2012-01-30Орчин үеийн дууны шүлгийн мастер гэгдэх болсон,Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Д.Ган-Очиртой
их ажлынх нь завсар цөөн хэдэн асуултаар түр саатуулж сонирхсон асуултандаа хариулт авлаа.
-Амьдрал яиар байна.Ажил төрөл сайн уу?Сүүлийн үед шинэ содон,сонин зүйл юу хийж байна даа.Чи ч чимээгүй байж байгаад нэг л сайн бүтээл гаргадаг зантай хүн дээ.
-Чимээгүй ч юу байхав дээ би чинь юм хийснийхээ дараа л дуугардаг болохоос хийгээгүй байж онгирч савсаганах дургүй.Юм л бол телевиз,сонингоор гүйгээд агуу ихийн дэмийрлээр явдаг хүн биш л дээ.Сонин гэвэл”Би мэдэрч байна нэртэй”шилдэг дууны цомог,”Урин…”нэртэй яруу найргийн ном хэвлэлтнээс дөнгөж сая ирлээ.Сүүлийн хоёр жилд уншигч,сонсогч нартаа ямар ч бүтээлийн бэлэг барьсангүй.Тиймээс хурааж,хурааж хамгийн сайн боллоо гэснээсээ сорчлон хоёр бүтээл гаргалаа.
-Дууны шүлэгнээс чинь бүрдсэн цомог,яруу найргийн ном гээд та хөтөлгөө морьтой яваа уран бүтээлч.Энэ хоёрыг хамт зэрэг хийхэд харгалдах зааг ялгаа гэж байна уу?
-Чадамжтай хүн зааг ялгаагаар нь барьж явна уу гэхээс аль алийг нь ойлгож амжаагүй байж үсчиж орохын бол утга зохиол,урлагийнхны хүрээнийхэнд онигоо болно биз дээ.
-Рок поп,зохиолын дуучдыг хүмүүс мөнгөний төлөө хэт их улайрч урлагаа хүндлэх бус мөнгө дагасан шоучид болоод байна гэж ярих болсон.
-Сүүлийн үеийн Улаанбаатар палас болсон хамтлаг дуучдын тоглолт бүгд шатаж байна.Хүн юм үзэхгүй байгаадаа бус сайн уран бүтээл гаргахгүй байгаа даа гэж боддог.Зарим хамтлаг дуучид Р.Чойномын”Сүмтэй будрын чулуу”ном барьчихаад шүлгийг нь хулгайлаад гадаадын хамтлагийн ая хулгайлаад дуурхуу юм хийчихээд хит болж байна гэж онгироод явж байгаа хүнийг ямар дуучин гэх юм бэ?Эхлээд урлагаа,дуугаа дуулсан шиг дуулах хэрэгтэй.
-Та үүн дээр их бухимдаж явдаг юм аа даа.
-Тэгэлгүй яах вэ,Энэ бүтээлийг Монголчууд бүгд дуулна гэж бүтээхийн төлөө зоригдолтой,хүндэтгэлтэй,хөдөлмөрлөж хандах болохоос ам барьж дуулсан болоод арав таван цаасаар арилжааны дуучинг би ч хийчихнэ.Одоогийн залуучууд дэндүү өөдгүй болсон байн лээ.”Номин талст хамтлаг”-аар жишээ авахад “Нэмэх хасах”цомогт нь арван хоёр дуу орсон.Арван хоёулаа хит болсон.Энэ хамтлаг”Камертон”-оос илүү ард түмний хамтлаг байж чадсан.Жинхэнэ Монголын хамтлаг байлаа.Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж дуу бүтээхийн жаргал зовлон дотор чанагдаж монголын шилдэг уран бүтээлчидтэй хамтран ажилснаар монголын цомог борлуулалтын дээд амжилт тогтоож байлаа.Арван мянган хувь цомог анх удаа зарагдсан гээд боддоо.Эхлээд урлагийнхаа төлөө яв,мөнгөнд бүү санаа зов.Мөнгө хөдөлмөрлөж байгаа хүнийг дагадаг болохоос бүтээхгүй оромдогч нар бүгдээрээ мөнгөнийхөө гавьяа шагналынхаа боол нь болдог жамтай.
-Таныг “Камертон”хамтлагийнхан их гомдоосон гэсэн.Уг нь уг хамтлагийн пацаануудыг та л хоолонд нь хүргэж од болох,одоогийн сайхан амьдралд нь тодорхой хэмжээний тус хүргэсэн хэдийч нэг ч харж үзээгүй гэсэн.Энэ үнэн үү?
-Энэ асуултыг олон хүн надад тавиад би ч сүүлдээ авч хэлэлцэхээ больсон.Ер нь хүний тусыг мэдэрдэггүй залуучууд.Миний амьдралд олон арван бэрхшээл тохиолдож тэр болгон дээр арга чарга барагдах үе зөндөө л байсан.Тэр болгоныг хэлээд яахав.Өвчтэй хэвтэрт байхад ээж аав минь,хань үр хүүхэд минь намайг хайраараа ивээж хөл дээрээ бат зогсоход амин дэм болсон.Нэг удаа тус хамтлагийн нэг Мээдээ рүү гишүүн яриад надад цөөхөн хэдэн төгрөг хэрэгтэй байна тус болно уу гэсэн чинь юу мөнгө ер нь яасан гэж мөнгө нэхээд байгаа юм,дууны шүлэг хэзээ байтлаа мөнгөөр бичиж байсан гэж хэлтэл голдоо ортол гомдож байж билээ.Энэ явдлыг одоо тэр хүүхэд мартаа байлгүй дээ.Болд бол хүнтэй хамтарч ажлаад хийсэн уран бүтээлийнх нь мөнгийг хэлснээр нь сэтгэл дүүрэн өгч чаддагүй л хүн дээ.Дандаа татагнаж,хямдруулаач өндөр байна гэнэ.Тэгээд өгсөн хэдэд нь тааруулах бус дуу урлагтаа үнэнч миний хувьд сайн бүтээл хийгээд өгнө эргэж хараад тайзан дээр би зохиосон гээд ичэхгүй хэлээд зогсож байсан.Би үүнийг засгийн газрын ордон тоглосон тоглолтыг нь үзээд үнэхээр ичдэггүй новш юм даа гэж бодсон шүү.Би олон хүнтэй уран бүтээл хийж байсан.Болд шиг тийм нарийн харамч хүн лав үзээгүй.”Монгол поп”цомгонд орсон дуунуудаас нь тав зургааг хийж өгсөн.Тэгэхэд нь бүр клипэн дээр нэр тавьдаггүй шүү чи,энэ удаад нэрийг минь тавиарай гэж шалсаар байсны хүчинд нэрийг минь тавьсан байна билээ.Урд нь хийсэн дуунуудын клипэн дээр дандаа автор байхгүй шүү.Намайг”Камертон”-ны дуу бичдэг баян гэж боддог.Нэр сүрийг нь бодоод гайгүй өгдөг юм аа л гэж хэлж явсан.Уг нь арван жил,арван таван жилийнхээ ойгоор хүний урманд баярлалаа гээд банзан дээр өргөмжлөл бичээд өгөөгүй шүү.Тэд стадионд хүн дүүргэх л тухай бодож байсан.Харин “Номин талст”хамтлагийнхан хамтарч уран бүтээл туурвисан хүн болгондоо баярласнаа илэрхийлж шагнаж байсан шүү.Ерөөсөө хүн чанарын ялгаа үүндээ л байгаа юм.
-Одоо амьдрал ямар байна.
-Ард түмнийхээ жишгээр нүүрсээ үүрээд,хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд,шүлгээ бичээд, ажлаа хийгээд,анд нөхөдтэйгээ хаяахан зовлон жаргалаа хуваалцан суусан шиг явна даа.
-Харин “Камертон”-ныхон…?
-Хаусанд амьдраад хаммер жип унаад явж байгаа биз.Болд гэхэд гурван давхар хаусанд амьдардагч ш дээ.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Муухай үг юм наадахь чинь,Урлаг ямагт сайн сайхныг дагуулдаг.Урлаг,утга зохиолынхоо буянд сайхан амьдарч байна.Эрүүл энх өвчин зовлонгүй дэндүү жаргалтай сайхан амьдарч байна.Хэн сэтгэлээр баян байна тэр л хамгийн жаргалтай байдгийг би ойлгодог.Монгол эр хүний төвшин сайхан бүхэн мөнгөнд бүү арилаасай л гэж хэлье.Урлаг минь ариун байгаасай л гэж хэлье.
Ярилцсан Д.Буянбат
ҮЭ-ийн С.Ганбаатарын эсрэг “МАНАН”ажиллагаа эхэллээ.
Сүүлийн үед амхадын,тэтгэвэрийн,нийгмийн даатгалын гээд тодорхой асуудлууд дээр засгийн газар,УИХ-тай ганц дайчин ганцаардахгүй гэгчээр үзэж байгаа хүн бол яахын аргаггүй С.Ганбаатар болоод байна.Дөрвөн жил унтаа засгийн газар,их хурлыг ажилтай байлгаж байгаа тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээгүй ч нэрээ 2012 оны сонгуульд дэвшүүлэх сурагтай.Энэ чимээг сонссон МАН,АН хоёр түүнийг өөртөө элсүүлэн нэг тойргооч гэсэн дархлаад авъя гэж төлөвлөсөн хэдийч С.Ганбаатар аль ч намд элсэхгүй,аль ч намын нэрэн дээр зулгуйдаж нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ тууштай мэдэгдээд байгаа гэнэ.Тэрбээр:-Надад юу ч амлаад,юу ч өгөөд нэмэргүй би Үйлдвэрчний Эвлэлийнхэнтэйгээ байна.Миний ард түмэн ажилтай,амьдралтай байлгахын төлөө би тэмцэнэ,Ганбаатар ганцаардахгүй ээ хэмээн сүртэй дуугарч явна.Харин түүний энэхүү мэдэгдэл,урианы эсрэг “МАНАН”фракц,Н.Энхбаяр,М.Энхсайхан нараа яая гэж байхад бас нэг гай гээд толгойгоо гашилгаж сууна.Тиймээс түүний эсрэг ямар төлөвлөгөө боловсруулах тухай санаа зовж байгаа бололтой.Ямартай ч луйвар буюу тооллогын комисс дээр ажилдаг,сонгодог арга хуучирсан.Аягүй бол 7сарын нэгэн шиг болно.Тиймээс ямар хувилбар боловсруулахаа бодож байгаа гэнэ шүү.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр гурав давах гэнэ.
Дорнод аймгийн засаг даргаас УИХ-д хоёр сонгогдчихоод байгаа Д.Одбаяр ахмад парламентчидынхаа үлгэр жишээгээр гурав давах тухай өдрийн бодол шөнийн зүүд болон саарал ордондоо санаа зовж сууна.Нутгийнхан нь болохоор “мужикч гэдэг,мундаг ч гэдэг муу ч гэж гэдэг”энэ гишүүнээ дахин нэрээ дэвшүүлээд ирвэл тосоод авах эсэх талаар санаа бодлоо уралдуулж сууна.Эсрэг нам нь ч гэсэн энэ ярианд идэвхитэй оролцож байгаа гэнэ.Ирэх сонгуульд нутгийн уугуул хүн нэр дэвших болоход Д.Одбаяраас өөр улс төрд лидэргүй аймаг.Дорнодын тойргийг сонирхож байгаа хүмүүс нь дандаа энд тэндхийн аймгийн гаралтай,Дорнодыг огтоос мэдэхгүй мөнгөтэй хүмүүс мөнгөндөө найдан орж ирж нэрээ дэвшүүлэхээр өөрийгөө таниулж сум дамнан хэсэж яваа гэнэ.Дорнодын засаг дарга нь Хэнтийнх,АН-аас ялсан хүн нь Өвөрхангайнх,уурхай баялагийн ордуудыг нь дандаа гадныхан авсан,баар ресторан,буудлын ихэнх нь өөр аймгийн хүмүүс байгаа учир нутгийн хүнээ дэмжье гэдэг сэтгэлгээ илүү давамгайлаад байгаа учир Д.Одбаяр гишүүн энэхүү халуун сэтгэл,нутгийн гэсэн давалгаанд олон түмэндээ ихээхэн найдвар тавьж сандарсан сэтгэл нь түр ч атугай тайвширч байгаа гэнэ.
bolod.mn