2012-02-14 “Монголын эдийн засгийн форум 2012” бодлогын хэлэлцүүлэг гуравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. Тус форумын онцлог, үйл ажиллагааны талаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Энэ жилийн “Эдийн засгийн форум”-аар өмнө нь хэлэлцэгдээг үй сэдвүүд орж ирж байна. Форумаас гарах үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-“Эдийн засгийн форум”- ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Оролцогчид ч харьцангуй туршлагажсан. Өмнөх жилүүдийн “Эдийн засгийн форум”-аар хөндсөн сэдвүүд эдийн засгийн бодлогод тодорхой хэмжээгээр тусгалаа олж, ажил хэрэг болоод явж байгаа. Удахгүй өнгөрсөн жилийн “Эдийн засгийн форум”- ын тайланг гаргаж, ард түмэндээ танилцуулна. Одоо гарах өнгөрсөн жилийн тайланд тусгагдсан Төсвийн шинэтгэл, Хөгжлийн бодлого төл өвлөлт, Монгол Улсын эдийн засгийн өсөлт зэрэг асуудал бодлогын баримт болж хэрэгжиж эхэллээ.
-Энэ удаагийн “Эдийн засгийн форум” өмнөх жил үүдийнхээс юугаараа онцлогтой вэ?
-Форумын үр өгөөж ард түмэнд мэдрэгдэж байгаа болохоор оролцогчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Энэ жил төдийлөн яригддагг үй томоохон сэдвүүдийг боловсруулсан. Тухайлбал инноваци ба ногоон шийдэл, эдийн засгийн хөгжлийн асуудал, ядуурлыг бууруулах талаар ихээхэн анхаарч байгаа. Мөн эрсдэл гэсэн асуудал гарч ирлээ. Энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгж үүлсэн ажлуудаа нийтэд танилцуулах байх.
-“Эдийн засгийн форум”- аар оролцоотой болон хүртээмжтэй өсөлтийн талаар ярилцах юм байна. Эдгээрийг тодорхой тайлбарлахг үй юу?
-Эдийн засгийн өсөлтийг хүн бүрт яаж хүргэх вэ гэдэг л асуудал. Манай улсын эдийн засгийн өсөлт цөөх өн хэдэн салбарт үсрэнг үй түвшинд хүрсэн. Мөн хэдхэн аймаг, орон нутагт төвлөрчихсөн байна. Тиймээс нийгмийн давхарга бүр хүртэх боломжтой шинэ тогтолцоог л бий болгох зорилготой юм. Энэ чиглэлээр УИХ-аас саяхан хууль баталлаа. Ингэснээр зорилтот бүлгийг тодорхойлох боломж бүрдсэн гэж ойлгож болно.
Тухайлбал тэрбумтан хүнд сард 21 мянган төгрөг өгөх шаардлагаг үй. Гэтэл тэр хүн өөрөө авахгүй гээд байхад нь хүчээр хуваарилбал утгагүй. Мөн олон салбарт цалин бага, цөөн хэдхэн салбарт хэт өндөр байдаг. Харин энэ хууль батлагдсанаар эдгээр зөрчлийг арилгаж, ядуу хүм үүстээ мөнгөн тэтгэмжээ хуулийнх нь дагуу нийлүүлэх боломжтой боллоо.
-Орлогын хуваарилалт цалин тэтгэвэртэй холбоотой учраас Үйлдвэрчний эвлэлийн оролцоо өндөр байх ёстой юу?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны оролцоо маш чухал. Сүүлийн үед үйлдвэрчний эвлэл зөвх өн цалин, тэтгэврийг нэмэгд үүлэхийг л шаарддаг байгууллага болчихлоо. Гэтэл хувийн хэвшлийнхний нийгмийн асуудал ч чухал. Гэхдээ цалин тэтгэврийг жигд, аажмаар, нарийн тооцоотой, хэлэлцээрийн дагуу нэмэх ёстой.
-Нефть бүтээгдэхүүний хараат байдал улсын хэмжээнд тулгамдсан асуудал болчихлоо. Энэ талаар “Эдийн засгийн форум”-аар хэлэлцэх үү?
-Нефтийн хараат байдлаас салахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаас үүнийг хэрхэн хамтран хэрэгж үүлэх, төрийн зүгээс яаж дэмжлэг үзүүлэх боломжтой вэ гэдгийг түлхүү ярина.
-ҮХШХ нефть, шингэр үүлсэн хийн төслийг хэрэгж үүлэхээр Монголынхоо дөрвөн компанитай хамтран ажиллах санамж бичиг боловсруулсан. Энэ ажил хэр үр дүнтэй болох вэ?
-Дотоодын компаниудтай гэрээ байгуулсны дараа Герман улстай хамтран ажиллах санамж бичиг боловсруулахаар бэлтгэж байна. Эдгээр ажил бүтвэл 3-4 жилийн дараа Монгол Улсад нефть, шингэрүүлсэн хийн үйлдвэр байгуулах бололцоо бүрдэнэ.
Харин энэ том төсөлд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь том төсөлд татварын хөнгөлөлт шаардлагатай. Мөн татварын тогтвортой байдлын гэрээ хэрэгтэй болох байх. Энэ төсөл жижиг, дунд үйлдвэрт амжилттай хэрэгждэг учраас манай улсын хувьд нэлээд туршлагажсан. Тиймээс хүнд аж үйлдвэрт төслийг хэрэгж үүлж үзэх хэрэгтэй гэж бодож байна.
-Нефтийн бүтээгдэх үүний үнийн зохицуулалтын талаар ҮХШХ ямар төс өөлөлтэй байгаа вэ?
-Манай улсаас хоёр жилийн өмнө улсын нефть импортлох нэгжийг байгуулж, ОХУ-тай нэгдсэн гэрээ байгуулах санал дэвш үүлсэн. Орост нефтийн монополь шинжтэй том үйлдвэр байдаг. Манай улсын хэмжээнд нефтийн хувийн хэвшлийн өрсөлдөгч компани олон бий. Тиймээс эдгээрийг нэгтгэж, нэгдсэн журмаар гэрээ хийснээр нийл үүлэлтийн хуваарь, үнийн тогтвортой байдал хангагдах болов уу гэж бодож байна. Манай байгууллагаас нүүрс шингэрүүлэх төслийн талаар гардан ажиллаж байгаа. Нефть боловсруулах үйлдвэр үүд хэлэлцээрийн шатандаа ажиллаж байгаа болохоор Төрийн өмчийн хорооноос удахгүй гэрээ хэлэлцээрээ хийж эхлэх байх.
-Манай улсаас иж бүрэн гэрээ, хэлэлцээр хийж нефтийн хараат байдлаас гарах боломжтой гэсэн үг үү?
-Иж бүрэн гэрээ хийх бодлогууд хэрэгжих шатандаа ойртчихсон яваа. Ингэж иж бүрнээр гэрээ хийхийн нэг хүндрэлтэй тал нь санх үүжилт байдаг. Мөн манай улсын компаниудын эрх мэдэл багадаад байна. Тийм учраас заавал хэн нэгэнтэй хамтарч ажиллах шаардлагатай.
-Бензиний үнийн өсөлтийг нефть импортлогч компаниудтай холбоотой гэж үзэж байгаа. Ер нь нефтийн үнэ өссөн шалтгаан ямар нэгэн хараат байдлаас болсон гэж ойлгож болох уу?
-Өнгөрсөн есдүгээр сараас хойш нефтийн үнэ нэмэгдээг үй байхад валютын ханш чангарсан. Үүнээс болж дотоодын нефтийн үнэ өссөн. Сүүлийн үед дизель түлшний худалдаа нэлээд ашиг муутай боллоо. Бензиний хувьд ч мөн адил компаниуд үнээ бууруулахад зардал ихтэйгээс болоод нэлээд хүндхэн байдалд орчихоод байна.
-Тэгэхээр нефтийн үнийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?
-Оросын нефтийн үнийг бууруулахын тулд хамтарсан хэлэлцээр хийх нь л зүйтэй байх. Оросын талаас Монголд нийлүүлж буй нефтийг байнга бодлогоор барьж байдаг юм билээ. Оростой хэлэлцээр хийснээр бензин шатахууны үнэ буурах боломж бий. Гэхдээ их л хөөцөлдөх хэрэгтэй. Дэлхий нийтээр нефтийн зах зээл ерөнхийдөө хүнд байдалд орчихлоо шүү дээ.
-Саяхан Хятад улсад бензиний үнэ өссөн. Тухайн үед Хятадын зах зээл хэр тогтвортой байсан бол?
-Ер нь Хятад улс нефтийн бүтээгдэхүүний том импортлогчдын нэг. Хятад улс 1980-аад оны үед өөр өө нефть экспортолдог байсан. Харин одоо Арабын орнуудаас их хэмжээний нефть импортолж байгаа. Дэлхий даяар нефтийн үнэ өсөх болсон шалтгаан нь Иран улсын улстөрийн нөхцөл байдал.
-Ер нь ингэхэд манай улс 2008 оноос өмнө нүүрс шингэрүүлсэн хийн төслийг ярьж эхлэсэн. Гэтэл яагаад тэр төсөл хэрэгжээгүй юм бэ?
-Тэр үед дэлхий даяар хямрал болж, нефтийн үнэ хүчтэй унасан л даа. Нефтийн үнэ унангуут нүүрс шингэр үүлэх төсөл ашиггүй болж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд зогсонги байдалд орсон. Өнгөрсөн оноос нефтийн үнэ дэлхий даяар өссөн болохоор энэ төсөл эргээд ашигтай болж байна. Хамгийн гол нь эдийн засгийн үр өгөөжийг сайн харахгүй бол алдагдалтай төсөл хийж болзошг үй болчихоод байна.
-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт тэтгэврийн тогтолцооны тэнцвэртэй өсөлт гэж яригдаад байх юм. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Хүмүүсийн төлдөг эрүүл мэнд, нийгмийн даатгал хуримтлагдаад дараа нь өвчин зовлон тохиолдох, тэтгэвэрт гарах үедээ нийгмийн даатгалын сангаас эргээд хүртдэг зарчимтай. Гэтэл манай улсын хүн амын 70 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдахгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй болохоор тэтгэврийн сангаа бүрдүүлж чадахгүй. Тиймээс нийгмийн даатгалын сан алдагдалд орох магадлалтай болчихлоо. Хүм үүс даатгалуудаа төлөөг үй байж тэтгэвэрт гарахдаа улсаас тэтгэвэр өгнө гэж хүлээдэг шиг байгаа юм. Тийм юм байхгүй шүү дээ. Улсын нөөц хуримтлал хязгаартай гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хүмүүс тэтгэврээ төл өхг үй ингээд яваад байвал манай улс ямар нэгэн эрсдэлд хүрэх магадлалтай юу?
-Тийм. Үүнийг л хүмүүс сайн ойлгох хэрэгтэй. Хорин жилийн дараа гэхэд манай улсын өндөр настнуудын тоо залуучуудаасаа их болно. Тэр үед өндөр настны тэтгэврийг тухайн үеийн цөөн залуучууд төлж таарна. Ингэхлээр даатгалын шимтгэл асар өндөр хэмжээнд хүрнэ. Жишээлбэл Япон улс яг ийм байдалд хүрчихээд санхүүгийн хувьд дампуурлын ирмэгт ирчихсэн.
-Өндөр хөгжилтэй Япон улс дампуурлын ирмэгт ирчихсэн гэхээр манай улсын хувьд ихээхэн хүндрэл учрах нь ээ. Манай улсаас энэ эрсдэлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй бол?
-Манайх одоохондоо энэ эрсдэлд хүрээгүй болохоор эрсдэлээс урдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд хүм үүсийн тэтгэвэрт гарах хугацааг нь хойшлуулж, бүх иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах нь хамгийн зөв гарц. Ирэх зургаан сараас хойш бэлэн мөнгө тараахаа болино. Тиймээс хүний хөгжлийн санг нийгмийн даатгалын сантай нэгтгээд уул уурхайн салбараас орж ирж буй мөнгийг архи, хоол, болгон хувиргах биш, аль болох дансандаа хуримталж хүүгээ өсгөснөөр тэтгэврийн сангаа бүрдүүлэх бүрэн боломжтой. Тэр тэтгэврийн сангаасаа хожим өвчин тусах ч юм уу тэтгэвэрт гарахдаа хэрэглэж болно шүү дээ. Энэ зарчмаар л явах хэрэгтэй. Яг ийм зарчмаар Сингапур улс ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Дондовдорж
Эх сурвалж: “Өглөөний сонин”