 |
|
 |
|
Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд |
|
|
 |
|
 |
Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд
2012-01-19Өнгөрсөн жил гарсан цөмийн хаягдал тойрсон шуугианы үр дүнд цөөн хэдэн хүн ажлаасаа чөлөөлөгдөж, ерөнхийлөгч  зарлиг гаргаснаар Монголчууд цөмийн аюул өнгөрлөө хэмээн тайвширсан, баярласан.
Харин чухам ямар учраас албаны хүмүүс удаа дараа мэлзэж, буруу зөрүү хариулж байсан талаар, ЦЭГ-ын дарга С. Энхбат “тийм яриа хэлэлцээр хийсэн нь үнэн, гарч ирээд дэлгэрэнгүй ярина” гэж хэлснийхээ дараа Засгийн Газрын хуралдаанаас шууд эмнэлэгт хүргэгдсэн явдал, 2011 оны 1 сард Арабын орнуудаас аялж, Арабын Эмиратад цөмийн түлш нийлүүлж, хаягдлаа буцаан авах санал тавьсан С. Батболд эргэж ирмэгцээ цөмийн хаягдлын байгууламж байгуулах тухай УИХ-ын гишүүдэд хандсан үгэндээ дурьдсан талаар, мөн ямар учраас цөмийн энерги ашигладаг орнуудтай Монгол улс стратеги түншлэлийн гэрээ байгуулах болсон, Ц. Элбэгдоржийн Обаматай уулзахдаа дурьдсан “Монголын Цөмийн Санаачлага” гэгч төсөл юу болох, ашигласан цөмийн түлшээ эргүүлж авдаг нь олон улсын туршлага мөн эсэх, түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр цөмийн хаягдлын асуудлаар гэрээ хэлэлцээр хийхийг хориглосныг (зөвшөөрөлтэй бол болох), НҮБ-д суугаа элчин О. Энхцэцэг НҮБ-ын хуралдаан дээр “Монгол улс ГАДНЫ гаралтай цөмийн хаягдал авахгүй” гэж хэлснийг эргэцүүлэн ухаж бодохыг хүн бүрээс хүсье.
Энэ завсар цөмийн салбарын “акулууд” ажлаа шуурхай хэрэгжүүлсээр. Монгол улсад 2012 оноос эхлэн Францын Арева корпораци уран олборлож, газар доор хүчлээр уусгах аргаар шар нунтаг гаргаж авч байна. Энэ арга нь байгаль орчинд ээлтэй, ураны цацраг идэвхт тоосонцор агаарт хийсдэггүй гэж тайлбарладаг ч үнэндээ асар их ус ашигладаг, мөн хортой хүчил, ураны үлдэгдэл гүний усанд нэвчих аюултайг хэн анхаарч байна вэ?
Өнгөрсөн хэдэн жилийн туршид газрын ховор металл (ГХМ) гэгч асар ховор, бас асар үнэтэй эрднэсээ гадныханд өгөхөөр ерөнхийлөгч, ерөнхий сайдгүй гадуур дотуур гүйж, чармайсны дүнд ГХМ-аасаа нэлээдгүй салж, хөнгөрч байгаа сурагтай. Харин ГХМ олборлоход гарсан хаягдалд торий гэх мэтчилэн цацраг идэвхт бодис агуулдаг төдийгүй орчин тойрон, уул усыг асар ихээр бохирдуулж, эрүүл мэндэд ноцтой хортой гэдгийг хэн мэдэх вэ?
ЦЭГ ч АЦС барих ажлаа яаравчлуулж байна. Харин тэр станцаас гарах асар их хорт хаягдлыг хэний нутагт, хэний хашаанд булж, хэн харж хамгаалах вэ гэдэг асуултын хариу таг.
Ингээд та бүхэнд 2010 оны 12 сарын 2-ны Нью Йорк Таймс сонинд нийтлэгдсэн Хелен Калдикотын нийтлэлийг орчуулж хүргэе. Тэрбээр хүүхдийн эмч , “Эмч нар нийгмийн хариуцлагыг төлөө” байгууллагын үүсгэн байгуулагч, eрөнхийлөгч аж. Австралиас гаралтай энэ эмэгтэй олон нийтэд цөмийн эсрэг боловсрол олгох үйлсэд зүрх сэтгэлээ зориулахаар сэтгэл шулуудаж, Харвардын Анагаахын сургууль дахь ажлаа 1980 онд орхижээ. Фукушимагийн дараа : Тэвчээр барагдлаа
Сүүлийн 10 жилийн цөмийн салбарынхан ухуулан сурталчилж, лоббидсоны үр дүнд цөмийн эрчим хүч нь чулуун нүүрс, нефть зэргийн органик түлшийг орлох чадвартай, цэвэр, байгальд ээлтэй, бас дулаан ялгаруулдаггүй арга хувилбар мөн гэдэгт олон хүн итгэх болж, улмаар цөмийн үйлдвэрлэл дахин сэргэлтийн үе эхэлсэн билээ. Гэвч энэхүү итгэл үнэмшил нь хүн ардын эрүүл мэндэд асар ноцтой аюул заналхийлэл учруулаад зогсохгүй, дэлхийн улс орнуудын эдийн засаг, татвар төлөгчд иргэдэд хүнд дарамт үзүүлж байна. Цөмийн эрчим хүчийг байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх сурвалж хэмээх болсноор манай гаригийн эрчим хүчний ирээдүй болсон, цөмийн эрчим хүчнээс хавьгүй хямд, хор хөнөөл багатай, бас дулаан бараг ялгаруулдаггүй альтернатив технологийг үй олноор нь хөгжүүлэх явцыг боомилжээ.
Харин өнгөрсөн 3-р дугаар сард гэмгүй иргэдийн гэрийн хажууд байрлах Фукушима Даичигийн реакторууд хайлахад цөмийн эрчим хүч гэгчээс учирч болзошгүй хор хөнөөл нь түүний ашиг тустай харьцуулашгүй их юм гэдэг нүцгэн үнэн дэлхий нийтэд тодорхой боллоо гэж бодогдсон. Хуучны нэг хошигнолд гардагчлан “Цөмийн эрчим хүч гэж ус буцалгах хамгийн ёрын арга“ ажээ.
Гэтэл цөмийн эрчим хүчний салбарынхан гай зовлонгоор далимдуулан лоббидох хүчин чармайлтаа улам өргөжүүлж байна. Эмгэнэлт явдлаас хойш хэдхэн улс орон цөмийн эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзахаа зарласан. Дийлэнх орнууд сонгосон замаараа эргэж буцалтгүй замнахаар шийдсэн. Харин Фукушимагийн гамшиг болон цөмийн эрчим хүчний ашиглалтаас үүдэн манай гаригийн хэдэн сая гэмгүй иргэдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байгааг бид анзаарч мэдээгүй хэвээр.
Одоогоос 25 жилийн өмнө Чернобылийн АЦС дэлбэрч, цацраг идэвхт хор агаар мандалд цацагдахад дэлхий нийт анх удаагаа цөмийн осол аюулын тухай сэрэмжлүүлэг авсан. Тэнгэрт цацагдсан хор бороо болон газарт бууж, улмаар дэлхийн бөмбөрцгийн хойт хэсэгт аюултай бүсүүд үүссэн. Нью Йорк хотын ШУА-иас эмхэтгэж, хэвлүүлсэн Зүүн Европын судлаачдын судалгаанаас үзвэл Европын газар нутгийн 40 орчим хувь нь цезий-137 зэрэг цацраг идэвхт бодист хордсон ба эдгээр бодисууд нь хүний хүнсийг хэдэн зуугаас хэдэн мянган жил хордуулсаар байх болно гэжээ. Ослын улмаас Туркээс Хятад хүртэл Ази тивийн өргөн уудам хэсгүүд, Хойт Африк, Хойт Америкийн газар нутгууд мөн бохирдсон. Өнөөдөр ч тус нутгуудад оршин суугч 200 сая хүн аюултай орчинд амьдарч байна.
Судалгаанд Чернобылийн гамшгаас үүдсэн учир шалтгааны улмаас 1 сая хүн нас нөгчсөн гэж дүгнэжээ. Хохирогчид хорт хавдар, төрөлхийн гажиг хөгжил, дархлалын хомсдол, халдвар, зүрх судасны өвчин, дотуур шүүрлийн булчирхайны гаж хөгжил, болон цацрагийн үр дагаврын улмаас нэмэгдсэн нялхсын эндэгдлээс болж нас баржээ. Беларуст хийсэн судалгаанд Чернобылийн ослоос өмнө нийт хүүхдийн 90 хувь нь үзлэгээр эрүүл гарч байсан бол гамшгаас хойш 14 жилийн дараа буюу 2000 онд хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь эрүүл байгааг бичжээ. Өнөөдөр Фукушимагийн ослыг Чернобылийн дараа орох хамгийн аймшигт цөмийн гамшиг гэж нэрлэж байна. Харин түүний урт хугацааны үр дагавар тодорхойгүй хэвээр. Хүн амын эрүүл мэндэд үзүүлэх Фукушимагийн ослын хор уршиг нь Чернобылийнхтэй дүйцэхүйц эсвэл түүнээс ч давж гарсан мэдээ цацагдахыг үгүйсгэхгүй. Фукушимад одоо ч аюултай, АЦС-уудын байдал түгшүүртэй хэвээр, агаар, усанд цацраг идэвхит бодис цацагдан нэвчсээр байна.
Иргэдийн бүлэглэлүүд, олон улсын байгууллагуудаас АНУ-ын засгийн газартай хамтран явуулсан саяхны мониторингийн явцад Токиод болон бусад нутгуудад цацраг идэвхжил өндөртэй аюултай газруудыг олж илрүүлжээ. Гэтэл Японы засгийн газар осолдсон АЦС-ын ойролцоох нутгийнханд шилжин суурьших зөвлөмж өгч байснаа цацрагийн түвшин аюултай хэвээр байгааг үл харгалзан өнгөрсөн 9-р сарын сүүлчээр зөвлөмжөө зогсоожээ. Засгийн газрын тооцоогоор цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд наанадаж 13 тэрбум ам. доллар зарцуулах аж.
Цацрагт маш ихээр бохирдсон зарим нутгуудад, нэн ялангуяа Фукушимагаас баруун хойт зүгт олон мянган хүн амьдарсаар байна. Цацраг идэвхт элементүүд Японы хойт хэсэгт хуримтлагдаж, Токиогийн крантны усанд илэрсэн төдийгүй цай, үхрийн мах, цагаан будаа, бусад хүнсэнд өндөр тунгаар хуримтлагджээ. Ослоос хойш цацраг идэвхийн нөлөөг судалсан цөөн тооны судалгаа хийгдсэн. Тэдний нэг нь болох Фукушима хотын хүүхдүүдийн бамбай булчирхайны судалгаагаар 1000 гаруй хүүхдийн хагасаас илүү нь йод-131 гэгч бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд тэдгээр хүүхдүүд ирээдүйд бамбай булчирхайны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй ажээ.
Цацраг туяаны хорт хавдар үүсгэгч үр нөлөөнд хүүхэд, ялангуяа ураг онцгой мэдрэмтгий байдаг. Чернобылийн ижлээр, Фукушимагийн осол бол дэлхий нийтийг хамарсан гамшиг мөн. Канадын Бритиш Коламбия, АНУ-ын баруун зүүн эргийн дагуу, түүнчлэн Европ тивд цацрагийн хэмжээ нэмэгдсэн бол далайн уснаас ч өндөр түвшний цацрагийн бохирдол илэрчээ.
Олон Улсын Атомын Энергийн Газрын ашигладаг хэмжүүрээр Фукушимагийн ослыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд өргөн хүрээний үр нөлөө үзүүлэх 7-р зэрэглэлийн осол хэмээн ангилсан. Энэ нь хүн төрөлхтөний түүхэнд урьд нь ганцхан удаа тохиолдож байсан 7-р зэрэглэлийн осол болох Чернобылийн гамшигтай хэмжээ далайц ижил гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр тус байгуулагын мөрддөг журамд 7-оос дээш зэрэглэл байдаггүй аж.
Ослын дараа лоббидогч бүлэглэлүүд цөмийн байгууламжийн аюулгүй байдал өмнөхөөс сайжирсан талаар шагшин магтах болсон. Японд гэхэд Фукушима Даичигийн реакторуудыг хариуцдаг Токио Электрик Пауэр Компани (ТЕПКО) болон тус улсын засгийн газар хамтран зурагт радиогийн компаниуд болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийг ашиглан цөмийн ослын тухай сөрөг мэдээлэл олон нийтэд дэлгэх явдлыг хязгаарлаж байжээ.
Английн Гвардиан сонинд бичсэнээс үзэхэд цунами болсны дараах өдрүүдэд Арева, ИДФ Энержи (EDF Energy) болон Венстингхауз (Тошиба компаний охин компани–Орч.) зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниуд ослын тухай таагүй мэдээ цацагдаж, шинээр АЦС барих төлөвлөгөөнд нөлөөлөхөөс болгоомжилсондоо ослын цар хүрээг аль болох дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хамтарсан байна.
Цөмийн эрчим хүч бол зэвсэг үйлдвэрлэгчдийн гар дахь нууц хөзөр байсаар ирсэн, үнэндээ дээрх хоёр салбарын амжилтын үндэс нь олон нийтийн ятган ухуулах ажиллагааных нь үр дүн мөн. Цөмийн эрчим хүч гэдэг ойлголтыг 1950-иад оны эхээр шинээр нэвтрүүлсэн ба тухайн үедээ АНУ цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйгаа зөвтгөх, олон нийтийн хандлагыг дасган зүгшрүүлэх гэсэн оролдлого байжээ. Тэр үед Батлан Хамгаалан Департаментийн Сэтгэл зүйн стратегийн зөвлөлд зөвлөхөөр ажиллаж байсан Стефан Поссони гэгч “хэрэв атомын эрчим хүчийг бүтээлч зорилгоор ашиглаж эхэлвэл [хүмүүс] атомын бөмбөгийг илүү нааштай хүлээн авна” гэж тайлбарлаж байжээ. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Двайт Эйзенхауэр 1950-иад оны эхээс “Энхийн атом” гэдэг хэллэгийг нийтэд дэлгэрүүлэн гаршуулсан байна.
Цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэдэг нь нэг ижил технологитой. 1000 мегаваттын хүчин чадалтай цөмийн реактор жилд 600 паунд орчим (300 кг орчим) плутони ялгаруулдаг. Атомын бөмбөг хийхэд түүний өчүүхэн хэсэг нь хангалттай бөгөөд плутони гэгч бодис нь 250 мянган жилдээ цацраг идэвхээ хадгалдаг. Тиймээс АЦС-тай улс бүр нь хязгааргүй хүчин чадалтай цөмийн зэвсгийн үйлдвэр эзэмшиж буйгаас өөрцгүй. Цөмийн эрчим хүчний салбарынхан цөмийн технологи буюу атомын бөмбөг үйлдвэрлэх технологийг хэдэн арван цөмийн зэвсэггүй улс орнуудад экспортолж буй нь урьд хожид үзэгдээгүй явдал юм.
Аймшигт гамшиг, сүйрэл, асар их санхүүгийн зардал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хөдөлгөөн, цөмийн хаягдлаас үүдсэн хорт хавдарын тархалт, ирээдүй хойч үеийнхэнд заналхийлэх төрөлхийн гажиг хөгжил–энэ бүгдийг бид харсаар, мэдэрсээр байтал чухам ямар учраас өнөөдрийг хүртэл цөмийн эрчим хүч ашиглах тухай асуудал тавигдсаар байна вэ? Товчхондоо бол цөмийн эрчим хүч гэдэг нь аюулгүй, цэвэр, байгальд ээлтэй гэсэн цөмийн салбарынхны амны уншлаганд цөөнгүй эрх баригчид, албаны хүмүүс итгэдэгт учир нь оршдог. Мөн олон нийт ч энэ асуудлаар мэдлэг боловсрол багатай байдаг.
Гэхдээ өөрчлөлтийн зарим нэг шинж тэмдэг мэдрэгдэж эхэлж байна. Герман улс гэхэд цөмийн эрчим хүчнээс 2022 он гэхэд татгалзахаа зарласан. Итали, Швейцарь улсууд татгалзахаар шийдсэн, Японд цөмийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч эхэлж байна. Хятад улс цөмийн эрчим хүчний асуудалд хянамгай хандаж байгаа. Гэсэн ч АНУ, Их Британи, ОХУ, Канад улсад цөмийн эрчим хүчний төлөө улангасал үргэлжилсээр. Цөмийн салбарынхан шинээр бүтээсэн модулар болон дэвшилтэт реакторуудаа сурталчилж, уламжлалт реакторуудаас хавьгүй боловсронгуй хувилбар мөн хэмээн баталсаар. Үнэндээ шинэ реакторууд нь ч уламжлалт технологитой яг л ижилхэн осол аваар, террорист халдлага, хүнээс шалтгаалах алдаа гэсэн аюул эрсдэлд эмзэг. Дийлэнх нь цөмийн бөмбөгөнд ашигладаг задрамхай бодис ялгаруулж, цөмийн хаягдал өвлүүлдэг нь бас өөрчлөгдөөгүй.
Байгаль дэлхийд жинхэнээсээ ээлтэй, цэвэр, дулааралд бараг нөлөөлдөггүй эрчим хүч үйлдвэрлэх шийдлүүд зөндөө. Тэд бол нар, салхи, газар доорхи дулаан (геотермал дулаан), усан цахилгаан станц, замагны биомасс зэрэг сэргээгдэх эх сурвалжийг эрчим хүч гамнахтай хослуулсан аргууд. Эрчим хүчний компьютержсэн ухаалаг сүлжээ байгуулвал эрчим хүч хэрэглэгч болон үйлдвэрлэгч хэрэгслүүдийг нэгдсэн сүлжээнд нэгтгэж, гэр ахуйн хэрэгслүүдийг уян хатан ажиллах боломж олгоно. Зохих технологийг ашиглан эрчим хүч хадгалах замаар цахилгааны доголдлын асуудлыг ч шийдчих боломжтой.
Цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн системээр соливол сая сая ажлын байр шинээр бий болно. АНУ-д гэхэд энэ маягийн төсөл хэрэгжүүлэхдээ ирэх арван жилд цөмийн зэвсгийн хөтөлбөрүүдэд зарцуулахаар хуваарилсан 180 тэрбум ам. доллараар санхүүжүүлж болно. Манай гариг дээрх 20 мянга 500 цөмийн бөмбөгний 95 хувийг эзэмшдэг ОХУ болон АНУ цөмийн зэвсгээ устгавал шинээр зэвсэг үйлдвэрлэх хэрэг үгүй болно.
Цөмийн төлөө ухуулагчид шүүмжлэгчдээ технологиос айдаг, технологи ойлгодоггүй бүдүүлэг Луддитууд хэмээж (19 зуунд Англид машин механизм ашиглаж эхэлснээр чадварлаг ажилчид ажлаасаа шахагдах болсныг эсэргүүцсэн сүлжмэлийн үйлдвэрийн ажилчдын хөдөлгөөн– Орч.) эсвэл цөмийн эрчим хүчний хор хөнөөлийг хэт дэгсдүүлэгч солиотнууд мэтээр дүрсэлдэг.
Тэгвэл тамхидалт нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулдгийг тогтоосон эмч нар луу тамхи үйлдвэрлэгчид олон арван жилийн туршид тасралтгүй дайрч давшилсаар ирсэн түүхийг та санаж байгаа буй заа.
Гэтэл чин үнэндээ тамхи бол зөвхөн тамхичны л аминд хүрнэ. Харин цөмийн эрчим хүч ашигласнаар бид ирээдүй хойч үеийнхэндээ өвчин эмгэг, үхэл хагацлын голомтыг өвлүүлж буй хэрэг билээ.
Тамхины хор уршгийг сайтар мэдүүлэхээс өмнө нас нөгчсөн сая сая хүний амь насыг цөмийн эрчим хүчийг цаашид ашигласнаар хүн төрөлхтний амсах сүйрэлтэй харьцуулахад дэндүү өчүүхэн аж.
Онцгой чухал энэ цаг үед төр засгийн эрх баригчид болон бусад хүмүүсийг цөмийн эрчим хүчгүй ирээдүйн зүгт чиглэсэн алхам хийхийг ятган ухуулцгаая. Мэдлэг мэдээлэлд суурилсан ардчилсан нийгэм хариуцлагатай ажилладаг гэдгийг батлан үзүүлье.
http://www.nytimes.com/2011/12/02/opinion/magazine-global-agenda-enough-is-enough.html?pagewanted=1&_r=2&emc=eta1
Орчуулсан Амарлин |
| Цөмийн молиго “үмхсэн” Монголчууд |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Судалгаа авъя гэх нэрээр гар утсыг нь булаан зугтжээ 18:09 Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг
|
Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг »»
|
|
Залилан: Дансаа бусдад бүү ашиглуул 16:24 Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг
|
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий есөн арилжааны банкны 30,162 дансыг ашиглан иргэдийг »»
|
|
ДЭМБ: Нипах вирусийн халдвараар шинж тэмдэггүй өвчлөх боломжтой 16:21 Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол
|
Энэтхэгт хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа Нипах вирусийн халдварын үед шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол »»
|
|
МҮОХ-ны гишүүдийн дунд виртуал дугуйн нөхөрсөг тэмцээн боллоо 16:13 Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн
|
Монголын Үндэсний Олимпын хорооны 70 жилийн ойн хүрээнд Виртуал дугуйн нөхөрсөг тэмцээнийг Монголын дугуйн »»
|
|
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16:02 Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар,
|
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, »»
|
|
Бага ангийн сурагчдын эрүүл мэндийг дэмжих "сүүн дархлаа" хөтөлбөрийг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэллээ 15:40 Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд
|
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлээс санаачлан хэрэгжүүлж буй “Сүүн дархлаа” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНСУ-д ажлын айлчлал хийж байна 15:35 Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Солонгос Улсад 2026 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. »»
|
|
Н.Учрал: Эрх чөлөөгөө эдлэе! 15:33 Шударга нийгэм бий болгоод өгөөч.
|
Шударга нийгэм бий болгоод өгөөч. »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна 13:20 Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах
|
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах »»
|
|
Тэнэгэр говийн тэмээчдийн баяр үргэлжилсээр байна 10:45 Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг
|
Тэмээ бол манай говийн ондоошил, өв соёлын салшгүй нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр нүүдэлчний соёл иргэншлийг »»
|
|
Нийслэлийн нийтийн тээвэрт Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна 14:27 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
“Нипах вирус хүнээс хүнд дамжин тархсан тохиолдол бүртгэгдээгүй” 14:24 Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан.
|
Энэтхэг улсад нипах вирус (Nipah)-ний халдвар дэгдэж, олон хүн өвчилсөн талаар мэдээлэл цахим орчинд тархсан. »»
|
|
Хил дамнасан цахилгаан хангамж шинэ шатанд ахиж, Хятад-Монголын цахилгаан сүлжээний холболт хурдаслаа 13:25 Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой.
|
Орчин үеийн дэвшилтэт технологи, өнөө цагийн ая тухтай амьдрал цахилгаан эрчим хүчтэй салшгүй холбоотой. »»
|
|
Монгол банк 700 ажилтнаасаа 126-ийг нь цомхотгоно 12:54 УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм.
|
УИХ-ын дарга Н.Учрал даваа гарагт Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзсан юм. »»
|
|
Цахимд байршуулсан “юань зарна” гэх зарын дагуу холбогдож 58 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдлээ 12:43 Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн
|
Энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А нь цахим орчинд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу өөрийн »»
|
|
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав 12:42 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
|
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр харьяа байгууллагуудын дарга нартай 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд »»
|
|
Монгол Улсын иргэд Колумб руу визгүй зорчиж эхлэв 12:09 Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна.
|
Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. »»
|
|
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12:08 Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн
|
Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн »»
|
|
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 11:38 Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж,
|
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, »»
|
|
Сэрэмжлүүлэг: Осгосон байдалтай нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ 11:09 Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3
|
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 »»
|
|
Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарсан гэв 10:39 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
|
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо 10:20 Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин,
|
Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, »»
|
|
Хятад иргэдэд 25 жилийн хорих ял оноолоо 10:00 Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн
|
Монгол Улсад түр амьдарч байхдаа нутаг нэгтнүүдээ барьцаалж, нэгнийх нь амийг бүрэлгэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн »»
|
|
Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги шинэ байртай боллоо 09:45 Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар
|
Говийн бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар »»
|
|
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна 08:58 Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай”
|
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” »»
|
|
Тог тасрах үеэр “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв 14:43 "Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр
|
"Дотоодын цэргийн 05-р анги"-д алба хааж байсан цэрэг зодуулж эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 23-ны өдөр »»
|
|
З.Анхбат кросс уралдааны 16 дахь түрүүгээр шалгарлаа 14:07 Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах
|
Монголын авто мастеруудын холбооноос зохион байгуулсан энэ оны анхны уралдаан болох улсын аварга шалгаруулах »»
|
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 10:50 НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан,
|
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг хэлэлцэж байна 10:32 Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
|
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм. »»
|
|
Хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо 09:54 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр
|
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Я.Гантөмөр Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн, ноён Юкицүгү Янома болон шинээр »»
|
|
Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэдрэлийн төв байгуулагдлаа 09:52 Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ,
|
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэдрэл судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиохын зэрэгцээ, »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудын хуваарь 09:32 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ.
|
2026 оны нэгдүгээр сарын 28-ны 09:00 цагаас эхлэн цахилгаан хязгаарлах хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ(УБЦТС) ТӨХК-аас мэдээллээ. »»
|
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг БНХАУ-аас албадан авчирчээ 15:10 Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н”
|
Насанд хүрээгүй хүнийг хүчээр бие үнэлүүлсэн хэрэгт Интерполын “Улаан булан” зараар эрэн сурвалжилж байсан “Б”, “Н” »»
|
|
З.Төмөртөмөө: Иргэд 103 дугаарт дуудлага өгөөд 3 цаг хүлээж байна 15:06 НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн
|
НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн »»
|
|
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчдыг хамруулсан цахим уулзалтыг зохион байгууллаа 14:59 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан
|
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай удирдлага, зарлан »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Ц.Цогтбаатар бэртлээс эргэн ирж, аваргаа дахин баталлаа 11:39 “2028 оны олимп ойрхон байна даа”
|
“2028 оны олимп ойрхон байна даа” »»
|
|
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа” 11:01 “…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг
|
“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг »»
|
|
Монгол дахь гадаад ажилчдын тоо гурван жилд гурав дахин өсжээ 10:14 Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024
|
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр өнгөрсөн оны байдлаар 102 орноос 9400 хүн ажиллаж байгаа аж. Энэ нь 2024 »»
|
|
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарна 10:07 УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай,
|
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Архангай аймгийн Хангай, »»
|
|
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна 10:01 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд »»
|
|
“УБТЗ” ХНН эх оронч худалдан авалтаараа салбараа тэргүүлжээ 21:43 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулсан Монгол Улсын »»
|
|
Эрт илрүүлгийг орон даяар эхлүүлэхээр бэлдэж байна гэв 18:08 Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн
|
Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Ерөнхийлөгч өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар сайд болон ТӨХК, агeнтлагийн дарга нартай уулзаж байна 17:06 Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын
|
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын »»
|
|
Бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, үүрэг чиглэл өглөө 16:12 Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт,
|
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлогын баримт бичгүүд, төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилт, »»
|
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
АНУ Парисын хэлэлцээрээс албан ёсоор гарчээ 10:36 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн
|
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ албан ёсоор гарсан тухай НҮБ-ын Суурь конвенцийн нарийн »»
|
|
Индонези улсад хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрчээ 09:50 ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг
|
ЖАКАРТА, 1-р сарын 27 (Синьхуа) -- Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг »»
|
|
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцууд Ойрх Дорнодод иржээ 13:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /СNN/. Тэнгисийн цэргийн хүчний “USS Abraham Lincoln” хөлөг онгоцыг »»
|
|
Макрон Европын Холбооны хамгийн нөлөөтэй албан тушаалд очиж магадгүй гэв 11:40 Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх
|
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирээдүйд Европын Холбооны хамгийн нөлөө бүхий албан тушаалд өрсөлдөх »»
|
|
Хятад: Цэргийн 2 өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ 10:56 Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр
|
Хятадын Батлан хамгаалах яам хамгийн өндөр түвшний генералаа сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэргээр »»
|
|
Хүчтэй цасан шуурганы улмаас АНУ-д онцгой байдал зарлажээ 09:57 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн”
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. АНУ-д хүчтэй цасан шуурга, хүйтэн агаар дагуулан ирсэн “Ферн” »»
|
|
Тайванийн 101 давхар барилгын оройд хамгаалалтын олсгүйгээр гарчээ 17:12 ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр
|
ТАЙБЭЙ, 2026 оны нэгдүгээр сарын 26 /Reuters/. Америкийн авирагч Алекс Хоннольд Тайванийн хамгийн өндөр »»
|
|
Сэлэм зөрүүлж, салам байлдахгүй АНУ, Европ хоёр 11:43 Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад
|
Та зургаа зур, битгий бич гэсэн уриалга (эсвэл шүүмж) явж байна лээ. Би бүр бичих дон хөдлөөд улам бичмээр санагдаад »»
|
|
Украин дахь хямралыг бүх талаас нь судлах хэрэгтэй! 10:02 Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй
|
Дэлхийн дайны хазаарлагч хүчин зүйлүүдийн тоог нь, бас хүчийг нь нэмэх хэрэгтэй »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 15:29 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
Хиймэл оюуны аюулгүй байдлын тухай анхны хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ 10:52 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг"
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Yonhap/. “Хиймэл оюуныг аюулгүй ашиглахыг зохицуулах тухай цогц хуулийг" »»
|
|
“Лалын улс”-ын гишүүдийг Ирак руу шилжүүлж эхэлжээ 09:14 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Кazinform/. Сирид баривчлагдсан “Лалын улс” бүлэглэлийн 7 мянга »»
|
|
В.Путин АНУ-ын тусгай элч Уиткоффтой уулзана 11:18 МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг
|
МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 22 /Reuters/. Дөрөв шахам жил үргэлжилж буй Орос, Украины дайныг »»
|
|
Испанид дахин нэг галт тэрэг замаасаа гарч нэг хүн амь үрэгджээ 10:34 Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна.
|
Мягмар гарагт /2026.01.21/ Испанийн Барселона хотын ойролцоо зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарч, жолооч нь нас барсан байна. »»
|
|
Гренландын асуудлаар Трамп, Рютте нар ерөнхий тохиролцоонд хүрчээ 10:16 Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд
|
Дани улсын эзэмшил дэх өөртөө засах эрх бүхий нутаг дэвсгэр болох Гренландын асуудлаар зарчмын тохиролцоонд »»
|
|
Шинзо Абэг хөнөөсөн алуурчинд бүх насаар нь хорих ял оноолоо 08:55 Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг
|
Японы Нара мужийн шүүх 2022 оны долоодугаар сард гар хийцийн галт зэвсгээр Ерөнхий сайд асан Шинзо Абэг »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|