 |
|
 |
|
ХҮМҮҮС ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ "ХАРААДАГ" буюу хүний хүч чадлын нууц |
|
|
 |
|
 |
ХҮМҮҮС ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ "ХАРААДАГ" буюу хүний хүч чадлын нууц
2012-01-17Хүн хэмээх бодьгалын адгуусаас ялгагдах үндсэн шинж нь оюун ухаан билээ. Мөн дээр нь хүнээс өөр ямар ч амьд 
биетэд дотоод сэтгэлийн хүч гээч зүйл үгүй. Дотоод сэтгэлийн хүчээрээ өөрийн амьдралыг залж, тойрон хүрээлэх аура буюу энергиэрээ ирээдүйн өнгөө бий болгодог. Харин өнөө цаг үед хүмүүс өөрийгөө тойрон хүрээлэх бүрхүүлээ эерэг бус сөрөг энергиэр дүүргэн, улмаар азгүй, бүтэлгүй явдалтай өдөр тутам нүүр тулж, сайн сайхан ирээдүйгээ замхруулж байдаг болчихжээ. Тэр их хүч нөлөө бүхий энергийг хэрхэн эерэгээр цэнэглэх, сөрөг, хар эрчмийн урсгалаас хэрхэн хамгаалах талаар мэдлэг дутсаны уршиг энэ юм. Энергийн тухай бидний мэдвэл зохих зүйлсийн тухай, өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх зарчмын тухай зурхайн ухааны доктор Н.Батцэцэгээс мэдээлэл авахыг зорилоо.
-Хүнийг тойрсон гэрлэн бүрхүүл гэж байдаг, тэр нь бас гэмтдэг гэж ярьдаг. Ямар үед гэрлэн бүрхүүл гэмтдэг юм бэ? - Хүний жилийн ноён нуруу гээд байдаг чинь ерөөсөө тэр гэрлэн бүрхүүлийг хэлээд байгаа юм. Үүнийг анагаахын хэлээр аура, шинжлэх ухааны хэлээр солонгон бүрхүүл, шашны хэлээр хүний жилийн ноён нуруу гэж үздэг. Хүний тухайн жилд ажил төрөл, амь нас, бие мах бодь, амьдралд нь тохиолдох сайн муу бүгдийг жилийн ноён нуруугаар нь тодорхойлж болдог шүү дээ. Харин гэрлэн бүрхүүл нь үхээрийн газраар явах зэргээс гадна хэрүүл хийх, хараал хэлэхэд ч гэмтдэг. Муу бодол ч үүнд нөлөөлнө. Муу бодол, төсөөлөл тархиндаа ургуулаад байх тусам сөрөг энергийг өөртөө төвлөрүүлж, үүнийхээ улмаас гэрлэн биеэ гэмтээдэг юм. Тэрнээс хүн хүнийг хараадаг гэх зүйл байдаггүй юм шүү дээ. -Тэгэхээр “хараалгачихлаа” гэдэг хүмүүс өөрөө өөрсдийгөө тийм байдалд оруулсан байдаг хэрэг үү? -Тэгж ойлгож болно. “Тэр намайг муу хэлсэн болов уу, энэ намайг хараасан болов уу, надад муу юм хийсэн болов уу” гээд бодоод л байвал сөрөг энергийн хүчээр тэр нь биелдэг. Энерги бол түгээмэл байгаа урсгал. Шинжлэх ухаанаар баталсан, шашнаар бол аль эрт нотолсон. Муу зүйл бодох тусмаа таталцлын хуулиар сөрөг энергийг татаж, сайн сайхныг төсөөлөх тусмаа өөрийн гэрлэн биеэ бадамлянхуа цэцэг адил дэлгэрүүлж, жилийн ноён нуруугаа засаад явж болдог. Сайн явах санааных гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү дээ. -Муу энерги хүний гэрлэн биед сайнаасаа илүү хурдан цуглардаг гэж сонссон юм байна. Энэ ортой юу? -Ортой. Муу энергийг татаж байгаа хүн өөрөө түүнийхээ төв нь болж байгаа учир сайнаас илүү хурдан татах гол цөм болчихдог юм. Хүн угаасаа муу зүйлийг өөртөө маш хурдан, хүндээр тусгаж авдгийг ажиглаж байсан байх. Өөрт нь тусалж, сайн сайхан зүйл ярьж буй хүнийг нар мандаад, жаргах хооронд мартаж орхидог. Тэгсэн мөртөө муу зүйлийг, эсвэл уур, гомдол зэргийг хэдэн хоног сараар бодоод, хүмүүсийн ярьдгаар “шүдэндээ зуугаад” яваад л байдаг. Чухам үүний учраас муу энергийг өөртөө асар хурдан, “дуртайяа” хүлээж аваад, кодолчихдог хэрэг. -Кодлох гэдэг нь юу гэсэн үг вэ? -Хүн өөрийнхөө оюун ухаанд сануулаад авчихаж байна гэсэн үг л дээ. Зүйрлэвэл компьютэрт юм бичээд хэрэв хадгалах бол түүнийгээ ‘save’ дараад сануулдагтай адил. Тийм учраас хараал гэдэг зүйлийг өөртөө татаж, сануулчихаад, өөрөө өөрийнхөө сайн сайхан явах зам мөрөө хаагаад байдаг хэрэг. -Тэгвэл тэр кодолсон муу муухай үг, бодол, үйлээ авч хаяхгүй л бол улам нэмж, хуримтлуулаад байх юм байна. Тийм үү? -Байнга л муу зүйлийн тухай бодоод байвал өөрийгөө тойрох хар буюу сөрөг энергиэ улам ихэсгэн, маш сайхан замаар явж, гэрэл гэгээтэй ирээдүйд хүрэх ёстой байсан бол түүнийгээ аажмаар бүүдийлгэж байдаг юм. Жишээлэхэд, хотын төвийн гэрэлтэй талбай руу явах гэж байснаа төөрч захын, харанхуй гудамжаар бүдчиж эхэлнэ гэсэн үг. Нэг ёсондоо оюун санааны төөрөгдөлд орж буй хэрэг. -Сайтар бясалгасан, боловсорсон хүмүүс сайн муу энергитэй хүнийг хараад ялгаж чаддаг гэдэг. Харин энгийн нүдээр муу энергитэй хүнийг хараад ямар нэг байдлаар таних, ялгах боломж байдаг болов уу? -Энгийн хүн бусдын гэрлэн бие буюу аураг харах, эерэг сөрөг энергийг ялгах хэцүү л дээ. Харин бидний нүдээр харахад олон зүйлээрээ ялгарч харагддаг юм. Нүдний гэрэл нь буурсан, нэг л бороотой тэнгэр шиг бүүдгэр байдаг. Энгийн нүдээр ганц нэг зүйлийг нь онцолж харж болох л юм. Тухайлбал, энерги буурсан, сөрөг болсон хүн мөрөө унжуулж, гудайсхийн явж, зовхи, завьж нь унжсан байдгаар нь ялгаж болно. -Өнөөдөр тэгвэл гудамжинд яваа хүмүүсийн гэрлэн бие хэр гэмтсэн байх шиг байна? -Гэрлэн бие нь гэмтсэн, сөрөг энерги цуглуулсан хүн маш элбэг болсон. Харин үүнийгээ өөрсдөө огт мэддэггүй. Бүх хүн л муу сэтгэлийг тээж, уурын үүр болж явна уу даа гэмээр тийм их гэмтэлтэй болчихсон байдаг.
Cэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий
-Уурын уршиг гэж байдаг уу? Уурлаад уцаарлаад л байвал үйлс нь хэзээ ч бүтдэггүй гэж ярьж байсныг чинь сонссон юм байна. -Уур гэдэг бол мунхаг гэсэн үг. Хэдий чинээ уурлана, төдий чинээ мунхагралд орж, оюун санааны гэгээлэг тал нь бүрхэг болж байдаг. Номтой нөхөрлөн, харьцаж байгаа хүн гэгээрдэг бол уурлаад байгаа хүнд ном унших зав ч гарахгүй явсаар эргээд харахад бухимдлаасаа болоод бүх зав чөлөөгөө уурлаад өнгөрөөчихсөн байдаг юм. Өнөөгийн нийгэмд амьдарч буй дийлэнх хүний гэрлэн бие гэмтсэн байгаа нь яг энэ уур ууцаартай холбоотой. Анзаараад байхад хүмүүс том жижиг гэлтгүй маш их уцаартай болж, шалихгүй зүйл дээр ч уурлан, хэрүүл уруул хийдэг болчихож. Дор бүрнээ бодоод үзээрэй. Хамгийн сүүлд чиний уурласан тэр зүйл, асуудал үнэхээр тийм чухал байсан уу гэж. Ихэнхдээ тийм биш, зүгээр л өнгөрөөчихөж болохуйц зүйл байсан байж таарна. Харин тэр энгийн зүйлийг өнгөрөөчихөж чадаагүйгээрээ өөрийн гэрлэн биедээ толбо суулгаж, сөрөг энергийг биедээ татаж аваад л үлдсэн байна шүү дээ. -Эцэг эхдээ уурлах уурын хор уршиг хэр их байдаг бол? -Эцэг, эх бол ямар ч хүнд бурхан нь байдаг. Тэгэхээр бурхандаа уурлаад байгаатай адил. Бурхан шүтээндээ уурлаж, уцаарлан, дэргэд нь хэрүүл уруул хийж, хараал тавьж байгаа хүний нэг насны байтугай хойд амьдрал ч ширүүн бороотой, хүйтэн өдрүүд үргэлжилдэг. -Тэгвэл уурлах гээд байгаа тэр сэтгэлээ хоромхон зуур дарж, номхотгох арга байх уу? -Байлгүй яах вэ. Тэгж сэтгэлээ номхотгох, уураа дарах чадал хүн бүрт бий. Нэн тэргүүнд дуугүй болчих хэрэгтэй. Харин дуугүй байх их ч бай, бага ч бай тэр хугацаандаа өөрийнхөө дотоод сэтгэлийг нээх ёстой юм. Өөрөөсөө асуу. Би яагаад уурлаад байна вэ гэж. Хүн бүр уурласан үедээ “энэ яагаад миний уурыг хүргэж байна вэ” гэж гаднаас бурууг эрж хайгаад байдаг. Ингэж гаднаас хайвал ямар ч хариулт олж, үр дүнд хүрэхгүй. Харин өөрөө өөртөө хандсанаар аяндаа “энэ үнэхээр тийм чухал асуудал уу” гэдгийг асуухад хүрдэг юм. Ингэж сэтгэлээ тэр уурын мунхагаас чөлөөлж сурвал л бид энэ олон сөрөг энергийн урсгалаас өөрийн гэрлэн бүрхүүлээ хамгаалж чадах юм. -Хүмүүс “ямар үйлийн үрээр чамтай учирваа” гэж их ярьдаг. Үйлийн үр гэж чухам яг юу юм бэ? Үнэхээр тэр нь хүний хувь заяанд нөлөөлж чаддаг юм уу? -Үйлийн үр нь сайн муу гэсэн хоёр талтай. Нар хэтэрхий хурц байвал шатааж, хэтэрхий бүдэг байвал хөлдөөх байх. Ертөнцийн юм бүхэн ийм хоёр талтай байдаг шиг үйлийн үр ч адил. Сайн сайхныг хэлж, ерөөж, буянт үйл үйлдэхийн хэрээр сайн үйлийн үрийг өөртөө дуудан ирүүлж байдаг юм. Эсрэгээрээ уурлаж, хараан зүхэж, хов хэлж, худал ярин, хэн нэгнийг зовоох тусам муу үйлийн үрийг даллан дуудаж, түүнийхээ уршгаар гай зовлонд нэрвэгдэн байдаг. Үйлийн үр хүний хувь заяа, амьдралын замд нөлөөлдөг нь маргашгүй үнэн. -Хүн тэгэхээр амьдралынхаа завийг өөрөө залуурддаг гэсэн үг үү? -Хүн хийсэн үйл бүрийнхээ үйлийн үрийг хэзээ нэгэн цагт заавал үзэж байдаг хуультай. Урт насалж, удаан жарган, өнөр өтгөн гэр бүлдээ налайн суух хувьтай байсан хүн өөрийн хийсэн их, бага муу үйлийнхээ үрийг хүртэж, өвчин эргүүлж, хорт хавдар хүртэл тусчихсан байдаг. -Хорт хавдар чинь анагаахаар батлагдсан өвчин биз дээ? -Сүүлийн үед хортой, хоргүй хавдар тусч, зовж шаналах хүн үлэмж нэмэгдсэн. Үнэндээ хавдар бол үйлийн үрийн уршиг байж, үйлийн үрээр тэжээгдэн ургаж томордог юм. Хавдарын цөмд нь өчүүхэн жижиг хорхой байгаа. Харин тэр хорхой зөвхөн муу энергиэр л хүчээ авч, тэжээгдэн тэтгэгдэж байдаг юм шүү дээ. -Тэгвэл өөрийн хийсэн муу үйлийг цайруулж, хойшид гарах үйлийн үрээс нь сэргийлэх боломж бий юу? -Амархан биш ч байлгүй яах вэ. Харин энэ боломж зөвхөн тэр хүнд өөрт нь байна. Аз жаргалыг хүн өөрийн дотроос олдог учир ямар ч хүч шаардагдсан бай муу бодол санаа, өш хонзон бүрээсээ чөлөөлөгдөж, өөрийгөө гэгээрүүлэх ёстой юм. Харин үүнийхээ дараа гэм хоргүй цагаан сэтгэлээр аливаад хандаад эхлэх юм бол өмнө нь үйлдсэн үйлийн үрээ нимгэлж болно. -Хэрэв ингэж чадвал хорт хавдар тусах гэж байснаа больчихно гэж ойлгож болох нь ээ? -Тийм. Та хэзээ нэгэн цагт хорт хавдар тусаад илаарширсан хүний талаар сонсож байсан байх. Шинжлэх ухааны ач тус нөлөөлсөн байж болох ч хамгийн ихээр тэр хүн өөрөө өөрийгөө үхлийн аюулаас аварсан явдал юм шүү дээ. Яг л дээр хэлсэн шиг муу бүхнээс өөрийгөө чөлөөлж чадсаны гавьяанд үхэл амьдралын заагаас эргэн ирж байгаа юм. Харин өч төчнөөн сая төгрөг зарлагадаж, олон орноор эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олж, өчүүхэн өвчин нь сэдрэн мөнх бусыг үзэж буй хүн сэтгэлээ чөлөөлж, гэгээрүүлж чадаагүйнхээ үйлийн үрийг эдэлж байгаа хэрэг. Сайн энергиэр муу энергийг сүлж чадсан хүний ямар ч өвчин эдгэрнэ. -Бас сайхан зүйлийг бодож, “би эдгэрнэ” гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн хүн эдгэрдэг гэж ярьдаг. Энэ нь бодлын хүч нөлөөлж байгаагийн илрэл үү? -Хүний тархи гэгч агуу зүйлийг удирдаж явдаг нь сүнс юм. Тэр сүнсэнд юу гэж зааж, хэлж өгнө яг тэр нь биелэлээ олдог. Ажил төлөвлөхдөө “бүтэх болов уу” эсвэл “бүтэхгүй дээ” “бүтэхгүй бол яанаа” гэсэн бодлыг л тархиндаа эргэлдүүлээд байвал сүнс түүнийг нь хүлээн авч, яг эсрэгээр нь “манай эзэн энэ ажлыг бүтээхийг хүсэхгүй байна” гэж ойлгоод бүтэлгүйтүүлж орхино доо. “Виз гарах болов уу, яах бол” гээд явж байгаа хүнд засал хийгээд явуулчихаар тэр виз нь гарчихдаг нь яаж байгаа юм бэ? Тэгвэл энэ чинь зүгээр л тэр хүний сүнсэт оюунаас эргэлзээ, айдсыг нь гаргачихсан учраас бүтчихэж байгаа хэрэг шүү дээ. - Тэгвэл үгийн хүч гэж байдаг уу? Үүнийг тайлбарлаж болох уу? -Байнаа. Хүний амнаас гарч буй үг гэдэг чинь ерөөсөө энергийн бөөгнөрөл юм. Тийм ч учраас нэг үгийг хэдий чинээ олон хэлнэ төдий чинээ энерги нь ихсэн, хүчтэй болж, улмаар биеллээ олж байдаг. Жишээлбэл, энэ дэлхий дээр байгаа бүх хүн эхээс төрсөн учир “Ээж” гэдэг үг тоолж барамгүй олон удаа хэлэгдэнэ. Энэ олон удаагийн давталтаар “Ээж” гэдэг үгний энергийн хүч асар их болж, энэ үгийг хэлэх бүрт тарни уншихтай адил аврал ирж байдаг юм. Ослоос юмуу, өндөр дээрээс ойчоод зүгээр үлдэх юмуу жаахан шалбараад үлдсэн хүнийг их азтайд тооцдог. Тэгвэл тэр хүн маань “ээжээ” гэж хэлсэн буюу ээжийгээ дуудсан байдаг. Ижийдээ залбирал илгээсэн ч гэж үзэж болно. Ээж гэдэг үгийн цаана эх хүний агуу их хайр энэрэл, бодол ухаан, үрээ гэсэн бүх сайн сайхны энергийн бөөгнөрөл байгаа учир энэ авралынх нь тарни болж байгаа юм. Гэтэл юухан хийхэнд бүдэрч ойчоод хөл гараа хугалчихсан, гэмтээчихсэн хүн байдаг. Учир нь тэр хүн маань “ёо ёо” гэх юмуу хараалын утга учир бүхий муу энерги агуулсан үг хэлсэн байдаг учир муу энергийг өөрөө өөртөө дуудаж түүндээ хорлогддог гэж үздэг. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн юманд уурлаж, ундууцахаараа дандаа “тэр муу, энэ муу” гэж ирээд ярьдаг. Олон удаа “муу, муу” гээд муулуулаад байгаа тэр хүнд ч тэр “муу” нь асар хүчтэй болж тусдаг. Тэгэхээр үг гэдэг бол санааны зоргоор урсгаад байх хий хоосон авиа биш. Бидний амьдрал, хувь тавиланг ч өөрчилж чадах хүчтэй энерги байдаг юм. Согтуу доголон хүн явж байвал битгий шоолж бай гэж сургаж байсны утга нь чи хэн нэгнийг муулах үг амнаасаа гаргах тусам яг тийм үгээ өөртөө эргүүлээд татаж буй хэрэг. Бас дээр нь “яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй байх учиртай юм. Энэ үгээр маш их сөрөг энерги дуудагдан ирж, бодож сэтгэсэн бүхэнд чинь хаалт босгож байдаг.
Tөрийн ордноо нар буруу тойрч байгаа учраас энэ их хөдөлгөөн үймээн самуун гарч байгаа
-Үйлдэл, зан үйл бүхэн үгний адил өөрийн гэсэн сайн муу энергитэй байдаг болов уу? - Бидний өвөг дээдэс “элгээ тэвэрдэггүй зовлон дууддаг юм” гэж захидаг байсан. Учир нь хайр энэрлийн хүрдээ хаагаад байхаар хүнийг ч хайрлах сэтгэл төрөхгүй, хүнд ч өөрөө хайрлагдаж чадахгүй болдог гэсэн далд утга бүхий үйлдэл юм. Ертөнцийн хүрд буюу нар зөв тойрох ч асар их утга учиртай. Гандан хийдээ гороолох, овоо тахилгаа нар зөв тойрох нь тэндээс сайн сайхан энергиэ нөхөж авдаг гэж үздэг. Гэтэл монголчууд төрийн ордноо нар буруу тойроод давхилдаад байдаг. Дээр нь өөдлөх айл үүднээсээ гэдэг гэтэл төрийн ордны маань хаалга нар тоссон зүгээсээ биш гэрэл гэгээ ер үздэггүй зэвэргэн хүйтэн жавартай талаасаа орж гарцгаадаг. Ийм байхад төрийн ордонд болоод байгаа бүхэн маань яаж зөв энергиэр сүлэгдэх билээ дээ. Үүнээс үүдээд ордноос гарч байгаа нөгөө хууль дүрмүүд чинь ард түмнийхээ амьдрал, бодолтой нийцэж чадахгүйд хүрээд байна уу гэж ойлгогдоод байна л даа. -Төрийн ордны энергийг иргэдийн буруу үйлдэл эвдээд байна гэж ойлгох нь ээ? Тэгвэл тэр муу энергиэс нь салгаж болох юм уу? - Бололгүй яах вэ. Юун түрүүнд төрийн ордноо нар зөв тойрч эхэл л дээ. Дараа нь “төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг шиг төрөө хүндлэх сэтгэлийг дахин сэргээмээр санагддаг. Монголчуудаас дэлхий нийт суралцаж байсан болохоос монголчууд гадны улс орноос суралцаж байсан түүх үгүй. Бидний өвөг дээдэс, зан заншил, ёс суртахуунаараа дэлхийд гайхагдаж байсан улс орон. Миний бодлоор бид өвөг дээдсийнхээ энэ их сургаалийг юуны түрүүнд төр удирдах бодлогодоо нийцүүлэн тусгаж чадах юм бол хөгжин дээшилж чадна. -Үнэхээр төрийн сүлдэндээ залбирах, төрөө хүндлэх сэтгэлгээ алдагдсан нь үнэн байх аа? -Төр нь ард түмнээ эцгийн дайтай хайрлаж, ойлгож чадахгүй байгаа нь бидний өөрсдийн хүндлэл алга болсон, дээр нь төрийн ордноо нар буруу тойрч байгаатай холбоотой. Тийм ч учраас тэндээс сайн сайхан бүхнийг авч чадахгүй байгаагаас энэ их хөдөлгөөн үймээн самуун гарч байгаа байх. “Хууль нь гууль болжээ” гэж ард түмэн ярьдаг. Гэтэл хуулиа боловсруулж, үйлдвэрлэж байгаа төрийн ордны түшээ нарын гаргасан хууль нь хүссэн хүсээгүй нар буруу эргэлтэд орж хар энергиэр цэнэглэгдээд ард түмэнд очоод байна. Үүний уршгаар энгийн ард түмэнд шударга ханддаг хууль байх ёстой атал эсрэгээр үйлчилдэг хууль бий болдог. Мөнгөтэй, танилтай, хуулийнхаа цоорхойг маш сайн мэддэг зальхай хүмүүсийн талд үйлчилдэг болсон нь нүдэнд ил байгаа. Шүүхийн шийдвэр ч тэгж гардаг. Муу нь муугаа дагадаг, сайн сайнаа дагадаг. Жишээлбэл: шүүхийн шийдвэрээр хураагдаж зарагдсан хий үзэгдэлтэй байшин олшрох магадлалтай болсныг юу гэж ойлгох вэ? Байшин савандаа харамсаж, гашуудаж, хямарсан нэг хэсэг, нөгөө талаас тэр өмчийг нь булааж авч л байвал бусад нь хамаагүй зальхай шунахай хүмүүсийн хар энергийн маш хүчтэй бөөгнөрөл тэр байшин саванд үлдсэнд л гол утга учир нь байгаа юм. Тэгээд ч хүний юм хүнд хоол болдоггүй гэж эмээ өвөө маань сургадаг байсан нь энэ сайн муу энергийг л хэлээд байсан байна шүү дээ. Бидний өвөг дээдэс нар зөв хурайлж нас буянаа тогтоож, буян хишгээ дээшлүүлж, арвижуулж өдгөө хүртэл улс үндэстнээ хамгаалж их гүрнүүдийн хэцүү айхтар бүгдийг ардаа хийсэн улс. Өнөөдөр улс орон маань хөгжиж, дэвжиж, дээшилж чадахгүй байгаа нь энэ бүхэнтэй хамааралтай. -Ажиглаад байхад өнөөгийн залуус шашин шүтэх, ном уншуулах зэргээс хөндийрсөн, бүр ямар ч мэдлэггүй байх болжээ. Шашнаас хөндийрөхийн уршиг гэж бий юу? -Заавал ямар нэгэн шашин шүт гэж хэнд ч албадах аргагүй. Харин зүгээр л зохих хэмжээний мэдлэгийг олж авахыг би зөвлөдөг. Бүх шашны нийтлэг зүйл нь сайн, муу, нүгэл, буяны ялгааг ухааруулдагт байдаг юм. Шашин шүтдэг хүн тэгвэл нүгэл, буян гэж юуг хэлээд байгаа, сайныг хийвэл яадаг, мууг үйлдвэл хэрхэн хорлогддог зэрэг ойлголтыг авч чадсан байдаг. Тэгэхээр энэ тухай огт мэдэхгүй хүний хажууд бага ч болов үйлийн үрийн ялгаа заагийг мэддэг хүний үйлдэл өөр байна биз дээ. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаг залж, ирээдүйгээ зурж, будаж явдаг учир сайн муугийн ялгааг мэддэг байх зайлшгүй шаардлагатай гэж би боддог. Өөрсдийнхөө л төлөө тэр шүү дээ.
Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс
Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ
-Таныг би “Зайсангийн аманд очиж лусын хорлол болохгүй шүү” гэж ярьж байхыг сая санамсаргүй сонсчихлоо. Яагаад ингэж хэлсэн юм бэ? -Лус гэдэг усанд, садваг гэдэг газарт, сахиус гэдэг тэнгэрт байдаг. Энэ хорвоогийн юм бүхэн амьтай. Амьтай зүйлтэй амьгүй мэт харьцаад байхаар л эсэргүүцлээ үзүүлж эхэлдэг юм. Гоё сайхан хувцас өмсөөд явж байгаа хүн дээр очоод тамхины иш наачихвал тэр нь уурлаад сүйд болно биз дээ. Үүнтэй адил гол горхи руугаа нус цэр, бохироо хаяад байхаар үг хэлж чадахгүй ч бухимдал гомдлоо өөр өөрсдийн аргаар илэрхийлдэг. Зайсангийн аманд үнэтэй байшин худалдан авч, амьдраад байгаа хүмүүс Хатан Туул руугаа л бохироо урсгаад, шүлсээ хаяад л сууж байгаа юм шүү дээ. Энэ бол илэрхийлэхийн аргагүй хор хохиролтой. Харин үүний хохирол нь алсдаа л харагдах байх даа гэж эмээдэг. -Ус амьд биет гэлээ. Тэгвэл усанд энерги байдаг юм уу? -Ус гэдэг бол мэдээллийг хадгалдаг, дамжуулдаг, программчилдаг, асар хүчтэй биет. Усаар дамжуулж тарнидах, муу энергийг зайлуулах засал хийж, усанд асар их мэдээлэл өгч хүний гэрлэн биеийг засах хүртэл боломжтой. Усанд маш их мэдээлэл хадгалагддаг. Хүн аягатай усанд муу үг хэлэхэд молекул нь задарч, эмх замбараагүй болж байхад, сайн сайхан үг хэлж, тарнидахад зөв зургаан талсттай болдгийг олон удаагийн туршилтаар баталсан. Тэгэхээр аяга ус уусан ч “баярлалаа” ч гэдэг юм уу сайхан үг хэлээд уучихад рашаан болж биед нь шингэнэ. Харин аяганд ус хийж барьчихаад хэрүүл хийж, эсвэл хов ярьж, муу хэлчихээд уух юм бол яг тэр мэдээллийг биедээ шингээн авна. Дээр нь тэр муулаад байгаа хүнийхтэйгээ адилхан бүх энергийг биедээ шингээчихэж л байгаа хэрэг. -Хар өнгийн хувцас хар энерги цуглуулдаг гэсэн яриа үнэн болов уу? -Үнэн. Өнгө бол маш хүчтэй энергийг өөрөөсөө гаргаж байдаг. Тэгэхээр хар хувцас хар энергиэ гаргаад, гадаа байгаа адил энергиэ татаад явдаг. Цагаан бол эсрэгээрээ гэх мэт.
Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй учраас
гэр бүл салалт ихэсч нэмэгдэж байна
-Айл гэрт сөрөг энерги үүсгэдэг эд зүйлс гэж байдаг уу? -Байна. Юм болгон өөр өөрийн энергитэй. Тухайлбал, ангийн буу ханандаа өлгөчихсөн айлууд байдаг. Тэгвэл тэр буу нь амьд амьтны голыг тасалдаг шидтэй учир маш муу хар энергийг гаргана. Тийм ч учраас ийм бууны хажууд цулбуур тавьж энергийг нь засдаг юм. -Айл гэр гэснээс өнөөдөр гэрийн эзнийг хүндлэх дээдлэх хуучны сайхан ёс алдагдаад байх шиг байна. Гэрийн эзнийг эс хүндлэх, хийморийг нь доройтуулахын хор уршиг хэр их байдаг вэ? -Энэ бол маш чухал, маш ноцтой асуудал. Эр нөхрийнхөө хийморийг өөд нь өргөж чадаагүй, хүндлэх ёстой бүхнийг умартсан учраас гэр бүл салалт ихэсч, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэмэгдэж байна. Эр нөхөртөө цай, хоолныхоо дээжийг өргөж, босохоос нь түрүүлж өндийн гэр орноо цэмцийлгээд, тэргүүнийг нь хүндлэн явах зэрэг нь энгийн юм шиг хэрнээ асар их утга учиртай юм. Хүний тэргүүнд долоо дахь хүрд буюу дээд тэнгэртэй холбогдох үүд хаалга нь байдаг. Гэтэл түүнд нь хүрээд эсвэл тэргүүнийх нь дээрх түвшинд гарч суугаад л байвал эр хүний хийморь гундаж, архи дарсанд орж, улмаар тэр айл өнгө зүсээ алдаж эхэлнэ. -Архи хүний энергийг яаж эвддэг вэ? -Архийг бүтэн шилтэй байхад нь идээний дээж, талаас нь доошоо ороход нь чөтгөрийн ундаа гэдэг юм. Чөтгөрийн ундааг зооглоод байгаа хүнээс бүх эерэг энерги дайжин, сүнс сүлд хийморь гурав нь зайлж, нохой шинжид орно. Архинд согтоод алингаа алдан явж байгаа хүн рүү нохой дайрдаггүй гээд боддоо. Овоон дээр хүртэл архи уух болж. Овоо болгон эзэнтэй. Тэгвэл тэнд архи ууж байгаа хүн эзэдтэй нь хамт буюу хий юмтай хамт уугаад байна гэсэн үг. Тэр хамт уусан хий юмнаасаа л хорлогдчихно шүү дээ. Архийг бас өөртөө хэзээ ч аягалж уудаггүй гэдгийг өнөөдөр мэдэх хүн үлдээгүй бололтой. -Та олон жил тарни, засал, бясалгалын аргаар хүний энергийг засч ирсэн гэсэн. Тарниар яаж энергийг засдаг юм бэ? Тарни гэдэг бол агуу. Хүний энергийг буюу гэрлэн бүрхүүлийг эмчлэгч эмч бол тарни. Ямарваа юм бүхэн, үг бүхэн, үйлдэл бүхэн өөрийн гэсэн утга учиртай сайн муу энергиэс бүтсэн байдаг тухай дээр дурдсан. Шашны сургаальд төгс боловсорсон хүмүүс тарни номын хүчээр ид шидийг бишгүй нэг үзүүлсэн байдаг. Жишээ нь, их говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа гуай нохойн баасаар архи нэрж, түүнийгээ шившин ариун ус болгож олон ард түмнийхээ нүдэн дээр уусан байдаг. Тарнийн хүчийг ганц энэ жишээнээс бэлхэн ойлгож болно. -Тарни номын аргаар хүнийг аварч ч болдог, алж ч болдог гэх яриа байдаг? - Тарни номын энергиэр юуг ч хийж бүтээж болно. Үнэхээр хүнийг алж ч болно. Харин тарни номын ёсонд гүн суралцсан хүмүүс гэгээлэг тал руугаа харж амьдарч явдаг тул муу энерги цацахыг ямагт цээрлэж явдаг. Энгийн нэг жишээ хэлье. Хөгшчүүл онош нь тодордоггүй, ямар ч мундаг эмнэлэг эмч нараар үйлчлүүлээд, эмийн тусыг хүртэж чадаагүй аргаа барчихсан явж байдаг. Энергийг нь засаад өгөхөөр онош нь тодроод бие нь хурдан засраад ирдэг. Иймэрхүү энергийн гэмтэлтэй сөрөг урсгалд орчихсон хүмүүч их ирдэг юм. Энергийг нь зөв эргэлтэд оруулаад өгөхөөр тухайн хувь хүний ажил төрөл аяндаа бүтэж, бие махбодь нь хөнгөн сэргэлэн сайхан болдог. - Хүн бүрт өөр өөрийн тарни байдаг уу? Эсвэл нийтлэг мэдэж байхаар тарни гэж байх уу? - Төрсөн он сар өдөр, мэнгэнээсээ шалтгаалж хүн бүр өөр өөрийн тарнитай байдаг. Тэгэхээр хэн ч байсан өөрийн гэсэн тарниа мэддэг байгаад, амандаа уншаад явдаг болчихвол өөр өөртөө засал хийгээд, зам мөрөө тэгшлээд яваад байх юм шүү дээ. Энэ бүхнийг дэлгэрүүлж, тайлбарлаад байгаагийн учир нь хүмүүс өөрөө өөрсдөө ирээдүйгээ баллаж, хараар будах үйлдэл хийгээд байгаагаа ухааруулахыг зорьсон хэрэг юм. Аз жаргал гэдэг нь гадаад шалтгаанаас хөрөнгө оруулалт хийх замаар амар амгалангаа олдог бус, дотоод сэтгэлдээ гэгээрч муу сэтгэлээ засна гэсэн утгыг нэн даруй ухаарч ойлгоосой. Ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө мөрдөж, бас хүнд сургаж хэлэх дуртай үгээ хэлмээр байна.
Цайлган явбал хүний гарын тоглоом болно Хардаж явбал муу үйлд боймлогдоно Энэ цагт үхэр тэргээр туулай үл гүйцнэ Шударга явбал олонд адлагдана Чанга хурц явбал өстөн олон болно Үнэн худлын завсар явбал тэнэг гэж хочлогдоно. Н.Гантуяа /MONTSAME/
|
| ХҮМҮҮС ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ "ХАРААДАГ" буюу хүний хүч чадлын нууц |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (1) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Medej baih heregtei saihan yriltslaga ugsun baina Bayarlalaa
2012-08-10 | 22:47:59 | 182.160.50.194 | |
|
|
|
|
|

Э.Халиунболд, П.Мөрөн нар 16, 20-р байрт эрэмбэлэгдлээ 14:24 “Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус
|
“Дакар Ралли”-гийн хамгийн урт өдөр болох 483 км замтай наймдугаар гараа өндөрлөлөө. Элсэн манхан тал ихтэй тус »»
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутаг руу зорчих гэж байгаа бол цасаар шуурах тул анхаараарай 13:45 - Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул
|
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул »»
|
|
Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилуулжээ 12:17 “Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны
|
“Онгоцны тасалбар цахимаар захиалаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны »»
|
|
Японд машин худалдан авах гэж байгаа бол эхлээд зогсоол эсвэл гаражтай байх шаардлагатай 12:14 Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай.
|
Токио, Осака, Нагоя зэрэг томоохон хотуудад заавал “shako shomeisho” буюу зогсоолын баталгааны бичиг авдаг журамтай. »»
|
|
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог 12:11 Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн
|
Дэлхийн гоо сайхны олимп хэмээгдэх “Miss World 2026” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”, тэргүүн »»
|
|
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө 11:11 Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан
|
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А29 тоот тушаалаар батлагдсан »»
|
|
Үнэмлэхгүй жолооч осол гаргаж хоёр хүн гэмтжээ 10:49 Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд
|
Цагдаагийн байгууллагад энэ сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд »»
|
|
Улсын нөөцөөс туулах чадвартай сайтай автомашин, техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө 10:24 Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга
|
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга »»
|
|
Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж ашиг олж байсныг илрүүллээ 10:08 Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд
|
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Бүгд найрамдах Солонгос улсын нэр бүхий иргэд »»
|
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д ажиллалаа 10:06 Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл,
|
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн /2026.01.14/ өдөр ЦДҮС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, »»
|
|
“УБТЗ” ХНН: Монгол Улсын нутгаар 2025 онд 3850 транзит галт тэрэг дамжин өнгөрсөн 10:03 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Орон сууцны үнэ өмнөх оноос 13.6 хувиар өсөж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр үнэтэй байна 10:00 Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь,
|
Орон сууцны үнийн индекс 2025 оны арванхоёрдугаар сард 1.38-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.3 хувь, »»
|
|
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа 09:56 Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө,
|
Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, »»
|
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт театр, стадион барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлийг шүүх хүлээн авчээ 15:26 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн
|
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн »»
|
|
“УБТЗ” ХНН 3850 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ амжилт тогтоожээ 15:21 Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний
|
Манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна 15:12 Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын
|
Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын »»
|
|
Цас орж, цасан шуурга шуурна 12:43 Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
|
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна »»
|
|
Онцгой байдлын алба хаагчдад олгодог албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30-40 хувь нэмэгдүүллээ 12:29 УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны
|
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуяг Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтнуудыг уулзалтад оролцож, 2025 оны »»
|
|
Дүрээ хувиргасан залилагчдын дөнгөнд орж хохирсоор байх уу? 11:39 Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс
|
Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хаан сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс »»
|
|
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна 10:50 Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд
|
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ 10:23
|
|
|
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүллээ 09:50 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн »»
|
|
Эмнэлгийн 27 нэгж, 32 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө 09:10 Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон
|
Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтын үеэр 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон »»
|
|
УБТЗ хөх нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж байна 19:36 Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл
|
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл »»
|
|
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт ажиллаж байна 19:32 Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн
|
Монгол японы эмнэлэг нь Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлэг бөгөөд “Их сургуулийн »»
|
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрх судасны 4 шинэ технологийг Монголдоо нутагшуулж чадлаа 18:57 Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт
|
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ) 2025 онд зүрх судасны мэс заслын чиглэлээр дөрвөн шинэ дэвшилтэт »»
|
|
Ногоон нуур орчмын тохижилтод 5.5 тэрбум, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөнийхөд 4.8 тэрбум төгрөгийг төсөвлөжээ 14:36 Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ.
|
Энэ онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Ногоон нуур орчимд болон Баянгол дүүргийн Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөг тохижуулахаар болжээ. »»
|
|
Гол, нуурын мөс цөмөрч хоёр иргэн амиа алджээ 14:10 Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж,
|
Улсын хэмжээнд он гарсаар 2026.01.12-ны өдрийн байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн нийт 4 тохиолдол бүртгэгдэж, »»
|
|
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн "автомат хаалт онгойлгодог чип"-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна 12:39 Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС
|
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр ШУТИС »»
|
|
Б.Хурцыг АН-ын удирдлагын түвшинд ажиллуулахгүй байхыг шаардаж, О.Цогтгэрэлд ил захидал хүргүүлжээ 11:59 “Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр
|
“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” төрийн бус байгууллагаас Үндсэн хууль батлагдсан өдөр »»
|
|
Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 11:54 Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа
|
Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа »»
|
|
Энэ жил Таван шар зэрэг 12 байршилд борооны ус зайлуулах шугам шинээр угсарна 11:06 2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези,
|
2026 онд Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Геодези, »»
|
|
“Таны интернэт банкны мэдээлэл алдагджээ” гэх мессэж линк илгээн, иргэдийг залилж байна 10:12 Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг
|
Сүүлийн үед иргэдийн интернэт банкны эрхийг хууль бусаар олж, улмаар дансан дахь мөнгийг шилжүүлэн авдаг »»
|
|
Мөрийтэй тоглоом зохион байгуулж 3,1 тэрбумын ашиг олсон этгээдүүдийг баривчилжээ 09:24 Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг
|
Иргэн Э, Д, М нар нь 2022 оноос хойш Pokerrr2 аппликейшнд “Mc club”, “Global” гэх нэртэй мөрийтэй тоглоомын өрөөг »»
|
|
Сэрэмжлүүлэг: Цочир хүйтэрч, шөнөдөө -40-45 хэмийн хүйтэн хонох өдрүүд айсуй 09:09 2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай
|
2026 оны 01 сарын 15-18-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, одоо байгаагаас 10-15 градусаар хүйтэрч, жавартай »»
|
|
МАН-ын ЕНБД Я.Содбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзлаа 09:06 Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа
|
Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.01.12/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа »»
|
|
Хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албанд дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ 09:05 УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж,
|
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.12/ Хил хамгаалах Ерөнхий газарт ажиллаж, »»
|
|
Хилчид өвөлжилт хүндэрсэн үед малчдад бодитой дэмжлэг үзүүлж байна 09:03 Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна.
|
Өвөлжилт хүндэрсэн энэ үед хилчид маань зөвхөн улсын хилийг хамгаалаад зогсохгүй нутгийн малчдад бодитой туслалцаа үзүүлж байна. »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэн байна 08:56 Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр
|
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр »»
|
|
Дорноговь аймагт ажиллахаар очсон ганц бие залууст зориулж хэрэглээний зардлаа төлөөд, үнэгүй амьдрах 18-20мкв байрны төсөл эхлүүллээ 15:31 Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment"
|
Дорноговь аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж "Single apartment" »»
|
|
Барсачууд супер цомыг 16 дахь удаагаа хүртлээ 15:06 Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2
|
Саудын Арабын Жидда хотод болсон Испанийн Супер цомын тэмцээний финалын тоглолтод "Барселона" баг 3:2 »»
|
|
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ 13:17 Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу
|
Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу »»
|
|
Баригдаж буй орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг 2,0 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулан залилжээ 11:48 Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн
|
Иргэн “Б” нь гурван жилийн хугацаанд 260 иргэнтэй гэрээ байгуулан баригдаж буй барилгадаа 20-120 сая төгрөгийн »»
|
|
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна 11:37 Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
|
Нийслэлийн нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргахаар “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. »»
|
|
Жүжигчин П.Бат-Амгалан цээжнээс 220кг шахаж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо 11:07 “Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга
|
“Аврагч” спортын хорооны зааланд Монголын пауэрдифтингийг нэгдсэн холбооны хэвтээ шахалтын улсын аварга »»
|
|
Мөс цөмөрсөн дуудлагаар ажиллалаа 11:03 1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас
|
1 дүгээр сарын 10-ны өдөр Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар /Рэнчинлхүмбэ сумаас »»
|
|
|
Гренландын асуудлаар Дани, АНУ хоёр зөвшилцөлд хүрсэнгүй 14:07 Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд
|
Гренландын асуудлаар Дани ба АНУ зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэж Данийн Гадаад хэргийн сайд »»
|
|
Юн Сог Ёлд цаазаар авах ял оноохыг шаарджээ 10:46 СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч
|
СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 14 /Yonhap/. Онц байдал тогтоохоор завдсаных нь төлөө БНСУ-ын Ерөнхийлөгч »»
|
|
Трампын дэмжлэгтэй крипто банк “мэндэлж” магадгүй 15:13 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэг бүхий төслийн нэг болох “World liberty financial” охин »»
|
|
БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно 12:27 БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан
|
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан »»
|
|
Иран дайнд бэлэн гэв 12:26 Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд
|
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи улс орон нь дайныг хүсэхгүй байгаа ч аливаа халдлага, гаднын оролцоонд »»
|
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээ 10:35 Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад
|
Их долоо БНХАУ-ын газрын ховор металлаас хамааралтай байдлаа бууруулах тухай хэлэлцлээИх долоог орон болон бусад »»
|
|
Трамп АНУ Гренландыг худалдан авахгүй бол Орос, Хятад орж ирнэ гэв 09:00 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг түрээслэх биш, бүрэн эзэмших ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Арктикийн »»
|
|
Ираны жагсаалын үеэр нас барсан хүний тоо 500 давжээ 08:59 Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод
|
Иранд арванхоёрдугаар сарын 28-наас томоохон эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Үндэсний валютынх нь ханш түүхэн доод »»
|
|
Трамп: АНУ Гренландыг ямар ч хамаагүй аргаар авна 13:01 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Гренландыг өөрийн хяналтад авах сонирхолтой байгаа бөгөөд үүнийгээ ямар нэг »»
|
|
Ираны ард түмэн тэмцэж байна 08:53 Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл
|
Иран Улсад улс орныхоо эдийн засгийн хүндрэл, үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасан, үнийн хөөрөгдөл »»
|
|
Непалын залуус шилжилтийн засгийн газартаа дургүйцэж байна 10:04 Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн.
|
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Непал улсад авлигыг эсэргүүцсэн жагсаал явагдаж 76 хүн амиа алдаж, 2,300 гаруй бэртсэн. »»
|
|
Трампын дараагийн бай ямар улс вэ? 15:03 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ.
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд явуулсан ажиллагааныхаа дараа геополитикийн дараагийн зорилгоо сонирхол татахуйц байдлаар илэрхийлжээ. »»
|
|
Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ 13:14 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны »»
|
|
86 настай Ираны удирдагч Москва руу зугтах бодолтой байна 11:17 Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд
|
Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалыг аюулгүйн хүчнийхэн дарах боломжгүй болсон тохиолдолд тус улсын дээд »»
|
|
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ 13:41 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 7 /TASS/. Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх »»
|
|
Макрон ойрын хугацаанд Путинтай хэлэлцээ хийнэ гэв 10:41 Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
|
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай аль болох ойрын хугацаанд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. »»
|
|
Мадурог хулгайлахад оролцсон байж болзошгүй урвагчдыг баривчлах үүрэг өгчээ 09:41 Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж
|
Венесуэль улсын парламент өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгч Николас Мадурог хулгайлуулах боломж олгосон байж »»
|
|
Трамп: АНУ Венесуэлтэй дайтаагүй 14:30 АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
|
АНУ Венесуэлтэй дайны байдалд ороогүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ. »»
|
|
Вэнесуэлийн тэргүүн хатагтай Флорес хар тамхи кокаины хэрэгт олон удаагийн үйлдлээр холбоотой байжээ 13:00
|
|
|
Трамп Колумб, Мексик, Иран гурван улсад анхааруулга өглөө 09:27 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Air Force One онгоцон дээр сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ АНУ бусад улс орнуудын »»
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
|
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ. »»
|
|
|


|