|
|
|
|
ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР |
|
|
|
|
|
ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР
2012-01-05Монгол Улс маань зуун зууны буурал түүхтэй, түүх бүхэндээ дэлхийг донсолгосон их гавьяатай, аргагүй баатарлаг омогтой, домогтой билээ. Монголчуу¬дын түүхээс дэлхий дандаа айдаг. Монголчуудаас бас дандаа айдаг. Айдаг учраас дандаа дарах гэж боддог. Гэвч дарагддаггүй Монгол Улс дархан эрхээ мандуулаад явж байна. Харин ч Хүннү гүрнийхээ тулгын чулууг тулж, туурга тусгаар их улс байсныхаа бахархлыг өргөж 2220 жилийнхээ их ойг 2011 оны турш ёслон тэмдэглэлээ. Их туургатан байсны ул мөр ч сэргээгдэн босч ирж, Монголчуудын төр ёсны түүхийн гэрч болсон дурсгалт зүйлс газрын дороос уудлах бүр нээгдэн гарч ирсээр байна. Хүннү гүрний үеэс дэлхий даяар тарсан монгол туургатнууд өнөө улам бүр тодрон гарч ирсээр байна. Чингис хааны үеэс тархай бутархай байсан монголчууд дахин нийлэн нэгдээд хүчирхэг болж, дэлхийг эзэрхээд улмаар гадны өдөөлтөөр дахин тарцгаасан монгол туургатнууд олон зууныг дамжин явахдаа унаж боссон, ядарч, задарсан нь ч бий. Тэгэхдээ Манжид 300 жил дарлагдахдаа Монголчууд устаж үгүйрсэнгүй, мохож мөхсөнгүй.
Харин дарлаж явсан Манж нь газрын хөрснөөс арчигдаж, дарлагдаж явсан Монгол нь газар дээрээ босоо заяатайгаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглээд даналзаж явна. Түүх гэдэг ийм хорон. Монголчуудын түүх эргэлээ. Төр эргүүлсэн хувьсгалуудаас илүү их түүх нь эргэлээ. Түүх эргэсэн 100 жилтэйгээ бидэн золголоо. Монголчуудыг урамшуулсан 100 жил ирлээ. Гэртээ суугаа монголчуудыг зоригжуулсан 100 жил ирлээ. Гэрээсээ алсад яваа монголчуудыг уриалсан 100 жил ирлээ. Энэхүү их цагийн эргэлтийг соргогоор мэдэрч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсэн 100 жилийн ойн өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр түүхэн сайхан үг онож, олж хэллээ. Ерөнхийлөгчийн үг ерийн үг байсангүй. Жинхэнэ төрийн тэргүүний үг жирийн байсангүй. Монголоо гэ¬сэн хэн хүнийг сэртэсхийлгэлээ. Ерөнхийлөгч маань гэрээсээ хол яваа монголчуудыг гэртээ ирээч гэж урилаа. Чингис хаанаас хойш төр барьсан ямар ч тэргүүн ийм үг хэлж байсангүй. Цаг нь ирсэн ч юм бол уу? Цахиагийн Элбэгдорж иргэний болоод Ерөнхийлөгчийн зориг гаргаж ийн хэллээ. Түүний уриалсан үгсээс дахин сонсоё. Хэлсэн үгсийг эргэж харья.
...Бүтэн зууны өмнө бидний өвөг дээдэс улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн тогтоохдоо олон монгол¬чуудынхаа хүчинд түшиглэсэн байдаг. Тарж бутарснаа цуглаад ирэхэд тосоод авсан байдаг. Ингэж өнөөгийн бидний газар нутаг бүтэн болж, олон элгэн садан эргэн цугласан. Бид Мон¬гол Улсын иргэнийхээ хувьд халх, дөрвөд, казах, урианхай, захчин, буриад хэн ч бай бүгдээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол Улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Манайд дарга үүрэг хүлээгээгүй учраас ха¬риуцлага үүсэхгүй байна. Хариуцлага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна. Манай улс иргэнээсээ илүү, бүр их эрхтэй төртэй. Иймээс ч төр нь баян, иргэн нь ядуу байгаа юм. Төрийн баян иргэндээ наалдахгүй байна. Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн ойлгохгүй гэж ярьдаг. Өнөөдөр манай иргэн, төр хоёрын харилцаа ийм л байдалтай байна.
Би монголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монгол¬чууд¬даа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. «Монголчуудаа олуулаа болц¬гооё, Монгол нутагтаа ирцгээ» гэж уриа¬лах гэсэн юм. Би энэ уриалгыг Мон¬гол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хандаж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьд¬рахыг мөрөөдөж ирсэн...
Ерөнхийлөгчийн энэ үгийг сонсоод олон монгол хүн баярлаа даа? Гэрээсээ алс яваа олон хүн бахдаа даа? Мөн энэ үгийг сонсоод ганц монгол хүн бус дэлхийд өөрийн үндсээ хамгаалдаг хүн бүхэн нэгийг бодоо доо?
Миний хувьд гэхэд дэлхийд Үндсээ гэсэн үндсэрхэг үзэлтэй улс гүрнүүд хүнээ цуглуулж, хурааж байсан түүхэн цагууд санагдаж байна лээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед мөхөж сүйрэхээ дөхсөн жүүдүүд буюу еврейчүүдийг дахин цуглуулж Израил Улс 1970 оны эхэн үес гадаадад яваа бүх иргэнээ эх орондоо хүрээд ир гэсэн уриалга гаргаж байж билээ.
Арга ч үгүй, хумсын чинээхэн ч газаргүй байсан тэднийг Газын зурвас дээр нутаг зааж өгөөд удаагүй байсан цаг. Энэ Газын зурвас одоо ч газрын төлөө тэмцэл, дайн дажны хөлтэй хэвээр байна. Жүүд , араб хүн хоёр бие бие рүүгээ буу шагайгаад зогсож байна. Хөл дорх улаан шугамаа давлаа л бол буудаад унагачихаж байна. Анх тусгаар улс байгуулахдаа нэг сая байсан Изриалчууд өдгөө тав дахин өсөөд, дэлхийд хөгжлөөрөө манлайлагч болчихсон явна. Эх орондоо хүрээд ир гэсний хэрэг бүтэж байна. Дайны дараа япончууд ч бас гадаад руу иргэдээ явуулж, юм сурахаар нь эх орондоо эргүүлэн татсаны буянд дэлхийд цахиур хагалсан хөгжилд хүрээд байна. Хоёр хуваагдаад сүйрэх шахсан үедээ өмнөд Солонгосууд бас л гадаа яваа , юм сурсан иргэдээ дуудан ирүү¬лээд «Азийн дөрөв дэх бар» хэмээн цоллуулж явна. Загасчны булан тохой байсан Сингапур яаж хөгжив? Бас л гадаадад яваа оюуны сор болсон иргэдийнхээ хүчинд босоод ирсэн. БНХАУ ямар зальтай хөгжиж явнав? Гадаад улсад өр ширэндээ өгч түрээслүүлсэн Хонгонг, Макао арлаа баян болтол хөгжүүлчихээд буцаагаад авч байна. Одоо хятад гүрэн гадагшаа хүнээ гаргаад л, оюунтай, мөнгөтэй болохоор нь дуудаад л авчраад, хөгжөөд байна. Монгол Улсаас гадны улс оронд ажиллаж амьдарч буй иргэний тоо бараг 300000-д хүрсэн байх. Эдгээр иргэдээ юм сураад ир, түүнээс гадна олон зууны турш гадаадад яваа монгол туургатнуудаа хүрээд ир, гэртээ ир гэж Ерөнхийлөгч маань уриаллаа.
Монгол туургатнууд дэлхийд барагцаалбал 10 сая орчим байгаа гэж Дэлхийн монгол туургатны чуулган дээрээс мэдэгдэж байсан. Тэд маань Монгол нутагтаа нүүгээд ирээсэй. Та нарыг нүүгээд ирээч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа дуудлаа. Монголоо гэсэн монгол туургатнууд минь хүрээд ир, нүүгээд ир, нутагтаа, гэртээ буцаад ирээч. Ерөнхийлөгчийн үгнээс дахин нэг ишилье.
«Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ» гэж монголчууд ярьдаг.
«Монголын үрс маш олон болох болтугай» гэж ерөөл билгээ дэвшүүлдэг. Түүхэндээ бидэнд мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна.
Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт монголчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм. Монголчууд бидэнд Монгол газар нутагтаа сайхан амьдрахын тулд хийх ажил их байгаа. Шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд ч олон бий. Хүн ам зүй, удмын сан, эрүүл мэнд тойрсон асуудлаа бид ярих ёстой. Эдгээрийг бид өөрсдөө шийдэхгүй, хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй. Энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг монголын төр засаг шийдвэрлэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй.
Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал го¬ломтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна.
100 жилийн хугацаанд Мон¬гол хүн наад зах нь 3 хувьсгалын нүүр үзсэн байх юм. 1911 оны эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л төрлийн хариулт давамгайлах байх. Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт, сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт л давамгайлах байх. Өнөөдөр, 2011 оны байд¬лаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ, тэр дундаа 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн 187 орноос 110 дугаар байранд орж байна. Гэтэл 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог гэж яригддаг. Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой. Сүүлийн жилүүдэд «Эдийн засаг өсч байна, сайхан болж байна» гэж ярьж байна. Гэтэл тэр өсөлт тэр сайхан нь хүндээ наалдахгүй байна.
Монгол гэрийн хаалгаар орохгүй байна. Манай төрийн бодлого ингэтлээ томров үү, эсвэл ингэтлээ хүнийсэв үү! Хүний жаргал хүнд наалддаг¬гүй гэж ярьдаг. Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Энэ асуултанд хариулах ёстой эзэд нь өнөөдөр энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа...
Үүнийг өөрчлөхийн тулд төр ажил хэрэгч иргэддээ гадныханд өгдгөөс илүү, дотоодын олигар¬хуудад олгодгоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Энэ байдлыг өөрчлөх нууц нь, томъёолол нь энэ. Тодорхой түвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг, магадгүй сарын 20 сая төгрөгнөөс доош орлоготойг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архи, тамхи, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмүү өртөг, аж ахуйн нэгжийнх нь татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье. Нийслэлээс алсад байгаа бол гааль, худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл өгвөл хугацааг нь уртасгах шаардлага тавь. Хүүгийнх нь дарамтыг төр төл. Дахиад хэлье... Татвар, дарамт хоёроос нь иргэдээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөл. Тааламжтай нөхцлийг тэдэнд олго. Үндэсний эрх чө¬-лөөнийхөө 100 жилийг тэмдэглэж байгаа Монгол Улс иргэддээ эдийн засгийнх нь эрх чөлөөг эдлүүлэх цаг болсон. Энэ ажил, энэ санаачилга руу маргаашаас эхлэн уралдаж орох ёстой. Энэ талаар сайн санаа шийдэл байгаа бол төр лүү аваад ир. Их Хурал, Засгийн газрын гишүүдэд ийм санаа, шийдэл байгаа бол, одоо хууль шийдвэр болго. Би дэмжье...Энэ сайхан үгийг дахин болгооно уу?
Ерөнхийлөгчийнхээ уриалгыг сэтгүүлч би ч дэмжье. Монгол орноо гээд ирэх ах дүүсээ яаж угтах вэ?
Бэл бэнчинтэй эргээд ирж буйд нь газар олгоё. Бэл, мөнгө мууханд нь орон сууц, ажлын байр гаргаж өгье. Бичиг номын хүмүүст нь оюуны хөрөнгө оруулалтыг нь тосоод авах орчин бүрдүүлье.
Япончууд шиг тусгай нэвтрүүлэг бэлтгэж сурталчилья. Гадаадын иргэдтэй суугаад сайхан амьдарч байгаа япончуудаа сурталчлан зурагтаар амьдралыг нь харуулдаг болжээ, тэд нар.
Солонгосчууд шиг ажиллаж, амьдрах нөхцлөөр бүрэн хангая.
Япончууд шиг оюуны чадварыг нь эргэлтэд оруулья.
Хятадууд шиг үйлдвэрлэлд сайн бүхнийг нь дэмжин, тэр дор нь мянга мянгаар нь хувилан үйлдвэрлэе.
Ерөнхийлөгчийнхөө уриалгыг иргэн бүхэн дэмжье. Хэрхэхийг хүн та өөрөө шийдтүгэй. Гэртээ ирсэн монгол ах дүү нараа гэршүүлэн тогтоож авья.Гаршуулан тордож авцгаая.
Гэртээ ир, гэртээ ир, монгол ах дүүс минь гэртээ ир. Монгол ээжий үрсээ мөөмөөрөө далладаг шиг Монгол төр Ерөнхийлөгчийнхөө «Сүүтэй үгээр» даллаж байна. Я.Баяраа /МОНЦАМЭ/ |
ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР |
|
|
|
Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
Эрдэмтэд Санчир гаргийн цагаригийн нууцыг тайллаа 09:53 Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн
|
Токиогийн Шинжлэх ухааны хүрээлэн болон Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төвийн эрдэмтэд Санчир гаргийн »»
|
|
Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит байдгийг тогтоожээ 09:21 ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит
|
ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 / hightech/. Хүний сэтгэн бодох хурд секундэд ердөө 10 бит »»
|
|
МУГТ Э.Цэндбаатар ирэх 1-р сард Монголдоо ирж тулалдана 14:31 Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын
|
Өнгөрсөн 10-р сард МУГТ Э.Цэндбаатар дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкын »»
|
|
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв 14:28 Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй
|
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй »»
|
|
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хуулийн төслөө эргүүлэн татахаар болжээ 14:18 УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан
|
УИХ-н гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Н.Алтаншагай, Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нартай хамтарч боловсруулсан »»
|
|
Томуугийн өвчлөл нэмэгдэж, эмч нарын өрөөг суллаж хүүхэд авч эхэллээ 13:47 ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг
|
ЭМЯ-аас томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор эмнэлэг хооронд хүүхэд хүлээн авах зохион байгуулалтыг »»
|
|
П.Сайнзориг: Гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх нь үндэсний аюулгүй байдалд харшлахгүй 13:40 П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй
|
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд өчигдөр Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй »»
|
|
Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна 13:30 Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн
|
Нийслэлийн хэмжээнд приүс машины нүүрсэн яндан хулгайд алдсан дуудлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн талаар цагдаагийн »»
|
|
Согтуу жолооч гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээжээ 12:58 Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ.
|
Согтуу жолооч явган хүний гарцаар гарч явсан 5 хүнийг мөргөж гэмтээсэн ноцтой осол өчигдөр гарчээ. »»
|
|
Японы судлаачид Саран дээр амьдрах нөхцөл бүрдүүлэхээр судалж байна 12:57 ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах
|
ТОКИО, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Kyodo/. Саран дээр хиймэл таталцлын хүчийг бий болгосноор амьдрах »»
|
|
СУДАЛГАА: Дэлхий даяар 127 хүн тутмын 1-д аутизм нөлөөлдөг 11:41 Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна.
|
Аутизмын тархалт бүс нутгуудад ялгаатай бөгөөд Япон улсад хамгийн өндөр хувьтай бүртгэгдсэн байна. »»
|
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүд 11:31 2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул,
|
2024 оны шинжлэх ухааны онцлох нээлтүүдээс хүргэж байна. Анагаах ухааны цоо шинэ дэвшил, сансар огторгуйн хайгуул, »»
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Монгол эрдэмтэд аргал ашиглаж, утаагүй түлш бүтээлээ 10:10 ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан
|
ХААИС-ийн багш, эрдэмтэд аргалаас гаргаж авсан бионүүрсээр утаагүй түлш бүтээж, утаагүй шаталт болон дулаан »»
|
|
CU-н худалдагч охиныг дээрэмдсэн 18 настай сэжигтэн нь өмнө гэмт хэрэгт холбогдож байжээ 10:06 Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан
|
Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан »»
|
|
"Сu"-гийн худалдагчид хутга тулгаж, дээрэмджээ 10:03 "CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх
|
"CU" сүлжээ дэлгүүрийн нэг салбараар үйлчлүүлж байсан этгээд худалдагчид хутга тулган сүрдүүлж, кассан дахь бүх »»
|
|
ТЦА: Торгуулийн хэмжээ нь 450 мянган төгрөгөөс хэтэрвэл 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ 10:00 Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай
|
Улсын хэмжээнд 2024 оны 11 сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай »»
|
|
Дугаараа нуудаг машиныг шалгаж эхэлжээ 09:58 Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн.
|
Камертай газар ирмэгцээ улсын дугаараа автомат хөшиг буулган нуудаг автомашины бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд дэлгэгдсэн. »»
|
|
Мисс Э.Сэлэнгэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагджээ 20:10 https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг
|
https://www.dailymail.co.uk/ сайтад Мисс Э.Сэлэнгийн тухай "Дэлхийн мисс асан 37 настай гоо бүсгүй нөхөртөө нэг »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Талийгаач И Сун Гюүнийг шантаажилсан этгээдэд 3.6 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ 11:05 Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ.
|
Талийгаач жүжигчин И Сун Гюүнийг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан эмэгтэйд шүүхээс 3.6 жилийн хорих ял оноожээ. »»
|
|
Хятад улс 324 сая фунт стерлингийн авлига авсан хэргээр Коммунист намын албан тушаалтныг цаазалжээ 10:02 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн
|
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний авлигыг устгах кампанит ажил эрчимжиж байгаа энэ үед гурван тэрбум юанийн »»
|
|
Чандаган цагаан морины магтаал 20:10
|
|
Үүлэн цэнхэр хангай 20:08
|
|
Зуръя чамайгаа 20:04
|
|
Дүүрэн баярлая 20:00
|
|
Үйтэн хуар 19:56
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
Хан тэнгэр Алшаа 19:44
|
|
Овоон дээрх уулзалт 19:35
|
|
Хөлөнбуйрын тал нутаг 19:26
|
|
Хун галуу 19:22
|
|
Сайхан Мунийн нутаг 19:13
|
|
Х.Нямбаатар: Агаар бохирдуулж буй нүүрсэн яндангүй приус загварын машинуудыг журамлана 18:14 Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны эхэнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг онцгойлон авч үзэж »»
|
|
Хаалга нүдлээ гэж хүүхдэд гар хүрсэн Б.Амарсайханыг ₮300 мянгаар торгожээ 17:29 Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ.
|
Цагдаагийн байгууллагаас жүжигчин Б.Амарсайханд зөрчлийн хэрэг үүсгэн 300 мянган төгрөгөөр торгожээ. »»
|
|
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмэгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлжээ 16:51 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн
|
2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн »»
|
|
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй 15:58 "Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.
|
"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Нийтийн байрнууд ажилласан масло түлж байна 15:30 Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба
|
Нийслэлийн хэмжээнд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба, хороодын алба »»
|
|
Согтуугаар машин жолоодсон дуучин Roockie-г цагдаагаас шалгаж эхэлжээ 13:01 У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
|
У.Мөнхбагана буюу рэппер Rookie согтуу жолоо барьж буй бичлэг нь өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. »»
|
|
Хөвсгөл нуурын мөс цөмөрч, 28 настай иргэн машинтайгаа живж нас баржээ 12:58 Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин
|
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төв дэх Нисэх багийн Далайн хоолой хэмээх газарт суудлын автомашин »»
|
|
"Реал Мадрид” баг Тивийн хоорондын цомын эзэн боллоо 12:51 ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод
|
ДОХА, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /ТАСС/. Өчигдөр Катарын Лусаил хотноо болсон финалын тоглолтод »»
|
|
Иргэдийн дийлэнх Тэрэлж, Скай ресорт руу агаарт гарах санал өгч, бямба гарагаас автобус явуулахаар болжээ 11:38 Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн
|
Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн »»
|
|
Эмээлтэд автын осол гарч нэг хүн амь насаа алджээ 10:02 Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны
|
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагт "Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны »»
|
|
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ 10:02 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ.
|
2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрчээ. »»
|
|
Том Круз АНУ-ын Тэнгисийн цэргийн дээд иргэний шагналыг хүртжээ 23:34 Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд
|
Жүжигчин Том Круз кино урлагт бүтээсэн дүрээрээ АНУ-ын армийн нэр хүндэд эергээр нөлөөлсөн тул Тэнгисийн цэргийн дээд »»
|
|
Жагсаал цуглаан хийнэ гэвэл 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Зөвшөөрсөн эсэх хариу хүлээх шаардлагагүй болно 23:07 Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал
|
Хүний эрхийг хамгаалах хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслүүд, Жагсаал »»
|
|
Электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгджээ 15:39 Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй
|
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй »»
|
|
Ирэх сараас торгууль нь 450 мянгаас дээш жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх замаар албадан төлүүлнэ 15:37 Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт
|
Энэ оны нэг сарын нэгнээс зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орж, торгуулиа хугацаанаасаа өмнө төлвөл 50 хувийн хөнгөлөлт »»
|
|
|
Д.Трампын томилгоо үргэлжилж байна 11:30 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан »»
|
|
Нигери улсад сургуулийн өдөрлөгийн үеэр 35 хүүхэд олны хөлд дарагдаж амиа алджээ 17:58 Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд
|
Нигери улсын гурав дахь том хот болох Ибаданы Басорун исламын шашны ахлах сургуульд »»
|
|
Солонгосчуудын согтууруулах ундааны соёл шүүмжлэл дагуулав 11:27 Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ.
|
Өмнөд Солонгосын контент үйлдвэрлэгчид согтууруулах ундааны хэрэглээг хэтрүүлэн дүрсэлж буй нь шүүмжлэл дагуулах болжээ. »»
|
|
Хүүхэд байхдаа өндөг, тахиа хулгайлаад цаазын ял авсан хоригдолд өршөөл үзүүлжээ 19:47 2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ.
|
2010 онд 17 настай байхдаа тахиа болон өндөг хулгайлаад цаазын ял аван хоригдож байсан Нигери эрд өршөөл үзүүлэхээр болжээ. »»
|
|
ОХУ-ын Сочи хотод усархаг бороо орсноос орон сууцууд усанд автжээ 15:46 ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан
|
ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод усархаг бороо орсноос Херота гол үерлэж, хэд хэдэн орон сууц усанд автсан »»
|
|
Оросын генералын аминд хүрсэн сэжигтнийг баривчилжээ 23:20 Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
|
Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан. »»
|
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч мэдүүлэг өгөхөөр ирсэнгүй 15:35 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Yonhap/. Импичмент /албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцох/ »»
|
|
НҮБ: Ирэх оны эхний хагаст нэг сая хүн Сирид эргэн ирэх магадлалтай 13:38 ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст
|
ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /AFP/. Башар аль-Асадын засаглал нуран унаснаар 2025 оны эхний хагаст »»
|
|
Өмнөд Солонгосын эрх баригч намын дарга огцорчээ 10:22 СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд
|
СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүд Ерөнхийлөгч Юн Сог Ёльд »»
|
|
Майоттед шуурганы улмаас олон зуун хүн амиа алдсан байж болзошгүй байна 17:31 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний
|
ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /AFP/. Францын Майотте арлыг “Чидо” хар салхи дайран өнгөрсний »»
|
|
“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв 10:19 Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч
|
Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийг дахин барив 17:59 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж »»
|
|
Сирийн Асадын дэглэм нурсан нь 10:39 Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил,
|
Сири улс бол Өрнөд Азид оршдог, өрнөд талаараа Газар дундын тэнгист тулж, бусад талаараа Турк, Ирак, Иордан, Израил, »»
|
|
Жо Байден 1500 орчим хүнд өршөөл үзүүлжээ 21:58 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим
|
ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт 1500 орчим »»
|
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг шалгах ажил эрчимтэй явагдаж буй бөгөөд түүнд "итгэл үзүүлэх" эсэх санал хураалтыг дахин явуулахаар болжээ 14:34 БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг
|
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг »»
|
|
Сирийн түр засгийн газрын тэргүүнээр аль-Башир томилогджээ 09:22 ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон
|
ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон »»
|
|
Трамп: АНУ-д төрсөн хүүхэд бүрт иргэншил олгохгүй 20:30 АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн
|
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх сард тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд буцаж ирсэн »»
|
|
Умард Солонгос иргэддээ анх удаа Өмнөдөд болсон явдлын талаар мэдээлжээ 14:05 Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон.
|
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн дэглэм тогтоох тухай гэнэтийн шийдвэр гаргаж, удалгүй цуцалсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон. »»
|
|
Сирийн дүрвэгсдээс орогнол хүссэн өргөдөл хүлээн авахыг түр зогсоожээ 10:26 БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн
|
БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /NHK/. Европын орнууд Сирийн дүрвэгсдийн орогнол хүссэн »»
|
|
Сирид энх тайван, тэнцвэртэй байдлыг тогтоож чадахгүй гэж үзэж байна 15:51 Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд
|
Сирийн улс төрийн хүчнүүдийн аль нь ч тус улсад энх тайван, улс төрийн тэнцвэртэй байдлыг дангаараа богино хугацаанд »»
|
|
|
|