2012-02-16УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн талаарх
УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Дээрх тогтоолын төсөлд өөрчлөлт оруулбал 53, 57 дугаар тогтоолд зайлпггүй өөрчлөлт орох шаардлага гарч байгаа. Энэ асууддын талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Будтай уулзаж зарим асуултанд хариулт авсан юм.
-Байнгын хороон дээр зарим гишүүдийн асуулт тухайлбал, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох хувьцааны асуудал байгаа. Мөн оюутнууд хувьцаа эзэмшихгүй гэдэг мэдээлэл өгсөн. Үүнд тайлбар өгөөч?
-Ахмадуудад 536 ширхэг хувьцаа олгоод ард иргэдэд олгоогүй юм шиг яриад байгаа. Энэ бол буруу ойлголт хөрөнгийн бирж дээр Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцаа нээгдсэн байгаа. Харин эхний ээлжинд оюутан болоод ахмадуудад олгох болсон. Гишүүд орон нутагт ажиллаж, ахмадуудын байдалтай танилцаж ирээд санал оруулсан. Тиймээс 55-аас дээш насны эмэгтэй 60-аас дээш настай эрэгтэйчүүд мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэдэд олгохоор нийт 334 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Тэрнингээ эхний ээлжинд олгох гэж байна.
-536 ширхэг хувьцаа ч байсан 1072 хувьцаа ч бай сан нэг сая төгрөгөөр үнэлж байгаа. Тэгэхээр хувьцааны тоо нэмэгдсэн ч үнэлгээ нэмэгдэхгүй байгаа нь хэр шударга вэ?
-Иргэдэд олгох 1072 хувьцаа бал ойролцоогоор нэг сая төгрөгийн үнэтэй гэдгийг ард иргэд ойлгох
хэрэгтэй. Биржийн үйл ажиллагаа жигдэрсэн ч гэсэн Тавантолгойн хувьцаа арилжаалагдаж эхлээгүй байна. Үунд учир нь байгаа юм. Харин Тавантолгойн хувьцаа дотоодын бирж, гадаад зах зээл дээр арилжаалагдаад ирэхээр үнэ өсөх нь ойлгомжтой. Тэгэхээр хувьцаа цаашдаа үнэ цэнэтэй байна гэсэн үг. Олон улсын зах зээл.
Хонконгийн, Английн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад ирэхээр үнэ өсөх нь мэдээж. Тиймээс бид ард иргэддээ хоёр боломж олгож байгаа. Нэгд: хувьцаагаа аваад цаашид эдийн засгийн эргэлтэд оруулаад үнэ өсгөөд явах үгүй бол бэлэн мөнгөөр засгийн газарт худалдах гэсэн. Тиймээс УИХ үүний өмнө 53 дугаар тогтоол гаргаад эхний ээлжинд 2012 оны улсын нэгдсэн төсөвт 330 тэрбум төгрөгийг эдгээр иргэдэд бэлнээр олгохоор тусгасан. Гэхдээ ард иргэдээрээ бас сонголт хийлгэнэ. Тиймээс энд хүний эрх зөрчигдсөн, тэгш бус байдал үүссэн зүйл ерөөсөө байхгүй.
-Иргэд хувьцаагаа яаж ашиглаж, хэзээ үр ашгийг нь үзэх вэ?
-Хүн болгонд 1072 хувьцаа өгч байна. Түүнийг яаж ашиглах нь ард иргэдийн сонголт.
-Сургалтын төлбөрөө авсан оюутнууд 1072 ширхэг хувьцаа авах боломжгүй болсон уу?
-Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбогдуулж УИХ 57 дугаар тогтоол гэж баталсан. Түүний наймдугаар заалтад үүнийг тодорхой зааж өгсөн. Монгол Улсын иргэдэд нэг сая 500 мянган төгрөгтэй тэнцэхуйц хувьцаа, эсвэл бэлэн мөнгө олгоно гэж тэнд заасан. Түүнийгээ өнөөдөр бас хоёрдмол утгагүйгээр төсвийн тодогголд тусгаж байна. Тэр хэмжээнд л хувьцаа, бэлэн мөнгөө багтаана.
Оюутнууд хоёр жил сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгөөр сургалтын төлбөртөө авчихаж байгаа. Мөн дээр нь Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр өнөөдөр 400-гаад мянган төгрөг авчихаад байна. Тэгэхээр оюутнууд 1.5 сая төгрөгөөс 1.4 сая төгрөгийг авчихаж байгаа юм. Харин үлдээд байгаа 80-90 мянган төгрөгөндөө тааруулж хувьцаа авах уу, эсвэл мөнгө авах уу гэдгээ шийднэ. Тэрнээс биш хувьцаа, мөнгө хоёрыг давхардуулж болохгүй шүү дээ.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бэлнээр авчихвал бас адилхан уу?
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд УИХ-ын 53 дугаар тогтоолд гурван заатг бнй. Түүний нэгдүгээрт Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө ард иргэддээ зургаадугаар сарын 30 хүргэл олгоё гэсэн. Эхний 500 мянган төгрөгийг 21 мянгаар цувуулж бүх иргэнд бэлнээр олгож байгаа. Хоёр, гуравдугаар заалтад юу гэж тусгасан бэ гэхээр 55-аас дээш настай эмэгтэй, 60-аас дээш настай эрэгтэй.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгохоор тусгасан. Энэ мөнгийг нэгдсэн төсөвт тусгасан. Нийт дүнгээрээ 330 гэрбум төгрөг байгаа. Одоо Тавантолгойн тогтоолд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор эдгээр иргэддээ сонголт олгож байгаа. Нэг сая төгрөгөө бэлнээр нь авбал ав, хэрэв хувьцаагаа үнэ цэнэтэй гэж үзэж байвал хувьцаагаа аваад нэг сая төгрөгөө авахгүй байх боломж нээж өгч байгаа юм.
-Я.Батсуурь гишүүний санаачилсан төслөөс энэ төсөл өөр болсон хэмээн маргаан үүсээд байгаа. Адилхан л Тавантолгойгоос 1072 хувьцаа иргэдэд өгнө, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийг нэрлэсэн үнээр зарна гэсэн. Яг ямар ялгаа үүсээд байгаа вэ?
-Адилхан л аж ахуйн нэгжид олгох байсан 10 хувийг иргэдийн 10 хувь дээр нэмж 1072 ширхэг хувьцааг иргэддээ олгоё гэсэн төсөл байгаа. Түүнийг нь бид 20 хүртэл хувь гэж төсөлд оруулахаар болголоо. Яг 20 хувь бүгдээрээ борлогдохгүй нь. Иргэдийн нэг хэсэг нь хувьцаагаа, нөгөө хэсэг нь бэлэн мөнгөө авна. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн хувьцааны яг 20 хувь хүрэхгүй юм байна. Тэгэхээр 20 хүртэл хувь гэж тогтоолын төсөлд оруулж өгөхөөр болсон хэмээсэн.
Харин үүний дараагаар Я.Батсуурь УИХ-ын гишүүн Д.Чулуунбаатар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга нар Тавантолгойн орд газрыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэд Тавантолгойн орд газраас Монгол Улсын иргэн бүр тэгш хэлбэрээр хувьцаа эзэмшиж ирээдүйн амьдралаа бататгаажуулах учиртай байтал улс төрийн амлалт болгон хувиргаж байгааг хүчтэй шүүмжилсэн.
Я.Батсуурь гишүүнээс энэ талаар тодруулсан юм.
-Та 39 дүгээр тогтоолыг өөрчлөхөөр санал оруулсан. Таны оруулсан санал өөрчлөгдсөн гэж үзэж байгаа. Яг юу нь өөрчлөгдсөн юм бэ?
-39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг бидний хэдэн гишүүд хоёр тусдаа төсөл боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. Бидний санаачилсан гол үзэл санааг та мэдэж байгаа. Аж ахуйн нэгжид олгох байсан 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүйгээр 20 хувийг эзэмшүүлье гэсэн бодлогын үүднээс тогтоолын төслийг өөрчлөх төсөл өргөн барьсан. Энэ өөрчлөлтийг эдийн засгийн байнгын хорооноос Бямбацогтоор ахлуулсан баг олон cap ажиллаад өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр төслийг нэгтээд өргөн барьсан.
Өргөн бариад анхны хэлэлцүүлэг нь УИХ-аар хийгдсэн өнөөдөр/өчигдөр/ эцсийн хэлэлцүүлэг нь явж байна. Үүн дээр бидий байр суурь өөр байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг бидний санаачилсан төслийг тэс өөр болгосон байна. Агуулга үзэл санааг нь алдагдуулсан байна. Иргэдэд нийтэд нь ямар ч хүртээмжгүй сонголтгүйгээр Тавантолгойн ордын 20 хувь буюу нэг хүнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх байсныг Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгтэй хольж хутгасан байна.
-Тогтоолын төслийг хэрхэн өөрчилсөн юм бэ?
-Ажлын хэсгээс өргөн барьсан тогтоол бол Монгол Улсын иргэн бүр эсвэл Тавантолгойн хувьцаа эзэмшинэ, эсвэл нэг сая төгрөгөө авна. Ийм сонголтыг тулгаж байна. Энэ шийдвэр бол туйлын буруу шийдвэр. Хэрэв ингэж шийдэгдвэл Монголын маш олон иргэд Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй хоцрох нь ээ. Өнөөдөр эдийн засгийн байдал хүнд байгаа.
Мөн иргэдийн орлого бага байгаа. Ядуурал 30-40 хувьтай, бараа бүтээгдэхүүннй үнэ шатахуунаас шалтгаалж өсч инфляцыг хөөрөгдсөн. Дээр нь цагаан cap дөхөж байхад иргэдэд ийм сонголт тавибал иргэдийн ихэнх нь бэлэн мөнгө болгох сонголтыг хийх байх.
Өнгөрсөн жил Засгийн газраас хийсэн судалгаагаар бол нийт иргэдийн 50 хувь нь нэг сая төгрөгөө авна, 50 хувь нь хувьцаа авна гэсэн дүн гарсан юм билээ. Одоо тэр тоо нэмэгдсэн байгаа. Иргэд сая төгрөгөө авлаа гэхэд нэг cap хүрэхгүй идээд дуусна. Харин хувьцаагаар авбал олон жил үр ашгийг нь хүртэнэ. Орлого багатай иргэд нь сая төгрөгөө аваад үрчинэ. Орлоготой улсууд нь хувьцаа эзэмшинэ.
Оюутнууд бол аль хэдийнэ нэг сая төгрөгөө аваад зарцуулчихсан байгаа. Энэ хүмүүс Тавантолгойгоос огтхон ч хувьцаа эзэмшихгүй. Өндөр настнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгоно гээд төсөвлөчихсөн байгаа. Тэр иргэд бэлэн мөнгөө авбал бас л Тавантолгойгоос хувьцаа эзэмшиж чадахгүй.
Хэрвээ ингэж шийдвэл эх орны байгалийн баялаг шударгаар хуваарилагдахгүй нь. Бас нэг сауудал бол аж ахуйн нэгжид ноогдуулах хувьцаа бас өндөр байгаа. Нэгж хувьцааг нь нэг сая төгрөгөөр тооцох юм бол нийт 20, 30 сая төгрөг болох жишээ нь. Тэр мөнгийг төлөөд байх аж ахуйн нэгж бас олон биш. Тэгэхээр Тавантолгойгоос амьдралын бололцоотой иргэд аваад бусад нь хоосон хоцорно гэсэн үг.
Иймээс хэвлэл мэдээлэлийнхэнд хандаж байна. Эхний хэлэлцүүлгийн дагуу эцсийн хэлэлцүүлэг батлагдвал энэ тогтоолын төсөл буруугаар батлагдах нь ээ. Цэнхэр ягаан тасалбарыг үнэ цэнэгүй болж иргэд хоосон хоцорсон гашуун сургамжийг давтах гэж байна хэмээн мэдээлэл хийсэн.
Эцэст нь хэлэхэд ер нь бараг 100 хувь төрийн мэдэлд байгаа энэ орд газраас иргэн бүр хувьцаа эзэмшиж айл өрх бүрийн амьдрал ахуй дээшилнэ гэсэн гэрэл гэгээгэй хүлээлт байсан ч улс төрийн амлалт болгон хувиргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж иргэд шүүмжилж байгаа. Нэг ёсондоо байгалийн баялгаас иргэн бүр тэгш хувьцаа эзэмших байтал хүний хөгжил сангаас нэг сая төгрөгөө сургатын төлбөр хэлбэрээр авсан оюутнууд дээр нь өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаа авч чадахгүй байдалд хүрээд байгаа юм.
Н.Наран
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”