2012-02-02УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Гурван даргатай нэг нам гэхээр чихэнд наалдацгүй сонсогдож байна. Үүнийгээ та бүхэн хамтдаа хариуцлага үүрэхийн нэр хэмээн тайлбарлаад байгаа. Бас нөгөө талаараа хариуцлагаас мултрах арга хэлбэр бололтой?
-Европт сүүлийн үед иргэний, олон нийтийн чанартай намууд нь олон даргатай байдаг болсон. Жишээлбэл Монголын Ногоон нам өмн ө нь хоёр даргатай явж ирсэн. Өнөөдөр гурав дахь даргын асуудал үүссэн нь ардчилсан, нээлттэй намын бүтэц рүү орж байгаа хэлбэр юм.
Гурван даргын хувьд үүрэг функцээ хувааж аваад нэгдмэл байр суурьтай байна гэж дүрэмдээ оруулсан. Тодорхой асуудалд санал нийлэхгүй бол улстөрийн зөвлөлөөрөө шийдүүлнэ. Манай намын улстөрийн зөвлөл 41 хүнтэй. Тэр хүмүүстэй санал нийлэхгүй бол үндэсний хороогоор хэлэлцэнэ гэх мэтчилэн шатлаад явна. Харин үүргийн тухайд намын дарга гурвуулаа санал нийлсэн тохиолдолд шийдвэр гаргана.
-Өөрөөр хэлбэл нэг намын даргатай улстөрийн намын босоо тогтолцоог халж буй хэлбэр гэж ойлгож байна. Харамсалтай нь эсрэгээрээ даргын амбицад баригдаад, санааны зоргоор албан тушаал бий болгож байгаа гурван нөхөр гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Хүмүүс гурван даргын асуудлыг дангаар нь хараад байна. ИЗ-Ногоон намын Их хурал дээр бүтэц өөрчлөх асуудал ярьсан. Гэхдээ маш томоор өөрчлөхөөр ярьсан. Өнөөдөр улстөрийн намууд босоо тогтолцоотой явж ирсэн. Өөрөөр хэлбэл гиш үүдийн үүрэг нь дарга нараа сонгох гэж бодож явсан байхг үй юу. Дарга нар нь хурлуудынхаа хооронд ажлаа хийдэг. ИЗНН шинэчлэлийн асуудал яриад, үзэл баримтлалыг нь дэмжчихлээ. Сонгуулийн дараа энэ талаар албан ёсны дүрэмдээ суулгана. Ингээд гишүүдийнх нь үүрэг эрс өөр болоод ирэхээр аяндаа ойлгогдоно.
-Яаж ойлгогдоно гэж. Монголчууд гурван тийш харсан толгой юунд ч хүргэхг үй гэж ярьдаг шүү дээ?
-ИЗНН Их хурлаараа гол шийдвэрүүдээ гаргадаг. Намын дарга нар гишүүдийг хуралд нь суулгах үүрэгтэй болохоос гишүүдийнхээ өмн өөс шийдвэр гаргадагг үй. Тэгэхээр манай нам хэвтээ тогтолцооны бүтэцтэй. Дараагийн намын шинэчлэлээр АН, МАН шиг Бага хурлын тогтолцоог байхгүй болгоно. Их хурал жилд хоёр удаа болно. Үүгээрээ гишүүд чөл өөтэй орж гарна.
Жишээ нь 40 гишүүн санал нийлээд дурын асуудал оруулж болно гэх мэт заалтууд яригдаж байгаа. Бас нэг анхаарал татсан сэдэв нь АН шиг 50 сая төгрөгийн асуудлыг 100 хувь хорьж байгаа. Намын гиш үүн бүр тэнцүү татвартай байна. Улстөрийн сонгуулийг зөвх өн нам санхүүжүүлнэ. Хувь хүн санхүүжүүлэх тухай асуудлыг хорих талаар хүртэл яригдаж байгаа.
-Нам санхүүжүүлнэ гэхээр цаана нь мэдээж хэн нэгэн хүн л байж таарна. Хувь хүн гэж яагаад онцгойлж байгаа юм бэ?
-Яагаад гэвэл бид гуравдагч мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орохоос болгоомжилж байна.
-Тэгэхээр нам өөрөө өөрийг өө яаж санхүүжүүлэх болж байна вэ. Намын нэрээр бизнес хийж, хөрөнгө босгохыг хэлээд байгаа юм уу?
-Огт тийм биш. Бүх гиш үүн санхүүжилтээ ижил тэгш хэмжээгээр төлнө. ИЗНН 10.000 гишүүнтэй. Жилд 200.000 төгрөгийн татвар төлнө. Тэгээд хоорондоо ярилцаж, хэлэлцэж байгаад хэнийг УИХ-д дэвш үүлэхээ сонгоно. Өөрөө өөрсдийгөө санхүүжүүлсэн юм чинь сонголт хийх эрх нь чөлөөтэй байна гэсэн үг.
-200.000 төгрөг төл өх чадваргүй хүмүүс байж болно. Тэдний тухайд яах вэ?
-Гишүүнчлэлийн татварыг жилд 60-120 мянган төгр өг болгох тухай ч яригдсан. Миний яриад байгаа зүйл зөвхөн санал шийдвэр биш. Нөгөөтэйгүүр бид татвар төлөхгүй байхыг зөвшөөрч байгаа. Дэмжигч гишүүн гэдэг статус гаргаж ирээд, санал хураалтад оролцохг үй, чөлөөт гишүүн байж болно гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар жилд 120 мянган төгрөг төлж чадахг үй улстөр хөөж байгаа хүн байхгүй.
Манай нам ард түмэнд нээлттэй болно. Их хуралдаа нам бус хүмүүсийг чөлөөтэй орохыг зөвшөөрнө. Тэр бүү хэл манай намын 40 гишүүн санал дэвшүүлээд гарын үсэг зурвал дурын асуудлаа хэлэлцүүлнэ. Өөр өөр хэлбэл цөөнхийн нам гэдэг ойлголтоос бид татгалзаж байгаа юм. Өнөөдөр Монголын улстөрийн намуудын бүтэц үнэн хэрэгтээ 1900 оны эхэн үеийн Оросын большевик намын загвараар дарангуйллын зэвсэг болон хөгжс өнийг бид хангалттай мэдэрлээ.
-Гурван даргатай болсон нь өмнөх шигээ тамга тэмдгийн хэрүүл гаргахгүйн тулд болгоомжилсон хэлбэр гэж ойлгож болох уу?
-Хүмүүс андуураад байх юм. Ногоон нам хоёр даргатай байсан. Тамга тэмдэг надад хэзээ ч байгааг үй. Яагаад гэвэл тамга тэмдэг Тамгын газрын даргад байсан. Одоо тэр хүн нь байгаа. Би өнөөд өр ИЗНН нам гээд салаад явчихлаа. Өнөөдрийн С.Бум-Ялагч нарын их хурлыг зөвшөөрөхгүй байгаа хэсэг нь тамга тэмдгээ аваад үлдсэн. Тэгэхээр энэ нь тэр хүм үүсийн хэрэг болохоос, надад хамааралтай зүйл биш.
-Хариуцлагын асуудлыг бас эзэнгүйдүүлэх магадлалтай юм биш үү?
-Хэрвээ асуудал гарвал гурвуулаа огцорч, хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна намын санхүү 100 хувь ил болно. Дээр нь хариуцлагын тогтолцоог ярина. ИЗНН босоо удирдлагатайгаас хэвтээ нам руу шилжсэн Монголын анхны нам болно. Тухайлбал ИЗНН-ын их хурал гурав дөрвөн өдөр хуралдана. Эдийн засаг, нийгэм, боловсролын чиглэлээр хуралддаг. Хуралдаанд намын гишүүд нь чөлөөтэй орж гардаг. Манай намын хуралд өөр намын хүм үүсийг мандатгүй байсан ч сонирхолтой асуудал дэвш үүлбэл үг хэлэх эрхийг өгөх зэрэг олон дэвшилттэй зүйл оруулсан. Тийм учраас олон нийтийн намын бүтэц рүү орох алхмыг хийж байна гэдгийг олж харах хэрэгтэй.
-Ингэхэд намын тамга тэмдгийг хэн нь эзэмших вэ?
-Ерөнхий нарийн бичгийн дарга.
-Гурван даргын хувьд ямар ямар эрх үүрэгтэй байх вэ?
-УИХ-ын гишүүн С.Оюун гадаад руу явах албан бичиг, захидлуудыг, миний хувьд намын дотоод асуудлыг хариуцаж магадгүй. С.Дэмбэрэлийн тухайд эдийн засгийн бодлогоо хариуцах байх. Одоогоор ярилцаж байна. Ерөнхийд өө дүгнээд хэлэхэд хүм үүс хэвтээ удирдлагатай нам руу орж байгаа гэдгийг олж харах хэрэгтэй.
Тэр тухай ойлгохгүйгээр, ярихг үйгээр одоогийн босоо бүтэцтэй нам гурван даргатай болчихож байна гэж үзвэл бас л хэцүү. Хүмүүс тэгж ойлгоод байна. Магадгүй 11 дүгээр сард манай намын анхны Их хурал болохоор хүмүүс ойлгоно. Бид намынхаа их хурлыг том зааланд хийгээд Монгол Улсын ямар ч иргэн орохыг зөвшөөрнө. Дээрээс нь дурын иргэн манай намын Их хуралд дэмжүүлье гэвэл ямар ч асуудал тавьж болно. Ийм л бодлогыг бид баримталж байна.
-Тийм байдаг байж. Тэгвэл Дээд шүүх та бүхнийг нэгдлийг бүртгэх үү?
-Яагаад үгүй гэж.
-ИЗНН гэж бүртгэх боломжг үй гэвэл яах вэ?
-Бүртгэхгүй байх ямар шалтгаан байгаа юм бэ. Гайхаж байна. Яагаад бүртгэхг үй байх ёстой гэж. Зүгээр таалагдахгүй учраас уу. Эсвэл ногоон гэдэг үг орсон болохоор уу.
-Магадгүй ямар нэгэн шалтгаан гараад ирчихвэл яах вэ. Жишээ нь Ногоон намын нэр бидний өмч гээд л?
-Ногоон нам гэдэг нэр байгаа учраас гэж үү. Бид чинь ИЗНН гэж байгаа биз дээ. МҮАН, МАН, МАХН гэж бий. Бидний тоолсноор Монгол гэдэг нэртэй 5-6 нам байна. Ардчилсан гэдэг нэртэй гурван нам бий. Өнөөдөр ногоон гэдэг үг хэний ч өмч биш. Ногоон гэдэг ойлголт өмчлөгддөггүй байхгүй юу.
-Ингэхэд ИЗН-ыг Ногоон намтай нэгтгэсэн нь зөв зүйл болсон гэдэгт итгэлтэй байна уу?
-100 хувь итгэлтэй байна.
-МАН-ын нэг салбар нам болчихлоо гэж бодохгүй байна уу?
-Яагаад?
-Тухайн үеийн МАН-ын дарга асан С.Баяр АН-ын саналыг хуваах гэж ИЗН-ыг байгуулсан гэдэг яриа бий. Тэр утгаараа тоглоомын намтай нэгдчихэж болж байгаа юм уу?
-Тийм зүйл зөндөө л ярьцгаадаг. АН, МАН хэрхэн үүссэн гээд л. Би цуу яриагаар амьдардаггүй. Бид бодит амьдрал дээр хүмүүстэй ажилладаг. ИЗНН-ын хүмүүстэй харьцдаг юм чинь хоосон яриагаар яах вэ дээ. Хэрвээ бид тэр хүмүүстэй санаа нэгдэж гар нэг байвал гурав, дөрөвдөгч хүний ярианд итгэх хэрэггүй.
-ИЗН-тай нэгдсэн намууд сонгуульд амжилт олдоггүй. Үүнийг улстөрийн намын түүх бэлхнээ илтгэнэ. Зөвхөн УИХ-ын гишүүн С.Оюун л санал авч парламентад суудаг?
-Энэ дээр дэлхий дээр зургаан тэрбум хүн бий. Зургаан тэрбум бодолтой. Би өөрийнхөө бодлоор амьдардаг. Бусад хүний амьдралаар амьдрахгүй. Бусад хүн юу гэж бодно уу. Тэр бол миний амьдрал биш. Яг түүнтэй адилхан манай намд байгаа бусад гишүүн ч өөрсдийнхөө амьдралаар амьдарч байгаа. ИЗНН бол бидний нам. Гуравдагч хүн юу гэж хэлнэ үү, эцсийн эцэст бидний л амьдрал. Тэр хүмүүсийн бодол. Зургаан тэрбум хүмүүсийн бодлыг өөрчлөх нь тэнэг хэрэг. Тийм учраас би энэ ярианд ач холбогдол өгмөөргүй байна.
-Магадгүй та ирэх сонгуульд амжилт олж чадахг үй бол яах вэ?
-Амжилт олохгүй л байна биз.
-Хамтарсан хэвээр байна гэдэгт итгэлтэй байна уу?
-Тэгнэ. Яагаад гэвэл бид сонгууль, албан тушаалын төлөө нэгдээгүй. Бид Монгол Улсаа олигтойхон болгоё л гэж нэгдсэн. Ганцхан жишээ хэлье. Би “Форум” нэвтр үүлэг хөтлөөд, төрд 10 жил ажилласан. Үнэхээр УИХын гишүүн болъё гэж амиа бодсон бол Ногоон намд орохгүй, АН-д орох л байсан. АН-д ороод тэр даруй УИХ-ын гишүүн болоод явах байсан. Яагаад хэн ч мэдэхг үй байсан Ногоон намд орсон юм бэ. Яагаад өнөөдөр ИЗН-тай нэгдэж байгаа юм бэ. Өөр зам бид бүхэнд байгаа шүү дээ. Би өнөөд өр МАН-д орж байгаа хүмүүсийг хараад бидний замаар явж байна гэж харж байна. Эцсийн эцэст би хүн дуурайж амьдрахгүй, өөрийн амьдралаар амьдарна. Тийм учраас өнөөдөр ИЗНН улст өрийн сонирхол татаад байна.
-Бусад улстөрийн хүчн үүдийн үү?
-300 гаруй гишүүнтэй Иргэний холбоо хэмээх байгууллага байсан. Тэр байгууллага Ногоон намд нэгдсэнээр Ногоон нам хүчтэй болсон. Ногоон намыг хүчтэй болгосон хүмүүс нь гараад явчихлаа. Яагаад гэвэл улстөрийн тоглоом байсан учраас. Хувийнхаа сонголтыг хийчихсэн л байхгүй юу. Энэ тухай асуусан хүн бүрт хэлдэг юм. Бидний амьдрал та нарт ямар хамаатай юм бэ. Өөрсдийнхөө ажлыг хийх хэрэгтэй шүү дээ.
-Олон нийтэд танигдах хэрэгтэй. Өөрийгөө юу ч гэж дүгнэж болно шүү дээ?
-Монголчууд мэднэ. Өөрийнх өө замаар зөв явж байгаа хүнийг хүмүүс мэдэрдэг юм. Яах вэ, сэтгүүлч хүнд хатуухан хэлэхэд та нарт бичихэд сонин байдаг. Яг амьдралд хэрэггүй. Магадг үй би сэтгүүлч байсан бол бичих л байх. Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм бэ. Д.Энхбатыг муу хэллээ. Юу өөрчл өгдөх юм бэ, би л лав өөрчлөгдөхгүй. Сүүлдээ ч тоохоо больчихдог юм. Хүн 10 жилийн дараа эргээд харахад өөрийнхөөрөө амьдарсан байх ёстой.
Б.Туяацэцэг
Эх сурвалж: “Өглөөний сонин”