2012-01-13Дэлхий нийтээр атомын зэвсэг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг идэвхтэй эрэлхийлж эхэлсэн 1940-өөд оны
үед манай улсад ураны хайгуул, судалгааны ажил дөнгөж өрнөж байв. Өнөөгийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд ураны хайгуул хийсэн бөгөөд 65 мянган тоннын нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан билээ. Энэ хэмжээг тогтоосны дараа Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 16 дугаарт жагссан юм.
Гэхдээ Дорноговь аймгийн ДулаанУул дахь “Арева Монгол”, Дорнодын Мардай дахь “Гурван сайхан” компанийн хайгуулын дүн гарсны дар аа энэ тоо өөрчлөгдөх нь тодорхой. Түүнчлэн Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймагт ч ураны шинэ илэрцүүд бий гэдгийг тогтоосоор байгаа. Тиймээс олон улсын зүгээс ойрын 10 жилийн хугацааг Монголын ураны хайгуулын оргил үе болно гэж үзэж байгаа аж. Одоогоор хайгуулын 109, ашиглалтын хоёр лиценз хүчин төгөлдөр байгаа юм.
Гэхдээ эдгээрийн 90 гаруй хувь гадны компанийн нэр дээр, эсвэл Монголын компани гэдэг ч гадаад эзэнтэй байдаг. Уран бага хэмжээгээр олборлож буй компани хоёрхон бий. Харин олборлосон ураныг туршилт нэрийн дор гадаадад гаргадаг. Тиймээс манай улс ураны лицензтэй компаниудаас талбай ашигласны түрээс, татвар төдийхөн л авч, цөмийн энергийн салбараа “урагшлуулж” байна.
Уг нь энэ салбарыг дэлхий нийтээр стратегийн хамгийн том түшиц гэж үздэг. Тиймдээ ч дэлхий дээр газрын тос, ураныг хамгийн амжилттай эзэмшсэн улсууд тэргүүлэх байр суурийг хүртдэг. Ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудаас Францын төрийн өмчит “Арева” компанийн салбар “Арева Монгол”, “Кожеговь” хамгийн том нь.
Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор газрын гүнд ураны исэл (шар нунтаг) гарган авахаар туршиж байгаа. Энэ онд Дорноговьд ураны исэл гарган авах үйлдвэр байгуулахаар төлөвлөж, 2017 оноос олон улсад нийл үүлэхээр тогтсон. Гэхдээ энэ бол францчуудын төлөвлөгөө. Монголын талаас өнөөг хүртэл исэл экспортолж эхлэхийн цагт ашгийг хэрхэн хуваах талаар тохиролцоогүй байгаа юм.
“Кожеговь”-ийн хувьд Дорноговь аймагт “ДулаанУул” төслийг хайгуулын ажлын хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн ч тун удалгүй үйлдвэр барих хэмжээний зөвш өөрлийг өөрийн болгожээ. Өдгөө шар нунтаг гарган авахаар туршсан нь амжилттай болж, олон улсын анхаарлыг хэдийнэ татсан. Гэхдээ Франц дахь толгой компанид нь асуудал гарч, ажилчдаа мянга мянгаар цомхотгож эхэлсэн нь Монголд үйл ажиллагаа явуулж буй салбаруудад нь хүндээр тусах нь мэдээж.
Цөмийн энергийн салбарт толгой цохидог гадаадынхан дунд АНУ, ОХУ, Бермудагийн хамтарсан “Гурвансайхан” компани дээгүүрт орно. ТӨХ 15 хувийг нь эзэмшдэг гэх ч монголчуудын нөлөө төдийлөн тусдагг үй тус компани 1994 оноос хойш Монголд уран хайсаар байгаа. Ер нь монголчууд баялагтаа эзэн сууж чаддаггүйн жишээг Канадын “Хан ресурс”-ийн зарга тод харуулсан.
Монголын Засгийн газар жирийн нэг компанийн өмнө хүчин мөхөс гэдгийг олон улсад ойлгуулсан уг хэрэг чухамдаа биднээс болсон. Монгол Улс “Дорнод-Уран” гээч хамтарсан компанийг байгуулах хүсэлгүй байсан. Энэ компанид Монголыг төлөөлөх “Мон-Атом” төрийн оролцоог л төлөөлнө гэсэн юм. Энэ нь төрийг шууд төлөөлнө гэсэн үг биш.
Жинхэнэ холион бантан болсон уг асуудал одоо ч зууралдсаар байгаа. Ураны салбарыг хөгж үүлэх учиртай Цөмийн энергийн газарт ч асуудал багагүй бий. Монголд цөмийн хаягдал булшлах тухай цуу тархаж, олон улсын анхаарлыг өдөөсний дараа тус газар Засгийн газарт ажлаа тайлагнах шаардлагатай болсон. Гэтэл асуудлын гол зангилааг тайлж, тайлбарлах учиртай С.Энхбат даргын бие гэнэт чилээрхэн, ажил дээрээ ухаан алдсан тул эмнэлэгт хүргэгдсэн юм.
Маш эгзэгтэй үед ийм байдал бий болсныг хоёр талаас нь тайлбарлаж болох ч олон хүн үүнийг санаатай өвчлөл гэж үзсэн. Учир нь Цөмийн энергийн газрыг ажлаа тайлагнахын өмнө Ерөнхий сайд С.Батболд газр ын даргатай хатуухан ярьж, хариуцлага тооцно гэсэн.
Тэр ч бүү хэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А.Ундраа гэгчийг томилох тухай ярилцаж байв. Монголд цөмийн хаягдал булшлах асуудал гэнэтийн зүйл биш. Анх 1994 онд Монголын говь хаягдал булшлах хамгийн тохиромжтой газар гэдэг яриа эхэлсэн.
Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсыг цөмийн аюулг үй орон хэмээх статустай болгохоор хөөцөлдөж, хожим Н.Багабанди ажил хэрэг болгосон. Гэвч 2005 онд энэ асуудал дахин хөндөгдөж цөмийн лабораторитой улс бүр говь нутаг руу өнгөлзөж эхэлсэн юм. Тэгэхэд нэр бүхий түшээд “Хятадын Лоб нуур, Оросын Семиполитинскд угаасаа цөмийн туршилт хийдэг.
Монголын баруун хязгаараас хэдхэн км-ын зайд цөмийн туршилт хийдэг тул манайд үүсмэл цацраг байгаа гэсэн үг. Хаягдлын нэгж тутамд их хэмжээний мөнгө төлж буй учраас үүнийг зөвшөөрвөл яасан юм” гэсэн утгатай юм яриад, сонин, хэвлэлд ярилцлага хүртэл өгсөн. Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуультай болсон ч өдийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй.
Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Геологи уул уурхайн мэдээ” сайтад энэ талаар ярилцлага өгөхдөө ”Тодорхой давхрагын сонирхлын зөрчил орж байна” гэсэн байв. Үүнээс харахад манай улсын ураны салбарт томоохон лобби бий аж. Салбарын асуудлуудыг зохицуулах нь бүү хэл нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлж чадалгүй, дарга цэргийн халаа сэлгээний хооронд гүйх зуур гадныхан зоосон хүрзээ лавшруулсаар байна.
Ураны салбарт үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд
-“Арева”-Францын төрийн мэдлийн компани.
-“Кожеговь”
-Францын хөрөнгө оруулалттай. “Арева”-гийн охин компани. -“ЭмЮүСи ресорсиз”
-Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
-“Грави Маг”-Австралийн хөрөнгө оруулалттай компани.
-“Эмээлт майнз”
-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
-“Вестерн проспектор”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Эмээлт майнз”-ын толгой компани.
-“Гурвансайхан”
-АНУ, ОХУ, Бермудагийн хамтарсан компани.
-“Камеко Монгол”-Канадын хөрөнгө оруулалттай комапни.
-“И Эй Эм эксплорэйшн”-Канады
н 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. -“Роллинг хиллс”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. -“Рэдхилл мега ураниум”
-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
-“ТМОБ”-Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.
Г.Амартүвшин
Эх сурвалж: “Өглөөний сонин”