ДАМЫН НАЙМААЧИН
2011-12-27...Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч  Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ… гэрэлт социализмын гэнэн үлгэрийн цаг шувтрахын тэрхэн үед өнөөх чинь өөрийн эрхгүй нэгэн удаа үзэн ядмаар, зэвүүн муу “дамын наймаачин” болж таарсан юмдаг. Тиймээ, би байдаг л нэг дамын наймааачин буюу хожим нь ирж яваа цагийн аясаар ченж гэх амьдралаар овоо хэдэн жил хоногийнхоо хоолыг залгуулсан л юмдаг. Харин тэгэхэд бол ингэсэн юм даа.
Ингэдэг юм. Аргын тооллын нэгэн мянга есөн зуун наян есдүгээр оны хуучдаар би хүүтэй боллоо. Тэр гайхамшигт өдөр бол арван хоёр дугаар сарын хорин дөрөвний ням гариг байлаа. Мэдээж Баагийгийн хувьд ёстой л нэг Балжин, Даш, Бат-Эрдэнэ гурваараа давхацсан, бас сэтгэлийн хөөрөл дэвхэцсэн ёстой нэг орилмоор, бас хашгирмаар тийм л өдөр байсан ажгуу. Ням гаригийг хэлэх үү, өглөө эртийг ч хэлэх үү гудамж талбай эв эзгүй, хаана ч хүний бараа байхгүй. Ядаж айлуудын цонх ч үхмэл харанхуй, их хот маань гүн нойронд дарагдаж ахуйд, хар үүрээр миний муу хань амаржиж би гээч хүмүүн 3,5 кг жинтэй, 54см урттай өөдөсхөн үртэй болчихоод хэн нэгэнд хөөрөлхөж яримаар, онгирч сагсуурч “Би чинь хүүтэй хүн шүү дээ!” гэж гайхуулмаар байдаг.
Харамсалтай нь их хот маань социализмын үеийн үхширмэл нам гүм чимээгүй, ажин түжин, амьдын шинжгүй амралтын өдрийн өглөө үүрээр гүн нойрноосоо салж амжаагүй, чив чимээгүй дүнсийсээр. Ингэж хэлэх учир буй. Хожим нь “Шөнийн халтуурчин” гэдэг амь өрссөн ажлаар хоногийн талхаа залгуулж бүтэн дөрвөн жил зөвхөн шөнөөр муу “Мазда-626” маркын япон тэргээрээ халтууранд гүйсэн болохоор социализмын үеийн шөнөтэй харьцуулашгүй их хөл хөдөлгөөнтэй болон хувирч, гүн шөнөөр, шүлэг нойрын цагаар ч, тэр ч бүү хэл амралтын өдрийн өглөөгүүр үүр цайж өглөө боллоо ч хэрвээ өөрөө овсгойтойхон хөдөлж, хаанаас хэнийг олоод хэрхэн яаж чангааж чадваас их хот маань өөрийн гэсэн шөнийн амьдралтай болж цаг минут тутамд хүнтэй тааралдаж орлого гэдэг бурзайж явдаг байсан болохоор хоёр тэс өөр шөнийн хотыг харьцуулж үзэх боломжтой болсоных билээ.
Тэр шөнө тэгэхэд бүтэн шөнөжингөө траншейны Баагий шиг орц сахин нэг орж, нэг гараад л нойргүй хоносон гэж байгаа. Ханилсан ханиа бус орц сахиж хонохын учир нь одоотой адилгүй хүссэн эцэг эхнэрээ амаржихад нь дэргэд нь байж гарыг нь атгалцаад зэрэг зовж шаналж болдоггүй, тэр ч бүү хэл аяга халуун шөл ч хийгээд өгөх нь хориотой тийм цаг үе байсан агаад ядаж байхад “Хоёр дугаар амаржих газар” засварт орж “Мэргэжилтний хорийн” арын нэгэн цэцэрлэгийн байранд түр байсан болохоор аавууд ороод хүлээчих газаргүй байсных байлаа. Тэр шөнө дөрөвхөн ээж амаржиж, надтай адил анхны үрийнхээ зулайг үнэрлэхээр үеийн нэгэн залуу бид хоёр хамтдаа орц сахисансан. Харин нэг хэнэггүй, хуучин архаг аав “Хүүхдүүд явж унтаа хө, өглөө л ирэхгүй юу. Цаадуул чинь төрчихлөө гээд гараад явчихгүй, байж л байнадаг, би явж унтлаа” гэгээд явж одсон юмдаг. Тэр ах гуай тухайн үед бараг л миний насан дээр явсан юм болов уу даа, гэвч би өнөөдөр ч ханилсан хань минь төрлөө гэхэд тэр л хорин хэдэн жилийн өмнөх шиг дав дув хийгээд босон суун сахиж хононо уу гэхээс би тэр ах гуай шиг харьж унтлаа гээд хээв нэг арилаад өгч чадахгүй сэтгэлийн хөөрөлтэй туучий хэвээрээ л байх ажгуу.
Дөрөв дэх аав яасныг бүү мэд, бараа нь ч харагдаагүй л юмдаг. Нөгөө залуугын эхнэр шөнө эртээ дөнгөж хоёр ч болоогүй байхад амаржиж охинтой болсоноо дуулчихаад гүйсээр орж ирээд “Чи сонсов уу хө? 2,9 кг, 45 см охин гэж байна шүү дээ, хөгшөөн!” гэснээ баяр ч хүргэж амжаагүй байхад пижигнэтэл гүйн одсон нь яг л урд шөнийн явдал мэт сэтгэлд тодхон боловч чухам ямар хувцастай, ямархуу төрхтэй залуу байсан нь санаанд ер буудаггүй дээ. Харин охиных нь жин, уртыг тодоос тод санахын учир “Үгүй мөн давжаахан амьтан унаж дээ, ямар ч байсан бүрэн бүтэн төрөлт бололтой” гэж бодож байсных санаанд дэндүү тодхон үлджээ. Үүрээр ид жавар тачигнаж байхад дөрөв хагас өнгрөөгөөд эхнэр маань төрөх орон дээр гарсан сургаар тэрүүхэн хажуугын байранд байх нагацынд нь орж Уг нь тэднийд хоноорой хэмээн хань минь болон ээж маань захисан ч шөнөжин айлын хаалга онголзуулалтай биш болохоор л орцыг сонгосон хэрэг. Ядаж л нагацынх утастай байсан бол утас сахиад нойргүй хонох л байхгүй юу хонины шинэхэн гуя хөшиглөн, цагаан мөөгтэй хар шөл хийгээд 500гр- ын жимсний чанамлын шилэнд савлан сайтар таглаад 2литрийн пагдгар дэгзэн бортогонд хөнгөн цагаан бидон хийж гадуур нь хүүхдийн үстэй дээлээр ороогоод гар цүнхэнд хийгээд тав өнгрөөгөөд төрхийн цонхон доор очин, ямар нэгэн чимээ олоод чагначих санаатай хөлөө мэдээ алдтал холхиод хэдийвээр дангинатал нь дулаалсан цонх боловч үе,үехэн хүчтэй ёолон гиншигнэх дууг нь үнэхээр сонссон уу, эсвэл санаа дагаж үүрийн жаварт хүч өгөн салхилах сэр сэр салхины чимээг сонссон уу, яалт ч үгүй л үрийнхээ “Хүн болсоноо зарлан тунхагласан” дуу- уйлахыг л лавтай сонсож чадаагүй л юмдаг. Тэгээд бодохоор санаа дагаад л ёолох, дүлэхийг нь сэтгэлээрээ сонсоод байсан юм болов уу даа. Тэгж тэгж 05:57-д арайхийн хаалга нээгдэн сувилагч гарч ирсэнээ тэдний гэрээс хүн байна уу ч гэж ёсорхсонгүй, шууд л гадаа нь ганцаараа дэвхцэх намайг харсанаа:
-Та хүүтэй боллоо! 05:45 цагт амаржсан, 3,5 кг жинтэй, 54см урттай эрүүл ураг! Эх үрсийн биес сайн, хэвийн байгаа!... Сувилагч нь миний үеийн л бүсгүй, магад ч үгүй надаас ганц, хоёр насаар дүү ч байсан байж магадгүй ч аман дээр:
-Эгчээ, энэ жаахан жаахан шөл... Үүнийг танд!... тодолтголтой ганц набор буюу шокаладны цуглуулгатай сарвайвал бортогноос сая сугалсан шилтэй шөлийг минь тийм халуун гэж бодоогүй бололтой гараараа шууд шүүрэн авсанаа “Ээ халцгай, түлцгээ...” болон золтой л шидэж орхисонгүй, мэдээтэй байсан тулдаа л арайхийн тогтоогоод “Хоёрын бидонтой нь аваад орчих юм уу?” гэхэд “Та хүн фактлах гээ юу? Аль вэ ийшээ хий дээ...” гэснээр шилтэй шөлөө халадных нь халаасанд хийснээр асуудал шийдэгдэв.
Варианы шил, тагдгар хоёрын бидон хоёр тухайн үедээ л манайх гээч айлын хоолны халуун савыг орлодог байлаа шүү дээ. Хоолны халуун сав байхгүй биш байдаг байсан ч тун удахгүй халуунаа барихаа больчихдог, тэгээд ч запас- дотор нь олддоггүй байсан болохоор тухайн үедээ шалгарсан арга байлаа. Хөхөө өвлөөр хаа байсан Баянхошуунаас Зайсангын эмнэлэгт хэвтэж байгаа хүнд эргэлт оруулахад л хав халуунаараа байж л байдаг байсан юм. Ямар одоогынх шиг зам түгжирч 2-3, магад ч үгүй 4 цаг гэлдрэх биш. Удаандаа автобус хүлээлээ гэхэд цаг хагас шүү дээ.
Автобус есөөс нааш байхгүй. Хачиг Луузангын хэлсэнээр “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг ч гэж юу байлаа” гэгчээр такси ч гэж юу байлаа, таксиддаг ч гэж мань мэтийн борчуул юу л бол доо байсан цаг үе. Өөрт заяасан үнэгүй тээврийн хэрэгсэл бол алхах! Алхахыг бол харин ч нэг үзүүлж өгдөг байсан цаг. Сураагүй юм биш алхалаа. Нэгд яарсан сэтгэлийнх, хоёрт бээрч хөшсөн биеийнхээ бээрээг гаргах санаатай хороолол, Москва рестораны ард байх өөрийн гэрлүүгээ шогшсоор хорин хэдхэн минутанд шогшоод хүрчих нь тэр. Гэрийнхэндээ хүүтэй болсоноо дуулгачихаад халуун хоол цай, унд болоод бээрээ бүрэн гараад хүн болон цаг харвал дөнгөж л долоо хагас болж байх аж.
Гараад л алхаад өглөө дөө. Муу ээждээ эмээ болсоныг нь дуулгах гэгээд тэр шүү дээ. Алхах шогших хослуулсаар автобус амилах үеэр гэртээ хүрч эмээд нь баярт мэдээгээ дуулгачихаад хоёулаа эргээд гараад гүйлээ дээ. Шинэхэн “эмээг” шинэхэн “ээжтэй” нь цонхны цаанаас уулзуулчихаад харихаар чавхдах ахуйд арав аль хэдийнээ өнгөрч их хот амилан хөдөлгөөнд орохоор барахгүй бүр гацуур мод барин алхалах нэгэнтэй тааралдсанаар би чинь гэнэт хүүтэй эцэг хүн болсоноо санан шинэхэн “эмээ”- г та харьж бай даа гэгээд гацуурын эрэлд шогшлоо. Замд гацуур болон ганган ёлканы тоглоом барин зөрөлдөх хүмүүсээр navigatsion хийж гүйсээр юу юугүй “Хүүхдийн зуу” орлоо. Ороод очерт алалцлаа. Очерт алалцаад ямар боловч нэг гацуур олоод авлаа. Өөр нэгэн тасагт тоглоомонд алалцав. Ид хорин таван дээрээ яваа, шинэхэн аав болсон, эрч хүчтэй залуу очерыг бол ханаруулаад л дайрахад хэдийвээр нэг хүнд нэгийг л зарж байсан боловч яаж байгаад ч юм бэ, бүү мэд, хоёрын зэрэг тоглоомтой болчих нь тэр. Гацуураа, тоглоомнуудаа барьсаар гарч иртэл “Их дэлгүүр”- ийн зүгээс өөр янзын тоглоом болон гялгар саа барьсан хүмүүс цувах нь үзэгдэнэ.
Тэр үед одоотой адил юм элбэг дэлбэг байсангүй. Хэрэгцээтэй юм худалдаанд гарлаа л бол бөөн очер дараалал, бөөн дайн болох. Дарга даамлууд болон дамын наймаачид арын хаалгаар ихэнхийг нь цааш нь хийлгэчих учир энгийн худалдан авагчид хоншоортой, чадалтай бүлтэй нь очерт алалцаад ганц бужигнаад л дуусдаг байсан тийм цаг үе. Гартаа гацууртай, бас хоёрын зэрэг тоглоом гар торонд минь хийгээстэй ч дахиад л өөр янзын тоглоомны очерт алалцаад бас л хоёрыг авчихаж дөнгөв. Аатай залуу нас, ааг амтагтадсан шинэхэн аавын эрч хүчтэй онгиргон сэтгэлгээний эрч хүч энэ аж. Одоо тэнд өөр тасагт саанд алалцах хэрэг гарч байна. Алалцанаа. Ямар очерт алалцаж сураагүй юм биш. Багадаа барилдаж явсаны хэрэг юу билээ гэгчээр багаасаа очер дараалалд нэвт алалцаж, цувдай толгойноос өгсүүлээд халуун савны запасанд хүртэл алалцаж явсан бөөн туршлага бүхий жинхэнэ очерт дайраачин байсных “Хү, ха...” гэгээд л аль хэдийний хоёрын зэрэг ком саа бариад гараад ирэх нь тэр!
Харин тэгтэл цэнхэр формтой “Сэргийлэгч” агаа та намайг дагаад яв даа гэх. Тэр үед одоотой адил тухайн цаг үеийн үзэл суртаалын хэлээр “Харгис цагдаа- Police” байсангүй, ямар нэгэн юмыг урьдчилан цагдан сэргийлдэг “Сэргийлэгч- Милици,милиционер” л байсан цагсан. Тийм болохоор тэдэнд бороохой, гав, гар буу энээ тэрээ юу ч байхгүй гар мухар хөөрхийсүүд. Одоогынхтой адил бахаа ханатал баригдсан Баагийнуудыг зодож нүдээд байхгүй. Гэхдээ тэд өөрийгөө өмгөөлж чадахгүй арчаагүй гаруудаар бас гарынхаа зугаа, загатнааг гайгүй гаргачихаж дөнгөдөг л байсан хэрэг. Гайхав. Хэлсэнээр нь дагав. Хууль сахиулагчын өөдөөс пээдийх хэн байх вэ. Их дэлгүүрийн нэг давхарын зүүн хойд буланд байх архины тасгийн ард байх нэг жижигэвтэр өрөөнд дагаад орлоо.
Бичиг баримт, биеийн байцаалт нэхэж байна. Ажлын газрын үнэмлэхээ үзүүлэв. Үзчихээд ширээнийхээ нүдэнд шидчихээд “Биед чинь үзлэг хийе” гэгээд нэгжих нь ээ.
-Хүүе хө, үзлэг хийх гэж байгаа бол үзлэгээ л хий. Битгий нэгжих гээд бай! Нэгжих гэж байгаа бол прокрурын зөвшөөрлөө үзүүл! Шалгах гэж байгаа бол шалгалтаа л хий. Харин баривчилж байгаа бол баривчлах тогтоолоо үзүүл!... гэгээд адарлаа.
Адархаас ч өөр яах вэ дээ. Тэр өрөөнд байсан ахмад дээр өөр нэг сэргийлэгч манай ажлын Жааяааг бариад орж ирсэнээр сэргийлэгчид гурвуулаа болов. Манай Жааяа бол харин орги дамчин гар л даа. Жааяа ердөө ганц саа, ганц тоглоом олж авсан байх аж. Харин Баагийд нэгийн зэрэг гацуур, хоёр өөр янзын дөрвийн зэрэг ёлканы чимэглэл болон хоёрын зэрэг ком саа байх. Би гайхдаг юм, ердөө үдийн цайны цаг ч болоогүй байхад тэр бүгдийг алалцаад олоод авчихсан, дэлгүүрүүд арван цагт нээгддэг, ардаа ар талгүй, авсан барааг минь хараад маллаад өгөх хүнгүй, чухамдаа бол ар талгүйгээр дайны фронт дээр ганцаараа зад үзэлцсээр байгаад тэр арвин их “Дайны олз омог”- ыг ердөө л хоёрхон цаг ч хүрэхгүй хугацаанд ердөө л хүүтэй болсон эцэг хүний сэтгэлийн хөөрлөөр тэмцээд олоод авчихсан байсныгаа одоо хир нь гайхаж бардаггүй юм. Түрүүнд нь авсаныгаа аль гартаа барьж, дараагын авах юмныхаа мөнгийг аль гараараа барьж, аль гараараа бусадтай алалцаж, лангуу руу, очерт дайрч, аль гараараа бусдыг шударч, аль гараараа лангуунаас зүүгдэн урагшилж, тэгсэн хирнээ тэр эмзэгхэн шаазан тоглоомнуудаа хэрхэн яаж бяцлуулчихгүйгээр байлдаж явсанаа эргээд санахаар нэг л санаанд буудаггүй юм. Би чинь мянган мутарт биш шүү дээ.
Харин тэр үед яагаад сэргийлэгч агаад баригдаад тэнд ороод ирсэнээ эхлээд ер ойлгосонгүй. Үзлэг нэртэй нэгжлэг хийх гэгээд байгаад нь дургүй хүрээд адартал нэг нь элэгдээд авдаг юм. Аа тийм үү? Тэгүүлэх ч үгүй шүү гэсэн бодлоор тийм ч хүчтэй биш элэгдүүлсэн ч шууд л элгээ даран баашлан унахдаа ширээнийх нь буланг тэгэхээс тэгэх гэж шанаагаараа хүчтэй мөргөн унан санасанаараа нүүрэндээ сайхан тамга дарж, тамга хөзөртэй болон хөхрүүлж өгөнгүүтэй томорч эхэллээ дээ нөгөөх чинь.
-Асуулт байна. Нэгд намайг баривчилж байгаа бол ямар учраас, ямар үндэслэлээр баривчилж байгаа болон хэний зөвшөөрөл, хэний тушаалаар баривчилж байгаагаа албан ёсоор бичгээр өг.
Хоёрт яагаад хүний эрхэнд бүдүүлгээр халдаж нүүр ам хөхөртөл зодсоноо Ширээ мөргөж шинэхэн тодрох хөхөрсөн шанаагаа заавэргээд та бүхэн хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстойгоо ойлгох хуулийн этгээдүүд, хууль сахиулагч гэдгээ надаар хэлүүлэх юун!
Ийм ярианы дараа ахмад нь их л ёозгүй царайлсаар босч ирсэнээ:
-Чи муу дамын наймаачин ингэж томрох болоогүй шүү! Хирэндээ л байгаарай, хохь чинь шүү! Гээд гараа далайхад нь өөдөөс нь шанаагаа өгөөд нүдрүү нь огт цавчлахгүй цоо ширтэн зогсоход минь манай ахмад харц нь дальдран далайсан гараа буулгачихаж ч болдоггүй, буцааж ч болдоггүй хэсэг пааниганд орсоноо ёстой ичсэн хүн хүн ална гэгчээр ичсэн нүүрэндээ нөхөрсөгөөр хацар дээр зөөлөн буулган хоёр гурван удаа алгадмар аялсанаа “Их зоригтой, шазруун эр байх нь ээ” болон хувирч ширээнийхээ ард суучихав.
Нэг ийм үг байдгаа даа, “Багадаа барилдаж явсаны хэрэг юу билээ” гэгээд. Яг л тийм юм болсон хэрэг. Урьд нь би “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч” ахуйдаа армид байхдаа хоёр ч удаа байцаагч агаагын өмнө жижигрэн сууж, нэгд нь нэвт томорч нэг ч үг алдалгүйгээр босоогоороо гарч, нөгөөд нь аргадан эвийлж “миний талд” байсан ачит агаагынхаа арганд орж өчиг алдаад бүтэн нэг жил “Армийн шорон”-нд, торон дотор жиргээд ирчихсэн гарт бол тэр зэргийн бааш байх л байхгүй юу. Зүгээр байж байгаад дамын наймаачин болж өчиг алдахааргүй муу санаа суучихсан хэрэг.
Учрыг ойлгов. Яагаад энд суух болсон шалтгаан нь сэргийлэгч агаа нарын байнгын хараанд байдаг ориг дамчин манай ажлын Жааяа тиймхэн “Аян дайны олзтой” байхад би вээр хэд нугалчихсан олзтой, гайхамшигтай алалцаад явж байсан болохоор, урьд өмнө огт танигдаагүй дайны баатар Шаваарцнээгэр, Стаалооне, Ван Даам шиг нугаршгүй баатар эр нэгийн зэрэг гэв гэнэт гараад ирсэнээр агаа нарт адлагдан суух шалтаг болсон ажгуу.
Гэдэн ч хөдлөв. Гэхдээ таг дуугүй гөжүүдлэн таг суухыг илүүд үзэв. Хэн ч юу ч асуусан гөлийгөөд өөдөөс нь хаяа нэг хялайж харчихаад таг дуугүй омлек царайлан өрөөний мухарт нь шалан дээр нам дуугүй суучихав.
-Хэн чамайг суу гэсэн юм бэ? Бос!
Ёстой битгий хуцаа л юм байлгүй, нохой хуцсан шинжгүй тааз ширтэн таг дуугүй суух. Зодож болохгүй Баагий, толгой цусдаж мэдэхийг мэдэрчихсэн болохоор хөөрхийсүүд хүч хэргэлж чадахгүй. Бас зүгээр гаргаад явуулчах нь тэр үеийнхээр “Шараа болох” одоогынхоор онигоо.
Нэг цаг өнгөрлөө.
Хоёр цаг өнгөрлөө. Хоёр архичин жентельмэн орж ирээд эрүүлжих рүү ачигдлаа.
Гурван цаг болов. Нэгийн зэрэг харваас халаасчин Баагий “Гяндангын нүдний баясгалантай”- гаар орж ирээд ахмадтай түр гадаалаад учраа ололцсон юм байлгүй дээ эргэж орж ирсэнгүй, ахмад маань маадгар орж ирээд нөгөө хоёртой нүдээрээ “ОК” хэлэх. Тэр зэргийг ойлгох Баагий би вээр гөлийгөөд ер түүнийг нь анзаарахгүйгээ ч мэдэх.
Дөрвөн цаг гөлийв. Ахмадын маань тэвчээр алдрав бололтой. Хоолойнд тээгэлсэн мах цаашаа ч орж болдоггүй, буцаагаад гаргаж ч болдоггүйтэй адил нэгэн новшын цоо шинэхэн “Дамын наймаачин” Баагий лай болон өрөөнд байгаад байгаад тэсвэр алдав бололтой:
-Хүүе чи юм хэлэх хүн үү? Гэсэн ганц асуултынх нь хариуд:
-Хоёр дугаар амаржих газар луу утасдаад А... гэж эх байна уу? Гэгээд асуугаад үз дээ... гээд өөр юу ч хэлсэнгүй эргээд эргүү юм шиг тааз гөлрөн та нар шиг тэнэг малнуудтай харьцахгүй ээ гэдгээ үзүүлэв.
Дахиад хагас цаг өнгрөв. Анх намайг олзолдог сэргийлэгч гүйхээрээ орж ирээд:
-Хоёрт А... гэдэг ээж амаржсан юм байна, 3,5 кг жинтэй, 54см урттай хүүтэй болсон гэнэ...
Харин одоо Баагий амь орон дуугарч:
-Тэр чинь миний хүү! Энэ бүхэн зөвхөн түүнийх! Би эднийг хэнд ч дамлахгүй ээ! Би хүүдээ л авсан юм. Бас түүний дүү нарынх нь.
Миний хүүгийн нэр СОЁМБО!
Хэдийвээр “Эрийн муу... эмийн муу...” гэдэг ч тэд надтайгаа адилхан хүмүүн болохоор хэдийвээр тэд “эрийн муу...” боловч надтайгаа адилхан эр хүмүүс л болохоор шинэхэн аав надад баяр хүргээд чин сэтгэлээсээ уучлалт гуйсан л юмдаг. Ингэж би нэг удаа гэрэлт социализмын шувтрахын өмнөхөн сэргийлэгч агаа нарт гэмт муу дамын наймаачин болж адлагдаж билээ. Харин тэгж гөлийж тааз ширтэн сууснаа сэтгэлийг нь чилээхгүй, зовоохгүй гэсэн дээ одоо хир нь хүүгийнхээ эмээд ч, ээжэд нь ч ер хэлээгүй тас нуугаад өнгөрсөн юмдаг. Ханьтайгаа хоёр давхарын цонхны цаанаас харьцах болохоор, эмээг бол пялаад ойроор нь хорооллоос гэж хулхидаад нүдэндээ тавьсан тенээ арилж дуусахыг хүлээж чадах зальтай, овсгоотой залуу халуун, аагтай нас минь үү зээ.
Тиймээ би хүүтэй хүн. Бүр гурвын гурван бахиалан гутлын эзэд, нуган үртэй хүн дээ.
Сартуул Б.Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2011-12-24 |
Сэтгэгдэл (3) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
Зочин Хуухэд нас мин санагдаад бн. Унэхээр сайн бичжээ.
2011-12-29 | 09:51:56 | 198.53.117.3 | |
Зочин Хуухэд нас мин санагдаад бн. Унэхээр сайн бичжээ.
2011-12-29 | 09:51:46 | 198.53.117.3 | |
|
|
|
|

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүдийг зочид буудалд хүчээр авчран бусдад худалдан, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлжээ 16:02 Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж,
|
Орхон аймагт зочид буудалд өсвөр насны хоёр хүүхдийг тээвэрлэн хүргэж, бусдад худалдсан, мөн биед нь халдаж, »»
|
|
Г.Занданшатар: “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Улсын төсвөөс нэг ч төсөв гаргаагүй 13:18 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд
|
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтээр ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдад “Ерөнхий сайд »»
|
|
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ 13:07 Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн
|
Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн »»
|
|
Бусдыг АЛНА хэмээн сүрдүүлсэн М.Нямдоржид яллах дүгнэлт үйлджээ 12:58 "Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн
|
"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн »»
|
|
"Sky Force" баг PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аваргаар тодорлоо 11:31 Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship
|
Цахим спортын PUBG MOBILE тоглоомын Монгол Улсын аварга шалгаруулах гэж болохуйц "National Championship »»
|
|
Сэлбэ, Дунд голын ус, голын ойролцоох хөрсний дээжүүдээс ялгадсын гаралтай бохирдол илэрчээ 09:07 Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж,
|
Нийслэлд 2025 оны 8-р сарын сүүлчээр орсон усархаг борооны дараа Улаанбаатар хотын Сэлбэ, Дунд голын усны дээж, »»
|
|
Түр зуурын нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр хууларч, айлуудын гэр нуржээ 08:58 Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ.
|
Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд өнөөдөр /2025.09.02/ 16:00-16:30 цагийн хооронд түр зуурын нөөлөг салхины үзэгдэл ажиглагджээ. »»
|
|
Санхүүгийн байгууллагад ажиллахдаа 3₮ тэрбум завшсан эмэгтэйг Интерполоор эрэн сурвалжилж, БНСУ-аас авчиржээ 17:45 Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг
|
Бусдаас их хэмжээний мөнгө залилсан, санхүүгийн байгууллагад ажиллаж байхдаа гурван тэрбум төгрөг завшсан зэрэг »»
|
|
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17:41 Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа
|
Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталлаа »»
|
|
Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө 17:10 Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны
|
Засгийн газрын ээлжит хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 16:33 БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна.
|
БНМАУ-ын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баяр тохиож байна. »»
|
|
ШХАБ-ын тогтвортой хөгжлийн талаар санал дэвшүүлэв 13:30 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11:57 Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
|
Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 2-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. »»
|
|
Хулгай их гардаг зуслангийн бүсэд камер байршуулна 11:55 Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн
|
Сонгинохайрхан Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өчигдөр 10, 17, 19, 20, 21, 24, 25, 27, 37 дугаар хорооны иргэдийн »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа 10:00 Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31)
|
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Их хурлын ээлжит бус хуралдаан өнгөрөгч долоо хоногт (2025.08-28-31) »»
|
|
32-той эмэгтэй “хайртай залуугаас минь салгах гэлээ” хэмээн 58 настай ээжийгээ зоджээ 09:49 Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны
|
Сэлэнгэ аймагт ийм нэгэн хэрэг гарчээ. Сүхбаатар сумын 4-р баг ... тоотод оршин суух 32 настай П.Н нь 2025 оны »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Нэгдүгээр эгнээнд машинаа зогсоовол цахимаар 20 мянган төгрөгөөр торгоно 18:55 ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн
|
ТЦА-наас нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн »»
|
|
Д.Амарбаясгалан: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчлэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодитой болгох шаардлагатай 17:57 Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг,
|
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Сайнзориг, »»
|
|
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид 41 мянга орчим хүүхэд элсэн суралцаж байна 17:23 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг
|
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг »»
|
|
Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа 17:20
|
|
Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ 17:16
|
|
Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео 17:09
|
|
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 260 мянган үзэгч үзжээ 16:53 Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах,
|
Монголчуудын уугуул аж ахуй, нүүдэлчдийн өв, соёл, зан заншил, уламжлалыг судлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Хиймэл оюунд суурилсан багшийн виртуал туслахыг монгол хэл, математикийн хичээлүүд дээр хөгжүүлсэн 16:03 Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна.
|
Боловсролын сайд П.Наранбаярын 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан зарим мэдээллийг хүргэж байна. »»
|
|
Брюс Уиллисын эхнэрийн ярьсан зүйлс олныг эмзэглүүлэв 16:00 Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ.
|
Алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг Уиллис нөхрийнхөө эрүүл мэндийн талаар тун таагүй мэдээг хуваалцжээ. »»
|
|
2024 онд 12-17 насны 560 охин үр хөндүүлжээ 14:15 Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ.
|
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгджээ. »»
|
|
Ордуудын есдүгээр сарын зурхай 14:03 Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна.
|
Ордуудын есдүгээр сарын зурхайг хүргэж байна. »»
|
|
iPhone 17 танилцуулах тов нь тодорчээ 13:06 “Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ.
|
“Apple” компани намрын уламжлалт арга хэмжээнийхээ товыг гаргажээ. »»
|
|
УДШ Хангарьд ордон руу нүүжээ 13:03 Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй
|
Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй »»
|
|
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 12:32 Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
|
Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. »»
|
|
Ариана Гранде аялан тоглолт хийнэ 12:32 Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ.
|
Америкийн алдарт дуучин Ариана Гранде 2026 онд хийх аялан тоглолтынхоо хуваарийг пүрэв гарагт зарлажээ. »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
Байт харвааны ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө 12:28 БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно.
|
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-12-ний өдрүүдэд болно. »»
|
|
Дарханы “GS-25"-ын ажилтны биед халджээ 12:07 Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн
|
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “GS-25 дэлгүүрээс шалгуулах зүйл байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн »»
|
|
Хотын төвийн барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэллээ 21:08 Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай
|
Улаанбаатар хотын түүхэн хэсэг, соёл, архитектурын дүр төрхийг хамгаалж авч үлдэх, иргэдийн амьдрахад таатай »»
|
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ 20:00 Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
|
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна. »»
|
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ 19:57 Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага
|
Эмийн сангийн цонхоор нэвтэрч их хэмжээний эм хулгайлжээ. Тодруулбал, эмийн сангаас эм алдагдсан гэх дуудлага »»
|
|
Бусдыг хөнөөж, цогцсыг нь оршуулгын газар нуусан байжээ 15:01 Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан
|
Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан »»
|
|
Тавантолгой цахилгаан станц баригдвал Оюу толгой 2028 оноос дотоодоос эрчим хүч худалдан авна 14:44 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ
|
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ »»
|
|
Ачаалал хэтэрсэн сургуулиудад шуурхай зохицуулалт хийхийг Ерөнхий сайд үүрэг болголоо 14:39 -Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
|
-Орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд багш нарыг дэмжихээр боллоо-
»»
|
|
Б.Хулан жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14:19 Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна.
|
Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 27-31-нд болж байна. »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Намын даргын сонгуульд Ерөнхийлөгч идэвхийлэн оролцож байгаа нь хууль зөрчиж байгаа юу 13:57 Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын
|
Ардын хувьсгалын үед байгуулагдсан МАН болон Ардчилсан хувьсгалын үед байгуулагдсан Ардчилсан намын дарга нарын »»
|
|
Сансрыг гэтэлцгээе 11:26 Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.
|
Хүмүүс бид сансар гэж юу юм бэ, сансар ямар шинж чанартай юм бэ, сансрыг хэрхэн гэтлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. »»
|
|
ФОТО: Дуучин Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоос 10:36 Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн
|
Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцийн тод од, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа урлагийн тайзнаа 40 жилийн »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
|
Ши Жиньпин: Хятадын агуу их сэргэн мандалтыг хэн ч зогсоож чадахгүй 16:00 9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны
|
9-р сарын 3-ны үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны »»
|
|
Афганистанд аврах ажиллагаа үргэлжилж байна 16:48 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын »»
|
|
Орос, Хятад хоёр хий нийлүүлэх хэлэлцээ хийнэ 11:51 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
|
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт БНХАУ-д айлчилж, Тяньжин хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. »»
|
|
Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр нэвтэрчээ 09:31 ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр
|
ПЁНЬЯН, 2025 оны есдүгээр сарын 2 /NHK/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны тусгай галт тэрэг Хятадын хилээр »»
|
|
Австраличууд цагаачлалын эсрэг жагсаж байна 17:21 Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны
|
Австрали даяар цагаачлалын эсрэг хэдэн мянган хүн жагсаж буйг тус улсын засгийн газар буруутгаж, хэт барууны »»
|
|
ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 25-р хурал боллоо 16:50 Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын
|
Есдүгээр сарын 1-ний үдээс өмнө Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын »»
|
|
Афганистанд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алджээ 15:56 КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням
|
КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 1 /Xinhua/. Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар ням »»
|
|
Хятад улс дэлхийн хамгийн том усан дээрх салхин турбин суурилуулжээ 12:31 Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр
|
Хятад улсын инженерүүд дэлхийн хамгийн том буюу 26 МВт-ын хүчин чадалтай усан дээрх салхин цахилгаан үүсгүүр »»
|
|
АНУ гадаадын оюутан, сэтгүүлчдэд виз олгох журмаа чангатгана 13:58 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид
|
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа гадаадын оюутан, соёлын солилцооны хөтөлбөрийн оролцогчид »»
|
|
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ 10:03 КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний
|
КАИР, 2025 оны наймдугаар сарын 29 /РИА Новости/. Шийт шашинтнуудын “Ансар Алла” хөдөлгөөнийхний »»
|
|
БНСУ сургуулийн анги танхимд ухаалаг утас хэрэглэхийг хориглоно 08:44 БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал
|
БНСУ-ын Үндэсний Ассамблей ирэх хичээлийн жилээс эхлэн сурагчдыг анги дотор ухаалаг утас болон бусад дижитал »»
|
|
Оросын арми Киев хотод томоохон цохилт өгчээ 08:43 8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг
|
8-р сарын 28-ны шөнө Оросын цэргүүд Киев хотыг дрон, далавчит болон баллистик пуужингаар өргөн хүрээтэй довтолсныг »»
|
|
Энэтхэгт үерийн улмаас олон хүн амиа алджээ 16:29 ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас
|
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 28 /Reuters/. Хималайн нуруунд хүчтэй аадар бороо орсны улмаас »»
|
|
Оросын хийн хоолойг дэлбэлэхэд оролцсон бүх хүнийг олж тогтоожээ 16:14 БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг
|
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 28 /DW/. Оросын “Умардын урсгал”, “Умардын урсгал-2” хийн хоолойнуудыг »»
|
|
Токиод 10 хоног дараалан +35 хэмээс дээш халжээ 18:08 ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан
|
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 27 /AFP/. Японы нийслэл Токио хотод түүхэнд хамгийн олон буюу 10 хоног дараалан »»
|
|
Израил даяар эсэргүүцлийн жагсаал болжээ 14:39 ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах
|
ТЕЛЬ-АВИВ, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг нэн даруй суллах »»
|
|
Өсвөр насны хүүхдийн амиа хорлосон хэрэгтэй холбоотойгоор ChatGPT шүүхэд дуудагдав 11:39 Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж,
|
Калифорнид өсвөр насны хүү амиа хорлосон хэрэгт ChatGPT амиа хорлох аргуудын талаар зөвлөж байсан гэж үзэж, »»
|
|
Apple, OpenAI компаниудыг И.Маск шүүхэд өгчээ 11:38 ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан
|
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /DW/. Хиймэл оюун ухаант ChatGPT чатботыг айфон гар утсанд суулгасан »»
|
|
Украины тал Оростой уулзалт хийхийн тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ 11:00 КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний
|
КИЕВ, 2025 оны наймдугаар сарын 27 /NHK/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй яаралтай дээд хэмжээний »»
|
|
Эмнэлгийн барилгад цохилт өгснийг НҮБ буруушаалаа 13:40 НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад
|
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26 /DW/. Газын зурвасын өмнөд хэсэг дэх Нассер эмнэлгийн барилгад »»
|
|
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ 14:12 Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ.
|
Парист орсон хүчтэй аадар борооны улмаас RER галт тэрэгний буудал усанд автжээ. Улсын хэмжээнд хэт халалтын улмаас аадар бороо үргэлжилж, сүүлийн өдрүүдэд агаарын хэм 40°C давжээ. »»
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|