 |
|
 |
|
Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй |
|
|
 |
|
 |
Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй
2012-02-21Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай уулзаж ярилцлаа.  Тэрбээр ХБНГУ-д макро эдийн засгийн бодлогын судалгааны мэргэжил эзэмшсэн бөгөөд судалгааны арга барилыг багагүй түвшинд эзэмшсэн хэмээн үнэлэгддэг чадварлаг залуу эдийн засагчдын нэг.
-Юуны түрүүнд танай төвөөс хамтран зохион байгуулж байгаа ирэх сард болох Эдийн засгийн чуулга уулзалтын хөндөх судвийн талаар товчхон сонирхуулаач. -Эдийн засгийн форум "Хөгжилд хамтдаа" гэсэн уриан дор гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ, нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчилж, орлого багатай иргэдэд нийгмийн халамжийн мөнгийг тэгш хүртээн, жирийн иргэдэд чанартай боловсрол олгох санхүүжилтийн тогтолцоо гэх мэт асуудлыг ярья гэж байгаа. Бас нэг яригдах том сэдэв бол өрсөлдөх чадварын асуудал. Энэ бүхнийг олон талаас нь ярилцаж хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа даа.
-Өнөөгийн монголын эдийн засгийг гаж тогтолцоотой болчихлоо, буруу замаар буруу хөгжөөд байна гэж ярих болж.
-Инфляци өндөр, валютын ханш хэт тогтворгүй, ажилгүй залуучууд олширсон, нөгөө талд нь компаниуд сайн санхүүч, чадварлаг инженерүүдээр дутагдаж байна. Төсвийн тэлэлт маш их болж, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад зээлийн хүү өсч, ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхэнд зээлийн олдоц ховор, босго өндөр болдог. Одооноос уул уурхайн бус салбаруудад чадварлаг боловсон хүчний хомсдол үүсч байна. Ялангуяа том уурхайнууд бусад салбарт байгаа чадварлаг хүмүүсийг нь мөнгөөр зодоод авчихаж байгаа. Сайн хуульч, аялал жуулчлалын салбараас сайн хөтөч, менежерүүдийг нь авч байна. Төрийн оролцоо хэт ихссэн, уул уурхайн салбар нь бусад салбартаа сөргөөр нөлөөлөх хандлагатай болсон гэх мэт гаж үзэгдлүүд ар араасаа бий болж байна.
-Энэ бүхнээс гарах ямар арга зам байна вэ? Үнийн өсөлтийг яаж зохицуулах хэрэгтэй байдаг юм бол? -Үнийн өсөлтөөс гарах хамгийн зөв арга бол нийлүүлэлтийг өсгөх. Хамгийн ойрын жишээ болоод байгаа бензинийг яриахад л импортолж байгаа хэмжээ нь хэвээрээ байдаг. Арван жилийн өмнө нэг л төмөр замтай байсан. Тэр хэвээрээ. Гэтэл Улаанбаатар хотын машины тоо 10 жилийн өмнөхөөс хэд дахин өсчихлөө. Бензин ууж иддэг машин техникийн тоо хэдэн арав дахин өссөн байхад нийлүүлэлтийн суваг нь бахь байдгаараа байгаад байгаа нь хүнээр бол нарийнтах гэдэг өвчин туссан байна гэсэн үг. Гэдэс нь томроод, юм идмээр санагдаад, өлсөөд байдаг. Хоолой нь нарийхан болчихсон байна. Тэрхүү нарийслыг эмчлэх хэрэг гарч байнаа даа. Хамгийн түрүүнд ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Дараа нь дотооддоо өрсөлдөөн бий болгох нь их чухал.
-Өрсөлдөөнийг хэрхэн бий болгох болмж манайд байна вэ? -Урт хугацаанд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийнэ л гээд байдаг. Гэтэл замгүй байж шороон зам дээгүүр яаж тээвэрлэлт хийж, яаж бүтээн байгуулалтаа хийх юм бэ? Хөдөөд тог цахилгаан, дулаан нь ямар байгаа билээ. Бодлогын хувьд ч, манлайллын хувьд ч чухал зүйл их байна. Манайхан ажлын байрыг бий болгоно гээд жижиг дунд үйлдвэрийн хуулийн дагуу жижиг дунд үйлдвэрийн сан гэдэг юм байгуулчихсан. Тэр сангийн мөнгийг нь томчуудад нь олгоод байдаг. Манай жижиг дунд үйлдвэрийн хуулийн томъёолол бол хэтэрхий ерөнхий шүү дээ. Тийм болохоор яг тэрхүү ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал руугаа яг сайн хүрч чадахгүй байна. 3-5 хүнтэй 20-30 сая төгрөгийг жилдээ эргэлдүүлдэг жижиг бизнес эрхлэгчид нь аль хэдийнээ хөлөө олчихсон том бизнесмэнүүдтэй нэг статуст байна. Мөн уул уурхайн томоохон компаниуд экспортын орлогын 80 хувийг бүрдүүлдэг болчихлоо. Удахгүй 99 хувь болох гээд байна. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг буй болж эхэлж байна. Эндээс гарах зам нь эдийн засгийг төрөлжүүлэх арга. Бид худалдаа үйлчилгээний салбарыг яаж илүү сайн хөгжүүлэх вэ гэдгийг бодолцох цаг болсон. Мөн гаднаас мөнгө оруулж ирэх боломжтой ноос ноолуур, мах сүүгээ олон улсын стандартын дагуу боловсруулдаг үйлдвэрлэл хөгжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай боловсон хүчин ажилладаг салбарыг яаж бий болгох юм бэ гэдэгт л анхаарч ажиллах шаардлагатай байна.
-Уул уурхайн салбар эдийн засгийн ихэнхийг бүрдүүлэхийн сөрөг муу тал нь юу байдаг юм бэ? -Манайд энэ салбараас хялбар мөнгө орж ирж байна. Хөрсөө хуулаад л баялагаа нэмүү өртөг шингээлгүй худалдаж байна. Ингэхээр татварын орлого нэмэгдэж байна. Улстөрчдөд энэ нь ямар боломж олгодог вэ гэхээр дараагийн сонгуулийн компанит ажлуудыг нь явуулах боломжийг бий болгодог. 2008 оны сонгуулиас өмнө хагас жил болоод л цалинг 30 хувиар нэмээд байсан. Тэгээд л сонгуулийн дараа манай инфляци асар хурдтай өссөн. Сонгуулийн мөчлөгөөр л манай эдийн засаг хэмжигдэж байна шүү дээ. Тэр үед зэсийн үнэ тонн нь 9000 долларт хүрсэн. Тэр мөнгийг байнга байж байх юм шиг бодоод төсвөө тэлчихсэн. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралаар зэсийн үнэ хэдхэн сарын дотор 3000 доллараас доош болтлоо унасан. Ингээд цалингаа тавьж дийлэхээ больж, төсөв гэнэт алдагдалд ороод эхэлсэн. Гэтэл үүнээс өмнө 2007 онд зөвхөн Эрдэнэтээс манай улс 1 тэрбум долларын ашиг олсон байдаг юм. Тэр мөнгөө 2008 оны сонгуулиас өмнө цалин нэмэх, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга зэрэгт зарцуулчихсан. Хэрвээ тэр мөнгийг бид хадгалаад үлдчихсэн бол 2008, 2009 оны хямралыг ажрахгүй давах байсан. Эсвэл бид гаднаас уул уурхайн том орд ч худалдаад авчих мөнгийг хий дэмий цацаад дуусгачихсан. Тэр үед санхүүгийн хувьд илүү сахилга баттай, илүү гарсан мөнгөө хойш нь дарчихдаг байсан бол байдал өөр байх байлаа. Герман, Италиас орчин үеийн технологитой махны үйлдвэр, эсвэл маш том эмнэлэг байгуулчихсан байсан бол өнөөдөр түүнийг дагаад маш олон бизнес ч босчихсон байх байсан.
-Тэгэхээр тав зургаан жилийн өмнөх бодлогын алдаа өнөөдрийн эдийн засагт хүртэл өчнөөн нөлөөлчихсөн байна гэж ойлгож болох нь ээ? -Тэгэлгүй яах вэ. Манайхан хэтэрхий сонгуульжсан байдлаар, явцуу, өнгөцхөнөөр асуудалд хандаад байна. Манай бодлого улс төрчдийн өмч болчихсон. Цөөхөн хэдхэн улс төрч л бидний өмнөөс биднийг сайхан амьдруулах гээд байна шүү дээ. Тэдний оролцоогүйгээр хэдэн зуун сая жилийн өмнө бий болчихсон газрын баялгийг ухаад өөрсдөө олсон юм шиг нэг их тарааж өгцгөөдөг хүмүүс болоод хувирчихсан. Одоо бодлогыг ардчилах л хэрэгтэй. Иргэд өөрөө өөрсдийнхөө хувь заяаг дөрөвхөн жилээр сонгогддог улс төрчдөд даатгаад төр засаг юу ч хийхгүй байна гээд бухимдаад байх нь ичгүүртэй хэрэг шүү. Мөн үүнээс гадна улс төрийн савлагаанаас хамаардаггүй шударга шүүхтэй, баялгийг зөв хуваарилдаг шударга сантай болохгүй бол бүтэхгүй нь. Чили, Казахстан, Норвеги улсад уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөө тусад нь хадгалчихдаг байна л даа. Хэрэв хэцүү цаг үе тохиолдвол гаргаж ирж хэрэглэдэг. Харин цаг үе нь аятайхан байх юм бол тэр мөнгөө гадаадад байршуулаад хүүгээр нь маш олон залуусыг боловсролтой болгоход зарцуулж байна. Чили улсын хувьд дан ганц зэсээр амьдардаг байсан бол одоо тэр мөнгөө зөв зохистой удирдаад, гадаадын орнуудтой чөлөөт худалдааны гэрээ хийж, сайн чанарын мах, вино, ноос ноолуураар европыг хангаж байна. Тэд тухайн хэрэгцээт салбартаа сайн техник мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж, технологийг нь худалдаж аваад өгчихдөг. Тэгээд "та нар олон улсад өрсөлдөх чадвартай ийм ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ингэнэ тэгнэ" гэж бодлогын чанартайгаар дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил нь хоорондоо харилцан уялдаатай ажиллаж чадаж байна, тэнд. Төр нь хийх биш, хувийн компаниудад хийх боломжийг нь сайтар олгож чаддаг. Ерөөс монголчууд бид өөрсдөө сайхан амьдрах боломжоо зөв харж, зүтгэж амьдрах хэрэгтэй байна. Хөгждөг ганц л зарчим байна.
-Ямар?... -Хүн давуу тал дээрээ тулгуурлаж хөгждөг байхгүй юу. Түүнээс биш сул талаа олон талаас нь хараад л, бухимдаад л байвал хөгжихгүй. Одоо бид сул талаа арай өөр шинэ өнцгөөс олж харж чадсаныгаа ухаантай гэж ойлгодог болчихож. Миний бодлоор тэр бол ухаан биш. Бид эхлээд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Монгол Улс Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр үнэ цэнэтэй хөрөнгөтэй айл гэж бодъё. Тэр үнэт зүйлээ өөрсдөө хэлтэлж чадахгүй, өөр айлаас хүн дуудаж ирээд хэлтлүүлээд зарж байгаа юм. Үүнийгээ дуусахаар яах юм бүү мэд. Гэтэл бусад айл овсгоо самбаагаа, тархи оюунаа ашиглаж амьдарч байна.
-Манай өнөөдрийн нөхцөлд гадныхан уул уурхай руу орж ирэх нь зайлшгүй шаардлага болоод байна л даа. Ер нь уул уурхайд гадныхан орж ирэхийн сайн, муу тал нь юу байдаг юм бэ? -Манай монголын уул уурхайг нэгтгэж хэлэхэд маш хэцүү болчихсон. Миний хувьд уул уурхай гурван өөр замаар хөгжиж байгаа гэж хардаг. Эхнийх нь гадны томоохон хөрөнгө оруулалттай уул уурхай. Тэд олон улсын түвшинд манайхыг сурталчилж, бусадтай өрсөлдөж ажиллаж байгаа. Дараагийнх нь хөрш орнуудын харьцангуй жижиг дунд үйлдвэрүүд орж ирж байгаа явдал. Тэд бол дүрэм журмыг төдийлөн сайн мэддэггүй, эсвэл мөрддөггүй, орон нутгийн хөгжилд төдийлөн сайн хөрөнгө оруулалт хийдэггүй хэсэг гэж хэлж болно. Гуравдахь нь нинжа нар. Уг нь манай уул уурхай олон улсын түвшинд гарч өрсөлдөх ёстой байтал эсрэгээрээ гадныхан манайд орж ирээд, монголчууд өөрсдөө улам чадавхигүй болж хувирч байна. Үүнийгээ бид зөв дүгнэж чадахгүй, уул уурхай хөгжөөд байна гэж баярлаад байна. Уул уурхай бусад салбартаа үзүүлэх шууд нөлөө тун ховор. Харин ч гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирж төсвийг хэт тэлүүлж байна. Улс төрчдийг бэлэн амлуулж, ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Бусад салбарт байгаа сайн сайн хүмүүсийг бүгдийг нь мөнгөөр зодож аваад, бусад салбарт чадварлаг боловсон хүчингүй болж, хатаж эхэллээ. Долларынх нь ханш хэлбэлзээд байхаар экспорт, аялал жуулчлал зэрэг нь дагаад сөхөрчихөж байна. Уул уурхайн салбар маань дэлхийн өрсөлдөөнийг монголд авчирлаа. Олимп монголд болж байгаатай ялгаагүй зүйл болж байгаа юм. Энэ дунд аваргууд ч байна, жижгүүд ч байна. Тэд дүрэмтэй, дүрэмгүй гээд янз янзаар л өрсөлдөж байна. Одоо ялагдвал бидний хохь, ялвал аз.
-Бидэнд ялах боломж байна уу? -Одоо харахад бол ялагдаад байгаа юм. Гэхдээ ялах боломж байна, өөдрөг байх хэрэгтэй шүү дээ. Монголчууд ялагдаж байгаад нэг босохоороо эвтэйхэн өндийчихдөг тал байдаг шүү дээ. Нэг ёсондоо бид гадны компаниудад зүгээр л баялгаа өгөөд байх биш, тэдэнтэй эн тэнцүү өрсөлддөг, адилхан менежмент хийдэг болох ёстой байна. Гадны компаниудаас сурах юм ч их байна. Бид уул уурхайг муулах биш, хэт их ярих биш, харин яаж толгойгоо ажиллуулж хөгжүүлэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй байна. Сар шинийн өмнө цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Г.Урантуяа |
Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|

О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг дахиад прокурорт буцаав 11:41 Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт
|
Цахим мөнгө буюу IHC коин гаргаж иргэдийн их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, буцаан олгоогүй хэрэгт »»
|
|
Монголоор тавигдах Сибирийн хүч 2 хоолой Европын Холбооны эдийн засагт мөхлийн цохилт болно хэмээн гадаадын судлаачид бичиж байна 11:34 13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу,
|
13 тэрбум долларын зардалтайгаар баригдах, 2600 км урт үргэлжлэх энэ хоолойгоор Орос улс Арктикаас Хятад руу, »»
|
|
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Др.проф Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна 11:19 Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ.
|
Албан ёсны айлчлал 2025 оны 9 дүгээр сарын 6-7 хооронд үргэлжилнэ. »»
|
|
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 11:04 Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд
|
Ойрын өдрүүдэд говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 08-нд »»
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
"ChatGPT" эцэг эхийн хяналтын системтэй болно 18:12 "ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ.
|
"ChatGPT" платформ ирэх сардаа багтаж эцэг эхийн хяналтын системтэй болно гэдгийг толгой компани "OpenAI" мэдэгдлээ. »»
|
|
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлалаа 18:10 Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар
|
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар »»
|
|
“Ливерпүүл” Дэлхийн дээд амжилт тогтоов 17:56 Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор
|
Европын дийлэнх лигүүдийн зуны наймааны цонх есдүгээр сарын 1-ний орой хаагдлаа. Энэ удаагийн наймааны цонхоор »»
|
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ 17:55 “Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ.
|
“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино тун удахгүй Монголд нээлтээ хийнэ. »»
|
|
"Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь ажилтнуудтайгаа уулзлаа 17:51 Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь
|
Үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа "Рио Тинто" группын Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол дахь »»
|
|
Өвөрхангайд биеийн тамирын хичээлийн үеэр сурагч нас баржээ 17:48 Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 22 минутад Өвөрхангай аймгийн Ерөнхий »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо 17:44 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06, 07 дугаар тогтоолоор »»
|
|
Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна 10:36 Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна.
|
Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл энэ сарын 2-нд эхлээд байна. »»
|
|
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтыг зөрчвөл камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 09:50 Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар
|
Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар »»
|
|
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar Challenger-2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ 09:49 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо есдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Sansar »»
|
|
2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын жагсаалтыг батлав 09:45 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Хакүхо М.Даваажаргал “Монгол Хаан” жүжгийн Япон дахь Соёлын элч төлөөлөгч боллоо 09:44 “Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж,
|
“Монгол хаан” жүжгийн төслийн баг Япон Улсын Токио хотноо 8 сарын 28-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, »»
|
|
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ 09:19 Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот,
|
Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, »»
|
|
Сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 08:20 ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
|
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 5 /AP/. Өөр одноос ирж буй сүүлт одны сүүл нь уртсаж байгааг дуран авайгаар хийсэн ажиглалтаар тогтоожээ. »»
|
|
Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна 20:41 Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй.
|
Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. »»
|
|
207 дугаар байрыг буулгах 2.4 тэрбум төгрөг, буцааж барих 12.3 тэрбум төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлнэ 20:19 Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо,
|
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, »»
|
|
Гамшигт нэрвэгдсэн малчид, иргэдэд туслах зорилгоор гурав хоногийн цалинтай чөлөө олголоо 13:21 Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр
|
Есдүгээр сарын 02-ны өдрийн 15.00-17.00 цагийн хооронд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад болсон түр »»
|
|
Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ 11:54 Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
|
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. »»
|
|
Монголд соронзон шуурга ба цочир хүйтрэлт тохиож байна 11:33 2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн
|
2025 оны 9-р сарын 2-нд нарны хүчтэй тэсрэлт болсон бөгөөд үүний улмаас 9-р сарын 4–6-ны хооронд дэлхийн »»
|
|
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй 10:50 Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос
|
Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тавантолгойн бүлэг ордоос »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон 09:36 Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
|
Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ. »»
|
|
Д.Анунгоо, Б.Өлзийтнаран нар холимог тулааны Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ 21:12 Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга
|
Бахрейн Улсын Манама хотод холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус Азийн аварга »»
|
|
"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна" 19:12 Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн
|
Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн »»
|
|
Иргэдэд эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд нь зуучилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ 19:10 Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ.
|
Прокурорын байгууллага 1827 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэж, хэрэг бүртгэлтийн 985 хэрэг шинээр нээжээ. »»
|
|
Дэлхийн хамгийн том мөсөн уул задарчээ 18:39 ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна
|
ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 4 /CNN/. Дэлхийн хамгийн том мөсөн уул томоохон хэсгүүдэд хуваагдан задарч байна »»
|
|
БНСУ-ын Үндэсний Ансамблейн гишүүн Чо Жон Сик өнөөдөр Глобал Удирдагч Их Сургуулийн Хүндэт доктор боллоо 18:33 Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн
|
Тэрбээр БНСУ-ын Үндэсний Ассамблейн хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бөгөөд нийт зургаан удаагийн »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн ирлээ 15:49 Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын
|
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын »»
|
|
8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа 15:35 Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм.
|
Хятадын археологи судлал: Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд
Өвөр Монголд үндэсний зэрэглэлийн соёлын өвийг хамгаалах 149 нэгж байдаг. Улсаас тусгайлан хамгаалж буй эдгээр соёлын өв нь Хятадын үндэстний түүхийн гүн ой санамж, Хятадын соёл иргэншлийн удамшлын баялаг кодыг агуулдаг юм. Өвөр Монголын Өдрийн сонины мултимедиа хэрэгслээр мэдээлж буй "Өвөр Монгол дахь үндэсний соёлын өвүүд" хэмээх төслийн хүрээнд үндэсний өвийн 60 газрыг сонгон , үндэстний соёлын чухал чухал өвийг хамгаалах гүн гүнзгий утга учир жич түүний түүхийг судалж буй юм. Энэ нь Хятадын умард нутгийн соёлын генийн тайлал мөртөө тайлбар болох юм. »»
|
|
Экспогийн эргэн тойронд-6 15:30
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3 15:23
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ 15:23 Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол
|
Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол »»
|
|
Экспогийн эргэн тойронд-1 15:17
|
|
Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа 15:10
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1 15:04
|
|
Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2 14:56
|
|
Чөлөөлөх дайны ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо 14:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий II дайн өндөрлөсний түүхт 80 жилийн ойтой холбогдуулан төрийн дээд »»
|
|
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна 14:06 Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор
|
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор »»
|
|
Сонордуулга 11:34 УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар,
|
УБЦТС ТӨХК нь Зуслангийн бүс (СБД-ийн 19, ЧД-ийн 24- хороо, Шадивлангаас Санзай, Шаргаморьт, Хуурай мухар, »»
|
|
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна 11:23 “…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар
|
“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 10:27 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Олон нийтийн газар бие зассан хоёр эрэгтэйг тус бүр 10,000 төгрөгөөр торгожээ 09:18 Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
|
Олон нийтийн газар бие засаж байгаа бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
ЕБС-ийн зургаан хүүхдийн элэг, ходоод хэсэгт нь хутгалсан гэх мэдээлэл худал гэв 09:08 Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн
|
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн »»
|
|
|
Энэтхэгийн татварын шинэчлэлд хэн хожиж, хэн хохиров 19:10 Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах
|
Энэтхэг улс бараа, үйлчилгээний татварын (GST) томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж, өдөр тутмын хэрэглээний зах »»
|
|
Э.Макрон: Украины аюулгүй байдлын баталгааг 26 улс дэмжиж байна 11:18 ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй
|
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 5 /France24/. ОХУ-тай гал зогсоох хэлэлцээр байгуулсных нь дараа Украины аюулгүй »»
|
|
Сөүл хотын пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүн амь үрэгджээ 09:57 Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ.
|
Лхагва гарагт /2025.09.03/ БНСУ-ын нийслэл Сөүл хотод байрладаг пиццаны газарт мэстэй этгээд халдаж гурван хүний аминд хүржээ. »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилсээр байна 18:26 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 4 /NHK/. Афганистаны зүүн нутагт хүчтэй газар хөдөлснөөс хойш 72 цагийн хугацаа »»
|
|
Путин: Украин тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн хүчээр дайныг дуусгана 09:37 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад айлчлах үеэрээ хэрэв Украин тохиролцоонд хүрэхгүй бол Орос улс »»
|
|
Трамп: Хятад дэлхийн тавцанд АНУ-д сорилт учруулахгүй 09:09 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон
|
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Орос болон тэдний холбоотнуудын харилцаа ойртож буй нь АНУ болон »»
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|