 |
|
 |
|
Авлигачдаа шоронд суулгаж чадахгүй юмаа гэхэд төрөөс цэвэрлэж чадахаар боллоо |
|
|
 |
|
 |
Авлигачдаа шоронд суулгаж чадахгүй юмаа гэхэд төрөөс цэвэрлэж чадахаар боллоо
2012-01-24УИХ-ын гишүүн X. Тэмүүжинтэй ярилцлаа.  -Ашиг сонирхлын хууль батлагдсаны давуу тал юу вэ?
-Монгол Улсын хувь заяатай холбоотой шийдвэр гаргадаг хүмүүс Монгол Улсын хууль тогтоомжийн хяналтанд ерөөсөө байгаагүй. Мянганы сорилтын сан, Тавантолгойн удирдах зөвлөл ч гэдэг юм уу, тэнд том том мөнгө эргэлдэж байгаа. Тэдэнд Монгол Улсын нэрийн өмнөөс хяналт тавихаар очсон хүмүүсийг Монгол Улсын төр, Монгол Улсын иргэд хянаж чаддаггүй байсан. Монгол Улсын нэрээр дэмжлэг туслалцаа гэх нэрийн дор ирж байгаа мөнгөнүүдийг монголчуудын төлөө ашиглаж байна уу, эсвэл хувийнхаа амьдралыг дээшлүүлэх эрх ашгийн үүднээс ашиглаад байна уу гэдгийг хянаж чаддаггүй байсан юм. Хууль батлагдсанаар хянах бололцоотой болсон.
-Нийтийн алба гэдгээ жаахан тодруулахгүй юу?
-Нийтийн алба гэдэг төрийн алба гэдгээс хамаагүй өргөн ойлголт. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 3.1-ийн дөрөв дээр нийтийн алба гэж энэ хуулийн дөрвийн нэгд заасан этгээдүүдийг ойлгоно гээд заачихсан байгаа. 4.1-д төрийн захиргааны удирдах болон гүйтэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг удирдах албан тушаалтанг нийтийн албан тушаалтан гэнэ гээд тодорхойлчихсон.
Ерөнхийдөө Эрдэнэтийн оросоос томилогдсон нөхөр хүртэл манайд хянагдах ёстой гэсэн үг л дээ. Дээр нь 4.4-д энэ хууль тогтоомжийн дагуу эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан хүртэл нийтийн албан тушаалтан гэж орж байгаа юм. Одоо эрх зүйн байдлын тухай хууль батлагдах юм бол Хуульчдын холбооны ерөнхийлөгч хүртэл нийтийн албан тушаалтан болно гэсэн үг.
-Яагаад?
-Хуульчдын лицензийг тэр байгууллага олгож эхэлнэ. Засгийн газраас тодорхой чиг үүргийг нь шилжүүлээд авчихаж байгаа юм шүү дээ. Ийм байдлаар төрөөс тодорхой чиг үүргийг нь шилжүүлэн авч байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан хүртэл нийтийн албан тушаалтан болох юм. Мөн уг хуулийн 4.1-ийн тавд зарим албан тушаалтанд хамрагдах хүмүүсийг Хуульзүйн байнгын хороо тогтоож өгч байгаа. Энэн дотор Мянганы сорилтын сангийн удирдах албан тушаалтнууд ч нийтийн албан тушаалтан болно гэсэн үг.
Өөрөөр хэлбэл АНУ-ын -Монгол Улсад утаагаа багасга гээд томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж их хэмжээний мөнгө өгч байна. Утаагаа багасга гээд өгч байгаа энэ мөнгө нь хэн нэгний хувийн компанийн орлого болоод явчихаж байна уу, үгүй юу гэдгийг АНУ-аас илүүтэй хэн хянах ёстой вэ гэвэл Монгол Улс хянах ёстой. Тийм учраас Мянганы сорилтын сангийн удирдах албан тушаалтнууд энэ хуулиар хөрөнгө оруулалт болон сонирхлын мэдүүлгээ манайд гаргаж. Харин бид хяналт шалгалт тавинаа ч гэж байгаа юм. Өнгөрсөн зун Мянганы сорилтын сангийн хоёр удирдлагыг АНУ-ын талаас сонирхлын зөрчилтэй гээд шийдвэр гаргаад халсан байна билээ. Гэтэл манайх тэрийг нь хянаж чадахгүй байгаа байгүй юу. Ийм байдлаар бид өөрийнхөө улсын эрх ашигтай холбоотой шийдвэр гаргаж оролцож байгаа төсөл хөтблөр, компанийн, тэр нь гадны иргэн байна уу хэн байх нь хамаагүй, хянаж шалгах эрх мэдэлтэй л боллоо гэсэн үг. Одоо Хөгжлийн банкны Удирдах зөвлөлд гадны иргэн байж л байна.
Тэр нөхөр төрийн албан хаагч биш учраас Монголд хянагддаггүй байсан. Гэхдээ одоо бол бид хянана шүү. Тэр хүн хаанахын иргэн байх нь хамаагүй. Жишээ нь, хоёр дахь зах зээл буюу үнэт цаасны зах зээл дээр Лондонгийн бирж манай менежментийг авчихлаа. Гэхдээ манай энэ зах зээлийн эргэлт чинь Монгол Улсын эрх ашигтай холбоотой учраас тэрний менежментийг авсан хүн ч гэсэн манай хяналтанд байх бололцоотой боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийтийн алба гэдэг ойлголт Монгол Улс нийтийнхээ эрх ашгийн төлөө, нийтэд үйлчилж байгаа гадны иргэдийг ч гэсэн албан тушаалаар нь дамжуулж хянах бололцоотой болж байгаа маш дэвшилттэй хууль. Өмнө нь бид хянаж чаддаггүй байсан. Дэлхийн олон улсын том том сангуудаас техник, туслалцаа дэмжлэг гэж их хэмжээний мөнгө орж ирдэг. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг аваад явчихав уу, эсвэл манай эрх ашигт үйлчилж байна уу гэдгийг бид хянаж чаддаггүй байсан. Тэгвэл энэ хуулиар Монголын нийтийн эрх ашгийн төлөө үйлчилнэ гэсэн зарчмыг оруулж өгч байгаагаараа давуу талтай.
-Тэгвэл Эрүүгийн хууль хэзээнээс үйлчлэх вэ?
-Үндсэн хөрөнгөжих гэдэг ойлголт хоёр хууль дээр бууж байгаа. Тухайлбал, Авлигын эсрэг болон Эрүүгийн хуульд хоёуланд нь нэг зүйл заалт болж орсон. Эрүүгийн гэмт хэрэг гэдэг их хэмжээний эдийн засгийн хохирол гэдгээрээ Дээд шүүхийн тайлбараар 16-17 сая төгрөгөөс эхэлдэг. Авлигын хууль дээр зургаан сарынхаа цалинтай тэнцэхээс дээш хэмжээний хөрөнгө олчихоод үндэслэлээ тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаасаа бууна, зайлуулагдана гэсэн байдлаар бууж байгаа.
Эрүүгийн хууль дээр болохоор мэдээжийн хэрэг шоронд хорих буюу эрх чөлөөг нь хязгаарлах хэмжээний хариуцлага байгаа юм. Эрүүгийн хууль нэг зарчимтай. Тодруулбал, хүчин төгөлдөр болсноосоо хойш үнлчилдэг учраас долоодугаар сарын 15-наас мөрдөгдөх байх. Авлигын эсрэг хууль бол өөр. Ирэх хоёрдутаар сарын 15-нд албан тушаалтнууд бүгд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгнө. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс нь үндэслэлийг нь зааж, хэрхэн хөренгөжсөнөв зааж, нотолжбичээгүй хөрөнгө орлого олдох л юм бол 2006 онд дууссан байна уу, 2005 онд олсон байна уу хамаагүй. Хууль үйлчилж, уучлаарай таныг албан тушаалаас чинь бууруулна, зайлуулна гэдэг хариуцлага тооцогдоно. Хуулийн үйлчлэл зөвхөн батлагдсанаас хойш үйлчилнэ гэсэн ойлголт огт байхгүй. Гагцхүү Эрүүгийн хуулийн ял шийтгэл эдлүүлэх хэсэг нь Эрүүгинйн хуулийнхаа зарчмаар хойшилж байгаа юм. Бид авилгачдаа шоронд суулгаж чадахгүй юмаа гэхэд төрөөс цэвэрлэж чадах хэмжээний хуулийн зохицуулалтаа хийчихлээ.
-УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг, хөрөнгөжсөн шалтгааны талаар хэрхэн авч үзэх вэ?
-УИХ-ын гишүүдтэй холбоотой хэд хэдэн заалт байгаа. АТГ-т шууд чиг үүргийг нь шилжүүлээд өгчихсөн Авлигын эсрэг хууль байсан ч УИХ-ын гишүүдийг шалгаж чаддаггүй байсан. Эрүүгийн хэргийн түвшинд шалгадаг боловч эрүүгийн хэрэг үүсэхдээ асуудал үүсдэг. Тодруулбал, бүрэн эрхийг нь түдгэлзээд шалгана гэсэн том хориг саад тавигдчихдаг. Энэ асуудлыг бид яаж шийдэх вэ гэж бодож байгаад гурван гаргалгаа олсон юм.
-Тодруулбал?
-Үндсэндээ гурван арга замынхаа зөвхөн нэгийг л хуульчлуулж чадлаа. Халдашгүй байдлын дэд хороо нөгөө талд нь Ёс зүйн дэд хороо гэж байдаг. Халдашгүй байдлын дэд хороо гэдэг үндсэндээ УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцоход их саад болдог дэд хороо л доо. Тийм учраас Халдашгүй байдлыг дэд хороог татан буулгаад Ёс зүйн дэд хороонд бүх хяналтын эрх мэдлийг өгвөл яасан юм бэ гэсэн. Энэ хүрээнд УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан юм. Харамсалтай нь хууль маань явсангүй. Гэхдээ Ёс зүйн дэд хороогоо яг ийм хэмжээний эрх мэдэлтэй байх хэмжээгээр зохион байгуулж чадсан. Олонх цөөнхөөсөө ижил хэмжээний төлөөлөлтэй байдаг. Цөөнхөөсөө даргыг нь сонгодог хэлбэрээр байгуулчихсан. Гэхдээ Халдашгүй байдлын дэд хороогоо татан буулгаад эрх мэдлийг нь шилжүүлж чадаагүй учраас одоогоор хоёулаа зэрэгцээд л оршин байж байна.
Энэ хуулиар Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын болон сонирхлын мэдүүлэгт хяналт тавих эрх мэдлийг нь шилжүүлээд өгчихсөн. Дээр нь авлигатай тэмцэх байгууллагад Авлигатай тэмдэх хуулиар тодорхой зааж өгсөн. Тухайлбал УИХ-ын гишүүн мөртлөө Засгийн газрын гишүүн байгаа бол, өөрөөр хэлбэл өөрөө гарын үсэг зураад мөнгө шийддэг гүйцэтгэх эрх мэдлийн түвшинд оччихлоо гэсэн үг. Ийм тохиолдолд тухайн хунтэй холбоотой хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ шууд шалгана гээд заагаад өгчихсөн. Одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороон дээр байгаа нэг түгжээг мулталчих юм бол АТГ Засгийн газарт байгаа УИХ-ын гишүүдийг бүрэн дүүрэн шалгах эрх мэдэлтэй болно. Авлига УИХ-ыр гишүүдэд хавтгайрсан гэхээсээ илүүтэй Засгийн газарт байгаа Засгийн газарт илүү ойр ажиллаж байгаа УИХ-ын гишүүдэд л байгаа. Тийм учраас тэр хүрээнд шалгалт хийх бүрэн бололцоог зааж өгсөн юм. Уг нь хуулиа нэлээн өргөн хэмжээнд оруулсан ч тэр хэмжээгээрээ батлуулж чадсангүй.
-Төсөв өргөн мэдүүлэх асуудал ямар байдлаар орсон бэ?
-УИХ-ын гишүүн мөртлөө Засгийн газрын гишүүнийг хавсран хийж давхар ажил эрхэлж байгаа бол УИХ-д байгаа бүрэн эрхээ хязгаарлуулна гэсэн заалт байсан юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн чуулган дээр хэлсэн, ярьсан үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ш дээ. Тэгвэл Засгийн газрын гишүүн атлаа УИХ-ын гишүүн байгаа бол, уучлаарай тэр эрх нь хязгаарлагдана. УИХ-д худлаа хэлэх юм бол шууд хариуцлага хүлээнэ. Яагаад гэвэл Засгийн газрынхаа гишүүний хувиар УИХ-д байнга асуудал оруулж ирж, байр сууриа илэрхийлдэг. Тийм учраас худал хэлэх л юм бол, өө би УИХ-ын гишүүн юм чинь гэж ярихгүйгээр УИХ-ыг хуурсан гэдгээрээ хариуцлага хүлээх байсан юм.
Харамсалтай нь тэр зохиуцуултынхаа энэ агуулгыг бүрэн авч чадаагүй. Хууль батлагдахдаа Засгийн газрын гишүүнээр ажилладаг, УИХ-ын гишүүн УИХ-ын хяналтын ажлын хэсэг, хяналтын чиг үүрэг бүхий хэсэгт орж ажиллах болон санаачилга гаргаж ажиллах эрхгүй л гэж заасан. Өөрөөр хэлбэл УИХ өөрийг нь хянах гэж ажлын хэсэг байгуулж байхад өөрөө тэр дотор нь ороод явж байж болохгүй эсвэл тийм санаачилга гаргаж болохгүй гэсэн үг. Энэ заалт бас бусад хүмүүст ч хамаарч байгаа. УИХ-ын гишүүдийн хувьд ч өргөн хэмжээнд байгаа. Өмнө нь татварын албанд ч юм уу, нийгмийн даатгал гэхчлэн г^йцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байсан бол УИХ-д ажилд орчихоод дараа нь тэр байгууллагаа шалгах гэж ажлын хэсэгт орохгүй. Сонирхлын зөрчилтэй учраас өөр хүмүүс ажиллана гэсэн байдлаар заагдсан.
-АТГ газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч жижиг жараахайтай хөөцөлдөхөөс авлигын акулуудад халдаж чаддаггүй нь нууц биш. Шүүх эрх мэдлийн хүрээнд том сүлжээ бий гэдэг ч яаж ч чаддаггүй. Энэ хууль батлагдсанаар АТГ авлигын том акулуудаа шалгах, хариуцлага хүлээлгэх боломж гарах уу?
-АТГ-ын удирдлага солигдсон. Удирдлагыг яагаад сольсон бэ гэвэл акулуудтайгаа тэмцэх хүсэл эрмэлзэлтэй бай, тэр хэмжээний эр зориг гарга гэсэн байдлаар сольсон. Тиймээс удирдлага нь солигдсон, хууль эрхзүйн орчин нь сайжирсан гээд ойлгочиход болно. Тэр утгаараа одоо АТГ-аас шалтаг шалтгаан сонсохгүй. АТГ газар бол хуулийн процесс дотор тодорхой чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллага. Яах аргагуй цаана нь прокурор шүүхийн байгууллагууд үүрэг рольтой ажиллана. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг санаж байгаа байх. Хөрөнгөлөг хурандаа нарын тухай… Дундаас дээш шүүх болон прокуроруудын байгууллагад алба хашиж байгаа хөрөнгөжсөн хуульчдын тухай. Өөрсдөө хөрөнгөжчихсөн, авлигын сүлжээний нэг хэсэг болчихсон учраас авлигатай тэмцэх, тодорхой албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, шийдэх дээр шүүх шударга байж чадахгүй байна гэж шүүмжлэл нийгэмд түгээмэл байгаа. Хууль батлагдсанаар дээрх асуудлыг бүрэн дүүрэн шийдэх боломж бий болж байгаа юм.
Өнөө хөрөнгөлөг хурандаа нар, хөрөнгөжсөн прокурорууд, шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж албан тушаалаас зайлуулж цэвэрлэгээ хиигээд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тогтоогдохгүй байгаа ч үнэхээр хөрөнгөжсөн байвал бизнесийн авьяас чадвартай юм бол бизнесээ хөөгөөд явсан нь дээр юм биш үү гэдэг сонголтыг нь өгнө. Ингэснээр шүүх хуулийн байгууллагыг боловсон хүчнийх нь хувьд шинэчлэх боломж гарч ирж байгаа юм. Мэдээжийн хэрэг, боловсон хүчний хувьд шинэчлээд зогсохгүй хууль эрхзүйн орчин, зохион байгуулалтын хувьд шинэчлэх ёстой. Тэгэхийн тулд УИХ-аар шүүх, хуулийн байгууллагуудыг шинэчилж байгаатай холбоотой хуулиудыг түргэн шуурхай шийдэж батлан гаргах хүлээлт үүсээд байна. Энэ асуудлаа шийдчихвэл дагаад нэлээд олон асуудал шийдэгдчих байх.
Эрүүгийн хуулинд ганцхан үндэслэлгүй хөрөнгөжих гэж заагаад орхих нь хангалттай бус. Ажлын хэсэг байгуулагдсан. Р.Гончигдорж дарга ахалж байгаа. Би ажлын хэсэгт нь орсон. Яалт ч угүй, Эрүүгийн хуулийн албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой тэр хэсгийг цогцоор нь шийдэх ёстой. Ямартай ч нийтийн алба гэдэг ойлголт хуульчлагдчихлаа. Нийтийн албан тушаалтан гэдэг ойлголт хууль ёсны ойлголт болчихлоо. Тийм учраас Эрүүгийн албан тушаалын гэмт хэрэг гэдэг бүлгийг бид цогцоор нь шийднэ. Албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө авлига авч байгаа, албан үүргээ зөрчсөнийхөө төлөө авлига авч байгаа хоёрыг ялгана. Албан үүргээ рүйцэтгэснийхээ төлөө авлига авч байгаа нөхцөлд авлига өгч байгаа нөгөө талын субъектыг хохирогч гэж үзнэ. Авлигачин гэж үзэхгүй. Ийм байдлаар тэр чиглэлийн авлигын хэргүүдийг ил болгоно. Мөн албан үүргээ зөрчиж хээл хахууль авч байгаа тэр гэмт хэрэгтэй холбоотойгоор гэмт хэргээ илчлэн ирж байгаа хахууль өгсөн этгээдийг хариуцлагаас чөлөөлнө.
Ийм байдлаар авлига авч байгаа төрийн албан тушаалтныг илүү хэцүү, бэрхшээлтэй байдалд оруулна. Авлига авдаг нь хөнгөн шуурхай явдаг бус авлигагүйгээр асуудлаа шийдүүлдэг ньхөнгөншуурхайявдагтийм төрийн үйлчилгээний стандартыг тогтооно. Энэ хуулийг хаврын чуулган эхлэнгүүт батална гэсэн найдлагатай байна. Мэдээж араас нь хуульчийн эрхзүйн байдал, шүүгчийн эрхзүйн байдал, шүүхийн эрх зүйн байдал, шүүх цагдаа эрүүгийн байцаан шийтгэх байдал, прокурорын тухай хууль гэсэн цогц өөрчлөлтүүд орж ирнэ. Энэ цогц өөрчлөлт шийдэгдсэн цагт л авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн асуудлаас ангижирна. Энэ хуулиуд цогцоор гарахыг мэргэжлийн хэлээр материаллаг хэм хэмжээ гэдэг юм. Тодруулбал, хуульчдын хэрэглэдэг араа шүд бол бэлэн боллоо. Одоо хуульчдынхаа цэвэр шуурхай, шударга ажилладаг шалгуурыг сайжруулна. Тэгж байж л авлигатай тэмцэж, төр хуулийн байгууллагын шинэтгэлийг дорвитой даацтай хийх хэмжээнд хүрнэ дээ.
-Хөрөнгө орлогын мэдүүлгийг гурван газар авдаг болж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Угаасаа л хөрөнгө орлогын мэдүүлгийг гурван газар авдаг байсныг арай тодотгож хуульчихсан хэрэг. Шүүгчидтэй холбоотой хөрөнгө оруулалт болон сонирхолын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр авч байгаа. Өмнө нь Дээд шүүхийн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ дээр авдаг байсан юм. Шүүгч нарыг ялгаварлаж болохгүй шүү дээ. Харин хянах эрх мэдэл нь АТГ-т бүрэн байна. Өөрөөр хэлбэл бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах эрх мэдэл АТГ-т төвлөрнө.
Нэг хөрөнгө орлогын мэдүүлэг УИХ-ЫН Хуульзүйн байнгын хороон дээр ирсэн. Тодруулбал, АТГ-ын удирдах албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг. АТГ-ын удирдлагуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг доод албан тушаалтнууд нь хянана гэдэг худлаа. Тиймээс өмнөх АТГ-ын удирдлагатай холбоотой маргааныг шийдэхийн тулд АТГ-ын удирдах, гүйцэтгэх албан тушаалтны хөрөнгө орлого болон сонирхлын мэдүүлгийг Хууль зүйн байнгын хороон дээр авна. Парламент хяналт тавина. Яагаад гэвэл УИХ-д ажлаа шууд харилцан тайлагнадаг байгууллага учраас тэр. Ийм л ялгаа гарсан. Энэ ялгаа бол зүй ёсны ялгаа. Ингэж байж л АТГ-ыг хянана. Тэр хэрээр АТГ газар илүү хариуцлагатай байж, шударгаар бусад байгууллагыг хянана гэсэн зарчим байна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд Сонирхлын зөрчлийн хуульгүй байхад албан тушаалтнууд бөмбөг шиг бөөрөнхий байсан юм. Юунд ч баригддаггүй, өөрийнхөө дураар ийш тийшээ өнхөрч болдог байсан. Энэ хуулиар бариулуудыг нь хийгээд өгчихлөө. Энэ бариулуудаас барьж төрийн болон нийтийн албан тушаалтнуудыг иргэдэд үйлчилдэг, нийтийн эрх ашгийн төлөө явуулдаг, буруу зүйл хийсэн бол хариуцлага тооцож болдог механизм хэнд очиж байна вэ гэвэл иргэдэд очиж байгаа’ юм. Бариулын эзэн нь иргэд гэсэн үг. Иргэд албан тушаалын авлигаар албан тушаалтнуудыг харддаг байсан бол одоо хариуцлагад татдаг болж эхэлж байгаа юм. Иргэдэд очиж байгаа энэ эрх мэдлийг бодитойгоор байгаа гэдгийг ойлгуулж мэдрүүлэх хүн нь сэтгүүлчид. Энэ хуулийг хэр сурталчилж, иргэд ойлгуулна. Тэр хэрээр иргэд өөрсдөөс нь дээр гарчихсан албан тушаалтан, төрийг доороо авчирч үйлчлэгчээ болгож хувиргах боломж бий болж байгаа юм. Энэ бол ардчиллын чанар хууль хариуцлага гэдэг механизмыг Монголд бий болгоход бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой хууль.
З.Урсгал
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин |
| Авлигачдаа шоронд суулгаж чадахгүй юмаа гэхэд төрөөс цэвэрлэж чадахаар боллоо |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

С.Амарсайхан: Төр төсвөө бүрдүүлж чадахгүй болсон үедээ наймаачин шиг ханддаг байж болохгүй 16:31 Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ.
|
Төрийн өмчийн зарим компаниудыг хувьчлахаар болсон тухай Засгийн газраас мэдээллэсэн. Тэгвэл энэ хувьчлалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Амарсайхан өөрийн байр суурийг олон нийтэд хандаж цахим хуудаснаа илэрхийлжээ. »»
|
|
Онцгой байдлын алба хаагчид он гарснаар 4425 хүний амь насыг авран хамгаалжээ 16:06 Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ.
|
Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар нээж, үг хэллээ. »»
|
|
Нийслэлийн шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо 15:54 Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
|
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан. »»
|
|
Засгийн газрыг огцруулах саналыг 35 гишүүн дэмжээд байна 15:46 Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
|
Засгийн газар дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудал юу болж байгаа талаар тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. »»
|
|
Дархан-Уул аймагт гэрээсээ гараад сураггүй алга болсон 62 настай иргэнийг олж, эмнэлгийн байгууллагат хүлээлгэж өгчээ 15:39 Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
|
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн "Б" нь 2025.12.24-ний өдрийн 08:00 цагийн орчим хүүхдийнхээ гэрээс гараад сураггүй болсон бөгөөд эрэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. »»
|
|
1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан энэ өдөр бүх нийтээрээ амарна 15:31 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг арванхоёрдугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. »»
|
|
П.Мөрөн, Э.Халиунболд нар “Дакар ралли”-д хурд сорих нь 15:25 Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа
|
Мотоциклын тамирчин Тиерри Сабине Ливи улсад 1977 онд болсон уралдааны элсэн цөлд төөрч, азаар амь аврагдахдаа »»
|
|
Онцгой байдлын байгууллагын 2025 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчид 15:22 ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД
|
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН АЛБА ХААГЧИД »»
|
|
Алга болсон иргэнийг осгосон байдалтай олж эмнэлэгт хүргэжээ 12:49 Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ.
|
Дархан-Уул аймагт хүүхдийндээ түр ирээд байсан иргэн Б энэ сарын 24-ний өдрийн 08:00 цагийн орчимд гарч яваад сураггүй болжээ. »»
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
Улсын арслан Б.Орxонбаярыг "Оны онцлоx xүн"-ээр тодруулжээ 10:53 Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ
|
Аму тариа, Ардын хувьсгалын өлгий нутаг хэмээгддэг Сэлэнгэ аймаг уламжлал ёсоор салбар бүрийн шилдгүүдээ »»
|
|
Ж.Чинбүрэн: Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахараа тасралтгүй хэмжих CGM төхөөрөмжөө хүлээн авлаа 10:29 Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол
|
Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд хурууны өндгөө өдөр бүр 10 удаа хатгуулахгүйгээр сахарын үзүүлэлтээ тогтмол »»
|
|
Ч.Хишигдалай: Гуравдагч улсаас буюу Казахстанаас шатахуун худалдаж авах талаар ярилцсан 10:26 Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
|
Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. »»
|
|
УИХ-ын гишүүн С.Амарсайхан төрийн өмчит компаниудыг яаран хувьчлах гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлжээ 10:20 С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед
|
С.Амарсайхан хэлэхдээ "Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан, аж ахуйн нэгжүүд мөнгө санхүүгийн боломжгүй энэ үед »»
|
|
Элчин сайд П.Сэргэлэн Кувэйт улсын батлан хамгаалахын сайд Шейх Абдулла Али Абдулла Аль-Салем Аль-Сабахтай уулзав 10:05 Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
|
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр »»
|
|
Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа 09:31 Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль,
|
Гамшгаас хамгаалах тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль, »»
|
|
“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна 17:28 Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
|
Гэр хорооллын тогтвортой, цогц хөгжлийг дэмжих зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийг хэрэгжүүлж байна. »»
|
|
Хамгаалалтын захиргаадад үүссэн бичиг баримтын зөрчлийг 21 хоногт арилгуулж, иргэд, ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэнэ 17:04 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
|
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна. »»
|
|
Ирэх оны хоёрдугаар сард нөөцийн мах худалдаалж эхэлнэ 16:35 Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж,
|
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, »»
|
|
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв 16:32 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв.
|
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Зам тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газар, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт Зөвлөмж хүргүүлэв. »»
|
|
Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 15:16 Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн
|
Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, ашигт малтмалын лицензийн »»
|
|
Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ 12:39 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо »»
|
|
Татварын өртэй татвар төлөгчийн дансыг хаахгүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ 12:28 Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж 40 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. »»
|
|
“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатарт ял шийтгэлээ 12:05 “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх,
|
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарт холбогдох хахуулийн хэргийг Баянзүрх, »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ 11:16 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян Өлгий аймгийн 319 уул усны казах нэрийг монгол нэршлээр нь сэргээн »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
БНХАУ-ын ШУӨЗО-ны Хами аймгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ 11:04 БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны
|
БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Хами аймгийн намын хорооны дарга Сун Таогийн урилгаар 2025 оны »»
|
|
Ар Монгол, Өвөр Монголын байгалийн нөөц баялаг 11:02 Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян.
|
Монголын өндөрлөг газар нутаг нь Дэлхийн хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий асар их, олон төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө баян. »»
|
|
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа 10:59 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд »»
|
|
Оюу толгойн Хянан шалгах түр хороо өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийлээ 10:57 Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн
|
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн »»
|
|
Гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлж, урьдчилан сэргийлэгч иргэн бүрт баярлалаа 10:40 Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон
|
Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг "Аюулгүй байдлаа шалгах" өдөр болгон »»
|
|
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэлээ 10:32 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх »»
|
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна 17:23 НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
|
НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. »»
|
|
Үндэсний их баяр наадмын цолны болзол хангасан уяачдын нэрсийг уламжиллаа 17:20 Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар
|
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Р.Эмүжин: Серик, Базылхан лугаа монгол хэлээ сайтар сурагтун 16:41 Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид
|
Усыг нь уувал ёсыг нь дагана аа гэж үг бий, хэдэн зууны турш Монголын ард түмний унаж, боссон түүхийн туршид »»
|
|
УБТЗ ажилтнууддаа 2 сарын үндсэн цалинтай нь тэнцэх урамшуулал олгоно 15:14 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх
|
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх »»
|
|
207 дугаар байрыг барихаар ирэх оны нийслэлийн төсөвт 17.3 тэрбум төгрөгийг баталжээ 15:09 2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг
|
2024 онд хийн түлшний дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрт байрлах 13 давхар 207 дугаар байрыг »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 14:40 Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн
|
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги аймгийн »»
|
|
“Баяр-Эрсдэл” зэрэг оршиж байдаг 13:50 Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо
|
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?! 11:52 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна.
|
Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. »»
|
|
Засгийн газрын хуралдаанаар татварын асуудлыг хэлэлцэж байна 11:49 Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна.
|
Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэх бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан татвартай холбоотой асуудлыг хэлэлцэх юм байна. »»
|
|
24-нөөс 26-ныг хүртэл ихэнх нутгаар цас орохгүй, нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна 11:40 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: »»
|
|
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ 11:17 Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж,
|
Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, »»
|
|
Энхийг сахиулах чадавхыг дээшлүүлэх хамтын ажиллагаа үргэлжилж байна 11:03 Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд
|
Улаанбаатар дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Цэргийн бүлгээс Монгол Улсын Зэвсэгт хүчинд »»
|
|
Улсад үдийн хоолны бодлого байтугай хоол зүйчгүй сургууль ч олон байна 10:54 Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас
|
Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас »»
|
|
Дэвшилтэт технологийг гамшгийн үеийн хариу арга хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр мэдлэгээ дээшлүүллээ 10:52 БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх”
|
БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, ур чадварыг дээшлүүлэх” »»
|
|
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна 10:51 Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
|
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. »»
|
|
|
Кремль: В.Путин жил тутмын илтгэлээ тавихгүй 11:28 МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу
|
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 26 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хурал буюу »»
|
|
АНУ Нигери дэх "Исламын улс" бүлэглэлд цохилт өгчээ 10:57 Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS)
|
Нигерийн Засгийн газрын хүсэлтийн дагуу АНУ Нигерийн баруун хойд бүсэд байрлаж байсан “Исламын улс” (ISIS) »»
|
|
В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан 14:58 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий »»
|
|
Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм 12:03 Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн.
|
Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. »»
|
|
Далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилт хийнэ 11:15 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /NHK/. Японы судлаачид Минамиторишима арлын ойролцоох газрын »»
|
|
Хятад Улс цөмийн зэвсгийг түрүүлж ашиглахгүй байх бодлогыг баримтална гэв 17:36 12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв.
|
12-р сарын 23-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. »»
|
|
Тайванд зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас барж, 11 иргэн гэмтэв 17:12 Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж,
|
Тайванийн нийслэл Тайбэй хотын төвд өнгөрсөн баасан гарагт гарсан зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, »»
|
|
Медведев Европын Холбооны зөөлөн өнгө аястай мэдэгдлүүдийн шалтгааныг сонирхож байна гэв 17:02 ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус
|
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус »»
|
|
АНУ ногоон картын сугалаагаа зогсоов 11:53 Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан
|
Брауны их сургуульд гарсан зэвсэгт халдлагын улмаас хоёр хүн амь үрэгдэж, есөн иргэн шархадсантай холбогдуулан »»
|
|
Украины парламентад сонгуулийн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ 15:13 КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах
|
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Xinhua/. Дайны байдлын үед ерөнхийлөгчийн сонгууль явуулах »»
|
|
Саудын Арабад цас оржээ 14:34 ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ.
|
ЭР-РИЯД, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /KAZINFORM/. Саудын Арабын хойд нутгийн хэд хэдэн мужид байгалийн тун ховор үзэгдэл тохиожээ. »»
|
|
Хутга, тэсрэх бөмбөгтэй этгээд халдлага үйлджээ 11:20 Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон
|
Өчигдөр Тайваний нийслэл Тайбэй хотод метроны буудал болон их дэлгүүрийн орчимд сэжиг бүхий этгээд хутга болон »»
|
|
Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсэг худалдаж авна 15:47 СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт
|
СИДНЕЙ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /TASS/. Австралийн Засгийн газар иргэдийн эзэмшилд буй галт »»
|
|
Абэ Шинзог хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих ял оноохыг шаарджээ 14:11 ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн
|
ТОКИО, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /NHK/. Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн »»
|
|
Европын Холбооны орнуудын удирдагчдын уулзалт эхэлжээ 12:51 БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын
|
БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /Kazinform/. Европын Холбооны 27 гишүүн орны удирдагчдын »»
|
|
Лавров: Барууныхан Украинтай холбоотойгоор олон улсын эрх зүйн хэм хэмжээг гуйвуулж байна 12:47 Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж
|
Украины нөхцөл байдалтай холбогдуулан барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг мушгин гуйвуулж байна гэж »»
|
|
Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг хэлэлцжээ 13:21 БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй
|
БЕРЛИН, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер тэргүүтэй »»
|
|
Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ 15:37 Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан
|
Австралийн Сидней хотын Бонди далайн эрэгт болсон цуст халдлагын үеэр нэгэн энгийн иргэн олон хүний амийг аварсан »»
|
|
Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ 14:38 Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо
|
Ням гарагт Мароккогийн Рабатаас өмнө зүгт 330 км-ийн зайд орших Атлантын далайн эргийн Сафи мужид аадар бороо »»
|
|
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ 12:00 КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал
|
КАНБЕРРА, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /BBC/. Бонди далайн эрэг дээр ням гарагт зэвсэгт этгээдүүд гал »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|