2012-02-09Дэлхийн хэмжээнд цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд нүүрс нь хар, хар хүрэн өнгөтэй,
амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм. Нүүрс нь дээд ургамлын үлдэгдэл хүлрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд нүүрсний ордыг ил болон далд уурхайгаар ашиглана.
Өнөөдөр хүн төрлөхтний амьдралыг нүүрсгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар 7000 мегатонн нүүрс олдворлосон байна. Энэ нь 2010 оныхоос 6,8% хувиар өссөн үзүүлэлт юм. Ойролцоогоор 70 улс нүүрсний нөөц ордтой. Түрүү жил дэлхий дээр 1000 уурхайчин уурхайд амиа алдсан гэх тоо байдаг юм байна. Нүүрснээс дэлхийн эрчим хүчний 40 хувийг гаргаж авч байгаа ба энэ нь байгаль орчинд маш их хохирол учруулж байна гэсэн үг юм. СО2 нь хүлэмжийн хий бөгөөд цаг уурын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын гол шалтгаан гэж үзэж байна. Нүүрсийг шатаах явцад байгалийн хийнээс хоёр дахин их, газрын тосноос арай илүү хэмжээний СО2 ялгардаг байна.
1. Непал эр Шиам Рай энэтхэгийн Латирке тосгонд байх нүүрсний уурхайн хонгилд 91 метр газрын гүнд байгаа нь. Энэтхэгийн уурхайн ажилчид маш аюултай байдалд ажиллахаас гадна насанд хүрээгүй хүүхдүүдийг олноор нь ажиллуулдаг ажээ.
2. Энэтхэгийн уурхайн кран. Энэтхэг уурхайчны хамгийн өндөр цалин нь долоо хоногийн 150 доллар аж.
3. Прабхат Синх гэх энэ энэтхэг эр 60 килограмм нүүрс үүрээд гарч байна. Энэтхэгчүүд нүүрсээ Бангладеш болон Ассамаас олборлодог бөгөөд бүх энэтхэг даяар уг нүүрсийг хэрэглэнэ.
4. 20 настай Анил Баснет энэтхэгийн Жиантия Хиллсийн нүүрсний уурхайд ажилладаг. Олон уурхайчин Бангладеш болон Непалаас ирж ажилладаг гэнэ.
5. Анил Баснет нүүрсний тэргээ хонгилд түрж байгаа нь. Уурхайд ажиллаж олсон мөнгөнөөсөө гэрийнхэн рүүгээ явуулах ба үлдсэнээр нь архи, янхан, мансууруулах бодист зарцуулдаг юм байна.
6. Энэтхэгийн уурхайн ажилчин жаал. Тоо баримтаас харвал энэтхэгийн 5 мянган уурхайд 70 орчим мянган хүүхэд ажилладаг. Гэвч энэтхэг улс энэ тоо баримтыг батлахааас татгалздаг. Хэдийгээр маш аюултай боловч олон олон хүүхэд гэр бүлдээ туслахын тулд уурхайд ажилладаг байна.
7. Эдгээр сурагчдын гэртээ харих зам нь нүүрсний уурхайн дундуур гардаг. Ээж аавууд нь бүгд уурхайчид бөгөөд зарим нэг уурхайчид үр хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг зорьдог боловч их хүндрэлтэй байдаг гэнэ.
8. 13 настай Кала Раи уурхайд ажиллаж байжээ. Тэрээр 12 настайгаасаа эхэлж жил хагас уурхайд ажилласан ба багш нь эцэг эхийг нь ятгасны хүчинд охин эргээд хичээлдээ явж эхэлжээ. Кала эмч болохыг мөрөөддөг бөгөөд зураг дээр охин англи хэлний хичээлээ үзэж байна.
9. Орос улсын Кемеровод байдаг «Кузбассразрезуголь» нүүрсний уурхай. «Кузбассразрезуголь» нь орост хэмжээгээрээ хоёрт ордог том уурхай юм.
10. Монгол улс, Улаанбаатар хотын цахилгаан станц. Жилийн турш нүүрсээр ажиллана. Энэ хот Иран, Пакистан, Энэтхэг болон Ботсваны хотуудтай хамт хамгийн их бохирдолтой 10 хотуудыг бүрдүүлдэг.
11. Украины Суходольская-Восточна уурхайд болсон ослоос аврагчдын аварсан уурхайчин. Уг ослоор 18 уурхайчин амиа алдаж, 20 уурхайчин азаар амьд үлдэж аврагдаж чаджээ.
12. Хайят охин 7 настай ба Исламабад хот дахь тоосгоны үйлдвэрт ажилладаг.
13. Жимми Мерфийн гарт байгаа савтай зүйл бол түүний гэрийн ахуйн хэрэглээний ус нь юм. Жиммигийн үзэж байгаагаар ус ингэж бохирдсон нь нүүрсний хогоос болсон ба «Massey Energy» гэх нүүрсний компанитай 7 жил шүүхдэлцэж байгаа юм байна.
14. Хятад улсын Линьву дулааны цахилгаан станц.
15. Сараево хотын гудамж дахь өтгөн манан. Экологийн хувьд ийм манан нүүрсний хэрэглээ маш ихээр нэмэгдсэн үед үүсдэг ажээ.
16. Германы «Август Виктория» нүүрсний уурхай 3700 уурхайчинтай бөгөөд жилдээ 3 сая тонн нүүрс олборлодог.
17. Хятадын Хешанед болсон уурхайн ослоор сураггүй болсон уурхайчдын ар гэрийнхэн аврагчдын мэдээг хүлээж байгаа нь.
18. Гаити эмэгтэй нүүрс зарж байна. Тус улсад сүүлд болсон газар хөдлөлтийн дараа сэргээн босголт явагдаж байгаа билээ.
19. Австралийн Литгоу дахь цахилгаан станцын уур.
20. Хятадын Хешане дахь эмнэлэгт. Уурхайн ослоос 180 цагийн дараа аврагдсан азтай уурхайчин.
21. Индонези улсын Танжун Эниме дэхь уурхайн нүүрсний конвейер.
22. Шаньси мужийн хятад уурхайчин. Өнөөдрийн байдлаар Хятад улс дэлхийн хамгийн том нүүрс олборлогч улс болжээ.
23. Украина улсын Макеевке хотын Бажанова уурхайд долдугаар сарын 31нд болсон ослоор амиа алдсан уурхайчдын ар гэрийнхэн нь.
24. Хятадын Фушун дахь овоолсон нүүрсний хог дээр хүмүүс унтаж байна.
25. Хятадын уурхай дээр болсон ослоос амьд үлдсэн уурхайчинг аврагчид аварлаа.
26. Воркут дахь Воргашорская уурхайн ажил эхэллээ.
27. АНУ-ын Вайоминг мужийн Дуглас дахь 447 тонны даацтай машин.
28. Энэтхэгийн Ахмедабад цахилгаан станц руу нүүрс төмөр замаар зөөж байгаа байдал.
29. Уэльсийн Силибебил äýõü óóðõàéä ãàçðààñ 90 ìåòðèéí ã¿íä îñîë áîëæ дөрвөн уурхайчин амиа алджээ. Тэнд ажилласан аврагчид.
30. Польшийн Белхатувын уурхайд ажиллаж байгаа экскаватор.
31. Кабул хотын зах дээр нүүрс зарж буй афган эр.
32. Вьетнамын хөдөөний иргэд нүүрсээ дугуйгаар зөөж байна.
33. «MV Rak Carrier» хөлөг онгоц Индонези улсаас Энэтхэг рүү 60 мянган тонн нүүрс тээвэрлэж явж байгаад Мумбай хотын эрэг дээр осолдсоныг аврах багийнхан хөлгийн гишүүдийг аварч байгаа нь.
34. Энэтхэгийн Бокапахари тосгоны нүүрсний уурхайгаас гар аргаар нүүрс олборлож байгаа хүүхдүүд.
35. Хятадын Хаймень хотын цахилгаан станцийн ажилчид ажил хаяв.
36. Польшийн Орнонтовице уурхайд 90 метрийн гүнд ажиллаж байгаа уурхайчин.
37. 75 настай Уэст Виржинагийн оршин суугч залуудаа энэ нүүрс тээвэрлэх замыг барилцаж явжээ.
38. Пакистан улсын Кетийн уурхайд осол болж таван уурхайчин амиа алджээ.
39. Кабулын ойролцоох нүүрсний уурхай. Энд ажилладаг хүмүүс өдрийн 10 долларын хөлс авдаг.
40. АНУ-н Колорадо мужийн Тринидад ажиллаж байсан чулуу бутлах комбайн.
41. ӨАБНУ-ын Делмас дахь цахилгаан станцын барилгийн ажлыг эсэргүүцсэн байгаль хамгаалах сангийн хүмүүс. Тэд "Уур амьсгалын алуурчид" гэсэн бичиг барьжээ.
42. Хятадын Юньнанд болсон осол. Эндэхийн нүүрсний уурхайнуудад байнга осол болдог ажээ.
43. Хятадын Ганьсу мужийн уурхайд амиа алдсан уурхайчны аав.
44. Германы Нирдерауссем дахь цахилгаан станц.
45. Католик сүмийн гэлэнмаа Вальса Жон Жаркхандад алуулжээ. Таамаглалаар бол түүний үхэлд нүүрсний компани буруутай гэнэ.
46. Филадельфи мужид нүүрсний уурхайг хаахын төлөө тэмцэгчийг баривчлав.
47. Сараево хотын гар аргаар нүүрс олборлодог босни хүмүүс.
48. Афганистаны Суркхродын үйлдвэрийн буурин дээрээс нүүрс түүж буй охин.