Хаан шалдан байна
2012-02-15/220 мянган шинэ сонгогч-Эрхэм дүү нартаа/ 
МҮАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, АНАТХ-ны ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Г.Уянгын МАХН-МҮАН-ын нээлттэй хуралдаан дээр тавьсан илтгэлийг хүргэж байна.
Монголд сүнс тэнүүчилж явна. Эрх баригчдад алуулсан таван хүний сүнс үнэнийг эрэн тэнүүчилсээр 2012 он гарлаа. 7 дугаар сарын 1 айсуй.
2008 оны 7 дугаар сарын 1-нд амиа алдсан таван хүний төлөө эрх баригчид хийх ёстойгоо хийсэнгүй. Эрх баригчид амлалтаа биелүүлэхэд ердөө 100 хоног үлдлээ. Гэвч тэд өнөөг хүртэл амлалтаа биелүүлсэнгүй. МАН АН таван хүний амь, 2,5 саяын амлалт хоёр дээр оршин тогтнож буйгаа мартсан бололтой. Тавыг хоёрт хуваахад 2,5 гарч байгаа биз. Энэ томъёог 2012 оны 7 дугаар сарын 1 хүртэл мартаж болохгүй. Таван хүний амь, эрх хуваан баригч хоёр нам, тэдний амлалт 2,5 сая төгрөг.
Сар шинэ гарч байна. Хөгшид өвгөд, орлого багатай иргэд УИХ, Засгийн газрын өгнө гэж амласан сая төгрөгөөр ядаж сар шинээ сайхан тэмдэглэчихвэл ирэх луу жил маань дагаад сайхан болно оо гэж итгэж найдаж байсан нь талаар боллоо. Ирэх жил лав л сая төгрөгөө хүлээсэн 300 гаруй мянган иргэнд эрх баригчиддаа сайныг билгэдэх сайхан сэтгэл үлдээгүй. “Монгол хүн амны бэлгээр” гэдэг, “Амны бэлгээс ашдын бэлгэ” ч гэдэг. Гэтэл эрх баригчид сар шинийн өмнө саяа өгөөч гэхэд “Бид амлалтаа агуулгаар нь биелүүлсэн” гэж басамжилж байна. Энэ юу гэсэн үг вэ? Та ойлгож байна уу? Би л лав монгол хүн болж төрөөд эх хэлээрээ ярьж сурснаас хойш ийм утгагүй яриа огт сонссонгүй. Бидэнд агуулгаар нь өгсөн гэчихээд өөрсдөө болохоор бэлнээр нь тэрбум тэрбумаар нь авч байх юм. Эрх баригчид бэлгэгүй муухай үгээр ард түмнээ хуурснаараа тэдний ашдын бэлгэ нь ямар байх нь тодорхой болж байх шиг байна. Тэд сар шинээр улс орныхоо хойморт залах ёстой, эх орноо бүрэн бүтнээр нь бидэнд уламжлуулан өгсөн буурал өтгөсөө хуурлаа.
Уг нь сонгууль шударга болсон бол 2008 онд МАНАН бий болохгүй байлаа. МАНАН-гийн голомт гурван хар чулуутай, энэ нь нэгд луйвар булхай, хоёрт худал амлалт, гуравт таван хүний амь. Ард түмэн сонгохгүйг нь мэдээд МАН 1,5 сая, АН 1 сая төгрөг амласан хэр нь итгэл хүлээж чадаагүй тул бүхий л боломжоороо луйвардсан билээ. Дараа нь АН луйврыг эсэргүүцсэн дүр үзүүлж шантаажлаад МАН-тай нийлсэн. Луйвар булхайг нь эсэргүүцсэн ард түмнийхээ өөдөөс нэг нь буудаж, нөгөө нь булхайг нь булалцсан.
Гэхдээ өнөөдөр тэдний бодож байгаа шиг ард түмэн айгаагүй, үүнийг би батална, учир нь өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэмцэлгүй өнгөрөөгүйг сануулж байна. Эх нь булингартай бол адаг нь булингартайн үлгэрээр луйвар булхайгаар хайнцсан МАНАН мөн л худал хуурмагаар хамтарсан засаг байгуулсан ч үр дүн нь мөн л амлалтаа үл биелүүлэхийн төлөөх худал хуурмагийн эвсэл болж дууслаа. Тэдний удтал хамтарсан цорын ганц зорилго нь эрх ямбаа хадгалж үлдэхэд хэрэгтэй сонгуулийн шинэ хуулийг хамтдаа батлахад оршиж байсан юм. Чухам яг үүнийгээ хамтарч хийчихээд салж, өнөөдөр нэг нь шударгын дүрд, нөгөө нь шунагийн дүрд тоглож байна. Үүнийг МАНАН сарнисан гэж бүү андуураарай, МАНАН зөвхөн зүсээ л хувиргасан юм.
Өнгөрсөн дөрвөн жилийн нэг ч өдөр тэд амар амгалан байгаагүй, амлалтаа санаж, ард түмнээ хэрхэн аргалж, хуурахаа л бодож байсан, яг тийм хар дарсан зүүд шиг дөрвөн жилийг өнгөрөөсөнд итгэлтэй байна. Шатсан байшингынхаа оронд босгосон гантиг ордноор нь тэд хэрхэн идэж ууж, шамшигдуулж байгааг бэлхнээ харж болно. Тэр ордон бол ил идсэний гэрч, гэхдээ 2012 оны сонгууль шударга явагдахгүй бол энэ гоёмсог ордон тэдний булшны гантиг хөшөө болохгүй гэх газар үгүй.
Эрх баригчид “Оюутолгой”, “Тавантолгой”-н ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад түүнээс олсон мөнгөө ард иргэддээ хувь, хишиг тарааж өгнө гэж амласан. Чухам үүний төлөө л гэрлэж бараалж байна гэлцэж байсан бус уу? Өнөөдөр “Оюу толгой” ордоос ард түмэндээ тарааж өгөх нь байтугай, улс орон өдөр бүр 300 мянган ам.долларын төлөх ёстой болоод байна. Тэр том ордын гэрээг байгуулсныхаа төлөө ердөө 250 сая ам.долларыг арилжааны нөхцлөөр зээлж авсныг сануулъя. Харин Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд лав энэ 2012 оны сонгуулиас өмнө оруулахгүй нь тодорхой боллоо. Ингэхээс аргагүй. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд яаравчлан оруулсан тэр цагаас МАНАН гадаад дэмжлэгээ бүрмөсөн алдах гээд байна. Эрх баригчид хэрхэн тооцож байна вэ? гэвэл 2012 оны сонгуулийн дараа үймээн бужигнаан гарвал цагдаа, цэрэг хөдөлгөнө. Тэгээд эцсийн дүндээ өөрсдийн луйвар булхайг Таван толгойн ордыг сонирхогч гадаад ертөнцөөр хүлээн зөвшөөрүүлнэ, хариуд нь Таван толгойн ордыг Оюу толгойгоос долоон дор нөхцлөөр бэлэглэнэ гэж л тооцож байна.
Яг ийм нөхцөлд өнөөдөр би энэ индэр дээрээс анх удаа төрийн эрх барих тун хариуцлагатай үйл хэрэгт оролцож, сонгуульд анх удаа саналаа өгөх гэж байгаа 18-22 насны залууст хандаж байна. Та нар Монголд Ардчилсан хувьсгал ялж байхад төрсөн залуус. Та нар хувьсгалаар төрөгсөд. Бүх үйлдвэр, комбинатуудаа эвдэн сүйтгэснээс ажилгүй болж, гудамжинд гарахгүйн эрхэнд үүргийн наймаа хийж зүтгэсэн ард түмний үр сад. 20 жилийн дотор ченжүүдийн гарт орсон малчдын хүүхдүүд. 2008 оны цуст сонгуульд санал өгөх насанд хүрээгүй байсан, тэгэхэд 14-18 настай байсан хүүхдүүд.
Та нар санал өгөхөөсөө өмнө 2008 онд яагаад сонгуулийн дүнг эсэргүүцсэнийг тунгаан бодоорой. Энэ зургадугаар сард эрхэм дүү чиний анх удаа оролцох гэж байгаа сонгууль ямар учраас бусад сонгуулиас илүү өндөр ач холбогдолтойг аав ээж, ах эгч, өвөө эмээгээсээ асуугаарай. 2008 онд яагаад таван хүн буудуулсныг, хороолгох ямар гэм нүгэл тэр таван хүн хийсэн юм бэ? гэж асуугаарай. Хэрэв тэд хилсээр хороолгосон бол тэднийг хороох шалтгааныг тарьсан хүмүүс ямар бузар үйл хийснийг бас асуугаарай, өөр хоорондоо ярилцаарай.
Залуус та нар саналаа өгсөн яг тэр мөчөөс энэ улс орны төлөө хариуцлага хүлээсэн сонгуулийн эрхтэй иргэн болно. Тэр мөчөөс та нар эцэг эхийнхээ хайр элбэрэлд өсөн торниод, нас биед хүрч эх орныхоо төлөө амьдрах ёстой болсноо ойлгоно. Харин тэр үед саналаа дугуйлахынхаа өмнө бас дахиад бодоорой. Би, бид ямар улс орон хүлээн авч байна вэ? гэж. Саналын хуудсанд МАН, АН гэж дугуйлахынхаа өмнө өдөр бүр зурагтаар гардаг торгон дээлнээс эхлээд, торгон зангиаг хүртэлх гоёлтой ах нар надад ямар эх орон хүлээлгэн өгч байгаа бол гэж аав ээжээсээ, эмээ өвөөгөөсөө, багшаасаа нэг лавлаарай.
Санал өгөхөөсөө өмнө намайг өлгийдөн авч, өсгөн бойжуулсан эх орон минь намайг өсөн торниж сонгуулийн насанд хүрсэн 20 жилд ямар болсон бэ? гэж өвөө, эмээгээсээ асуугаарай. Эгч нь яг Ардчилсан хувьсгалын анхны сонгуулиар яг л та нар шиг сонгуулийн эрхтэй болж байсан юм. Тэгээд Монголын ирээдүй бол ардчилал гэж итгэж анхныхаа саналыг ардчилсан хүчинд өгөөд өөрийгөө нэг их том хүн болсон мэт санаж сэтгэл өөдрөг санал авах байрнаас гарч ирж байснаа санаж байна. Тиймээс өөрийн мэдэх зүйлээ дүү нартаа хэлж өгье.
Өнөөдөр манай эх орон гадныханд 10 тэрбум ам.долларын өртэй. Бид өдөр бүр хагас сая долларын хүүнд баригдаж байдаг. Би ч, чи ч, сар шинээр очиж золгох өвөө, эмээ чинь дөнгөж төрсөн дүү чинь хүртэл бүгдээрээ 5 сая 555 мянган төгрөгийн өртэй. Энэ өрийг чи ч, эмээ өвөө чинь ч, ээж аав чинь ч тавиагүй, харин МАНАН авч идсэн, харин чи бид төлөлцөх ёстой. Насанд хүрээд авч буй хамгийн эхний ачаа чинь энэ.
Ерөнхий сайд ядарсан царайтай ДНБ 20 хувь өслөө, ажлынхаа 80 хувийг хийсэн гэж байнга ярих авч яг үнэндээ ажлынхаа 2 хувийг хийгээд, улсынхаа өрийг 8 дахин өсгөсөн байх юм. Тэр ах өөр ажилд, өөрийнхөө ажилд ядарсан байх. Та нарт бүгдээрэнд чинь 2,5 сая төгрөг өгнө гэж амлачихаад өнөөдөр тэгж амлаагүй гэж тайлбарлахын тулд аргаа барж байгаа 70 гаруй гишүүдийг сайн хар. Яагаад тэд нар амлаагүй гэдгээ 70 гаруй янзаар тайлбарлаад байгааг, уг нь ганцхан тайлбар л байх ёстойг бодож үзээрэй. Ялангуяа худал хэлж буй хүнийг сайн таних үнэгүй сургалтыг тэд төлбөргүй зааж өгнө. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь өсөөд байгаа хэр нь түүгээрээ яагаад амлалтаа биелүүлчихэж болдоггүй юм бол гэж бодож үзээрэй? Нэг бол өсөөгүй, хэрэв өссөн байгаад өгөхгүй байгаа бол түүнийг хулгайлчихаж л гэсэн үг.
Эмээ өвөөгөөсөө асуугаарай, 10 тэрбум ам.долларын өр их мөнгө үү? гэж. Эмээ өвөө чинь хэлэх байх, “Их мөнгө өө, хүү минь. Энэ хэрийн мөнгөөр 70 жил Монгол Улсыг хөгжүүлсэн юм шүү дээ, миний охин. Хоёр ч дайнд ялж гарсан. Атрын хоёр ч аяныг оргүйгээс эхлэн өрнүүлж, аюулгүй хүнсээр дотоодоосоо иргэдээ хангадаг болсон. 100 гаруй тариалангийн, атар, тэжээлийн аж ахуй байгуулсан, улс орон мал аж ахуйн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болсон, айх аюулгүй амар жимэр суудаг байсан, Монголын арми зэвсэглэлээрээ Азидаа тавдугаарт ордог байсан. Хөнгөн аж үйлдвэрийн цогцолборууд боссон байсан. Мал аж ахуйн түүхий эдээ бүгдийг нь боловсруулдаг болсон. Хүнд үйлдвэрүүд олноор байгуулсан. Тэр үеийн өрөнд боссон “Эрдэнэт” үйлдвэр улс орныг 20 жил дангаараа тэжээсэн юм даа” гэж хэлээд эмээ өвөө чинь бодлогоширонгуй санаа алдах байх даа.
Тэгвэл МАН, АН-гийн нэр дэвшигч ах эгч нараасаа асуугаарай. Өнөөдөр бид бүгдэд тус бүрт оногдоод байгаа 5,5 сая төгрөгийн өрөнд юу хийсэн бэ? гэж. Энэ 5,5 сая төгрөг гэдэг чинь нөгөө та бүхний сайрхаад байдаг “Нэг хүнд ноогдох ДНБ гэдэг нь мөн үү?” гэж асуугаарай. Урдаас чинь яралзтал инээж байгаад “Дулааны 18 мегаваттын аймаар гоё цахилгаан станц барьсан гэх байх. Тэгвэл тэр станцыг улс бариагүй, хувийн компани барьсан юм. Гэтэл хуучин их өрөөр Улаанбаатарт дөрвөн том станц барьсан, улс даяар 652 мегаваттын станц барьж байсныг та мэдэх үү? гэж өөдөөс нь сөргөн асуугаарай. “Оюу толгойд” үйлдвэр, “Ухаа худагт” хот барьж байгаа гэх байх. Тэггвэл өмнөх өрөөр Эрдэнэт, Дархан, Шарын гол, Багануур, Налайх, гээд аж үйлдвэрийн хотууд барьсныг эрхэм дүү минь мэдэж аваарай.
Засмал зам барьсан гэх байх. Өмнөх өрөөр Хойд хилээс өмнөд хил хүртэл төмөр зам тавьж, баруун хилээс зүүн хил хүртэл автозам тавьж, улс орон иргэний нисэх хүчинтэй болсон гэдгийг эмээ өвөөгөөсөө чи мэдэж авна.
“Богд ар” гэх мэт зөндөө олон байшин барьсан гэх байх, харин өмнөх өрөөр гурван том хот, 18 аймгийн төв, 400 шахам суурин барьсан гэж ахмад буурлууд хэлнэ. Өнөөдөр сая төгрөгөө хүлээн гундуухан суугаа өвөө эмээгийн чинь залуу халуун нас энэ бүх бүтээн байгуулалтанд зориулагдсан юм. Тэгээд харьцуулаад үзээрэй. Яагаад ийм их ялгаа байгааг. Яагаад социализмын үед авсан зээлээр тийм ихийг хийж бүтээж болсон байхад өнөөдөр хамгийн сайхан ардчилсан нийгмийн үед авсан зээлээр юу ч хийгээгүйг.
АН-ын ах эгч нар чинь авсан зээлийнхээ талаар аж үйлдвэрийн бүхэл бүтэн цогцолборыг нураасан юм аа, одоо нөгөө хагасаар нь буцааж барих гэж байгаа юм аа гэх байх. Үнэгүй мал өгсөн гэх байх. Тэр чинь одоо банкны өрөнд ороод даший шог болсоон, одоо малыг банкны гадаад эзэд мэддэг болсон гэж хэлээрэй. Үнэхээр л үнэгүй, мах сүү, түүхий эд нь үнэ хүрдэггүй, ямаанаас бусад нь ашиггүй малтай хамаатнуудынхаа талаар бодоод үзээрэй.
Харин МАН-ын ах эгч нар нь “хөгжлийн мод” барихаар хадгалж байгаа юм аа гэх байх. Үүнийг сонсоод хөгшин ээж чинь “Бурхан минь одоо л модоо барих нь” гэж сэжиглэх байхаа. МАН-ын ах эгч нар нь “Муу үг модон улаатай, та битгий чанга ярь” гэж аргадах байх. Аав ээж чинь “Модон толгойтой юмнуудаас болж мод хатгах газаргүй боллоо” гэх байх даа.
Эх орны минь баялгийн эзэд нь бид биш гадаадынхан. Тэд дураараа зөөгөөд явж байна. Харин бид хариуд нь тэдний хуучин нойтон бүхнийг л зөөж амьдарч байна. Ийм л эх орон гэгээн саруул оюунт дүү та нарын гар дээр ирлээ. Чухам ийм улс орныг дүү чамд өвлүүлэхгүй гэж 2008 оны 7 дугаар сарын 1-нд олон арван мянган Монголчууд эрх чөлөө, шударга ёсны төлөө босож тэмцээд цуст яргалалд өртсөн түүхтэй юм. Дөрвийг нь буудан хороож, нэгийг нь шатаж буй байшин дотор гавлаад хаячихсан.
Монголын ард түмэн өнөөдөр яг, шатаж буй байшин дотор төмөр гавтай нөгчсөн тэр л хүн шиг, утаанд угаартаж үхлээ хүлээж байна. Тэр утгаар нь МАНАН нэртэй агаад Монгол хүн бүрийн амьсгалах сүүлийн агаар, аяган дахь сүүлийн хоолыг булаан авч байна. Одоо тэд зуухыг утаагүй гэж нотлодог болоод байна. Яг л шалдан хааны үлгэр шиг. Хорин жилийн өмнө ардчиллын лидерүүдийн нэг нь яг энэ ордноос, яг энэ индэр дээрээс “Хаан шалдан байна!” гэж Монгол даяар цуурайтуулж байсан юм. Өнөөдөр би хэлье, ХААН ШАЛДАН БАЙНА! МАНАН НҮЦГЭН БАЙНА!”
Өнөөдөр эрх баригчид өөрсдөө ч ойлгохгүй сонгуулийн хууль батлаад түүгээрээ дахин эрх мэдлээ хадгалж үлдэнэ гэж бодож байна. Сонгуулийн хуулийн энэ ойлгомжгүй байдал нь л нийгэмд ойлгомжгүй, эмх замбараагүй байдал үүсгэж мэдэхээр байна. Сүүлийн үеийн бүхий л судалгаагаар дэмжигчдийнх нь тоо эрс цөөрч байгаад түгшин, цагдаа, дотоодын цэргээр өөрсдийгөө хамгаалуулах хууль санаачлаад гүйлдэж байна. Аливаа нам олон нийтээс 30 хувийн дэмжлэг авч байхад л засаглах эрхээ хадгалж үлдэх жишиг бий, гэтэл өнөөдөр МАНАН хамтдаа 30 хувийн дэмжлэг хүлээхгүй байна. Тэд Монголын ард түмний итгэл, сэтгэлээс нэгэнт арчигджээ.
Сонгууль шударга явагдана гэх ямар ч итгэл найдвар байхгүй бөгөөд “Сонгуулийн шударгаар явуулна” гэж байгаа эрх баригчдын үг “Бид амласнаа биелүүлсэн” гэж байгаатай яг адилхан туйлын ичгүүр сонжуургүй худал хуурмаг, чихэнд чийртэй сонсогдож байна. Дахин сануулъя. 2008 онд МАНАН 2,5 сая төгрөгийн амлалт, таван хүний амиар засагласан. Та нарт энэ жилийн сонгуулиас өмнө таван хүний амийг хөнөөсөн, буудах үүрэг өгсөн этгээдүүдийг илчлэн цээрлүүлэх, хүн бүр 2,5 сая төгрөгийг элдэв шалтаг хэлэлгүй бэлнээр нь тараан өгч байж л дахин сонгогдох эрх нээгдэнэ. Хэрэв энэ бүхнээ биелүүлээгүй атал сонгуульд ялсан гэсэн дүн гарвал эрүүл саруулаар сэтгэдэг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.
Эцэст нь дүү нартаа дахин хэлье. Энэ жил анх удаа сонгуульд саналаа өгөх гэж байгаа 220 мянган шинэ сонгогч, 18-22 насны эрхэм дүү нартаа хандан хэлье! Энэ жил сонгогчдын эгнээнд цоо шинээр орж ирж байгаа дүү нар та бүхэн нийт сонгогчдын тавны нэгтэй тэнцэх том хүч. Бүхнийг өөрчлөх хүч та нарт бий. Улс орныхоо хувь заяаг хааш нь залах вэ гэдэг залуур эрхэм дүү та нарын гарт байна. Та нарын сонголтоос өөрийн чинь хувь заяа, улс орны чинь хувь заяа хамаарах болно. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоод, нэгэн цагт дэлхийг эзэлсэн их эзэн хааны цус чиний судсаар урсаж байгааг омогшин эргэцүүлээд ухаалаг, зөв, шинэ сонголт хийгээрэй.
Хувьсгалаар төрсөн дүү чиний сонголт монгол хүнийг өрнөөс, Монгол орныг өрнөөс салгах, монгол үндэстэн монгол төрөө үндэснийхээ эрх ашгаар засагласан сайн цагийг авчрах хувьсгалт сонголт байх болтугай! |
| Хаан шалдан байна |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Зээлийн батлан даалтын сан 47.9 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргажээ 10:49 Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ.
|
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийлээ. »»
|
|
Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүнтэй танилцах ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт ажиллаа 10:47 Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр
|
Нийслэлийн ИТХ-ын даргын 2025 оны А/232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 11 дүгээр »»
|
|
ТБХ: Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10:38 Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн
|
Төсвийн Байнгын хорооны өчигдрийн /2025.11.05/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн »»
|
|
С.Бямбацогт: Ханиадтай хүнийг хатгаатай, хавдаргүй хүнийг хавдартай гэж оношилж, хуурамч нэхэмжлэл явуулдаг нь тогтоогдсон 10:31 Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум,
|
Эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум, »»
|
|
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар тамгаа гардан авч, ажилдаа орлоо 10:28 Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн
|
Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 11 сарын 05-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ц.Батбаатарыг Эрүүл мэндийн »»
|
|
Тэсийн голд баавгай орж иржээ 09:43 Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын
|
Ханжит, Далтын орчмоор айлын малын бэлчээрт байгааг иргэд мэдээлсний дагуу аймгийн БОГ, Увс нуурын ДЦГ-ын »»
|
|
Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, борлуулсан байгууллагыг 20 саяар торгожээ 09:41 Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа
|
Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд долоодугаар байр эзлэв 18:12 БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний
|
БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний »»
|
|
Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг шалгаж байна 18:11 Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж
|
Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хөндлөнгийн олон улсын аудит оруулахаар боллоо 17:32 Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулж байна. »»
|
|
Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө гарна 17:20 МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана.
|
МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Энэ оны хамгийн том тэргэл Сар 11 дүгээр сарын 5-нд буюу өнөө шөнө мандана. »»
|
|
Булган аймагт нас барсан нэг сартай нярайн хэрэгт нөхцөл байдлыг тогтоох шалгалт үргэлжилж байна 12:57 Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны
|
Цагдаагийн байгууллагад 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Булган аймгийн нутагт 2025 оны 10 дугаар сарын 12-ны »»
|
|
ОПЕК+ 2026 оны эхний улиралд газрын тосны олборлолтын өсөлтөө түр зогсооно 12:38 ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын
|
ОПЕК+ газрын тосны үнийн уналт, илүүдэл нийлүүлэлтийн айдсаас шалтгаалан ирэх оны эхний улиралд олборлолтын »»
|
|
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд малаа оруулсан 28 иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авчээ 12:35 Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс,
|
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Т.Даваадалай: Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авна 11:22 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй.
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. »»
|
|
Д.Бекхэмд хүлэг баатар цол хэргэм хүртээжээ 10:26 ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг
|
ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Reuters/. Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг »»
|
|
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 10:17 Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд:
|
Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлууд: »»
|
|
2026 онд нийслэлийн 6 дүүрэгт 78,5 км урт дугуйн зам барина 10:16 2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт
|
2026-2028 онд нийслэлийн 6 дүүрэгт нийт 253 км урт дугуйн замын барихаар төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт »»
|
|
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ 10:10 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг
|
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг »»
|
|
Улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулна 10:07 Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/
|
Авто тээврийн үндэсний төвөөс, тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдааг өнөөдөр /2025.11.5/ »»
|
|
Их Монгол орноо Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн гэж түүхчид, шашин судлаачид үздэг 10:05 Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас
|
Анхдугаар дэлгэрэлт нь Хүннү гүрний үед Энэтхэгээс шууд дэлгэрсэн бөгөөд үүний нотолгоо нь Хүннүгийн үеийн маталгаас »»
|
|
Шадар сайдын нэрэмжит тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо 09:44 Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог
|
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, ажлын албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог »»
|
|
М.Бадамсүрэнийн Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд илэрхийлсэн байр суурь 15:10 Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын
|
Нэгт: Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболдын санаачилж, 100,0 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан УИХ-ын »»
|
|
Сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бодис дунд хүнд хэрэглэхийг хоргилосон эм бэлдмэл байжээ 15:08 Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах
|
Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах »»
|
|
Иргэн Ц.Батболдын өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгууллаа 15:04 Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар
|
Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар »»
|
|
ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй 14:51 САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ
|
САН-ФРАНЦИСКО, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. OpenAI компани бүтээгдэхүүнүүдийнхээ »»
|
|
“Мөнгөн гүүр“ эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх замыг хоёр эгнээ болголоо 13:38 Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны
|
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
Б.Баяраа: Манайх “Стратегийн орд” гэх дэлхийд байхгүй ойлголтыг хуульчилснаар хөрөнгө оруулагчдыг үүдэн дээрээсээ үргээж байна 11:37 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө
|
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө »»
|
|
Шоргоолж ингэж өвөлждөг... 10:43 Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг.
|
Өвлийн жавар эхлэхээс өмнө шоргоолжнууд идэш тэжээлээ нөөцлөн, үүрээ илүү гүн ухаж бэлтгэлээ базаадаг. »»
|
|
Согтуурсан үедээ маргалдан хамт архи ууж байсан эмэгтэйдээ хутгалуулжээ 10:29 Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт
|
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт »»
|
|
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн Монгол Улсын уул уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Найрамдал медаль”-аар шагналаа 09:39 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Өмнөд Африкийн »»
|
|
Хохирогч хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон 09:36 Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна
|
Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар насанд хүрсэн ахыг нь тогтоохоор болсон байна »»
|
|
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв 08:52 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
|
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, »»
|
|
Хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны ажлыг хийхээр тохиролцов 08:50 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа.
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “People in Need” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Тришиа Төрболдыг хүлээн авч уулзлаа. »»
|
|
“1242: Өрнөдийн босгон дээр” кинонд дөрвөн орны уран бүтээлчид ажиллажээ 15:46 Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс
|
Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс »»
|
|
А.Амартүвшин: Нас барсан 7200 гаруй иргэний “Сайн карт”-ыг ашиглаад түлш худалдан авч, их хэмжээгээр хадгалж, орон нутаг руу зарж байсан зөрчлийг илрүүлсэн 14:40 Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш
|
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээр ахлуулсан 10 баг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд түлш »»
|
|
Холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа 14:11 Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон
|
Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд төв, орон »»
|
|
Үл үзэгдэгч аюул 11:55 Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон.
|
Сүүлийн жилүүдэд бичил хуванцрын асуудал дэлхий нийтийн анхааралд орж, “үл үзэгдэгч аюул” хэмээн нэрлэгдэх болсон. »»
|
|
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо 11:17 Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд
|
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд »»
|
|
11 дүгээр сард "Монгол бахархал" уриан дор бүтээлч сарын аян зохион байгуулагдана 08:51 Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв
|
Монгол хүний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлж, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх, өвөрмөц амьдралын хэв »»
|
|
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай Ерөнхий сайд Г.Занданшатар газар дээр нь очиж танилцлаа 08:45 Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй
|
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Дөрвөн сарын өмнө 20 гаруй »»
|
|
А.Амартүвшин: Хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой 08:39 Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
|
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч »»
|
|
Чуулган: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалыг танилцууллаа 08:38 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын
|
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг УИХ дахь Монгол Ардын намын »»
|
|
Г.Занданшатар: “Их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага Монгол Улсын үнэлгээг ахиуллаа 08:36 Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын
|
Төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэж, нүүрсний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлж, гадаад валютын »»
|
|
"Оюу толгой" төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд талууд хүрлээ 08:32 Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн
|
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн »»
|
|
“Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 08:26 Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд
|
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд »»
|
|
|
Медведев: АНУ-ын үйлдэл Оросыг цөмийн туршилтын бэлтгэлийн талаар бодоход хүргэлээ 10:24 ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн
|
ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведевийн хэлснээр, АНУ-ын үйл ажиллагааны хариуд Москва цөмийн »»
|
|
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан цүнх авснаа хүлээн зөвшөөрчээ 09:11 СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн
|
СӨҮЛ, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн »»
|
|
Филиппинд хар салхины улмаас 52 хүн нас барав 18:30 Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна.
|
Филиппиний төв хэсгийг Калмаэги хар салхи дайрснаар олон зуун хүн орон гэрээ орхин дүрвэж, дор хаяж 52 хүн нас бараад байна. »»
|
|
Хойд Солонгос улс 5000 барилгын цэргээ Орост илгээжээ 11:33 Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын
|
Хойд Солонгос улс өнгөрсөн есдүгээр сараас хойш 5000 орчим барилгын цэргээ Орост илгээжээ. Өмнөдийн тагнуулын »»
|
|
Зеленский: “Европын 12 зүйл бүхий энхийн төлөвлөгөө” бол цуурхал төдий зүйл 09:55 Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн
|
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдаж буй “Европын 12 зүйл бүхий энхийн »»
|
|
Медведев: Барууныхан Украинд их мөнгө цутгах тусам, Орос илүү их газар авна 12:47 Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй
|
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Барууны улс орнуудын Украинд үзүүлж буй »»
|
|
Шүүгч “J&J” компанийн бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн гэж үзэн 966 сая ам.доллар төлөхийг тушаалаа 11:52 Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж,
|
Лос Анжелес хотын тангарагтны шүүх “Johnson&Johnson” компанийн тальк бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэсэн хэмээн үзэж, »»
|
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ нар уулзав 10:02 Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч
|
Өмнөд Солонгосын Гёнжү хотноо болж буй АПЕК-ийн удирдагчдын 32 дахь уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр »»
|
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
|
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд »»
|
|
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин »»
|
|
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
|
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг »»
|
|
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
|
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн »»
|
|
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
|
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв. »»
|
|
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
|
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч »»
|
|
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
|
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ »»
|
|
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
|
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт »»
|
|
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
|
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын »»
|
|
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
|
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон »»
|
|
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
|
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|