 |
|
 |
|
ДХГ-ЫН АНХНЫ АЖИЛТАН Т.ДАМДИНЫГ НЭХЭН СУРВАЛЖЛАХУЙ |
|
|
 |
|
 |
ДХГ-ЫН АНХНЫ АЖИЛТАН Т.ДАМДИНЫГ НЭХЭН СУРВАЛЖЛАХУЙ
2012-02-15"Үйлс нь далд ч гавьяа нь мөнх” хүмүүсийн талаар домог мэт яриа ам дамжин ирсэн нь тэдний ажил үйлс бүрхэг  нууцлаг байдагтай холбоотой билээ. Ийм хүний нэг нь Т.Дамдин бөгөөд түүний үнэн, бодит амьдрал, замналын талаар өмнө нь олны сонорт төдийлэн хүрээгүй зарим зүйлийг уншигч олонтойгоо хуваалцъя. Ардын хувьсгал ялсны дараа шинэ тулгар засаг төрийг эсэргүүцэгчдийн тэмцэл өрнөж байсан үед буюу 1922 оны зун улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилготой Дотоодыг хамгаалах газар (ДХГ)-ыг 14 ажилтантайгаар байгуулахад Нууц явдлын хэлтсийн дарга К.Баторуны туслахаар монгол хүн томилогдсон нь Т.Дамдин байлаа.
Тэрбээр 1899 онд одоогийн Дорнод аймгийн Халх гол сумын Баянцагаан гэдэг газарт ард Тэгшжаргалын хүү болон мэндэлжээ. Ядуу тарчиг амьдралын эрхээр 14 наснаас ан ав хийх, ноёдын малыг хариулах зэргээр ар гэрийнхээ амьд ралыг залгуулж явснаа Олноо өргөгдсөний долоодугаар он (1917 он)-д Нийслэл Хүрээнд ирж, дараа жилээс нь Богд хаант Монгол Улсын Гадаад яам, Хэвлэх үйлдвэрт ажиллах болов. Ийн хүү ажиллаж байхдаа Д.Сүхбаатартай танилцаж, нөхөрлөсөн нь улс орондоо хүчин зүтгэж, төрийн алба хаших гараа нь болжээ. Тэрбээр улс орноо гэсэн үзэл бодол, хүсэл эрмэлзэлдээ хөтлөг дөн хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож байсан бөгөөд энэ нь Олноо өргөгдсөний аравдугаар оны зуны сүүлчээр Д.Сүхбаатар Орос улсаас тусламж гуйх ажлаар явах гэж байгаагаа Т.Дамдинд хэлж, дараах зүйлийг анхааруулан захиж байснаас харагдана.
Д.Сүхбаатар “Би удахгүй чөлөө авч, уг зорьсон ажилдаа явмой. Намайг явснаас хойш чи энэ Хэвлэх үйлдвэрийн ажилд хэвээр ажиллаж суух аваас алсдаа миний хийх ажлын сэдэв ямраар боловч илэрч магадгүй болно. Тиймийн тул нэгд, миний энэ ажил дээрээс чамайг сэжиглэж, чиний биед гашуун бэрхийг учруулан зовоож болох хоёрт, улс төрийн чухал нууц ажил зад рахад хүрэх, гуравт, чи бидний биед хор аюул болж улмаар миний зорьсон хэрэг талаар болно хэмээн туйлын болгоомжлох хэрэгтэй. Миний энэ захисан ба ярьсан зүйлүүдийг задруулан хэнд ч мэдэгдэж үл болно” хэмээжээ. Иймд Т.Дамдин хэвлэлийн ажлаасаа чөлөө авч хөдөө гаран, Сэцэн хан аймгийн жанжин жасааны туслах бичээчээр зургаан сар ажиллаад буцан ирж, тэр үеийн Дотоод хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэх яаманд ажилласан байна.
Т.Дамдин 1921 онд партизан цэргийн улс төрийн ухуулагч, мөн оны наймдугаар сараас 1922 он хүртэл Сайн ноён болон Засагт хан аймагт Засгийн газар, Намын Төв Хороо, Эвлэлийн Төв Хорооны хавсарсан төлөөлөгч, Сангийн яамны түшмэл, 1922 оны долоодугаар сараас Д.Сүхбаатарын даалгаснаар цэрэг ардыг сурган боловсруулах газар болон ДХГ-ын нууц тасгийн туслах даргаар 1924 он хүртэл ажиллаж байгаад Шинжлэх ухааны хүрээлэнд шилжиж, 1932 оноос Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч, Намын Төв Хорооны гишүүний сонгуульт ажлыг хийж байв. Улмаар Төв аймгийн Чандмань, Баянцогт, Баянгол суманд тэргүүлэгч, сумын дарга, аймгийн шүүхийн дэд дарга, дарга, 1938 онд Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд болтлоо дэвшин ажиллажээ. Түүнийг Засгийн газрын төлөөний түшмэлээр ажиллуулах болсон нь шинэ тулгар засаг төрийн бодлогыг ард олонд ойлгуулах, хувьсгалын ололтыг хамгаалах, гэмт явдалтай тэмцэх мэдлэг туршлага эзэмшихэд ихээхэн тусыг үзүүлсэн байна.
Учир нь тухайн үед Засгийн газрын төлөөний түшмэл нь орон нутагт онц самуун үүсгэгчдийг хянан байцаах, ятган зогсоох, уламжлан мэдүүлэх, хууль цаазыг үл дагах, худал цуу үг дэгдээх явдалтай тэмцэх, газар орны байдлыг хянан сурвалжилж мэдүүлэх эрх, үүрэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл ДХГ-ыг байгуулагдахаас өмнө орон нутаг дахь сөрөх тагнуулын ажлыг хавсран гүйцэтгэж байлаа. Тэрбээр ямар ч цаг үе, нөхцөл байдалд өөрийн үзэл бодлоо тууштай хамгаалж, үүнээсээ болж “Зүүнтэн” гэгдэн ажил албанаасаа хөөгдөж явсан удаатай ч саад бэрхшээлээс үл шантарч, хичээн зүтгэсээр төрийн томоохон албан тушаалд томилогдож, төрийг төвхнүүлэх, улс орноо хөгжлийн шинэ эрин үед оруулахад өөрийн хувь нэмрийг оруулж явжээ. Т.Дамдин ДХГ-т ажиллаж байхдаа гадаадын тагнуул туршуул, засаг төрийг эсэргүүцэгчидтэй амь, биеэ үл хайрлан тэмцэж, олон хэргийг илрүүлэн таслан зогсооход гар бие оролцож байсны заримаас дурдахад: 1922 оны хоёрдугаар хагаст Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошууны бичээч Д.Цэрэнпил, мөн хошууны Дампил, Засагт хан аймгийн гүн Балдан нар нийлэн Японоос цэрэг зэвсгийн тусламж авч, Ардын төрийг устгаж, Хэмжээгүй эрхт хаант зас гийг тогтоох зорилгоор хувьсгалын эсэргүү хуйвалдааныг зохион байгуулжээ.
Цэрэнпилийн хэргийг тагнан боловсруулах ажиллагааг ДХГ эрхлэн гүйцэтгэж, уг ажиллагаанд тус газрын анхны дарга Д.Балдандорж, хэлтсийн дарга К.К.Баторун, төлөөлөгч Б.Намсрай, Т.Дамдин болон Засгийн газрын төлөөний түшмэл Гончигдаш, Зүүн хязгаарын сайд Алтангэрэл, дэд жанжин Х.Чойбалсан нарын олон хүн оролцон ажиллаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үр дүнд Цэрэнпилийн хуйвалдааныг таслан зогсоосон юм. Түүнчлэн 1923 онд цагаантны цэргийн хурандаа оргодол буриад Цэрэн Людопович Очиров, Цэрэндаш Жигжитович Туванов нар хязгаараас сэмхэн ирээд Сөгнөгөр, Баянголд нуугдан сууж цэрэг элсүүлэн отряд байгуулж, Ардын төрийн эсрэг тэмцэхээр бэлтгэж байжээ. Тэд 1923 оны нэгдүгээр сард Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарт: “Бид Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлэн зэвсэг цуглуулж байна. Та нар хүрээний дотроос бослого гаргаж, бид хойд талаас нь цэргийн хүчээр дайрч Ардын засгийг устгаж хаант улсыг байгуулъя” гэсэн нууц захидал ирүүлжээ.
Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазараас өгсөн үүргийн дагуу ДХГ-аас гүйцэтгэх аж лын арга хэмжээ зохиож, ДХГын дарга Д.Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т.Дамдин нар хэдэн цэргийн хамт Очировын байгаа газарт очиж Хатанбаатар Магсар жав, Ерөнхий сайд Дамдинбазар на рын бичиг гэгчийг түүнд барьжээ. Очиров тэдэнд итгэж тусгай гэр бариулан хүлээж аваад “Ардын төрийг устгахын тулд бид хамгийн түрүүнд Хиагтыг эзлэн авч Манхайдаагийн төмөр утасыг эвдэх, Гочоо ламд өгч газар булуулсан 30-аад винтов, хоёр пулемётыг авч, буриад Цэвэгжаваас сайн морь авна” гэж өөрийн төлөвлөгөө зорилгоо ярихад талархал илэрхийлсэн маягтай ярилцан байгаад гэнэдүүлэн баривчилжээ. Энэ хэргийг илрүүлэн дарахад нийт 17 хүн хамрагдсан ажээ. Т.Дамдин нь хэдийгээр улс орныхоо төлөө сэтгэл зүрх гарган зүтгэж байсан боловч гадна, дотнын элдэв нөлөө, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлын улмаас үзэл бодолд нь нийцэхгүй зүйл гарах болж, энэхүү зөрчил тэмцэл нь улам гүнзгийрч байлаа.
Монголын ард түмэн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, алдагдсан тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, төр улсаа төвхнүүлэн, хойч ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээн босгох гэж тэмцэж байсан Ардын хувьсгалын эхний жилүүдэд Тогтох тайж, Цэвээн тэргүүн, Саж лам Жамъянданзан, Д.Бодоо, С.Данзан зэрэг хүмүүс учир битүүлэг улс төрийн хэргүүдэд холбогдон олон хувьсгалч, эх орончид хэлмэгдэн хохирсон билээ. Энэхүү завхрал хэл мэгдүүлэлт нь Коминтерний төлөөлөгч, Монголд Засгийн газрын зөвлөх түшмэл бөгөөд Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгчээр ажиллаж байсан Элбэгдорж Ринчиногийн үйл ажиллагаатай холбоотой байв. Д.Сүхбаатарыг “Оросуудад нуу цаар хорлогдсон”-ы дараагаар Бүх цэргийн жанжин нь Цэргийн зөвлөлийн тэргүүлэгчид захирагдахаар болгож, ДХГ-ын тухайд ямар нэгэн эрх мэдэлгүй болгосноос гадна тушаал дэвшүүлэх нэрийдлээр тус газрын даргаас Д.Балдандоржийг зайлуулж, өөрийн итгэлт хүн болох К.К.Баторуныг томилсон байна. Энэ үесэд Бүх Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч Э.Ринчино тус газрын ерөнхий дарга, сургагч нараас бусад ажилтныг томилох, солих, халах, гүйцэтгэж буй хэргүүдийг хянах бүх эрхийг гартаа авсан байлаа.
Хууль ёс завхруулсан Э.Ринчиногийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж эсэргүүцэгчид ДХГ-ын ажилтнуудын дотор цөөнгүй байв. Үүний улмаас хамгаалахын ажилтнуудын дотор зөрчил тэмцэл үүсчээ. Хамгаалахын ажилтнуудаас боловсролтой, ажил хэргийн туршлагатайд тооцогдох Т.Дамдин, Богд хаант Монгол улсын үеэс Шүүх яамны түшмэлээр ажиллаж Саж ламын хэргийг дахин шалгах саналыг Намын Төв Хороо, Засгийн газарт тавьж, дараа нь ДХГ-т шилжин ирж байцаагч түшмэл, гүйцэтгэх тасгийн даргаар ажилласан Г.Бадамсэд, Сайн ноён хан аймгийн Намын Хорооны нарийн бичгийн дарга байсан төлөөлөгч Г.Жамсран нар Ерөнхий сайд Б.Цэрэндорж, С.Данзан зэрэг төр, засгийн удирдагчдын чиг шугамыг хамгаалан дэмжиж байв. Энэ тухайгаа Т.Дамдин: “Би 1923 оны эцсээр ДХГ-ын дарга Баторунтай үзэл онолын ба ажил хэргийн талаар үл тохиролцон санал зөрөлдөх болсон учраас гүйцэтгэх тасгийн дарга Бадамсэдтэй нийлж саналаа нэгтгэн Баторунтай заргалдаж албан ажлаас нь халуулан зайлуулахаар баримтуудыг бүртгэн С.Данзан дээр хоёулаа очиж тухайн учир байдлаа хэлсэн.
С.Данзан “Та нар Баторунтай тэмцэж байгаа чинь зүйтэй байна. Би та нарын эл хэрэгт туслалцаж өгнө. Одоо бол манай энэ засгийн удирдагчид хоёр тал болон тасарч завсар хоорондоо тэмцэлтэй болж байна. Намын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, дэд жанжин Х.Чойбалсан, Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгч Э.Ринчино нар нэгэн тал болж ажиллаж байгаа ба үүнд тэр Баторун чинь оролцож байгаа юм” гэж хэлсэн хэмээн 1941 онд мөрдөн байцаалтад мэдүүлжээ. С.Данзангийн талыг баримтлагчдын эсрэг Э.Ринчино, К.К.Баторун нар хамгаалахын хэт хувьсгалч үзэл санаатай ажилтан Т.Гомбо, Сандуйжав, Б.Баяр зэрэг эвлэлийн гишүүн залуучуудыг зохион байгуулан турхирч, шахаж хавчин мөрдөн мөшгиж байлаа. Тэмцэл Намын III их хурлын өмнө эрс хурцдаж Засгийн газрын тусгай комисс гарч “ДХГын албан хаагчдын дотор харилцан тэмцсэн хэрэг”-ийг шалган байцаасан боловч нам, төрийн удирдлагад нөлөө бүхий Э.Ринчиногийн явуулгаар Т.Дамдин, Г.Бадамсэд хоёрыг Цэрэнпилийн хэрэгт холбогдогчдоос хээл хахууль авсан хэрэгт гүтгэн ДХГ-аас халжээ. Гэсэн хэдий ч хууль завхруулагчдыг илчлэх тэмцлээ Т.Дамдин үргэлжлүүлж, Намын Төв Хорооны бүгд хурлын гишүүний хувиар НТХ-ны Тэргүүлэгчдийн хурал дээр “Хамгаалах болбоос хүнийг барих хэмээвээс хэргийн их, багыг хамаарахгүй, түүний мэдээ, үүний мэдээ хэмээн олон хэсэг цаас гаргаж, хүний тархи толгойг эргүүлэн барьдаг юм” хэмээн хууль завхруулдаг арга ажиллагааг нь илчлэн шүүмжилж байв.
Ийнхүү С.Данзанг хамгаалан тэмцсэн Т.Дамдинг сар гаруй мөрдөн байцаагаад намаас хөөлгөжээ. Тэрбээр ДХГ-аас халагдсаны дараагаар Намын Төв Хорооны даалгавраар хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан ажээ. 1926 оны арваннэгдүгээр сард ДХГ-ын дарга Н.Насанбатыг ажлаас нь чөлөөлж Намын Төв Хорооноос Хятадын хойд мужуудын ардын хувьсгалт цэргийн командлагч Фэн Юйсяны дэргэд суух төлөөлөгч болон Өвөрмонголын Ардын хувьсгалт намтай холбоо барих төлөөлөгчөөр, мөн тус газрын ажилтан байсан Т.Дамдинг хамт явуулахаар болжээ. Уг үйл явдлын талаар Т.Дамдин 1942 онд мэдүүлэхдээ: “Би 1926 оны арваннэгдүгээр сард Балдандорж, Гэлэгсэнгэ нартай учиртал Намын Төв Хорооноос Дотоод Монголын Намын Төв Хорооны нөхөд ба Хятадын цэргийн жанжин Фэн Юйсянтай уулзуулахаар Насанбатыг Төв Хорооны төлөөлөгчөөр томилоод байна. Иймд чи хамт яваад ир гэхэд би зөвшөөрсөн. Гэтэл Балдандор жоос намайг Дамбадоржтой жич ярилцаж намын гишүүнд элсүүлэх ба ажилд хэрэглэх болно.
Одоо юу ч атугай яваад ир. Явж байгаа ажлын талаар Насанбатаас аяндаа мэднэ гэсэн. Насанбат түүний эхнэр, мөн нялх хүүхэд, зарлага, лам Дэндэв, түүний эхнэр, Насанбатын зарц эмэгтэй Даваа бид наймуулаа Улаанбаатар хотод байсан Хятадын цэргийн төлөөлөгчидтэй ярилцаж, цэргийн зэвсэг зөөж байсан машинд сууж Хятад нутгийн зах Улаан цав бил үү, Улаан-Овоо ч бил үү жижиг деревенд (тосгон-Д.А) очиход тэнд Дотоод монголын Намын Төв Хорооны дарга Цэрэндонров, Мэрсээ, Мандал нарын 4-5 хүнтэй уулзсан. Жинхэнэ албаны ажлаар Насанбат бид хоёр явсан. Би бичээчийн ажлыг голлон хийж байсан. Насанбат тэдэнтэй ямагт хятадаар ярьдаг байсан. Хааяа нэг монголоор Хятадын Гоминьдан намын болон бүх Хятадын цэргийн удирдагч Фэн Юйсянтай уулзахад хаагуур явах, Хятадын доторх бослого хөдөлгөөний талаар хаана, хаана болж байгаа зэргийг асууж ярилцдаг байсан. Бид Улаан довоос цаашаа явж Яргайт хэмээх газарт очсон. Тэнд цэргийн ангиуд байсан.
Насанбат шөнө, өдөр хамаагүй ганцаараа гарч яваад тэнд энд очлоо, Хятадын ноёд, цэргийн дарга хүмүүстэй цайллага дайллага хийлээ гэдэг байсан. Хэзээ буцах вэ гэхэд зам боолттой явж болохгүй гэдэг байсан. Тэгээд захидал бичиг өгөөд Дамдин намайг гэдрэг буцаасан. Би 1927 оны нэгдүгээр сарын эцсээр Намын Төв Хорооны дарга Дамбадоржид Насанбатын захидлыг өгсөн. Намайг дахиж явсны хэрэггүй, Насанбатыг татаж ирүүлнэ гэж байсан” гэжээ. Тухайн үед баривчлагдагсдыг хүчээр зохиомол хэрэг хүлээлгэх арга ажиллагаа үргэлж явагдаж байсан бөгөөд Т.Дамдин ч мөн адил хилс хэрэг хүлээх болов. Энэ тухай тэрбээр: “… би баригдаад таван сар гаруй болоход хэрэг хийгээгүй үнэнээ мэдүүлсээр байсан. Гэтэл долоодугаар сард нэг шөнө сайд, зөвлөх, YI хэлтсийн дарга, сургагч нар зориуд аваачаад “Чи хэрэг хийсэн байна.
Иймд хэрвээ мэдүүлэхгүй бол баримтаар шийтгэнэ” гэх зэргээр олон зүйлийн ухуулга ятгалгаа хийсэн учир миний бие хэрэг хүлээхгүй бол болдоггүй юм байх хэмээн бодсоны дээр тэр үед хэрэг хүлээх юм билүү, яах билээ хэмээн ихээхэн гайхаж самуурсан үе байсан тул зүрх, уушигны өвчин тохиолдож сандарсан учраас эсэргүү хэрэг хүлээсэн” хэмээн мэдүүлсэн байна. Т.Дамдин Эрүүлийг хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байхдаа 1941 онд баригдсан үеэсээ хойш дээрхийн адил мэдүүлэг гаргаж байсан бөгөөд 1942 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн огт хэрэг хүлээхгүй байсанд мэдүүлгийг мөн оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгожээ. Т.Дамдин нь Үндэсний тусгаар тогтнолоо хамгаалах, улс орноо хөгжүүлэхийн төлөө тэмцэх явцдаа улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцож, ялангуяа Оросын коммунист большевикуудын Намын Төв хороо, Коминтерний Төв гүйцэтгэх хорооноос Монголд явуулж байсан бодлого, тэдгээрийн төлөөлөгчид нь ДХГ-ыг өөрсдийн зорилгод хэрхэн ашиглах болсныг сайтар ойлгосон байна. Иймээс ч үндэсний эрх ашгаа дээдэлсэн үзэл бодлоо хамгаалж, өөрийн хүч боломжоор тэмцэж байлаа.
Харин энэ бүгд нь хожим түүнийг Монголын шилдэг сэхээтнүүдийн нэгэн адил улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлэх шалтгаан болсон байна. Түүнд холбогдох хэрэг материалыг үзэж ахуйд Т.Дамдинг хувьсгалын эсэргүү хэрэгт С.Данзан, А.Амар нартай холбон шийтгэсэн байна. Улсын дээд шүүн таслах газрын 1942 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн таслан шийтгэсэн тогтоолд: “Т.Дамдин бол Ардын хувьсгалт засгийг устгахыг зорин хувьсгалын эсэргүү байгууллагад сайн дураар элсэж, Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд байхдаа Амараас даалгавар авч өөрийн эрхлэх ажил дээрээ эмнэлгийн газруудыг өргөтгөх талаар арга хэмжээ аваагүй, хөдөө орон нутгийн эмнэлгийн газруудыг эмээр үл хангаж, Зөвлөлтийн мэргэжилтн үүдийг орон сууцаар гачигдуулж байсан. Зөвлөлт, Монголын найрамдлыг эвдэж Японы колони болгох зэрэг ажлыг хийж биелүүлэн ирсэн” гээд Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, мөн бичгийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлээр сонгох, сонгогдох эрхийг ялын хугацаа дууссанаас эхлэн таван жилийн хугацаагаар хасаж, мөн хугацаанд Төв аймгийн нутгаас гадагш суулгахаар тогтсон байна.
Харин хоригдож байхдаа болон хэдийд нас барсан нь тодорхойгүй аж. Гэвч С.Данзангийн хэргийг шүүн тасалсан 399 дүгээр тогтоол болон Амар болон бусад хүмүүсийн мөрдөн байцаалтын хэрэгт Т.Дамдингийн талаар дурдсан зүйлгүй бөгөөд дээрх хүмүүс улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэн хэлмэгдсэн нь тогтоогдож цагаатгагдсан атал энэ хүнд холбогдох хэргийг эдүгээ хүртэл шалгаж цагаатгаагүй нь хачирхалтай. Энэ нь тагнуулын байгууллагын ажилтны амьдрал, замнал олон нийтэд тэр бүр ил байдаггүйтэй холбоотой бөгөөд энэ хүний нэр төрийг сэргээх, хэргийг цагаатгуулах талаар санаа тавьж хөөцөлдөх садан төрөл, ойр дотны хүмүүс байхгүйтэй холбоотой бололтой. Иймээс түүнд хүлээлгэсэн хэрэг нь ямар ч нотолгоогүй зохиомол учраас түүнийг цагаатган, түүхэнд өөрийн гэсэн байр суурийг нь эзлүүлэх цаг нэгэнт болжээ.
Д.АВИРМЭД /mongolnews.mn/ |
| ДХГ-ЫН АНХНЫ АЖИЛТАН Т.ДАМДИНЫГ НЭХЭН СУРВАЛЖЛАХУЙ |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
Дөрвөн дансны арга гээч схем 09:37 • 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ.
|
• 1 данстай хүн “мөнгөний урсгал”-аа хэзээ ч барьж чаддаггүй. Харин 4 данстай хүн санхүүгээ удирддаг гэнэ. »»
|
|
Малаа хайхаар явсан 31 настай залууг эсэн мэнд олжээ 09:36 Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх
|
Мандал сумын Төмөрзамчдын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх »»
|
|
Б.Гончигсүрэн улсын аваргад тав дахь удаагаа түрүүллээ 09:27 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон.
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. »»
|
|
-90 кг-д А.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 09:26 Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин
|
Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин »»
|
|
Ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 09:23 Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний
|
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвөөр эхээр ихэнх нутгаар хүйтчний »»
|
|
Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 09:18 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй
|
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо хийж буй »»
|
|
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 19:41 Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан
|
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, худалдан »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
2026 оны Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод эхэллээ 14:08 Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис
|
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис »»
|
|
"One Championship" холбооны холимог тулаанч Б.Бат-Очир өнөөдөр тулалдана 14:06 Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно.
|
Өнөөдөр "One Championship" холбооны ээлжит тулаан болно. »»
|
|
Зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна 14:02 Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар
|
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар »»
|
|
Дундговь аймагт болох тэмээний баяр руу Улаанбаатараас үнэгүй автобус явна 14:00 Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам,
|
Дундговь аймагт ирэх амралтын өдрүүдэд буюу 1-р сарын 24, 25-нд “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадам, »»
|
|
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн автомашин, тоног төхөөрөмж, санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэнэ 13:58 Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд
|
Миний бие 2026.01.14 ний өдөр Багануур дүүргийн Эрүүл Мэндийн төвд ажилласан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд »»
|
|
Оскар 2026: Sinners 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоолоо 11:02 Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна.
|
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нээлтээ хийж олны хүртээл болсон “Sinners” кино 16 төрөлд нэр дэвшиж рекорд тогтоосон байна. »»
|
|
Гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-40 см нимгэн байна 11:01 Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
|
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй байна. »»
|
|
Трамп Энх тайвны зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлж чартерт Ерөнхий сайд гарын үсэг зуржээ 10:53 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл
|
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
Шинэчлэгдэн батлагдсан бодлогын барит бичгүүдийг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө 10:33 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт,
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч, төлөвлөлт, »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
Э.Макрон: Хэн хүчтэй нь гэдэг хуулийг бид хүлээн зөвшөөрөхгүй 11:13 ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй,
|
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 21 /DW/. АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлэгт Европ тив автахгүй, »»
|
|
БНСУ-ын Засгийн газар оюутнуудыг AI ашиглахыг хориглоно гэв 15:14 Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах
|
Өмнөд Солонгосын их, дээд сургуулиудын оюутнууд дунд хиймэл оюун ухаанаар хичээлээ хийлгэх тохиолдол ихээр гарах »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|