 |
|
 |
|
Н.Баярсайхан: “Гахай” Ганзоригийг зодье гэж би боксын спортыг сонгосон |
|
|
 |
|
 |
Н.Баярсайхан: “Гахай” Ганзоригийг зодье гэж би боксын спортыг сонгосон
2012-01-25Монгол Улсын гавьяат тамирчин, “Барселон-92” олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн хошой аварга  Н.Баярсайхантай ярилцлаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд үед олимпийн наадмын медаль хүртсэн дурсамжаас нь хуваалцаж, Монголын боксын “Алтан үе”-ийн тухай хөөрөлдсөн юм. -Сүүлийн үед танай холбоогоор сонин юу байна. Ямар тэмцээнүүд хүлээж байна? -Холбооны ажил амжилттай сайн явж байгаа. Энэ сарын 30-нд Монголын бүх ард түмний спортын наадмын боксын тэмцээн болно. Тэгээд л Европын цуврал тэмцээнүүдэд явна даа. Тэндээсээ шууд ДАШТ рүү явах зорилготой байна. -Таныг спортын гурван алдартанд зориулсан хөшөө босгох гэж байгаа сураг дуулдсан. Хэний хөшөөг хаана босгох гэж байна?
-Бидэнд ямар мөнгө байх биш дээ. Гэхдээ Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан тамирчдыг мөнхөлж үлдээх ажил санаачлаад л явж байна. Энэ жил олимп болно. Тийм олимпоос медаль авсан гурван тамирчны хөшөөг босгох санаачлага гаргаад л гүйж явна. Увс аймгийн Тэс сумын харьяат 1968 оны олимпийн наадмын хүрэл медальт, Азийн аварга, улсын начин Т.Артаг, Сэлэнгэ аймгийн харьяат Москвагийн олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Оюунболд, Булган аймгийн Тэшиг сумын харьяат. Москвагийн олимпийн мөнгөн медальт, гавъяат тамирчин, улсын начин Ж.Даваажав гурвын хөшөөг босгох гэсэн юм. Энэ хүмүүс дэлхийд Монголын нүүрийг олон тахалсан улс. Амжилт, алдар гавьяаг ард түмэн мартах ёсгүй. -Олимпийн жил, мөн сонгуулийн жил. Тийм болохоор нутгийнх нь улстөрчид дэмжих магадлалтай юм байна? -Уг нь тийм. Нутгаас төрсөн нэг алдартанд зориулаад хөшөө босгоход гар бие оролцох юм бол нутгийн иргэд нь их баярлах байх. Энэ бол шоу биш буян хийж байгаагийн шинж шүү дээ. Би бол дэмжих байх гэж найдаж байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбат гэхэд Т.Оюунболд гавьяаттай нэг ангид байсан юм билээ. Жирийн нэг хүний хөшөө биш дэлхийд танигдсан алдартай хүний дүрийг мөнхлөх нь гар татааад байх зүйл биш.
-Ямар хөшөөг, хэдэн төгрөгийн санхүүжилтээр хийх вэ? -Хөшөөний зураг төсөл нь гарчихсан. Тэр ч бүү хэл аймгийн Засаг дарга нар нь газрынх нь асуудлыг шийдчихсэн. Төсөв тийм ч их биш. Ер сайн, сайхан юм хийе гэвэл өртөг ямар байх. Нэг жирийн нүд хуурсан юм хийе гэвэл өртөг ямар байх вэ гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. -Уг нь төр олимпоос медаль авсан тамирчидад нэг том дэмжлэг болох цаг нь болсон юм шиг. Сүүлийн үеийн олимпын медальтнууд яах вэ. Тэдэнд төр хангалттай юм өгсөн. Яагаад байхгүй нэгэнд нь нөхөн олговор өгч болохгүй гэж? -Сая Үндсэн хуулийг баталсан бүх хүнд 70 сая төгрөг өгөхөөр болж байна. Гэтэл Монголын нэрийг дэлхийд тунхагласан хэдэн тамирчинд яагаад тусалчихаж болохгүй гэж. Жил ирэх тусам л цөөрч байгаа шүү. Энд төр анхаарах ёстой. Таваг бантан, боорцогтой нь өгчихөөд олимпоос медаль ав гэж төр хэлж байсан.Тэдгээр тамирчид нь зүтгэсээр байгаад 2000 оны эс тооцвол медалийн буухайг таслаагүй юм шүү. -Та бол спортод хэлэх үгээ шуудхан хэлчихдэг хүн. Магадгүй боксын спортынхны эр зориг бий байх. Энэ спорттой холбогдсон түүхээ сонирхуулаач. Хоеулаа түүх ярья. Сайхан ш дээ?
-Анх 1980 оны Москвагийн олимпийг зурагтаар үзсэн. Г.Батбилэг ахын тоглолтыг хараад бокс гэж зүйлийг мэдсэн. Биднийг жаахан байхад атаманууд их байлаа. Манай гэрийн ойролцоо “гахай” Ганзориг гэж хүүхдүүдийг айлгадаг нөхөр байсан юм. Түүнийг айлгах зорилгоор боксоор хичээллэсэн ч гэж хэлж болно. “Зодоон суръя, Ганзоригт дийлдэхгүй байя” гэж бодоод энэ спортыг сонгосон. Тэр жил наймдугаар ангид орсон намраа боксын секцэнд явсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн секцэнд орж, хоёр сар хичээллэсэн. Дараа нь багаараа “Хүч” нийгэмлэг рүү шилжиж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Ганбатын шавь болсон. “Гахай” Ганзориг ч надаас айдаг болсон. Боксын “А” үсгийг Х.Алтанхуяг багшаар заалгаж, уншиж, бичиж, бодохыг Б.Ганбат багшаасаа сурсан. Үүнээс хойш спортоо орхитлоо багштайгаа хамт байсан даа.
-1980-аад оны дунд үеийг Монголын боксын “Алтан үе” хэмээдэг. Яагаад ингэж нэрлэдэг байсан юм бол? -Тэр үед бокс жинхэнэ эр зоригийн спорт байлаа. Зугтаана гэсэн ойлголт байсангүй. Шүүгч нар гараараа шүүнэ. Тухайн тамирчин ядарч байна уу, ринг дээр биеэ яаж авч явж байна, сүүлийн 30 секундэд хэрхэн ажиллаж байна гэхчлэн олон талаас нь шүүдэг байлаа. УАШТ болоход Спортын төв ордны заал пиг дүүрдэг байсан. Сая манайд оюутны ДАШТ болоход заал дүүрсэнгүй. Миний өмнөх үеийн болон манай үеийн бокс “Алтан үе” байлаа. Гэхдээ тамирчин бүр өөрсдийн үеэ ингэж хэлэх гэх байх. -Хэдэн онд улсын шигшээ багт орсон бэ?
-Нэр төрийн хэрэг байлаа шүү дээ. Би 1983-1993 оны хооронд шигшээ багт хичээллэсэн. УАШТ-д олон нийгэмлэгийн сайн сайн тамирчин оролцоно. Гурваас дөрөв ялж байж хүрэл медалийн болзол хангадаг. Миний жинд надтай ойролцоо 7-8 өрсөлдөгч байсан. Хоёр, гурван өдөр бэлтгэлээ таслахад жигдхэн өрсөлдөгчдөө ялагдахад хүрдэг байв. Ийм байсан нь амжилт гаргахад нөлөөлсөн байх. Харин одоо нэг аварга нь жингийнхээ номер нэг гээд гагнагдчихжээ. Манай үед дархлагдсан тамирчин ховор байлаа. -Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг байв? -Тэмцээн хол, ойроос шалтгаалаад янз бүр. Бид өглөө, оройны гүйлтээ оруулаад өдөрт дунджаар 4-5 цагийн бэлтгэл хийдэг байв. Өдөрт 4-5 кг хөлс гаргана гэсэн үг. Би нэг удаа бодож үзсэн юм. Сар, жилд нь үржүүлэхэд долоон тонн хөлс гаргасан статистик гарсан. Х.Баянмөнх аварга болохоор хоёр, гурван вагон хөлс гаргасан гэж ярьдаг юм. Ер нь бэлтгэлийг сайн хийдэг байсан даа. -Та 1987 онд Кувейтэд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ өрсөлдөгч бүрээ хүнд цохилтоор ялж байсан. Үнэхээр онгодтой үе байж ээ?
-Бараг тэр жил бид монголчуудаас анхлан Кувейтэд очсон байх. Би 60 кг-ийн жинд, Ц.Амаржаргал 57, Н.Энхбат 63.5 кг-д өрсөлдсөн юм. Тухайн үед үзэл суртал их байсан. Тэмцээнд явахын өмнө Биеийн тамирын хорооны дарга нар “Кувейтэд дайн байлдаан болж байгаа. Элсэн цөл газар ууж идэх юм байхгүй” гэж байлаа. Бид Москвагаас идэх, уух юм аваад Кувейтын хил дээр очиход шууд хурааж авч, нүдэн дээр асгасан. Шингэн зүйл оруулдаггүй гэнэ. “Бид бэлтгэл хийсний дараа ууж идэх гэж байгаа юм” гэтэл “Та нарт хангалттай юм байгаа” гэсэн. Ингээд л хил гарсан. Одоогийн микро автобусанд суулгаж, ширээ тавиад цай хийж өгсөн. Би их гайхаж байлаа. Манайд машин явахад цай нь асгараад сүйд болно. “Асгарчих вий дээ” хэмээн санаа зовсоор буудалд очсон. Гэвч 60, 70 км цаг хурдтай давхихад донслоогүй. Кабелийн телевиз гэдэг юмыг тэнд анх үзэж, спрайтыг “Цагаан кола байна” хэмээн гайхацгааж байсан. Зах зээл хөгжсөн, бараа таваар нь янз янзаараа байсан даа.
Миний жинд олон сайн тамирчин өрсөлдсөн. Би дөрөв тоглохдоо гурвыг нь хүнд цохилтоор унагааж түрүүлсэн юм. Мөнгөн медалийн төлөө “ноёны бөх” Пакистаны боксчинтой таарсан. Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч нь пакистан хүн байсан. Тоглохын өмнө В.Батбаяр багш “Чи энэ тамирчныг нам цохихгүй бол ялахгүй шүү” гэж захилаа. Би эхний хоёр үед сайн болж өгөхгүй, тэр миний баруун гараараа хүчтэй цохидгийг мэдээд хамгаалаад байв. Харин сүүлийн үед бие тавираад сайхан болсон. Зүүн гараараа эрүүнд нь цохиж унагасан. Түүнийг рингнээс дамнуургаар авч гарч байсан юм. Багш тоглолтын дараа “Ноёны бөхийг арай хэтрүүлчихлээ дээ” гэж байсан. Шигшээ тоглолтод Индонезийн тамирчныг хүч, техникийн давуугаар ялж түрүүлсэн. Намайг тэр жилийн Ази тивийн шилдэг бокчсноор шалгарсныг сүүлд В.Батбаяр багш маань сэтгүүл үзээд хэлж байсан. . -Дараа жил нь болсон Сөүлийн олимпод яагаад оролцоогүй юм бэ? -Оролцоно гэж бодоод бэлтгэл хийж байсан. Ц.Амаржаргал бид хоёрын нэг нь явах байлаа. Багш нар “Сорилт тэмцээн хийж, ялсныг нь Сөүл рүү авч явна” гэж байсан. Гэвч “Сорилт бол осолтой. Тэмцээний өмнө бэртчихвэл аль ч үгүй болно” гээд багш нарын хурлаар шийдэх болсон. Таван дасгалжуулагчийн гурав нь Ц.Амаржаргалыг, хоёр нь намайг дэмжсэн юм билээ. Ингээд л олимпод оролцож чадаагүй. Дотроо жаахан гомдолтой байсан ч гэсэн багш нарын шийдвэр хууль байлаа. -1989 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалиа ихэрлүүлсэн. Тэр тухайгаа? -Энэ тэмцээн хоёр жилд нэг болдог. Өмнөх тэмцээний аварга болохоор бусад орны тамирчид надаас айж байсан. Энэтхэг, Филиппиний боксчдыг хүч техникийн давуугаар, аваргын төлөө БНСУ-ын Хон-Сүн Сикийг онооны илт давуу байдлаар ялсан. Н.Энхбат бид хоёр алт, Э.Цогтжаргал /48 кг/, Н.Алтанхуяг /57 кг/, С.Алтансүх /67 кг/, Х.Гантулга /71 кг/, В.Алтангэрэл /75 кг/, Д.Ганзориг /91 кг/ нар хүрэл медаль хүртэж, багаараа Өмнөд Солонгосын дараа хоёрдугаар байрт орж байлаа. -Тэр жилийн ДАШТ-ээс медаль хүртэх боломж байсан гэдэг? -Москвад болсон ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтод Кубын боксчин, олимп, дэлхийн аварга Хулио Гонзалезтай таарч ялагдсан. Надаас илүү тамирчин байлаа. -Финландын клубээс мэргэжлийн бокст орох санал тавьдаг чинь тэр ДАШТ бил үү? -Тийм ээ. 48 кг-ын жинд тоглодог О.Дэмбэрэл бид хоёрыг Финландын нэг клуб “Мэргэжлийн бокс тоглуулъя, худалдаж авъя” гэж багш нарт хэлсэн ч дургүйцээд тоглуулаагүй. -ДАШТ-ий медальд хоёр дахиа очсон тань 1991 он байх аа? -Австралийн Сиднейд болсон ДАШТ-ий медалийн төлөө Европын аварга Румыний Василе Нисторт оноогоор ялагдсан. Ялах боломж байсан ч багш бид хоёр буруу тактик боловсруулаад медальд хүрч чадаагүй дээ. Үүндээ жаахан харамсдаг. -Яг юу болсон юм бэ? -Миний ч, багшийн маань ч алдаа байсан. Багш маань бурхан болчихсон болохоор яримааргүй байна. -Барселоны олимпод оролцох эрхээ аль тэмцээнээс авч байсан бэ. Тэр жилээс эрх авч оролцдог болсон шүү дээ? -Ази тивээс зургаан тамирчин оролцох байснаас дөрөв нь эрхээ аваад байв. Эхлээд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Амаржаргал яваад эрх авч чадаагүй. Нуулгүй хэлэхэд тухайн үед намайг жаахан дардаг байлаа. Ингээд Филиппиний Манилад болсон эрхийн төлөөх сүүлийн тэмцээнд /Mayor`s Cup/ намайг явуулсан. Тухайн үеийн боксын холбооны удирдлагууд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан дээр очиж мөнгө гуйсан юм билээ. “Танай Завханы залуу” гэж хүртэл гуйж байж зардал олсон гэдэг. Монголын нийгэм ч, “Эрдэнэт” үйлдвэр ч хүнд байсан үе. Филиппинд алт, мөнгөн медаль хүртэж байж Барселоныг зорих эрх авах байв. Би мөнгөн медаль хүртсэнээр олимпод оролцох болсон. Нэгэнт зорьсон зорилгоо биелүүлсэн, дээр нь их ядарсан байсан тул аваргын төлөө Хон-Сүн Сиктээ тоглохдоо нэг их хичээгээгүй. -Олимпийн нээлтэд оролцсон уу. Жин хасдаг тамирчид “Оролцоогүй нь дээр” гэж ярьдаг? -Оролцсон. Олон цаг жагсч ядраад “Хурдан дуусаасай, байрандаа очиж хэвтэх юмсан” гэж бодогдсон. Олон хүн шуугилдаад, зургийн аппарат энд тэндээс тачигнаад. Харин хаалтын ажиллагаанд би туг барьсан. -Барселоны рингэнд хийсэн тоглолтуудаа эргэн нэг дурсаач? -Эхлээд гоц мөргөж, дараа нь Гватемаллын Маурисио Авилаг 15:0-ээр ялсан. Ингэж медалийн төлөө тоглох боллоо. МҮОХ-ны Ж.Отгонцагаан бид хоёр шийдвэрлэх тоглолт хийх Танзанийн тамирчныг судалсан. Раши Али Хадж Матумла Сөүлийн олимпод оролцож байсан, “Барселон-92”-ын эхний хоёр даваанд ширүүн тоглолт хийгээд байсан. Би дотроо эмээж л байлаа. Гэхдээ “Куба, ОХУ, АНУ, Германы тамирчинтай таарснаас гайгүй юм” хэмээн бодож, сэтгэл зүйгээ бэлтгэсэн. 1980 оны олимпод манай тамирчин Танзанийн тамирчинд ялагдаж байсан юм билээ. В.Батбаяр багш “Баярсайхаан, чи ахынхаа өшөөг авна шүү” гээд ринг дээр гаргасан. Сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй болсон байсан. Гуравдугаар үед л жаахан ядарснаас биш эхний хоёр үед ялж явсан гэдгээ мэдэрсэн. -Шүүгч гарыг тань өргөх мөчид юу бодогдож байв? -Тоглолт өндөрлөхөөс хоёр секундын өмнө хөмсөг задарчихсан, цус тогтохгүй гоожоод байсан. Багш дээр очоод бээлийгээ тайлахдаа “Яасан бол” гэхэд нэлээн түгшсэн маягтай “Гайгүй байх аа” гэсэн. Намайг дэмжихээр ирсэн МҮОХ-ны хэд маань хүртэл чимээгүй болоод. Тэр хэдхэн секундэд “Яасан бол” гэж их түгшиж билээ. Тэгээд миний гарыг өргөхөд Танзанийн дасгалжуулагч харамсаад юм цохиж харагдсан нь санаанаас гардаггүй. Мөнгөн медалийн төлөө Германы Марко Рудольфтой тоглох байсан ч цус тогтохгүй байсан тул хүрэл медальтайгаа үлдсэн. Дээрээс нь эмч шүүгч нь герман хүн байсан. Аль болохоор тоглуулахгүйг хичээсэн. Тэгээд ч хөмсөг гүнзгий задарсан болохоор тоглоод ч нэмэргүй байсан биз. -Хөмсөг задраагүй байсан бол мөнгө, алтан медаль хүртэх байж гэж бодогддог уу? -Тэгнэ. “Задраагүй бол цааш явсаар аварга болох байсан ч юм уу. Эсвэл бүр наана задраад медальгүй ч хоцрох байсан юм болов уу” гэсэн бодол төрдөг юм. Рудольф өмнөх жил нь дэлхийн аварга болоод байсан. Би олимпийн өмнө нутагт нь хоёр удаа тоглохдоо нэг ялж байсан. Тоглолтын стиль нь надтай тохирдог, ер нь хожих боломж байлаа. Тэрбээр шигшээ тоглотод АНУ-ын Оскар Де Ла Ойяд ялагдсан. Нөгөө хүрэл медалийг 1989 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод надад ялагдаж, Филиппинд болсон олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд ялсан Хон-Сүн Сик хүртсэн. -Та Завхан нутгийн хүн. Ээж тань олимпод явахын өмнө Завханы есөн хутагтын нэгийнх нь үлдээсэн рашаан, будаа өгч байсан гэдэг? -Есөн хутагтын нэг нь манай хамаатан, би өвөөгөө гэж боддог. Одоо ч миний түрийвчинд зураг нь байдаг. Машинтай явж байгаад дүрэм зөрчихөд цагдаа нар зогсооно. Тэр үед зургандаа мөргөж, тарниа уншихад зүгээр явуулчих жишээтэй. Олимпод явахад ээж маань хутагтын будаа, рашаан өргөсөн. Бээлийнийхээ завсар хоёр, гурван ширхэг будаа атгаад, тоглолтын өмнө өрсөлдөгчтэйгөө ёслохдоо цацдаг байлаа. Сэтгэлзүйд ч гэсэн нөлөөлж байсан. -Олимпийн наадмын үеэр АНУ-ын сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг”-ийг дэргэдээс нь харсан уу? -Нэг удаа Майкл Жордан, Чарльз Баркли нарын таван сагсан бөмбөгч бокс үзэхээр ирсэн юм. Үзэгчид гэнэт шуугилдаад, алга ташаад, аппарат тачигналдаад явсан. Би сагсан бөмбөг сонирхдог биш эхэндээ таниагүй. Харин манай Б.Алтангэрэл “Жордан байна шүү дээ” гэж дуу алдсан. Бидэнд зургийн аппарат энэ тэр байсангүй, хий дэмий очоод зураг авахуулж байсан даа. Бас Кубын удирдагч Фидель Кастро ирж бокс үзсэн юм. Тэр ордон дотор сум нэвтэрдэггүй хамгаалалттай шилэн хоргон дотор сууж байсан. Жүжигчин Арнольд Шварценеггер, шатарчин Гарри Каспаров гээд алдартнуудтай тааралдсан. Гэхдээ жин хасч байсан болохоор өөр зүйл сайн анзаараагүй. Нээрээ нэг сонин юм болсон. Испанийн Барселон хот болон нийслэл Мадридад хоёр өөр үндэстэн амьдардаг юм билээ /Каталон ба кастиль/. Бид эхлээд Мадридад бууж, нэг хоносон. Олимп болж байгаа ямар ч шинж байгаагүй. Маргааш нь Барселонд ирээд жинхэнэ олимпийн уур амьсгалд орсон доо. -Эргээд Барселонд очсон уу? -Үгүй ээ. Гэхдээ Барселондоо хайртай, “Боломж олдвол очоод үзчих юмсан” гэж бодогддог. Хүмүүс намайг “Барселон” гэдэг. Манай боксын клубүүдийн нэр ч “Барселона”. Хөлбөмбөг үзсэн ч “Барса”-г дэмжинэ. Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад айлчлахдаа тамирчдыг дагуулж явж байгаа. “Испани явах бол намайг дагуулах байх” гэж боддог. -Медаль хүртэж ирээд хэдэн төгрөгөөр шагнуулж байсан бэ? -1968 оны олимпод мөнгөн медаль хүртсэн тамирчинд улсаас 6000, хүрэл медаль хүртсэн тамирчинд 4000 төгрөг өгч байсан юм билээ. 1988 онд хэдийг өгснийг мэдэхгүй. Надад Монгол Улсын гавьяат тамирчин цол олгосон ч Засгийн газраас нэг төгрөг ч өгөөгүй. Нөгөө 20 дугаар тогтоол гарчихсан, мөнгөний ханш унасан хэцүү цаг байлаа. Гавьяатынхаа найрыг хүнээс мөнгө зээлж хийж байсан. Байр ховор, одоогийнх шиг шагналд өгдөггүй байсан. Өөрөө хөөцөлдөж, Улаанбаатар хотын захирагч Ц.Баасанжав дээр орж байж 250 мянган төгрөгөөр худалдаж авсан. МҮОХ, БТСУХ тус бүр 100, ЦЕГ 50 мянган төгрөг гаргаж байсан. Би хамгийн хүнд үед олимпод явж, медаль хүртсэн дээ. -Өөрөө хөөцөлдөөгүй бол байр өгөхгүй байх байжээ? -Тийм ээ. Социализмын үеийн, бөхөөс өөр спорт ойлгохгүй егзөр дарга нар олон байлаа. “Хүнд зодож ирчихээд гавьяат болно гэж юу гэсэн үг вэ” гэх яриа ч сонсогдож байсан. Нээрээ би чинь Монгол Улсын анхны гавьяат тамирчин шүү дээ. П.Очирбат гуай шагнал өгөх үеэрээ ингэж хэлж байсан. Би үүгээрээ их бахархдаг юм. Тэр жил Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсан, надаас өмнөх үеийнхэн БНМАУ-ын гавьяат тамирчид юм. -Та олимпийн дараа жил спортоо орхисон. Ямар учраас ингэсэн юм бэ? -28 нас гэдэг спортод хөгшинд орно. Бас зах зээлийн нийгэмд шилжчихээд хэцүү байсан. Ах, дүү нартайгаа нийлж наймаа арилжаа хийдэг байлаа. Эрүүл мэндээ бодох ч хэрэг гарсан. Спортын хэллэгээр ханачихсан, дараагийн олимп ч хол санагдаж байсан. Манай боксынхон “1993 оны ДАШТ-д тоглочих” гэсэн. Би өөрөө ядраад байхаар нь шинэ залуу тамирчинд халаагаа өгье гээд больсон доо. Т.Үйтүмэнгийн үе ч гараад ирсэн байлаа. -Тухайн үед үзэл суртал их байсан. Хөрөнгөтөн орны тамирчинд ялагдахгүйг хичээнэ биз? -Тэгэлгүй яахав. Тамирчид биш хоёр нийгэм өрсөлддөг байлаа. Үзэл сурталдаа үнэмшчихсэн бид капиталист орны тамирчинтай таарвал илүү сайн зодож, хашраахыг эрмэлзэнэ. Биднийг гадагшаа тэмцээнд явахад багш нар “Та нар малчин, тариачин, уурхайчдынхаа хөдөлмөрөөр явж байна” гэж захидаг байсан. Хойд Солонгост болсон тэр тэмцээний үеэр Москвад Сайн санааны тоглолт зохион байгуулагдсан юм. Хойд Солонгосын тамирчин Америкийн боксчинг цохиж унагасныг зурагтаар хэдэн өдөр үзүүлсэн. Хүний ой тойнд ортол харуулсан даа. -Гадуур “Олимпийн медальтай хэдэн нөхөд байр сав, шагнал горьдоод яваад байна” гэж ярих юм? -Бид Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжихөд хувь нэмрээ оруулсан хүмүүс. Одоо ч оруулсаар байгаа. Өөрсдийнхөө төлөө явах эрхтэй. Эх орныхоо төлөө халуун зэвсэг барихаас бусдыг хийж явсан. 1921 оны хувьсгал хийсэн партизануудаас одоо байхгүй. 1939, 1945 оны Халхын гол, чөлөөлөх дайнд оролцож явсан хүмүүсээс цөөн тооны бий. Эх орныхоо төлөө хөлс, цусаа зориулсан тамирчид бид эдгээр хүмүүсийн дараа орох гавьяатай. Тиймээс биднийг ядаж нэг удаа харж үзэхэд барьцах хүн гарахгүй байх. -Танай холбоо олимпийн медальтнуудыг 2008 оны Бээжингийн олимп үзүүлэх гээд чадаагүй. Хоёр жилийн дараа Лондонд очих болов уу? -Үүний төлөө хөөцөлдөнө. Гэхдээ улсын дэмжлэггүй бол хэцүү. Олимпийн медальт тамирчдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээс нь өмнө гэр бүлийнх нь хүнтэй явуулах ажлыг эртнээс зохион байгуулбал зүгээр байна. Мань мэтийг байрны камендат хий гэвэл чадна шүү дээ. Бид ямар олон юм үзэх биш, бокс, жүдо, чөлөөт бөх гэсэн хэдэн төрлөө харна. Ний нуугүй хэлэхэд олимпийн наадамд МҮОХ, БТСГ-аас баахан албаны хүн явдаг. Очоод ямар ч хэрэг болохгүй, тэмцээн үзээд мөнгө үрсэн хүмүүс байдаг. -Олимп үзэх талаар холбогдох байгууллагуудтай нь уулзахаар юу гэх юм бэ? -“Олимпоос алт, мөнгөн медаль хүртсэн тамирчинд 120, 80, 60 сая төгрөг олгоно” гэсэн Засгийн газрын тогтоол байдаг юм. Үүнд “Өмнө нь медаль хүртсэн тамирчинд хамаарахгүй” гэсэн заалт байхгүй. 80, 60 саяа байг гэхэд 50 хувиар нь биднийг, бурхан болсон гурвынх нь ар гэрийг харж үзээсэй гэж хүссэн. -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө олимпийн медальтнуудтай хамт өглөөний цай уусан. Энэ үеэр юу ярьсан бэ? -Уг нь Ерөнхийлөгч олимпийн медальт тамирчдыг урьсан юм. Гэтэл биднийг дагаж очсон МҮОХ, БТСГ-ын дарга нар өөрсдийгөө магтаад, худлаа үнэн юм яриад таарсан. Өглөөний цай 30, 40 минут үргэлжилсэн болохоор олигтой юм ярьж чадаагүй. Ерөнхийлөгч “Дараа сайхан тухтай уулзаж, аваргууд та бүгдийн яриаг сайн сонсъё” гээд өнгөрсөн. Зав нь болохгүй болоод эргэж уулзахгүй байгаа байх л гэж бодож байна. -Яг хувь хүний хувьд энэ жил юу хийе гэж бодож байна? -Олимпоос медаль авсны 20 жилийн ой болж байна. Энэ жил нутагтаа нэг тэмцээн зохион байгуулах бодолтой байна. Нутгийн удидлага зон олон маань хүлээж авах байлгүй дээ. Орон нутагт тэмцээн зохион байгуулах гэхээр төсөв мөнгөний хувьд тиймхэн л байдаг юм. Гэхдээ нутагтаа тэмцээн хийнэ ээ. Л.Зэрбан
shudarga.mn
|
| Н.Баярсайхан: “Гахай” Ганзоригийг зодье гэж би боксын спортыг сонгосон |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
С.Оюунсайхан: Өдөр тутмын зөв дадлаар хүүхдийн эрүүл мэндийг эрс сайжруулж болно 17:20 Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо.
|
Манай "Эрүүл явбал" булангийн зочноор шүд, гоо сайхны мэс заслын эмч, Анагаах ухааны доктор С.Оюунсайхан оролцлоо. »»
|
|
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна 11:34 Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний
|
Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний »»
|
|
Милан-Кортина 2026: Есөн багц медалийн эзэд тодорлоо 11:32 МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо.
|
МИЛАН, 2026 оны хоёрдугаар сарын 13 /Forbes/. “Милан-Кортина 2026” наадмын есөн багц медалийн эзэд өчигдөр тодорлоо. »»
|
|
Сум суурин газраас алслагдсан иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, мэдээллийг хүргэж байгааг онцоллоо 11:19 Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга,
|
Монгол Улсын Шадар Сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, »»
|
|
Э.Батшугар: 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia “ажлын байр” цэсээс авах боломж бүрдлээ 10:38 Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны
|
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны »»
|
|
Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа 10:27 Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд
|
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Далайн зах багийн “Хилтийн хилт” гэдэг газар Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд »»
|
|
Улсын аварга Ч.Санжаадамбыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ 09:02 Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл
|
Монголын үндэсний бөхийн дэвжээний аатай хүчтэй аврага, төрийн наадамд түрүүлсэн түүний хөдөлмөр, зүтгэл »»
|
|
Төслийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо 08:51 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын
|
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Х.Алтай, Г.Ганболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын »»
|
|
Арилжааны банкууд дахь төрийн хөрөнгийг шалгаж эхлэв 08:49 Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит
|
Үндэсний аудитын газраас “Арилжааны банкуудад төсөв, Засгийн газрын тусгай сан, төрийн болон орон нутгийн өмчит »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|