2012-01-092012 оны УИХ-ын сонгуульд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарыг өрсөлдөнө гэсэн яриа чих дэлсэх боллоо.
Тиймээс түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Шинэ оны босгон дээр Иргэний нийгэм, олон нийтийн салбарын оны онцлох хүнээр шалгарч, “Алтан сарнай” хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа.
-Энэ шагналыг ямар учраас танд олгосон гэж бодож байна вэ?
-Юуны өмнө монголчуудын хамгийн их унших дуртай шилдгийн шилдэг сонинд ярилцлага өгч байгаадаа их баяртай байна. “Алтан сарнай” гэсэн энэ хүндтэй шагналыг хүртэнэ гэдэг бол том завшаан. Энэ шагналыг хүртэхийн тулд 6000 гаруй хүнээс судалгаа авч, тэндээс 82 хувийн саналаар миний нэр сонгогдсон. Ард түмэндээ их баярлаж байна.
Их ч эрч хүч, урам зоригийг авлаа. Тиймээс цаашдаа ард түмнийхээ төлөө үргэлж дуу хоолой нь болж зүтгэнэ. НАМЗХ-ноос энэ наадмыг зохион байгуулахдаа зөвхөн намынхаа нөхдийг шагная гэж бодолгүйгээр нийгэм даяар арга хэмжээг зохиосонд нь их талархалтай хандаж байна. Энэхүү шагналаар ямар ч намын харьяалалгүй олон хүн шагнагдсан. Тэгэхээр өнөөдөр нийгэмд олон хүний ойлголцол, чармайлт газар авч байгаагийн нэг илрэл юм.
-Таныг сонгуульд өрс өлдөх гээд шоу хийж байна гэсэн яриа байна. Тэр тусмаа “Алтан сарнай”-г нь авчихсан учраас МАН-аас нэр дэвшинэ гэх юм?
-Сонгууль дөхөх бүрт л ингэж ярьдаг. 2008 оны сонгуулиар намайг сонгуульд өрсөлдөнө гэж баахан л шуугисан. Би гэдэг хүн дөнгөж МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдчихоод УИХ-д орохгүй ээ гэж хэлээд байхад хүмүүс ойлгохгүй юм. УИХ-ын гишүүд намайг ард түмний итгэлийг хүлээсэн хүн сонгуульд өрсөлдөхгүй бол ёстой хайран юм болно шүү дээ гэж ярьж, хөөргөөд байх шиг байна. Хүмүүс намайг та сонгуульд өрсөлдөх гэл үү гэж асуугаад ажил хийлгэхээ байлаа. Тэгэхээр нь би бүр аргаа бараад хамт олонтойгоо ярилцаад 2012 оны сонгуульд С.Ганбаатар гэдэг хүн оролцохгүй гэсэн утгатай батламж гаргуулсан. МАН-аас ч нэр дэвшинэ гэдэг яриа үндэслэлгүй.
-Тэгвэл сонгуульд өрсөлд өхг үйгээр МҮЭХ-ны ерөнхийл өгчийнхөө ажлыг хийгээд явна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би саяхан холбооныхоо ерөнхийлөгч өөр 2017 он хүртэл дахин сонгогдсон. Тууштай ажиллах болно гэдгээ хэлэхбайна.
-Таныг ирэх сонгуульд өрсөлдөөч гэсэн санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ?
-Намайг сонгуульд өрсөлд өөч, энэ тойрогт ийм боломж байна гэх мэт санал УИХын гишүүд, зарим намаас ирсэн. Үүнийг нуугаад яах вэ. Сонгуульд өрсөлдөх эсэхийг манай үйлдвэрчний эвлэл тэрг үүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдэх ёстой. Яагаад гэвэл намайг өдий зэрэгт ард түмэндээ танигдаж, тэднийхээ итгэлийг хүлээх боломжийг иргэний нийгмийн байгууллагууд өгсөн. Гэхдээ ард түмэн намайг үнэхээр УИХ-д орох хэрэгтэй. Ард түмний төлөө дуугарах хүн дутаад байна гэж шахаад УИХ-д орлоо гэхэд би МҮЭХ-ны ерөнхийлөгчийнхөө ажлыг давхар хийгээд явна.
-Ард түмэн таныг хүсч итгэл хүлээлгээд, та УИХд орлоо гэхэд яг юу хийх вэ. Ер нь улстөрчид УИХд ороод хийхээсээ ярих нь их болчихдог. Тэдний нэг болчих юм биш биз?
-Хэрэв би УИХ-д орлоо гэхэд, ард түмэн гишүүдтэйгээ яг юу хийхээ танилцуулаад гэрээ байгуулна. Тухайлбал Хөдөлмөрийн хууль, Тэтгэвэр тэтгэмжийн хуулинд ийм өөрчлөлт оруулна, хүмүүсийг ажилтай болгохын тулд ингэж ажиллана гэх мэтээр гэрээ байгуулаад УИХд орлоо гэхэд зөвхөн тэр зүйлүүдээ л хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хүмүүсийг төлөөлж шийдвэр гаргахад л оролцоно гэсэн үг.
-Та чинь сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг зүйл яриад эхэллээ шүү дээ. Тэгэхээр сонгуульд өрсөлдөхнь тодорхой юм биш үү?
-МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын гишүүдийн хийгээсэй гэж дотоод сэтгэлдээ бодож явдаг зүйлээ хэлчихлээ. УИХ-д дэвшсэн ч бай, үгүй ч бай энэ чиглэлийн дагуу ажиллах болно.
-Таныг МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөх гэж байгаа гэж яриад байсан. Энэ яриа юунаас болж гарсан юм бол?
-Сайн мэдэхгүй байна. Намайг сонгуульд өрсөлдөнө гээд хэлчихсэн юм шиг л ярих болжээ. Баянхонгор, Дархан-Уул аймагт ч гэсэн өрсөлдөнө гэсэн яриа байсан. Энэ яриаг гэхдээ нийгэм өөрөө хүсэн хүлээгээд ярьж байгааг үгүйсгэхгүй. Би УИХ-д өрсөлдлөө гэхэд аль ч намын гишүүн болохгүй гэдгийг бардам хэлнэ. Итгэхгүй бол нотариатаар батлуулсан ч болно.
-Тэгвэл бие дааж УИХ-д өрс өлд өөд З.Алтай гишүүн шиг намуудын дунд ганцаардмал байдалд орж, ямар ч дэмжигчгүй, хийсэн ч юмг үй хоцрох юм биш биз?
-Чи намайг УИХ-д өрс өлдөнө гээд хэлчихсэн юм шиг л асуух юм. Хэрэв намайг үнэхээр миний ард түмэн УИХ-д орж, өөрсдийнхөө төлөө дуугарах хэрэгтэй байна гэвэл би бие дааж өрсөлдөнө. Бие дааж УИХд орсон гишүүдээс зөвхөн З.Алтай гишүүн ч гэлтгүй өмнө нь зөндөө л гишүүд байсан. Гэхдээ тэд над шиг ганц ч удаа ард түмнийхээ төлөө Сүхбаатарын талбайд суулт хийж байгаагүй. Тийм болохоор сэтгэлгүй л байна гэсэн үг. Би ард түмэнтэйгээ байгаа цагт бардам хэлэхэд УИХ-д хэзээ ч ганцаардахгүй. Арга ядахад ард түмэнтэйгээ талбай дээр жагсаал хийхэд ямар ч хууль тогтоолыг батлуулж чадна.
-Та өөрийгөө ард түмний элч гэж хэлэх гээд байна уу. Ер нь ард түмэн УИХ-ын хоорондох хамгийн том зөрчилд өөн юу байдаг вэ?
-Өнөөдөр ард түмний амьдрал маш хүнд байна. Харин улстөрчдийн амьдрал их сайхан байна. Энэ хоёрын ялгаа л биднийг бухимдуулдаг шүү дээ. Монголчууд ядуу зүдүү, мөнгө төгрөггүй амьдарч байгаадаа бухимдаж уурлаагүй. Энэ бухимдлыг төрүүлж буй зүйл нь ерөөсөө л нийгмийн шударга бус байдал. Тиймээс шударга байдлыг бий болгохын тулд Засгийн газар төсөв мөнгөө ард түмэнтэйгээ ил тод ярих цаг болсон.
Ингэж ярихгүйгээр их удаан явах юм бол маш олон Каддафи төрөөс арчигдах вий гэж санаа зовж байна. Мөн ард түмний хүсч байгаа зүйл бол ажлын байр,үйлдвэрлэл, өндөр цалин орлоготой байх явдал. Үүний төлөө Монголын Засгийн газар нэг ширхэг ч олигтой үйлдвэр барьсангүй.
-Хэрэв та УИХ-д суулаа гэж бодоход ард түмнийг ядуурлаас аварч, шаардлагатай үйлдвэр үүдийгбарьж, ажлын байр нэмэгдүүлж чадах уу?
-Надад УИХ-д гарах боломж олдох л юм бол энэ ажлуудыг хийж чадна гэдэгтээ итгэл төгс байна. Зөвхөн үйлдвэр барьж ажлын байр нэмэгдүүлэхээс гадна хүмүүсийг орон сууцтай болгох, ард түмнийг Улаанбаатар хотод бөөгн өрүүлээд байхгүй үүнээс өөр гоё нөхцөл бүрдсэн Дархан, Эрдэнэт, Дорнод гэсэн тулгуур төвүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна. Ингэснээр ард түмэн ажилтай, орон сууцтай болж амьдрал нь дээшилнэ.
-Сэрэхгүй л бол сайхан зүүд гэдэг шиг л зүйлс ярьж байна. Гэхдээ таны хэлсэнчлэн ядуурлаас гаднаболовсрол, эрүүл мэнд, ажлын байр шударга бус байгаа биз дээ?
-Энэ бол яах аргагүй үнэн. Чи харин их зөв асуулт тавилаа. Өнөөдөр сайд, дарга, баячуудын хүүхд үүд л эрүүл мэнд, боловсрол, ажлын байрны бололцоогоор маш өндөр байна. Жирийн иргэдэд энэ бололцоог бас адилхан өгөх ёстой. Үндсэндээ миний тэмүүлдэг улстөрийн ажил бол жирийн хүмүүст боломжийг олгох л үндсэн явдал байгаа юм. Тэгэхгүй ард түмэнд мөнгө ингэж тараагаад байх нь миний үндсэн ажил биш. Харин Засгийн газрын үндсэн ажил нь ард түмнийг боомилох л болчихоод байна.
Б.Дондовдорж
Эх сурвалж: “Өглөөний сонин”