш явуулдаг биш, Монголдоо ирүүлдэг болох ёстой.
-Та нэг өдрөө тамирчдын дунд өнгөрөөж болох уу? Өө. Дуртайяа.
-Таны нандигнадаг зоосны хоёр талд юу гэсэн бичээс байдаг вэ? Сайхан асуулт байна. Ард түмэн, эрх чөлөө.
-Ашигт малтмалын газраас хуурамчаар, нууцаар лиценз өгөөд байгааг яах вэ? -Тийм юм байх ёсгүй. Байгаа бол баригдана. Хариуцлага хүлээлгэнэ.
- Та яагаад Хурцыг Авлигатай тэмцэх газарт томилсон юм бэ? -Авлигатай тэмцэх бол хэцүү ажил. Тэр өмнө нь авилгачдыг барьж байсан. Аймхай хүн биш.
-Орон нутгийн эрхийг өргөтгөмөөр байна. Та Их Хурлыг хөдөлгөөд өгөөчээ? -Санал нэгээ. Иргэд байгаа суугаа газраа асуудлаа шийдэх нь л зөв ш дээ.
-Монголыг зарим нь сайхан гэдэг, зарим нь муухай гэдэг. Таны бодол? -Монгол бол эгнэшгүй сайхан орон. Монголоо онож, олж төрснөөрөө бахархах хэрэгтэй.
-Монголд дахиад хувьсгал хэрэгтэй юу? Хувьсгалыг яаж ойлгохоос болно. Эрхийн шилжилт гэдэг утгаар бол хэрэгтэй.
-Би архинаас гарсан. Үүнийгээ зарламаар байна. Яаж хийх вэ? Зарлах хэрэггүй. /инээв/ Та эрүүл болсон нь хамгийн том зарлал.
-Төрийн хар хайрцагны бодлого хаана явна вэ? Байх ёстой газраа байгаа. Төрийн бодлого бол уламжлал, зарчим, үндэсний эрх ашигт л оршдог.

-Хөгжлийн төвд хүнээ тавина гэсэн. Яасан бэ? -Хүнд эрх шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш төрийн ордонд өөрөө суухтай, хүн суулгахтай андуурч болохгүй.
-Та саяхан асуудал толгойдоо байна гэсэн. Аль толгойг хэлсэн бэ? Эрх мэдэлтэй толгойг. Эрхийн төвлөрөл хэтэрч, ялзарч байгааг хэлсэн.
-Монгол Улсын хувьд энэ цаг үеийн хамгийн чухал асуудал юу вэ? Хөгжил. Шударга ёсонд суурилсан хөгжил хамгийн чухал.
-Шинэ улс төр гэж юуг хэлэх вэ? -Шинэ санаа, шинэ шийдлийг.
-Та нэгэнтээ Чингэс хаанд ч, Чойбалсанд ч олдоогүй боломжийн тухай ярьсан. Үүнийгээ тайлбарлаач? -/Толгой дохив/ Түүхэн боломжийг л хэлсэн. Улс орныхоо бие даасан, эрх чөлөөт байдлыг улам баталгаажуулах боломжийг.
-Манай улсын муу сайн хоёрын аль нь дийлээд байна вэ? -Мэдээж сайн нь, гэхдээ муу юм бий. Аль алинд нь дасаж болохгүй. Хоёуланг нь өөрчилж сайжруулах нь зөв.
-Хайгуулын зөвшөөрлийг хориглосноос эдийн засаг хохирч цаг алдаад байгаа юм биш үү? -Эхлээд өгснийхөө учрыг олъё. Алдаагаа засъя. Хуулиа сайжруулъя. Хойч үедээ ч үлдээе.
-Та Монголд парламентын дээд доод танхим байхыг дэмждэг үү? -Үгүй. Илүүдсэн эрх мэдэл байгаа бол иргэддээ өг. Танхимд биш.
-Улс төрийг би ойлгодоггүй. Таныхаар бол улс төр гэж юу вэ? -Улс төр бол хариуцлагатай шинжлэх ухаан. Бодлоготой, хариуцлагатай хүний оролдох ажил.
-Хууль дээдлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Хуулийг алагчлал үгүй, хэлбэрэлтгүй, тэгээд ялгамжгүй хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 20, 30 хүүхэдтэй болсон гэсэн. Энэ үнэн үү? -Олон хүүхэдтэй ээ. Нэг ч үрийг болов өсгөж өндийлгөчих юмсан л гэж зүтгэж байна даа бид хоёр.
-Сайн удирдагч гэж хэнийг хэлэх вэ? Би мэдэхгүй. Тэхдээ харвал танинаа.
-Төрд зүтгэнэ гэж юу гэсэн үг вэ? Таны зовлонг би авъя, миний жаргалыг та ав гэсэн үг дээ.
-Таныг хүмүүс янз бүрээр ярих юм. Та яг хэн бэ? -Би бол өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд.
-Авлигачдын нуруу хэзээ бөхийж, ард түмний нуруу хэзээ тэнийх вэ? -Би үүнийг ямагт санаж явдаг. Авлигатай тэмцэх, шударга ёс тогтооход нэг хүний хүч мөхөсдөнө. Бүгдээрээ л тэмцэнэ дээ.
-Таны үг үнэхээр олныг дагуулдаг. Бүгдийг нь өөрөө бичдэг үү? -Би хүний үг уншдаггүй ээ. Өөрөө л хийдэг. Бас зовно шүү. Зарим үгийг өмхийртөл боддог.
-УИХ-ын гишүүнийг сайдаар давхар ажиллуулж болохгүй. Дэмждэг шүү? -Би энэ тухай хууль санаачилна. Ер нь ч хоёр тусдаа эрх мэдэл нэг хүнд байж болохгүй.
-Та ямар спортод дуртай вэ? -Хөл бөмбөг.
-Жинхэнэ эх орончдыг хуурамч эх орончдоос яаж ялгах вэ? -Эх орноо суудлынхаа төлөө, суудлаа эх орныхоо төлөө золих хоёрт ялгаа бий.
-Хөрөнгөлөг хурандаа нар гэж та ярьсан. Яг хэнийг хэлснээ нэрлэнэ үү? -Хм. Учигтай зүү шиг ардаа эзэнтэй хүмүүсийг. Хуулийн байгууллагад удсан, хууль бусаар хөрөнгөжсөн.
-Та тэргүүн хатагтайг яагаад зарим айлчлалдаа дагуулж явдаггүй юм бэ? -Ажил ихтэй. Зайлшгүйд нь явдаг шүү дээ.
-Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ? -Зөвхөн авдаг биш, өгдөг. Ил тод, байгальд ээлтэй, олон нийттэй ойлголцож чаддаг.
-Таны өгсөн цол, одон, медалийг архиар угаах юм. Та юу гэж бодож байна. Тэрийгээ болих хэрэгтэй. Төр иргэндээ бохир, хиртсэн юм өгөөгүй.
-Төрийн төмөр нүүр гэж юу гэсэн үг вэ? Төр нэг рүү нь хялайж, нөгөө рүү нь маасайж болохгүй гэсэн үг.
-Та ямар дуу сонсох дуртай вэ? -Уртын дуу.
-Төр жолоодох ухаан гэж юу вэ. Та түүнийг сурсан уу? -Хүн бүр өөртөө төртэй. Энэ бол хүн бүрт заяасан ухаан.
-Хүн алсан хүнийг яагаад цаазлахгүй байна. Ар гэрийнх нь хорсолтой үлддэг шүү дээ? -Хувь хүний хорслыг яая гэхэв. /санаа алдав/ Төрийн хорслыг хазаарлах ёстой. Хүнийг алж биш, гэмийг олж яллах нь чухал.
-Та хойт төрөл байдагт итгэдэг үү. Та хойд төрөлдөө хаана төрмөөр байна? -Монголдоо төрнө. Говьдоо ус, талдаа ой болж төрнөө.
-Төрийн шийдвэр сэтгэлийн хөөрлөөр гараад байгаа юм биш үү. 68%-ийн татвар, ямааны мөнгө г.м -Төрд ус агаар шиг дутагдаж байгаа зүйл нэг бий. Тэр бол судалгаанд суурилсан шийдвэр.
-Хэвлэл дэндүү гүтгэх юмаа. Та гүтгүүлж байсан уу? Та яадаг вэ? -/Инээмсэглэв/ Би ч шүүр шанага болтлоо шүршүүлдэг дээ. Би заримдаа ээжээсээ асуудаг. Үнэн олддог л юм.
-Хүн төрөлхтөнд тулгарах гол асуудлуудыг Та нэрлээч? Ус, эрчим хүч, хоол хүнс. Нэмэх нь шударга ёс.
-Бөө хэцүүдлээ. Айл, орц бүр бөөтэй боллоо. Арга хэмжээ авах уу? -Үнэн. Ярилцаж байгаа. Шинээр бөө тодруулахыг хориглохоос эхлэх нь зөв байх.
-Ерөнхийлөгчийн ажил ямар байдаг бол. Гоё нь юу вэ? -Ард түмнийхээ чөлөөт сонголтоор ажиллах, ард түмнээ төлөөлөх.
-Утаанаас яаж салах вэ? -Утаа эзэнтэй. Хариу нь тодорхой. Мөнгө байнаа, сэтгэл алга. Хариуцлага тооцъё. Засаг дарга нар.
-Ерөнхийлөгчөө 10 үг? -Аан за. Засгийг, албан тушаалтнуудыг нэг хоёр удаа огцруулаад өгөхөд утаа шийдэгдэнэ дээ.Энэ бол одоо хариуцлагагүйн утаа шүү.
-Та дахиад нэр дэвших гэж байгаа гишүүдэд юу хэлэх вэ? -2008 оны сонгуулиар юу амлаж явсанаа сана, ярьж явсан ярианы тэмдэглэлээ унш, бичлэгээ үз.

-Манайд хүчирхийлэл, хувьсгалын хэнээтнүүд гаарч байна. Үүнийг яах вэ? -Хүчирхийллийн эсрэг хамгийн сайн зэвсэг бол хүнлэг ёс.
-Төрд муу бүхэн шургалж байна. Тийм байх ёстой юм уу? Эсрэгээрээ. Төр бол сайны үзүүлэн, зөвийн жишээ байх учиртай.
-Та хайрыг юу гэж боддог вэ? Хайр минь амьдрал болсон. Амьдрал маань хүүхдүүд болсон.
-Төрд ажиллах хугацаандаа хийсэн Таны хамгийн том алдаа юу вэ? Үндсэн хуулинд дордуулсан нэмэлт өөрчлөлт хийхэд оролцсон явдал.
-Таныг дэмждэг бас таныг эсэргүүцдэг хүмүүст хандаж Та юу гэж хэлэх вэ? -/Бодов/ Дэмждэгт нь буян заяа нь дэлгэрэг, эсэргүүцдэгт нь ухаан санаа нь саруул болог.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ? Эрх чөлөөгүй хүн энэ дэлхийд бүү үлдээсэй, эх хүүхэд бүү зовоосой.
-Та ямар морь унах дуртай вэ? Хөл хөнгөнтэй, их дэлтэй. Бага зэрэг сайварладаг бол зүгээр.
-Шагнал ихдээд байгаа юм биш үү. -Тодорхойлолтонд учир байнаа. Хавтгайруулдаг.
-Та юу их зүүдэлдэг вэ? -Би байгаль их зүүдэлдэг. Нутгаа зүүдлэнэ. Оюутан, цэрэг байснаа. Бас нисэж зүүдэлдэг.
-Ерөнхийлөгч болсноосоо хойшхи сайхан, бас тааруу дурсамжаасаа хуваалцаач? -Ерөнхийлөгчийн тангараг өргөчихөөд ээждээ үнсүүлсэн. Талбайд ард иргэдтэйгээ уулзах гэж очсон маань л санаанаас гардаггүй юм даа.
-Монголын төрд ямар дутагдал байна? Ашгийн төлөө газар шиг аашилдаг, эрх шилждэггүй, хариуцлага тооцдоггүй.
-Та ямар хүүхэд байсан вэ? Хүнээс их айдаг. Янзага шиг үргэмтгий.
-Та төрд ажиллаж байгаа хүмүүст юу гэж захих вэ? Эрх мэдэлтэй байхдаа шударга бай. Шударга ёс шийдлийг, гүйцэтгэлийг шаарддаг.
-Та эх орныхоо тухай бодлоо хэлээч? Та эх орноо юу гэж боддог вэ? Монгол бол дэлхий шиг улс. Газар дэлхийн гайхамшигт бүх шинжүүд Монголд бий. Хүний сайн л Монголыг онож, олж төрнө дөө.
-Та эрт босдог уу? Орой босдог уу? Та хэр эрт босдог вэ? Сэрэнгүүтээ босдог.
-Танд сайд хийх боломж гарсан бол ямар салбар сонгох вэ? Эрүүл мэндийн эсвэл боловсролын. Эмч, багш бол бурхны элчүүд.
-7 сарын нэгний хэрэгт цагдаа нар буруутай юу? -Шүүхийн шийдвэр гараагүй байхад буруу зөвийг хэн ч хэлэхгүй.
-Та хийж байсан ажлаасаа нэрлээч. Хамгийн сайхнаас нь? -Ачигч, засварчин, сэтгүүлч, Бага хурлын гишүүн.
-Улс төрчид улсаа хөгжүүлнэ, намайг сайхан амьдруулна, их мөнгө өгнө гэх юм. Ийм юм байж болох уу? -Хөгжил бол улс төрчдийн биш, чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл.
-Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 9 дүгээр Богдын талаар албан ёсны шийдвэр гарсан уу? -Гарсан.
-Таны хамгийн дуртай юм юу вэ? -Эрх чөлөө. Хулгай хийхгүй амьдрах боломж эрх чөлөөнд байдаг.
-МАХН-ыг шүүх бүртгэхэд та нөлөөлсөн үү? -Эзнээ олоогүй асуулт байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх хэнд ч байхгүй.
-Олон жилийн улс төрийн амьдрал танд юу өгсөн бэ? -Олонтой амьдрах хат. Маргаашаар амьдрах ухаан.
-Та яагаад аавыгаа цөөн дурсдаг юм бэ? -Дурсалгүй яахав. Надтай байнга хамт байдаг. Цахиагийн Элбэгдорж. /Гараа элгэндээ авав/ Аав маань намайг цэрэгт байхад өөд болсон юм. Хүүхдүүдээ сайн хүн болгож ачийг нь хариулна.
-Улс төрд орсон хүн гарч болдоггүй гэж ярьдаг. Тэр үнэн үү? -Худлаа. Харин улс төрийг хялбар гэж ойлгож болохгүй. Бусдын төлөө ажиллах амаргүй.
-Таны хүссэн ардчилсан нийгэм Монгол улсад бүрэн тогтсон уу? Би ингэж боддог юм. Сайныг бүтээхэд нас багаддаг. Нураахад өдөр уртаддаг. Ардчилал бол эрх чөлөөт...
-Ерөнхийлөгч өө, 10 үг... ...амьдралын нийтийн,хүмүүсийн байнгын хэлбэр. Тогтоно, дуусна гэж үгүй.
-Та юу хараад баярладаг вэ? Хүүхэд. Бужигнасан олон хүүхэд.
-Манай дотоод нийт бүтээгдэхүүн өсөөд байна. Би ядуураад байна. Асуудал юунд байна вэ? -Улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг, хүчирхэг болдог. Тэгэхээр ДНБ амьдрал дээр өсөөгүй гэсэн үг.
-Та Ерөнхийлөгч болоод их эрх эдэлж байна уу? Болоогүй байхдаа их эрхтэй байсан уу? -Үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Албан тушаалгүй үедээ би эрх, эрх чөлөөгөө илүү мэдэрдэг.
-Монголын имидж юу вэ? Эрх чөлөө, их түүх, ирээдүй.
-Таны Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ? -Өрсөлдөөн. Би улс төрийн нэг ч албан тушаалд өрсөлдөөнгүйгээр очиж байгаагүй.
-Монголоо яаж босгох вэ? Та Монгол улсаа яаж хөгжүүлэх гэж байна? -Монголыг босгох гэвэл эхлээд Монгол хүнийг босго. Монгол Улсыг хөгжүүлэх гэвэл эхлээд Монгол хүнийг хөгжүүл.
-Төрийг хүн гэвэл Та ямар хүн зурах вэ? Сонин асуулт байна. Төрийг хүн болгож зурах юм уу. За тэгвэл том чихтэй, гар нь богино байвал зүгээр. Тэгээд том нүдтэй, урт хөлтэй, том зүрхтэй. /Дүрсэлж үзүүлэв/
-Төрийн албыг нийтийн үйлчилгээ гэж нэрлэх нь зөв үү? -Зөвөө. Үйлчилгээнд л сэтгэл шингэдэг.
- Энэ олон асуултад хариулах хэцүү байв уу? -Гайгүй. Харин богино хариулах амаргүй юм байна.
-“БЛИЦ-100” нэвтрүүлгийн анхны зочноор оролцсонд баярлалаа.
Зүгээр ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа Ерөнхийлөгч өө!
Ярилцсан: NEWS агентлагийн захирал Б.ТЭМҮҮЛЭН |
| ”Би өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд” |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Монголоо яаж босгох вэ! , яж хугжуулэх вэ! гэдэг асуултийн хариултийг биэлүүлэхэд Эрүнхийлүгч их анхаарах хэрэгтэй. Юний туруунд дэлхийн тывшний мэдлэгтэй чадварлаг Монголчуудийг гадаадаас шууд авчирч шинжлэх ухаан, боловсрол, банкний салбарт гээд гол ажлийг явуулах ажлийн байрууд дээр ундур тсалингаар ажлуулах н зуитэй. шинжлэх ухаан хугжуугуи тсагт улс орон хугжинэ гэж байдаггуи юм. Харанхуй чигээр л байна. Хятад улс жил бур гадний хугжилтэй оронд сайн ажиллаж байгаа 100 эрдэмтэдэдээ улсдаа бутсааж авчирч байна.Ингэж шинжлэх ухаанд тулгуурласан хугжлийг бий болгож байна. Эрдэмтэдэдээ гадаадад авч байсан хэмжээний тсалин хулс байр савийг н угууд л хангамжаар н хангагачихаж байна. Бид эндээс жижээ авах эстөи биз дээ. Улс хугжих тулхуур бол чадварлаг боловсон хучин, хуулийг дээдлэх , хариутслага юм. Ардчилалийг бид жинхэнэ утгаар н бий болгож чадна .
2012-05-18 | 22:53:12 | 131.169.103.115 | |
|
|
|
|
|

С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|