|
|
|
|
Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог |
|
|
|
|
|
Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог
2012-01-09СТА, жүжигчин Б.Навчаатай ярилцлаа. -Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ жилээ хэрхэн тэмдэглэв?
-31-нд гэртээ он гаргасан. Би ер нь гэртээ он гаргадаг уламжлалтай. Ямар ч ажилтай байсан цаг зав гаргаж, зохицуулж байгаад гэртээ шинэ оноо угтдаг юм.
-Та дандаа туслах дүрд тоглоод байгаа харагддаг. Энэ таны онцлог уу? -Гол гэхээр киноны 80 хувийн турш гарахыг хэлээд байх шиг байгаа юм. Жишээ нь, “Помогите нам” киноны дүрүүд бүгд гол шүү дээ. Задлаад үзэх юм бол. Гэхдээ кинон дээр бүх дүрээ барих биш, нэг дүр дээр эргэлдүүлдэг. “Помогите нам” дээр бол жүжигчин Амбийг голлож харуулдаг. Тэр хүн гал тэрэг салгаснаас эхлээд бүх болохгүй, бүтэхгүй зүйл эхэлдэг. Гэхдээ гол дүрийг тодорхойлохын тулд туслах байдаг юм. Тэгэхээр туслах дүр гэдэг хамгийн чухал. Кинонд гол дүр бүтээх нь чухал биш. Гол дүрийг туслах дүрүүд бүтээж, зурж өгдөг юм. Тийм болохоор маш их хариуцлага шаардсан ажил. Тиймээс туслах дүрийн жижигхэн үйлдлээр киноны утга санааг илэрхийлж чадах жүжигчин түүнд тоглох хэрэгтэй байдаг юм.
-Гэхдээ жүжигчин болгон л киноны гол дүрд, эсвэл тийм гоё дүрд тоглох юмсан гэсэн бодолтой байдаг. Танд тийм бодол байдаггүй юм уу? -Дүр жүжигчнийг голно уу гэхээс жүжигчин дүрийг голно гэж байдаггүй юм. Манай залуу жүжигчид жижиг дүрд тоглолоо гэж эмзэглэдэг юм билээ. Энэ буруу. Хэрвээ тэгж байвал тэр хүн цаашдаа жүжигчин болох хувь заяагүй гэсэн үг. Надад гол дүрд тоглох юмсан гэсэн шунал байдаггүй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө хийж байгаа юмандаа сэтгэл хангалуун байх ёстой. Миний тоглосон бүх дүр хүүхдээс минь ялгаа байхгүй. Хүн хүүхдээ сайхан, муухайгаар нь ялгаж харьцахгүй биз дээ. Тиймээс бүх дүрдээ хайртай. Би дандаа туслах дүрд тоглоод байдаг юм биш. Жишээ нь, “Рашаантын 18″ кинонд Батаа бид хоёрын гол дүр байдаг.
Ер нь би өөрийгөө эвдсэн, уянгын дүрд тоглохыг боддог байсан. Харин энэ дүр бол гаднаа хатуу юм шиг боловч дотроо уянга байсан юм. Би уянга гаргахын тулд тэнд уйлаад, унжгар дүр бүтээсэн бол хүнд хүрэхгүй. Тэр эмэгтэй чинь дөрвөн дүүгээ өсгөхийн тулд ажиллаж байгаа. Түүнээсээ болоод наймдугаар ангисаа гарчихсан. Боловсрол муутай хүн чинь хүнтэй харьцахдаа жаахан бүдүүлэгдүү байна биз дээ. Түүнийг гадна талд нь харуулж байгаа. Дүү нараа загнаж байдаг ч гэсэн цайлган зан нь харагддаг. Уйлдаг, өрөвддөг. Тэгэхээр энэ уянгын дүр. Хүмүүс надаас арай өөр дүрд тоглооч гээд байгаа нь байнга уйлаад байдаг зовлонгийн үүр болсон хүний дүр гаргаач гэж хүсээд байгаа юм байлгүй. -Та намуухан хүний дүрд тогловол цочир сонин юм биш үү? -Тийм дүрд аяндаа тоглоно шүү дээ. Жүжигчид чинь нас насандаа таарсан дүрд тоглоно. Дөнгөж 20 гаруй насны залуус бол эрч хүчтэй дүрд тоглоно. 30 гараад ирэхээр арай өөр. 40 хүрэхээр аяндаа намба суугаад, арай өөр дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ бүх жанр дундаас хамгийн амархан нь уянгын дүр. Тийм дүрд энгийн хүн ч тоглочихно. Харин хамгийн хэцүү нь инээдмийн болон характерны дүр. Ийм дүрд сайн тоглож чадаж байгаа гэж үнэлдэг, намайг тэгж үнэлдэгт нь би баярладаг. Би бүх төрөлд хүчээ үзэхийг боддог. Магадгүй драмын жүжигт тоглож байхыг ч үгүйсгэх аргагүй.
-Та бас кино найруулсан санагдаж байна. Ер нь найруулагч болох бодол байгаа юм уу? -”Рашаантын 18″, ”Хэцүү анги” гэсэн хоёр киног найруулсан. Одоо СУИС-ийн найруулагчийн ангид оройгоор сурч байгаа. Бас онолын мэдлэг хэрэгтэй байна. Цаашид найруулагчийн мэргэжлээр хүч сорих бодол бий. -Найруулагч гэдэг жүжигчнээс хэд дахин илүү сэтгэж чадах чадвартай хүмүүс байдаг биз дээ. Нэг талаараа их хэцүү мэргэжил шиг санагддаг? -Найруулагч бол бүх талын мэдлэгтэй байх ёстой. Мөн амьдралын туршлага их хэрэг болдог юм шиг санагддаг. Дээрээс нь маш сайн жүжигчин байж байгаад найруулагч болбол давуу талтай. МУГЖ И.Одончимэг эгчийг хар. Амьд жишээ тэнд байна. Найруулагч ядаж хөгжим ойлгодог байх хэрэгтэй шүү дээ. Нэг хөгжмийн зохиолч хөгжим сонсгодог. “Би мэдэхгүй ээ, чи өөрөө шийдээд хий” гээд байж байх чинь тэнэг хэрэг биз дээ. Тэгэхээр найруулагчийн шийдэл алга болчихно. Тэгэхээр найруулагчид бол агуу хүмүүс. Тэгэхээр практик, онол хоёрыг хамтад нь хослуулах хэрэгтэй. Мэдээж би диплом өвөртөллөө гээд найруулагч хийх гээд, цээжээ дэлдээд гуйхгүй. Миний хийж чадах ажил жүжиглэх. Тэгэхээр жүжигчнээрээ ажиллана. Давхар найруулагч хийх сонирхол л байгаа юм.
-Дэлхийн кино урлагт жүжигчний үнэ ханш тогтчихсон. Манайд ч тийм зүйл байдаг байх. Та өөрийгөө хэр үнэтэй жүжигчин гэж боддог вэ? -Өөрийгөө үнэтэй жүжигчдийн тоонд орж яваа гэж боддог. Гэхдээ би тэдэн төгрөгөөр тоглоно гэж тулгадаггүй. Миний хэлсэн үнийг өгөхгүй бол тоглохгүй гэж шаардаж чаддаггүй. Энэ миний өөрийн зан чанартай холбоотой байх. Анх 50 төгрөгөөр кинонд тоглож байлаа. 2007 онд туслах дүрд тоглоод 50-хан мянган төгрөг авч байсан шүү дээ. Гэтэл саяхан 20 мянган төгрөгөөр киноны нэг хэсэгт зургаа авахуулсан. Энэ бол хүнд байж болох явдал. Би ийм жүжигчин, тэгэхээр өндөр үнэ авна гэх нь ёс зүйгүй асуудал. Юм гэдэг чинь наанатай, цаанатай байдаг. Үнэхээр зовлонгоо хэлээд ирж байгаа хүнээс би мөнгө авахыг хүсдэггүй.
Яах вэ, тэр залуучууд намайг кинондоо тоглуулчих юмсан гэж бодож, асуудлаа хэлээд ирж байхад нь хэцүү биз дээ. Гэхдээ мэдээж зохиолыг нь уншина. Ер нь бол жүжигчдийн ханш жил ирэх тусам үнэд орж байна. Өөрөө бие даагаад уран бүтээл хийх гэхээр жүжигчдийн үнэ дийлдэхгүй болох гээд байгаа. Яах вэ, зарим нэгнээс нь гуйна, нөгөө нэгэнд нь хэлсэн үнийг нь өгнө. Заримтай нь ярилцана, тохирно. Жүжигчид үнэтэй болоод эхлэхээр кино өндөр өртгөөр бүтэх болчихоод байгаа юм. Бид гүйж гүйж нэг ивээн тэтгэгч олно. Гэтэл киноноос олсон ашиг тэдэнд очдог. Тэгэхээр уран бүтээлчид зөвхөн хийсэн ажлынхаа хөлсийг авдаг. Өөр юм авдаггүй шүү дээ. Хэцүү байгаа биз.
-Та хамгийн үнэтэйдээ хэдэн төгрөгөөр тоглож байсан бэ? -Ерөнхийдөө долоон оронтой тоон дотор багтдаг. 10 саяас нэг их илүү гардаггүй. Гэхдээ саяас дээшээ ханштай шүү. Түрүүний хэлдэг бол хамгийн бага үнэ юм.
-Нэлээд эрт СУИС төгссөн гэхэд их хожуу кино урлагт хөл тавьсан байх юм. Тэр хооронд юу хийж явсан юм бэ? -Сургуулиа төгссөний дараа янз бүрийн ажил хийсэн. Заяа ахын байгуулсан хошин урлагийн театрт ажиллаж байлаа. Сүүлдээ гуанзанд тогоочийн туслах хийсэн, алтны компанид ажиллаж байсан гээд тоочвол их. Ёстой нөгөө зэсэрнэ гэдэг шиг л юм болсон. Тэгж явсаар нөхөртэй болсон, хүүхэд гаргасан. Ингээд таван жил огт өөр юм хийж явсан. Тэр үедээ жүжигчин болохгүйгээр шийдсэн байсан. Гэтэл “ZMN” продакшны Цогоо, найруулагч Золоо ах хоёр намайг кинонд тоглуулах гээд, утсаар ярьж ятгаад, тархи угаасаар байгаад зөвшөөрүүлж байлаа. Тэр их зөв сонголт болсон юм. Тэгээд нэг кинонд тоглосон. Түүний дараа би чадах юм байна гэж бодоод кино урлагт орсон доо. -Одоо бараг өдөр бүр нэг кино нээлтээ хийж байна. Түүнд нь хэдхэн жүжигчид ээлжилж тоглодог болж. Та ч тэдний нэгэнд орж байгаа байх. Одоо сүүлдээ улиг болж байгаа юм биш үү? -Киночид Холливудын төвшинд, ядаж социализмын үеийнх шиг сайн кино хийе гэж боддог. Үнэхээр сайн кино хийе гэж хичээдэг. Гэтэл ард нь санхүү явж байдаг. Нэг хүнээс мөнгө аваад гэрээ хийчихсэн байдаг. ””Танаас авсан тэдэн төгрөгөө би тэдэнд өгнө, та надад тэдэн төгрөг өгөөч. Хэрвээ миний кино амжилт олохгүй бол би танд хоёр өрөө байраа зараад, өрөө төлье”” гэж хэлж, хатуу гэрээ байгуулж байж санхүүжилт авдаг. Шууд май май гээд өгчихдөг хүн байхгүй шүү. дээ. Яах вэ, сүүлийн үед компаниуд арай нээлттэй болж. Гэхдээ нэг жүүс, пиво ч юм уу улаан цайм сурталчилах гээд байдаг. Нэгэнт санхүү яригдаж байгаа учраас хэн олны танил вэ гэдгийг харж, жүжигчдээ сонгож байгаа. Энэ бол менежмент болчихсон.
Хэрвээ хэн ч танихгүй хүмүүсийг тоглуулбал хүн үзэх үү, үгүй юу гэдэг нь сонин. Хүмүүс таньдаг жүжигчнээ харах гэж кино үздэг ч юм бий. Тэгэхээр олны танил жүжигчдээ тоглуулж таарна биз дээ. Харин хүмүүс өөр өөр дүр бүтээж байх хэрэгтэй. Би дүр бүтээхийг маш их хүсдэг. Гэтэл дүр бүтээх бололцоо Монголд алга. Жилийн өмнө надад кино зохиолоо өгчихвөл үнэхээр гоё дүр бүтээж чадна. Дүрээ хангалттай судална шүү дээ. Өөртөө тохируулна. Хоолойгоо хүртэл өөрчилнө. Ингэж чадвал. Дээр үед ийм боломж олгодог байсан болохоор сайн дүр бүтээдэг байсан юм.
Одоо бол огт өөр. Утас цохиод” Байна уу, Навчаа юу. Гялс нэг зураг авалтад ороодох уу” гэж байгаа юм чинь. Зохиолыг чинь унших хэрэгтэй гэхээр хүрээд ир гэнэ. Тэгээд тэгс ингэсгээд тоглодог. Шууд ханцуй шамлаад орно. Тийм байхад тэр дүрээс хувь хүний үнэр ханхалж таарна биз дээ. Хэрвээ боломж байдаг бол үнэхээр сайн дүр бүтээж чадах чадвартай жүжигчид манайд олон байна.
-Одоо нэг шинэ кинонд тоглож байгаа сураг байсан. Ямар дүр бүтээж байгаа вэ. Та дандаа сонирхолтой, онцлог дүрд тоглодог шүү дээ? -Би өвөрмөц зан төрхтэй хүний дүрийг бүтээх гэж оролддог. Жүжигчин хүн өөрийн гэсэн жанртай байх хэрэгтэй болов уу. Гадаад үзэмж, зан ааш нь тухайн дүрд тохирох байх гэж найруулагч нар надад тиймэрхүү дүр санал болгодог байх. Би одоо “Валентинаас ирсэн захидал” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ жижиг дүрд тоглож байна. Номын санчийн дүрд тоглож байгаа. Урд урьдны дүрүүдтэй ойролцоо. Энэ хүнээс ийм л юм гарна гэж боддог бололтой юм, энэ найруулагч нар. Би тиймэрхүү, характерны дүрдээ гаргуун болсон юм байлгүй дээ, бодвол. -Жаахан ааштай хүний дүр юм аа даа? -Ерөнхийдөө тиймэрхүү. Гэхдээ дотор хүн нь өөр. Би номын сангийн дарга болж тоглож байгаа юм. Дарга гэдэг чинь бас жаахан хүн загначихдаг, удирддаг хүн байдаг биз дээ. Тэр талаас нь гаргахыг хичээсэн. Учиргүй хүн загнаад байсан юм байхгүй. Кинонд гурван залууд Валинтенаас захидал ирээд, хоёрдугаар сарын 14-нд хайраа олохыг даалгадаг тухай гарах юм. Товчхондоо иймэрхүү өгүүлэмжтэй. -Таныг энэ кинонд тоглохын тулд тураах цай ууж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Үнэн юм уу? -Мэдээж эмэгтэй хүн юм чинь өөртөө анхаарах нь зөв биз дээ. Энэ киног дуусгаад нэг чухал кинонд тоглох гэж байгаа юм. Тиймээс бага зэрэг жингээ хасах гээд хичээж байна. Би гол дүрд нь тоглох юм. Адал явдалт, инээдмийн кино хийх гэж байгаа. Зохиолын санаа гарсан, тоглох жүжигчид тодорхой болчихсон. -Хэрвээ танд Валентинаас захидал ирээд, сарын дотор хайраа ол гэвэл та юу хийх вэ? -Би гэр бүлтэй учраас хэрвээ тийм захидал ирвэл хайраа олчихсон гэж хэлнэ. Хэрвээ би гэр бүлгүй байгаад, надад тийм захидал ирвэл хүн надаар тоглож байна даа гэж бодно. Хэн тоглоод байгааг нь хайна. Яг үнэн байвал хайраа олохын төлөө тэмцэнэ дээ. -Хайраа олохын тулд та ямар тактик хэрэглэх бол? -Би есөн шидээр үзнэ шүү. Тэр залуу намайг нэг нүдээрээ ч хардаггүй бол харагдахын тулд нүднийх нь өмнө харагдахын тулд бүрэлзэж гүйнэ. Түүнээс гадна янз бүрийн гэнэтийн бэлэг барина. Хайртай хүндээ хүн бэлэг өгөхийг хичээдэг биз дээ. Жүжигчин учраас их өвөрмөц зүйл сэтгэх байх. Гэхдээ эмэгтэй хүн учраас шууд очоод, “Би чамд хайртай. Чи миний нөхөр болооч”” гэж хэлж үргээж болохгүй. Аль болох уран арга хэрэглэх байх даа. |
Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай 13:47 Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ
|
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ »»
|
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс 21:00 цаг хүртэл ажиллана 13:39 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын
|
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
П.Сайнзориг: Докторын зэрэгтэй төрийн албан хаагчдад цалингийн 20%-ийн нэмэгдэл өгдгийг болиулах хэрэгтэй 13:34 Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
|
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. »»
|
|
Орон сууцанд гал гарч гурван хүн угаартсаны нэг нь 1 настай хүүхэд байжээ 13:27 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын
|
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.17/ 23:32 цагт Онцгой байдлын »»
|
|
Оскарын сүүлчийн шатанд шалгарсан кинонуудыг танилцуулжээ 13:06 НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10
|
НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Америкийн кино урлагийн академиас Оскарын шагналын 10 »»
|
|
Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоожээ 09:18 Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ.
|
Цахим орчинд өсвөр насны охид нэгнийхээ биед халдаж буй бичлэг цацагдан олны бухимдлыг хүргээд байсан билээ. »»
|
|
Хатгаатай хүүхдэд сонгино, саримстай хоол өгч болохгүй 09:09 ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм
|
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний эсрэг гэрээр ямар арга хэмжээ авах, хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн бол ямар дэглэм »»
|
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Яндангийн цонолт, ил галын улмаас үүдсэн галын дуудлага нэмэгджээ 09:01 Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан
|
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан »»
|
|
Д.Мөнхбаатар: Зарим эмээ, өвөө нар төрийнхөө өгсөн зүйлийг нандигнана гээд угаарын хий мэдрэгчээ хадганд ороогоод тавьчихсан байсан 08:58 Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
|
Улсын Онцгой Комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. »»
|
|
Австралийн лабораториос аюултай вирус 2021 онд алдагдаж байжээ 08:57 Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ.
|
Австралийн Квинслэнд мужид оршдог вирус судлалын лабораториос хэд хэдэн аюултай вирусийн дээж 2021 онд алдагджээ. »»
|
|
Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлнэ 21:49 ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн,
|
ЦХИХХЯ-ны санаачилгаар гадаад руу томилолтоор явсан Газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд томилолтын үр дүн, »»
|
|
The National: Монголтой ховор металлын хайгуулд хамтрах сонирхолтой буйгаа Персийн булангийн орнууд мэдэгдсэн 21:46 АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ
|
АНЭУ-ын “The National News” агентлаг Персийн булангийн орнууд ховор металлын хайгуулд оролцох хүсэлтэй байгаа гэдгээ »»
|
|
PM2.5-ийн агууламж 10 микрограмм тутамд 1 куб метрээр нэмэгдэх нь нас баралтыг 8.6 хувиар нэмэгдүүлдэг 21:43 Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад
|
Шинэ судалгаагаар Энэтхэг даяар 10 жилийн хугацаанд бохирдолд удаан хугацаагаар өртөх нь олон сая хүн нас барахад »»
|
|
Неймар Хойд Америкийн лигт тоглоно 21:42 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /ТАСС/. Саудын Арабын “Аль-Хилал” клубт тоглож буй Бразилын »»
|
|
“Google” ямар ч супер компьютерээс хурдтай квант тооцооллын чип бүтээсэн гэжээ 12:45 “Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн
|
“Google” компани даваа гарагт /2024.12.09/ мэдэгдэл хийхдээ квант тооцооллын гол сорилтуудын нэгийг давж, шинэ үеийн »»
|
|
Малын мялзан өвчний тохиолдол батлагдсан тул Ховдын Булган суманд хорио цээр тогтоолоо 12:44 Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
|
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагджээ. »»
|
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
Башар Асад ОХУ руу дүрвэж, сиричүүд Асадын гэр бүлийн засаглал төгссөнийг тэмдэглэж байна 13:05 Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна.
|
Сирид Ассадын гэр бүлийн 50 жилийн төмөр засаглалыг зогсоосонтой холбоотойгоор баяр тэмдэглэж байна. »»
|
|
|
|